365 сэтгүүл

365 сэтгүүл Зорилготой, бүтээлч монгол хүн бүрийг дэмжигч сэтгүүл

“365” сэтгүүлд нийтлэгдсэн бичвэрүүд болон гэрэл зураг, реклам сурталчилгааг редакцийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн болон хэсэгчилсэн хэлбэрээр дахин хэвлэхийг хатуу хориглоно. Мөн сэтгүүлийн нийтлэлийн бодлогыг даган дуурайхыг хориглоно.
“365” сэтгүүлийн нэрийг зөвхөн “Мэдрэмж” пи-ар, эх бичвэрийн агентлаг эзэмших бөгөөд эрхийг хуулиар баталгаажуулсан болно.
“Мэдрэмж” пи-ар, эх бичвэрийн аге

нтлаг нь 2013 оноос хойш хувь хүн болон албан байгууллагын хэвлэл мэдээлэл, пи-арыг хариуцан ажиллах болон эх бичвэр, рeдаkторын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Ердөө л энэ шүү дээ!Зөвхөн Австри гэлтгүй Австралийн дунд сургуулийн бага ангийнханд ч жишээ нь гэрийн даалгавар гэж өгд...
05/08/2023

Ердөө л энэ шүү дээ!
Зөвхөн Австри гэлтгүй Австралийн дунд сургуулийн бага ангийнханд ч жишээ нь гэрийн даалгавар гэж өгдөггүй. Дараагийн өдөр ангидаа ирэхэд ямар ч дарамтгүй гэсэн үг. Ёстой нөгөө дурласан охиндоо дуу аялан очих дуртай гэдэг шиг байгаагаараа давхиад очих нөхцлийг бүрдүүлдэг ...

Сургууль, гэрийн хооронд хэдэн номоо ээлжлээд зөөгөөд байх ч шаардлага байхгүй. Номнууд ангид нь л байна. Дэвтэрнүүд нь ч ялгаагүй. Гэртээ мартаж ирээд нүд болохоос сэргийлдэг гэсэн үг. Хүүхэд цүнхэндээ ангийнхандаа гайхуулах, бэлэглэх юмаа л үдийн цайны савтай хийсэн харагддаг.

Манайд дунд сургуульд хоорондоо ярьж болохгүй зөвхөн урагшаа хараад суух ёстой гэсэн дүрэм хэвээрээ байгаа гэж сонссон ...

Гараа урдаа аваад хажуудахтайгаа ч ярих эрхгүй суусаар хүнтэй ярилцах, өөрийгөө илэрхийлэх чадвар муутай хүмүүс л төгсөөд байдаг ...

Австралийн бага анги 6, 6-гаараа ширээ тойрон суух бөгөөд хүүхдүүд нь таалагдахгүй бол өөр ширээ сонгох эрхтэй. Ширээнийхэнтэйгээ битгий хэл хажуу ширээнийхэнтэй ч бурах, тоглох эрхтэй байдаг нь өөрийгөө илэрхийлэх, зөв, цэгцтэй ярьж сурахад нь дэмтэй байдаг гэж үздэг гэсэн ...

Дунд, ахлах анги руу ороод ирэхээрээ хүүхэд ямар хичээлийг аль семестертээ үзэхээ сонгодог бөгөөд нэг анги гэсэн ойлголт алга болж, нөгөө ангийн хүүхдүүдтэйгээ холилдон нэг хичээлд нийлж, нэг хичээлд салж хичээллэн одох нь харилцааны хөгжлийн дараагийн шат гэлтэй ...

Тухайн хичээл бүр түвшин тогтоолтоор хэд хэд хуваагдсан байдаг нь жишээ нь тоонд муу хүүхэд тоонд сайн хүүхэдтэй нэг ангид орж дээрэлхүүлэх, муугаа үзүүлэхээс сэргийлдэг. Нөгөө талаасаа гүйх нохойд баах нохой бэлдэхгүй гэсэн үг ... Тухайн хичээлд сайн нь тасран одвол одог гэж ...

Эцэг эхийн хурлын тухайд бөөнөөр нь суулгаж байгаад заримыг нь магтаж, заримыг нь ичээх үйлдэл хийхгүй. Бүгд очих ч шаардлагагүй. Тухайн хичээлийн багштай уулзах хүсэлт гаргавал тусгайд нь ганцаарчлан хүлээн авч уулзан хүүхдийн сайн, мууг ярилцдаг ...

Хүүхэд хичээлдээ хоцрох, таслахад өөрт чинь л муу шүү гэдгийг эвтэйхэн ойлгуулах болохоос ангид нь чичлэх, сургуулиар нэг зарлан ичээх, аав, ээжийг нь олны өмнө улайлгах үйлдэл огт хийхгүй ...

Баярын бичиг, сайшаалын үнэмлэх шиг юмыг сар, улирлаар нь өгч харагддаг. Гэхдээ дан онц сураад буй хүүхдээс гадна муухан сурч буй ч тэрүүхэндээ ахиц гаргасан хүүхдийг олж өгдөг нь цаагуураа урам өгөн дэмжих арга гэж үздэг бололтой ...

Хүүхэд бүр онц сурах албагүй, бүх хичээлдээ жигд байх ч албагүй гэж үздэг ...

Жиргэсэн сэдвийнхээ эхлэл рүү эргэн очвоос энд бага ангийн хүүхдийг яаж нийтэч, яаж хэл ярианы хөгжил сайтай, яаж өөртөө итгэлтэй болгох вэ гэж л хичээдэг болохоос өөрөөсөө хүнд цүнх үүрүүлэн нааш цааш сажлуулж, гэрийн даалгавар гэдэг том дарамттай амьдруулдаггүй юм билээ л ...

Монголд нэвтрүүлэхэд болохгүй юмгүй арга барил юм уг нь. Хүүхдийн хүмүүжил, сургалтанд том өөрчлөлт авчирна даа ...

Би Монголд хүүхдүүдийнхээ явж байсан сургуулиудын хичээлийн эрхлэгч, багш нартай уулзахдаа хэлсээр л ирсэн. Санаанд нь багтаж өгөхгүй байх шиг харцгаадаг ...

Манайх Кембрижийн сургалттай болсон, наадах чинь нэг их сонин биш гэж хэлсэн багш ч бий:)

Тэр нь яг ямар учиртайгаа ч сайн мэдэхгүй. Хажуудах хүүхэдтэйгээ ч таван үг солин хичээлээ хамтран хийх боломжгүй сургалт, орон зай бат бөх оршсоор ...

21-р зуун гараад нилээн удчихлаа шд.

