Гэр бүлийн түүхийн хөтөч Угийн бичиг

Гэр бүлийн түүхийн хөтөч Угийн бичиг ХЭН ӨӨРИЙН АЖ БАЙДЛЫГ САЙН ЗОХИОЖ ЧАДВАЛ ТЭР ХАРЬЯАТ УЛСАА ЗАХИРЧ ЧАДНА (ЧИНГИС ХААНЫ СУРГААЛААС)

Гэрлэх шийдвэр, эхнэр, нөхрийн тогтсон харьцаанд  Монголчууд бид Ази, Европ заншлыг хольсон байгаа санагдлаа. Газарзүйн ...
23/11/2024

Гэрлэх шийдвэр, эхнэр, нөхрийн тогтсон харьцаанд Монголчууд бид Ази, Европ заншлыг хольсон байгаа санагдлаа.
Газарзүйн байршил маань ч бас нөлөөлдөг бх.
🌿

Орчин үед хоёр өөр орны хүмүүс хоорондоо гэрлэх нь нэлээд түгээмэл болоод байгаа бөгөөд энэ нь гайхах зүйл биш юм. Гэхдээ заримдаа улс орон бүрийн ёс жаяг уламжлала...

*Урт насан бүүвэй* дуу Youtube дээр тавигдсан байна. Зурагтаараа үзэж болох нь ээ. https://youtu.be/XSWRGYig8Lg?si=cbZjg...
05/11/2024

*Урт насан бүүвэй* дуу Youtube дээр тавигдсан байна. Зурагтаараа үзэж болох нь ээ.
https://youtu.be/XSWRGYig8Lg?si=cbZjgofYlSh55tXL

Хүүхэд өсгөнө, хүмүүжүүлнэ ээ гэдэг гэр бүлийн хамтын хөдөлмөр билээ.
Олон өвөө, эмээ, ээж, аав, ах, эгч нар бүүвэйн дуугаа дуулж, сонсгож *нялх*-ыгаа амар амгалан, эрүүл саруул өсгөг ээ.

Алтан нар, алиман сар, эх дэлхий минь ч амгалан байг ээ.

Д.Үүрийнтуяа - Урт насан бүүвэйХөгжим: Ц.Жамъян МУСГЗШүлэг: Ц.Туяа

Дэлхий ээжийг ингэж дүрсэлжээ. Бид энгэрт нь торнисон үрс нь билээ.
22/10/2024

Дэлхий ээжийг ингэж дүрсэлжээ. Бид энгэрт нь торнисон үрс нь билээ.

