Inside.mn

Inside.mn Бид өдөр тутам шинэлэг мэдээллийг танд хүргэхээр ажиллаж байна.

ЦЕГ: Сураггүй алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд оллооӨчигдөр буюу энэ оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16:0...
05/05/2024

ЦЕГ: Сураггүй алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд оллоо
Өчигдөр буюу энэ оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16:00 цагийн орчимд “Бага насны хоёр хүүхэд сураггүй алга боллоо” гэх дуудлага, мэдээлэл 18:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Уг дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн 90 алба хаагч, хоёр эрэлч нохойн хамт эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, 00:00 цагийн орчимд айлын муу усны нүхнээс оллоо.

Алга болсон гурав болон таван настай хүүхдүүдийг эсэн мэнд олж, аврах ажиллагааг амжилттай зохион байгуулж, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нар анхан шатны тусламж үзүүлсэн юм.

Одоогоор дээрх хоёр хүүхдийг “Түр хамгаалах байр”-д хамгаалалтад авч, шалгалтыг үргэлжлүүлж байна.

Нийслэлийн I ээлжийн цэрэг татлага үргэлжилж байнаНийслэлийн I ээлжийн цэрэг татлага өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр боло...
05/05/2024

Нийслэлийн I ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна
Нийслэлийн I ээлжийн цэрэг татлага өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр болон маргааш үргэлжлэх юм.

Төвийн зургаан дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:

Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль
Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургууль байна.
Цэрэг татлагын байранд очихдоо:

Иргэний үнэмлэх
Цэргийн үүрэгтний үнэмлэх
Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.
Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХУШХАН, ЦӨМӨӨХЭЙ брэндүүд хамтран “Хуш төгөл” нэртэй хуш мод тарих өдөрлөгийг зохион байгууллаа“Норд Роуд” ХХК-ийн Хушха...
05/05/2024

ХУШХАН, ЦӨМӨӨХЭЙ брэндүүд хамтран “Хуш төгөл” нэртэй хуш мод тарих өдөрлөгийг зохион байгууллаа
“Норд Роуд” ХХК-ийн Хушхан брэнд болон “Их Үрчин” ХХК-ийн Цөмөөхэй брэндийн ажилчид хамтран Хүрэл тогоотын амнаас зүүн тийш 1 км байрлах чулуутын амны хортонд нэрвэгдсэн шинэсэн ойг хуш модоор нөхөн сэргээх эхний алхам болгон Хуш мод тарих өдөрлөгийг зохион байгууллаа.

Уг өдөрлөгийн зорилго нь нийгмийн хариуцлагын хүрээнд хувь хүн, албан байгууллага бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцож, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд идэвхтэй оролцохыг уриалахаас гадна тариад орхих бус тэдний ургалт, арчилгааг хариуцан ажиллаж хушин ой болтол нь харж хандахад оршиж байгаа гэлээ.
Эдгээр байгууллагуудын зүгээс ирээдүй хойчийнхоо төлөө мод тарих үйлсэд идэвхтэй оролцож, өдрөөс өдөрт доройтож байгаа байгаль эх дэлхийгээ нөхөн сэргээх, сайн үйлсэд бүх нийтээрээ оролцохыг уриалж байна.

Зам засвартай холбоотойгоор нийтийн тээврийн М:5, Ч:17А, Ч:17Б чиглэлийг түр өөрчилнөГ.МӨРӨН, IKON.MN7 ЦАГ 23 МИНУТЫН ӨМ...
05/05/2024

Зам засвартай холбоотойгоор нийтийн тээврийн М:5, Ч:17А, Ч:17Б чиглэлийг түр өөрчилнө
Г.МӨРӨН, IKON.MN7 ЦАГ 23 МИНУТЫН ӨМНӨ
Нийслэлийн авто зам өргөтгөл шинэчлэлтийн ажил хийж байгаатай холбоотойгоор Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 9-ний өдрийн 06:00 цаг хүртэл хаана.