21-р зууны хүүхдүүдэд яг юуг ямар арга барилаар заах, юунд бэлдүүлэх, хаана яаж тэнцүүлэхийг анзаарсан, тэгэж ажилладаг улсын битгий хэл хувийн сургууль манайд гарын 5 хуруунд багтана ... Багтаж буй хэдийн багш нар нь ч жигд биш ...
via

09/12/2021
26/11/2020

Бидний хамгийн сайн мэддэг бие маань “БИ” хэмээх бүхэл цогцын маань ердөө 10 ч хүрэхгүй хувийг эзэлдэг гэдгийг та мэдэх үү? Хэрэв бидний өдөр тутам хооллож ундалж, гоё сайхан хувцаслаж, гоо энгэсэг түрхээд байдаг энэ бие маань сайндаа л 10% юм бол үлдсэн хувь нь юу байдаг вэ? Биднийг энэ биеэс өөр юу бүрдүүлдэг юм бэ? Энэ тухай та АУРА сургалтаас олж мэдээрэй. Мөн та дараах асуултуудын хариултыг олж авах болно.
🍃 Биоэнерги, аура гэж юу вэ?
🍃 Сүнс гэж юу вэ?
🍃 Хүний урьд насны мэдээлэл хаана агуулагддаг вэ?
🍃 Урьд насны үйлийн үрийг цайруулж болох уу?
🍃 Аура цэвэрлэх ямар аргууд байдаг вэ?

Сургалтыг 2020 оны 11-р сарын 28-ны 12:00 цагт Zoom аппликэйшн ашиглаж заана. Сургалтын бичлэгийг 24 цагийн дотор нөхөж үзэх боломжтой. Дэлхийн хаанаас ч хамрагдах боломжтой.

Бидний хамгийн сайн мэддэг бие маань “БИ” хэмээх бүхэл цогцын маань ердөө 10 ч хүрэхгүй хувийг эзэлдэг гэдгийг та мэдэх үү? Хэрэв бидний өдөр тутам хооллож ундалж, гоё сайхан хувцаслаж, гоо энгэсэг түрхээд байдаг энэ бие маань сайндаа л 10% юм бол үлдсэн хувь нь юу байдаг вэ? Биднийг энэ биеэс өөр юу бүрдүүлдэг юм бэ? Энэ тухай та АУРА сургалтаас олж мэдээрэй. Мөн та дараах асуултуудын хариултыг олж авах болно.
🍃 Биоэнерги, аура гэж юу вэ?
🍃 Сүнс гэж юу вэ?
🍃 Хүний урьд насны мэдээлэл хаана агуулагддаг вэ?
🍃 Урьд насны үйлийн үрийг цайруулж болох уу?
🍃 Аура цэвэрлэх ямар аргууд байдаг вэ?

Сургалтыг 2020 оны 11-р сарын 28-ны 12:00 цагт Zoom аппликэйшн ашиглаж заана. Сургалтын бичлэгийг 24 цагийн дотор нөхөж үзэх боломжтой.
Утас: 99188136

18/11/2020
Та юунаас болж өвчилдөг вэ?

Үдшийн мэнд. Юу хийцгээж байна даа. Нэгэн бичлэгийг та нартаа хэрэг болох болов уу гээд чирээд ирлээ.
Бид юунаас болж өвддөг вэ?

Эрүүл мэнд гэж юу вэ? Өвчний шалтгааныг Уламжлалт анагаах ухаан, орчин үеийн анагаах ухаанд хэрхэн үздэг вэ? Эрүүл байхын тулд та юуг анхаарах ёстой тухай ам...

13/11/2020

ЗАХИАЛАГЧИЙН БОДЛЫГ ХЭРХЭН УНШИХ ВЭ? 🧐🧐🧐
Манай дизайнeрууд голдуухан ийм асуулт тавьдаг юм. Ямар сайндаа л ашигладаг программдаа "захиалагчийн бодлыг унших" гэсэн цэс нэмьe гэж хошигнож байх вэ дээ.
Дизайнeруудын хувьд маш том асуудал болдог энэ зүйл миний хувьд бол огтхон ч асуудал биш гэж ам бардам хэльe.
Яагаад гэж үү?
Захиалагчийн бодлыг унших маш амархан. Биднээс багахан хичээл зүтгэл, цаг зав л шаардана. Захиалагчтайгаа ойлголцолгүй нэг хийснээ давтан давтан хийж сууснаас хамаагүй бага хичээл зүтгэл, цаг зав!
Тэдний бодлыг яаж унших вэ?
👉1. Сайтар ярилцана. Юу хүсэж байгааг нь судална.
👉2. Захиалагчаа судална. Юу сонирхдог хийгээд юу хүсдэгийг нь, ямар орчинд ажиллаж амьдардагийг нь... цахим орчин хөгжсөн өнөө цагт энэ бол тийм ч төвөгтэй үйл явц биш шүү.
👉3. Захиалагчтайгаа бодол санаагаа нэгтгэнэ. Анхаарлаа төвлөрүүлнэ ээ гэсэн үг.
За ингээд л бол оо. Ингэж хийсэн зүйлс минь ямар ч хэцүү захиалагчийн таалалд нийцдэг л юм. Гэхдээ юу хүсэж байгаагаа мэдэхгүй үйлчлүүлэгчдийн хувьд жаахан ярвигтай. Яагаад гэвэл, тэдний юу хүсэж байгааг өөрөөс нь түрүүлж олж мэдэх хэрэгтэй болдог. Ингэхийн тулд нэмэлт жаахан хичээл зүтгэл, сэтгэл л хэрэгтэй.
Миний энэ өчүүхэн туршлагын эсрэг сөргүүлж тавих өч төчнөөн асуулт, шалтаг шалтгаанууд танд байж магад. Гэвч шалтаг тоочиход зарцуулж буй цаг заваа захиалагчийг судлахад зарцуулаад үзвэл та үр дүнг нь мэдрэх болно.
Анхаарал тавьсанд баярлалаа. Танд амжилт хүсьe!
✍"Мэдрэмж" агeнтлагийн эрхлэгч, сэтгүүлч Цэ.Баттуяа

13/11/2020

Эрүүл байх үндсэн дүрэм!
1. Тамхи татахаа боль
2. Жингийн илүүдлээ арилга
3. Даралтаа багасга
4. Архи уухгүй бай
5. Агаарын бохирдолтой орчинг бүү үүсгэ
6. Нойр сайн ав
7. Аль болох органик хүнс хэрэглэ
8. Сайн хөдөл

Утас: 99057409.

10/11/2020

Ковид 19 халдвар илэрсэн жолооч доорх маршрутаар явжээ!!!!
UB паласт тоглолт үзэж олон хүнд тараасан байх магадлал өндөр байна!!!