Эвт шаазгай буга барина Хүн ахтай Дээл захтай
18/10/2024

Эвт шаазгай буга барина

Хүн ахтай Дээл захтай

Иргэний пост: ❗Сүүлийн үед төрсөн Ах, эгч, дүүс, төрөл садангууд таарахаа байчихсан явдал анзаарагдах болов.
Төрсөн ах, эгч, дүүс - садан төрлийн сүлбээтэй улсууд цумраад ирэхээр сайнаа үздэггүй муу ёр дуулддаг юм л даа. Өвчин зовлон нүүрлээд, үйлс нь бүтэхээ байгаад цаг бусын үхэл хагацал тасардаггүй. Энэ нь - Яваа яваандаа тойрсон тэлсэн нутаг хошуундаа муугаар нөлөөлчихдөг.
Тэгээд бүр цаашаа даамжраад - Улс үндэстний хэмжээнд хүртэл ил далд ямар нэгэн байдлаар буруу үлгэр дуурайлал болоод явчихдаг.
Энэ их гай нь олны дунд ан цав суулгадаг тийн айхавтар хор хөнөөлтэйг санах хэрэгтэй...
Муу цаг ирэхээр янаг хоёр холдож, өстөн хоёр ойртдог гэсэн үгтэй.
Ингэх нь цаанаа аймшиг нүүрлэнэ гэсэн үг... Ахан дүүс уг нь арай жаахан учир мэдэх нэгнийхээ үгийг дагах ёстой. Ер нь хаа газрын гэр бүл, ахан дүүсийн харилцаа бат бэх байж гэмээнэ - Хүмүүний орчлон зөв эргэдэг. Ам, амандаа шаагилдаад дур зоргоороо авирлаад толгойлох хүнгүй болоод ирэхтэйгээ зэрэг өөдөлдөггүй
Ганц хоёрхоон бузар шингэсэн этгээдийн үйлдэл - Ахан дүүсээ хагалган бутаргаад шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг болгоод хаячихдаг.
Өө, тэгээд бүр хамгийн гэмгүй хүний дүр эсгээд амьтан ах дүүгийнхээ сэтгэл санааг үймүүлэхийг яана.🤔🧟‍♂️
Ахан дүүс нэг эвдэрвэл эргэж эвэндээ ороход нэн төвөгтэй.❗
Гомдол гэнүүр нь голдоо орчихдог тул эргэж эвсэхгүй явсаар үхчихэж мэднэ. Сайдаж уучлахгүй явсаар үхчихвэл сүнс нь амирладаггүй гэмтэй.. Иймд - Ахан дүүс -садан төрлүүд заавал эвлэрэх ёстой.
Ахан дүүс эвтэй байгаа нь энэ гээд буруутай эвлэрч болохгүй.
Сайн сайхан, Зөв чиг-зүг рүү нэгдэх учиртай. Бусдыг хутгаж, хагалган бутаргаад болдоггүй хүн бол хэзээ нэгэн цагт нүглээ өөрөө үүрдэг хорвоогийн хатуу хуультай..❗
Эвлүүлэн нэгтгэх гэж, бүр тархи толгойд нь жаахан ч гэлээ юм ойлгуулах гэж зүтгээд байдаг хүний үйлс ямагт бүтэх нигууртай... Тийм хүмүүс өчнөөн бий. Ямар ч юм болж байсан эерүүлэх гээд л өөрийн хамаг цаг нэр нүүрээ бараад л явах.
Зарим сайхан ахан дүүсийн дунд нэг айхтар бэр, нэг болдоггүй хүргэн орж ирснээр - Тэр айл, ахан дүүсийн тангараг дамцагийг эвдэж орхих нь цөөнгүй.... Тэр зэргийг эрүүлээр анзаарч тунгаагаад буруу зөвийг ярилцаж ойлголцоод даруй эвэнд нь оруулах учиртай.❗Ахан дүүсийг харсан -ТЭНГЭР - гэж бий. Зөв явахыг хичээвэл Тэнгэр нь дааж авардаг. Бүр ивээн тэтгэж түшиж тулдаг...
Ухамсар нь буруу, зөрүү чиглээд ирмэгц шийтгээд эхлэдэг.
Төрсөн эхийгээ хайрлаагүй, нэг удаа цамцыг нь ч угааж өгөөгүй хэрнээ нөхрөө, эхнэрээ хайрлана гэвэл тэрэн шиг худлаа нь үгүй... Хайрласан нэр зүүгээд зүгээр л жүжиг тоглож явдаг.
Төрсөн дүү нараа ялгаж салгаад, төрсөн ахан дүүсээ хутгаад., Үр хүүхдүүддээ буруу ухуулга хийгээд байгаа Хүн - өнөөдөртөө яахав болдог л байх. Алс хэт нь - Үр хүүхдийнхээ тэнгэр заяаг гомдоож буйгаа ойлгох хэрэгтэй.. Атааа хорсол бол ахан дүүс ойр тойрноос эхэлдэг. Тэрийг өдөөж өгдөг нэг хоёрхоон хүмүүс л байдаг.
Өөрийн цус-махны сүлбээтэй хэн нэгэн сайн сайхан явбал харин ч бүр бахархах ёстой ёо доо.
Гэр бүл - ахан дүүсээс - ТӨР - УЛС эхэлдэг юм шүү та минь ээ.❗
Ямарваа бэрхшээл зовлон тулгархад юун түрүүнд - Ахан дүүс, садан төрлүүд нь л ирдэг. Тэднээ л хардаг нь амьдралын жам ёсны хэрэг..... Тиймээс бие - биенээ хайрлахгүй юм гэхэд - Харсан даасан Тэнгэр заяагаа бодох нь чухал юм шүү дээ.✅❗

