Эерэг Бүхнийг Зөвхөн Эндээс

Эерэг Бүхнийг Зөвхөн Эндээс Эерэг Бүхнийг Зөвхөн Эндээс

БНСУ-д зарлагдсан Онц байдал болон хэрхэн асуудал намжсан тухай товчӨнгөрсөн шөнө 2024 оны 12-р сарын 03-ны өдрийн 22:25...
04/12/2024

БНСУ-д зарлагдсан Онц байдал болон хэрхэн асуудал намжсан тухай товч

Өнгөрсөн шөнө 2024 оны 12-р сарын 03-ны өдрийн 22:25 цагт БНСУ-ын Ерөнхийлөгч Юнъ Сог Ёль Онц байдал зарлах тухай зарлиг гаргаснаа олон нийтэд хэвлэл мэдээллийн сувгаар албан ёсны мэдэгдэл хийжээ.

Гэвч БНСУ-ын Үндэсний Ассамблей (Парламент) яаралтай хуралдаж ерөнхийлөгчийн Онц байдал зарлах тухай зарлигийг дэмжихгүй гэсэн шийдвэрийг Парламентын 190 гишүүдийн 100%-ийн саналаар гаргав.

Хэрэв Юнъ Ерөнхийлөгчийн зарлиг дэмжигдсэн бол Парламентын үйл ажиллагааг зогсоох, аливаа нэгэн байдлаар улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй байх, хэвлэл мэдээдлийн сувгууд Онц байдлын тухай хуулийн дагуу хяналтад орж, хурал, жагсаал зохион байгуулах болон ажил хаялт зэрэг олноор цуглах зохион байгуулалттай үйл ажиллагааг хорьж, тус улсын цусаа урсгаж бий болгосон ардчиллыг уландаа гишгэхээр байлаа.

Зарлиг гаргасны дараа БНСУ-ын Парламентын ордонд 20 гаруй удаагийн давтамжтай цэргийн онгоцууд бууж, автомат галт буугаар зэвсэглэсэн 280 гаруй байлдааны бэлэн байдалтай цэргүүд парламентын ордныг хяналтад авсан бөгөөд олноор цугларсан иргэд үүнийг эсэргүүцэж Парламентын ордны өмнө жагссан байна.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Үү Вонъ Шиг “Бүх гишүүд яаралтай чуулганы тамхимд цугларна уу” хэмээн дуудаж 2024 оны 12-р сарын 04-ний өдрийн 00:48 цагт Үндэсний Ассамблей шуурхай хуралдаж эхлэв.

Үүрийн 01:01 цагт чуулганд оролцсон 190 гишүүний 100%-ийн саналаар Ерөнхийлөгчийн зарлиг дэмжигдсэнгүй.

Ардчилсан намын 172, Иргэдийн хүч нам( Ерөнхийлөгчийн өөрийн нэр дэвшсэн нам)-ын 18 гишүүд чуулганд оролцов.

Үүгээр 2 цаг 35 минутын дотор Онц байдал зарласныг дэмжээгүй шийдвэрийг Пардаментаас гаргасан тул Үндсэн хуулийн 77.5-т заасны дагуу Юнъ Ерөнхийлөгч өөрийн зарлигийг хүчингүй болгох ёстой аж.

Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын шийдвэр гаргах хуралд оролцох 2 өндөр албан тушаалтан ажлаасаа чөлөөлөглөх хүсэлт гаргасан байна. Мөн Иргэний хүч намын Удирдах зөвлөл хуралдаж Юнъ Ерөнхийлөгчийг намаасаа хөөх, Засгийн газар татан буугдах, Батлан хамагаалахын сайдыг ажлаас нь чөлөөлөх талаар хэлэлцсэн байна.

Жагсаалд оролцсон иргэд Юнъ Ерөнхийлөгчийг үндэслэлгүйгээр Онц байдал зарлаж төрийн эргэлт хийхийг завдсан гэж үзэж байгаа тул огцрох нь нэгэнт тодорхой болсон бололтой.

Via: С.Сүх-Очирын солонгос хэлний сургалтын төв

М.Нарантуяа-Нара: Хүн өөрт байгаагаа л өмсөөд явдаг бөгөөд ер нь юугаа өмсөх нь хүний дур юм!Өмнөх Парламентанд эмэгтэй ...
27/11/2024

М.Нарантуяа-Нара: Хүн өөрт байгаагаа л өмсөөд явдаг бөгөөд ер нь юугаа өмсөх нь хүний дур юм!

Өмнөх Парламентанд эмэгтэй гишүүд өмссөн зүүснээрээ магтагдаж хийсэн бүтээснийхээ багаар дуудуулдаг байсан бол энэ парламентын эмэгтэй гишүүд тансаг үнэтэй хувцас хэрэглэлгүй эгэл байдлаараа эсвэл энгийн боловч тод байдлаараа шүүмжлүүлэх юм шиг байна!

Миний хувьд би урлагийн хүн биш байхаа больсон ч сонголт маань урлагтай үргэлж холбоотой байж ирсэн бөгөөд цаашид ч тийм байх болно! Энэ бол дотор минь оршдог зүйл юм!

