Zoog •THANKYOU•

БОДОЛ БИЕЛЭЛЭЭ ОЛДОГ.  1.    Өөрийгөө үргэлж амжилтанд хүрч чаддаг, чадварлаг хүн гэж бод. 2.    Өөрийгөө хайрлах чад...
04/07/2023

БОДОЛ БИЕЛЭЛЭЭ ОЛДОГ.

1. Өөрийгөө үргэлж амжилтанд хүрч чаддаг, чадварлаг хүн гэж бод.

2. Өөрийгөө хайрлах чадвартай, хүчирхэг хүн гэж бод.

3. Өөрийгөө сэтгэл татам, төгс хүн гэж бод.

4. Өөрийгөө бусдад туслахад бэлэн энэрэнгүй хүн гэж бод.

5. Өөрийгөө зорилгынхоо төлөө тууштай зүтгэх дайчин хүн гэж бод.

6. Өөрийгөө удирдаж чаддаг, зарчимч хүн гэж бод.

7. Өөрийгөө хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй хүн гэж бод.

8. Өөрийгөө зоригтой, зогсошгүй хүн гэж бод.

9. Өөрийгөө найрсаг, эерэг хүн гэж бод.

10. Өөрийгөө өөдрөг үзэлтэн, өөдөө тэмүүлэгч гэж бод.

Ингэж өөртөө эерэг үгсийг байнга сануулсанаар эдгээр ухамсартай бодлуудыг далд ухамсар тань боловсруулж, мэдрэх болно.

Ингэснээр та өөрийгөө өөрөөр харж, таны төсөөлж байгаагүй гайхалтай чадварууд тань ил гарч ирэх болно.

Таньд бодсоноос чинь илүү хүч бий. Өөрийгөө битгий чамла.
Бүү дар.
Өөрийгөө сул дорой, шантрамхай нэгэн гэж бүү хүлээн зөвшөөр.
Өдөр бүр танд шинээр эхлэх, өөрийгөө болон бусдыг өөрчлөх боломж бий.

#Сору

😃😃😄😄😄
24/06/2023

😃😃😄😄😄

ЭНЕРГИ ХАЛДВАРЛАДАГ. 😍🙏💯❤️Эерэг хүмүүстэй байх тусам амьдрал эерэгболж амжилттай амьдардаг. Эерэг хүмүүсийн 5 шинж:1. Эе...
22/06/2023

ЭНЕРГИ ХАЛДВАРЛАДАГ. 😍🙏💯❤️

Эерэг хүмүүстэй байх тусам амьдрал эерэг
болж амжилттай амьдардаг.
Эерэг хүмүүсийн 5 шинж:
1. Эерэг хүмүүс шуналгүй. Тэд байгаадаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд арвич хямгач байдаг.
2. Эерэг хүмүүс маш хөдөлмөрч байдаг. Мөн амрахдаа ч адал явдалтай хөгжилтэй сайхан амарч чаддаг.
3. Эерэг хүмүүс хуурамч биш. Тэд маш үнэнч хүмүүс байдаг учраас тэд үнэхээр сайн найз байж чаддаг.
4. Эерэг хүмүүс шинэ зүйлээс айдаггүй. Тэд Үргэлж шинийг эрэлхийлж аливааг судалж мөрөөдөж өргөн сэтгэдэг.Тэд үргэлж урд алхдаг.
5. Эерэг хүмүүс бусдыг хэзээ ч доош нь
хийдэггүй. Тэд үргэлж бусдыг хүндэлж
харилцдаг. Хэрэв тэднийг гутаавал тэд зугээр л өөрийнхөө замаар мөрөөрөө яваад өгнө.
Тэднийг бүү гомдоогоорой!
Та ийм хүмүүсийн дунд амьдарч ажиллаж
байвал амжилттай амьдрах болно.😍

😄😄😄
21/06/2023

😄😄😄

😍⚘~Гомдол тайлах шилдэг эм бол                 өршөөл, уучлал билээ...💃⚘~Амьдралын урт замд хэрэггүй ачааг              ...
08/06/2023

😍⚘~Гомдол тайлах шилдэг эм бол
өршөөл, уучлал билээ...
💃⚘~Амьдралын урт замд хэрэггүй ачааг
бүү тээж яваарай...⚘💜⚘

Одоо намайг хэн ч дуурайж чадахгүй гэдэгт итгэлтэй байна, монголчууд аа!
05/06/2023

Одоо намайг хэн ч дуурайж чадахгүй гэдэгт итгэлтэй байна, монголчууд аа!