Өнөөдөр билэгтэй сайхан өдөр хурим найраа хийж гэр бүлээ баталгаажуулж байгаа Хосууддаа, өрх сунгах гэж буй залуучууддаа...
19/09/2024

Өнөөдөр билэгтэй сайхан өдөр хурим найраа хийж гэр бүлээ баталгаажуулж байгаа Хосууддаа, өрх сунгах гэж буй залуучууддаа, унаган багынхаа даахь, сэвлэгээ үргээлгэж буй хөөрхөн багачууддаа болон сайн сайхан, дурсгалтай баяр хийж буй хүмүүст АЗ ЖАРГАЛ, ЭРҮҮЛ ЭНХ, ӨНӨР ӨТГӨН, БҮТЭЭЛ, АМЖИЛТААР ДҮҮРЭН байхыг хүсэн ерөөе!

Номын баярын эргэн тойрон сониноос
14/09/2024

Номын баярын эргэн тойрон сониноос

29/08/2024

Улс орныхоо хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах Ирээдүйн сайн боловсон хүчин залуустаа амжилт хүсье! Сайн үйлс түгэн дэлгэрэг ээ.

06/08/2024

🎁🎁🎁Та хурим, найрын эзэддээ ирээдүйд үнэт өв болон үлдэх бэлэг хайж байна уу?

📙 Гэр бүлийн түүхийн хөтөч ном нь олон хүнд танигдаж хэрэглээ болсон, хүндтэй хүмүүстээ өгдөг бэлгийн нэг билээ.

🍀Ураг, удам, үр хүүхдүүдийнхээ талаар үнэт мэдээллээ тэмдэглэхээс гадна ХУРИМ НАЙР, аз жаргал, баяр баясгалангаа номондоо шигтгээ болгон үлдээгээрэй.

📲Захиалга өгөх утас:
94092390

Хот дотор хүргэлт үнэгүй 🚗

ХЭН ӨӨРИЙН АЖ БАЙДЛЫГ САЙН ЗОХИОЖ ЧАДВАЛ ТЭР ХАРЬЯАТ УЛСАА ЗАХИРЧ ЧАДНА (ЧИНГИС ХААНЫ СУРГААЛААС)

🇲🇳🎪🚗🚙Та бүхэн минь сайхан наадаж, сайхан амраарай. Бас зуны дэлгэр цагтаа сайхан амарч аялахын зэрэгцээ ахмад настан, ну...
10/07/2024

🇲🇳🎪🚗🚙Та бүхэн минь сайхан наадаж, сайхан амраарай.
Бас зуны дэлгэр цагтаа сайхан амарч аялахын зэрэгцээ ахмад настан, нутгийн ахан дүүстэйгээ уулзаж Угийн бичигтээ орох үнэтэй мэдээлэлээ цуглуулж, арвижуулж авах буй заа.

Энэ жил олон аймаг, сумд 100 жилийн ойтой тул Ахан дүүс, ураг, удмын уулзалт, баяраа хийж буй гэр бүлүүд их байна. Бүгдэд нь амжилт хүсье.

🍀🍀🍀Энэ удаагийн ДЭД СЭДЭВ: УГИЙН БИЧИГ БҮТЭЭХ АЛХАМ 1:

УГИЙН БИЧИГ БҮТЭЭХ, АРВИЖУУЛАХ 3 АЛХАМ БАЙНА (Хавсаргасан Зураг харна уу?
). АЛХАМ 1-г танилцуулья.

