Хөтлөгч Онон

Хөтлөгч Онон Ононгийн подкастын бүх дугаарыг үзэж, бичвэрийг эндээ?

Эрүүл мэнд бүх юм биш чЭрүүл мэндгүй бол бүх юм юу ч биш.
03/02/2023

Эрүүл мэнд бүх юм биш ч
Эрүүл мэндгүй бол бүх юм юу ч биш.

Хүүхэд өвдөхөд бүх юм өвддөг.

Өмнөөс нь халуурах юм сан, өмнөөс нь тариулах юм сан, өвдөөд уйлаад байгаа тэр их өвдөлтийх нь хэсгийг өөрөө авчих юмсаан гэж...
Хүүхдээ асраад нойргүй хонох шөнүүд ээжийн биеийг ядраадаг ч, өмнөөс нь өмөлзөх, өрөвдөх сэтгэл сэтгэлийг нь илүү ядраадаг.
Би л муу ээж байж, хүүхдээ ингээд өвтгөчихдөг, надаас л болоод энэ нялх амьтан ингээд өвдчихлөө гэсэн буруутгал ээж хүнд дандаа байдаг. Энэ үед хэрвээ гэр бүлийн харилцаанд гомдол, үл ойлголцол, асуудлууд байсан бол хамгийн түрүүнд тэсэрч гардаг, чи сайн би муу, чи тэгсэн болохоор эсвэл тэгээгүй болохоор, чамаас болж гэхчлэн дуусашгүй хэрүүл маргааны гал асдаг. Угтаа бол гэр бүлийн хоёр завины хоёр талд биш хоёул завин дээр байж асуудлыг даван туулах ёстой ч хүүхэд өдвсөн үед тэр оюун билэг, уужуу ухаарал байхгүй болдог нь харамсалтай.

Бие, сэтгэл минь өвдсөн ТИЙМХЭН Л ӨДӨР БАЙНА, тиймхэн өдрийг туулж байгаа өнгө ижил ээж олон байгаа байхөө, бид хамгийн сайнаараа хичээж байгаа шүү, ээж хүн хэзээ ч хүүхдийнхээ төлөө дутуу хичээж, дутуу сэтгэл гаргадаггүй.

Үрс бүхэн эрүүл байж, өвдсөн ч түргэн эдгээсэй.

Хүүхэд өвдөхөд бүх юм өвддөг. Өмнөөс нь халуурах юм сан, өмнөөс нь тариулах юм сан, өвдөөд уйлаад байгаа тэр их өвдөлтий...
26/10/2022

Хүүхэд өвдөхөд бүх юм өвддөг.

Өмнөөс нь халуурах юм сан, өмнөөс нь тариулах юм сан, өвдөөд уйлаад байгаа тэр их өвдөлтийх нь хэсгийг өөрөө авчих юмсаан гэж...
Хүүхдээ асраад нойргүй хонох шөнүүд ээжийн биеийг ядраадаг ч, өмнөөс нь өмөлзөх, өрөвдөх сэтгэл сэтгэлийг нь илүү ядраадаг.
Би л муу ээж байж, хүүхдээ ингээд өвтгөчихдөг, надаас л болоод энэ нялх амьтан ингээд өвдчихлөө гэсэн буруутгал ээж хүнд дандаа байдаг. Энэ үед хэрвээ гэр бүлийн харилцаанд гомдол, үл ойлголцол, асуудлууд байсан бол хамгийн түрүүнд тэсэрч гардаг, чи сайн би муу, чи тэгсэн болохоор эсвэл тэгээгүй болохоор, чамаас болж гэхчлэн дуусашгүй хэрүүл маргааны гал асдаг. Угтаа бол гэр бүлийн хоёр завины хоёр талд биш хоёул завин дээр байж асуудлыг даван туулах ёстой ч хүүхэд өдвсөн үед тэр оюун билэг, уужуу ухаарал байхгүй болдог нь харамсалтай.

Бие, сэтгэл минь өвдсөн ТИЙМХЭН Л ӨДӨР БАЙНА, тиймхэн өдрийг туулж байгаа өнгө ижил ээж олон байгаа байхөө, бид хамгийн сайнаараа хичээж байгаа шүү, ээж хүн хэзээ ч хүүхдийнхээ төлөө дутуу хичээж, дутуу сэтгэл гаргадаггүй.

Үрс бүхэн эрүүл байж, өвдсөн ч түргэн эдгээсэй.

Хүн бүхэнд ЗОВЛОН БИЙ. Сайхан байртай, унах унаатай, сайн нөхөртэй, хөөрхөн хүүхдүүдтэй, өөрөө ч ажил төрөлтэй, тэрэнд ё...
26/10/2022

Хүн бүхэнд ЗОВЛОН БИЙ.
Сайхан байртай, унах унаатай, сайн нөхөртэй, хөөрхөн хүүхдүүдтэй, өөрөө ч ажил төрөлтэй, тэрэнд ёстой гуньж, гутрах, зовоод байх юм алга гэж, бид бусдыг ингэж дүгнэдэг.

Би ч гэсэн гуних, гутрах, сэтгэлээр унахдаа өөрийгөө ингэж хэлж босгодог, надад юу байгаа билээ, гэтэл ийм юмгүй хүмүүс хичнээн байгаа билээ, юунд нь гоншигоноод байгаан Оноон гээд л...

Гэхдээ сөрөг сэтгэл хөдлөл бүхнээ, уруудсан доройтсон, туйлдсан болгоноо хүчээр ингэж хааж дарах, гал унтраах арга хэр үр дүнтэй вэ? Унах унаатай, орох оронтой, ажил төрөлтэй байлаа гээд уйтгарлах, гуних, зовохгүй байна гэж үү?

Эсрэгээрээ орох оронгүй, унах унаагүй бла бла янз бүрийн юм байхгүй байлаа гээд тэр хүн дандаа бас зовно гэж үү?

Хүн бүрийн амьдрал өөрийн гэсэн өнгө, амт, хэлбэр, янз төрхтэй, түүндээ таарсан асуудлуудтай. Хүн бүрийн зовлон шаналлыг хүлээж авах тэвчээр, хат өөр байхад миний зовлон бусдын дэргэд юу ч биш, эсвэл тэрний зовлон миний энэний дэргэд юу ч биш гэж жиших нь шар өрөөсгөл юм. Тиймээс би өөртөө хүчтэй биш байх, баясгалантай биш байх, гуниглаж гутрах, хүчгүйдэх, уйлах, шаналах эрхийг өгч байна.

Дандаа шүд зуугаад босдог, тэмцдэг, хүчтэй, эерэг байхыг өөртөө тулган шаарддаг бол хааяа ч гэсэн хүчгүй байх, хэн ч биш байх, чангаар уйлах ЭРХИЙГ ӨӨРТӨӨ ӨГӨӨРЭЙ.