Зүүн болон төвийн аймагаар үүлшинэ.🤣
04/06/2023

Зүүн болон төвийн аймагаар үүлшинэ.🤣

22/05/2023

Бурхан багш кинонд Буддагийн сургааль номлол нь 34-р ангиас эхлэх бөгөөд анги бүрийн төгсгөлд онцгойлон хэлэх сургаалийг бичиж Танд санаж сэрж явахад хэрэг болох болов уу гээд орууллаа.
Т.Алтангэрэл.йогини.Alta Yogini.
Бурхан багшийн зааж сургасан хүлээцтэй, амар амгалангийн замаар мянга мянган хүн зорчсоор байна. Бурхан багшийн чиглүүлэх зам Энэтхэгээс эхлэн тэнгис далайг гатлан дэлхийн өнцөг булан бүрт тархсан юм. 2500 жилийн өмнө Бурхан багш хорвоо дэлхийг амгалан жаргалангаар бялхаасан билээ. Түүний сургааль зам мөр орчлон ертөнцийн төгсгөл хүртэл бидэнтэй хамт байх нь дамжиггүй.

🙏🙏🙏

Өөрөө өөрийнхөө гэрэл бол
Энэ л таны гарын авлага
Нойрноос сэрж номын мөрөөр алх
Бясалгаж ухамсараа сэрээ
Өөрийгөө зөв зам руу чиглүүл
Мухар сохроор бүү дага
Бүх юмс хувирамтгай
Юу ч болж байсан тогтуун тайван бай
Үргэлж шаргууг хичээж
Сөхрөлтгүй чармай
Хэзээ ч бүү шантар

34 анги
Агшин бүрийг ухамсартай өнгөрөө
Өнгөрсөндөө бүү ээрэгд
Ирээдүйд санаа зовниж сэтгэлээ бүү чилээ
Энэхэн мөчдөө үнэнээр амьдар
Амьдралынхаа агшин бүрийг ухамсарлан өнгөрүүл

35 анги
Хутагтын 4 үнэн
1. Сэтгэлийн туурвил үргэлжлэх үед зовлон гэгч хүнээс салахгүй
2. Зовлонгийн шалтгаан нь ямар нэг мөнх бус зүйлд тачаах үед үүснэ. Тэгвэл хэрхэвээс зохих уу.
3. Зовлонгоос гэтлэх мэдлэгийг сэхээрэх нь чухал. Сэтгэлээ төв агуулан тогтоо. Сайн муу алив юутай учиравч сэтгэлээ тэдгээрийн дунд тогтуун агуул.
4. Зовлонгийн бүх хүлээс энэ л мөрөөр тасарч та үнэмлэхүй үнэнийг таних болно.

36 анги
Хэнийг ч сохроор дагах хэрэггүй
Сударт бичсэн байсан ч
Эрдэмтэй хүн хэлсэн байсан ч
Аливааг өөрийн ухамсар ухаанаар цэгнэж дүгнэ

37 анги
Бид энэ ертөнцийг туйлаас үнэн гэж үздэг. Гэвч энэ бол гаслан зовлонгийн наадгай төдий. Төрсний эцэст үхдэг нь орчлонгийн жам юм.

38 анги
Гагцхүү мэдлэг ухаан нь мунхаглалыг арилгана.
Зөвхөн зан үйл үйлдэж, тахил өргөж, мацаг барьж мунхагийг алга болгохгүй.
Бясалгалаар л мунхагийн харанхуйгаас сэрнэ.

39 анги
Гоо сайхан гэгч эд зүйлс бус
Тиймээс амгалан олсон хүн гоо үзэсгэлэнд хэзээ ч уруу татагддаггүй.
Бас зүсний муугаас ч цэрвэдэггүй билээ.

40 анги
Та гэмт үйл хийх гэж байснаа ухаарсан тэр мөч бол авралд хүргэх замын тань анхны алхам юм.

41 анги
Миний мөрөөр замнах нь буянаас их харгалзана. Учир нь бүх газар мөрийг төгсгөх хүн ховроор барахгүй анхлан орох ч хэцүү.

42 анги
Үзэн ядалтаар үзэн ядалтыг дийлэхгүй
Түүнийг зөвхөн асрал хайр л ерөндөглөнө.
Энэ бол хорвоогийн тогтсон жам.

