Game Writer

Game Writer Мэдээ мэдээлэл, дурсамж, сонин хачин

12/10/2024

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, радиогийн зөөлөн дуут хэмээн алдаршсан Бямбажавын Энхтуяа гурван сайхан хүүгийн ээж. Нэрт төвөд судлаач, шинжлэх ухааны доктор, Шинжлэх ухааны гавъяат эрдэмтэн Л.Хүрэлбаатар хоёр хүү, хоёр охинтой. Тэд хожуу боловч бие биенээ олж харж, эрдэмтэд орж гарсан, яруу найрагчид дарвиж чуулсан өвөрмөц сайхан гэр бүл үүсгэсэн түүхтэй. Бя.Энхтуяа эгч алдарт "Охин үрээ хайрла" шүлгээ насны ханийг нь дагаж ирсэн нандин сайхан охин үрсдээ зориулан бичсэн гэдэг.Тэгвэл энэхүү шүлэг хэрхэн бүтсэн түүхийг уншигчтайгаа хуваалцъя.
"Манай бага охин тэр үед 9-р ангид сурч байлаа...", "...Нэг орой кино үзье гэхээр нь тасалбарын мөнгө өгөнгөө ангийнхаа хүүхдээр хүргүүлж ирээрэй гээд явуулав аа. Төд удалгүй аав нь ороод ирлээ. Идэрмөрөн хаачсан гэж байна. Оройн кино үзэхээр явсан гэлтэй биш "Одоо ороод ирнэ ээ” гэлээ. Нэлээн орой бөөн баяр орж ирсэн охиноо аав нь "Хаачаад ирэв” гэж байна. Охин ч үнэнээ л хэллээ. Гэтэл Хүрлээ уурлаад "Чи яахаараа хар нялхаараа байж оройн кино үзэж явдаг юм. Замаа алдах нь уу” гээд л загнаж гарахгүй юу. Дэлхийн хамгийн муу охиноор тодруулж, мөнгө өгсөн би ч бас буруутлаа. Бид хоёрыг баахан загнаж, хоёуланг нь хүмүүжүүлчихлээ гэж тайвшраад өрөөндеө ороод унтаад өглөө. Охин уурлаад, уйлаад болдоггүй. Би ч бас гомдол төрөөд...", "...Хүүхдүүд аавтайгаа ярихаас илүү надтай их санал бодлоо хуваалцана. Тэгээд л гомдол зангираад байхаар "Охин үрээ хайрла” гээд л бичиж эхэлсэн дээ. Бичээд л байсан, бичээд л байсан. Тэгээд нэг дууссан. Гомдол ч тайлагдаж байна. Охиныхоо өрөөнд ортол уйлж байна. Аргадаад, "Миний охин, маргааш өглөө аав нь цай чана гэвэл битгий босоорой, за юу” гэж хэлсэн. Тэгээд л унтлаа. Өглөө манай хүн "Цайгаа чана” гээд нударч байна. Хариуд нь би "Өө, би гоё зүүд зүүдэлж байна. Зүүдээ дуусгана. Та өөрөө чанахгүй юу. Крант онгойлгохоор ус байж байгаа. Плитка залгахаар гал байж байгаа. Эмэгтэй хүн очдогтой адил эрэгтэй хүн очсон ч асна” гээд буруу хараад хэвтчихсэн. Мань хүн "Болихгүй юу, чи. Би цайгаа чануулах охинтой, мэдэв үү” гээд охиныхоо өрөө рүү орлоо. Бас л "Чадахгүй ээ, мэдэв үү” хариу сонслоо. Бүр уурлаад "Энхтуяа чи хар. Хүүхэд нэг удаа оройн кино үзэхэд ингэж эвдэрч байна шүү дээ” гээд л амандаа үглээд гал тогоо явлаа. Тэр хооронд нь би дугхийчихэж. Сэрсэн чинь Хүрлээ нэг гартаа халуун савтай сайхан цай барьчихсан, нөгөө гартаа миний гал тогооны ширээн дээр бичээд орхисон шүлгийг барьчихсан инээгээд зогсож байна. Тэгснээ "Чамайг уурлуулбал овоо юм гарах юм байна. Дажгүй шүү” гэж байна. Тэгж л "Охин үрээ хайрла” шүлэг маань төрсөн дөө.
( "Zindaa" cониноос)

07/10/2024

"ШАР БУДАА ЯС БОРООЛУУЛДАГ ГЭЖ ТА МЭДЭХ ҮҮ?" Цуврал 11

🟡 Шар будааны гайхалтай ач тусын нэгээс танд сонирхуулая.

🌾Шар будаа буюу "АМУ будаа" нь бүхэл үрсийн аймагт багтах амтлаг, бага гашуун амттай, сэрүүн чанартай, хүнд эрдэмтэй үр тариа юм.

🙂 Монголчууд бид шар будаагаар бөөрний өвчин, циститээ эмчлэх аргыг дэлгэр суралцсан, мэддэг. Мэдэхгүй бол хайвал маш олон арга гарч ирч байна лээ.

🇲🇳 Тэгвэл Монгол УАУ-д шар будаа нь өөр ямар анагаах эрдэм чадалтай вэ?

💪 1. Тамирыг төлжүүлэх

🧑‍🍼 2. Хөхөнд сүү оруулах

❤️‍🩹3. Яр, шархны махыг төлжүүлэх /Мэсийн шарх нь анихгүй удаад байх/

🦴 4. Бэртэж гэмтсэн хугарсан ясыг барилдуулах

✅5. Дэлүүний халууныг арилгах буюу гэдэс дүүрэх, уруул хэл нүүр борлож хөх алаг болохыг засна.

✅6. Ходоодны халууныг арилгах буюу бөөлжих аюулхайд халуу оргиход тустай.

🫘7. Бөөрний тамирыг сэлбэх үйлдэлтэй.

🇨🇳Хятад анагаах ухаанд:

1. Ходоодны үрэвсэл, ходоодны шархыг анагаана
2. Цусыг төлжүүлэх
3. Өтгөнийг хатсаныг зөөлрүүлнэ
4. Харааг сайжруулна
5. Нойрыг сайжруулна
6. Сахарыг тогтворжуулна.

https://m.baidu.com/bh/m/detail/ylchm_16623600873034197643

💌Зөвөлгөө:

😉1. Хүүхэд тань хийжүүлсэн ундаа ууж цагаан идээ бага идэж байгаа бол 7 хоногтоо 1 удаа шар будааны зутангуудаас сонгоод 1г нь хийж өгч ясыг нь бэхжүүлээрэй.