Дандаа АВТУУСДДАГ болчихвол ч 50 🚗🚙 хооп гээд 1 🚌 тай тэнцэнэ, замаа өргөсгөж, метро барьж чадахгүйгээс хойш боломжийн Ш...
14/10/2022

Дандаа АВТУУСДДАГ болчихвол ч 50 🚗🚙 хооп гээд 1 🚌 тай тэнцэнэ, замаа өргөсгөж, метро барьж чадахгүйгээс хойш боломжийн ШИЙДЭЛ санагдахын🧐🧐🧐

500₮, ямар ч бензин бага иддэг машинаас хямд.
1- р эгнээ, ямар ч том мотортой машинаас хурдан.

Одоо зөвхөн
👉яг цагаараа явдаг
👉хүртээмжтэй, удаан хүлээлгэхгүй бас сэлгүүхэн
👉тав тухтай, зун сэрүүхэн, өвөл дулаахан болчихвол ч хүн бүрийн ХҮСЭМЖИТ УНАА ♥️

Донин юм бээ, домбоороод ганцаараа хоол идээд гэж боддог байлаа. Заавал хань татаж, ганцаараа суувал тухгүйтэж, энэнд на...
12/10/2022

Донин юм бээ, домбоороод ганцаараа хоол идээд гэж боддог байлаа.
Заавал хань татаж, ганцаараа суувал тухгүйтэж, энэнд найз нөхөд байдаггүйн байх даа гэж хөөрхийлж харж байгаа даа гэж тавгүйрхдэг байсан.

Ганцаараа ГАНЦААРДАХГҮЙ БАЙЖ СУРСАН😎
Хоолоо тухтай идэж, бодлоо цэгцэлж, тааваараа байж сурчээ, ганцаараа.

Заримдаа зөвхөн өөртэйгээ хамт байх
ДОГЬ ШҮҮ♠️

Би ЭЭЖИЙН ХООЛОЙГООР ярьдаг 🫥 #ЦогтынАмгаланЭэж аав намайг өөрийнхөө чадах хамгийн сайнаар өсгөсөн, сайн хүмүүжил, сайн ...
30/09/2022

Би ЭЭЖИЙН ХООЛОЙГООР ярьдаг 🫥 #ЦогтынАмгалан

Ээж аав намайг өөрийнхөө чадах хамгийн сайнаар өсгөсөн, сайн хүмүүжил, сайн боловсрол, картын барааны дутуу гучуу үед сайхныг өгөх гэж ёстой нөгөө хуруу хумсаа хугалан зүтгэсэн. Тэрний хүчинд миний амьдралын суурь тавигдсан.

Гэхдээ??? Ээжийн хэлсэн зарим зүйлс, намайг хүмүүжүүлдэг зарим арга нь надад огт таалагддаггүй байсан. Тэгээд би өөрөө ээж болохоороо тэр таалагддаггүйнуудыг орхиод, өөрийнхөө бодол дотор байдаг жинхэнэ КҮҮЛ ээж болно гэж боддог байлаа.

Гэтэл угтаа би яг л ээжийн копи пааст байж таарав.😬

Хүүхэддээ үглэж байгаа нь, өөрийнхөөрөө байлгах гэж хичээж байгаа нь, өмссөн хувцсыг нь гоочилж, үс зүсэнд нь оролцож байгаа нь дүрээрээ шүү бүрррр.

Яанаа ээж минь муу хүн, муу ээж огт биш шүү кк🙏 Хэдэн зан нь л намайг бачууруулдаг байсан. Жишээ нь миний үсний хэв маягт байнга оролцож, мухай мэлзэн духтай харагдаж байна гэж насаар минь Чёлк тавьсан, үсээ битгий боо, дэлдэн байна чихшиг хаха, ингэж хувцаславал гоё гээд л, ингэхгүй бол авгай шиг, навсгар намбагар харагдлаа гээд л ... Жижиг мэт боловч хүвь хүний минь эрхэнд халдаад, өөрийнхөөрөө байх орон зайг үгүйсгээд байгаам шиг санагддаг. Бага байхдаа ч юугаа мэдхэв, дагаад л явна, том болоод харин хэргээр хэлснээс нь зөрмөөр санагдаж эхэлсэн нь өт хүртэл биендээ хүрэхэд өрвөлздөгийн адилаар өрвөлзсөн хэрэг байж.

Нэг л өдөр БИ... Охиноо цэх яв, асуултын тэмдэг шиг муухай харагдаж байна, үсээ дээр боож бай, хөөрхөн цоглог харагдана, төглдөр хуур балетанд яв, эмэгтэйлэг гоё, ийм муухай хувцас өмсөөд, тийм утгагүй кино үзээд, тэр чинь ч тийм, энэ чинь ч ийм байна, өө хөөрхий урсгаж өгч байна шүү🤮

Одоо өөртөө байнга САНУУЛДАГ 🫡“Биеийг нь бүтээснээс ухааныг нь бүтээхгүй, миний хүүхэд мөн ч миний өмч биш, надад таалагдахгүй байх, миний шалгуурт тэнцэхгүй байх эрхтэй, миний мах цусны тасархай ч өөрийнхөө замаар амьдарч, алдаж ононо, миний ээж маш сайн хүн ч түүнд бас алдаа байдаг, би тэр бүхнийг заавал өвлөж, цааш дамжуулах шаардлагагүй буюу энэ ГИНЖИЙГ БИ ҮҮГЭЭР ТАСАЛЖ БАЙНА.”

Өөрийгөө л СУДАЛДАГ болсон🤞😎Туяа яаж ийм их ажил амжуулж, Цэцэгээ яаж гадаадын сургуульд тэнцчихвээ, Болроо нөхрөө яаж а...
30/09/2022

Өөрийгөө л СУДАЛДАГ болсон🤞😎

Туяа яаж ийм их ажил амжуулж, Цэцэгээ яаж гадаадын сургуульд тэнцчихвээ, Болроо нөхрөө яаж атгандаа оруулчихваа /хахаха боддог л бодол ..../ , тэрний хүүхэд яаж ийм мундаг төгөлдөр хуур тоглож, энэ яаж тураад байнаа... Манай нөхөр яг юунд дуртай юм бол, хүүхдүүддээ хэрхэн күүл найз шиг нь ээж болох вэ? Амжилтанд хүрсэн хүмүүсийн намтрыг өөд уруугүй уншиж, тэр ч бүү хэл хаа холын Ким Кардашианы амьдралыг бодож зовно, байнга ийм бариу хувцас өмсөх хэцүүл байх даа чииихшиг ёоооо юу вэ Онооон, хорвоогийн хамаг амьтны тусын тулд амьдраад, тэдний бараг өвөр түрийнд нь орох нь ээ... Энэ дунд Ононгийн тухай бодол түй ч байхгүй.

Харин одоо цаа чинь аятайхан болж эхэлсээн. Онон ингэхэд юунд дуртай, юунд гомддог, яавал таатай байдаг, ямар харилцаа намайг зовоогоод байна, ямар боломж миний дотор байна, сул тал минь юу билээ гэхчлэн өөрийнхөө доторыг онгичиж, алт эрдэнэс хайж байгаам шиг л ухаж, төнхдөг болсон. Үр дүн нь дажгүй шүү, олон зүйлийн учир утга эргэн тойрны эрээн бараан ертөнцөөс биш ӨӨРӨӨС МИНЬ олдож эхэлсэн.