43 анги
Үхэл гэдэг амьдралын салшгүй нэг хэсэг
Үүнийг сайтар ойлгож санаж явах хэрэгтэй.
Бид бүхэн амьд сэрүүндээ бүх хүслээсээ ангижирч амар амгаланг олох нь чухал
Амар амгаланг олсон хүн л сэтгэл дүүрэн аз жаргалтай амьдарна.

44 анги
Уур хилэн дүрэлзсэн галтай адил
Үзэн ядалт буг чөтгөрөөс өөрцгүй
Ухаанаа гээвэл урхинд орсноос ялгаагүй
Хүсэл шунал хамгийн том саад тотгор

45 анги
Хүний муу бодол санаа өөрийнх нь дайсан болж юуг ч хийлгүүлж мэднэ.
Бидний бодол бидний байр байдлыг илтгэнэ
Зөв бодол сайн үр дүнг авчирч
Хар муу бодол нь муу муухайг л дагуулна.
Энэ бол байгалийн зүй тогтол

46 анги
Нинжин сэтгэл байж гэмээнэ бусдын зовлонг ойлгож тэдэнд зовлон уй гашууг давах хүчийг хайрлана. Олон судар уншиж сайн сайхныг номолдог ч явдал мөр тань хамаг амьтны тусын тулд бус аваас тус үл болмуй.

47 анги
Авралд хүрэх 3 суртахуун бий.
Ариун шагшаа бат (энэ хэсгийг дахин сонсож тулгаарай)
Бясалгал бүтээл
Билиг билгүүн
Хэрвээ ариун ёс суртахууныг баримтлаваас бясалгал дадал ахицтай байна. Харин бясалгал үйлдсэнээр үнэн мэдлэг дэлгэрнэ.
Ёс суртахуунтай хэн ч болов уур хилэн, хүсэл тачаал, бардам зан, шунаг сэтгэлээс бясалгалаар ангижирна. Ийнхүү тэрээр эрх чөлөө амар амгаланг олж гэгээрэлд хүрдэг юм.

48 анги
Бид энэ насандаа хураасан үйлийн үрээ зөвхөн энэ насандаа эдлээд зогсохгүй хойд төрөлдөө ч гэсэн эдлэх болно.
49 анги
Айдсаас бүрэн чөлөөлөгд
Ирээдүйдээ санаа бүү чилээгтүн
Өнгөрсөнд огт харуусах хэрэггүй
Нэгэнт өнгөрсөн явдлыг өнгөрсөнд нь үлдээ
Гадагшаа өнгийхөө бүр мөсөн орхисон тэр л цагт бодит эрх чөлөөгөө олж авах юм.

50 анги

Үнэн үзэл буюу ном хуваргын ёс журам хүн бүрийн ухамсарт оршиж байдаг.
Хүний ухамсрыг сэрээх дээд хүч чадлыг бурхан гэж нэрлэдэг. Дээд ухамсрыг сэргээхийн тулд сонгосон замыг ном гэдэг. Сэтгэлээ хянан шинжилж анхаарлаа төвлөрүүлэхийг хуваргын ёс журам гэнэ. Эдгээр 3 нь бидний сэтгэлд оршиж буй.
51 анги
Мууг сайн үйлсээр ял
Хэрвээ муу нь сайн сайхныг дийлбэл хүн төрөлхтөн мөхнө.
Харин хорон мууг ялахын тулд дайн хийх гарцаагүй шаардлагатай бол тэрнийг хий. Өөрөө л дайн битгий эхлүүл. Дайныг зөвхөн сүүлчийн арга гэж бод.

52 анги
Үнэнийг дагаж, миний 3 захиасыг хүн бүрт түгээ
Өгөөмөр нигүүлсэнгүй бай
Эв эеийг хичээ
Бусдын тусыг ямагт зохио

53 анги

Миний сургааль хүний ертөнцөөс ангид оршихуйн сургааль бус
Хүний сайн муу үйл хэрэг хувь тавиланд нь нөлөөлдөггүй гэдэгт би итгэдэггүй билээ.
Хүмүн төрөл олсон хэн ч өөрөө л хичээн зүтгэж гэмээнэ хувь тавилангаа өөрчилж чадна гэдэгт итгэнэм.
Үйл хөдлөлөөрөө бид эх дэлхийгээ зовлонд унагажээ
Замбуу тив бүхэлдээ зовлон зүдгүүрээр дүүрэн
Гэвч дээрх бүхэн шаналан зовлонгийн цуглуулга огт бус
Энэ ертөнцөд Будда оршин байж чадна. Гэхдээ бид сэтгэл доторх Будда-гаа сэрээж авах хэрэгтэй. 8 мөр
Зөв мэдлэг
Зөв үзэл
Зөв үг
Зөв үйлдэл
Зөв амьжиргаа
Зөв чармайлт
Зөв ухамсар
Зөв бясалгал

Амьдралаа ухаалгаар туулж өнгөрүүлсэн хүн үхлээс хэзээ ч үл эмээх ажгуу.
Хүмүний амьдрал мөнх бус ч сургааль үг минь таны хөтөч болж он цагийн уртад ч гэрэлтүүлсээр байх болно.