🤗2. Өглөө бүр овъёос, шарсан өндөг, зайдас, талх, боовноос залхаж байгаа бол ходоодондоо тустай шингэхэд хялбар шар будааны зутангаас идээрэй.

🥰3. Та гэмтлийн эмнэлэгт дотны хүнээ эргэх гэж байгаа бол шар будаатай шөл хийгээд аваад очвол эдгэрэх хугацааг нь хурдасгаж өгнө шүү.

🥹4. Яс тань бороолж өгөхгүй удаад байвал шар будаатай хоол, зутан, цай уугаарай.

Хятадад өглөөний цайнд ихэвчлэн шингэхэд хялбар, хөнгөн шар будааны, цагаан будааны, шошны зутангуудыг иддэг.

Та бүхэнд хэд хэдэн өглөөний цайнд ууж болох шар будааны зутангийн жор болон түүний тус тусын эрдэмийг зураг болгоны дор оруулсан байгаа.

Ажилсаг нөхдүүд маань ясны шөлөнд, гүзээний шөлөнд, шар тосонд, өрмөнд хуураад сүүтэй цайндаа гээд л амин дэм эрдэс бодисыг нь баяжуулж яаж ч хийсэн болно шүү 🥰

Танд эрүүл энхийг хүсэе.

Хүндэтгэсэн: УАУ-ны их эмч О.Очгэрэл

Өнөөдөр 10 дугаар сарын 6-ны өдөр. Бандаашнаас татгалзагчдын дэлхийн долоо хоног ийнхүү эхэлж байна. Жил бүрийн эл өдөр ...
06/10/2024

Өнөөдөр 10 дугаар сарын 6-ны өдөр. Бандаашнаас татгалзагчдын дэлхийн долоо хоног ийнхүү эхэлж байна. Жил бүрийн эл өдөр дэлхийн модлог ургамал, далайн залхагыг хамгаалахтай холбоотойгоор пластик хог хаягдлыг цөөрүүлэх зорилгоор бандааш өмсөхийг тэвчигсэд ийм хэрэглээнээс татгалздаг байх нь. Ингээд амжилт хүсье залуусаа !!!

Том Хэнкс гэж бузар булайгийн туйл байна. Жаахан хөвгүүдэд дуртай.  Бүр тэдний цусыг уудаг гэж бгаа юм!? Эд нар яагаад и...
05/10/2024

Том Хэнкс гэж бузар булайгийн туйл байна. Жаахан хөвгүүдэд дуртай. Бүр тэдний цусыг уудаг гэж бгаа юм!? Эд нар яагаад ийм хогийн юм бэ? Дүнхүү дүр шигээ гаж!!

04/10/2024

Шийдвэр ба үйлдэл(2)

Ямар ч ажлыг хийхдээ үр дүнг олон талаас нь бодоод байх шаардлагагүй .Харин зөв чиглэлийнх нь дагуу хүчин зүтгэл гаргахад л болдог. Янз бүрийн бэрхшээл, хүндрэл, шалгуурууд тулгарч л байдаг. Харин хийж бүтээж чадна гэдэг шийдвэр нь мянга мянган гарц гаргалгааг дагуулдаг.

Хүний амьдралд асуулт хариулт олон байдаг.
Хүний амьдралд гүйцээх зүйл ч олон байдаг. Тэгэхдээ хамгийн их нь сонголт байдаг.
Одоод хийсэн сонголт нь чиний ирээдүйг шийддэг. Тийм учраас сонголт нь зүтгэлээс илүү
Сонголт нь амжилт эсхүл бүтэлгүйтлийг шийддэг.

Хүний амьдралын хамгийн чухал 3 сонголт нь
1. Зөв хүрээллээ сонгох.
2. Амьдралын чиглүүлэгч багшаа зөв сонгох.
3. Амьдралын хамтрагчаа зөв сонгох.

Зарим хүн нь ядуу тарчиг зовлон зүдгүүртэй байдаг. Энэ нь хангалттай зүтгэл гаргаагүй биш харин буруу сонголт хийснийх.
Амьдралынхаа хамтрагчтай өдөр болгон хэрүүл хийх.
Хүрээлэн буй найз нөхдүүд нь сөрөг энерги дамжуулдаг. Ийм хүн яаж амжилттай байх юм?

Сонголт бүр нь бүгд л хувь тавилан мэт байдаг. Үнэндээ бол хувь тавилангаа сонгож байгаа юм.

Амьдрал бол сонголт юм.
Ямар ч сонголт хийсэнч бүгд харуусал Дагуулдаг. Тийм учраас харууслыг бага байлга. Дахин дахин бага байлга.

Мэргэн ухааны ишлэлүүд.

Энд бичигдсэн зүйлс үнэн гэдэгт итгэж байна. Багшийн маань хэлж байсан, эмээгийн маань ярьж байсан,  бас уншиж байсан су...
04/10/2024

Энд бичигдсэн зүйлс үнэн гэдэгт итгэж байна. Багшийн маань хэлж байсан, эмээгийн маань ярьж байсан, бас уншиж байсан сургаал номуудтай таараад байна. Тэгээд хэн нэгэнд хэрэг болог гээд аваад ирлээ.

Г.Пүрэвбат: Эр, эм хоёр урьд насны үйлээр өр төлөөс, эрлэг, өс хонзон, буянаар хайртай болдог.

Г.Пүрэвбат: Эр эм хоёр өс хонзонгоор учирвал бие биенээ зодож нүдээд таардаггүй.

-Хайр сэтгэлийг бурхны номд юу гэж өгүүлсэн байдаг бол?

-Эгэлийн ёсонд эр, эм хоёр үйлийн үрээр бие биедээ сэтгэл татагдах ёсны үндэс нь хайр сэтгэл. Хорвоод эрийг хүсэхгүй эм, эмийг хүсэхгүй эр гэж байдаггүй. Хоёулангийнх нь сэтгэлд нэг нэгнээ хүсэх бодол угаас байж байдаг. Энэ жам ёсны харилцаан дээр амьдрал, гэр бүл, нийгэм бүрэлдэн хөгжихийн үндэс болдог. Эр, эм хослон амьдардаг нь хорвоогийн жам. Энэ хоёрын хамгийн их хурдаг зүйл бол хүсэх. Нэг ёсондоо нэгдэн нийлэх, өсөн үржих гэсэн хүсэл тэмүүлэл. Тэгээд ч эрийн нүдэн дэх эмэгтэйн дүр, эмэгтэйн нүдэн дэх эрэгтэйн дүрээс илүү сайхан зүйл байхгүй. Дуу, хоолой, үнэр, амт, хүрэлцэхүй нь адил. Эр, эм бие биедээ хайртай болоход олон зүйлийн үйл нөлөөлдөг. Урьд насны өр төлөөс, эрлэг, өс хонзонгоор хайртай болж болно.