21/10/2020

АУРА буюу био орон зайгаа сэргээх нь

1. Босож зогсоод, өвдгөө бага зэрэг нугал, амьсгалаа жигд тайван болгоно. Өөрийн био орон зайг, бие, эрүүл мэндийг сэргээж байгаа гэдэгтээ өөрөө итгэ. Инээмсэглэ.
2. Элдэв зүйл бодохоо боль, янз бүрийн үнэлсэн дүгнэсэн зүйлүүд саад болох болно.
3. Сулласан гараа урагш болго, хажуу тийш алдал, дээш өргөх замаар өөрийн био орон зайг, түүний хил хязгаарыг мэдрэх гэж оролд. Ихэнхдээ анхны оролдлогоороо энэ орон зайг мэдэрдэг билээ. Түүнийг ямар нэг гэрлээс бүтсэн сав, уут гэж бод. Хэлбэр нь яг л эрвээхэй далавчаа дэлгэсэн мэт хэлбэртэй юм.
4. Энэхүү орон зайгаа биеэ хөдөлгөхгүйгээр тэнхлэгийн дагуу эргүүлэх гэж оролд. Зүгээр л тэгж төсөөл. Эхлээд хэцүүхэн байх төдийгүй юу ч болохгүй байх мэт санагдана. Гэхдээ энэ тухай бодох хэрэггүй. Ердөө л хийх гэж оролд. Бодол санаа, оюун ухаан бол энэ ажлын дайсан юм шүү. Үүнд анхаарлаа сарниулах хэрэггүй. Амьсгаа авах нь тэрхүү био орон зайг хагас эргүүлэх бол амьсгаа гаргахад мөн хагас эргүүлэг болно. Ийм байдлаар цагийн зүүний эсрэг 10 эргэлт, цагийн зүүний дагуу 10 эргэлт хийгээрэй.
5. Өрөөндөө нааш цааш алх, юуны ч тухай бодохгүй байхыг хичээ. Өмнөх хэсгийг (4) дахин давтаж үзээд таны био орон зайд ямар нэг нүх сүв бий гэж төсөөл… таны био орон зай болох тэрхүү гэрэлт уутыг нимгэн, зөгийн бал мэт наалдсан шингэн гэж бод… таны био орон зай биеэ тойрон эргэх үед тэрхүү завсар цоорхой нь дээрх зөгийн урсаж буй бал шиг зүйлээр бөглөгдөж байна гэж бод… Цагийн зүүний дагуу 10, эсрэгээр 10 эргэлт хий. Үүнийг хийж чаддаг болсон бол өмнөх хэсэг (4) одоо танд хэрэггүй.
6. Одоо таны био орон зайд ямар нэг цоорхой болон гэмтэл байхгүй болж сэргэсэн байгаа. Таны орон зай бүхэл бүтэн, уян хатан, зөв хэлбэртэй болж ямар ч гадны халдлагаас хамгаалах чадалтай болсон байгаа… Ийм дүр зургийг оюун ухаандаа хадгалж үлдээ….
7. Одоо маш их анхаарал шаардсан ажил хий. Ингэснээр таны оюун ухаан өөр зүйлд төвлөрч таны био орон зайг нөхөн сэргээгдэхэд саад болох элдэв үйлдэл хийхгүй болно. Үр дүн нь ТАНД ШУУД МЭДРЭГДЭХГҮЙ Ч оюун ухаанд тань автоматаар хадгалагдан үлдэх билээ.
Иймэрхүү дасгал сургуулилтын дараа био орон зайгаа сэргээхийн тулд танд ердөө хэдхэн минут шаардагддаг болно. Ийм дасгалын гол түлхүүр нь оюун ухаанаа захирах замаар юу ч бодохгүй байж сурах, төсөөллөө болон зорилгоо бодит болгож харах явдал юм шүү.
🧘‍♀️🧘 #АУРА САН🧘‍♀️🧘
📱 Утас: 99057409
📝 Хаяг: Хан-Уул дүүрэг, Их Хуралдай оффис, 404 тоот

02/10/2020

🌼 ЭНЕРГИЭ оношлуулахын АЧ ТУС нь: 🌼
1. Аливаа өвчин хийсч ирдэггүй, хэлж ирдэг гэдэг ч өвчин ирэээсээ өмнө мэдээлэл маягаар аурад бичигдэж эхэлдэг. Тиймээс мэдээлэл хэлбэртэй байхад нь гэрлэн биеэ засчихвал эд эсийн гэмтэл болоогүй өвчин эдгэнэ.
2. Ажил төрөл санаснаар бүтэхгүй байгаа анхдагч шалтгааныг олсноор өөрийн амьдралдаа эерэг өөрчлөлт авчирдаг.

Та өөрийн Аурагаа шалгуулаарай, гэмтсэн бол сэргээн идэвхижүүлэхэд бид Танд тусалж шаардлагатай зөвлөгөөг өгнө.
Манайх Таны:
🌼 Гэрлэн бүрхүүл,
🌼 Энергийн алдагдлын хэмжээ,
🌼 Эрүүл мэнд,
🌼 Сүлд хийморь, ажил үйлс,
🌼 Хайрын харилцаа,
🌼 Хишиг буян, мөнгөн орлогын байдал,
🌼 Амьдралын ноён нуруу,
🌼 Удмын мэдээлэл,
🌼 Гадны сөрөг мэдээллийн нөлөөлөл,
🌼 Хань, үр хүүхдийн мэдээлэл,
🌼 Хар цагаан хэл ам байгаа эсэх,
🌼 Гэр орны сөрөг энерги зэргийг оношилж, тодорхойлно
🌼 Энергийн алдагдлыг сэргээх дасгалаар засна, зөвлөгөө өгнө.
🧘‍♀️🧘 #АУРА САН🧘‍♀️🧘
📱 Утас: 99057409
📝 Хаяг: Хан-Уул дүүрэг, Их Хуралдай оффис, 404 тоот

15/09/2020

ЗУРХАЙН ОРД БА АУРА ӨНГӨ
Хүн болгон, амьд амьтай бие, объект болгон өөрийн гэсэн энерги ялгаруулдаг билээ. Олон хүн энэ энергийг “аура” хэмээн нэрлэх бөгөөд энэ нь улбар шар, улаан, ногоон, нил ягаан болон бусад гэсэн янз бүрийн өнгөтэй байна. Зарим хүн хүний “аура”-г мэдэрч харж чаддаг, түүнийг нь удирддаг, эмчилж, эрүүл мэндэд нөлөөлж чаддаг гэдэг. Нэг зурхайн ордын хүнд тодорхой нэг өнгө олон тааралдах нь элбэг. Харин таны “аура” ямар өнгөтэй бол?
🧘‍♀️🧘 #АУРА САН🧘‍♀️🧘
📱 Утас: 99057409
📝 Хаяг: Хан-Уул дүүрэг, Их Хуралдай оффис, 404 тоот

05/09/2020
АУРА САН

АУРА оношилгоо
ЭНЕРГИЙН засал хийж байна.
🧘‍♀️🧘АУРА САН🧘‍♀️🧘
📱 Утас: 99057409
📝 Хаяг: Хан-Уул дүүрэг, Их Хуралдай оффис, 404 тоот

03/09/2020

📣ЭРДЭНЭТ ХОТЫН ЭРХЭМ ХҮНДЭТ
ЭЦЭГ ЭХЧҮҮД, БАГШ СУРАГЧДЫН
АНХААРАЛД!

