Toli news

Toli news Toli.mn хэвлэл мэдээллийн сайт

📌Толгойтын ус түгээгч Балжинням: Би ээжийгээ шүтдэг. Бурхадаа бас шүтнэ. Хүмүүс мөнгийг их шүтэх юм. Би хөлс, хүчээрээ о...
16/01/2025

📌Толгойтын ус түгээгч Балжинням: Би ээжийгээ шүтдэг. Бурхадаа бас шүтнэ. Хүмүүс мөнгийг их шүтэх юм. Би хөлс, хүчээрээ олсон 10, 20 мянган төгрөгөндөө сэтгэл дүүрэн амьдардаг. Байгаа жаахандаа сэтгэл хангалуун амьдрах сайхан шүү дээ. Би нэг зүйлд их харамсдаг. Ээжийнхээ тэтгэврийн зээлийг аваад машин болгочихдог хүмүүст. Тэгээд хаяад явчихна. Ээж нь идэх уухаас эхлээд тэтгэврээ хэрэглэх ёстой биз дээ. Би тийм хүмүүст дургүй. Модоо хагалж чадахгүй суугаа эмээд модыг нь хагалаад өгчихдөг. Зарим эмээд үнсийг нь шуудайлж өгдөг. Усаа зөөж дуусчихаад настай хүмүүст ингэж туслах шиг жаргал надад байхгүй. Ээжээс минь ялгаа юу байхав.

Эх сурвалж: 25-р суваг "Танайд хоноё" нэвтрүүлэг.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Орлоготой хүн нүүрс түлээд, таван ханатай гэрт амьдрахгүй л байхгүй юу даа. УТАА бол ЯДУУРАЛ...
16/01/2025

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Орлоготой хүн нүүрс түлээд, таван ханатай гэрт амьдрахгүй л байхгүй юу даа. УТАА бол ЯДУУРАЛТАЙ шууд холбоотой‼️

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ЗУРГИЙГ ХИЙМЭЛ ОЮУН АШИГЛАН ҮНСЭЛЦЭЖ БАЙГАА МЭТ БОЛГОЖЭЭ‼️🔍Шалгасан зургийг WasItAI хэрэглүүрээр шалгах...
16/01/2025

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ЗУРГИЙГ ХИЙМЭЛ ОЮУН АШИГЛАН ҮНСЭЛЦЭЖ БАЙГАА МЭТ БОЛГОЖЭЭ‼️

🔍Шалгасан зургийг WasItAI хэрэглүүрээр шалгахад хиймэл оюунаар бүтээсэн гэж харууллаа. AI Image Detector-оор шалгахад 85,2 хувийн хиймэл оюунаар бүтээсэн байх магадлалтай гэх үр дүн гарсан. BrandWell AI хэрэглүүрээр шалгахад 93 хувь, AI Content Detector хэрэглүүрээр шалгахад 59 хувийн хиймэл оюунаар хийсэн гэх үр дүнтэй гарсан.
🔍Шалгасан зурагт УИХ-ын гишүүн С.Цэнгүүний албан ёсны фэйсбүүктээ 2024 оны 6 дугаар сарын 11-нд нийтэлсэн зураг болон УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн 2022 оны 12 дугаар сарын 19-нд фэйсбүүктээ оруулсан зургийг ашиглажээ.
Эх сурвалж: mfcc.mn

📌Эргүүлийн цагдаа нар угаартсан гурван иргэний амь аварчээӨчигдөр буюу 2025 оны 1 сарын 12-ны өглөө 06.42 цагт 50 настай...
13/01/2025

📌Эргүүлийн цагдаа нар угаартсан гурван иргэний амь аварчээ

Өчигдөр буюу 2025 оны 1 сарын 12-ны өглөө 06.42 цагт 50 настай эмэгтэй иргэн Э нь 16 болон 26 настай хоёр охины хамт угаартсан, ухаангүй байдалтай олдсныг цагдаагийн алба хаагчид цаг алдалгүй түргэн шуурхай анхны тусламж үзүүлж, эмнэлэгт хүлээлгэн өгснөөр гэр бүлийн гурван хүний амийг аварчээ.
Иймд угаарын аюулаас сэрэмжилж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

