27/05/2024
2010 онд эхний дугаараа уншигчдадаа хүргэснээс хойш 14 жил өнгөрч, өдгөө 600 дахь дугаараа бид гаргаж байна. Долоо хоног бүр шинэ санаа, шинэ мэдээлэл, шинэ өнцгөөр сэтгүүлээ бэлтгэх гэж хичээсээр ирсэн “Үндэстний ТОЙМ”-ын үе үеийн хамт олон, үргэлж биднийг дэмжиж байдаг уншигч, захиалагч Та бүхэндээ 600 дахь дугаартай шинэ өглөөний мэнд хүргэе!
Өнгөрсөн хугацаанд улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг соёл, спорт, технологи гээд бүхий л салбарын тухайн цаг үеийн онцлох үйл явдал, ололт амжилт, ухралт урвалтыг бид сэтгүүлийн хуудсандаа хадгалж үлдээхийг зорьж ажилласан. Тэр дундаа хүний эрхийг хамгаалах чиглэлд онцгой анхаарч, олон дугаараа энэ сэдэвт зориулсан билээ. Энэ удаад ч бид “Ирээдүйн эзэд”-ийг сонгож, Монголын хүүхдүүд яг ямар нийгэмд амьдарч байна вэ гэдэгт тал бүрээс нь хариулт хайх гэж хичээлээ.
ТОЙМ #600 ИРЭЭДҮЙН ЭЗЭД