"ЭРТ УРЬДЫН ЦАГТ" КЛУБ
2020-2021 ОНЫ ДРАМЫН ДУГУЙЛАНДАА ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ. ЭХ ХЭЛ,
СОЁЛДОО БАХАРХАН СУРАЛЦАЖ,
ТАЙЗНЫ ЯРИА, УРАН УНШЛАГА,
ТЕАТРЫН УРЛАГИЙН ГАЙХАМШИГТ ХӨЛ ТАВИХ АНХНЫ ТАНЬ АЛХАМЫГ БИД ЭХЛҮҮЛЬЕ!

ХАЯГ: ЭРДЭНЭТ ХОТ. ХҮҮХДИЙН ОРДОН
УТАС: 9935-8181, 9581-7209, 8889-7209, 8997-2111

Эрт Урьдын Цагт #клуб🏛️
🎭

02/09/2020
HardNock MN

Циркчин М.Мягмарсайхан Чулуутын хавцал дээгүүр алхсан бичлэг бүрэн эхээрээ...

🤘🏼🤘🏼🤘🏼
Чулуутын хавцал дээгүүр алхсан бичлэгээ хүргэе.
Би мөрөөдсөн, хамт олон минь дэмжсэн, үзэгчид уухайлан үзсэн.
🙏🏽
Үнэндээ ийм олон хүн ирнэ гэж бодоогүй ээ. Коронагийн хорио цээр ч байна, хол ч болж байна гэж санасан.
Гэтэл бүр автобус дүүрэн хүн ирж үзээд, тэнд бараг наадам болсон гээд бодохоор бүр нэг гоё.
Дурсагдах зүйлтэй, дурсах амьдралтай явна гэдэг юутай сайхан.
Скайвок буюу тэнгэрийн алхаа гэж нэрлээд байгаа энэ экстрем тэнцвэрийн үзүүлбэр Монголд дөнгөж л танигдаж байгаа нь энэ. Гэхдээ Герман, Швейцарь, БНСУ гээд өөр улсад өчнөөн өндөрт, хол алхчихаад хүртдэггүй мэдрэмжээ эх орондоо л хүн авдаг юм билээ.
Эх орон минь хэчнээн үзэсгэлэнтэй юм бэ дээ. Гайхамшигтай.
2020.08.08
Архангай аймаг Чулуутын хавцал
СТА М.Мягмарсайхан
Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоо
Хөгжим: UB drums
Видео: Одбаатар Цогтбаяр

29/08/2020

ГЭРИЙН НӨХЦӨЛД хийж болох АУРА ЗАСАЛ БА АРИУТГАЛ

Ариутгал халдваргүйжүүлэлт хийх 5 төрлийн арга бий. Үүнд:

💦 1.
Гараа ойр ойрхон угаах
Үсэнд нян вирус хуримтлагдан үржих магадлал өндөр байдаг учир гадуур явахдаа үсийг ил гаргалгүй малгай өмсөж, алчуур зүүх
Усанд орох, үсийг бүрэн хатааж дэр дэрлэх
Дотроос угаах буюу ходоод угаах,\ходоодны шархтай болон цөс, бөөрний чулуутай хүмүүс ходоод угаахгүй!\
Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх

💨2.
Хүн бүрийг болон өөрийгөө утах \Хомоол, ганга, лавраар утлага хийж болно\
Гэр орноо утаж ариутгах
Хурааж тавьсан бүхнийг дэлгэн ариутгаж устгах

🔥 3.
Галаар ариутгах, лаа асаах. Энэ нь орчныг хуурайшуулж чийглэг орчинд амьдарч үрждэг нянг үржүүлэхгүй байлгах зорилготой. Гал алдахаас сэргийлээрэй!

🌳 4.
Орчныг хуурайшуулж, агаарыг шүүж цэвэршүүлэх зорилгоор Модны нүүрсийг өрөө бүрт байрлуулах.

💫 5.
Биеийн хэмээ тогтвортой байлгаж дулаан хувцаслах,
Усанд орсны дараа биеэ тослож, арьсны нүхжилтийг багасгах.
Дотоод хэмээ тэнцвэртэй байлгаж айж сандарч, бухимдахгүй байх,
Хэвийн амьсгалж дархлаагаа хамгаалах.
Мөн энергийн лаанууд ашиглан энергээ нөхөх зэрэг багтана.
Илүү дэлгэрэнгүй зүйлс мэдэх, АУРА оношлогоо болон засал хийлгэхийг хүсвэл бидэнд хандаарай
🧘‍♀️🧘АУРА САН🧘‍♀️🧘
📱 Утас: 99057409
📝 Хаяг: Хан-Уул дүүрэг, Их Хуралдай оффис, 404 тоот

27/08/2020

ТА ЯМАР ЭНЕРГИТЭЙ ХҮН БЭ?

