E-Trend online store

E-Trend online store Online store

05/01/2025

Сэтгэл гутралаас хэрхэн гарах вэ гэж хүмүүс их асууж, мөн сошлоор бичсэн байдаг.

Би өөрөө мэргэжлийнхээ хувьд биш, хүнийхээ хувьд энэ хар ангал шиг, бүх зүйл сонирхолгүй болгодог энэ сэтгэлийн төлөвөөс аажмаар гарахдаа ашигласан аргуудаасаа бичье. Зарим хүнд хэрэг болж магад.

1.Орчноо бохирдуулагч хүмүүсээс цэвэрлэх. Гутрал ямар нэгэн өдөөгчтэй байх магадлалтай. Таныг хэмлэж, муу мэтээр итгүүлдэг хүмүүс, эсхүл мөрөөдлийг чинь дэмждэггүй, байнга бүтэхгүй гэж итгүүлдэг. Миний хувьд эдгээр токсик хүмүүсийг шууд амьдралаасаа блок хийсэн. Эдгээр хүмүүс мөн зуумтгай, дйилэх гэж улайрдаг, чамд муу муухайг мэдрүүлэх хүсэлтэй, мөн чиний хямралаас тэжээгддэг тул чамайг орхихгүй, элдэн хөөж, буруутгаж ярих, муулах бүр цагдаад ч өгч болно. Гол нь тууштай татгалзах. Эдгээр хүмүүс нь таны ойрын хүн ч байж болно. Ээж, аав, эхнэр нөхөр.. өөрийгөө эсхүл хүүхдээ бодоод татгалзах хэрэгтэй бол, татгалзах нь зүйтэй гэж би хувьдаа хэлнэ. Тэнэг коммент үлдээдэг хүмүүсийг ч блоколдог.

2.Бясалгал-дотроо цэвэрлэх. Сэтгэл зүй удаан хугацаанд хямарсан тул, сэтгэл хөдлөл, дотоод бодлын орчин ёстой тамын ертөнц шиг болсон байдаг. Нөгөө муухай хэмлэдэг хүмүүсийн дуу хоолой нь таны дотор нутагшиж, юм хийх бүрт таны дотроос гарч ирж магад. Энэ үед БЯСАЛГАЛ маш үр дүнтэй. Бясалгах нь дотоод ертөнцөө хаана юу байгаагаа ойлгож, мэдрэлийн болон бодлын аксис ээ цэвэрлэх, илүү дутуу дуу хоолойг харанхуй өрөөнд түгжиж, шинэ дуу хоолой бойжих орон зай үүсгэнэ. Би бясалгал хийж сураад, дархан урлал сурсан. Дархан урлал анхаарал, гар, мэдрэл, бодол нэг цэгт төвлөрүүлдэг гоё эрдэм байсан. Ер нь аливаа гар урлал, хобби хэрэгтэй.

3.Нойр. Эрт орондоо орж унтах, чимээгүй тухтай орчинд, маргаашийн ажил даалгавар санагдуулахгүй, зүгээр гоё орчин бүрдүүлээд орондоо эрт орж нойроо хангалттай авч байх. Нор дутуу бол та гутралаас гарах гээд мянга сэтгэл зүйч дээр очоод ч нэмэргүй

4.Нар. Нар бол үнэхээр гайхамшигтай байгалийн эм. Би боломж гарвал наранд биеээ ээдэг, зуны саруудад өглөө босч наранд биеээ ээдэг, өвөл нарны элчийг нүд, гарын алга нүүрээрээ сайтар өдрийн турш авдаг. Нар үзэх нь дотооп шүүрлийн ажиллагаа, дааварт эерэг нөлөө үзүүлдэг тул, механикаар гутралаа шарж устгаж бга гээд л ойлгочих. Нар үнэхээр гайхамшигтай. Өвөө маань намайг байнга ууланд дагуулж алхадаг байсан нь бас их хэрэгтэй бага насны дадал болж таарсан. Сэтгэл гутарсан үед хөлсөө гаргаад өндөрт гараад алсыг харахад бүх зүйл уужирч, толгой өөрөөр ажилладаг. Бидний энэ уул хадаар авирдаг соёл үнэхээр гоё.

5.Цэцэг ногоо тарьж арчлах. Цэцэг ногоо бол өнөө цагийн хурдтай нийгмийн хэмнэлээр биш, тогтуун байгалийн хэмнэлээр амьдардаг сайхан зүйл шүү дээ. Хүн бусдад сайн сайхан зүйл хийж байж сэтгэл санаа сэргэдэг. Үүнтэй ижил цэцэг ногоогоо арчлаад бай.

