Unread

Unread Залуу мэргэжилтнүүдэд зориулав. Өдөр бүр алдалгүй унш.

Unread Media бол оригинал, эерэг контентоор дамжуулан дараагийн үеийнхнийг сэтгэлгээний хувьсгалд уриалан дуудах зорилготой хосолмол медиа стартап юм. Контент гэдэгт бид өгүүлэмж (storytelling), арга хэмжээ (events), коммюнити (community)-г багтаадаг бөгөөд оновчтой агуулга, урамтай хэлбэрээр хэрэглэгчдийг гүнзгий суралцахад, далайцтай сэтгэхэд, илүүг бүтээхэд замчлах нь бидний чин эрмэлзэл.

Үйлд

элд хөтлөх санаанууд. Урам өгөх түүхүүд. Гэрэл тусгах цэгүүд. Гэгээ цацраах дүрүүд. Нарийвчлан харуулах өнцөг. Бүрэн зураглах ойлголт. Таниулах ёстой туршлага. Хүргэх учиртай мэдээлэл. Дэвшилтэт сэтгэлгээний охь. Бадрангуй бодлын оч.

Энэ бүхнийг бид хэрэглэгчдийн сонор, мэлмийд сорчлон хүргэхийг зорьдог. Ингэхдээ контентын бүх л төрөл хэлбэрийг сонгон хамгийн ойлгомжтой, шингээхэд хялбар аргыг ашигладаг билээ

📚 Унших дадлаа сэргээхэд тань дэм болох 9 зөвлөгөөБид өмнө нь Үндэсний Статистикийн хорооноос гаргасан “Цаг ашиглалтын с...
15/01/2025

📚 Унших дадлаа сэргээхэд тань дэм болох 9 зөвлөгөө

Бид өмнө нь Үндэсний Статистикийн хорооноос гаргасан “Цаг ашиглалтын судалгаа 2023” (ЦАС)-аас онцлох 20 үр дүнг хуваалцсан билээ. Тус судалгаанаас монголчуудын ном, сонин, сэтгүүл уншихад зарцуулсан цагийг ялгаж харвал ердөө гурван минут байсныг та бүхэн санаж байгаа болов уу. Угтаа өдөр тутамд тогтмол уншиж хэвшсэнээр үгийн баялаг нэмэгдэх, бичих ур чадвар дээшлэх, уншиж ойлгох чадвар нэмэгдэх тустайгаас гадна бүр цаашилбал стрессийг бууруулах, сайн унтаж амрахад туслах, сэтгэцийн эрүүл мэндэд эергээр нөлөөлөх гээд чухал ач холбогдолтой. Нэг үгээр бол тархины дасгал болдог гэсэн үг.

Тийнхүү тасралтгүй суралцсанаар амьдралын чанарт ч нөлөөлдөг байна. Тэгвэл эргээд унших хүсэлтэй эсхүл бүр номын ертөнц рүү шинээр алхан орж байгаа гээд хэн бүрийн хэрэгжүүлж болох 9 зөвлөмжийг хүргэе. ("Энгийн дадал" номын зохиолч Жэймс Клийрийн өгсөн зөвлөгөөнд тулгуурлав.)

Түм түжигнэж бум бужигнасан их хотын завгүй амьдралд хичээл сургууль, ажил албаа амжуулах гээд...

💨 Агаарын бохирдлыг бууруулах хямд, хялбар шийдлийг танилцуулах ньНнүүрсний дутуу шаталт, стандарт бус зуухны хэрэглээ н...
15/01/2025

💨 Агаарын бохирдлыг бууруулах хямд, хялбар шийдлийг танилцуулах нь

Ннүүрсний дутуу шаталт, стандарт бус зуухны хэрэглээ нь агаарын бохирдлын 80 орчим хувийг үүсгэж буйг бид хангалттай сайн мэднэ. Гэхдээ нийслэл хотын маань 200 мянга гаруй өрхийг хамарсан энэ том асуудлыг зөвхөн орон сууцжуулалт аль эсвэл сайжруулсан түлшинд найдаад үлдээх нь хангалтгүй.

Тэгвэл сүүлийн жилүүдэд агаарын бохирдлын асуудлыг шийдэх чиглэлээр хамгийн үр дүнтэй хэрэгжиж буй төсөл бол Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц. Одоогоор энэ төслийн үр шимийг 5,000 орчим өрх хүртэж, яндангаа буулгаж, нүүрс, үнсний хог, тортгоос ангижран, байгаль орчиндоо ээлтэй амьдралын хэвшилд шилжээд байгаа юм.