Уламжлалт бэрийн зурхай, эр эмийг шинжих ёсыг хайхралгүй зөвхөн хайр сэтгэлдээ дулдуйдаж суувал муу үйлээр учирч болно.
Хэрвээ өр төлөөсөөр учирвал байнгын гарлага гарна.
Эрлэгээр учирсан бол нэг нэгийнхээ амь насанд хүрнэ.
Өс хонзонгоор учирвал бие биенээ зодож нүдээд таардаггүй.
Муу үйлээр учирсан эр, эм хоёрт үр хүүхэд олдсон ч муу үйл тээж ирнэ.
Хэрвээ буянаар учирвал сэтгэл хоорондоо нийлж, арга билиг зохилдон эрдэм аяндаа гардагтай адил амьдрал нь өөдрөг, үр хүүхэд сайхан өсч хүмүүжин, жаргалд хүрч болох боломж нээгдэнэ.
Арга билиг хоёр эвдрэх харш заяанд учирвал гал, усны аюул адил гай зовлон авчирна. Хайр сэтгэлийн дундаас хамгийн гайхамшиг бол асрал, энэрэл нигүүлсэхүй юм. Аливаа нэг амьтныг ялган салгахгүй тэгш дор барих сэтгэл юм. “Би хамаг амьтны тусын тулд бурхан болж, ертөнцийн амьтдыг зовлонгоос салгахын тухайтад бүхнээ зориулна” гэсэн агуу их сэтгэл шиг тийм их хайр байхгүй.

-Зарим гэр бүл хэрэлдэж, зодолдсон хэрнээ салж, нийлээд л байдаг. Тэгэхээр үйлийн үрээр учирчээ гэж ойлгож болох уу?

-Эр, эм хоёр бие биедээ татагдаж хайрласан сэтгэлээр нийлдэг. Сэтгэл хөрвөөс хоёр их язгуур өөр аймаг учраас үргэлжийн хэрүүл тэмцлээр орших магадлалтай. Нөхөртөө хөөгдсөн хэрнээ эргэж очиж зодуулаад явдаг бүсгүйчүүд байдаг. Энэ нь муу үйлээр сэтгэлтэй болчихоод тэр үйл нь барагдаагүй учраас зовж байна. Үүнийгээ хайраар л цагаатгадаг.
Хэрвээ бие биенээ буянаар хайрласан сэтгэл нь хэвээр байвал үс нь дун мэт цайсан ч чавганцынхаа өвөрт ороход өгүүлшгүй тэнгэрийн амгаланг амсдаг гэдэг. Тэгэхээр өөрсдийгөө эвлэн зохилдох бие биеийнхээ хооронд нэгдэн нийлж чадах сайхан боломжийг гундааж огт болохгүй.

-Амьдрал дээр ажиглаж байхад эхнэрээ хардаж зовоодог эр олон байдаг. Шинжлэх ухаанд хардахыг өвчин гэдэг. Харин шашны сударт юу гэж өгүүлдэг вэ?
-Манайхан “Хайртай бол хартай” гэж хэлж өөрсдийгөө өмөөрдөг. Хардана гэдэг сэтгэлийн том гэм юм. Өөрийн гэсэн эмэгтэйг миниймхийлэн атгаглаж бариад, түүндээ салхи ч хүргэхгүй байх нь хар сэтгэлээр дэндүү тачаасан хэрэг. Энэ бол муу сэтгэл.
Хайрлаж байгаа бол харамлаж хардах бус, харин ч жаргалтай байлгаж, үүнийх нь төлөө баясаж амьдрах хэрэгтэй.
Өгөөмөр, өглөгч хайраар өөрийгөө хувиргах хэрэгтэй. Хүн сэтгэлийн амьтан. Өөрийгөө задалсныхаа хэрээр нээж өгдөг.
Хайрлаж чадахгүй байж хардаж зовоон, сэтгэлээ муу үйлийн дэнчинд тавина гэдэг эмгэнэл юм. Эцсийн эцэст хайрлаад байгаа дүр төрх өнгөц нэг дүрсэн дээр тогтсон бие шүү дээ. Нүд нь хөөрхөн гээд байх юм, ясан их ухархайд суусан усан цэврүү. Уруул нь сайхан гээд байх юм, бохирын урсгал цувуулсан муухай нүх шүү дээ гээд бие цогцсонд тачаах сэтгэлийг нь хувиргахын тулд янз бүрээр задалж ярьдаг.

Хүнд өөртэй нь хамт төрсөн тэнгэр, чөтгөр байдаг

-Харш жилтэй хүмүүсийг таарч тохирохгүй л гэдэг. Гэтэл амьдрал дээр эсрэгээрээ сайхан амьдарч байгаа харагддаг шүү дээ?

-Жил нь харш байхад бусдаараа сайн байж болно. Амьдрал нь тогтож, үр хүүхэдтэй болсон хэрнээ таарч тохирохгүй олон янзын шалтгаан байдаг. Таарч тохирохгүй гэдгээ мэдсэнээс мэдэхгүй байсан нь дээр гэж боддог хүмүүс ч бий. Гэхдээ юунаас болж таарахгүй байгаа шалтгаанаа мэднэ гэдэг гайхамшиг. Мэдэхгүй зовж, зовлонгоо там болгож байхаар таарахгүй байгаа зүйлээ таарахаар нь зохицуулж ухаалгаар амьдрах хэрэгтэй. Үнэн мэдлэгийн өмнө худал хуурмаг зүйл алга болдог. Үүнтэй хамт зовлонгоос гарах зам ч нээгддэг. Хүн бурхан ч болж байгаа юм чинь нэг хүнтэй зохицож, эвээ олоод сайхан амьдрах наад захын асуудал. Монголчууд төрөхөөсөө авахуулаад үхэх хүртлээ зовлонг жаргалд урвуулах номын ёстой барилдуулсан учраас бидний амьдрал тэр аяараа номын амьдрал байдаг.

-Бурхны номд бүсгүй хүний тухай ер нь юу гэж өгүүлсэн байдаг юм бол оо?

-Эртний сударт эмэгтэй хүнийг “Уужим ертөнц муу гаслангийн тал мэт их юм. Үйл олны үүргээр төрөлхтөн магадтай уйддаг. Түүн дор баясгалангийн дуршлыг өгч чадах цэнгэлийн нөхөр бүсгүй бол үйлийн хувилгаантай адил. Үзсэнээс сэтгэлийг баясгах дүрсийн охин тэнгэр. Удам угсаа язгуурыг сайтар үүсгэгч тариалангийн орон юм.