Иймээс тухайн замаар зорчдог нийтийн тээврийн үйлчилгээний

М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник”,
Ч:17А “Баруун 4 зам-/Их тойрог/”,
Ч:17Б “Баруун 4 зам-Нарны зам-Зүүн 4 зам-их тойруу /Их тойрог/” чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулан нийслэлийн хүрээ өргөн чөлөө, Их Монгол гудамж, Олимпын гүүрээр нарны зам руу тойрч явах зохицуулалт хийжээ.
Иймд иргэд зорчигчид та бүхэн дараах маршрутын дагуу нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлүүлээрэй гэж Нийтийн Тээврийн Газраас мэдээллээ.

03/05/2024

Чингисийн хөшөөнөөс Хөшигийн хөндийн нисэх буудал руу 20 минутын дотор очдог болох дүүжин гүүр, туннель байгуулна

170,000 хуурамч еврог Монгол Улсын хилээр нэвтрүүлж, арилжааны банканд солиулсан хэрэгт 10 иргэнийг шалгаж эхэлжээХуурам...
01/05/2024

170,000 хуурамч еврог Монгол Улсын хилээр нэвтрүүлж, арилжааны банканд солиулсан хэрэгт 10 иргэнийг шалгаж эхэлжээ
Хуурамч еврог Монгол Улсын хилээр нэвтрүүлж, иргэд, ААН-д их хэмжээний хохирол учруулах гэж байсныг илрүүлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн "Гадаад улсын иргэдтэй хамтран валют хуурамчаар бэлтгэх, ашиглах гэж оролдсон иргэн Д-г цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Урьдчилсан байдлаар 170,000 орчим евро буюу 600 сая орчим төгрөгийн валютыг улсын хилээр энэ оны гуравдугаар сард нэвтрүүлж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг арилжааны гурван банкны салбарт хуурамч еврог солиулж, мөнгөн дэвсгэрт болгох ажлыг зохион байгуулжээ. Уг хэрэгт 5-6 монгол, гадаадын гурав, нийт 10 иргэн шалгагдаж байна.

Хуурамч еврогийн дэвсгэртүүдийг мөнгө тоологч машинд хийхэд алдаа заахгүй, энгийн хүний нүдээр харахад ялгагдахааргүй жинхэнэ мэт хийцлэлтэй байсныг мэргэжилтнүүд хэлж байна.

Энэ мэтээр иргэдийг залилах, хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулах эрсдэлтэй байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя" гэж мэдээллээ.

"Өмгөөлөгч Г.Батбаярыг амь насаа алдахад нь хүргэсэн хүмүүсийн нэрийг шууд хэлье"Иргэний нийгмийн байгууллагуудаас талий...
01/05/2024

"Өмгөөлөгч Г.Батбаярыг амь насаа алдахад нь хүргэсэн хүмүүсийн нэрийг шууд хэлье"
Иргэний нийгмийн байгууллагуудаас талийгаач Г.Батбаярын талаар "Үндэсний мэдээллийн төв"-д өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл хийлээ.

"Эвийн хүч, эх нутгийн төлөө" ТББ-ын ажилтан С.Чимгээ "Талийгаач Г.Батбаяр ахынхаа гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Бидэнд маш том гарз тохиолоо. Энэ бол улс төрийн аллага. Үүнийг амиа хорлосон болгох гэж маш ихээр гуйвуулж байна.

Тэр бол томчуудын ажлыг хазаарлаж, улс орноо хамгаалж ирсэн хүн. Хэрэг хэзээ ч хуучирдаггүй, цаг хугацааны эрхээр харагддаг.

Монгол Улсын хуулийн байгууллагаас хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөөсэй. Энэ хэрэгт Zarig.mn сайтын Н.Өнөрцэцэг, http://xn--c1a3ad.mn/ сайтын н.Ариунтуул нар холбоотой.

