Ug news

Ug news Мэдээ мэдээллийн сайт

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ЗУРГИЙГ ХИЙМЭЛ ОЮУН АШИГЛАН ҮНСЭЛЦЭЖ БАЙГАА МЭТ БОЛГОЖЭЭ‼️🔍Шалгасан зургийг WasItAI хэрэглүүрээр шалгах...
16/01/2025

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ЗУРГИЙГ ХИЙМЭЛ ОЮУН АШИГЛАН ҮНСЭЛЦЭЖ БАЙГАА МЭТ БОЛГОЖЭЭ‼️

🔍Шалгасан зургийг WasItAI хэрэглүүрээр шалгахад хиймэл оюунаар бүтээсэн гэж харууллаа. AI Image Detector-оор шалгахад 85,2 хувийн хиймэл оюунаар бүтээсэн байх магадлалтай гэх үр дүн гарсан. BrandWell AI хэрэглүүрээр шалгахад 93 хувь, AI Content Detector хэрэглүүрээр шалгахад 59 хувийн хиймэл оюунаар хийсэн гэх үр дүнтэй гарсан.
🔍Шалгасан зурагт УИХ-ын гишүүн С.Цэнгүүний албан ёсны фэйсбүүктээ 2024 оны 6 дугаар сарын 11-нд нийтэлсэн зураг болон УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн 2022 оны 12 дугаар сарын 19-нд фэйсбүүктээ оруулсан зургийг ашиглажээ.
Эх сурвалж: mfcc.mn

🍎ЖАРГАЯ ГЭВЭЭС...Хэлбэл хэлсэн шиг хэлжХийвэл хийсэн шиг хийж Хайрлавал хайрласан шиг хайрлаж Ханилбал ханилсан шиг хани...
11/01/2025

🍎ЖАРГАЯ ГЭВЭЭС...

Хэлбэл хэлсэн шиг хэлж
Хийвэл хийсэн шиг хийж
Хайрлавал хайрласан шиг хайрлаж
Ханилбал ханилсан шиг ханилж

Зорьвол зорьсон шиг зорьж
Зүтгэвэл зүтгэсэн шиг зүтгэж
Залбирвал залбирсан шиг залбирч
Засарвал засарсан шиг засарч

За гэвэл ёогүй
Зам нийлвэл худалгүй
Зорилго нийлвэл атаагүй
Зовлонд унавал өшөөгүй

Өгье гэвэл харамгүй
Өршөөе гэвэл эргэцэлгүй
Авъя гэвэл чамлалгүй
Ачилъя гэвэл нэхэлгүй

Хүртье гэвэл шуналгүй
Хүрье гэвэл шантралгүй
Жаргая гэвэл нүгэлгүй
Жавхалзъя гэвэл залхуугүй

Зовлонд даацтай үнэн явбал
Золтой явах нь гарцаагүй дээ
Зориг шулуун тууштай явбал
Зоргоор дэлгэрэх нь дамжиггүй дээ

Жаварт тэсвэртэй чин явбал
Жанлав хүртэх нь баараггүй дээ
Жаргалд нуруутай цэх явбал
Жамаараа дэвжих нь маргаангүй дээ!

Б. Эрдэнэтуяа
2023.1.8

#МОНГОЛТҮМЭНДЭЭӨРГӨХМИНИЙХАЙР

Гавж Д.Нямсамбуу: “Мөр болгоноос зааны мөр хамгийн сайн, бясалгал болгоноос мөнх бусын бясалгал хамгийн сайн” гэж үг бай...
23/12/2024

Гавж Д.Нямсамбуу: “Мөр болгоноос зааны мөр хамгийн сайн, бясалгал болгоноос мөнх бусын бясалгал хамгийн сайн” гэж үг байдаг юм. Ойд төөрвөл зааны мөрийг хайж, түүнийгээ дага гэдэг юм. Зааны явсан газраас бүх араатан, хортой амьтад дайжчихдаг учраас хамгийн аюулгүй байдаг гэнэ л дээ. Харин мөнх бусыг бодох төдийд л шунал ёзоороороо ганхана гэдэг. Бид өөрсдийгөө мөнх юм шиг санаж, дээр доороо оролцож, өс санах үнэхээр хэрэгтэй гэж үү? Гэтэл хэдэн тэрбум жилийн настай дэлхий, уул толгодтой хийгээд далай тэнгис бий болж, тивүүд хоорондоо салж нийлж байх цаг хугацаатай харьцуулахад хүний амьдрал гэдэг ердөө өчүүхэн зүйл шүү дээ.