6.Бусдад зүгээр туслах. Зүгээр л бусдад хариу нэхэлгүй тус бол. Танихгүй хүмүүсдээ. Зарим хүн хүнд хуучин хувцасаа өгчөөд, нөгөө хүнийг цааш нь зарсан бна гэж уурлаад байдаг. Та хүнд юм өгсөн бол тэгээд л харилцаа дуусах ёстой байтал, хувцас өгсөн тул, нөгөө хүнээ бүр хянаж, хэрхэхийг нь заах эрхтэй гээд бодчихсон хүмүүс байдаг. Хэрвээ та ингэж байгаа бол, та гутралаас гарахгүй, айдсаараа сэтгээд бга нь илт байна. Тиймээс хүнд зүгээр тус болж сурах хэрэгтэй. (Би сардаа нэг удаа хандив өгнө гээд жижиг төсөв гаргадаг)

7. Сүүлийн жил ашиглаагүй хувцас, эд хогшил байвал ахиж хэрэглэхгүй байх магадлалтай тул, гэрээ хог новшноос нь салгах хэрэгтэй. Үүнд гэхдээ гоё дурсамж агуулсан зүйлсийг оруулахгүй. Хүүхдийн бага насны хувцас нь гоё дурсамж сэдрээдэг бол, хадгалах нь зүйтэй.

8.Биеээ үзүүл, биенд өвчтэй зовиуртай газар байвал оношлуулж, мэдэж авч, чадвал эмчлүүл. Өвчин гутрал хоёр бас хөтлөлцөж байдаг гэдгийг санах хэрэгтэй. Биеийн тааламжтай байдал их чухал гэдгийг мөн ойлгосон. Сардаа нэг удаа барианд ордог, хамаг мэдрэл гоё тайвширдаг. Мөн даавар тэнцвэргүй байвал өдөрт 30 мин хөлсөө гаргаад байвал даавар тэнцвэрждэг тул, эм ууж хэзээ эдгэхээ хүлээх биш, механикаар биеээ илааршуул.

9. Би надад зүгээр л сайхан, сайн хандаж байсан хүмүүсээ эргэж хайж, тэр хэдээрээ нийгмээ бүтээсэн. Харамсалтай нь хамгаас хайртай хэд маань нас барсан тул, одоо тэр хэдийгээ сайнаар дурсаж, надад заасан, энэрч хайрласан гоё мөчүүдийг байн байн бодож сэтгэлээ эерэгээр цэнэглэдэг..

Эцэст нь хэлэхэд гутрал долоо хоногийн дотор, сарын дотор арилдаг зүйл биш. Жилээр дамнаж болно. Зарим хүн насаараа хроник гутралтай өнгөрч болдог. Энэ нь бага насандаа үзсэн хүчирхийлэл, багш нарын дээрэлхэлт, үе тэнгийнхний ганцаардуулалт г.м-с үүсээд тусламж аваагүй байх боломжтой.

Алхам алхмаар..

#Гутрал

05/01/2025
Онгоцны осолоос амьд үлдэх магадлалтай байрлал…Ягаан 56%Ногоон 49%Хөх 69%Онгоцны хойно л суувал дээр юм байна даа
29/12/2024

Онгоцны осолоос амьд үлдэх магадлалтай байрлал…

Ягаан 56%
Ногоон 49%
Хөх 69%
Онгоцны хойно л суувал дээр юм байна даа

🤣🤣
29/12/2024

🤣🤣

Squid game season 2 Монголд хийсэн бол🤣

Таны эрүүл мэндийг дэмжих💚Өндөр тунтай 180 ширхэгтэй  💚Органик Omega-3 1300-тай/gold/  ❤️EPA 795mg, ❤️DHA 405mg, ❤️vitam...
16/12/2024

Таны эрүүл мэндийг дэмжих
💚Өндөр тунтай 180 ширхэгтэй
💚Органик Omega-3 1300-тай/gold/
❤️EPA 795mg,
❤️DHA 405mg,
❤️vitaminD 1000 IU
🌞Ясны сийрэгжилтээс сэргийлнэ
❤️Ой тогтоолт сайжруулна
❤️Цусны эргэлт сайжруулна
❤️цус харвалт зүрх судасны өвчлөл багасгана
❤️Өдөрт 1 ширхэгээр ууж хэрэглэнэ
180ш, Үнэ 135.000
📞94998787
Хүргэлт 6.000