Чи ӨӨРӨӨ Л ӨӨРИЙНХӨӨ ХАМГИЙН ТОМ СУДЛАГДАХУУН💗

Энийг бичээд бичээд ЯВЧИХЪЯ!Иргэдийн хяналт хаа ч хэрэгтэй👍👍
30/08/2022

Энийг бичээд бичээд ЯВЧИХЪЯ!

Иргэдийн хяналт хаа ч хэрэгтэй👍👍

Гутал авна гэдэг чинь АЛААН БАЙХГҮЙ ЮУ😬Хүүхдийн хөл жилд хэдэн см томордгийн бэ, жилд л нэг гутал өмсөхийн…сургуульд өмс...
30/08/2022

Гутал авна гэдэг чинь АЛААН БАЙХГҮЙ ЮУ😬

Хүүхдийн хөл жилд хэдэн см томордгийн бэ, жилд л нэг гутал өмсөхийн…
сургуульд өмсөх гутал, биеийн тамирын пүүз, сургууль очтолоо өмсөх гутал гээд л багадаа 3 гутал авахын.

Дэлгүүрт хамгийн их сонсогдсон үгс👉👉👉
Хөлөө урагш нь тулга даа, хуруугаа хийгээд үзье
Хөлөө хойш нь тулга даа, урд нь хоёр хуруу том байна уу
Жоохон томыг авчих, ядаж дараа жил өмсчихөөр
Энэ зүгээр юм аа, эр ч эм ч өмсчихнө, дараа дүү нь өмсөг
Чийг татахгүй байгаа
Хөлд хэр эвтэйхэн байна, наашаа цаашаа яваад үз дээ
Тулж байна уу, барьж байна уу…

За цааш нь үргэлжлүүлээрэй😅

Яг үнэндээ хичээлийн бэлтгэл хийнэ гэдэг нь эгээтэй л дайнд бэлдэж байгаа лугаа адил👉👉👉Шүд амыг нь эмчлүүлээд л, хэдэн х...
30/08/2022

Яг үнэндээ хичээлийн бэлтгэл хийнэ гэдэг нь эгээтэй л дайнд бэлдэж байгаа лугаа адил👉👉👉

Шүд амыг нь эмчлүүлээд л, хэдэн хавар намар өмсөх оймс, турсик, майк, гутал аваад л, үс зүсийг нь засуулаад л…

Күй ээ мэдкүэ, 9.1 дөхөхөөр оймс нь багадаж, үс нь ургаж, шүд нь цоорч, өмд нь богинодож, үзэг харандаа нь гарахаа больдог юм уу даа

Сайхан харагдаж байгаа амьдралыг бишСайхан мэдрэмж төрүүлж байгаа амьдралыг сонгохыг хичээнэ💙
04/08/2022

Сайхан харагдаж байгаа амьдралыг биш
Сайхан мэдрэмж төрүүлж байгаа амьдралыг сонгохыг хичээнэ💙

Хонь насаараа чононд идүүлэхээс айдаг ч, эцэст нь чононд биш хоньчиндоо л идүүлдэг. Бидний бодолдоо бүтээж зовсон зовнил...
18/07/2022

Хонь насаараа чононд идүүлэхээс айдаг ч, эцэст нь чононд биш хоньчиндоо л идүүлдэг.
Бидний бодолдоо бүтээж зовсон зовнил, айсан айдсын 90% нь бодол дотроо л үлддэг, бодит амьдрал дээр биеллээ олдоггүй.

Тиймээс бодлын хүлээсээр өөрийгөө хүлэлгүй, нисч, хөөрч, дэгж, дэрвэж, эрх чөлөөтэй амьдаръя🦋

Өөрийг чинь унтаж байхад өрсөлдөгч чинь англи хэлээ сурч байна.Өөрийг чинь унтаж байхад өрсөлдөгч чинь фитнессээр хичээл...
05/07/2022

Өөрийг чинь унтаж байхад өрсөлдөгч чинь англи хэлээ сурч байна.
Өөрийг чинь унтаж байхад өрсөлдөгч чинь фитнессээр хичээллэж байна ЧИХШИГ...

Хүн бүрийн амьдрал ахуй, арга барил, өгөгдөл, хүсэл зорилго, хүрэх цэг БҮГД ӨӨР🎏
Хэнийг ч хэнтэй бүү харьцуул, өөрийгөө өөрийнхөө өмнөхтэй л харьцуул📊

Өнөөдөр юу хийхийг та зорьсон бэ? Тэрийгээ л сэтгэл гаргаад💪хамгийн сайнаараа хийгээрэй👌
Өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээж🦋өөртөө таалагдаж🥳ТААВААРАА ТАНСАГЛАЖ АМЬДРААРАЙ💃

Эмэгтэй хүн ер нь ТУГ Ч БАРИНА🇲🇳ТУГАЛ Ч ХАРИУЛНА!Дөнгөж төрснийхөө дараа биедээ 10 гаруй кг илүү тээж, гэдсэндээ харвинт...
05/07/2022

Эмэгтэй хүн ер нь ТУГ Ч БАРИНА🇲🇳ТУГАЛ Ч ХАРИУЛНА!

Дөнгөж төрснийхөө дараа биедээ 10 гаруй кг илүү тээж, гэдсэндээ харвинтай, таардаг хувцасгүй, сэтгэлээр унах үе бий.
Хөхүүл үедээ с туг тугаараа унаж, нүүрэн дээр сэвх тодорч, шүд цоорч, сэнгэнэж, шөнө нь зомбирч, нүднийх нь доогуур хөхрөөд царай алдаж явах үе ч бий.
Нийгмээс тусгаарлагдаж, гарч орох нь багасч, мэдлэг чадвар нь хоцрогдож, хэн ч биш болох үе ч бий.
Баастай живх, бантангийн хооронд эргэлдэж, өдөржин хэл мэдэхгүй товариштай учраа олох гэж хөглөх үе ч бий.
Хэн ч биш болсон мэт санагдаж, нөхөртөө ярдаглаж, найзууд руугаа ярвайж, өөрийгөө голж, гуниглах үе ч бий.

Энэ үедээ л өөрийгөө бүү орхиорой, бүү голоорой бүсгүй минь
Энэ үед нь л эхнэрээ ойлгоорой, хайрлаарай залуус минь

Учир нь юм бүхэн өөрийн цаг хугацаатай. Хүүхэд том болно, гараас гарна, унжсан гэдэс агшина, ажил төрөлдөө орно, амжилт гаргана, эмэгтэй та эргээд цэцэглэнэ, дэлбээлнэ, гэхдээ хуучнаасаа ч илүү үзэсгэлэнтэйгээр, ээж хэмээх энэрэнгүй нинжин сэтгэл, илүү сэтгэлийн хаттайгаар улам ГЭРЭЛТЭН ГЯЛБАЛЗАНА💃

Тиймээс залуу та эхнэрээ дандаа ийм байхаар бодож өөр нэгэн рүү харц бүү унагаарай, харцыг тань булаасан уяхан туяхан бүсгүй ч авч суугаад, үр хүүхэд төрүүлэхийн цагт өнөө таны эхнэр шиг таргална, мяраална, ааш зан нь өөрчлөгдөнө, ярвайна, ярдаглана, энэ чинь эмэгтэй хүний амьдралын тойрог, дааврын өөрчлөлт, бурхнаас заяасан төөрөг нь юм шүү дээ😇

30/06/2022

Хүүеэээ ЗАВ ЗАЛУУХАН БАЙНА🦋

Залуу байхад ч сайхан хөнгөн нимгэн хувцастай, бороонд нороод алхдаг байсан. Одоо ч өвдөгний нүдээр хатгаад ярихын биш … гээд хажуугаар нь намайг харсан 3 эмээ өөр хоорондоо ярив.

