Tentsver.mn

Tentsver.mn Тэнцвэртэй мэдээлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглу...
12/06/2024

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит болон дагалдан яваа албаны бусад төлөөллийн хамтаар өнөөдөр “Чингис хаан” Үндэсний музейг үзэж сонирхлоо

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Чингис хааны музейг үзэж сонирхлоо

Амь хохирогчийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул үүнээс өөр дэлгэрэнгү...
12/06/2024

Амь хохирогчийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй боломжгүй гэлээ

16 настай охин өөрийгөө боомилсон байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ

БНАЛАУ-ын төрийн тэргүүний түвшинд 17 жилийн дараа Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь уламжлалт найрсаг харилцаа, х...
12/06/2024

БНАЛАУ-ын төрийн тэргүүний түвшинд 17 жилийн дараа Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв

Монголоос Лаос улс руу хөлдөөсөн мах экспортлох гэрчилгээг тохирч, шууд нислэгтэй болох талаар ярилцлаа

Эвлүүлэг байсан нь тогтоогджээШадар сайд С.Амарсайханы хүү Англи улсад сургуулиа амжилттай төгсч, Их Британийн парламент...
12/06/2024

Эвлүүлэг байсан нь тогтоогджээ

Шадар сайд С.Амарсайханы хүү Англи улсад сургуулиа амжилттай төгсч, Их Британийн парламентийн танхимд ажилладаг юм байна. Монголд ажиллаж, амьдардаггүй энэ хүүг сонгуулийн хар улс төртэй зохион багуулалттай хутгаж, гэрийнхээ цонхон дээр гар буу барин зогсож байгаа мэтээр фото эвлүүлэг хийж хэвлэлээр тараасан нь тогтоогджээ. Худал мэдээлэл, зохиомол эвлүүлгийг анх түгээсэн Hardnews.mn сайт үндэслэгүй мэдээлэл тараасан явдалдаа хүлцэл өчиж уучлалт гуйжээ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 38,838 ширхэг улиас байдгаас үүний 46,9 хувь буюу 18,232 ширхэг эм улиас байдаг. Энэхүү ...
12/06/2024

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 38,838 ширхэг улиас байдгаас үүний 46,9 хувь буюу 18,232 ширхэг эм улиас байдаг. Энэхүү эм улиас модны улингарын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр 2024 оны хаврын хэлбэржүүлэгчийн ажлын хүрээнд 118 байршилд 5420 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 60 орчим хувийг хэлбэржүүлээд байна. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд мод сөөгийг хэлбэржүүлэхээс гадна молцог баг цэцэг хяргах, гараар түүх, тусгай тоноглол бүхий автомашинаар 6 сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгарил угаах ажлыг хөвөн гарсан үед усаар угаах зэрэг механик аргыг хэрэглэж байна

Улиас модны унгиралыг тусгай техникээр даралтад усаар шүршиж байна

12/06/2024

Х.Нямбаатар: “Ядарсан хөгшчүүл” ч хогоо зам дээр хаях ёсгүй
Өглөө зуслангийн зам дагуу алхлаа.

Явган зам дээр шуудайтай хогоо үлдээж байгаа хүмүүстэй таарч, шаардлага тавьсан хэдий ч тусыг эс олов. Зөвхөн өөрсдийнхөө хашаанд л цэвэрхэн байхад болно гэдэг ухамсаргүй араншин Улаанбаатарыг хогонд даруулж байна даа…
Зориулалтын цэгт хогоо үлдээж, хуваарьт өдрөө хогоо ачуулж байх соёлд нийтээрээ суралцъя.

Фото: Солонгосын BTS хамтлагийн Жин өнөөдөр /2024.06.12/ цэргийн албаа амжилттай хааж, дуусгалаа   Түүний хувьд 2022 оны...
12/06/2024

Фото: Солонгосын BTS хамтлагийн Жин өнөөдөр /2024.06.12/ цэргийн албаа амжилттай хааж, дуусгалаа

Түүний хувьд 2022 оны 12 дугаар сарын 13-нд элссэн бөгөөд алба хааж байх хугацаандаа бие бялдар, оюун санаа, тэсвэр хатуужил, хандлагаараа бусдадаа үлгэрлэж “Тусгай дайчин” цол хүртэн "Ахлах түрүүч" болсон билээ.