Өвчнөөр зовохын цагт сувилан асрагч өргөгч эх, уйссан сэтгэлийг сэргээн засагч уяхан дуулаач. Гэргийтний үүргийг бүгдийг үйлдэгч шивэгчин, нэгэн насны зорилгыг тэтгэгч насны хань, ямагт урьд хураасан үйлээр холбогдсон эхнэр дор эрдэм байхад түүнийг эрээс доршоож, ялгаварлан үзэх буруу юм” хэмээн мэргэд өгүүлсэн байдаг. Эр нөхрийн биеийн хагас гэргий юм.

Гэргийн биеийн хагас нь эр тул өөрийн биеийг хагаслан хуваавал хүн гар, хөлтэй одсон ч адгуусны сүрэгт багтах бус. Энэ мэт санаад өөрийн ханилсан ханийн дор нууцлан ил далд явалдах амрагийн сэтгэлийг орхиод, энэ богинохон насны эцэст хүрч чадвал үхсэний дараа яс нь ч тахилын орон ямагт болно” хэмээн эр, эм хоёр бие биедээ үнэнч байхыг хэлсэн байдаг.

-Хүний сэтгэлд бурхан, чөтгөр хоёр зэрэгцэж оршдог гэж яриад байдаг юм билээ. Хэр үнэний ортой үг бол?

-Хорвоо өөрөө хоёр талтай. Хүнд өөртэй нь хамт төрсөн тэнгэр, чөтгөр байдаг. Аливаа нэгэн амьтай амьтанд муу хорлолтой зүйл хийвэл чөтгөр нь баярлаж, тэнгэр нь уйлж байдаг. Чөтгөрийг баярлуулж, тэнгэрээ гомдоох үйл үйлдэнэ гэдэг муу үйлийн замаар замнаж байна гэсэн үг. Буяны сайн үйлийг эрхэмлэж байгаа хүн бол тэнгэр юм. Муу үйлийг хөгжөөж буй хүн бол чөтгөр юм гэж ойлгоорой. Хэдэн зуун мянган төрөлд биднийг муу заяанд унаган хорлож чадах хамгийн аймшигтай чөтгөр бидний дотор (дотоод сэтгэлд) байдаг.

Хүний бие далайн хөөс мэт эмзэг, нас нь тэнгэрийн гялбаа мэт хурдан

-Та “Үхлийн цалмаас чөлөөлөгдөх эртний увидасууд” нэртэй номондоо буруу хурьцал хүний амьдралд хэрхэн гай дагуулдгийг хүмүүст сургамжтай талаас нь өгүүлжээ?

-Эр, эм хоёрын энгэр зөрүүлэх уламжлалт ёс бий. Бид мэдэхгүйгээсээ болоод өөрийгөө хорлож байдаг. Дуртай, хүссэн үедээ гээд эр, эм хоёр буруу хурьцвал өр төлөөс, өс хонзонгийн сүнснүүд хариугаа авах гээд отчихсон байдаг. Хүн амьд явахын баталгаа байхгүй. Угаас үхлийн мянган отоосонд байдаг тул бие нь далайн хөөс мэт эмзэг, нас нь тэнгэрийн гялбаа мэт хурдан. Эр эмийн хурьцлыг эгэлийн ёсоор хийвэл дуслаа алдаж, хүчээ барна.Үүний оронд эрч хүчийг эргэн олж авах увдист урвуулж, дуслыг хэрэглэх номыг ёс бий. Энэ бүхэнд суралцахын тулд Монголын уламжлалт ном бүтээлээс харах хэрэгтэй.

-Шинийн 15, 28, 30-нд энгэр зөрүүлж болохгүйг та номондоо онцгойлон бичсэн байна лээ?

-Энгэр зөрүүлэх харш гариг гэж бий. Бар, туулай жилтэй хүмүүс сугар гаригт энгэр зөрүүлбээс өвдөг, бэлхүүсээр өвддөг өвчтэй болно. Зүрх, эгэм, далаар өвдөх, ходоод, ам гэмтдэг, толгой, хоолой өвддөг өвчтэй болно. Таарахгүй хүнтэйгээ энгэр зөрүүлбээс усан саа тусаж, бөөр нь татаж, бөгтөр болно. Гал саа тусаж, хэл нь татна. Шороон саа тусаж, гар нь тахийна. Модон саа тусаж, нүд нь гэмтэх нигууртай хэмээн сударт өгүүлсэн бий. Хүн өнгөрснөөс хойш 49 хоногийн дотор энгэр зөрүүлдэггүй.

Хүний сүлд шинийн 28-нд бэлэг эрхтэнд байдаг. Шинийн 15, 30-нд хүний сүлд бүх биед явдаг учраас энэ өдрүүдэд энгэр зөрүүлэхийг хатуу цээрлэдэг. Учир нь 15-ны сар тэргэл болдог. Сар дэлхийд ойртож байгаагийн шинж. Сарны түлхэх хүчин дэлхийд нөлөөлж, дэлхий бүслүүрээрээ цүлхийхэд далайн түрэлт болдог. Энэ үед эмэгтэй хүний сав руу түлхэлт ороход хоёр галтай утас нийлсэн мэт болж гал саа тусах аюултай. Хэл, ам нь татвалзан, гар хөл нь мурийж тахийдаг. Шинийн 30-нд буюу битүүн болоход сар дэлхийгээс холддог. Сарны татах хүчин дэлхийн хүчнээс зугтаж, далайд таталт болдог. Энэ үед эмэгтэй хүний сав агшиж, сарны хир нь шавхагддаг. Хэрвээ энэ өдөр энгэр зөрүүлбэл усан саа тусна.

Хүүхэд 1-3 насандаа бурхан

-Хүүхдийг ерөөл тавьж, залбирч байж олдог гэх юм, үнэн үү?

-Тийм ээ. Эр, эм хоёр хүүхэд анх олохдоо энгэр зөрүүлэх ивээлтэй сайн гаригийг зөв сонгох хэрэгтэй. Энгэр зөрүүлэх ээлтэй гариг, харш өдөр гэж бий. Хүний сүлд шинийн 28, шинийн 15, 30-нд бүх биед түгдэг тул энгэр зөрүүлэхийг ихэд цээрлэдэг. Учир нь хүний хийсэн үйлтэй харгалдаад янз бүрийн үйлийн сүнс үр хүүхэд нь болох гээд отчихсон байдаг. Энэ ёсыг баримтлахгүй энгэр зөрүүлбэл урьд насны өр төлөөсөө авах авлагатай хүн хүүхэд нь болж төрөөд, эцэг, эх хоёроо үгүйрүүлэн хоосруулаад гудамжинд гаргадаг. Урьд насанд нь амь насны өглөгтэй хүн өс хонзонгоор үр нь болж ирээд, аав, ээжийгээ тамлан зовоож, амийг нь хөнөөдөг. Буянаар ирсэн хүүхэд аав, ээжийгээ асарч тэтгэнэ. Тэгэхээр үр хүүхдийг буянаар олж авахын тухайтад энэ нарийн ёсыг гаргасан юм шүү дээ.