Би чинь өөрийгөө заримдаа хөгшрөөд л, пүү паа удку 40, дараа нь 50 гээд л бараг хэзээ мөдгүй чадрах гэж бгаа аятай дүф дүф юм яриад л байсан чинь ЦАА ЧИНЬ ЗАЛУУ БАЙГААН БАЙНА ХӨӨЕ, хөнгөн нимгэн хувцастай бороонд норж алхдаг, хүүхэд шиг хөөрч баярладаг, халуунд зайрмагдаж, хүйтэнд мөсөн дээр гулгадаг, хийж бүтээдэг, гайхамшигт итгэдэг, түүндээ догдолдог тэр охин дотор минь байна хөөе💃

Угаасаа л нас нэмэх нь жам хойно, түүнийг бодож жамаасаа өмнө хөгшрөөд яах вээ, түүний оронд ямар хүүхэд биш дээ гээд хийлгүй өнгөрөөсөн зүйлсээ хааяа нэг хийчихэж байгаарай. Яг одоо бол бороонд нороод алхахад үнэн гоё байна жүүү☔️

Ажил АЖИЛ БИШ БОЛДОГ🥳💃👌Ажлыг өглөөний 8:00- с оройн 17:00 цаг хүртэл даргын хий гэснийг хийж, сарын төгсгөлд хийснээ мөн...
30/06/2022

Ажил АЖИЛ БИШ БОЛДОГ🥳💃👌

Ажлыг өглөөний 8:00- с оройн 17:00 цаг хүртэл даргын хий гэснийг хийж, сарын төгсгөлд хийснээ мөнгөн дүнгээр буцааж авдаг гэж ойлговол ЯЛ л гэсэн үг. Их цалин авдаг бол сэтгэлээ жаал дэвтээх байх даа.

Харин ЭСРЭГЭЭРЭЭ🤩 дуртай зүйлээ ажлаа болговол, таны зорилго ажлын тань зорилготой нэгдэж байвал 👉Ажлын цаг кайфтай өнгөрч, ажлаа хийснээрээ алжаахын хажуугаар аз жаргал мэдэрч, зүгээр нэг ажлын 8 цаг биш утга учиртай 8 цаг болох биз.

Миний тэгж дурлаж хийдэг ажлуудын маань нэг On&On podcast🤩
Удахгүй шинэ дугааруудаа хүргэнээ. Эмэгтэйчүүдийн оролцоо манлайллын сургалтад сууж ер нь жендэрийн талаар овоо мэдлэгтэй болсон, одоо Хүүхдийг ивээх санд ажиллаж хүүхдийн, тэр дундаа охидын эрхийг хамгаалах талаар мэдлэгээ ахиулж байгаа болохоор миний өнөөх ярих дуртай сэдэв болох “Эмэгтэйчүүдийн эрх, оролцоо, манлайлал” улам баяжиж, илүү ул суурьтай болно гэдэгт итгэж байна.

Удахгүй уулзъя👌

“Амьдралын хамгийн том эмгэнэл бол өөрийнхөө гол мөн чанарыг алдаж, бусдаас хүлээгдэж буй хувилбарыг зөвшөөрөх.”“One of ...
23/06/2022

“Амьдралын хамгийн том эмгэнэл бол өөрийнхөө гол мөн чанарыг алдаж, бусдаас хүлээгдэж буй хувилбарыг зөвшөөрөх.”

“One of the greatest tragedies in life is to lose your own sense of self and accept the version of you that is expected by everyone else.”

K.L. Toth

Cameron Bliss

Via: Freelance Journalism👍

Амьдралынхаа олоон жилийг энэ үгэнд ороогдож өнгөрөөсөн. Нэг л ядарсан, тавгүй, дутуу санагддаг байж билээ, шалтгааныг нь тэгсэн хэрнээ мэдэхгүй… Гэтэл дотор минь өөрөөрөө байх бяцхан цог асч, түүнийг нь би гаднаас нь гишгэлэн унтрааж, унтарсан утаанд нь өөрөө хордож, гашуу оргиж явсан юм билээ. Харин одоо тэр цогоо өрдөн асаах гэж хичээдэг болсон

Хүүе, хаая!!!Бүсгүйчүүд ээ гэж ирээд яаж амьдрах, юу өмсөхийг минь заадаг ХЭН БЭ?Хэн нэгний стандартад нийцэж, хэн нэгэн...
23/06/2022

Хүүе, хаая!!!
Бүсгүйчүүд ээ гэж ирээд яаж амьдрах, юу өмсөхийг минь заадаг ХЭН БЭ?

Хэн нэгний стандартад нийцэж, хэн нэгэнд сайхан харагдах гэж, тэгээд тэр хэн нэгэн нь танихчгүү, мэдэхчгүү нэгний төлөө амьдардаггүй байгаа шүү бид🤮

Хар бандага левчигээ өмсөөд, чигчий хуруугаа гаргаад, хамраа өндөрлөөд, өвдгөөрөө нугараад, шилэн трикогоо өмсөөд суганы үсээ сагсайтал ургуулаад САЙХАН ДУУ АЯЛААД, СЭГСИЙТЭЛ АЛХААД, ХЭППИ АМЬДАРЧ байхад хэнбугайн хэлсэн үг падгүй байгаа шүү бидэнд😎

Эмэгтэйчүүдэд шаардлага тавьж, үеэ өнгөрөөсөн стандартад нийцүүлэх гэж оролддог хүмүүс аль уже out of date болсон шүү дээ

Тамирчин болох албагүй ч ХОББИтой байхыг нь дэмждэг💪Би 3 хүүхдийн ээж. Хүүхдүүдээ тоо бод, англи хэл сур, цэвэр бич, түр...
23/06/2022

Тамирчин болох албагүй ч ХОББИтой байхыг нь дэмждэг💪

Би 3 хүүхдийн ээж. Хүүхдүүдээ тоо бод, англи хэл сур, цэвэр бич, түргэн унш гэж үглэдэг байсаан. Хичээлээ хий, номоо унш, даалгавраа хий тэгээд цаг гарвал өөр дуртай зүйлдээ зориул гэдэг байлаа.
Харин сүүлд, цээжилсэн томьёо, англи хэлний 26 цаг …- аас гадна хүний амьдралд хүсэл мөрөөдөл, хобби өнгө, чанар нэмдгийг ойлгосон. Ирээдүйд мөнгө олох зүйлд л зөвхөн цагаа зарцуул гэх нь өрөөсгөл аж.