Монголын иргэний агаарын тээвэрлэгч “Eznis Airways” компани 2024 оны долдугаар сарын 10-наас эхлэн Улаанбаатар - Прага -...
12/06/2024

Монголын иргэний агаарын тээвэрлэгч “Eznis Airways” компани 2024 оны долдугаар сарын 10-наас эхлэн Улаанбаатар - Прага - Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр болсноо албан ёсоор зарлалаа

“Eznis Airways” компани Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг үйлдэхээр болжээ

12/06/2024
Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд байгаа иргэдийн амь нас, эрүүл мэнд...
12/06/2024

Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд байгаа иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлбэ голын голдирол дагуух лаг шавар, шороо, мод бутыг зөөвөрлөх ажлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу цаг алдалгүй шуурхай зохион байгуулахаар боллоо

Сэлбэ голын голдирол дагуух лаг, шавар, мод бутыг зөөвөрлөнө

Замын хөдөлгөөний дүрэмд явган хүний замаар унадаг дугуй, скүүтертэй явж байгаа тохиолдолд явган зорчигч давуу эрхтэй. У...
12/06/2024

Замын хөдөлгөөний дүрэмд явган хүний замаар унадаг дугуй, скүүтертэй явж байгаа тохиолдолд явган зорчигч давуу эрхтэй. Унадаг дугуй, скүүтертэй явж байгаа хүмүүс 10 км цагаас хэтрүүлэлгүй, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж явах дүрмийн заалттай

Мопед 16 нас , скүүтер 14 нас хүрээгүй хүүхэд унаж хөдөлгөөнд оролцохыг хориглоно

Сургалтын хугацаанд “Юүтонг” автобусны үйлдвэртэй танилцаж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын үзлэг, аюулгүй байдлын х...
12/06/2024

Сургалтын хугацаанд “Юүтонг” автобусны үйлдвэртэй танилцаж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын үзлэг, аюулгүй байдлын хяналтын стандарт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авах, хөдөлгүүрийн бүтэц болон цахилгаан, агааржуулагч, тоормосны системүүдийг засварлаж сурах зэрэг сургалтыг авсан байна

Автобус компаниудын инженер, техникийн ажилтнуудыг “Юүтонг” үйлдвэрт сургалтад хамрууллаа

ЗӨВЛӨМЖ: Сонгогчийн мэдээллээ шалгаж үзээрэй
12/06/2024

ЗӨВЛӨМЖ: Сонгогчийн мэдээллээ шалгаж үзээрэй

Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорих ангид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогто...
11/06/2024

Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорих ангид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хоригдлын ажиллах нөхцөлийг сайжруулах талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авхуулахаар шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгах үүрэг өглөө

Төмөр замын ажилд оролцож буй хоригдлуудын хөдөлмөр эрхлэлтийн аюулгүй байдлыг шалгалаа

ХАМАС бүлэглэл АНУ-ын боловсруулсан тогтоолын төслийг баталсныг сайшааж, төлөвлөгөөний зарчмуудыг хэрэгжүүлэхэд зуучлагч...
11/06/2024

ХАМАС бүлэглэл АНУ-ын боловсруулсан тогтоолын төслийг баталсныг сайшааж, төлөвлөгөөний зарчмуудыг хэрэгжүүлэхэд зуучлагч нартай хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ мэдэгджээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Газад гал зогсоох төлөвлөгөөг дэмжжээ

11/06/2024

Ховд аймгийн МАН-ынхан сонгогчдод мөнгө тарааж, саналын хуудас урьдчилан бөглүүлжээ

11/06/2024

Алтайн хязгаар дахь АСГАТ төслийг хөдөлгөж эхэллээ

Монгол Улсын баруун хойд хэсэг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд орших Асгатын мөнгөний ордыг ашиглалтад бэлтгэж, эдийн засгийн эргэлтэд оруулах үүргийг “Эрдэнэс Монгол” нэгдэл хүлээж буй бөгөөд харьяандаа Асгат төслийн нэгжийг 2023 онд байгуулж, төслийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Энэхүү ерөнхий төлөвлөгөөний гол зорилго нь Асгатын мөнгөний ордын нөөцийг олон улсын нөөц баялгийн Жорк ангилалд нийцэхүйц нэмэлт хайгуул хийх, нөөцийн тайлан бэлтгэн баталгаажуулах ба энэхүү нөөцийн тайланд үндэслэн Асгатын мөнгөний ордын ТЭЗҮ батлагдаж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэх юм.