13/01/2025

“ЭТТ” ХК-ийн удирдлагууд авлигал авч, ХУУЛЬ ЗӨРЧИН “СПЭЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-д давуу эрх олгож 706 ТЭРБУМ төгрөг өгсөн үү?!!
Эх сурвалж: Муухай мэдээ

🍎ЖАРГАЯ ГЭВЭЭС...Хэлбэл хэлсэн шиг хэлжХийвэл хийсэн шиг хийж Хайрлавал хайрласан шиг хайрлаж Ханилбал ханилсан шиг хани...
11/01/2025

🍎ЖАРГАЯ ГЭВЭЭС...

Хэлбэл хэлсэн шиг хэлж
Хийвэл хийсэн шиг хийж
Хайрлавал хайрласан шиг хайрлаж
Ханилбал ханилсан шиг ханилж

Зорьвол зорьсон шиг зорьж
Зүтгэвэл зүтгэсэн шиг зүтгэж
Залбирвал залбирсан шиг залбирч
Засарвал засарсан шиг засарч

За гэвэл ёогүй
Зам нийлвэл худалгүй
Зорилго нийлвэл атаагүй
Зовлонд унавал өшөөгүй

Өгье гэвэл харамгүй
Өршөөе гэвэл эргэцэлгүй
Авъя гэвэл чамлалгүй
Ачилъя гэвэл нэхэлгүй

Хүртье гэвэл шуналгүй
Хүрье гэвэл шантралгүй
Жаргая гэвэл нүгэлгүй
Жавхалзъя гэвэл залхуугүй

Зовлонд даацтай үнэн явбал
Золтой явах нь гарцаагүй дээ
Зориг шулуун тууштай явбал
Зоргоор дэлгэрэх нь дамжиггүй дээ

Жаварт тэсвэртэй чин явбал
Жанлав хүртэх нь баараггүй дээ
Жаргалд нуруутай цэх явбал
Жамаараа дэвжих нь маргаангүй дээ!

Б. Эрдэнэтуяа
2023.1.8

#МОНГОЛТҮМЭНДЭЭӨРГӨХМИНИЙХАЙР

10/01/2025

21 настай охин Солонгост 5 жил ажиллаж цуглуулсан 305 сая төгрөгөө цахим залиланд алджээ‼️

ЖОЛООЧИЙН ДААТГАЛ НЭМЭГДСЭН ШИЙДВЭРИЙГ ЦУЦАЛЛАА‼️Жолоочийн албан журмын даатгалын хувь хэмжээ итгэлцүүр нэрээр нэмэгдсэн...
10/01/2025

ЖОЛООЧИЙН ДААТГАЛ НЭМЭГДСЭН ШИЙДВЭРИЙГ ЦУЦАЛЛАА‼️

Жолоочийн албан журмын даатгалын хувь хэмжээ итгэлцүүр нэрээр нэмэгдсэн шийдвэр нь үндсэн хуульд заасан иргэдийг нас хүйс, хөрөнгө, нийгмийн гарал үүслээр ялгаварлан гадуурхахгүй гэсэн зүйл заалтыг зөрчсөн гэж үзлээ. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрээр 18 настай жолооч өөр тарифаар, 65 настай хүн бас нэг тарифаар даатгуулна гэх мэтээр нас хүйс ангилан тусгажээ. Тийм учраас Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан энэ шийдвэрийг Хууль зүй дотоод хэргийн яам бүртгэхээс татгалзаж буцаасан байна. Ингэснээр даатгалын үнэ нэмэгдэхгүй, хуучин журам мөрдөгдөнө. Харин нэмэгдсэн тарифаар даатгуулсан иргэд мөнгөө нэхэмжилж буцаан авч болохыг Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэллээ.