Энерги гэдэг нь амьдрал хөдөлгөөнийг үүсгэгч хүч юм. Орчлон хорвоо ба түүндорших бүх зүйл энергитэй байдаг. Бодис эд эс, атом молекул бүр энергитэй. Амьд бүхэн амьсгалж, хооллож, хөдлөж, гаднах ертөнцтэй болон байгальтай шууд харьцдаг бол амьгүй болон хөдөлгөөнгүй оршидог бүхэн нь өөрийн гэсэн дотоод бүтэцийн энергээр байгальтай харьцаж байдаг. Хүн гэдэг бол зөвхөн нүдэнд үзэгдэх мах бодь төдий биш юм. Эд эрхтэн хоорондоо энергийн урсгалаар холбогддог. Эрүүл биед амьралыг тэтгэгч энерги чөлөөтэй урсаж амьдрах хүчийг өгдөг.
Юу юунаас илүү нэгэн чухал үзэгдэл бол хүмүүсийн хоорондын био энергийн солилцоо юм. Хүмүүс бид бие биенээ илж таалах, зодож цохих, гар барих зэрэг физих үйлдэл хийгээгүй био энергийн солилцоонд байнга орж байдаг. Энергийн энэхүү солилцоо нь хүнд байгалиас хайралсан асар их давуу тал, нөөц бололцоо юм. Энэ нь бүхнийг удирдах эзэмдэх боломжийг олгож байна. Харааны хүчээр нөгөө хүний энергийн биеийг эвдэх, эсвэл зайнаас энергийн хүчээр эмчлэн эдгэрүүлэх нь энергийн амьдрал дахь илрэл юм. Харин хүн өөрийнхөө энергийн тухай мэдсэнээр өөрөө өөрийгөө өөрчилөх, мөн чанараа ойлгох боломжтой болох юм. Та аль энергийн ангилалд хамрагдах вэ?

Эрчим хүч шимэгчид
Бидний ойр дотны хүмүүс, хамаатнууд, найз нөхөд маань энергийн шимэгчид болдог. Тэднээс салахад мэдээж амаргүй. Зарим тохиолдолд тэднийг таны энергийг сорж дуустал нь хүлээхээс өөр арга замгүй байдаг.Тэднээс хамгаалахын тулд өөрийн оюун ухамсрын хөгжилд илүү анхаарч, муу муухай бүхнээс зайлсхийж, нэн түрүүнд бусдыг хайрлаж, уучилж сурах ёстой. Бусдад үргэлж гомдож, муудаж явсан хүн хамгаалах хүчээ алдаж, био талбай нь сийрэгждэг.

Өөрийн энергийг идэгчид
Энэ бол маш сонин төрөл зүйл. Тэд нууцлаг, хязгаарлагдмал хүмүүс. Хэрэгцээтэй үед энергийн хамгаалалт гаргаж, өөрийн дотоод энергийг зөв, ухаалаг хуваарилж чадна. Ихэнх тохиолдолд тэдний энерги нь тодорхой нэг газарт чиглэж, тэндээ “идэгддэг” ба ингэснээр сөрөг агуулгатай болон хувирдаг. Хүнд дурлаад, сэтгэлээ илчилж чадахгүй шаналагсдын ихэнх нь ийн өөрийгөө идэгч болон хувирдаг. Хөндлөнгийн сөрөг нөлөөлөлд автсан “өөрийгөө идэгчид” энэ сөрөг мэдээллийг удаан хугацаанд өөртөө хадгалдаг. Тэгээд байнга энэ мэдээллээ сэргээн санаж, өнгөрсөн явдлыг эргэн харж шаналсаар байдаг. “Өөрийгөө идэгчид”-ийн хувьд нэн тэргүүнд байгальтай энергийн солилцоонд орж сурах чухал. Үүнээс гадна мөн биеийн хүчний дасгал хийж, гэрийн тэжээмэл амьтадтай харьцаж, ой модон дунд зугаалж, усан угаал үйлдэх хэрэгтэй.

Энергийн “хоосон сав”
Нийтлэг шинж бол оюун ухаан, ухамсрын дорд хөгжил юм, Тэд бусдад эрчимээ өгч мэддэггүй, тэгсэн атлаа өөрсдөө бас хаанаас авахаа мэддэггүй. Тэдэнд био энергийн солилцоо гэж бараг байдаггүй. Тэд амьдралын энергээ ихэвчлэн идэж ууж, эсвэл өөрт нь байхгүй эд юмсыг шунан харж нөхдөг. Тэдэнтэй харьцахыг хэн ч хүсдэггүй, Яриа нь бүдүүн баргийн, бодол санаа нь гэнэн мунхаг байдгаас гадна хөндлөнгөөс харахад эсвэл хэт хойрго, эсвэл хэт хөдөлгөөнтэй хүний дүртэй. Хойрго гэдэг нь эрчим хүчээ алдахгүйг хичээдэгтэй нь, харин хөдөлгөөнтэй гэдэг нь энергийн алдагдлаа ямар нэгэн жижиг үйл хөдлөлөөр нөхөх гэсэн эрмэлзлэлтэй нь холбоотой. Гэхдээ л тэднийг хайрлах хэрэгтэй. Тэдэнд хөндлөнгөөс анхаарч, халамжилсан илрэл болгоныг талархан хүлээж авдаг тул чин сэтгэлээсээ хайрласан хүн тэдний хоосон савыг “дүүргэж” чадна.

Энергийн зуучлагчид
Тэд маш их илэн далангүй, итгэлтэй хүмүүс. Эерэг эрчмийг хүлээн авах чадвар сайтай. Харин сөрөг нөлөөллийг эсэргүүцэхдээ муу. Ямар ч энерги тэднийг нэвтлэн гарахдаа мөн чанараа өөрчилдөггүй. Эрчим хүчний зуучлагчид нь баяр баясгалан, амьдралын сайн сайхныг харамгүй хуваалцдаг ба ингэхдээ энэ эрчмийг яаж авснаа, тухайлбал гэнэт толгой дээр нь унаад ирсэн үү, эсвэл өөрийн хөдөлмөрөөр бий болгосон уу гэдгийг ер эрэгцүүлдэггүй. Тэдэнд байдаг нэгэн чухал шинж бол түүнд ирээд, дараа нь өөр хүн дамжуулагдсан энерги мэдээллийн оронгоо өөрчлөлгүй хадгалсаар байдаг. Тиймээс ихэнх зуучлагч нь бусдын хувьд хэтэрхий шулуухан буюу хүүхэд шиг томоогүй гэх сэтгэгдлийг төрүүлдэг.

Энергээ гээгчид
Тэд ихэвчлэн хэрэгт дурламтгай хүмүүс байдаг болохоор илүү үгэнд дурлан, эсвэл өөрт хамаагүй зүйлд хошуу дүрж, бусдыг уурлуулан бухимдуулж, өөрсдөө эвгүй байдалд ордог. Энергээ гээгчид нь энергийн вампируудад биеэ цэнэглэх сайхан боломжийг олгоно. Тэд өөрийгөө ухамсартайгаар хамгаалж чаддаггүй. Гэсэн ч тэдэнд далд ухамсрын хамгаалалт бий. Тиймээс тэд зарим нөхцөл байдалд энергийг хангалттай авч чаддаг. Залхуу хүмүүсийг энэ төрөлд хамруулдаг. Бид цаг хугацааг дэмий үрж алдсанаар энергээ ч мөн алдаж, өөрийн чадавхи чансааг муутгана. Тиймээс энергийн цоорхойд орохгүйн тулд энгийн физик үйлдлүүдийг хийхийг нэн түрүүнд оролдох ёстой.
Эх сурвалж: www.budda.mn

24/04/2020

365 сэтгүүл's cover photo

21/04/2020

💛 ТАНАЙ ГЭРТ ИЙМ АТАМАН БАЙДАГ УУ?