Таны эрүүл мэндийг дэмжих💚Өндөр тунтай 180 ширхэгтэй  RTG органик  Omega-3  gold 1300  ❤️EPA 795mg, ❤️DHA 405mg, ❤️vitam...
15/12/2024

Таны эрүүл мэндийг дэмжих💚Өндөр тунтай 180 ширхэгтэй RTG органик Omega-3 gold 1300
❤️EPA 795mg,
❤️DHA 405mg,
❤️vitaminD 1000 IU
🌞 Ясны сийрэгжилтээс сэргийлнэ
❤️ Ой тогтоолт сайжруулна
❤️Цусны эргэлт сайжруулна
❤️цус харвалт зүрх судасны өвчлөл багасгана
❤️Өдөрт 1 ширхэгээр ууж хэрэглэнэ

180ш, Үнэ 135.000
📞94998787
Хүргэлт 6.000

Хүүхдүүдийг очих дургүй газар руу нь бүү авч оч. (Тэр газарт ямар нэгэн таагүй зүйл болдог гэсэн үг.)Хүүхдийг хамт байх ...
12/12/2024

Хүүхдүүдийг очих дургүй газар руу нь бүү авч оч. (Тэр газарт ямар нэгэн таагүй зүйл болдог гэсэн үг.)

Хүүхдийг хамт байх дургүй хүнтэй нь бүү үлдээ. (Тэр хүн ямар нэг таагүй үйлдэл гаргадаг гэсэн үг)

Хүүхдүүд оюун санаа, сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй хүнтэй (ээж нь байсан ч) хэзээ ч ганцаараа үлдэж болохгүй.

Хүүхдүүд гэртээ ганцаараа үлдэж болохгүй.

Хүүхдүүд өсвөр үеийнхний хараа хяналтанд үлдэж болохгүй.

Хүүхдүүд таны найз залуу, найз бүсгүйн хараа хяналтанд үлдэж болохгүй. (Та ч өөрөө тэднийг бүрэн таньж мэдээгүй байгаа.)

Хүүхдүүд ямар ч хамаагүй хүмүүстэй хамт байж сурах ёсгүй.

Хүүхдүүд гадаа хараа хяналтгүй тоглож болохгүй.

Том ах, том эгч бага дүү нараа харж үлдэх ёсгүй.

Хүүхдүүд архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг орчинд хэзээ ч байж болохгүй.

Хүүхдүүд аль нэг айл руу хоногоор явж болохгүй.

Хүүхдүүд аав ээжийн бүх найзуудтай цаг өнгөрөөх шаардлагагүй. Таны найз байлаа гээд сайн хүн гэсэн үг биш.

•Тэдний гарт шийдвэр байдаггүй.
•Тэд тулгарч болох аюулын талаар мэдэхгүй.
•Тэд муу хүмүүсийн талаар мэдэхгүй.
•Тэд үзэн ядалтын талаар ойлголтгүй.

*Хүүхэд бүр гэм зэмгүй, цайлган, итгэмтгий байдаг. Тэднийг хамгаалах нь бидний үүрэг. ТАНЫ ХҮҮХЭД БИШ Ч БАЙ. Хүүхэд бол хүүхэд - та бидний хамгаалалт хэрэгтэй.

Нууц нь ердөө л энэ !Хүн өөрөөсөө ямар энерги ялгаруулна ЯГ түүнийхээ ХАРИУГ авдаг.Энэ бол хамгийн ШУДАРГА  бөгөөд ХОРВО...
06/12/2024

Нууц нь ердөө л энэ !

Хүн өөрөөсөө ямар энерги ялгаруулна ЯГ түүнийхээ ХАРИУГ авдаг.

Энэ бол хамгийн ШУДАРГА бөгөөд ХОРВООГИЙН ХАТУУ ХУУЛЬ.

Хүн бусдыг болон өөрийгөө хуурч болно.
Харин өөрөөсөө илгээсэн эниргиэсээ ӨӨР ХАРИУ авах боломжгүй !

АВАХ энерги ялгаруулаад ӨЛӨНТӨӨД байвал амьдрал түүнээс ямар нэгэн юмыг нь БУЦААГААД аваад байдаг !

Энергийн энэ УРСГАЛЫГ мэддэггүй
АВАХ л сэтгэхүйтэй хүмүүс
МӨНХИЙН ДУНДУУР СЭТГЭЛТЭЙ,
ЯДУУ, ЯМАР НЭГЭН ЮМААР ГАЧИГДАЖ дутуу явдаг !

Хараалын элдэв үгс хэлээд байвал хорвоо ЯГ ТҮҮНИЙХ нь хариуг тэр хүнд БУЦААГААД өгчихдөг !