-Эх хүн хэвлий дэх үрээ хэрхэн хайрлаж, хамгаалдаг ёсноос сонирхуулж яриач?

-Жирэмсэн эмэгтэй өмсөх зүүх, явдал суудлаа зөв тохируулдаг нарийн дэгтэй. Бие шалтгаантай болсноос хойш далийж суухгүй, зохисгүй зүйл идэхгүй, нүдээр аливаа муу үйл харахгүй, чихээр янз бүрийн дуу авиа сонсох ёсгүй юм. Хэвлийдээ үр тээж буй эмэгтэй угаас эр эмийн ажлыг хорьдог. Хэвлийд бойжиж буй үр эмзэг тул зуу дахин мэдрэмтгий байдаг. Эх хүн халуун цай уухад хүүхэд буцламгай халуун ширмэнд буй мэт зовдог. Хүйтэн ус уухад мөс рүү орсон мэт даарч зовдог. Үсэрч харайхад хавцал ганга руу унаж буй мэт айна. Хөл хүндтэй үед эр эмийн ажил хийвэл хадны завсар хавчуулагдсан мэт шахагдаж зовдог.

Ээжээс төрж, хорвоод мэндлэхдээ хүртэл зовж л байдаг. Хүүхэд төрөхдөө амьдаараа хуулуулж буй мэт зовохоос гадна хуулсан махан дээр нь батгана, шумуул хазаж буй мэт часхийн өвддөг. Зөөлөн гараар барихад хүртэл харцага, болжмор шүүрч байгаа мэт, зөөлөн даавуунд боож авахад өргөстэй харганад хийсэн мэт зовно. Хүүхдийг гурван нас хүртэл нь үлгэрлэдэг хүмүүс эцэг, эх нь байдаг. Үлгэр болж өгсөн зүйл нь хүн болох хамгийн анхны суурь болж сэтгэлд нь шингэдэг. Ийм үед нь эцэг, эх хоорондоо хэрэлдээд, загнаж зэмлээд эхэлбэл муу зүйл бүрддэг. Хүүхэд 1-3 насандаа бурхан байдаг гэж монголчууд ярьдаг. Яг энэ үед нь бурхан байгаа чанарыг хэвшүүлэн тогтоож, дэргэд нь муу үнэртэн үнэртүүлэхгүй, чихэнд нь билгэгүй үг хэлэхгүй, нүдэнд нь муу үйл харуулахгүй байх хэрэгтэй.

-Урьд төрөлдөө ямар хүн явснаа мэдэх боломжтой юу?

-Урьд төрөлдөө ямар хүн явсныг хутагт, хувилгаад бодьсадва нар таньдаг. Том хувилгаад захиа бичиж үлдээдэг. Бичсэн захиаг нь Сажава, Гармава, Нямава Гэлүвэ ёсны том лам нар лацдаж битүүмжилдэг. Гурван жилийн дараа цуглаж, онгойлгоод захиаг нь тайлж уншихад “Би тийм газар тийм хүний хүүхэд болоод тийм нэртэй төрнө” гэж бичсэн байдаг. Очоод үзэхэд яг байж байдаг. Энэ нь эрдмээ мартахгүй төрж байна гэсэн үг. Өөрөө хаана төрөх төрлөө дураараа авч чадаж байна шүү дээ. Энэ нь үхэл буюу зуурдад эрхшээлийг олж чадсан гайхамшиг. Бид зөв явж, дараа төрөлдөө эрхшээлийг олох, санаснаараа хаана, ямар хүнд төрөх, үгүй бол төрөл доошлохгүй байх сайн үйлийг энэ насандаа бүтээх хэрэгтэй.
Эх сурвалж:mongolcom.mn

03/10/2024

Соц үед тарган хүн байгаагүй, учир нь хүнс органик бсан гэж ярьдаг ч нийтээрээ өлсгөлөн шахуу байсан юм чинь яахын!? Эртнээс нааш монголчууд зундаа мах идэхгүй зөв хооллодог бсан гэж зална, угаасаа хөргөгчгүй байсан юм чинь өөр яахын? Гахай тахиа загас мэт зохисгүй хоол иддэггүй бсан гэж шаана, угаасаа гахай тахиа байхгүй юм чинь яахын? Харин загасанд бол нугасгүй бсан нь Монголын нууц товчоонд загасаа булаалдаж нэгнээ харваж алсанаар нотлогдож бгаа юм!?☝😅

Хип хопын магнат Дидди гээчийн тухай дэлхийгээр нэг шуугиан. Энэ мэтээр нийтэд илэрдэг цаг ирдэг л юм бна. Хуйвалдааны о...
24/09/2024

Хип хопын магнат Дидди гээчийн тухай дэлхийгээр нэг шуугиан. Энэ мэтээр нийтэд илэрдэг цаг ирдэг л юм бна. Хуйвалдааны онол үнэн болсоор л байна даа!
Олон хүн бий.
Зураг: цагаан үдэшлэг, шампанск асгаж бгаа юм бхаа.