54 анги

Хүмүүс агаар усан дээр алхахыг гайхамшиг гэдэг.
Харин бурхан багшийн айлдсанаар бол агаар усан дээгүүр алхах нь гайхамшиг биш, харин газар шороон дээр алхах нь гайхамшиг. Сайн харахын бол амьдралд хаа сайгүй гайхамшиг бий. Бид л харж чаддаггүй. Хөх тэнгэрт үргэлжид үргэлжид хэлбэрээ солих үүл, модыг хучсан олон навчис, балчир хүүхдийн сониуч хархан нүд энэ бүгд амьдралын гайхамшиг биш үү.

Сүүлийн 53 болон 54 анги тэр чигтээ сургааль номлол тул дахин дахин үзэж бичиж тэмдэглэж авахыг хүсье.

Хүндэтгэсэн Т. Алтангэрэл йогини Alta Yogini

Эгч дүүс ганцаарддаггүй🩷 Үргэлж биесдээ түшиг болж явдаг. Амьдралын жамаар хэдий хол байсанч хэн хэнээ сэтгэлдээ тээж яв...
19/05/2023

Эгч дүүс ганцаарддаггүй🩷 Үргэлж биесдээ түшиг болж явдаг. Амьдралын жамаар хэдий хол байсанч хэн хэнээ сэтгэлдээ тээж явдаг юм. Эгчтэй дүүтэй хүн хамгийн азтай💋🥰

14/05/2023
Хорин жилд нэг удаа цэцэглэдэг Баобаб цэцэг
13/05/2023

Хорин жилд нэг удаа цэцэглэдэг Баобаб цэцэг

Чих нь алт болжээ хөөрхий
12/05/2023

Чих нь алт болжээ хөөрхий

Дэгдээхэй шиг😊💛
12/05/2023

Дэгдээхэй шиг😊💛

Дахин сануулъя!!!Хүүхдүүддээ тэр шарсан тахиа,шарсан төмс,бургер ,чипс,гахайн мах,газтай ундаа өгөхөө болиочээ!!!Хүүхдий...
11/05/2023

Дахин сануулъя!!!
Хүүхдүүддээ тэр шарсан тахиа,шарсан төмс,бургер ,чипс,гахайн мах,газтай ундаа өгөхөө болиочээ!!!
Хүүхдийн ходоодны шарх,хавдар арай л дэндүү боллоо!Эмч нар сануулаад байхад л! Эмнэлэгийн ачаалал дийлдэхээ байлаа!
Дээрээс нь тахиа гахайны мах эсэнд нь нөлөөлөөд байна шүү гэж мөн ч олон жил санууллаа!
Зуны цагт Сүү тараг,цагаан идээгээ сайн идүүлж сурга! Хүүхдүүдийн шүд мөнхийн асуудал болсон! Яс ч мөлжиж чадахгүй байна гэж юу гэсэн үг вэ! Үрсээ зөв хайрлах ухаанд суралц!
Амттан ихдвэл тархинд нөлөөлж,сэтгэн бодох чадвар муудаж,залхуу болдог юм шүү дээ! Бас л эсэнд нөлөөлнө!
Ясны шөлтэй хоол унд идүүлж дархлааг нь хамгаал! Халдварт өвчин маш их байна.
Хоолны газрууд маш их асуудалтай шүү!!!
Хожмын зовлонгуудаа л худалдаж аваад байх!!!
Хүүхдүүдээ зурагт,утаснаас хол байлга! Байгальд тоглуулж,наадуул! Бусадтай зөв харилцаанд оруулж сурга!
ӨвҮг хүний хувьд,Эцэг хүний хувьд та бүхэнд бичлээ.Үрсээ зөв Хүн болгоход өдөр бүр суралцаарай.Хамгийн эхэнд тавих асуудал чинь биз дээ!