Утааг бууруулах зорилгоор хэрэгжиж байгаа олон төсөл дундаас ЧИП багц нь урт хугацаанд, тогтвортой хэрэгжиж, агаарын бохирдлыг багасгахад хувь нэмэр оруулсаар байна. Үр шим нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа уг төсөлтэй илүү дэлгэрэнгүй танилцъя.

Агаар Нэг

Ковер зургийн тайлбар: НҮБ-ийн Хүүхдийн сангийн Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаар хөтөлбөрийн...

🏆 Тоёота "Үндэсний Ур Чадварын Тэмцээн 2025" арга хэмжээг тоймлох ньТоёота Мотор Корпорацын албан ёсны дистрибьютер комп...
15/01/2025

🏆 Тоёота "Үндэсний Ур Чадварын Тэмцээн 2025" арга хэмжээг тоймлох нь

Тоёота Мотор Корпорацын албан ёсны дистрибьютер компани болох Toyota Mongolia компаниас зохион байгуулсан Үндэсний Ур Чадварын Тэмцээн 2025 өнгөрөгч Бямба гарагт амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн нь жил бүр зохиогддог бөгөөд Тоёотагийн албан ёсны дилер компаниудын мэргэшсэн механикч, засварын зөвлөхүүдийн оношилгоо, засвар, үйлчилгээ хийх, мэргэшсэн байдал, хурд, мэдрэмж зэрэг ур чадварыг сорихоос гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, стандартын шаардлага, шалгуурыг хэрхэн хэрэгжүүлж буйг онцгойлон дүгнэж, шалгаруулах үндсэн зорилготой.

Гурав дахь жилдээ зохиогдож буй тус тэмцээн албан ёсны дилер компаниуд болох Тоёота Таванбогд, Тоёота Мөнххада, Тоёота Топ Моторс багуудын дунд зохиогдсон юм. Энэ жилийн хувьд оролцогчдын мэргэшлийн ур чадвар, багаар ажиллах чадамж, үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанар зэрэг олон талт шалгуураар үнэлсэн бөгөөд шүүлтийг шударга, ил тод байдлаар явуулснаараа онцлог байв.

Тоёота Мотор Корпорацын албан ёсны дистрибьютер компани болох Тоёота Сэйлс Монголиа компаниас...

🌍10 ертөнц, 10 өнцөг🗯️: Бид монгол бичгээ ингэж ашигладаг2015 онд батлагдсан Монгол хэлний тухай хуулийн дагуу энэ оны э...
13/01/2025

🌍10 ертөнц, 10 өнцөг🗯️: Бид монгол бичгээ ингэж ашигладаг

2015 онд батлагдсан Монгол хэлний тухай хуулийн дагуу энэ оны эхний өдрөөс төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд албан хэргээ кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах болсон. Үүнтэй холбогдуулан энэ удаагийн нийтлэлд маань залуус өдөр тутмын амьдралдаа монгол бичгийг хэрхэн хэрэглэж буй талаар сонирхолтой түүхээсээ хуваалцсан юм. Тэд монгол бичгийг ингэж ашигладаг.

🗞️ ШИНЭ ДУГААР: Монгол бичиг моодонд оровМанай сонины 20 дахь дугаар ийнхүү уншигч танд хүрч байна. Бид энэхүү дугаараа ...
13/01/2025

🗞️ ШИНЭ ДУГААР: Монгол бичиг моодонд оров

Манай сонины 20 дахь дугаар ийнхүү уншигч танд хүрч байна. Бид энэхүү дугаараа монгол бичгийн яруу гайхамшгийг бахдан, монгол хүн бүрд зориулан Bolorsoft LLC-той хамтран бэлтгэлээ.

Босоо монгол бичгээ хүндэтгэн тэргүүн нүүрэн дэх “Даваа гарагт дандаа гарчигла” уриа үг болон A16-р нүүрийн гаргуудыг монгол бичгээр хөрвүүлэн буулгав. Үүний сацуу нүүр зурагт хотын төвөөр холхилдон алхах хүн бүр үндэсний бичгээ өдөр тутмын хэрэглээ болгон ашиглаж буйг дүрсэлсэн ба барилга байгууламжийн хаягжилтыг ч монгол бичгээр тодотголоо. Ийм цаг мөдхөн ирэх биз ээ.