Ийм хүний үйлс үргэлж бүтэлгүйтдэг.

Харин ӨГӨӨМӨР, ӨГӨХ энерги ялгаруулдаг хүнд хорвоо ертөнц БУЦААГААД ӨГӨӨД БАЙДАГ.

АМНЫ БИЛИГТЭЙ ХҮН АМНЫ ХИШИГТЭЙ АМЬДАРДАГ гэдэг нь энэ. !

Үүнийг шашин болгон өөр өөрийнхөөрөө тайлбарладаг.
Гэвч энэ нь зүгээр л ЭРГЭХ ХОЛБООНД ОРШДОГ ЭНЕРГИЙН Л ОЙЛГОЛТ шүү дээ.

Үүнийг ШУ-ны талаас нь энгийнээр ойлгож болдог 21-р зуунд БИД амьдарч байна.

Амьдралаа өөрчлөе гэвэл ӨӨРИЙГӨӨ Л ӨӨРЧИЛ.
ҮГ ХЭЛ, #БОДЛОО ЭЕРЭГ БОЛГО !

Өөрөө ч анзаарахгүй хаа явсан газраа, гэр орондоо ХАРААЛЫН ҮГС хэлж өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдүүдээ харааж явдагаа боль !

Бодол болон үг бол БИДНЭЭС ИЛГЭЭГДЭЖ байдаг хамгийн ХҮЧТЭЙ #ЭНЕРГИ шүү !

Англи хэлний emotion гэдэг үг нь energy motion буюу энергийн урсгал гэсэн үгний товчлол байдаг.
Emotion гэдэг үгийг бид СЭТГЭЛ ХӨДЛӨЛ гэж орчуулдаг.
Тэгэхээр бид СЭТГЭЛ ХӨДЛӨЛ буюу мөнхийн энергийн үелзэл дунд оршин байдаг бодгаль байгааз.

САЙХАН АМЬДРАЛ болон СЭТГЭЛ САНААНЫ ЭРҮҮЛ МЭНД хүсдэг бол ЭХЛЭЭД өөрөө ӨӨРИЙНХӨӨ ӨМНӨ ҮНЭН БАЙЖ СУРАХ хэрэгтэй.

Сайхан юмс бодож Сайн юм санаж яв.
Амьдрал ҮРГЭЛЖ сайхнаараа.

Via Ерөөлтүвшин

КВАНТ ФИЗИКИЙН ОНОЛООР АМЬДРАЛД ШУУД НӨЛӨӨЛДӨГ 7 ЗҮЙЛКвант физик дэх чичиргээ нь бүх зүйл энерги гэсэн үг. Чичиргээ бүр ...
06/12/2024

КВАНТ ФИЗИКИЙН ОНОЛООР АМЬДРАЛД ШУУД НӨЛӨӨЛДӨГ 7 ЗҮЙЛ

Квант физик дэх чичиргээ нь бүх зүйл энерги гэсэн үг. Чичиргээ бүр мэдрэмжтэй тэнцүү байдаг ба хоёр төрлийн чичиргээ байдаг. Мэдрэмж бүр эерэг эсвэл сөрөг байж болох чичиргээг ялгаруулдаг.

1-рт - Бодлууд
Бодол бүхэн ертөнц рүү давтамж ялгаруулдаг ба тэр давтамж нь буцаад эх үүсвэр рүүгээ очдог тул сөрөг бодол, шантрал, гуниг, уур хилэн, айдас төрвөл энэ бүхэн танд буцаж ирдэг. Ийм учраас бодлынхоо чанарт анхаарал тавьж, эерэг бодлыг илүү төлөвшүүлж сурах нь маш чухал.

2-рт - Таны эргэн тойрны хүмүүс
Таны эргэн тойронд байгаа хүмүүс таны чичирхийллийн давтамжид шууд нөлөөлдөг. Хэрэв та өөрийгөө аз жаргалтай, эерэг, шийдэмгий хүмүүсээр хүрээлүүлвэл та ч бас энэ чичиргээнд орно. Одоо хэрэв та гомдоллогч, медик, пессимистүүдээр өөрийгөө хүрээлүүлсэн бол болгоомжтой байгаарай! Үнэндээ, тэд таны давтамжийг бууруулж, тиймээс таны тааллаар таталцлын хуулийг ашиглахаас сэргийлж чадна.