Одоо энэ шийтгэл мийтгэлээ больмоор бнаа дэндлээ ш дээ бурхан минь юм л бол намайг янз ягзаар шийтгэхийн😜😜😜
11/05/2023

Одоо энэ шийтгэл мийтгэлээ больмоор бнаа дэндлээ ш дээ бурхан минь юм л бол намайг янз ягзаар шийтгэхийн😜😜😜

Иог хийгээд байгаа юмааа...хэзээ энэ зураг дээрх шг Нугарах болоо 😍
11/05/2023

Иог хийгээд байгаа юмааа...
хэзээ энэ зураг дээрх шг Нугарах болоо 😍

Асуудал хаана байдаг вэ? Гэж үү?Асуудал зөвхөн томчуудад байдаг.
11/05/2023

Асуудал хаана байдаг вэ? Гэж үү?
Асуудал зөвхөн томчуудад байдаг.

Этгээд сонин хүмүүс
11/05/2023

Этгээд сонин хүмүүс

09/05/2023

Больж чадахгүй байгаа муу зуршил чинь юу вэ?

09/05/2023

Би лавшааг цуйван болгож чадах л хүн🤣

3 нас: Ээжээ би танд зөндөө хайртай10 нас: Ээжээ ёоох заа л даа 16 нас: Ээж ёстой   ядаргаатай ш дээ18 нас: Энэ гэрээс х...
08/05/2023

3 нас: Ээжээ би танд зөндөө хайртай
10 нас: Ээжээ ёоох заа л даа
16 нас: Ээж ёстой ядаргаатай ш дээ
18 нас: Энэ гэрээс хурдан явмаар байна
25 нас: Ээжээ үнэхээр таны зөв байжээ
30 нас: Ээжийнхээ гэрт таньдаа буцаж очмоор байна,
50 нас: Ээжээ би таныгаа алдмааргүй байна,
60 нас: Ээж л миний дэргэд байвал би бүхнээс ч татгалзахад ч бэлэн байна !

08/05/2023

Хэний мориор газар дөхсөнөө хэзээ ч бүү март #гэнэ Айхтар үг байна

😘
08/05/2023

😘

БҮСГҮЙ ТА МӨРӨӨДӨГЧ БАЙ😍😍Өглөө бүр сэрэхдээ, сар, жил бүрийг эхлэхэд мөрөөд, зорилго тавь. Биелэх ч байсан, биелэхгүй ба...
07/05/2023

БҮСГҮЙ ТА МӨРӨӨДӨГЧ БАЙ😍😍
Өглөө бүр сэрэхдээ, сар, жил бүрийг эхлэхэд мөрөөд, зорилго тавь. Биелэх ч байсан, биелэхгүй байж магадгүй ч гэсэн одоо байгаагаасаа илүү сайхан амьдрахын төлөө, өөрийнхөө хувьд амжилтын төлөө тэмүүл, түүндээ хүрэх гишгүүр бүрийг тооцоол, төлөвлө. Хэрэв та шувуу юм бол дүүлэн нисэх далавч тань, хэрэв та цэцэг юм бол дэлгэрэх дэлбээ тань мөрөөдөл чинь юм. Сайхан бодол, сайхан мөрөөдлийг сайхан зүйл дагадаг.
БҮСГҮЙ ТА ДАЙЧИН БАЙ🔥🔥🔥
“Чадалтай эмэгтэй гэдэг үхэр тэргийг ганцаараа чирч явдаг эмэгтэйг биш, харин өвдөлт шаналалын нулимсаа инээмсэглэлээр сольж чаддаг эмэгтэйг хэлдэг”. Тиймээс амьдралд тохиолдох аар саархнаас, асар хүнд хүртэлх бүхий л бэрхшээлийг өөрийн сэтгэлийн хат, тэнхээгээр даван туулж, энэ бүхнээсээ илүү ихийг ухаарч, суралцаж амьдраарай. Зорилго, тэмүүлэлтэй бол түүндээ хүрэх эрч хүч, урам зоригийг өөрөө өөртөө зориулан үйлдвэрлэж, зөвхөн урагшаа алхаарай.
БҮСГҮЙ ТА ХӨДӨЛМӨРЧ БАЙ ⏳⏳⏳
Өмнөө зорилготой, өөртөө итгэлтэй, өөдрөг бодолтой байгаа бол одоо аз жаргалаа мэдрэх ёстой. “Өглөө ажил руугаа, орой гэр рүүгээ яардаг байх нь аз жаргал юм". Хамгийн сонирхолтой, хийж чаддаг тэр л зүйл дээрээ тулгуурлан мэргэжил, ажлаа сонгон хөдөлмөрлөөрэй. Ялих шалихгүй зүйлд түүртэлгүй, ажлын цагаа ажилдаа, дуртай зүйлдээ зориулж амьдралаа илүү утга учиртай болгоорой.
БҮСГҮЙ ТА ЯЛАГЧ БАЙ🌟🌟🌟
Хэн түрүүлж ойлгоно, ухаарна, бас хөдөлнө тэр хүн хожно. Асар их сэтгэлийн хаттай, тэвчээр хатуужилтай бүсгүй хүний үгийн санд болохгүй, бүтэхгүй гэсэн үгс байж болохгүй. Нийгмийн бүхий л шатанд бид амьдрал, ар гэрийнхээ төлөө ямарч хэцүү зүйлийг чадахгүй нь гэж хойшоо тавьж, бууж өгч байсан тохиолдол байдаггүй. Тиймээс хэнээс ч, юунаас ч бүү ай, бас сөрөг зүйлстэй тэмцэлдэх ч хэрэггүй, зүгээр л орхи. Тэр бүхнийг та биш цаг хугацаа шийтгэдэг.
БҮСГҮЙ ТА ХАЙРЫГ ТҮГЭЭГЧ БАЙ ❤️❤️❤️
Өөрийгөө хайрла. Өөрийгөө хайрладаг бүсгүй таныг өрөөл бусад хайрлах болно. Өөрийгөө хүндэл. Өөрийгөө хүндэлдэг бүсгүй таныг өрөөл бусад ч хүндэлнэ..... ....copy.....