Би хүмүүст элдвээрээ хэлэгдэхгүй гээд хага ташим хүйтэнд нимгэн нөмгөн явж өвдөж хавдаж ажлаас чөлөө хүссэний оронд байгаагаа өмсөөд дулаан явахыг илүүд үзнэ.

Өчигдөр өглөө Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолоор хамгийн дулаан бөгөөд таарч байгаа нь энэ ягаан маань байв. Харин өнөөх жиргээний хүний алхам бүрийг мөшгиж алдаа бүрийг отож байдаг хэрүүлээр өлсөгчид ам уралдаж гэнэ!

Бид өмссөн зүүсэн гоё ганган уран яруугаараа биш хийж бүтээснээрээ хэлэгдэж яригдхыг илүүд үздэг эмэгтэйчүүд шинэ Парламентийн онцлог байгааа шүү!

Ер нь тэгээд гишүүд гэхээрээ тасарцан ганган амьтад байх ёстой гэж хаана ч заагаагүй байгаа!

Дэлхий ертөнц бүхэлдээ өөрчлөгдөж чиг хандлага хүртэл чөлөөлөгдөж задгайрч байхад өмсгөл зүүсгэлд л ач холбогдол өгдөг Монголчууд минь бас тэлээсэй билээ!!!

4 жилийн өмнө азтай савраас үрчилж авсан нохой нь угаартаж байгаа гэр бүлийнхийг сэрээж, амийг нь аварчээНохойны эзэн "Ш...
25/11/2024

4 жилийн өмнө азтай савраас үрчилж авсан нохой нь угаартаж байгаа гэр бүлийнхийг сэрээж, амийг нь аварчээ

Нохойны эзэн "Шөнө нохой маань гарах гээд гаслаад байхаар нь аав сэрээд аваад гарч гэнэ. Буцаад орох гэсэн гэртээ ерөөсөө ордоггүй, гаслаад. Тэгсэн гэрт байсан ээж маань таталт өгч, угаартаж байгаагаа бүгд мэджээ. Эмчийн хэлснээр ахиад хэдхэн минут унтсан бол гэрт байсан хүмүүс амь хохирох байжээ. Аав ээжийн өвөрт унтаж, амттай шимтэй бүхнээ өгч өсгөсөн ааш муутай сэгсгэр маань ингэж баатар болов" гэж цахим орчинд нийтэлжээ.

Ийм юм хийгээд зараад эхэлсэн байна шүү 🤣🤣 Тэр cola ны савны хэмжээгээ өөрөө сонгож болно  #гэнэ 😂
24/10/2024

Ийм юм хийгээд зараад эхэлсэн байна шүү 🤣🤣 Тэр cola ны савны хэмжээгээ өөрөө сонгож болно #гэнэ 😂

Яармагийн түгжрэлд бууз, хуушуур зарж байгаа ахад лайк, шэйр дарж урам өгөөрэй. 👍 Асуудлыг  шийдэл болгож хувиргах нь би...
11/09/2024

Яармагийн түгжрэлд бууз, хуушуур зарж байгаа ахад лайк, шэйр дарж урам өгөөрэй. 👍 Асуудлыг шийдэл болгож хувиргах нь бизнесийн ухаан билээ. 😁✌️