Талийгаачийн ярьсан болон түүний гэр бүлд ирсэн дарамт шахалтыг хуулийн байгууллага шалгаасай. Үнэн зөвийг нь тогтоогоосой хэмээн хүсэж байна.

Нийт ард түмэндээ хандаж хэлэхэд өнгөрсөн хугацаанд энэ хүний болон түүний гэр бүлд аймшигтай ихээр дарамт харлуулалтыг зохион байгуулалттайгаар явуулж байсан. Бид нар улсаараа энэ гэр бүлээс уучлалт гуйх ёстой" гэлээ.

"Гэр бүлийнхнийг нь оруулалгүй талийгаачид задлан хийжээ. Ямар ул мөрийг нууж байгаа юм бэ?"
Иргэн Г.Ган-Очирын эгч "Иргэний нийгмийн байгууллагынханд хуруу хумсаа хугалан байж тусалдаг ганц өмгөөлөгч байсан.

Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

Миний мэдэхийн талийгаач Г.Батбаяр маань Ноён уулын асуудалд 10 гаруй жил, ураны асуудалд 7-8 жил ямар ч үнэ хөлсгүйгээр шүүх процессод тусалж байсан. Сүүлд иргэн Г.Ган-Очир хуулийн зөвлөгөө авч, бүх бичиг баримтдаа талийгаач өмгөөлөгчөөр бэлдүүлдэг байлаа.

Талийгаач маань ямар ч үнэ төлбөргүйгээр бидэнд харамгүй тусалдаг байсан.

Амь насаа алдахад нь хүргэсэн хүмүүсийн нэрийг шууд хэлье. Түүний үхэлд шадар сайд С.Амарсайхан, http://xn--c1a3ad.mn/ сайтын н.Ариунтуул, Zarig.mn сайтын Н.Өнөрцэцэг нар хамгийн их нөлөөлсөн шүү.

Түүнчлэн мөрдөн байцаагч н.Батцэрэн гэдэг хүн аймшигтайгаар эрүүдэн шүүж байна гэдгийг хэлж байсан удаатай. Тэр мөрдөгчийг шалгах хэрэгтэй.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг гэр бүлийнх нь хүн дээр хүртэл очоод “Би нөхрөөсөө салаад жаргаж байна. Чи одоо салчих” гээд шахаж шаардаж байсан байна.

Сэтгүүлч н.Ариунтуул гэр бүлийнх нь хүний ажил дээр очоод эд зүйлийг нь эвдээд “Салахгүй бол чамтай алалцана” гэж заналхийлж байсан. Энэ бол маш ноцтой гэмт хэрэг шүү. Бүх л бүтэн хүний амь насаар тоглох эрх тэдэнд байхгүй. .

Талийгаачийг машинд нь олохдоо яагаад гэр бүлийнхийг нь дуудаагүй юм бэ? Машин нь дотроосоо түгжээтэй байсан гэж байна.

Маргааш өглөө 09:00 цагт задлан хийнэ гэж гэр бүлд нь хэлж явуулчхаад шөнийн 00:00 цагт гэр бүлийнх нь нэг ч гишүүнийг оруулалгүй талийгаачид задлан хийжээ. Ямар ул мөрийг нууж байгаа юм бэ?

Аллага гэдэг нь илт байна. Эх орондоо элэгтэй хүмүүсээ ингэж булшлаад суугаад байх уу" гэлээ.

"Өмгөөлөгч маань хамгийн сүүлд шадар сайд С.Амарсайхантай холбоотой асуудлыг надад ярьж байсан"
Мөн "Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 19-ний орой талийгаачтай хоёр цаг гаруй хугацаанд нарийн ширийн янз бүрийн асуудлаа ярилцаж байсан.

Г.Батбаяр маань сүүлийн найман жил Хайрхан толгой төслийн нэг талын өмгөөлөгчөөр ажилласан. Энэ ажиллагаанаас эхлээд Г.Батбаяр дарамт хавчлага дотор 10 гаруй жил ажилласан.