Чи амьдралынхаа бүхий л цаг хугацаанд өөрийн дуртай зүйлдээ цагаа зарцуулах эрхтэй бөгөөд тэр нь чамд баяр баясал, кайф мэдрүүлж, нэмээд 👉эрүүл идэвхтэй амьдрахад чинь тусалж байвал түүндээ ЗААВАЛ ЦАГ ГАРГА! Ингэж л хэлдэг болсон доо, хүүхдүүддээ.

Аав ээж бид хүүхдийнхээ хобби, хүсэл зорилгыг нь дэмжиж цаг зав гаргаж, нааш цааш зөөх, хүргэх гм, хөрөнгө санхүү гаргаж, бэлтгэл, өмсгөлийнх нь мөнгийг төлж тусалж, дэмжих үүрэгтэй.

Ажлаас өөрийг боддог, амьдралын аз жаргалыг мэдэрч чаддаг, дуртай зүйлээ мэддэг, түүндээ цаг заваа зориулдаг ирээдүйн иргэнийг бүтээе!

Хүүгийн мини волейболын УАШТ- ний бэлтгэлийн үеэр төрсөн сэтгэгдэл📝

Савтай хоол САНХҮҮГИЙН ХЭМНЭЛТ💰Яг оффис цагаар буюу 8:30-17:30 гэсэн цагийн хувиараар ажиллаад жил гаруй болж байна. Үүн...
22/06/2022

Савтай хоол САНХҮҮГИЙН ХЭМНЭЛТ💰

Яг оффис цагаар буюу 8:30-17:30 гэсэн цагийн хувиараар ажиллаад жил гаруй болж байна. Үүнээс сүүлийн 1 сар долоо хоногт 3 удаа гэрээсээ хоол авч ирж байна.

Эдийн засгийн хэмнэлт👉 дундаж хоол 15,0₮ , тэгэхээр 45,0₮, сардаа 180,0₮

Эрүүл мэндийн хэмнэлт👉 мах янз бүр болсон энэ цаг үед, амтлагч ихтэй, хайрч хуурсан хоолыг бодвол ходоодонд тустай. Мөн жим явж амжихгүй байгаа болохоороо хоолоороо зохицуулаад жингээ барих боломжтой.

Цаг хугацааны хэмнэлт👉 ирж очихын 20 минут, хүлээж суухын 15 минут гээд 35 минут хэмнэчихнэ.

Манай ажлыхан бүгд хоолоо авчирдаг байгууллагын СОЁЛТОЙ юм, ээлжлээд халаагаад идчихнэ 89🤩

Бүх өдөр хоолоо авчрахаар заримдаа жаал уйтгартай, гарч орж идэх чинь бас зугаатай, сонирхолтой. Тийм болохоор 3:2 бол надад дажгүй хуваарь санагдаад байгаан.

Харин хэдэн асуулт байна🧐
Хоолоо ямар саванд хийж явах нь эрүүл вэ? Халуун сав, шилэн сав…
Хэрэв савны таглаа резинэн жийрэгтэй бол яаж цэвэрлэдэг вэ? Дороо харлаад, зай завсраар нь муухай болчих юм.
Богино долгионы зууханд халааж идэх нь сөрөг нөлөөтэй билүү?
Өглөө 7- д хийсэн хоолыг өрөөнд хадгалсаар өдрийн 13 цагт идэх нь хэр эрүүл билээ? гэхчлэн асуултууд бна.

Танд ямар туршлага байна?

Яг ЗӨВ гэж байна уу?Эрүүл байхад л аандаа болно доо гэж бодтолГанц л амьдрахдаа амжилттай, аз жаргалтай амьдарсан шиг ам...
19/06/2022

Яг ЗӨВ гэж байна уу?

Эрүүл байхад л аандаа болно доо гэж бодтол
Ганц л амьдрахдаа амжилттай, аз жаргалтай амьдарсан шиг амьдрах хэрэгтэй, мөрөөд бос зүтгэ амбицтай бай гэх бодол

Хүүхэд бол хувь хүн, түүнийг зөвхөн чиглүүлж, тайван орхих хэрэгтэй гэж бодтол
Харсаар байтал буруу юм хийж байна, одоо л үглэхгүй бол оройтно гэж адгах

Минимал байж эх дэлхийгээ хайрлая, 2 хөлөнд 20 гутлаар яахав гэж бодтол
Залуу нас ганц л заяана, сайхан гангалж гоодож, өнгөтэй өөдрөг явна шүү гэх шунал

Аялах, амьдралаа аваад явчих мөнгөтэй байхад л болно доо гэж тайвшрахад
Аа мэдэхгүй ирээдүйд юу ч болоо билээ, хураах хэрэгтэй, амьдралын чанараа дээшлүүлэх хэрэгтэй гэх хүсэл

Гэр бүлийн дулаан уур амьсгал, үр хүүхдийн инээд хөөр өөр юу хэрэгтэй гэх сэтгэл ханамж
Би ч бас хувь хүн шүү дээ, ээж- эхнэр байхаас гадна зорилго, мөрөөдлийнхөө төлөө хийж бүтээх хэрэгтэй гэх ашиг сонирхол

Тэнд байгаа оймс, энд байгаа аяга таваг надад ямар гай болсын, тайван энжой амьдрах хэрэгтэй гэхэд
Яаж ингэж навсайж, салбайж байхав дээ, цэмбийтэл цэвэрлэчихье гэж ядарсан ч яаран босох

Хүн бүр гоолиг байх албагүй, өөрийгөө хүлээн зөвшөөрч жаргалтай л амьдаръя гэж тайвшрахад
Дасгал хөдөлгөөн хийж, хүссэн бие галбираа бүтээж амьдрах хэрэгтэй гэх яг одоо бос, хий гэх яаралт

Боов, бялуу, чихэр, ундаа, пицца, тахиа, шарсан төмс идэхгүй эрүүл хэв маягтай амьдарнаа гэхэд
Хэзээ ч үхэж мэдэх хорвоод хүссэнээ хорьж амьдарна ч гэж юу байхав, сайхан бүхнийг амтал гэх адын бодол кк

Заа тэгээд ЯГ ЗӨВ юм байна уу, эсвэл аль алиных нь тэнцвэр үү, холимог байх ёстой юу?

Минимал болж эхэлсэн нь💃💃💃Миний ажил намайг тайзан дээр гарах бүртээ өөр даашинз өмсөхийг шаардаж, мэдээ унших бүртээ өө...
15/06/2022

Минимал болж эхэлсэн нь💃💃💃

Миний ажил намайг тайзан дээр гарах бүртээ өөр даашинз өмсөхийг шаардаж, мэдээ унших бүртээ өөр пиджак өмсөхийг шаарддаг гэж боддог байлаа.
Үзэгчдээ хүндэлнэ, өмнө нь өмссөнтэйгээ дахин харагдвал өнөөхтэйгээ л байна гэж муу хэлүүлнэ гэж өөртөө итгүүлэн эрээн мяраан, саатай шигтгээтэй олон ч хувцас авдаг байж.
Ядаж тайзны хувцасны үнэтэйг хэлэх үү, тэгээд жилд хурим найр, хурал цуглаан хөтлөлтөнд цөөхөн л өмсөгдөнө. Шүүгээний талаас илүүд хураалгаастай өнөөх хэдээ хадгалах гэж бөөн юм болно.