07/05/2023

😀😀😃😄

Байгалийн үзэсгэлэн⚘️
07/05/2023

Байгалийн үзэсгэлэн⚘️

Гоо сайхны салоны өмнөх авто зогсоол.
07/05/2023

Гоо сайхны салоны өмнөх авто зогсоол.

За утасны дугаарын сүүлийн 2 орон нь ямар хүн бэ гэдгийг хэлээд өгнө гэнэ.Хэлээд2 явчаарай😃😀😁
07/05/2023

За утасны дугаарын сүүлийн 2 орон нь ямар хүн бэ гэдгийг хэлээд өгнө гэнэ.Хэлээд2 явчаарай😃😀😁

07/05/2023

😘Энийг уншиж байгаа хүн бүрийн хүсэл нь биелээсэй ❤️

Анчдын бууны цэц шалгадаг буудлагын цэг дээр байх модон буган дээр эхийгээ алдсан нялх зулзага хажуу бөөрөнд нь наалдан ...
07/05/2023

Анчдын бууны цэц шалгадаг буудлагын цэг дээр байх модон буган дээр эхийгээ алдсан нялх зулзага хажуу бөөрөнд нь наалдан хоногложээ….
🌿

Энэ ордонд л учир байж ордоо солиж болдог уу хариу Дур булаадаг ордтой болмоор байна
05/05/2023

Энэ ордонд л учир байж ордоо солиж болдог уу хариу
Дур булаадаг ордтой болмоор байна

ТАНЫ МЭДЛЭГТ: Монгол домын ухаан.Домнохуйн ухаан нь 3-н хэлбэртэй байдаг байна .Үйлдлэгийн ид шидээр домнохҮгээр илэрхий...
02/05/2023

ТАНЫ МЭДЛЭГТ: Монгол домын ухаан.

Домнохуйн ухаан нь 3-н хэлбэртэй байдаг байна .
Үйлдлэгийн ид шидээр домнох
Үгээр илэрхийлэн шившлэгээр домнохуй
Дүрс билэгдлээр домнох

Үйлдлэгийн ид шидээр хүүхдийг хэрхэн домнох тухай та бүхэндээ хүргье

Хүүхэд хөлсвөл гал дээр давс цацаж домно.

Хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлагнахыг бид хүүхэд хөлсөх гэдэг. Хүүхдийн хөлсөхийгарилгахын тулд монголчууд олон янзын аргаар домнодог. Тухайлбал аягатай усанд лааны тос дусаахад тухайн хүүхдийн айсан, цочсон амьтан нь гарч ирдэг. Үүнд мөн тугалгыг ч ашгилдаг. Айсан хүүхдийг зарим хүмүүс нүцгэн байхад нь малгайг нь буруу харуулан өмсгөж гал юмуу цогон дээр давс цацан түүн дээр нар зөв эргүүлэн домнодог. Ингэхдээ “гал ширэг суухаа, гангаа ширэг суухаа” хэмээн шивнэдэг бол Сосорбарам бурхны зүрхэн тарни болох “Сосорбарамаасаа чанцаало, ум даари базарни махаа хум хум, пад пад” суухаа хэмээн уншиж аягатай усаа 3-7 удаа үлээдэг.