Гэхдээ энэ бол хүмүүсийг айлгаад байгаа хэрэг огт биш. Үхлээс айх ёсгүй, энэ бол жам ёсны зүйл, ирэх л учраас мянга айгаад нэмэргүй. Харин зөв юм хийлгүй үхэхээс л айж бай гэж сургаж байгаа хэрэг. Юу ч хийлгүй, хийж амжилгүй, хийх ёстой зүйлээ ухааралгүй, ухаарсан ч түүнийгээ хийхгүй үхэхээс л айх хэрэгтэй гэсэн санаа.
Цэрмаа гавж гэж нэртэй миний залуу багш нэгэн удаа надаас “Там хүртэл хэр зайтай вэ?” гэж асуусан юм. Өөрийн мэдлэгт их л бахдаж явсан үе л дээ. Би ч "Бодь мөрийн зэрэг"-т там хүртэлх зайны талаар дурдсан байдгийг санаад хэрэндээ тоо бодож, дэлхийн цөм хавьцаа юм уу даа гэж хариулсан юм. Гэтэл багш минь толгой сэгсэрч, “Үгүй дээ, нэг амьсгаа авах зайтай л байдаг юм” гэж хэлж билээ. Үнэхээр ч үхэл гэдэг тийм л ойрхон байдаг хэрэг. Нэг амьсгаа аваад л үхчихэж болно. Нэг эгшний дараа ч би тамд оччихож болно. Хэзээ нэгэн цагт муу үйл хийсэн л байх юм бол там өөрөө тийм ч хол биш шүү гэсэн санаа.

20/12/2024

: ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан: "Гадаадын ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл" өргөн барьсан талаар мэдээлэл өгч байна

16/12/2024

ШУУД: С.Бямбацогт: Утаатай холбоотой нийтийн сонсгол хийгдэнэ. Идэр ес ч эхлээгүй байхад маш их утаатай байна шүү дээ‼️

Иргэний пост: ТБД-Андууд хавьцаа 19:20 минутанд утсаа алга болголоо. Энэ охин 2 залуутай хамт явж кармааны хулгай хийж у...
16/12/2024

Иргэний пост: ТБД-Андууд хавьцаа 19:20 минутанд утсаа алга болголоо. Энэ охин 2 залуутай хамт явж кармааны хулгай хийж утас хулгайлдаг юм байна. 2 эрэгтэй нь хулгайлаад эмэгтэйдээ дамжуулдаг юм байна. Утсаа олж аваад пост хийлээ. Ичтэл нь цааш нь шейр!!!Залуу хүн ажил хийж зөв амьдараасай…‼️

Хүүхдүүдийг очих дургүй газар руу нь бүү авч оч. (Тэр газарт ямар нэгэн таагүй зүйл болдог гэсэн үг.)Хүүхдийг хамт байх ...
12/12/2024

Хүүхдүүдийг очих дургүй газар руу нь бүү авч оч. (Тэр газарт ямар нэгэн таагүй зүйл болдог гэсэн үг.)

Хүүхдийг хамт байх дургүй хүнтэй нь бүү үлдээ. (Тэр хүн ямар нэг таагүй үйлдэл гаргадаг гэсэн үг)

Хүүхдүүд оюун санаа, сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй хүнтэй (ээж нь байсан ч) хэзээ ч ганцаараа үлдэж болохгүй.

Хүүхдүүд гэртээ ганцаараа үлдэж болохгүй.

Хүүхдүүд өсвөр үеийнхний хараа хяналтанд үлдэж болохгүй.