Даваа гарагт дандаа гарчигла!

📌 Түгээх цэгүүдийн байршлыг сэтгэгдэл хэсэгт орууллаа.

🦠Танилц: Ковид 19-ийн дараах синдромЭнэ үед заавал Ковид 19-ийг дахин сөхөх болсны учир юу вэ гэвэл сүүлийн үед залуучуу...
13/01/2025

🦠Танилц: Ковид 19-ийн дараах синдром

Энэ үед заавал Ковид 19-ийг дахин сөхөх болсны учир юу вэ гэвэл сүүлийн үед залуучууд хууч өвчтэй болох нь ихсэж, барьсан тавьснаа мартахаас эхлээд уушги, цээжээр нь хатгаж өвдөх болсон шинж тэмдгүүд бодитоор бидний амьдралын чанар, ажлын бүтээмжид нөлөөлж байна.

Тэгвэл “Ковид туссанаас хойш ийм болчхоод байгаа юм аа” хэмээн тодорхойлж буй эдгээр шинж тэмдгүүд нь уг вирусийн халдвартай үнэхээр холбоотой юу? Эсвэл бид зүгээр л ургуулан бодоод байгаа хэрэг үү? Хариултыг энэ нийтлэлээс олоорой.

2020 оны гуравдугаар сар. Монгол Улсад анхны Ковидийн халдвар бүртгэгдэж, хөл хорио тогтоон ажин...

😎Энэ жилийн CES-ийн өнгийг тодорхойлсон технологиудЖил тутам болдог, хэрэглээний технологийн шилдэг арга хэмжээ CES энэ ...
13/01/2025

😎Энэ жилийн CES-ийн өнгийг тодорхойлсон технологиуд

Жил тутам болдог, хэрэглээний технологийн шилдэг арга хэмжээ CES энэ сарын 6-наас 10-ны өдрүүдэд АНУ-ын Лас Вегас хотноо болж өндөрлөлөө. Нийт 4500 гаруй үзэсгэлэн, 300 орчим хурал явагдаж, 140 мянга гаруй хүн оролцсон CES 2025-аас манай редакц уламжлал ёсоор 6 технологийг онцолж байна.

Жил тутам болдог, хэрэглээний технологийн шилдэг арга хэмжээ CES энэ сарын 6-наас 10-ны өдрүүдэд...

♻️ Шинэ он: Шинэ амьдралын хэв маягт шилжихүйИхэнх хүмүүсийн хувьд энэ цаг мөч “Шинэ он – Шинэ би” гэсэн зорилт тавьж, ө...
13/01/2025

♻️ Шинэ он: Шинэ амьдралын хэв маягт шилжихүй

Ихэнх хүмүүсийн хувьд энэ цаг мөч “Шинэ он – Шинэ би” гэсэн зорилт тавьж, өөрийгөө шинээр нээх эхлэл болдог. Эрүүл мэнддээ анхаарах, фитнесээр хичээллэх, санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах, шинэ хэл сурах гэх мэтчлэн жил бүрийн эхэнд төрөл бүрийн дадал хэвшүүлэхээр хичээдэг билээ. Сонирхолтой нь, сүүлийн жилүүдэд эдгээрээс гадна байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх дадал нэмэгдэх болжээ.

Өнгөрсөн онд Их Британид хийгдсэн судалгаагаар оролцогчдын 78% нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар санаа зовниж буйгаа илэрхийлсэн бол 82% нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахын тулд хувь нэмрээ оруулах ёстой гэж үзсэн байна. Түүнчлэн 73.6% нь байгаль орчны асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрийн амьдралын хэв маягийг тодорхой хэмжээнд өөрчилсөн гэж хариулжээ.

Хүн бүр өөрийн зорилгыг тодорхойлж байгаа энэ цаг үед бид тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд хэрхэн хувь нэмрээ оруулж болох тухай бяцхан зөвлөмжийг бэлтгэлээ. Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэтэрхий холын, хүрэхэд төвөгтэй мэтээр хүмүүс хүлээж авах нь бий. Гэвч бидний өдөр тутмын амьдралдаа хийдэг энгийн үйлдлүүдийн нийлбэр нь эцэстээ эх дэлхийгээ илүү сайхан болгоход, тав тухтай орчин бүрдүүлэхэд чухал хувь нэмэр үзүүлж чадна гэдэгт итгээрэй.

Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn Хэдхэн хоногийн өмнө бид шинэ оноо угтлаа. Ихэнх хүмүүсийн...

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх ньДохионы хэл бол сонсголгүй иргэдийн дунд үүсэж, хөгжсөн, хойч...
13/01/2025

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх нь

Дохионы хэл бол сонсголгүй иргэдийн дунд үүсэж, хөгжсөн, хойч үедээ өвлөгдөж, цаг хугацааны явцад шинэ үг хэллэгээр баяжсаар ирсэн бие даасан хэл юм. Энэхүү хэлний хэрэглээг нэмэгдүүлэх, одоогийн хэрэглээний түвшинг сайжруулах зорилгоор Tegsh Tusgal NGO Монгол дохионы хэлний цахим толь бичгийг нэвтрүүлсэн билээ.

Тус байгууллага нь 2019 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогоос дөрвөн жилийн өмнө сонсголгүй иргэдэд зориулсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зэхсэн нь манай нийтлэлийн гол сэдэв болж буй.

Сонсголтой иргэдэд гарын төрөл бүрийн хөдөлгөөн, дохио зангаа төдий харагддаг зүйл бие даасан хэл болохын ач холбогдлыг эндээс таньж мэднэ гэдэгт найдаж байна.

Ковер зургийн тайлбар: “Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг эрх бэхжүүлэх” төслийн...

☕️ Шинэ долоо хоногийн мэнд! Өнгөрөгч долоо хоногийн тоймоо уншаарай 🤗
13/01/2025

☕️ Шинэ долоо хоногийн мэнд! Өнгөрөгч долоо хоногийн тоймоо уншаарай 🤗

1 гол сэдэвЮу болов?Facebook, Instagram, Whatsapp, Threads-ийг эгнээндээ нэгтгэж, тэрбум тэрбум...

💥 Карл Саганы “Космос” номын тухай 📖Уншигч тантай шинэ номын нийтлэлээрээ уулзаж буйдаа туйлын таатай байна. Учир юу гэв...
11/01/2025

💥 Карл Саганы “Космос” номын тухай 📖

Уншигч тантай шинэ номын нийтлэлээрээ уулзаж буйдаа туйлын таатай байна. Учир юу гэвэл бидний харах өнцгийг тэлж, нэгийг бус нэжгээд зүйлийг тунгаан бодоход хүргэх шинжлэх ухааны нэгэн бүтээл монгол хэлнээ орчуулагдан гарчээ. Энэ бол эрхэм Карл Саганы “Космос”.

Яг одоо зогсож буй газраасаа дээш хараарай. Цэнхэр дэлхийн агаар мандлаас цааш юу байгаа талаар та хэр ихийг мэдэх вэ? Харин одоо хөл тавин зогсож буй хөрст газраа ажиглаарай. Нэгэн цагт хамтдаа оршин буй энэ бүх организм хэдэн тэрбум жилийн өмнөөс хувьсан шалгарсаар энэ хүрчээ. Хүн төрөлхтөн бид ч ялгаагүй хувьссаар өнөөгийн түвшинд ирсэн билээ.

Ингээд энэ мэт учир явдлын талаар өгүүлэх “Космос” номын тухай нийтлэлийг таалан болгооно уу.

🌐 Хэрэв та "Космос" номыг худалдан авахыг хүсвэл Internom-ын бүх салбараас, хүргүүлэн авах бол www.gejyuve.com сайтаар орж захиалаарай.

https://unread.today/c/books-cosmos

Уншигч тантай шинэ номын нийтлэлээрээ уулзаж буйдаа туйлын таатай байна. Учир юу гэвэл бидний...

🎓🇬🇧 OctoLearn англи хэлний цахим сургалтын Үүсгэн байгуулагч, контент бүтээгч Б.Оргилын журналЖурнал булангийн энэ удааг...
10/01/2025

🎓🇬🇧 OctoLearn англи хэлний цахим сургалтын Үүсгэн байгуулагч, контент бүтээгч Б.Оргилын журнал

Журнал булангийн энэ удаагийн зочноор Английн Лондон хотноо аж төрж буй, боловсролын контент бүтээгч Оргил оролцож байна. Та бүхэн түүнийг Юүтүб сувгаар нь мэдэх болов уу.

