
28/01/2025
Баруун тайгад найзтай болсон доо.
Мань хүнийг Ганбат гэдэг.
Цагаахан гэж цас цаашаа.
Тайгын өглөө Ганбаа маань цаагаа олж ирхээр явна.
Өдөржин уул давж яваад ирнэ.
Нэг өглөө нэг цааг нь чоно барьсан бусад нь үргээд хол даваад явсан байдалтай ирэв.
Тайгад ийм зүйл байнга л тохиолддог гэнэ.
Шөнөдөө галаа манахгүй бол гадаа шиг хүйтэн энэ газарт тэвчээртэй хүмүүс л амьдархаар.
Хотын мань хэд баглачихаад явж байхад 2 хүрээгүй хүүхэд дан цамцтай гадаа тоглож байх жишээтэй.
Ганбаа маань улаан уулаас хүргэн орсон залуу юм билээ.
Галын дэргэд түүх сонсоод суух хамгийн гоё нь байлаа.
Ёстой хүний сайнтай байгалийн сайханд гэдэг үг бодогдсон доо.
Утас шөрмөсөө аваад салалцсан.
Удахгүй уулзана аа найз минь.