Хамгийн сүүлд юу ярьсан бэ?

Гурван шатны шүүхээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байдаг "Нитро Сибир Азиа" ХХК буюу Засгийн газрын гишүүн, шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг, сүүлд хууль бусаар шилжүүлсэн байх магадлалтай компанийн асуудал босож ирсэн" хэмээн Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл мэдээллээ.

ХХЗХ: Улс төрийн болон сонгуулийн сурталчилгаа явуулах бол фэйсбүүк хаягийг заавал баталгаажуулах шаардлагатайХХЗХ: Улс ...
01/05/2024

ХХЗХ: Улс төрийн болон сонгуулийн сурталчилгаа явуулах бол фэйсбүүк хаягийг заавал баталгаажуулах шаардлагатайХХЗХ: Улс төрийн болон сонгуулийн сурталчилгаа явуулах бол фэйсбүүк хаягийг заавал баталгаажуулах шаардлагатай
МЕТА компанийн Ази Номхон далайн бүс төвийн Азийн орнуудын олон нийтийн бодлогын хэлтсийн дарга Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 04 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс болон бусад холбогдох байгууллагуудтай уулзалт хийсэн болно.

Түүнчлэн Мета компаниас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран улс төрийн нам эвслүүд болон хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчдэд сонгуулийн сурталчилгаанд Фэйсбүүк платформыг хэрхэн ашиглах талаарх сургалт мэдээллийг 4-р сарын 25-ны өдөр зохион байгуулав. Энэхүү сургалтаар Фэйсбүүк орчинд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны ил тод, нээлттэй, шударга байдлыг бүрдүүлэх, хуурамч мэдээ мэдээллийг устгах, тархалтыг бууруулах чиглэлээр тус компанийн баримталж буй зарчим, дүрмийн талаар танилцуулав.

Сургалтын үеэр тус компанийн зүгээс Фейсбүүк платформыг ашиглан сонгууль болон улс төртэй холбоотой аливаа зар сурталчилгааг явуулахдаа өөрийн Фэйсбүүк хаягийг заавал баталгаажуулах шаардлагатайг анхааруулсан.

Иймээс хэрэв аливаа төрлийн улс төрийн болон сонгуулийн сурталчилгаа явуулах бол өөрийн Фэйсбүүкийн хаяг (profile account)-ийн мэдээллийг баталгаажуулах (ID authorization) шаардлагатайг анхаарна уу.
Фэйсбүүкийн хаягийн мэдээллийг баталгаажуулах (ID authorization) заавартай доор байрлах линк дарж танилцана уу.

Site Description

01/05/2024

Бүгд захиалгатай хонгилын шүүгчид.

30/04/2024

ЖДҮ, боловсролын зээлийн сан гэх мэт аль ч сангаас зээл тоносон нөхдүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байяцгаая. Залуусын боломжийг хулгайлсан шуналын тулмууд

Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэйЭнэ ...
29/04/2024

Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй

Энэ Засгийн газрын Ерөнхий сайд, экс Ерөнхийлөгч хоёр “төв”-тэй С.Зоригийг хөнөөсөн хэргээс системийн авлига хүртэлх “яриа” яг нэг сар үргэлжилж байна. Энэ хүрээнд үйл явдал ч өрнөөд эхэллээ. Эдгээрийн нэг нь УИХ-аас Үндэсний баялгийн сангийн хуулийг баталсантай холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит Ихт” ХХК хоёрын 2014 онд байгуулсан гэрээг хэрэгжүүлж тус компанийн 34 хувийг эзэмших, тухайн үед энэ хувиас татгалзсан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан явдал юм. Ингэхдээ өнгөрсөн найман жилийн хугацаанд 34 хувийг эзэмшиж, олох байсан орлого буюу алдагдсан боломж, түүнд ногдох ашгийг нэхэмжлэх, цаашлаад, “500 орчим сая ам.долларын зардлаар бий болсон тус үүсмэл орд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т байх учиртай. Энэ талаар тус үйлдвэр өөрөө судлаад шийдвэрээ гарга” гэсэн үүргийг тус үйлдвэрийн удирдлагуудад өгсөн.

Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй

21/04/2024

Эвслийн удирдлага дараагийн нэр дэвшигчээр Зоригийг ярилцаж эхэлжээ.

21/04/2024

Ардчилсан намд Ц.Элбэгдорж тэргүүтэй дан хулгайч нар байнаа…

21/04/2024

ХАМГИЙН ТОМ АЮУЛ!!!!!

21/04/2024

С.Зориг агсны эхнэр Б.Булган: Надад одоо алдах юм байхгүй…

21/04/2024

Б. Булган: Хэрэв надаас болон миний үр хүүхэд, хайртай хүмүүсээс нэг ширхэг үс унах юм бол тэрний захиалагч нь Ц. Элбэгдорж гүйцэтгэгч нь Б. Хурц

21/04/2024

С.Зориг агсны эхнэр Б.Булган: Би хамгийн үнэ цэнэтэй юмаа 98 онд алдсан.

21/04/2024

Нам гэдэг зүйл байхгүй мөнгөтэй хүмүүс л удирддаг болсон цаг

21/04/2024

Зориг гишүүн алсыг хардаг хүн байсан…

21/04/2024

С. Зориг агсаны хэргийг хэн үйлдэв???

21/04/2024

Даваадоржийн Ганболд Монголчуудаа бүсээ чангал гэж хэлж байсан гэхдээ 34 жилийн дараа бүсээ сулла гэж зарлаагүй байхгүй юу!

21/04/2024

Цахиагийн Элбэгдорж гэдэг хүн бол Монголын эмгэнэл….

21/04/2024

Х. Баттулга У. Хүрэлсүх хоёр Монгол улсын төлөө хоршил болж ажилласан. Тэр үед Монгол улсад гэрэл гэгээ гарсан шүү…

21/04/2024

С.Зориг агсны эхнэр Б.Булган ярилцлага өгөх шалтгаан юу байв?

21/04/2024

С.Зориг агсны эхнэр Б.Булган: Яриагүй сэдэв байгаа…

21/04/2024

Зориг гэдэг хүний нэрээр хүмүүсийг хэлмэгдүүлж хэргийг хаагаад, хөшөөг нь зөөгөөд алга болгосон байхгүй юу!!!

15/04/2024

12 Жилийн турш бугшлаа энэ хэвээрээ байсаар байхуу ?

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг танилцуулж үг хэ...
04/04/2024

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг танилцуулж үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,

Эрхэм монголчууд аа,
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Өнгөрсөн 30 жилийн оноо алдааг засаж, шинэ 30 жилийг нийгмийн уур амьсгал тогтолцооны хувьд эхлүүлэхийг Засгийн газар хичээж, авлигатай нам харгалзалгүй тэмцэж, улс төрийн намууд, хууль хяналтын байгууллага, шүүх хүртэл тархан байршиж, улс дамнан хүчирхэгжсэн бүлэглэлтэй эрх ашгийн хувьд тулсаар ирлээ.

Энэхүү тэгш бус хязгааргүй их баялаг, тэдэнд үйлчилдэг бүлэглэлийн өмнө Монгол төр, ард түмэнтэйгээ олон жил сааралтан хүчгүйдсээр ирсэн нь гашуун боловч бодит үнэн юм аа.

Монголчууд бидний итгэмтгий, уйдамхай, өрөвч занг ашиглан баялгийг нь, газрыг нь, нийтийн өмчийг нь, шүүхийг нь, намыг нь, төрийг нь хэдхэн хүн өмчлөн авч, аалзны шүлс мэт хэрсэн авилгын систем хэрхэн үүсгэснийг одоо л нийгэм дүгнэж эхэлж, мөсөн уулын оройг харж эхэлж байна.