Зальт шарыг урладгийн учир

Хүүхдийг элдэв гай барцдаас сэргийлхийн тулд уламжлалт арга болон домуудыг хэрэглэдэг. Үүний нэг нь эсгийгээр үнэг урлах юм. Дөнгөж төрсөн хүүхдээ тайван унтуулахын тулд мөн сэрүүн байхад нь саатуулахын тулд аав нь үнэг хайчилдаг заншилтай. Яагаад заавал үнэг гэж та бодож байна уу?. Үүний тухай нэгэн аман яриа байдаг. Хүүхдийг унтаж байхад нь үнэг ирээд ” ээж чинь үхсэн, ээж чинь үхсэн ” гэж хэлдэг. Гэтэл хүүхэд айснаасаа уйлах гэтэл үнэг “худлаа худлаа” гэж тайвшруулахад баярласандаа нойрон дундаа инээмсэглэдэг. Иймээс хүүхдийг унтаж байхдаа инээмсэглэхийг үнэгчлэх гэдэг байна.

Бараа бараа…

Хүүхдийг хахахаар “Бараа бараа” гэж дууддаг. Яагаад гэвэл бар бол хахаж үхдэггүй амьтан гэдэг. Хүүхдэд шүр маргад хамгийн ээлтэй. Иймд эдгээр чулууг хүзүүнд нь зүүвэл аливаа муу мухайгаас хамгаална. Мөн ногоолин чулуу хүүхдийг шөнө цочиж сэрэхээс хамгаалдаг. Харин галын чулуу буюу тунгалаг шар чулуу тайван амраадаг байна. Уулын болор хүүхдийг аливаа өвчнөөс сэргийлдэг.

Бор халзан туулай

Шөнө оройн цагаар хүүхдийг гадагшаа авч гарахаар бол хамар дээр нь хар хөө түрхэж домнодог. Үүнийг бид хар халзан туулай гэж нэрлэдэг.Иймд хүүхдийг шөнө оройн цагаар гадагш авч гарахдаа айж эмээхээс сэргийлэн бор халзан туулай болгон чөтгөрийн нүдийг хуурдаг домтой аж.

Хүүхэд шөнө унтаж чадахгүй хар дарж зүүдлээд байвал лаа асаан нар зөв тойруулан гурав эргүүлэн орчныг нь ариусган хамарт нь хөө түрхэн бор халзан туулайтай адилтган бодоод унтуулахад зүүдэлж дэмийрэхгүй болгодог домтой.

Буруу энгэртэй дээл

Хүүхэд тогтдоггүй айл эсвэл өвчин зовлонд өртөмтгий энхрий хүүхэдтэй айл элдэв зүйлийг цээрлэсээр ирсэн. Энхрий хүүхдэд нэр өгөх, хувцас өмсгөх, хоол унд өгөх нь бүгд учиртай. Тухайлбал хүүхэд тогтдоггүй айлын хүүхдийг тусгайлан барьсан гэрт эр хүн эх барьж авдаг. Төрөнгүүт нь нохойн идүүрэнд тосч аваад дараа нь эцгийх нь дээлний баруун ханцуйнд боож авдаг. Мөн ширмэн тогоо хөмөрч авах, гүзээнд боох, хэдэн долоо хоногоор айлд хонуулах эсвэл хэдэн сараар хөл хорьдог байна. Энхрий болон хүүхэд тогтдоггүй айлын хүүхдүүдэд Ухна, Майхантай, Овоохой, Хэнчбиш, Тэрбиш, зэрэг элдэв нэр өгдөг бөгөөд түмэн даавууны өөдсөөр дээл, өлгий хийж өгдөг. Ялангуяа эрэгтэй хүүхдэд эхнэр мөртэй дээл өмсгөж, зориуд “хүүхэн” хэмээн нэр өгч баруун чихэнд нь ээмэг зүүн зүсийг нь хувиргадаг.