Ингээд би ШИЙДСЭН! Дахиж авахгүй гэж. Байгаа хэдийгээ ээлжлээд өмсөхөд болох юм гэж. Юу өмссөнөөсөө илүүтэй юуг яаж ярьж, бусдад хүргэж байгаа нь л ЧУХАЛ.

Эх дэлхийгээ илүү боддог, энгийн болж өөрчлөгдөж байгаа бололтой. Хэлбэрээс илүү агуулгад ач холбогдол өгч сурч байгаа бололтой.

Эдгээр зураг бол миний сүүлийн үед арга хэмжээ хөтөлсөн зургууд, өнөөх улаантайгаа л явж байсан байх нь… Хэн ч өөлсөнгүй, муулсангүй, би ч өнөөхөө өмслөө гэж гутарсангүй, ярих хэлэх зүйлдээ л анхаарч, ажлаа амжилттай хийсээр.

Нэг нь ч гэсэн нэг гялгар даавууг хог болголгүй, хэрэглээгээ ухаалаг болгож, ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ , цаагуураа өөрийнхөө эдийн засгийг ч хэмнэе♥️

Хүүхдийн тоо ЧУХАЛ уу?Жил бүрийн 6.1- нд догдолдог, одонд зүтгэмээр, ордон орж ерөнхийлөгчтэй зургаа авхуулмаар, найр хи...
15/06/2022

Хүүхдийн тоо ЧУХАЛ уу?

Жил бүрийн 6.1- нд догдолдог, одонд зүтгэмээр, ордон орж ерөнхийлөгчтэй зургаа авхуулмаар, найр хийж найз нөхөд ах дүүсээ дуудаад одонтой ээж боллоо би гэж онгирмоор санагддаг.

Гэхдээ хүүхэд бүрийн цаана тээх, төрүүлэх, өсгөж хүмүүжүүлэхэд ээжээс цаг хугацаа, тодорхой золиосыг шаардаж байдаг.

Төрсөн ч төрөөгүй юм шиг гоолиг сайхан, олон хүүхэдтэй ч олон ажил амжуулдаг, ажил амьдралаа супер зохицуулдаг гэх магтаалын ХӨШИГНИЙ ЦААНА шүд зуун боссон өдрүүд, цурам хийлгүй нойргүй хоносон шөнүүд, үс нь унаж шүд нь хэврэгшсэн, харвин унжиж хувцсандаа таарахаа больсон, сэтгэл санаа нь донсолж өөрийгөө ч ойлгохоо больсон уур уцаартай, өөртөө итгэлгүй өдрүүд байх нь бий.

Саяхан дуучин Ану 6 дахь үрээ өлгийдөн авлаа гэсэн мэдээн дор ямар мундаг юм бэ, яаж амжуулдаг байнаа, яаж ийм гоё хөөрхнөөрөө төрөөд байнаа гэхчлэн сэтгэгдлүүд хөвөрч байна лээ. Ануг би хүндэлдэг, үнэхээр бахархам бүсгүй. Гэхдээ энд хүн ингэж төрөөд ийм сайхан, тэнд хүн тэгж төрөөд тийм амжилттай ажил амьдралаа зохицуулаад явна гэж шал өөр нөхцөл байдал, боломж бололцоотой хүний жишээг өөрийн амьдралд тулгах нь өрөөсгөл юм.

Хүүхэд хөөрхөн, олон байх тусмаа дуу шуутай, бие биедээ тустай дэмтэй боловч тооноос чанар, өрөөлд харагдах нь биш өөрт мэдрэгдэх аз жаргал л илүү чухал санагддаг.

Францад ээжүүдийг өөртөө хэдэн цаг зарцуулж байна, өөрийгөө хөгжүүлж, аз жаргалтай байж чадаж байна уу гэдэгт нь засгийн газраас нь анхаарал хандуулдаг тухай найз маань ярьж байсан. Тиймээс манай улс ч гэсэн олон хүүхэд төрүүлвэл одон өгч, 100,200 мянган төгрөгний тэтгэмж өгөхөөс гадна ээж аав болон үрсийн чанартай, аз жаргалтай амьдрал руу чиглэсэн бодлого илүүтэй явуулмаар…

Төрүүлсэн хүүхдүүддээ чанартай цаг зарцуулж, шим тэжээлтэй хоол хүнс өгч, дуртай дугуйлан сонгонд нь хамруулж чадаж байна уу?
Эргэн тойронд нь туслах эр нөхөр, аав ээж байна уу?
Тээх, төрүүлэх, өсгөж хүмүүжүүлэх хугацаандаа ээж өөртөө цаг гаргаж, сурч хөгжиж, амарч, аз жаргалиай, өөртөө итгэлтэйгээр энэ цаг хугацааг өнгөрүүлж чадаж байна уу?
Энэ л ХАМГИЙН ЧУХАЛ БОЛОВ УУ🏅

Алхахад УЧИР БИЙ👟Гэрээс ажил хүртэл 4 км, машинаар 90 мин, алхаад 40 мин л явдаг. Сургууль цэцэрлэгт хүүхдүүдээ хүргэж ө...
15/06/2022

Алхахад УЧИР БИЙ👟

Гэрээс ажил хүртэл 4 км, машинаар 90 мин, алхаад 40 мин л явдаг. Сургууль цэцэрлэгт хүүхдүүдээ хүргэж өгдөг байхдаа үглээд л машиндаа бөглөрөөд явдаг байсан, одоо бол 37-37 роо л явчихдаг, агаар амьсгалаад, идэвхтэй хөдөлгөөн хийгээд, калороо шатаагаад, их хотынхоо хөгжил цэцэглэлтийг хараад алхчихна.

Хамгийн гол нь алхахад өмсөх гутал зузаан зөөлөн ултай байх хэрэгтэйн байна, ямар ч өсгийгүй, нимгэн ултай балерина, углааш зэрэг нь бөөр доргиох сул талтай. Тиймээс хөнгөн зөөлөн гутлаа өмсөөд алхчихаж байгаарай🤩

Манай алхдаг хүмүүс өөр ямар туршлага байна даа🧍‍♀️

Заа тэгэхээр маш гоё сургалтын талаар хуваалцъя❤️Өнгөрсөн 3 сарын хугацаанд Онон нь ХБНГУ-ын Конрад Аденаурын санхүүжилт...
07/06/2022

Заа тэгэхээр маш гоё сургалтын талаар хуваалцъя❤️

Өнгөрсөн 3 сарын хугацаанд Онон нь ХБНГУ-ын Конрад Аденаурын санхүүжилтээр, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ- ын зохион байгуулсан ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН МАНЛАЙЛАЛ сургалтад суулаа.