24/09/2024

РОКФЕЛЛЕРИЙН АНАГААХ УХААН
Өнөөгийн анагаах ухаан буюу шинжлэх ухааны анагаах ухааныг зарим эрдэмтэд ингэж нэрлэдэг. 1908 оны үеэс Америкийн эмч нарын холбоог Рокфеллер, Карнеги нар мэдэлдээ авч өөрсдийн бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн ба зөвхөн химийн аргаар гарган авсан эмээр эмчилдэг анагаах ухааныг албан ёсны анагаах ухаан гэж нэрлээд бусдыг нь тэгж нэрлэхгүй гэж Рокфеллер хэлсэн байдаг.
Тухайн үедээ 900 сая доллорын хөрөнгөтэй Америкийн хамгийн баян хүн (тэр үеийн Америкийн жилийн төсөв 745 сая доллор байсан) ингэж анагаах ухааныг байнгын орлого олох эх үүсвэр болгохоор шийдвэрлэж, анагаахын сургалт мэргэжил дээшлүүлэлт бүгд тэдний зааснаар явах болсон. Үүний нөлөөгөөр өнөөгийн эмчилдэггүй эмчилгээнүүд үүссэн.
Зүрхний шигдээсийн дараа өгдөг эмнүүдэд дахин шигдээс болохоос хамгаалсан эм гэж байдаггүй тул шигдээсээр олон хүн нас бардаг.
Цусны даралт ихтэй хүнд өгдөг эмнүүд нь цус харвалтаас хамгаалж чаддаггүй, бухын зүрхнээс( даралттай хүнд зүрх нь томрохыг ингэж хэлдэг) хамгаалдаггүй. Тиймээс зүрхний өвчнөөр нас баралт өнөөдөр хамгийн их болсон.
Элэгний үрэвслийг эмчилдэг эм гэж байхгүй. Элэгний архаг үрэвсэл хурцадвал түүнийг нь синтетик эмээр намжаагаад элэгний эсийг сэргээх эмчилгээ гэж байдаггүй тул элэгний эсүүд нэг нэгээрээ үхэж оронд нь холбогч эд үүсэж элэгний хатуурал юмуу хорт хавдар болдог. Тиймээс элгээр маш их хүн хорвоог орхиж байгаа. Хүндэрсэн үед үндсэн эмчилгээ нь элгээ солиулах болчихсон.
Элэгний вирусыг нь эмчилбэл элэг эрүүлжинэ гэж байхгүй зөвхөн элгийг гэмтээдэг нэг шалтгааныг байхгүй болгож байна гэж яривал үнэнд нийцнэ.
Чихрийн өвчний 2-р хэлбэрийг нь эмчилдэг эм гэж байхгүй, зөвхөн цусанд байгаа глюкозын молекулыг л багасгадаг эмчилгээ хийдэг. Чихрийн өвчний хүндрэлээс хамгаалсан эмчилгээ гэж байхгүй. Тиймээс олон хүн чихрийн өвчний хүндрэлээр бурхан болдог гэдгийг бүгд мэдэж байгаа. Зарим нь Солонгос явж эмчлүүлсээр байгаад л бөөрний дутагдал юмуу ямар нэг хүндрэл болж нас барж байгааг манайхан мэднэ. Дэлхий даяараа ийм эмчилдэггүй эмчилгээ хийж байгаа.
1930-д онд Австрын эрдэмтэн Пфлегэр чихрийн өвчин нь бодисын солилцооны өвчин байна тиймээс витаминаар эмчилж болно гэж баталсан байдаг. Гэтэл үүнийг мартуулж эмчилдэггүй эмчилгээ хийж байгааг бүгд мэдэж байгаа.
Үе мөчний үрэвслийг хамгийн сайн эмчилдэг супер эм гэгддэг Метатрексат нь ходоод, гэдсэнд шарх үүсгэдэг маш их гаж нөлөөтэй боловч үе мөчний үрэвслийг бүрэн төгс эмчилдэггүй.
Ходоодны улайлт, шархыг эмчилдэг эмнүүдэд шархны эдгэрэлтийг түргэсгэдэг бодис ерөөсөө байхгүй. Таван салаа, чацарганы тос шарханд сайн гэж манайхан бүгд мэднэ дээ.
Хорт хавдрыг 50-с илүү хувьтай эмчилдэг бодисуудыг бүгдийг хавдрын эмчилгээнээс хасчихсан. Витамин эмчилгээ хийсэн эмч буруутан болчихгээд байдаг. 20-30%-тай эмчилдэг бодисууд л өнөөдөр хавдрын гол эмнүүд болчихсон явж байгаа. Тиймээс хорт хавдрын эмчилгээний хувь багатай байдаг. Хавдрын эмч нар маань зүтгээд л байдаг ямар үр дүн байгаад бүгд мэднэ. Химийн эмчилгээ хийдэг бодисуудыг бүгдийг тэд нийлүүлдэг ба үүнээсээ маш их мөнгө олдог.
Ингэж хүн эмчлэхийг өнөөдөр шинжлэх ухааны үндэслэлтэй эмчилгээ, эсвэл албан ёсны процедурт байгаа эмчилгээ хийлээ гэж хэлдэг болсон.
Яг үнэндээ энэ бол “Рокфеллерийн анагаах ухааны” эмчилгээ юм. Энд хүнийг эмчлэх эмчлэхгүй нь ерөөсөө хамаагүй, хамгийн гол нь өвчтөн болгоноос мөнгө олоход зориулагдсан байдаг.
Бас нэг аюултай худлаа эмчилгээ бол хүний ходоодны хүчил их байж болохгүй гээд архаг өвчтэй хүн болгоны ходоодыг хамгаалах хэрэгтэй гэж хүчилгүй болгодог эм бичиж өгдөг болсон. Ингэж идсэн уусанаа шингээж чадахгүй болсон хүн эрүүл болно гэж байхгүй гэдгийг тэд маш сайн мэдэж байгаа.
Зарим хүмүүс би зөвхөн ш/у-ны эмнэлгээрээ эмчлүүлнэ гэж зүтгэж байгааг хараад яг эмчлүүлж харагдаач гэж хэлмээр санагддаг болчихоод байна.
Хавдрыг гайгүй эмчилдэг эмчилгээнүүдийг бүгдийг хийлгэхээ больсон, Е-витаминаар зүрхний шигдээсээр өвчилсөн 30 мянгаад хүнийг эмчилсэн Канадын ах дүү Shute нарыг хэвлэлээр муулж, Е-витаминыг шуудангаар заруулахыг хориглож тэднийг мартуулж байсан.
Нобелийн шагналт Кребс В17-витаминаар хавдрыг эмчилж болно гэж баталсаар байтал эмчилгээнээс хасч Америкт хэрэглэхийг хориглосон.
Герсоны эмчилгээ нь хавдрыг 50%-тай эмчилдэг ба олон архаг өвчнийг маш сайн эмчилдэг байхад гадуурхсаар байгаад Мексикрүү явуулчихсан.
Өвчнийг сайн эмчилдэг, эрдэмтдийн судалгаагаар баталсан аргууд биш эмийн концерн мөнгө хийж болох эмчилгээг өнөөдөр албан ёсны зөвшөөрөгдсөн эмчилгээ гэдэг болсон.
Гэтэл өвчин үүсгэдэг өчнөөн эх үүсвэр бий болчихсон байгаа. Ж/нь: Микоплазма гэж бактери-вирусыг эрлийзжүүлж гарган авсан биологийн биет нь олон архаг өвчин, хорт хавдар хүртэл үүсгэдэг ба үүнийг онгоцоор цацаж дэлхий дахинд тараасан байдаг.
ЗХУ-д 1950-д онд АСД гэдэг бодисыг Дорогов гэдэг эрдэмтэн гарган авч олон өвчнийг эмчилдэг гэдэг нь батлагдаж, Берия-н ээжийг хорт хавдраас эмчилчихээд байхад уг бодисын тухай Берия Сталинд бичсэн илтгэлдээ : Уг бодис нь олон өвчнийг эмчилж олон эмчийг ажилгүй болгохоос гадна хүмүүсийн насыг 10-15 жилээр уртасгах тул Холбоот улсын тэтгэвэрийн нөөц хүрэлцэхгүй болох аюул тулгарч болохоор байна. Тиймээс Дорогов нь малын эмчийн мэргэжилтэй тул уг бодисыг малын эмэнд бүртгэж хүн эмчлэхийг нь хориглох хэрэгтэй гэж бичиж байжээ. Үүнд нь Сталин гарын үсэг зурсан байдаг ба өнөөдөр ч энэ эм малын эмэнд бүртгэлтэй хэвэндээ байгаа. Уг эмээр хүн эмчлэхийг тухайн үед хориглосон байсан ба ардчилал гарч энэ эм дахин гарч эхэлсэн юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл ерөөсөө дэлхийн том улсууд хүмүүсийг эрүүл урт наслуулах бодлого байдаггүй юм бишүү гэж хардахаар байна.
Жинхэнэ анагаах ухаан бол тухайн эд эрхтний алдагдсан функцийг нь сэргээж, хялгасан судасных нь цусны эргэлтийг сэргээчихвэл тэр эрхтэн сэргээд хэвийн ажиллагаатай болдог. Үүнд химийн бодис хэрэггүй дандаа натурал бодисууд хэрэгтэй. Эсийн бөөмөөс илүү митохондри нь тухайн эсэд шинээр эс үүсгэж сэргээдэг тул митохондрыг л сэргээх эмчилгээ өвчин болгонд хэрэгтэй. Үүнд витамин, минерал, амин хүчил, биологийн идэвхит бодисууд гээд 40 шахуу төрлийн бодис хэрэгтэй. Үүнийг албан ёсны анагаах ухаан маань ерөөсөө ярихгүй байгаа. Харин ч эсрэгээрээ витамин аюултай гэж ярьдаг болчихсон.
Тиймээс хүнийг эмчилдэг, эрдэмтдийн судалгаанд үндэслэсэн, Америкийн эмийн концернуудын лобби ороогүй тийм эмчилгээг л сонговол уг нь жинхэнэ шинжлэх ухааны үндэслэлтэй эмчилгээ болох юм. Монголчуудад ийм эмчилгээ хийлгэх аз байгаа болуу?
БАДРАХЫН БАЯРСАЙХАН 22-09-2024 Польш улс