Хойд Солонгоcын дүрвэгч "Монгол хүмүүст баярлалаа"  Монгол хүмүүс надад туслаагүй бол би өнөөдөр Өмнөд Солонгос улсад ир...
09/01/2025

Хойд Солонгоcын дүрвэгч "Монгол хүмүүст баярлалаа"

Монгол хүмүүс надад туслаагүй бол би өнөөдөр Өмнөд Солонгос улсад ирж чадалгүй говьд үхэх байсан гэж Хойд Солонгосын дүрвэгч Ким Хёг (29) сэтгүүлчдэд хэллээ. Тэрээр Хойд Солонгосын асрамжийн газар ахынхаа хамт өссөн бөгөөд насанд хүрэнгүүтээ Хятад болон Хойд Солонгосын хооронд байдаг Түманг голыг хууль бусаар даван Хятадаас гурил, будаа, овъёос зэргийг авчирч зардаг байсан байна.Тэрээр тун удалгүй Хойд Солонгосын цагдаа нарт баригдан 1998~2000 оны хооронд шоронд хоригджээ.

23 хүн нэг өрөөнд хамтдаа хоригдож байсан шоронд намайг гарахад ердөө л 2 хүн үлдсэний нэг нь би байсан. Бусад нь цементен шалтай хүйтэн өрөөнд өлсөж үхсэн. Би эндээс амьд гарах л юм бол Хятад руу гарч дахин эх орондоо ирэхгүй гэж шийдсэн. 2000 оны 12.24-ний шөнө дахин Түманг голыг давж Хятад улсад очсоныхоо дараа жилийн 7 сард Монголын хилийг зүглэн ганцаараа алхсан.

Халуун говиор 18 цаг алхсаны эцэст намайг олж харж аварсан Монгол цэргүүдэд үнэхээр их баярлалаа,тэдний ачаар би амьд гарч Өмнөд Солонгос улсад хүрч ирсэн.

Сайн санаат Монголчуудад талархсан сэтгэлээр одоо би сар болгон олон улсын тусламжийн байгууллага "WORLD VISION"-оор дамжуулан Арсад Нямсүрэн (13) гэдэг Монгол хүүд сар болгон 30 мянган воны тусламж өгч, тус байгууллагын шугамаар зохион байгуулагдаж буй Монголд туслах бүх сайн санааны үйлсэд цалингаасаа байнга хандивладаг гэж тэрбээр хэлсэн байна.

С.Ганбаатар: Өчигдөр би нууцын баримтаас санхүүгийн тайланг нь үзсэн. Би хариуцлагатайгаар ярьж байна. Оюутолгой дампуур...
09/01/2025

С.Ганбаатар: Өчигдөр би нууцын баримтаас санхүүгийн тайланг нь үзсэн. Би хариуцлагатайгаар ярьж байна. Оюутолгой дампуурсан‼️

Нийслэлийн ШШГГ-ын Эрэн сурвалжлах хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч А.Жандаг БЗД-ийн 16-р хорооны ... байранд гарсан г...
07/01/2025

Нийслэлийн ШШГГ-ын Эрэн сурвалжлах хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч А.Жандаг БЗД-ийн 16-р хорооны ... байранд гарсан галын аюулаас 3 болон 6 настай 2 хүүхэд, 90 настай ахмад настанг аварчээ

Иргэн: Юмжирдулам ийм байжээ🙏Хэнд ч юу ч тохиолдож болно.Эдгээд эрүүл саруул болох нь чухал🙏🙏
05/01/2025

Иргэн: Юмжирдулам ийм байжээ🙏
Хэнд ч юу ч тохиолдож болно.Эдгээд эрүүл саруул болох нь чухал🙏🙏

🔴30-40 тн түүхий нүүрс хадгалан түлж байсныг илрүүлжээ‼Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж...
01/01/2025

🔴30-40 тн түүхий нүүрс хадгалан түлж байсныг илрүүлжээ‼

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин агаар, орчныг бохирдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн, бусад хориглосон шатах материал түлсэн, эсэхийг Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн анги, холбогдох байгууллагын давхардсан тоогоор 10 600 гаруй алба хаагч, ажилтнууд 75 044 айл өрх, 4144 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгуулж 11 зөрчил илрүүлжээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ДФИ” ХХК нь зөвшөөрөлгүйгээр 30-40 тн түүхий нүүрсийг, мөн хороонд байрлах “БТ” ХХК нь зөвшөөрөлгүйгээр 10 тн орчим түүхий нүүрс хадгалж, түлсэн, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 9 дүгээр гудамжинд байрлах авто засвар нь нам даралтын зууханд нэмэлтээр хориглосон шатах материал (тос, масло), тосны банк, вентлятор тавьж шатаасан, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 4 дүгээр гудамжны нийтийн байранд оршин суух иргэн Д.Б нь автомашины ажилласан тос (масло) түлсэн зэрэг зөрчлийг илрүүлж, харьяаллын дагуу Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж байна