Сургалтын нэр улс төрийн гэх боловч улс төрд, нийгэмд, өөрийн байгаа орчиндоо манлайлахыг, эерэг өөрчлөлтийг авчрахыг хүссэн хүн бүрт хэрэгтэй сургалт байв.
12 удаагийн манлайлал, боловсрол, хууль эрх зүй, улс төр, антропологи, сэтгүүл зүй гээд бүхий л салбарын хичээлийг тухайн салбарых нь шилдэг багш нараас сонсч, ярилцаж, мэтгэлцэж, багаар ажиллаж, үнэ цэнтэй цаг хугацааг өнгөрөөлөө. Бас хичээлийн дундуурх хоол үнэхээр саак кк.

Эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй байж манлайлдаг биш
Уурлаж захиргааддаг, уран яруу ярьдаг нь манлайлдаг биш
Харин эерэг өөрчлөлт хийх хүсэл эрмэлзэлтэй, үзэл бодолдоо үнэнч, тулсан биш ч тодорхой хэмжээний мэдлэгтэй байхад л та өөрийгөө, өөрийн байгаа орчиндоо манлайлах боломжтой.

Заавал УИХ гишүүн болж байж, компаний захирал болж байж том өөрчлөлтийг авчирна гэж үү?

Манай ангийн охид:
Хогоо ангилан хаях хөдөлгөөн өрнүүлж, ирээдүйд эрүүл эко орчинг үлдээх зорилготой
Элсний гар бөмбөгийн спортыг хөгжүүлж, Олимпод Монголынхоо тамирчдыг бэлдэж байгаа
Сургуулийн өмнөх боловсролын салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэж байгаа
Хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг
Монгол гэрийг дэлхийд таниулах
Нийгмийн эрүүл мэнд, хүний эрхийг хамгаалах
Хөдөө амьдарч, өөрчлөлтийг орон нутгаас хийж эхлэх гээд төрөл бүрийн зорилготой.

Тэгэхээр хүн бүрт өөрийнхөө байгаа орчинд өнгө нэмэх боломж бий🌈

Жилд 1 л удаа зохиогддог энэ сургалтад хамрагдахыг хүсвэл👉
Women for Change / Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ФБ хуудсанд нэгдэж, мэдээлэл аваарай.
Энэ жилийх нь болоод өнгөрсөн учраас дараа жил хамрагдаарай.

2 шатны шалгаруулалттай, бичгийн болон ярианы🤩
Эдгээр шалгуураа хангачихвал үнэ цэнтэй сургалтандаа үнэгүй хамрагддаг шүү, жилд ганцхан удаа болдог, 21 хүн л авдаг.

Заа тэгээд амжилт, хүсээд хайгаад бүлтийгээд харвал БОЛОМЖ эргэн тойронд байдаг😇

Мундаг хүн гэж байдаггүйБага зэрэг ТУРШЛАГАТАЙ ХҮН л гэж бий😎Яг 1 жилийн өмнө буюу 2021 оны 06.14- нд анх өөх харвингаас...
05/06/2022

Мундаг хүн гэж байдаггүй
Бага зэрэг ТУРШЛАГАТАЙ ХҮН л гэж бий😎

Яг 1 жилийн өмнө буюу 2021 оны 06.14- нд анх өөх харвингаасаа салж, хавтгай гэдэстэй болох зорилгоор ХЭВЛИЙГЭЭРЭЭ ИНЭЭМСЭГЛЭЕ онлайн дасгалд явж эхэлж байлаа.

60 мин бараг л тасралтгүй бүтэн биеийн кардио болон хэвлийн дасгал хийх чанга ш д, ядарна, хөл гар салганана, гэхдээ эхний 3 хоногоос хойш бие энэ ачаалалдаа дасдаг болохоор тасралтгүй 3 сар цахимаар явсан. 60-57 кг болж, цом авч, хэвлий хавтгай болж, эхэлсэн болохоор урамшаад зааланд хичээллэж эхэлсэн. 10 сард нь цаачин бүр урамшаад тэмцээнд орж билээ, тэгээд 2 ангилалд ороод 2- ууланд нь медаль авсан😎 Амьдралын минь хамгийн күүл мэдрэмжүүдийн нэг байсан. Тэр цагаас хойш саяхныг хүртэл буюу 5 дугаар сар хүртэл тасралтгүй фитнессээр хичээллэжээ.

Ажлын шаардлагаас жим- д явж амжихгүй байгаа тул хэвлийгээрээ инээмсэглэе💪 онлайн ангидаа өнөөдрөөс дахин явж эхэллээ.

Хэдийн 1 жил хичээллэсэн, тэмцээнд орсон, медаль авсан ч 👉👉дасгал хийлгүй 1 сар завсарлаад дахин хийж эхэлэхэд дасгал чанга байлаа, амьсгаадлаа, чардайлаа кк🥴🥴🥴

Энэ бүхнээр юу хэлэхийг хүссэн бэ гэхээр
тэр мундаг болохоороо гэдэг ойлголт байхгүй😵 зөвхөн чамаас бага зэрэг хугацааны өмнө эхэлсэн, чамаас багахан илүү туршлагатай л гэж бий.
🤫дандаа мундаг байх боломжгүй, хичнээн медаль аваад ч, бие дэх булчин минь хөдөлгөөн хийхгүй, хоолондоо анхаарахгүй болохоор өөхөн давхаргаа өмсчихөж бгаам чинь… Тэгэхээр би тэмцээнд орж байсан, миний булчин ингэж хөгжиж байсан зураг үзүүлэхээс өөр дурсамжгүй л гэсэн үг.
Тэр ч бүү хэл Чэмп- д намайг явж байхад, Доржоо багш маань улсын аваргын тэмцээнд ороод алтан медаль авчихаад, 2 хоног амраад л буцаад дасгалдаа орж байгааг харж байсан. Тэгэхээр амжилт, алтан медаль бол насан туршийн баталгаа биш ХАРИН ХӨДӨЛМӨР, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ л баталгаа юм🎖

Энэ бүхнийг уншаад ямар хэцүү юм бэ, аятайхан байхын тулд пөөх байнга дасгал хийж, хоолондоо анхаарах нээ гэж бүү шантраарай😮‍💨 7 хоногоос хойш дасгалд бие дасч эхэлдэг, 1 сарын дараагаас бие чинь ядрах биш бие чинь бүр хүсдэг болно🥰 Тэгэхээр хамгийн хэцүү эхэн үеийг шүд зуугаад өнгөрөөгөөрэй, түүнээс хойш энерцээрээ л явчихдаг байгаа шүү🥳

Амжилт манайхаан💪

МАНЛАЙЛАГЧ ЭМЭГТЭЙ ♥️ гэдэг хэзээ ч уйлдаггүй, гомддоггүй, ядардаггүй, нөхөр хүүхэдгүй /эсвэл байлаа ч хүүхдээ хардаггүй...
01/05/2022

МАНЛАЙЛАГЧ ЭМЭГТЭЙ ♥️ гэдэг хэзээ ч уйлдаггүй, гомддоггүй, ядардаггүй, нөхөр хүүхэдгүй /эсвэл байлаа ч хүүхдээ хардаггүй, асардаггүй, бүхнийг зохицуулчихсан/ богино үстэй, хахир ааштай, эршүүд төмөр хатагтай биш ...

