NOTE social TV

NOTE social TV Монголын анхны бүтэн цагийн эфиртэй сошл ТВ

21/10/2022
21/10/2022

Манайх ЗАХ ЗЭЭЛД хамгийн эрэлт ХЭРЭГЦЭЭТЭЙ ЗУРАГЛААЧИЙН мэргэжлээр АНХАН ШАТНЫ сургалт явуулахаар ЭЛСЭЛТ авч байна.

Жич: Зарыг сайтар уншиж танилцаад бидэнтэй холбогдоорой!

1. СУРГАЛТЫН ХУГАЦАА
- 2022 оны 11-р сарын 1-нээс 2023 оны 2-р сарын 5 хүртэл дөрвөн сарын хугацаатай. Үүнээс эхний 2 сард танхимаар хичээллэх бол үлдсэн хоёр сарыг шууд ажлын байран дээр цалинтай дадлага хэлбэрээр суралцаж АНХАН ШАТНЫ сургалт дүүргэсэн СЕРТИФИКАТТАЙ төгсөнө. Танхимын сургалтын өглөөний анги долоо хоногт сондгой тоотой гурван өдөр, өглөө 10 цагаас гурван цагийн хугацаатай, дундаа 15 минутын завсарлагатай үргэлжлэнэ. Харин оройн анги орой 17 цагаас эхлэн, долоо хоногийн тэгш тоотой өдрүүдэд дундаа 15 минутын завсарлагатайгаар мөн адил гурван цагийн хугацаатай үргэлжлэнэ.
2. БАГШ НАРЫН ТУХАЙ
- Эхний хоёр сарын хөтөлбөрт мэргэжлийн их дээд сургуульд 6-н жилийн турш зураглаачийн багшаар ажилласан туршлагатай багш цөөхөн цагийн онол практик хослосон хичээл заах бол ТВ-д 12 жилийн турш зураглаачаар ажилласан багш практик дадлага заах болно. Харин үлдсэн хоёр сарыг ажлын байран дээр АМЬДРАЛ, НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ гэх багш нар та бүхэнд зааж сургана. Яг энэхүү ажлын байран дээр зааж сургах үйл явц нь бага ч гэсэн цалин буюу хоол унааны мөнгөтэй гэдгийг дуулгахад таатай байна.
3. СУРГАЛТАД СУУСНААР
- ТВ-ийн болон студийн техник тоног төхөөрөмжийн үндэс
- Гэрэл зургийн үндэс
- DSLR, MIRRORLESS камерууд болон эдгээр камеруудын дурангуудын онцлог ялгаа болон ашиглаж сурах нь
- Дрон ашиглаж сурах нь
- CAMCORDER буюу ТВ-ийн мэргэжлийн камерууд ашиглаж сурах нь
- Гэрэл гэрэлтүүлгийн үндэс
- Мэргэжлийн болон гар утасны гимбал, POCKET камера, ACTION CAMERA ашиглаж сурах нь
- SARAMONIC, BOYA, SONY зэрэг утастай утасгүй микрофон дээр ажиллаж суралцах нь
- Шууд дамжуулалтын төхөөрөмжүүд ашиглаж сурах нь
- Эвлүүлэг болон фотошопын үндэс зэрэг хичээлүүдийг үзэж дуусгана.
4. СУРГАЛТЫН ТЕХНИК БААЗ
- SONY A7III
- CANON 5D mark II
- Panasonic 4k camcorder
- Бүх төрлийн фото видео гэрэл
- Фото болон видео фоно
- Бүрэн тоноглол бүхий студи
- Mavic mini pro 3 дрон
- gopro hero 9 camera
- Pocket II pre combo
- Ronin SC гимбал
- Osmo mobile 6 гимбал
- Saramonic мик
- Boya мик
- Sony мик
- Дууны пульт
- Yolobox, Терадек
- blackmagic athem mini, athem mini pro
5. СУРГАЛТЫН ТӨЛБӨР БОЛОН АНГИ ДҮҮРГЭЛТ
- Анги дүүргэлт 10 хүн
- Сургалтын төлбөр 500к ( хоёр сарын дотор гурав хувааж төлж болно)
6. СУРГАЛТЫН ТУХАЙ.
Сургалтад сууснаар та бүх төрлийн камер тоног төхөөрөмж дээр ажиллах анхан шатны ойлголтыг авч, заримыг нь чөлөөтэй ашигдаж сурна. Бид танд хүчин төгөлдөр СЕРТИФИКАТ олгоно. Мөнхүү МУ-д үйл ажиллагаа явуулж байгаа ХМХ-үүдэд цалинтай суралцангаад дадлагажих ч боломж олгоно. Амжилттай суралцагсадаа 100% АЖЛЫН БАЙРАНД зуучлана. Гэвч энэхүү сургалт бол анхан шатны сургалт гэдгийг та бүхэн маш сайн ойлгох хэрэгтэй!
7. ХАЯГ
Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8-р хороо, Гандангийн хойд автобусны буудал, МҮИС-ийн байр, 12 давхарт, 1210 тоот...

Монголын анхны бүтэн цагийн эфиртэй сошл ТВ

ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДАД ТУУШТАЙ АЖИЛЛАХ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН АЖИЛД АВНА.
07/10/2022

ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДАД ТУУШТАЙ АЖИЛЛАХ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН АЖИЛД АВНА.

30/09/2022

Мэргэжлийн урлагийн салбар дахь уран бүтээлч залуучуудтай ярилцах "Өнгө" подкастын хоёр дахь дугаарыг үзэгч олонд хүргэж байна. Энэ удаагийн дугаарт маань сэтгүүлч, яруу найрагч Ч.Ууганбаяр оролцсон билээ.
Та бүхэнд манай контент таалагдсан бол манай Twitter, instagram, youtube, soundcloud, linkedin, apple podcast сувгуудыг заавал дагаарай!

18/09/2022

Мэргэжлийн урлагийн салбар дахь уран бүтээлч залуучуудтай ярилцах "Өнгө" подкастын эхний дугаарыг үзэгч олонд хүргэж байна. Аливааг эхлүүлэхийн хүндийг үүрэлцсэн эрхэм зочин хатагтай МУСТА зураач Х.Энхноминд тусгайлан талархал илэрхийлье!
Тухлан сууж таалан болгооно уу?
Та бүхэнд манай контент таалагдсан бол манай Twitter, instagram, youtube, soundcloud, linkedin, apple podcast сувгуудыг заавал дагаарай!

13/04/2021

Address

Чингэлтэй дүүрэг, 5-р хороо
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when NOTE social TV posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to NOTE social TV:

Share

Nearby media companies


Other Ulaanbaatar media companies

Show All