Хүүхдийн эдлэх ёстой алба буюу ам гэмтэх

Ам нь гэмтсэн хүүхдийг эдлэх ёстой албаа эдэлж байна гэдэг. Учир нь хүүхдийн ам нэг удаа л гэмтдэг. Өнөө цагт хүүхдийн ам гэмтэхэд олон янзын аргаар эмчилдэг болжээ. Харин манай уламжлалд хүүхдийн ам нь гэмтсэн бол нагац ахынх нь морины халуун амгайг зуулгадаг байна. Хол ч бай, ойр ч бай хурдтай давхиж ирсэн морины амгайг авч хүүхдэдээ зуулгавал амны гэмтэл тэр дороо арилдаг.

Хүүхдийн адыг дарах дом

Үргэлж орилж бахираад, уур уцаар ихтэй болоод ирэхэд үйл явдал болж байгаа үед нь толгой дээр нь ус хийж уур омгийн нь ариусгалын дом хийдэг

Эмэгтэй хүн яг амьдрал дээр ийм их ачаа үүрээд явдаг гэтэл ийм их зүйл амжуулаад  болгоод явж байгааг нь хэнч  анзаардаг...
02/05/2023

Эмэгтэй хүн яг амьдрал дээр ийм их ачаа үүрээд явдаг гэтэл ийм их зүйл амжуулаад болгоод явж байгааг нь хэнч анзаардаггүй . Маш их сэтгэлийн тэвчээртэй хүчтэй мундаг хүмүүс .Тэд ажил төрөл, гэр ахуй, үр хүүхэд бүгдийг амжуулаад гүйдэг гэтэл тэр нь ямар ч нэр хүнд, үнэ цэнэ байхгүй харамсалтай.😔😕🤐

ЭЕРЭГ БАЙЦГААЯ.Та хэн нэгэнд хэлэх талархал байвал энд бичиж үлдээнэ үү.Талархах хүн, болон байгууллага Талархах сэтгэлт...
02/05/2023

ЭЕРЭГ БАЙЦГААЯ.

Та хэн нэгэнд хэлэх талархал байвал энд бичиж үлдээнэ үү.

Талархах хүн, болон байгууллага

Талархах сэтгэлтэй танд Баярлалаа.

Ийм машин аваад өгчмөөр жижкэн найзаа мен хиих үү...🤣🤣
02/05/2023

Ийм машин аваад өгчмөөр жижкэн найзаа мен хиих үү...🤣🤣

Хүн уурлах үед цусан дотор нь “хор” үүсдэг байна. Яг уурлаж байгаа хүний цуснаас авч унтаж байгаа хүүхдэд таривал тэр до...
01/05/2023

Хүн уурлах үед цусан дотор нь “хор” үүсдэг байна. Яг уурлаж байгаа хүний цуснаас авч унтаж байгаа хүүхдэд таривал тэр дор нь үхүүлэх хэмжээний хор юм.
Эртний үгэнд:
“Нэг удаа уурлавал, нэг насаар хөгширнө.
Нэг удаа инээвэл, нэгэн насаар залуужна, гэсэн нь учиртай.
Удаан хугацаанд уурласан хүний цус нь хордож, муудаж эхэлдэг бөгөөд илүү хэтэрвэл хорт хавдар болдог байна. Уур хилэн, хорсол нь элгийг гэмтээж, гомдол, санаа зоволт нь ходоодыг өвчлүүлдэг нь анагаахаар нотлогдсон зүйл.

Уур хилэн, үзэн ядалт, өшөө хорсол энэ бүхнийг эмчлэх хамгийн сайн, хамгийн хүчтэй эм бий. Энэ бол УУЧЛАЛ юм.
...
Уучлал шиг хэрэгтэй зүйл үгүй билээ. Энэ нь уучилъя гээд л санаан зоргоор шууд бий болчихдог зүйл биш бөгөөд, олон дахин дасгал хийж байж бий болдог зүйл юм.
Эхлээд бага алдааг уучилж чадвал дараа нь том алдааг ч уучилж сурна. Уучилсаны хирээр хүний сэтгэл уужирч ДАЛАЙ МЭТ УУЖИМ сэтгэлтэй болдог билээ.

#Ном

30/04/2023

Эгэмний чинь хонхорхойд сархад тогтоож уухсан бүсгүй минь🤣

Гадныхан адууны хашаагаа ингэж төмрөөр хийх юм. Гагнадаг юм байхдаа, боолт харагдахгүй юм?
30/04/2023

Гадныхан адууны хашаагаа ингэж төмрөөр хийх юм. Гагнадаг юм байхдаа, боолт харагдахгүй юм?

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Zoog posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share