Баялаг тойрсон луйврын олон нийтийн мэдэх хэсэг нь л Эрдэнэтийн 49 хувь, Монголросцветмет, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр болон түүний харьяа стратегийн ордууд, Оюутолгойн Дубайн гэрээ ба 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын асуудал, Тавантолгой компанийг 100 жилээр худалдахыг завдсан хэлцэл зэрэг байсан билээ.

Эрдэнэтийн 49 хувийн луйвар таслан зогсоогдсоноор улсад төвлөрүүлж байсан 962 тэрбум, хоёр их наяд төгрөг болно гэдэг цэвэр ашиг нь цар тахлын үед дулаан, цахилгаан төлөх хэмжээнд давна гэдэг бүлэглэл ямар их хэмжээний бүртгэлгүй мөнгөтэй байсан гэдгийн энгийн нэг нотолгоо юм.

Эрдэнэс Тавантолгой компани ил тод болж, засаглал сайжирснаар 2023 онд 9.6 их наяд төгрөгийн орлого олж, 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллан, 2022 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 104 мянган төгрөгийн ногдол ашиг олгосон бол энэ долоо хоногт 2023 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 256 мянган төгрөгийн ногдол ашиг олгож байна.

Улсын төсвийн орлого 4.6 их наяд төгрөгөөр анх удаа давж, төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр нэмэгдэж, нийслэлийн цэцэрлэгийн хүртээмж сайжирч, валютын нөөц таван тэрбум ам.доллар давна гэдэг ямар их хэмжээний боломж алдагдсаны бас л нэг жишээ юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг танилцуулж үг хэллээ. Ерөнхий сайд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөө...
04/04/2024

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Ерөнхий сайд энэ үеэр “Парламентад суудалтай улстөрийн намуудтай зөвшилцсөний үндсэн дээр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барьж байна” гэдгийг онцоллоо.
Хуулийн төсөл нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавих харилцааг зохицуулах зорилготой юм.
Тус хуулийн төсөл батлагдсанаар Үндэсний баялгийн нэгдмэл сан бүрдэж, түүний төрөл, хуваарилалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт бий болох замаар Монгол Улсын эдийн засаг, нийгэм, хууль зүй, хүний хөгжлийн төвшинд эерэг үр нөлөө гарна гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 03-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Жагсаалт...
04/04/2024

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 03-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засаг дарга нарт үүрэг болголоо
Улсын хэмжээнд 2024 онд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар болон төрийн байгууллагад эзэмшүүлэх, аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, Улсын тусгай хамгаалалттай газарт ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг тус тус баталлаа.
Жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахдаа газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авч, жагсаалтад тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах аливаа шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, сум, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Газрын тухай хуульд шинээр орсон зохицуулалтын дагуу Засгийн газраас анх удаа улсын хэмжээнд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг батлах асуудлыг хэлэлцлээ. Тогтоол батлагдсанаар Газрын тухай, Хот байгуулалтын тухай болон бусад хууль тогтоомж зөрчиж газар олгох байдлыг цаашид таслан зогсоох, хязгаарлах, газрын зөрчил маргаан үүсэхээс сэргийлэх, газар чөлөөлөлтөд зарцуулах зардлын хэмжээг бууруулах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.
Түүнчлэн улсын хэмжээнд 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловсрол, эрүүл мэнд, хууль хүчний байгууллага, соёл, спортын барилга, байгууламж болон зам, шугам сүлжээний дэд бүтэц, ногоон байгууламж байгуулах газрын асуудал шийдвэрлэгдэж, холбогдох төсөл арга хэмжээ хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 03-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Жагсаалтад тусгаагүй байрши

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Inside.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Inside.mn:

Videos

Share


Other Social Media Agencies in Ulaanbaatar

Show All