Тэр ч бас өвдөнө, гомдоно, уйлна, түүнд ч бас сул тал бий, түүнийгээ хүлээн зөвшөөрч, төгс бустайгаа хамт бусдын лааг асааж, гэрэл түгээж яваа нэгэн💡

Тэр ч бас хүүхдээ хүргэж, авч амьсгаа дээр гүйж, ар гэрийн ажлаа зохицуулж, авааль нөхрөө хүндэлдэг, энхрий ялдам, эмзэг нэгэн 🌹

Гэхдээ тэр үнэ цэнээ мэддэг, өөрийгөө хайрладаг, бусдад сурсан мэдсэнээ хуваалцдаг, зөв зүйлд уриалдаг, үлгэрлэдэг, үйлдэл хийдэг нэгэн🌟

Энэ мэт олон зүйлийг ойрд сууж байгаа Манлайллын хөтөлбөрөөс суралцаж байна.

Таны бодлоор манлайлагч гэж хэн бэ? Ямар чадваруудыг өөртөө агуулсан байх вэ?

Хамгийн ичдэг зүйлдээ ХАЙРТАЙ БОЛСОН НЬ🧡Би гэдэснээсээ мөн ч их ичдэг байлаа. Язралт, унжилт, харвин гээд л... Байнга то...
30/04/2022

Хамгийн ичдэг зүйлдээ ХАЙРТАЙ БОЛСОН НЬ🧡

Би гэдэснээсээ мөн ч их ичдэг байлаа. Язралт, унжилт, харвин гээд л...
Байнга толинд харж байгаад гэдсээ татаж зогсоно, арьсаа татаж базаж байгаад л яг энэ илүү хэсгийг нь болдогсон бол огтлоод авчихсан гээд л ... / түй түй мод тогшлоо/

Энэ бодлууд намайг өөртөө итгэлгүй болгож, суухдаа гэдсээ татаж, босохдоо цамцаа доош нь татаж, бариу юм өмсөхдөө хаанаас бомбойж болцойж байгаа бол гэж тавгүйтүүлж, ер нь л ертөнцийн сайхныг мэдрэх гэж биш гэдэсний тухай бодолтой л нэгэн байлгав.

Азаар 🙇‍♀️
Залруулж болох тохиол аваас уурлаж ундууцах хэрэг юун
Залруулж болошгүй тавилан аваас уурлаж ундууцаад ч хэрэг юун гэдгийг ойлгож үйлдэл хийж эхлэв.

Унжаад байгаа харвинг хөдөлгөөн хооллолтоор багасгаж, чангалж булчин болгон хүссэндээ хүрч болно гээд фитнессээр хичээллээд 1 жил болох гэж байна💪 Мэдээж үр дүнтэй, учиргүй 6 булчин товойгоогүй ч 11 зураас гарч, хавтгай гэдэстэй болсон.

Харин дүүргэж байсан өөх нь байхгүй болчихоор арьс нь унжидгийн байна, тэр арьс дасгал хийгээд ч хэвээр байсан болохоор авхуулчихъя гэж бодоод мэс заслын эмчээс асууж үзлээ, том сорви үлддэг яггүй хагалгаа гэнэ🥺
Шууд айсан, күэ тэгээд??!! Зөв зүгээр байгаа юмаа юун төлөө тайруулж огтлуулах билээ? Хүүхэд төрүүлсэн нь үнэн нь байхад төрсөн ч төрөөгүй юм шиг харагдах гэж үү???

Хүүхдүүдийг минь энх тунх, аюулгүй 10 сар дотроо тээж, агуулсан гэдсэндээ одоо би ХАМГААС ХАЙРТАЙ🥰 Язарсан, унжсан арьс нь тэр бүхнийх нь гэрч учраас хамтад нь хайрладаг.

Өө сэвгүй тэгш галбир гэж хаа ч үгүй, харин ч таны амьдралын тодорхой мөчлөгт тохиолдсон зүйлс бие дээр тань ул мөрөө үлдээж, түүх болон хадгалагдаж, таныг ямар баялаг амьдралтай нэгэн гэдгийг харуулж байдаг шүү🌟

Өөрийгөө хайрлах нь өдөржин гоо сайхан, шоппингдох биш
Өө дутагдал, төгс биш- тэй нь хамтад нь хүлээн зөвшөөрч ХАЙРЛАХ ЮМ🖤

Яанаа насных уу, намбаных уу, ухаан суусных уу🤓НЭГ Л МЭДСЭН ЧИНЬ👉варений шил хаялгүй, хадгалдаг болж, бүр гөлтийтөл угаа...
15/04/2022

Яанаа насных уу, намбаных уу, ухаан суусных уу🤓

НЭГ Л МЭДСЭН ЧИНЬ
👉варений шил хаялгүй, хадгалдаг болж, бүр гөлтийтөл угаагаад угаалтуурын доод шүүгээнд өрж энтр, хэзээ ч хэрэглэх гэж байгаан
👉өндөг авахдаа хуванцар биш картонон цаастайг сонгодог болж, болоогүй ээ, идэж дуусчихаад тэрүүгээр нь хүүхдүүдтэйгээ хайчилж нааж янз бүрийн юм хийж дахин ашиглана
👉хувцас авахдаа удаан бодож, олон жил өмсөх жинтэйхэн сонголт хийхийг хичээх болж
👉усанд ороод савандчихаад үтэр түргэн усаа хаадаг болж
👉одоо жорлонгийн почкиндоо юу хийж усаа хэмнэх вэ🧐гээд бодоод сууж байна. Баасан гаригт бодох бодол мөн ч юм уу, биш ч юм уу кк

Би Туулын эрэг орж хог түүж үзээгүй л дээ, гэхдээ өдөр тутамдаа ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ байхыг хичээдэг.
Та нарт өдөр тутамдаа хэрэгжүүлдэг жижкээн хөөрхөн ЭКО ДАДАЛ ♻️ бий юу?

Хүмүүс цасыг хэлэхдээ насаа давхар утгаар хэлдэг  #гэнэ. 🧈Шар тос гэвэл 40+, ❤️романтик гэвэл 30+, 🧘‍♀️эмо гэвэл 20+, 🎄ш...
13/04/2022

Хүмүүс цасыг хэлэхдээ насаа давхар утгаар хэлдэг #гэнэ.
🧈Шар тос гэвэл 40+,
❤️романтик гэвэл 30+,
🧘‍♀️эмо гэвэл 20+,
🎄шинэ жил гэвэл 20 доош

Би ч 20,30 хавьцаа л яваан байна, та юу гэж боддог вэ?

Address

Ulaanbaatar
976

Telephone

+97699092295

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөтлөгч Онон posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Хөтлөгч Онон:

Videos

Share

Category