19/05/2022
Монголчууд эрт үеэс гүн хүндэтгэлтэй хандаж ирсэн олон найр наадам дунд хүүхдийн нялх үс буюу даахь үргээх ёслолд гойд ач холбогдол өгдөг байсан нь одоо ч бидэнд уламжлагдсаар иржээ. Нутаг нутаг өөр өөрийн ёс дэг жаягтай тэмдэглэж ирсэн боловч ерөнхий хэдэн зарчим байдгийг өөрийн хэмжээнд судалж мэдсэнээ та бүхэнтэйгээ хуваалцаж байна.
Хүү хүүхдийг 3,5 буюу сондгой насанд буга урамдах цагаар (намар), охин хүүхдийг 2,4 насанд нь буюу хөхөө донгодох цаг(хавар) даахийг нь үргээдэг байна. Өдөр сонгохдоо хүүхдийн нас,жил, төрсөн гаригийн ивээл өдрийг сонгож ах дүү,хамаатан саднаа цуглуулж найр наадмыг сайн цагт сонгон эхлүүдэг байна. Даахь үргээлгэж буй хүүхдэд шинэ дээл хувцас өмсгөж гоён, ивээл жилтэй хүнээр даахинд эхэлж хүргэнэ. Даахинд хүрч буй хүнд ариун цагааны бэлгэдэл сүү амсуулж, хар хороос хамгаалах дом болгож модон хутгаар хүүхдийн баруун шанаанд хүрч хадаг уясан шинэ хурц хайчаар( зарим нутагт хуучин үйлийн хайчаар ч хүрдэг гэсэн яриа бий) хэсэг үс аван, уг үсээ хадагны үзүүрт уяж хадгална (энэ хадгалсан үс нь зарим тохиолдолд эмчилгээний дом болох нь бий.)
Даахинд хүрсэн хүн хүүхдийн ирээдүйн сайн сайхныг зөгнөж ерөөлийн сайхан үгээр ерөөж,халзан цагаан хонь амалдаг учиртай. Энэ нь орчин цагт хүүхдийг баярлуулах тоглоом наадгай. чихэр амттан болжээ.Гэх мэтчилэн ах дүү садангууд бүгд даахинд хүрч, холын зочинтой бол хөхөл даахь үлдээж үлдсэн үсийг нар шингэхээс өмнө гүйцэд авдаг юм байна.
Даахь үргээх ёслолын үеэр архи дарс хэрэглэдэггүй харин малын шим айргаа сөгнөж болох бөгөөд идээ ундааны хувьд гойд цээрлэх зүйл байдаггүй ч, ирсэн зочиддоо аль болох шинэ соргог идээ ундаа барьдаг бөгөөд цагаалага зайлшгүй хийдэг байна. Битүүлгийг нутаг нутгийн онцлогоос хамаарч тавих эсэхээ шийддэг.
Та бяцхан үрсийнхээ даахь үргээх ёслолыг #бууз, #шаржигнууртахиа, #банш зэргийг King's food- с захиалаарай.
Манайх НМХГ-ын лабораторийн шинжилгээний бичигтэй чанартай, амттай, шинэ бүтээгдэхүүнийг өдөр бүр танайд хүргэж байна.
King's food бяцхан үрсдээ хайраа түгээе🙂