3-рт - Хөгжим
Хөгжим маш хүчтэй. Хэрэв та зөвхөн үхэл, урвалт, уйтгар гуниг, орхигдлын тухай ярьдаг хөгжим сонсох юм бол энэ бүхэн таны чичиргээнд саад болно. Сонсож буй хөгжмийнхөө үгэнд анхаарлаа хандуул, энэ нь таны чичирхийллийн давтамжийг бууруулж магадгүй юм. Тэгээд санаарай: чи яг юу чичирхийлж байна түүнийгээ амьдралдаа татдаг.

4-рт - Үздэг зүйлс
Азгүйтэл, үхэл, урвалт гэх мэт зүйлсийг шийдэх нэвтрүүлэг үзэх үед таны тархи үүнийг бодит байдал гэж хүлээн авч, таны биед бүхэл бүтэн химийн бодис ялгаруулдаг бөгөөд энэ нь таны чичирхийллийн давтамжид нөлөөлдөг. Өөрт чинь сайн зүйл хийж, илүү өндөр давтамжтайгаар чичирхийлэхэд тусалдаг зүйлсийг ажигла.

5-рт - Сэтгэл санаа
Гэртээ ч бай, ажил дээрээ ч бай, эмх цэгцгүй, бохир орчинд их цагийг өнгөрөөдөг бол энэ нь таны чичирхийллийн давтамжид ч бас нөлөөлнө. Эргэн тойрноо сайжруулж, орчин тойрноо цэгцэлж, цэвэрлэ. Орчлон ертөнцөд илүү ихийг авах чадвартай гэдгээ харуул. Байгаа зүйлээ арчил!

6-рт - Үг
Хэрэв та юмс болон хүмүүсийн талаар дүр эсгэх эсвэл муугаар ярьдаг бол энэ нь таны чичирхийллийн давтамжид нөлөөлдөг. Давтамжаа өндөр байлгахын тулд бусдын талаар гомдоллох, муугаар ярих зуршлыг арилгах нь чухал. Тиймээс жүжиг болон хохирогчоос зайлсхий. Амьдралынхаа сонголтонд хариуцлага хүлээ!

7-рт - Талархал
Талархал таны чичирхийллийн давтамжид эерэгээр нөлөөлдөг. Энэ бол таны одоо амьдралдаа хэвшүүлэх ёстой зуршил. Бүх зүйлд талархаж эхэл, сайн зүйлс болон муу гэж боддог зүйлдээ, туулсан туршлагадаа таларх. Талархал таны амьдралд сайн сайхан зүйл тохиолдох үүдийг нээж өгдөг.
#хуулав

28/11/2024

Топ-15 өнөөдөрийн байдлаар гэнээ

1. 🇺🇸 Илон Маск: $267,3 млрд.
2. 🇺🇸 Джефф Безос: $243,0 млрд.
3. 🇺🇸 Ларри Эллисон: $215,2 млрд.
4. 🇺🇸 Марк Цукерберг: $198,3 млрд.
5. 🇫🇷 Бернар Арно и его семья: $168,3 млрд.
6. 🇺🇸 Уоррен Баффет: $140,7 млрд.
7. 🇺🇸 Ларри Пейдж: $140,3 млрд.
8. 🇺🇸 Сергей Брин: $134,2 млрд.
9. 🇪🇸 Амансио Ортега: $127,4 млрд.
10. 🇺🇸 Стив Балмер: $121,0 млрд.
11. 🇺🇸 Дженсен Хуан: $ 119,3 млрд.
12. 🇺🇸 Майкл Делл: $ 108,5 млрд.
13. 🇺🇸 Майкл Блумберг: $104,7 млрд.
14. 🇺🇸 Билл Гейтс: $103,1 млрд.

27/11/2024

Аялаж байхдаа, онгоцны буудалд ийм видео хийвэл бас л гоё юм байна шүү.

21/10/2024

😍Шляп болон нарны малгайн цүнх/hat case/ бэлэн ирлээ
🥰Малгай хэлбэрээ алдахгүй шинээр нь хадгална
😍Ус чийг, тоос тоосонцор нэвтрэхгүй
😍Сайн чанарын Oxford давхар материалаар хийгдсэн
😍Та малгайгаа зориулалтын цүнхэнд шинээр нь хадгалаарай
😍Малгайны цүнх бэлэн байгаа. Хөдөө орон нутгийн унаанд тавина
Үнэ 73.000Хүргэлт: 6,000
Хаяг утасны дугаараа чатаар үлдээгээрэй
Та чатаар захиалгаа өгөөрөй 📞94998787

18/10/2024

Хэн нэгний амьдралд цэцэг нь байгаарай.💛

24/09/2024
19/09/2024

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 09:00 - 21:00
Sunday 09:00 - 21:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when E-Trend online store posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share