Хүүхдүүд таны найз залуу, найз бүсгүйн хараа хяналтанд үлдэж болохгүй. (Та ч өөрөө тэднийг бүрэн таньж мэдээгүй байгаа.)

Хүүхдүүд ямар ч хамаагүй хүмүүстэй хамт байж сурах ёсгүй.

Хүүхдүүд гадаа хараа хяналтгүй тоглож болохгүй.

Том ах, том эгч бага дүү нараа харж үлдэх ёсгүй.

Хүүхдүүд архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг орчинд хэзээ ч байж болохгүй.

Хүүхдүүд аль нэг айл руу хоногоор явж болохгүй.

Хүүхдүүд аав ээжийн бүх найзуудтай цаг өнгөрөөх шаардлагагүй. Таны найз байлаа гээд сайн хүн гэсэн үг биш.

•Тэдний гарт шийдвэр байдаггүй.
•Тэд тулгарч болох аюулын талаар мэдэхгүй.
•Тэд муу хүмүүсийн талаар мэдэхгүй.
•Тэд үзэн ядалтын талаар ойлголтгүй.

*Хүүхэд бүр гэм зэмгүй, цайлган, итгэмтгий байдаг. Тэднийг хамгаалах нь бидний үүрэг. ТАНЫ ХҮҮХЭД БИШ Ч БАЙ. Хүүхэд бол хүүхэд - та бидний хамгаалалт хэрэгтэй.

 #Иргэн: Утааг ялав, уушги худлаа хэлэхгүй гэж даапаалаад байхад сонгосон улс шүү дээ. Ердийн үзэгдэл боллоо шүү. Харанх...
11/12/2024

#Иргэн: Утааг ялав, уушги худлаа хэлэхгүй гэж даапаалаад байхад сонгосон улс шүү дээ. Ердийн үзэгдэл боллоо шүү. Харанхуй хад шиг...‼

10/12/2024

: Сэтгүүлч Р.Саруул УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Б.Энхбаяртай холбоотой Хятадын хөрөнгө оруулалттай компанид давуу байдал олгосон талаарх баримтыг АТГ-т өгч шалгуулах гэж байна

УУЧИЛЖ СУР, УУР ХИЛЭНГЭЭ БАГАСГАГоё ганган олон хувцаснаас татгалз.Биед эвтэй, өөрт зохих чанартайг сонго.- Хар энергитэ...
04/12/2024

УУЧИЛЖ СУР, УУР ХИЛЭНГЭЭ БАГАСГА
Гоё ганган олон хувцаснаас татгалз.
Биед эвтэй, өөрт зохих чанартайг сонго.
- Хар энергитэй хүмүүсээс хол бай.
Сайн муу нийлж сав дүүрдэг ч чамд оюун санааны нэмэргүй, зүрх сэтгэлийн нөмөргүй хүмүүсээс зайгаа ав.
Зорилго тэмүүлэлгүй, зүхэл өсөөр хоол хийдэг, сургамж туршлагаа хав дардаг хүмүүс “хар энерги”-тэйд тооцогддог.
- Бусдын амьдралаар өөрийгөө бүү хэмж. Тэр тэгэж бодох болов уу, энэ ингэж яривал яана гэсэн түм буман төсөөллийн бодлоосоо болж өөрийгөө л алдана.
Мөн чанар, мөр үйлдэл тань аяндаа хэн болохыг хэлээд өгөхөөс хойш хүний өмнөөс илүү зүйл бүү бод.
- Хийсвэр мөрөөдөл, өнгөрсөн дурсамжаасаа сал.
Зорьж очиж тусалчихаад хариу нэхдэгээ боль. Зовлонгоор нь дүгнэж, жаргалаар нь хэмждэгээ азна. Амьдралд ойрхоныг хүс. Биелүүлэх боломжтойруугаа тэмүүл.
Би хэн бэ гэж шаналахын оронд би Хэн биш вэ гэх өнцгөөс хар.
- Цахимд тархсан замбараагүй мэдээллээс өөрт хэрэгтэйг олж сур.
Цадиггүй нийгэм дэх захгүй харилцаанаас өөрт хэрэггүйг олзолж тань.
Санхүүгийн асуудалдаа хариуцлагатай ханд. Орлого, зарлагаа төлөвлөж тооцоолж, зөв олж зөв үрж сур.
- Эрүүл мэндээ хамгийн их хайрла.
Бусдын сэтгэл зүтгэлийг хамгийн их хүндэл. Урам, зэмлэлийн тэнцвэрийг мэдэрдэг бай. Уучилж сур, уур хилэнгээ багасгаж занш.
- Эх хэлээрээ алдаагүй бич, цэгцтэй ярь. Энэ бол бахархал.
- Өөрийгөө үнэ цэнэтэй байлга, зөв илэрхийл. Энэ бол чадвар.
- Эцэг эх үр хүүхдээ атга чихэр, чимх үгээр хуурахаа боль. Энгийн түвшин байдлаараа ачлал үзүүл, дэргэд нь бай. Энэрэл хайр гэдэг гаднаа гяланцаг гоё үгэнд биш гэр доторх тайван итгэлтэй бөгөөд хүндлэлтэй харилцаанд оршдогийг үлгэрлэ.