Тэрээр 2012 онд Англи Улсад ЕБС-иа төгсөж, улмаар 2020 онд Голдсмитс, Лондоны Их сургуулийг Бизнесийн тооцоолол ба энтрепренёршип мэргэжлээр суралцаж төгсжээ. Боловсролын контент бүтээх эхлэл нь 2017 онд тавигдсан бөгөөд 2022 - 2023 онд 24 сая захиалагчтай танин мэдэхүйн Юүтүб сувгийн продюсераар ажиллаж байв. Харин одоо хувийн бизнесээ эхлүүлж, илүү олон монгол залуусыг англи хэлээр дамжуулан боловсрол, мэдлэгээ дээшлүүлэхэд нь хувь нэмэр оруулж буй.

Ингээд түүний нэг өдөртэй танилцъя.

Нисгэгч, усан онгоцны ахмадууд байршил, техникийн үзүүлэлт, үйл явдлаа цаг тутам тэмдэглэн...

🤖 Кембрижийн Их Сургуультай хамтарсан AI Academy-д элсэх 3 шалтгаанБид сард дунджаар 160 цагийг ажлын байран дээрээ өнгө...
10/01/2025

🤖 Кембрижийн Их Сургуультай хамтарсан AI Academy-д элсэх 3 шалтгаан

Бид сард дунджаар 160 цагийг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг. Тэгвэл энэ цагийг илүү үр бүтээмжтэй, стресс багатай байлгаж өөрт үнэ цэнтэй зүйлдээ анхаарах цаг гаргахад тань AI туслах боломжтой.

Жишээ нь таныг ажил дээр тань хамгийн их стресстүүлдэг зүйл юу вэ? Нэг зүйлийг олон давтамжтай хийх үү? аль эсвэл асуудлын нарийн, нюансыг ойлгож, үргэлж шинэ арга замаар асуудлыг шийдэх үү? Эдгээр асуудалд AI-ийг ухаалгаар ашиглаж чадвал та цаг, мөнгө, энергиэ хэмнэх боломжтой.

Гэхдээ тулгарч буй асуудал бүрд ChatGPT болон үүнтэй төстэй AI-ийн шийдлүүд дангаараа тусалж чадахгүй бөгөөд AI-ийг өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн ашиглах аргачлал бүрийг нэг нэгээр нь хайж олно гэдэг хэцүү, тэгвэл зөвхөн эдгээр мэдээллийг нэг дор авч суралцах боломжтой академи байгуулагджээ. Гэхдээ яагаад заавал AI академид элсэх хэрэгтэй гэж?

Хэрэв та технологид нэг их сонирхолтой хүн биш бол та зүгээр л технологийг хэрхэн өөрт...

🧠 2025 онд саруул ухаанаа “хадгалж үлдэх” 10 арга2025 онд сэтгэл зүйгээрээ бэлэн үү? Хариулт тань ямар ч байлаа гэсэн эн...
09/01/2025

🧠 2025 онд саруул ухаанаа “хадгалж үлдэх” 10 арга

2025 онд сэтгэл зүйгээрээ бэлэн үү? Хариулт тань ямар ч байлаа гэсэн энэ онд та эрүүл, эрч хүчтэй, хурц ухаантай байхыг хүсэж буй нь лавтай. Тэгвэл бодит амьдрал дээр туршигдаж, үр дүнгээ өгсөн, хэрэгжүүлэхэд хялбар аргуудаас хуваалцъя.

Энэхүү нийтлэлийг тархи, оюун бодол, сэтгэлзүйн талаар дагнан бичих туршлагатай Кристина Карон, Дана Г.Смит сэтгүүлчид хамтран бичсэн юм. Тэд уг нийтлэлээрээ өнгөрсөн онд тэдэнд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн, амьдралд хэрэгжүүлэхэд бодитой зөвлөмжүүдийг багцлан хүргэжээ.

2025 онд сэтгэл зүйгээрээ бэлэн үү? Хариулт тань ямар ч байлаа гэсэн энэ онд та эрүүл, эрч...