Өнөөдрийн байдлаар нөөц тогтоох, нэмэлт хайгуулын өмнөх бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна. Тодруулбал, Асгатын кемпээс орд хүртэлх замуудыг засварлах, өргөтгөх ажил хийгдэж байгаа бол энэ ажилтай зэрэгцэн гадаргуун бүрэн зураглал буюу топо геодези хийх ажил өрнөж байна.

Ийнхүү 40 гаруй жилийн өмнө хайгуулыг нь хийж, урьдчилсан байдлаар нөөцийг нь тогтоосон Асгатын мөнгөний ордыг ашиглах тухай асуудал олон жил яригдсан ч өнөөдөр тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодит ажлыг “Эрдэнэс монгол” нэгдэл хэрэгжүүлж, Алтайн хязгаар дахь “үүц” Асгат төслийг гацаанаас гаргаж, хөдөлгөж эхэллээ.

БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн түвшинд 17 жилийн дараа болж байгаа айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж,...
11/06/2024

БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн түвшинд 17 жилийн дараа болж байгаа айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна

Лаосын ерөнхийлөгч Тонглун Сисүлит Монголд хүрэлцэн ирлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг "Dohwa Eng...
11/06/2024

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг "Dohwa Engineering" компанид хүргүүлснээс хойш тав хоногийн дотор ямар нэгэн маргаан гарахгүй бол гэрээний үндсэн хэлэлцээр эхэлж, геологийн судалгаа хийх, EPC тендерийн баримт бичгийг боловсруулна. Метроны бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд эхлүүлнэ” гэв

Метро барих зөвлөх үйлчилгээг БНСУ-ын "Dohwa Engineering" компани үзүүлнэ

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлит-ийн хамт төрийн айлчлал хийхээр ...
11/06/2024

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлит-ийн хамт төрийн айлчлал хийхээр өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Зургаадугаар сарын 10-ны өдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэллээ
11/06/2024

Зургаадугаар сарын 10-ны өдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэллээ

Завьт эргүүл ажиллаж эхэллээ

Энэ удаагийн наадамд оролцохоор БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар орнууда...
11/06/2024

Энэ удаагийн наадамд оролцохоор БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар орнуудаас 170 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам болно

Хөвсгөл аймагт 2га, Сүхбаатар аймаг 15га орчим талбай галд өртөж шатсан ба аймгийн онцгой байдлын алба гал түймрийг бүрэ...
11/06/2024

Хөвсгөл аймагт 2га, Сүхбаатар аймаг 15га орчим талбай галд өртөж шатсан ба аймгийн онцгой байдлын алба гал түймрийг бүрэн унтраажээ

Хөвсгөл болон Сүхбаатар аймгуудад гарсан ой хээрийн түймэрт 17 га газар шатжээ

Гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг тухайн улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын цахим шуудангаар илгэ...
11/06/2024

Гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг тухайн улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын цахим шуудангаар илгээн бүртгүүлнэ. Мөн өөрийн биеэр очиж бүртгүүлж болох юм.

Гадаад амьдарч буй 5,340 монгол иргэн УИХ-ын сонгуульд санал өгөхөөр бүртгүүлжээ

11/06/2024

ОНЦЛОХ БИЧЛЭГ: Өмнөговь аймагт өчигдөр болж өндөрлөсөн сарлагийн уралдаан

Маргааш буюу энэ сарын 12-нд нутгийн зарим газраар, энэ сарын 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-...
11/06/2024

Маргааш буюу энэ сарын 12-нд нутгийн зарим газраар, энэ сарын 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Address

Хаяг: Улаанбаатар-20, Их Тойруу, "Өдрийн Сонин"-ы байр 501
Ulaanbaatar
11000

Telephone

+97689116964

Alerts

Be the first to know and let us send you an email when Tentsver.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tentsver.mn:

Videos

Share


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All