24/09/2024

Ковид19 халдварын шинэ хувилбар ХЕС дэлхий даяар
тарж эхэлжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, энэ төрлийн
коронавирусыг өнгөрдөг зургадугаар сард Германд анх ируулсэн бөгөөд дараа нь Их Британи, Дани зэрэг
орнуудад буртгэгджээ.
Шинэ хувилбар энэ өвөл коронавирусын үндсэн хувилбар
болж бусдаасаа давна гэж сануулж байна.
ХЕС хувилбарын илрэх шинж тэмдэг нь омикронтой
тестей өөрөөр хэлбэл халуурах, биеийн булчингууд
өвдөж хөндүүрлэх ханиалгах, хоолой эрвэгнэх, үнэрлэх
мэдрэхүй алдагдах, ядарч, толгой өвдөх зэргээр илэрнэ.
ДЭМБ-ын мэдээллээр цар тахал зарлагдснаас хойш 2024
оны зургаадугаар сар хуртэл дэлхий даяар Ковид19
халдварын 775 сая тохиолдол буртгэгдэж долоон сая хүн
халдвараар амиа алджээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД ХҮРГЭЭД,ШИНЭ 7 ХОНОГИЙН АЖИЛ ҮЙЛСД НЬ АМЖИЛТ ЕРӨӨЕ❗️🇲🇳🇲🇳🇲🇳💚❤️💙🍁🍂🍁🍂🍁Өдөр нь тувт цэлмэг, сэвэлзүүрҮдэш нь н...
22/09/2024

ӨГЛӨӨНИЙ МЭНД ХҮРГЭЭД,ШИНЭ 7 ХОНОГИЙН АЖИЛ ҮЙЛСД НЬ АМЖИЛТ ЕРӨӨЕ❗️🇲🇳🇲🇳🇲🇳💚❤️💙🍁🍂🍁🍂🍁
Өдөр нь тувт цэлмэг, сэвэлзүүр
Үдэш нь намирсан улбар туяатай...
Ахархан хэдий ч ганган мөч
Алтан намарт байдаг билээ.
***
Есть в осени первоначальной
Короткая, но дивная пора -
Весь день стоит как бы хрустальный,
И лучезарны вечера...

Фёдор Иванович Тютчев.
🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂
Исаак Ильич Левитан. "Алтан намар"
1895 он. Третьяковская галерея.

Барби хүртэл бүдүүрчиж дээ одоо санаа зоволтгүй нь дээ тиймээ...
22/09/2024

Барби хүртэл бүдүүрчиж дээ одоо санаа зоволтгүй нь дээ тиймээ...

Юм бүхэн учиртай гэж.2001 оны 9-р сарын 11-нд АНУ-ын Нью-Йорк хотод байрлах Дэлхийн Худалдааны Төвийг хоёр онгоц мөргөн ...
20/09/2024