🤖 Монгол хүний бүтээмжийг өсгөх IVA виртуал ажилтныг алдаршуулах ньБүх технологи танилцуулагдаж байхдаа хамгаас шилдэг м...
09/01/2025

🤖 Монгол хүний бүтээмжийг өсгөх IVA виртуал ажилтныг алдаршуулах нь

Бүх технологи танилцуулагдаж байхдаа хамгаас шилдэг мэт яригддаг. Гэхдээ яг бодит байдал дээр аль асуудлыг шийдэж, хүмүүст цаашлаад нийгэмд ямар үнэ цэн бүтээж байна вэ гэдэг л хамгийн чухал шалгуур. Үүний дагуу харвал хиймэл оюун ухаанд суурилсан ихэнх бүтээгдэхүүн бодит өгөөж, үнэ цэн муутай байдаг. Түүнээс гадна ард нь үнэхээр хиймэл оюун ухаан ажиллаж байгаа эсэх нь ч эргэлзээтэй буюу зүгээр л нэг маркетингийн үг хэллэг ч байж болох талтай. Ийм түүх дэндүү олон.

Харин Алтан сарнай 2024 наадмын Инновац төрөлд шилдгээр шалгарсан, Чимэгэ Системсийн IVA бол өөр хэрэг. Олон жилийн турш хөгжүүлэгдэж, зах зээл дээр амжилттай туршигдсан шилдэг технологи дээр суурилсан энэхүү виртуал ажилтны шийдэх асуудал, бий болгох үнэ цэн, ирээдүйн замнал нь ч тод.

Дэлгэрэнгүй:

Он солигдох мөчид Алтан сарнай наадмын 21 дэх удаагийн ялагчид тодорсон билээ. Нийгэмдээ бодит...

🎬 Энэ онд нээлтээ хийх топ 40 дэлгэцийн бүтээлЭнэ даваа гарагт 82 дахь удаагийн Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслол з...
08/01/2025

🎬 Энэ онд нээлтээ хийх топ 40 дэлгэцийн бүтээл

Энэ даваа гарагт 82 дахь удаагийн Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж, 2025 оны Awards-ийн улирал ийнхүү албан ёсоор эхэллээ. Дараагийн хэдэн сарын турш өмнөх жилийн шилдэг бүтээлүүдээр амьсгалах цаг үед энэ онд нээлтээ хийх хамгийн томоохон 40 дэлгэцийн бүтээлийг та бүхэнд танилцуулж байна.

Өргөн дэлгэцийн блокбастер кинонуудаас эхлээд телевизийн шинэхэн цувралууд хүртэл олон сонирхолтой бүтээлүүд үзэгчдийг хүлээж байна. Ингээд олон зүйл нуршихгүйгээр жагсаалтаа эхлүүлцгээе.

Энэ даваа гарагт 82 дахь удаагийн Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж,...

🎯 Шинэ ондоо шинэ дадлуудаа хадгалж үлдэх нууцАливаа шинэ дадлыг өөртөө суулгах нь эхэндээ амархан мэт санагддаг ч түүни...
08/01/2025

🎯 Шинэ ондоо шинэ дадлуудаа хадгалж үлдэх нууц

Аливаа шинэ дадлыг өөртөө суулгах нь эхэндээ амархан мэт санагддаг ч түүнийгээ урт хугацаанд алдалгүй үргэлжлүүлж, улмаар өөрийн амьдралын нэгэн хэсэг болгоно гэдэг тийм ч амар даваа биш. Тэгвэл энэ удаагийнхаа нийтлэлээрээ уншигч танд өөртөө суулгахаар зорьж буй, эсвэл төлөвлөж буй аливаа шинэ дадлыг амжилттай хэвшүүлэхэд тань тус болох 10 аргыг хүргэж байна.

Шинэ дадал бий болгох, улмаар түүнийгээ алдалгүй хадгалж үлдэх гэдэг бидний өмнө тулгардаг...

🧑‍💻 Шинэхэн хэрэглэгчдэд: MacBook-ийн мастер болоход туслах 6 алхамШинэ MacBook авахаар төлөвлөж байгаа, дөнгөж худалдан...
08/01/2025

🧑‍💻 Шинэхэн хэрэглэгчдэд: MacBook-ийн мастер болоход туслах 6 алхам

Шинэ MacBook авахаар төлөвлөж байгаа, дөнгөж худалдан аваад буй уншигчдад энэхүү нийтлэлээ зориулж байна. Ингээд зөөврийн компьютероо асааж, дэлгэцээ нээсэн бол намайг дагаад хийгээрэй.

Нийтлэлийн гарчгаас хараад олон жил MacBook ашигласан туршлагаасаа хуваалцах гэж байна хэмээн бүү...

Address

Sukhbaatar District, 8th Khoroo, Amar's Street, TenGerLeague Media Group, 2th Floor
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Unread posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Unread:

Videos

Share