🍀АЛХАМ 1:
ГЭР БҮЛИЙН ТҮҮХ, МЭДЭЭЛЭЛЭЭ ЭРЭН ХАЙХ, ЦУГЛУУЛАХ

❓Эх сурвалж болох материалуудыг ХААНААС олж авах вэ?
Гэр бүл, хамаатан садныхаа гэрт байгаа хуучны зураг, альбом, өдрийн тэмдэглэл, аймаг, сумдын ойн арга хэмжээний ном, дурдатгал, тухайн аймаг сумынхны нэгтгэсэн овог, угийн бичигтэй холбоотой ном
Хүн амын тооллогын бүртгэл, сум,аймаг, үндэсний архив, мэдээллийн сангаас шүүлгэх,
+➕БУСАД
Өвөг дээдсийн нутгийн ахмад настан, холын хамаатан төрөлтэй уулзах, Ах дүүс, төрөл садны цугларалтыг ашиглах (уул ус, овоо тахих, хурим найр, төрсөн өдөр, золголт, өндөр нас, хүндэтгэлийн баяр, нялхсын сэвлэг үргээх гэх мэт)
Хуучны зураг, бичиг, тэмдэглэлийг судлах

✔️✔️✔️НИЙТЛЭГ АЖИГЛАЛТ: УГИЙН БИЧИГ БҮТЭЭГДЭХ, ШИНЭЧЛЭХ ЯВЦАД ихэнх үед УРГИЙН БАЯР, УУЛЗАЛТ 2-3 УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
✔️✔️✔️ИЙМЭЭС ҮР ДҮН ӨНДӨРТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛС:

👍👍👍УУЛЗАЛТ, БАЯР ХИЙГДЭХЭЭС ӨМНӨ ХИЙГДВЭЛ ХЭРЭГТЭЙ АЖЛУУДААС ОРУУЛАВ:
🎯1-рт Ураг, удамдаа танилцуулах Ургийн бичиглэлээ ерөнхийлөн зурах,
🎯🎯2-рт Айл, өрх бүрийн Ургийн номд бичигдэх зүйлсийг урьдчилан хүргүүлэх, бэлдүүлэх

👨‍👨‍👧‍👦АЙЛ БҮРИЙН НАМТАРТ БИЧИГДЭХ ЗҮЙЛС. Үүнд:
- Гэр бүлээрээ (ам бүлээрээ) авахуулсан зураг
- Бусад зургууд
- Гэрийн эзэн, гэргийгийн төрсөн нутаг, газар,
- Хэдэн хүүхэдтэй, хүүхдүүдийн төрсөн он сар өдөр, хүйс, одоо юу хийж байгаа
- Гэрийн эзэн, гэргийгийн Мэргэжил, боловсрол,
- Гэрийн эзэн, гэргийгийн Эрхэлж байсан ажил төрөл, гавъяа шагнал,
- Сонирхдог зүйлс, авъяас чадвар (шүлэг, яруу найраг, дуу, гар урлал, өгүүлэл гэх мэтийг хавсаргана )
- Холбогдох түүхэн зураг, баримт, дурдатгал
- Сургамжтай зүйлс
- Онцгой сонин дурдатгал, бүтээл,
- Өв дамжин яваа сургаал үгс бүгд орвол сайн.
➕➕➕НЭМЭЛТ: Өвөг дээдсийнхээ тухай хаагуур гол төлөв нутаглаж байсан, юу эрхэлдэг байсан, дээд өвөг эцэг, эхийн талаар ямар хүмүүс байсан талаар чадах хэмжээгээрээ сураглаж гаргаж өгөх гэх мэт. Өөр чухал гэж бодсон зүйлсээ бичнэ.