Юм бүхэн учиртай гэж.
2001 оны 9-р сарын 11-нд АНУ-ын Нью-Йорк хотод байрлах Дэлхийн Худалдааны Төвийг хоёр онгоц мөргөн 2 мянга гаруй хүний аминд хүрснийг бид мэднэ...
Тус төвд үйл ажиллагаа явуулдаг байсан нэгэн компани уг аймшигт үйл явдлын дараа амьд үлдсэн удирдлага болон ажилтнуудаа урьж хэрхэн амьд гарснаа дурсахыг хүсчээ...
Хүмүүс маш энгийн шалтгаанаар амьд гарцгаасан байна...
Компанийн нэг захирал хүү нь анх удаа цэцэрлэгт орж байгаа өдөр байсан тул түүнийг хүргэж өгөөд жаахан хоцорчээ...
Сэрүүлэг нь цагтаа дуугараагүйн улмаас хоцорсон нэг эмэгтэй...
Замд нь осол гарсан байсан тул түгжрэлд саатсан нэгэн...
Автобуснаасаа хоцорсон өөр нэгэн...
Цамцан дээрээ хоол дусаасны улмаас солих хэрэгтэй болсон нэгэн залуу...
Машин нь асахгүй саатсан ажилтан...
Гарч явахад нь утас нь дуугарч буцаж орон дуудлага авсан нэгэн...
Хүүхдээ төрүүлэх гэж эмнэлэг рүү сандран явсан эмэгтэй...
Такси барьж чадаагүй нэгэн гээд бүгд л өөр өөр шалтгааны улмаас амьд явах аз тохиосон байна...
Хамгийн сонин гэмээр нэг шалтгаан бол тэр өглөө шинэ ботинкоо өмсөөд гарсан залуугийн хөл холгож цэврүү үсэрсэн тул эмийн сан орж шархны лент авч наасан нь түүний амийг аварчээ...
Өнөөдөр би замын түгжрэлд гацах, лифтнээс хоцрох гэх мэт намайг бухимдуулдаг олон жижиг зүйлсийн талаар эргэцүүлэхдээ “Энэ бол миний байх ёстой зөв газар, зөв цаг” гэж боддог болсон...
Дараагийн удаа хүүхэд чинь хувцсаа өмсөж өгөхгүй удах, түлхүүрээ олохгүй байх, бүх гэрлэн дохионы улаантай нь учраад байгаа мэт санагдвал битгий уурла, битгий бухимд...
ЧИ ЯГ ЗӨВ ГАЗРАА, ЗӨВ ЦАГТАА БАЙГАА... гэж

Энерги гэдэг нь эрч хүч гэдэг монгол үгтэй дүйцдэг нэр. Бас Квант гэдэг үг нь монгол хэлний  "бөөмлөг юм", "нэг юм" гэдэ...
20/09/2024

Энерги гэдэг нь эрч хүч гэдэг монгол үгтэй дүйцдэг нэр. Бас Квант гэдэг үг нь монгол хэлний "бөөмлөг юм", "нэг юм" гэдэг үгтэй утга зохицдог юм. Нар гэдэг том халуун бөмбөг, түүнийг тойрсон эргэдэг буд, сугар, дэлхий гэх мэт том жижиг хэдэн зуун мянган бөмбөлгүүдийн хөдөлгөөнийг атомын бүтэцтэй, цөмийн бүтэцтэй харьцуулан төсөөлөөд үзвэл загвар нь яг ижил байдаг. Аль алинд нь цацаргалт гэдэг үзэгдэл явагдаж байна. Цацаргалт нь үргэлжилсэн юм биш, харин хэсэглэг, бөөмбөг нэг юм тогтсон бүтцээрээ тасран өөр зэргэлдээх төстэй бүтэцрүүгээ нисэж орох үзэгдэл. Үүнийг л квант цацаргалт гэдэг. Зүйрлэвэл, дэлхий дээрээс шидсэн жижигхэн чулуу нарны аймгийг орхиод зэргэлдээх олон нарны аймгуудын нэгний нь хүрээрүү яваад орчихож гэж төсөөл дөө. Үүнийг л квант цацраг гэдэг. Цөмийн цацраг гэхээр цөм гэдэг нэртэй, 1м уртыг 1 их надад хуваасны нэгтэй тэнцэх хөндлөн огтлолтой бөөмөөс тасран нисэж гарч байгаа бодит бөөмлөг юмны нэр. Ийм л цацрагтай холбоотой үзэгдлийг чи яриад байгаа юм шиг байх юм. Нисэж гарч байгаа юм хөдөлгөөний эрчмээ алдвал анхныхаа байрлал орчимд буцдаг, нэмэгдүүлбэл өөр зэргэлдээ бүтцийг нэвтрэн очиж өдөөгөөд, тэндээ олзлогдог. Оронд нь, өдөөгдсөн бүтцэд байсан нэг юм, эсвэл хэсэг юм нисэн гарна. Аливаа юмсын хөдөлгөөн хэзээ ч зогсдоггүй, харъяалал, эрч хүч/энерги/ нь өөрчилөгддөг. Үүнтэй холбоотой, долгион гэдэг үгээр илэрхийлэгддэг үзэгдэл нь бас л юмны хадөлгөөн зэргэлдээх юмсдаа дамжих үзэгдэл юм. Хөдөлж байгаа юм зэргэлдээх хөдөлгөөнт юманд нөлөөлөх үзэгдлийг мөргөлдөөн гэнэ. Мөргөлдөөн дамжих үзэгдлийг долгион гэж болно.
Юмны хөдөлгөөнийг физикт P=mv гэж бичдэг. Р-хөдөлгөөний тоо хэмжээ, m- хөдөлж байгаа юмны цулын хэмжээ, v-хөдөлж байгаа биеийн, хөдөлгөөнийг тооцоолохоор сонгосон тооллын систем дахи хурд.

14/09/2024
11/09/2024

Эзотерика нь астрологи, нумерологи, тара гэж явдаг гэнэ, харин доорх нь өөр нэртэй
Огцом уурлаад байвал ходоод, зүрх өвдөнө.
2. Юм бүхнийг болж бүтэхгүй талаас хараад гутраад байвал уушиг гэмтэнэ.
3. Нэг зүйлд удаан шаналаад стрессдээд байвал элэг гэмтэнэ.
4. Байнга мөнгө бодоод байвал нуруу өвдөнө.
5. Айдастай амьдраад байвал бөөр өвдөнө.
6. Эргэн тойрноо шүүмжлээд байвал үе мөч өвдөнө.
7. Бодол хэтэрвэл дэлүү гэмтээнэ.
8. Хүнтэй муудалцаж хэрэлдэх, аливаад уурлаж бухимдах нь элэг болон бамбай булчирхайг гэмтээнэ.
9. Нэр төрөө хэтэрхий хамгаалах гэж улайран тэмцэх нь бөөр болоод булчирхайд нөлөөлнө.
10. Хардах, нь сэтгэл зүйн өвчин боловч бөөрийг илүү гэмтээж, атаа жөтөө нь улаан хоолойн өвчин болно.
11. Хүчтэй уй гашуу нь бодисын солилцоог алдагдуулдаг гэрлэн биеийг гэмтээдэг.
12. Буруу бодол санаа нь тархины хэвийн жигд био гүйдлийг алдагдуулдаг.
13. Гомдол нь хоолой зүрхний үйл ажиллагааг гэмтээдэг, ирээдүйд сайн сайхан явах замаа хаадаг.
14. Заль мэх гаргах нь ходоодны шарх үүсгэх зэрэг өвчний шалтгаанууд болдог гэнээ.
“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан” гэдэг. Эрүүл биед саруул ухаан оршино.

Address

Монгол улс
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Game Writer posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Category

Nearby media companies