Хүүхэд яг хэдэн нас хүртлээ эцэг эхтэйгээ унтах ёстой вэ? Хүүхдийн хүслээр болбол сургуульд ортлоо ээж, аавтайгаа хамт унтахыг хүснэ шүү дээ.
Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ тусдаа өөр өрөөнд унтуулахыг хүсдэггүй, бүр өөрсдийнхөө өвөрт авч унтахыг илүүд үздэг.
Хүүхэд 0-1 нас хүртлээ эцэг эхтэйгээ хамтдаа унтаж болно. Гэвч хүүхдийг аль болох багаас нь тусд нь унтуулж сургах хэрэгтэй. Хүүхдийг тусд нь унтуулах тал дээр эцэг эхчүүд хамтдаа, урам зориг хайрлан, хүүхдийг зөв ятгаж энэ дадалд хэвшүүлэх нь чухал.
Хүүхэд эцэг эхээсээ тусдаа унтана гэдэг нь нэг талаасаа эрүүл мэнд, амьгалах агаар талаасаа, нөгөөтэйгүүр бие даасан өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн байр суурьтай хүн болох талаасаа ач холбогдолтой юм. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт унтдаг бол ганцаараа унтахаас айдаг болно. Эцэг эхийнхээ үнэрт дасаж, ганцаараа тусдаа өрөөнд унтах нь битгий хэл, тэр өрөөндөө тусдаа оронд унтахад хүртэл бэрхшээл тулгарна гэсэн үг. Энэ утгаараа хүүхэд байнга эцэг эхтэйгээ унтаад байвал яваандаа энэ нь нэгэн хэлбэрийн зуршил болж эхэлдэг гэсэн үг.
Хэрвээ таны хүүхэд 3 нас хүрсэн хэрнээ ээж аавтайгаа унтдаг бол цаг алдалгүй хүүхдийнхээ орыг тусгаарлах талын арга хэмжээг авах нь зүйтэй. Хүүхдийг аажим аажмаар дасгаж, өөр өрөөнд, тусд нь оронд унтуулж сургах хэрэгтэй. Хэрвээ таны хүүхдэд энэ асуудлаар хүндээр тусаад байвал зайлшгүй мэргэжлийн хүний зөвлөгөөг авах хэрэгтэй.
Иймэрхүү асуудалтай тулгарахгүйн тулд хүүхдийг тохиромжтой цаг мөчид орыг нь тусгаарлаж, тусд нь унтуулж сургах хэрэгтэй. Хүүхдээ өвөртлөөд унтах нь эцэг эхчүүд бидэнд ханахааргүй сайхан жаргал ч гэлээ, хүүхдийнхээ амьсгалах агаар, эрүүл мэнд, бие сэтгэлийн бие даасан хөгжлийн төлөө тохиромжтой үед бид үүнийг хийх ёстой юм.

19/04/2020

Бидэн хоёр

Чи минь ядарлаа гээд унтаад өглөө, аргагүй биз дээ. Зуслан руугаа очих дуртай, очихоороо өдөржин элдэв шалдав юм хийгээд өнжинө.

Хажуугаар нь хүүхдүүддээ аяга хоол хийх, ач зээ нараа бөөцийлөх гээд нэгэн биед арай л хэтийдсэн их ажил хийх юм.
.. Жигнэх цехийн модон вандангийн дэргэд еэвэн хэвлэж зогссон, яг арван найман насан дээрээ яваа давхраатай алаг нүд, булцгар хацартай, сониучхан нүдээрээ инээвхийлэх тэр л охиныг харснаас хойш бараг дөчин жил дөхөж явна.

Өдөржин цехүүдээр гурил, элсэн чихэр, цөцгийн тос гэх мэт үйлдвэрт шаардлагатай бүх л түүхий эд барааг зөөдөг хэсэг эрчүүд худалдааны цехийн түүхий барааны ачигчид.

Эдэн дунд цэргээс дөнгөж халагдсан би багтана.

Бүх цех тасгууд тэр бүү хэл цайны газар хүртэл бараагаа зөөдөг ачигчид үйлдвэрийн бараг бүх хүмүүсийг толгой дараалан таньдаг.

Бусад цех тасгийнхан өглөө цехдээ ороод орой л гарч ирнэ. Үдийн цай, баяр ёслол, хурал цуглаан, хагас сайны өглөө бүр болдог '' сонсгол'' зөвхөн баяр ёслолоор л зохиогддог бүжиг наадмаар бусад цехийнхээ хүмүүсийг олж хардгаараа тэд биднээс ялгаатай.

Тийм болохоор аль нэг цех тасагт шинээр орсон хүмүүсийг бид андахгүй.

Жигнэх цехэд шинээр орсон тэр охин нүдэнд тусна.

Өглөөнөөс орой болтол бараа зөөсөөр бага үдийн хэрд жигнэх цехэд бараа буулгалаа.

Бараагаа буулгаж дуусаад цехээр орж хэвлээд өрчихсөн тавиуртай еэвэн барин шарах шүүгээ рүү алхах чамайг олж харав.

Тавиур дээр бараагаа тавиад эргэж вандангийнхаа дэргэд ирэхэд нь амдаж дэргэд нь очоод яриа өдөв.

Мөрдөн байцаалт явуулж байцаагч аятай би л асуугаад байгаа. Чи асуусан асуултад тэр бүр хариулахгүй, заримыг сонсоогүй мэт өнгөрөөнө.

Дуртай дургүй ичингүйрэн нэрээ хэлэх юм, гэрийг нь асуусан амандаа бувтнаад, дэргэд хүржигнэх туузан дамжуулагчийн чимээнд юу хэлсэн нь сонсогдсонгүй.

Ингэж л тамирчин бүсгүйчүүд шиг өөртөө итгэлтэй чанга алхаатай. Хол хол алхсан чамтай анх танилцлаа. Нээрээ, чиний алхааг хараад би тамирчин юм байна л гэж боддог байсан.

Их л эрүүл саруул биетэй эхнэр аваадахлаа гэсэн хожим нь байсхийгээд л хоолой нь өвдөөд бараг солиортлоо халуурдаг нэгэнтэй учирсан байж билээ.

Цаг хугацаа их хурдан юм. Тэр үеэс хойш бараг дөчин жил дөхөж явна гэхээр санаанд багтамгүй.