❓❓❓АНХААРАХ ЗҮЙЛ: Өрх толгойлсон ГЭР БҮЛ бүрээр намтрыг бичүүлж авна . Үүнд: дээрхитэй адил мэдээлэл орох, мөн хүргэн, бэр, ач, зээ нарын мэдээлэл бүгд орох

Эдгээр материалыг АМ БҮЛ бүрээс төлөвлөсөн хуваарийн дагуу том ам бүл бүрийг төлөөлөх 1-2 хүн хариуцан цуглуулж гол зохион байгуулагч, санаачлагчийн майл хаяг руу илгээх эсвэл Hard diskээр авчирч өгнө.
🗒📕📗📚УГИЙН БИЧГЭЭ цаг хугацаанд нь амжилттай, чанартай, бүрэн бүтээхийн ГОЛ ХҮЧ, СУУРЬ нь хариуцлагатай 🧔‍♂️🧕👲👱‍♀️👨‍🦰иргэн бүр, ураг төрлийн хүн бүрийн оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаанаас ХАМААРНА.
УРГИЙН БАЯРАА зохион байгуулж буй, УГИЙН БИЧГЭЭ бүтээж буй та бүхэндээ ДАХИН АМЖИЛТ ХҮСЬЕ.

БЭЛТГЭСЭН: Ц. ТУЯА, ГЭР БҮЛИЙН ТҮҮХИЙН ХӨТӨЧ НОМЫН ЗОХИОГЧ, ГЕНЕТИКЧ
2024.07.10

🍀🍀🍀ДЭД СЭДЭВ: УГИЙН БИЧГЭЭ шинжлэх ухаанчаар хөтлөе! ❓️❓️❓️ЯАГААД бид УГИЙН БИЧГЭЭ хөтлөхдөө ЭЦЭГ, ЭХИЙН гэсэн 2 ТАЛАА з...
05/07/2024

🍀🍀🍀
ДЭД СЭДЭВ: УГИЙН БИЧГЭЭ шинжлэх ухаанчаар хөтлөе!

❓️❓️❓️ЯАГААД бид УГИЙН БИЧГЭЭ хөтлөхдөө ЭЦЭГ, ЭХИЙН гэсэн 2 ТАЛАА заавал оруулж үр хүүхдүүддээ өвлүүлж өгөх ёстой вэ???

🎯ШАЛТГААНЫГ тайлбарлахын тулд БИД ЯМАР УЧРААС эцэг, эхтэйгээ 50, 50 хувиар ижил генетик мэдээлэлтэй байгааг харахын тулд УДАМШЛЫН шинжлэх ухааны СУУРЬ үндэслэлийг тайлбарлахыг хичээв.
Бидний биеийн эрхтэн, яс, арьс, булчин, өөх, шөрмөс гэх мэтийг бүрдүүлж буй үндсэн нэгж бол ЭС гэдгийг бүгд мэднэ. Энэ маань эсийн хана, сийвэн, голд нь оршдог бөөмөөс тогтоно. ЭСҮҮД нийлж ЭДИЙГ үүсгэдэг, эс дотор хүний амьд явах, эрүүл байх бүх үйл ажиллагаа явагддаг гэхээр маш чухал зүйл юм.

📚Эсийн бөөмөн дотор бидний амьсгалах, хоол боловсруулах гэх мэт бодисын солилцоо, биеийн өнгө, царай зүс, зан төрх, биеэ авч явах байдал, оюун ухаан гэх мэтийг хэвийн явуулахад шаардлагатай функцийн 30 000 гаруй генийг агуулагч 23 хос хромосом байдаг.

🧬🧬ГЕН гэдэг бол аль хромосомын хаана байрлаж бгаа гэдгээсээ хамааран ямар нэг функцийн КОМАНДыг агуулсан УДАМШЛЫН НЭГЖ гэж ойлгож болох нь.

