Бидний тухай
Манай компани 2016 онд байгуулагдсан цагаасаа эхлэн байгууллага хамт олны бараа, үйлчилгээний талаарх сурталчилгаа, мэдээ мэдээллийг Улаанбаатар Төмөр замаар зорчигчдод танилцуулан хүргэж ирсэн билээ. Цаашлаад бид харилцагч байгууллагынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнийг ЗӨВ хэрэглэгчдэд нь ЗӨВ цагт олон сувгаар түгээж эхэллээ.
Ингэхдээ бид хэрэглэгч, олон нийтийн онцлог, хандлага болон ойлголт, брендийн танигдах байдлыг судлан харилцагч байгууллагын стратеги төлөвлөгөөтэй уялдуулан маркетинг сурталчилгааны компанит ажлыг мэргэжлийн төвшинд гүйцэтгэн ажилдаг болно.
Бид энэ салбартаа анхдагч, тэргүүлэгч нь байж үйл ажиллагаа, дадлага туршлага маань жилээс жилд өргөжин тэлэн олон улсын жишиг чанар, стандартад нийцсэн, орчин үеийн хөгжилтэй хөл нийцүүлэх алхах зар сурталчилгааны шинэ чиг хандлагыг Монгол улсдаа цаг алдалгүй нэвтрүүлэх зорилттой ажилласаар байна.
Компаний урт хугацаанд ашигтай, амжилттай ажиллах суурь нь харилцагч байгууллагын олонд танигдсан бренд нэр, бараа, үйлчилгээ түүнийг үнэлж худалдан авч, үйлчлүүлдэг үйлчлүүлэгчийн дэмжлэгээс шууд хамаардаг. Тиймээс бид хамтрагч байгууллага бүртэй мэдлэг туршлага, сэтгэлээ зориулан тухайн байгууллагын маркетинг сурталчилгаанд мэргэжлийн зөвөлгөө өгч, түншлэн ажилладаг билээ.