09/09/2024

Хэдхэн жилийн өмнө Хан-Уул дүүрэгт хойд аавдаа байнга зодуулж доромжлуулдаг байсан жаалхан хүү гэрийнхээ паарнаас өөрийгөө боож амиа хорлож билээ. Өнчин хүүгээ дагуулаад амьдрахын эрхээр харгис хатуу эрийн нөмөрт хоргодож явсан ээждээ хүү нь "Ээжээ би таныг өрөвдөж байгаа учраас үхэхээр шийдлээ. Та надаас болж аавтай дандаа зодолддог шүү дээ." гэсэн гэрээслэл үлдээгээд өчүүхэн биедээ ахадсан хорвоогийн зовлонгоос өөрийгөө гэтэлгэсэн байсан. Ээжийгээ хайрлаж үхлийг сонгосон хүүгийнх нь амь насыг төр нэхэж хойд эцгийг нь шүүх үед эхийн амнаас "Би гомдолгүй ээ" гэсэн үг унаж ээжтэй, үртэй бүхний зүрхийг цоо хатгаж билээ.
Халуун хэвлээсээ унагаж амьдрал бэлэглэсэн үрээ алдчихаад хар элгийн эр өмөөрч зогссон эхийн сэтгэл шиг хатуу юм энэ орчлонд байдаггүй юм билээ. Хөвсгөл аймагт сураггүй алга болсон жаахан хүүг эрлийн групп газар сайгүй хайж, олчих санаатай өдөр шөнөгүй мацаж явахад нь "Гомдолгүй ээ, одоо эрлээ зогсоо, зогсоо" гэж хэлэх эх хүн бас байсан л юм. Нөгөө
"….Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг толгойтой
Хөгшин муу хүү минь
Ижийнхээ нүдэнд бол
Манцуйдаа дэрвэлзэх мяндас цагаан үр минь …" гэж шүлэглэдэгсэн яалаа. Эх үрийн цагаан сүүгээр хэлхсэн нандин холбоо, эцэг эхийн элбэрэл хайрыг зөвхөн шүлэг найраг, үлгэр домогт үлдээмээргүй байна.
Хөдөө алт ухахаар явахдаа гурван жаахан хүүхдээ гэртээ нь үлдээгээд долоо хоног сураггүй алга болчихоод эргээд ирэхэд нь хүүхдүүд нь өлссөндөө зурагтаа ломбарданд тавиад талх боов авч идсэний төлөө зодож гэмтээсэн байсан. Ханьдаа хаягдсан эх долоон настай хүүгээ дагуулаад чинээлэг айлын хаяа бараадаж үнээг нь сааж өгөөд ам хөдөлгөх төдий амь зууж байхад нь баян айлын чадуу залуу өөдөсхөн тэр нялх амьтныг хэрцгийгээр зодож жалганд аваачаад булчихсан байсан. Ганцхан сарын дараа сургуульд орно гээд ээжээсээ цүнх авч өгөхийг гуйж байсан хүүгийн сүнс хэрцгий залуугийн гарыг цусаараа мялаагаад энэ орчлонд, энэ хүмүүст гомдон гомдон одсон биз.
Амьдрал хэцүү байгаа, бүгдээрээ мэднэ. Энэ бол хэсэгхэн хэдэн хүмүүст биш хамаг Монголд ирсэн үүрвэл зохих лай. Бултаараа л зовж, өлсөж, хэцүү үеэс гарах гэж эрвийх дэрвийхээрээ ажиллаж тэмүүлж байгаа. Тэглээ гээд энхрий үрсээ хайхрахгүй хаяж, амь насыг нь бүрэлгэж болно гэж үү. Амьдралын зовлон бэрхшээл бидний хүнлэг сэтгэл хайр энэрлийг ховх сороод хаячихсан юм гэж үү. Хүүхдүүдийнхээ мөрөөдлийг чих тавин чагнаж, цаг гарган ярилцаж гэнэн хонгор хүслийг нь сонсч суух завыг энэ нийгэм бас ижий аав та биднээс булаагаад авчихсан юмуу.
Хэдэн жилийн өмнө дэрсхэн хоёр хүү Америк хэмээх мөрөөдлийн оронд очих хүсэлдээ хөтлөгдөн онгоцны дугуйны хавхлагт нуугдаж суугаад амиа алдсан эмгэнэлт хэрэг гарч билээ. Хэрвээ тэдний Америк гэдэг оронд очихын тулд нуугдаж нисээд явчихаж болно гэсэн гэнэхэн мөрөөдлийг нь хэн нэгэн сонссон бол хаанаас тийм хэрэг гарах билээ дээ.
…Хүү ээжээсээ Бэтмэний хувцас авч өгөхийг гуйжээ. Тас хар нөмрөг нүдний хаалтаар гоёсон нисдэг Бэтмэн зургаахан настай хүүгийн мөрөөдөл байв. Удаан гуйлгасны эцэст ээж нь хүссэн зүйлийг нь авч өгчээ. Гоё хувцсаа өмсөж баярлаж хөөрсөн хүү хоолоо хийж байсан ээжийнхээ дэргэд ирээд "Ээжээ, ээжээ энэ Бэтмэний хувцсыг өмсөхөөр нисдэг тиймээ" гэхэд нь хийж байгаа ажилдаа түүртсэн эх "Тиймээ, миний хүү" гээд хэлчихэж. Зуны халуунд онгорхой байсан тагтны хаалгаар хүү нь гүйж гармагцаа доошоо үсэрч орхих нь тэр. Найман давхарын тагтнаас үсэрсэн тэр бяцхан амьтныг гэгээн мөрөөдөл нь ийнхүү бурхны оронд авч одсон юм. Хүүдээ хайртай, хүүгээ эрхлүүлдэг залуу эх үрийнхээ хойноос энэлэн шаналсаар төдөлгүй галзуурч эмнэлэгт хүргэгдсэн гэнэ билээ.
Энэ мэтийн зүрх зүсэм явдал дэндүү олон. Хүүхдүүд хаана л бол хаана нүд үзүүрлэгдэж байгаа жишээг хэн маань ч харж болно. Автобусны жолооч хичээлээсээ хоцрохгүйн тулд яаран гүйх нэгэн нялх охиныг толиндоо харсаар байж зогсолгүй явж замын голд мөргөж унагаад тэр чигтээ орхиод давхиж одно. Зүгээр л хичээлээ тараад явганыхаа замаар явж байсан 2 охиныг блокон хавтантай хавсарч чирчихээд, бие нь зүгээр гээд хаацайлахыг бид Монголд л харна.
Гоёмсог сайхан орд харш хотоор нэг сүндэрлэвч хүүхдийн тоглоомын талбай нүдний гэм. Баар, ресторан, дэлгүүр хоршоо олон боловч хүүхдэд зориулсан нь хуруу дарам...
😔❤

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эерэг Бүхнийг Зөвхөн Эндээс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share


Other Social Media Agencies in Ulaanbaatar

Show All