Ингэхээр ГЕНИЙН түвшинд гарсан аливаа өөрчлөлт буюу гинжин хэлхээний нэг хэсэг алга болох, илүүдэл хэсэгтэй болох, солигдох гэх мэт нь хамаарал бүхий амин хүчил, уургийн нийлэгжлийг зогсоох, багасгах, ихдүүлэх хэмжээний өөрчлөлтийг өгдөг. Энэ нь ихэнх удамшлын өвчин, хавдар, бодисын солилцооны өвчнүүдийн нэг гол шалтгаан болдог.

🔎ХАМГИЙН ЧУХАЛ ОЙЛГОХ ЗҮЙЛ НЬ ХРОМОСОМ бүр эцэг, эхээс удамшин/ хуулбарлагдан ирсэн 2 буюу ХОС утаснаас бүрдэнэ. Ийм учраас ГЕН тус бүр ч бас эцэг, эхийн гэсэн хос аллелаас тогтдог байна. 🧬🧬Үр тогтох үед 30 000 гаруй генийн нэг дан аллелиуд нь ЭЦГЭЭС, нөгөө нь ЭХЭЭС дамжин ҮР ХҮҮХДЭД удамшина гэсэн үг байх нь ээ. Өөрөөр хэлбэл 30 000 гаруй аллелийг ааваасаа, нөгөө 30 000 г нь ээжээсээ дамжуулан авч байж ГЕНИЙН сан бүтэн болох нь.

🧹🧹🧹НЭГ ТӨӨРӨГДӨЛ яваад байгаа. Үүнийг олон хүн фэйс хуудсандаа хуулж/share хийж тавьсантай таарсан. Үүнд: 30 000 генийг автоматаар шууд 2-д хуваан 15 000 гаруй генийг ааваасаа, нөгөө 15 000 г ээжээсээ удамшуулан авдаг гэж бичсэн байгаа. Энэ нь генийн сангийнх нь тал нь алга болсон мэтээр ойлгогдож байна. Генийн сангийн 50 хувь байтугай нэг ген дээр өөрчлөлт ороход ямар муу үр дагавар авчирч болохыг мартаж болохгүй юм.

🔬🧲Буцаад сэдэв рүүгээ оръё. ҮР ХҮҮХЭД эцэг, эхтэйгээ 50, 50 хувиар ижил удамшлын материалтай байна. ЭНГИЙН нэг жишээ: Хүний үсний өнгийг тодорхойлох 2 аллел байна. Эцэг нь бор өнгийн үстэй (АА), эх нь шаргал үстэй (аа). Энэ хосын үр хүүхэд нь эцгээсээ бор (А), эхээсээ шаргал өнгийг (а) тодорхойлогч нэг, нэг аллел авна.
Бор өнгө нь давамгайлан илрэх тул энэ хосоос гарсан бүх хүүхэд БОР үстэй (Аа) байна.
Давамгайлан удамшдаг шинж тэмдэгт бор/ бараан нүдний өнгө, халзан, цусны А,В бүлэг гэх мэт
Нуугдмал удамшил. Жишээ нь: шаргал үс, цэнхэр нүдний өнгө, хялман (альбонизм), цусны О бүлэг гэх мэт байна.

❓️Дараагийн асуулт: Жишээ нь нэг айлын АЧ ХҮҮ өвөө, эмээтэйгээ удамшлын мэдээлэл нь ижил байх хувь хэд байх вэ?
✔️ХАРИУЛТ: АЧ ХҮҮ авга өвгө эцэг, авга эмэг эхтэйгээ 25, 25%-иар ижил удамшлын мэдээлэлтэй байх бол нөгөө 50% нь ач хүүгийн эхийнхтэй (бэр) адил байна. Ач хүү нагац өвгө эцэг, нагац эмгэ эхтэйгээ 25,25% удамшлын ижил мэдээлэлтэй байна гэсэн үг юм.

📚📙📙УГИЙН БИЧИГ ХӨТЛӨГЧ ХҮН өөрөөс дээшхи 9 үе дотор үе үеийн эцэг, эхтэйгээ ижил удамшлын мэдээлэл хэдэн % байхыг нэгтгэн харуулав.