Өнгөрсөн он жилүүдэд бидэн хоёр амьдралдаа хүн бүрийн үздэг туулдаг бүхнийг л гүйцээж явна даа.

Эх, эцэг, ах дүүгээ сүүлчийн замд нь үдэж уй гашууд автаж.

Үр хүүхдээ төрөхөд тэднийгээ харж баярлаж хөөрнө. Хүүхдүүдээ өвдөхөөр нь цухалдсандаа, чи л өвтгөсөн аятай чамайг буруушааж.

Хардахаараа ''Инээдгийг эр, баадгийг нохой дагадаг''гэж өмхий үгээр утан.

Өөрөө өвдөхөөрөө чиний өмнөөс өвдчихсөн юм шиг царай гарган ялархаж.

Өлсөхөөрөө ааширхан гөхөлзөж, олон он жилүүдийг өнгөрөөж явна даа хань минь.

Хаа нэг хамтдаа газар орон үзэж, гоё ганган гудмаар нь хоёулаа хөтлөлцөн алхахдаа сэтгэл нэн хангалуун яваа чамайгаа харах их сайхан.

Цөөхөн ч гэсэн таалагдсан хувцас, гутлыг чинь авч өгөөд, баярлаж хөөрөн толины өмнө эргэлдэхийг чинь харах бас сайхан.

Гадагшаа явж ирээд авчирсан жаахан бэлгийг энийг ач, тэрийг зээд гээд их жасын нярав хийн хуваарилж суугаа эхнэрээ харж суух эр хүний бас нэг жаргал.

Үнэтэй цайтай биш ч гэлээ гэр орон, эд хогшил, үр хүүхэд, хань ижлийнхээ хувцсыг цэмбийтэл цэвэрлэдэг чамаар би бахархдаг. Чинийхээ хүчинд өдий насанд хиргүй хувцастай яваагаа мэддэг.

Анх хүргэн орж байхад миний ажлын хар гутлыг бушуухан тагтан дээрээ гаргаад тавьчихаар нь би их гайхдаг байж билээ.

Гайхах юм нээх байгаагүй юм билээ. Цул шивэр ханхлаад ээж, ааваасаа ичдэг байж.

Нэлээн хойно нэг муудалцаад ''Чи шиврээ ч арилгаж чаддаггүй байсан'' гэж загнасан. Үнэн л юм чинь яах вэ дээ.

Одоо харин муур аятай байсхийгээд нүүрээ угаагаад зогсдог өвгөн болжээ. Чиний нөлөө.

Хүмүүстэй адилхан бидэн хоёр нэг нэгнээ ''хайраа, ханиа'' гэхгүй.

Би бүр хар нялхаас нь ''хөгшөөн'' гээд сурчихсан, насаараа тэгж л дуудсан.

Арван наймхан настай охиныг нь хөгшөөн гээд байхаар хадам ээжид нэг их таатай байдаггүй байсан болов уу гэж хааяа би боддог юм.

Хадам эх маань хорвоог орхихдоо ''надаас хойш энэ яана даа'' гэж эхнэрт минь санаа зовоогүй гэдэгт харин би итгэлтэй байдаг.
\
Миний бодлоор эр хүн ядаж ийм төвшинд ханиа авч явах ёстой.

Баян тарган элбэг хангалуун биш ч үрээ орхин одохдоо, чамайг хүүхдэд нь түшиг тулгуур болоод хорвоог туулж чадна гэдэгт эх, эцэг эцсийн мөчид эргэлзэлгүй итгэх ёстой.

Амьдралд хүн алдана, ононо олон л юм бий. Тэр бол байдаг л зүйл.

Хамгийн гол нь гарцаагүй түшиг тулгуур хэрэгтэй тэр үед л бүх юмаа хаяад ханийн дэргэд байж чадах ёстой.

Бусад үед яах вэ, амьдрал явдгаараа л явна.

Нас ахих тутам хүн улам ханьсаг болдог юм байна. Залуу зандан явахад анзаардаггүй байсан юм аа анзаарна.

Бие биеийн алдаа оноог харсаар байгаад эцэст нь тэрийг нь алдаа гэж үзэхээ болино.

Бид хоёрын өнөө цагийн гол мөрөөдөл гэвэл аль болох эрүүл саруул байцгааж хэдэн хүүхдэдээ тээр болохгүй, чадвал зуслангийн намхан улаан байшиндаа ач зээ нараа тойруулсан шигээ суух юм даа.

Арван наймтай байхад нь анх танилцсан юмсанЙ
Азай буурал болоход нь хамтдаа өтлөх сөн
гэж л мөрөөдөж сууна даа шар өвгөн нь.

www.sereeter.com

09/04/2020
Б.Шүүдэрцэцэг: Америкийн нэг алдарт зохиолч 70 нас хүртлээ 40 роман бичсэн байхад би яагаад тэгж болохгүй гэж…

Б.Шүүдэрцэцэг: Америкийн нэг алдарт зохиолч 70 нас хүртлээ 40 роман бичсэн байхад би яагаад тэгж болохгүй гэж... https://khugjil.mn/n/9748/

Зохиолч Шүүдэрцэцэг бол Монголын орчин үеийн уран зохиолын шинэ үеийн өнгийг тодорхойлж яваа цалгисан их авъяасын эзэн юм. Тэрээр чөдөртэй морь мэт тогтуун сууж, ч...

31/03/2020

Өглөгч сайхан сэтгэлээс болж хохирлоо гэх хүмүүс байна. Энэ бол ухаан дээр суурилаагүй сайхан сэтгэл.
Сайхан сэтгэлтэй гээд хайч гуйсан учраа мэдэхгүй хүүхдэд хайч өгдөггүй шиг сайхан сэтгэл бол ухаан дээр суурилах хэрэгтэй.
Аливаа үйлийн үр дүнг бодож үзээд өөр бусдад хорлолтой бол хорьж, тустай бол хийдэг байх нь хожим харамсал дагуулахгүй.
Ухаан дээр суурилсан сайхан сэтгэлээс сайн үр дагавар гарахаас биш муу үр дагавар гарахгүй.
Наро банчэн гэгээн

Өглөгч сайхан сэтгэлээс болж хохирлоо гэх хүмүүс байна. Энэ бол ухаан дээр суурилаагүй сайхан сэтгэл.
Сайхан сэтгэлтэй гээд хайч гуйсан учраа мэдэхгүй хүүхдэд хайч өгдөггүй шиг сайхан сэтгэл бол ухаан дээр суурилах хэрэгтэй.
Аливаа үйлийн үр дүнг бодож үзээд өөр бусдад хорлолтой бол хорьж, тустай бол хийдэг байх нь хожим харамсал дагуулахгүй.
Ухаан дээр суурилсан сайхан сэтгэлээс сайн үр дагавар гарахаас биш муу үр дагавар гарахгүй.
Наро банчэн гэгээн