🚌2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 11:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1119 автобус иргэдэд үйлчилж байна.
02/12/2024

🚌2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 11:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1119 автобус иргэдэд үйлчилж байна.

ИРГЭН: Таван шар, Сонсголонгоос Нисэхрүү битгий яваарай. 12:10
29/11/2024

ИРГЭН: Таван шар, Сонсголонгоос Нисэхрүү битгий яваарай. 12:10

28/11/2024

LIVE: Ц.Туваан: "Ганц мод- Гашуун сухайт" боомтын хил холболтыг хийснээр Монгол улс жилдээ 120 сая тонноос доошгүй хэмжээний нүүрсийг гаргахаар тооцоолж байна

МУСТА-Дуучин Сарангоо:МУГЖ-Алтанцэцэгийн тухай ийнхүү өгүүлжээ:Үнэндээ би Театрын жүжигчин мэргэжилтэй, Украйн улсын Теа...
28/11/2024

МУСТА-Дуучин Сарангоо:МУГЖ-Алтанцэцэгийн тухай ийнхүү өгүүлжээ:Үнэндээ би Театрын жүжигчин мэргэжилтэй, Украйн улсын Театр Урлагийн дээд сургуульд сурч байхдаа дуулах маш их хоббитой байлаа.🎶
90 ээд оны эхээр Харангын Лхагвасүрэн,Дуучин Сарантуяагийн- [Аниргүйн шивнээ, Цогт тайж, Хархорин] дуунуудыг гайхан биширч,мөн Хар сарнай хамтлагийн дуунуудыг сонсох дуртай.
Гадаадын дуучдын дууг ч их дууриаж дуулна.
93 оны намар байхаа "Эстрадын дууны Хатан хаан" нэртэй тэмцээнд анх Roxette хамтлагийн The Perfect day дууг тайзан дээр дуулж оролцоход шүүгчээр нь Сарантуяа дуучин тэргүүтэй хүмүүс шүүж, 👉1р байранд Мишээл,
👉2р байранд Наран,
👉3р байранд Алтанцэцэг,
👉шагналт байрыг Чимэгсайхан гэгч өвөрмөц хоолойтой дуучин эгч бид 2 авч байсан юм.
Тэгж явахад дуучин Алтанцэцэг Наран нартай сайхан найзууд болж,Наран бид 2 нэг нэгнийдээ очино,цуг шоудаад тэдний гэрт нь хоёул нарийхан орон дээр хөлөө зөрүүлээд л унтдаг байлаа.кк.😍
Алтанцэцэг бидэн 2 чухам л салж хагацахгүй найзууд болсон төдийгүй, намайг чи дуучин бол,чамд маш сайн өгөгдөл авъяас байна гэж их ятгасан хүн шүү дээ.
Нэг өдөр хүчээр бараг шахам загнаж байгаад дуу бүжгийн "Варьете" чуулгад хамт авч яваад шалгуулаад тэнцээд анхны ажлын гараагаа дуучин Оюунчимэг эгч, Түвшинтунгалаг, Харшийн Баасандорж нартай мөр зэрэгцэн дуулж ,тэднээс их юм сурч авч байлаа.Гоё ч хамт олон,яасан ч дотно байсым дээ, бүгдээрээ.
Тэхээр яалт ч гүй намайг дуучин болоход уруу татсан хүн маань миний найз Алтаа юмаа.Түүнтэй би Хятадад нэг арга хэмжээнд нилээн хэдэн жилийн өмнө цуг явж таарч бас 2 уулаа буудлын нэг өрөөнд орон, хөгжилтэй сайхан байснаа өнөөдөр дурсан санаж байнаа.💘💝💖