IX үе 0,182% х 512 (Тэнгэр/ Язгуур 256 өвгөд, 256 эмгэд)

VIII үе 0,364% х 256 (Өндөр 128 өвгөд, 128 эмгэд )

VII үе 0,728% х 128 (Холбоо 64 өвгөд, 64 эмгэд )

VI үе 1,56% х 64 (Хулан 32 өвгөд, 32 эмгэд )

V үе 3,125% х32 (Элэн 16 өвгөд, 16 эмгэд )

IV үе 6,25% х 16 (Хуланц 8 өвгөд, 8 эмгэд)

III үе 12,5% х 8 (Элэнц 4 өвгөд, Элэнц 4 эмгэд)

II үе 25% х 4 (Авга, нагац өвгө эцэг, Авга, нагац эмгэ эх-нийт 4)

I үе 50% х 2 (Эцэг, Эх)
Хөтлөгч хүн (Би өөрөө)

🎯ИЙМ учраас НЭГ ОВОГ, ӨРХ ГЭР БҮЛ УГИЙН БИЧГЭЭ бүтэн, бүрэн гаргахын тулд ЭЦЭГ, ЭХ 2 талаа хоёуланг нь оруулан хөтлөн явах нь зүйтэй юм.
ЭХИЙН ТАЛАА орхигдуулвал УДАМШЛЫН 50%-ийн мэдээлэл, түүхээ дутуу гарган хойч үедээ өвлүүлэх, улмаар эхийн талын төрөл саднаа мэдэхгүйн улмаас хоорондоо суух, гэр бүл болох, үр хүүхэдтэй болох, цус ойртолтын эрсдэлд орох аюултай.

Энэ нь эцгийн талд ч бас хамаарна. Амьдрал баян тул бутач, өргүүлсэн, багадаа өнчирч хоцрон нутгаасаа гарсаны улмаас төрөл саднаа мэдэхгүй байх хүмүүс тохиолддог. Ийм үед тухайн хүн төрөл, садан, өвөг дээдсийнхээ талаар эрэл хайгуул хийж, өөрийн мэдэж чадах хүртлээ тэмдэглэн УГИЙН БИЧИГТЭЭ оруулах нь ирээдүй үед нь маш чухал байна.

💭Орчин үеийн үйлдвэржилт, агаар, хөрсний бохирдол, элдэв туяа, долгион, цаг агаарын гэнэтийн үзэгдэл ихэссэн зэрэг нь бидний биед, генд өөрчлөлт өгөх эрсдлийг нэмэгдүүлж байна.

Тиймээс хариуцлагатай иргэн бүр тойрч гарч болох цус ойртолтын эрсдлээс сэргийлэх нэг гол ажил бол УГИЙН бичгээ хөтлөх юм.

🌿🌿🌿Нэгтгэн дүгнэхэд Монголчуудын нэг овог дотроо 9 үе дотор гэр бүл болж үр хүүхэд төрүүлэхийг, ураглахыг хориглосон байдаг нь 9 дэх үеийн дараагаас удамшлын материалын ижил байх магадлал ТЭГ рүү ойртож гэр бүл болсон тохиолдолд цус ойртолтын эрсдэл холдохыг сургасан байдаг нь гайхамшигтай уламжлал юм.

Бэлтгэсэн: Ц. Туяа, Генетикч
Пэйж хуудас: Гэр бүлийн түүхийн хөтөч Угийн бичиг
Facebook: Golden Ray Tserenbataa

Эх сурвалж: Human genetics, Угийн бичгийн хөтлөлт, ашиглалт Сургалтын материал

Мөнх хөх тэнгэрийн дор Монголын үрс маш олон болтугай. Айл гэр амгалан бол улс орон минь амгалан тайван.
01/06/2024

Мөнх хөх тэнгэрийн дор Монголын үрс маш олон болтугай. Айл гэр амгалан бол улс орон минь амгалан тайван.