28/03/2020

Мөнгөн завъяа баруун талд Broadway хажууд мөнгөлөг 20 дэлгүүр дотор алт монетан эдлэл хямд зарж байна хүргэлттэй утас 99195145

2020.03.28 нд Мөнгөн завъяа баруун талд Broadway хажууд мөнгөлөг 20 дэлгүүр дотор алт монетан эдлэл хямд зарж байна хүргэлттэй утас 99195145

27/03/2020

🍫 Шоколадаар бүрсэн жүржийн амттай зөөлөн чихэр 🍬

🙋‍♀️Танай тарваганд, цүнхэнд, шургуулгад ч байгаа гэдэгт итгэлтэй байна 💃

🍊Жүрж нь эрүүл мэнд, гоо сайхнаа хамгаалах маш үр дүнтэй жимс юм. Витамин С-ээр баялаг тул ханиад томуу эхлэх үед үр дүнгээ өгөхөөс гадна дархлаа дэмжинэ 😃

😷Амны хаалтаа зүүж хайртай хүмүүсээ хамгаалаарай 💝

💞 🥰

25/03/2020

Хамгийн сайхан мэдээ...🇲🇳🇲🇳🇲🇳

Covid-19 туссан байсан хоёр Монгол эмэгтэй эдгэрлээ. Франц иргэний уушгины үрэвсэл эдгэрсэн. 10 хоногийн дараа эмнэлэгээс гарна. Аюулт вирусын эсрэг сэтгэл зүтгэл гарган өдөр шөнөгүй ажиллаж байгаа талархая‼️

Эх сурвалж: ХӨСҮТ-УОК

23/03/2020

амттай

❤️Хайр нялуун бөгөөд исэглэн гэдэгтэй санал нийлэх үү😃

💏Хайртай хүнээ меншион хийгээд хайрын үгээ харамгүй хэлээрэй 🥰

❤️Хайртай хүмүүсийнхээ төлөө 😷 амны хаалтаа зүүж, 🤲 гараа тогтмол угааж хэвшээрэй 💞

💞 🥰

20/03/2020

📣УОК-ын шийдвэрүүд:
1️⃣ Сургууль, цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгалаа. Энэхүү шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм
2️⃣ Дөрөвдүгээр сарын 30-ны пүрэв гарагаас хичээллэж эхэлнэ. Бүх бямба гарагт хичээллэнэ
3️⃣Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийг зургадугаар сарын 6 хүртэл, дунд ахлах ангийг зургадугаар сарын 13 хүртэл хичээллүүлнэ
4️⃣Цэцэрлэгийн үйл ажиллагааг тавдугаар сарын 30 хүртэл, ЭЕШ-ыг долдугаар сарын 2-5-нд авна
5️⃣Их, дээд сургуулийн элсэлтийг долдугаар сарын 7-8-нд явуулна
6️⃣Хичээл сургуулийн үйл ажиллгааг зургадугаар сарын 15 хүртэл үргэлжлүүлж, хичээлийн шинэ жилийг наймдугаар сарын 15-наас эхлүүлнэ
7️⃣Спорт, соёл урлагийн арга хэмжээ, тэмцээнүүдийг зогсоосон. Олимпод оролцох тамирчдын бэлтгэлийг онцгой дэглэмд хийнэ
8️⃣Одооноос 14 хоногийн дотор нислэг хийхгүй
9️⃣Олон улсын хуваарьт нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл зогсоож байна
1️⃣0️⃣Орон нутгийн нислэг, галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ
1️⃣1️⃣Алтанбулаг, Цагаан нуур боомтоор бараа бүтээгдэхүүний импорт, экспорт хэвийн явагдаж байна
Улс хоорондын тээврийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ
1️⃣2️⃣ Улс хоорондын тээврийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ
1️⃣3️⃣Хятадаас ирэх монгол иргэдийг Буянт-Ухаа хилийн боомт, Замын-Үүд, ОХУ-аас Алтанбулаг, Хиагт боомтоор нэвтрүүлнэ

18/03/2020

МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!

17/03/2020

Өдөрт 30 МИНУТыН ТУРШ УУРЛАХ НЬ зүрх, тархинд сайн гэнэ

Итгэхэд хэцүү ч уурлаж байгаагаа илэрхийлэх нь хүний эрүүл мэндэд ашигтай гэнэ. Үүнийг Мексикийн Үндэсний сэтгэцийн хүрээлэнгийн нейробиологийн хэлтсийн тэргүүн, доктор Эдуардо Каликсто мэдэгдэж байна. Тэрбээр өдөрт хагас цагийн турш уурлаж бухимдаж байгаагаа илэрхийлэх нь ямар үр дүнтэй байдгийг судалжээ.
Судлаачийн олж тогтоосноор хүн уурлах үед зүрхний агшилтын давтамж нь нэмэгдэж, амьсгал түргэсдэг байна. Ингэснээр зүрхний үйл ажиллагаа сайжирч, тархи хүчилтөрөгчөөр дүүрдэг. Үүнээс гадна тархи, мэдрэлийн эсүүдийг сэргээдэг дофамины ялгаралт нэмэгдэж, зарим дотор эрхтэн идэвхждэг. “Тиймээс уурлаж байх нь бидний бодож байгаа шиг муу зүйл биш.
Гэхдээ удаан үргэлжлэхгүй байх ёстой. Эс тэгвэл эсрэгээрээ нөлөөлж, эрүүл мэндэд сөрөг үр дагавартай” гэжээ. Энэ судалгааг Clínica Indisa-ийн мэдрэлийн эмч Андрес Галлардо ч баталж байна. Тэрбээр “Уур тодорхой түвшинд таатай. Хэрвээ энэ байдал хагас цагаас илүү үргэлжилбэл кортизолын түвшин тогтвортой нэмэгдэх байдал үүсдэг. Ингэснээр эцсийн дүндээ биологийн стресст орж, эмгэг болно” гэжээ.
Харин Төвийн их сургуулийн сэтгэл зүйч, профессор Рикардо Баскуньан уурлаж бухимдах нь муу, толгойн өвчин үүсгэдэг гэжээ.

Address

Sukhbaatar
Ulaanbaatar

Telephone

+97686100309

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when 365 сэтгүүл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Category

Nearby media companies


Other Magazines in Ulaanbaatar

Show All