31/12/2024

🇲🇳Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг зориг гарган шийдвэрлэснээр эрчим хүчний төслүүд гацаанаас гарлаа

2024 онд эдийн засаг таван хувийн өсөлттэй гарч, валютын нөөц 5.1 тэрбум ам.долларт хүрлээ. Эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байгаа тул ирэх Улсын Их Хурлын хаврын чуулганаар татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн өргөн барих болно.

2024 онд Үндэсний баялгийн санд стратегийн ордуудын 34 хувь Иргэдийн хадгаламжийн данс болон төвлөрлөө. Оны эцсээр иргэн бүхэнд 138 мянган төгрөгийн хадгаламж хуримтлагдаж байна. Та бүхэн баялгийн сангийн өсөлтийг Е-Mongolia дээр тогтмол харах боломж бүрдсэн.

Галтай олон шийдвэр гарна, гэхдээ 2025 оны төгсгөл гэхэд Үндэсний баялгийн сангийн ач холбогдлыг иргэн бүхэн ойлгож, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг болсон байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Монгол Улсын хурдтай хөгжлийн төлөө эд эс бүхэн нэгдэж, уураг тархи бүхэн улайстал ажиллах болтугай!

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Шинэ он гарах баярт агшныг сэтгэл догдлон хүлээн суугаа Та бүхэндээ шинэ оны баярын мэндий...
31/12/2024

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Шинэ он гарах баярт агшныг сэтгэл догдлон хүлээн суугаа Та бүхэндээ шинэ оны баярын мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье.

❄️ Улиран одож буй 2024 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор Та бүхэн анх удаа 126 гишүүнтэй төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулснаараа парламентат ёсны түүхэндээ нэгэн шинэ хуудас нээлээ.

🇲🇳 Шинэ парламент улс төрийн таван нам, эвсэл болон нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдэж, эмэгтэй гишүүдийнхээ эзлэх хувиараа Ази тивдээ тэргүүлэх болсон нь Та бидний хамтын ололт, амжилт юм.

📜 Энэ удаагийн парламент ирэх 4 жилийн стратегиа баталж нийт иргэн, үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжилд тулгуурласан, хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг тэргүүн эрэмбэд тавилаа.

⚖️ Ирэх он жилүүдэд цаг үеийн шаардлагад нийцүүлэн хуулийг цаг алдалгүй, чанартай баталдаг болох, хууль ба журмын заагийг тодорхойлж зохистой харьцааг хангах зэрэг олон чухал ажил биднийг хүлээж байна.

🇲🇳 Айлчлан ирж буй 2025 оны шинэ жилийн баярын мэндийг та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.

📌Тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулж, нэгдүгээр сарын 1-с 6 хувиар нэмэгдүүлнэ‼️Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэ...
30/12/2024

📌Тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулж, нэгдүгээр сарын 1-с 6 хувиар нэмэгдүүлнэ‼️
Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол гарсан билээ.

30/12/2024

📌А.Отгонбаатар 7 хоног шоронд хоригдоод гарч ирэв.
Тэрээр Боловсролын сайд П.Наранбаяр руу “өндөг шидсэн” хэргээр 7 хоног саатуулагдаад оны өмнө суллагдлаа.

📌Цагаан хаалга цогцолборт байр захиалж, олон жил хохирч яваа иргэдийн жагсаал…‼
28/12/2024

📌Цагаан хаалга цогцолборт байр захиалж, олон жил хохирч яваа иргэдийн жагсаал…‼

Address

Naran Mall, Seoul Street Khoroo 5 Ulaanbaatar MN 14251
Ulaanbaatar
976

Telephone

+97688092306

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Toli news posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Toli news:

Videos

Share