Хавар, намарт зохиогддог Номын баяраа хүлээдэг болжээ.Энэ хагас, бүтэн сайн, 1 дэх өдөр буюу 5-р сарын 18, 19, 20-ны өдр...
14/05/2024

Хавар, намарт зохиогддог Номын баяраа хүлээдэг болжээ.

Энэ хагас, бүтэн сайн, 1 дэх өдөр буюу 5-р сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр болох Номын баярт Түүхч, Dr. Dondogjal Munkh-ochir, зохиолч Жамьян ахтайгаа цуг байх нь ээ.

Асар маань баруун талд гэсэн дугаарыг нь удахгүй тавина аа.

Тун удахгүй уулзацгаая.
Зөвлөгөө авах, тодруулж асуух зүйлтэй хүмүүсийг бас ирээрэй гэж урьж байна.🍀🍀🍀

Өнөөдрийн бас нэг сайхан мэдээ...Монголын Хүүхдийн Ордон-ы авьяаслаг хүүхдүүд, эрдэмт багш нарын тайлан тоглолт амжилтта...
22/04/2024

Өнөөдрийн бас нэг сайхан мэдээ...
Монголын Хүүхдийн Ордон-ы авьяаслаг хүүхдүүд, эрдэмт багш нарын тайлан тоглолт амжилттай боллоо. Ирээдүйн олон уран бүтээлчдийг төрүүлэх, залуу үеэ урлагт дуртай болгох, ойлгох, зөв боловсон хүмүүс болон хөгжихөд их хувь нэмэр болж байдаг Ордоны хамт олонд талархаж байна.

Surgaltaa hiiseer l bna. Margaash ajillaj bsan hamt olon, uur olon salbariin erdemted, sudlaachiddaa iltgelee tavih ni e...
18/04/2024

Surgaltaa hiiseer l bna. Margaash ajillaj bsan hamt olon, uur olon salbariin erdemted, sudlaachiddaa iltgelee tavih ni ee. ♥️

Айл, өрх бүр Угийн бичигтэй болцгооё!
Гэр бүлийн түүх, угийн бичгээ энгийн бөгөөд сонирхолтой бас хурдан аргаар хөтлөх, бүтээх аргачлал болон цаашдын ашиглалтын талаар илүү мэдээлэлтэй болно.
Та ганцхан цагийг БИ хэн бэ? ГЭР БҮЛ гэж юу вэ? Миний сайн сайхан юунаас эхтэй вэ? Манай гэр бүлд урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн асуудал байна уу? гэх мэт зөвхөн өөрийнхөө болон гэр бүлийнхээ тухай асуултанд зарцуулсандаа баяртай байх болно.

Генетикч Ц.Туяа
Утас: 94092390
Цахим шуудан: [email protected]
Facebook: Гэр бүлийн түүхийн хөтөч

🧐
17/04/2024

🧐

Зарим айл олон хүүхэдтэй хэрнээ дандаа охид эсвэл хөвгүүдтэй байдаг тохиолдлууд түгээмэл бий. Магадгүй таны эргэн тойрон дахь ойр дотны хэн нэгэнд энэ явдал тохио....

Tursun udriin bayriin mend hurgej eruul, mendchilgee devshuulsen naiz nuhud, ah, egch, duu, nuur nomiin naizuuddaa talar...
12/04/2024

Tursun udriin bayriin mend hurgej eruul, mendchilgee devshuulsen naiz nuhud, ah, egch, duu, nuur nomiin naizuuddaa talarhlaa. Sain saihan, az jargaliin eruul buhen ni bat orshig ee. Ta nar mini elgeeree enh amgalan, turluuruu tumen amgalan baigaarai. 🌸⚘️🍀

Address

Улаанбаатар хот, БЗД, 26-р хороо, 333-р байр
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэр бүлийн түүхийн хөтөч Угийн бичиг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Nearby media companies


Other Book & Magazine Distributors in Ulaanbaatar

Show All