М.Нарантуяа: Хүн өөрт байгаагаа л өмсөөд явдаг бөгөөд ер нь юугаа өмсөх нь хүний дур юм!Өмнөх Парламентанд эмэгтэй гишүү...
27/11/2024

М.Нарантуяа: Хүн өөрт байгаагаа л өмсөөд явдаг бөгөөд ер нь юугаа өмсөх нь хүний дур юм!
Өмнөх Парламентанд эмэгтэй гишүүд өмссөн зүүснээрээ магтагдаж хийсэн бүтээснийхээ багаар дуудуулдаг байсан бол энэ парламентын эмэгтэй гишүүд тансаг үнэтэй хувцас хэрэглэлгүй эгэл байдлаараа эсвэл энгийн боловч тод байдлаараа шүүмжлүүлэх юм шиг байна!
Миний хувьд би урлагийн хүн биш байхаа больсон ч сонголт маань урлагтай үргэлж холбоотой байж ирсэн бөгөөд цаашид ч тийм байх болно! Энэ бол дотор минь оршдог зүйл юм!
Би хүмүүст элдвээрээ хэлэгдэхгүй гээд хага ташим хүйтэнд нимгэн нөмгөн явж өвдөж хавдаж ажлаас чөлөө хүссэний оронд байгаагаа өмсөөд дулаан явахыг илүүд үзнэ.
Өчигдөр өглөө жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолоор хамгийн дулаан бөгөөд таарч байгаа нь энэ ягаан маань байв. Харин өнөөх жиргээний хүний алхам бүрийг мөшгиж алдаа бүрийг отож байдаг хэрүүлээр өлсөгчид ам уралдаж гэнэ!
Бид өмссөн зүүсэн гоё ганган уран яруугаараа биш хийж бүтээснээрээ хэлэгдэж яригдхыг илүүд үздэг эмэгтэйчүүд шинэ Парламентийн онцлог байгааа шүү!
Ер нь тэгээд гишүүд гэхээрээ тасарцан ганган амьтад байх ёстой гэж хаана ч заагаагүй байгаа!
Дэлхий ертөнц бүхэлдээ өөрчлөгдөж чиг хандлага хүртэл чөлөөлөгдөж задгайрч байхад өмсгөл зүүсгэлд л ач холбогдол өгдөг монголчууд минь бас тэлээсэй билээ!!!

25/11/2024

: УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Ж.Баярмаа нарыг тэмбүү өвчтэй гэх худал мэдээлэл тараасан талаар мэдээлэл хийж байна

 #ХамтдааСэргийлье⚠️⚠️Томоохон болон дунд зэргийн голуудад мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн ч гүйцэт хөлдөх болоогүй байн...
25/11/2024

#ХамтдааСэргийлье
⚠️⚠️Томоохон болон дунд зэргийн голуудад мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн ч гүйцэт хөлдөх болоогүй байна‼️
⚠️⚠️Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.‼️

МАН-ын  бүлэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлааМонгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэ...
22/11/2024

МАН-ын бүлэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг хэлэлцэж, хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Address

Энх Тайваны Өргөн Чөлөө 17 Блю Скай Цамхаг 9 давхар, СБД/1 хороо, Улаанбаатар 14240
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ug news posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share