Сурвалж.мн - Survalj.mn

Сурвалж.мн - Survalj.mn Сурвалж.мн вэб сайтын албан ёсны хуудаст тавтай морил.

АН-н дарга Л.Гантөмөр хайчин галд орох уу?Нийслэлийн АН-н даргын сунгаанд Л.Гантөмөрийн шургуулагнаас гарсан үзэг бол Д....
16/11/2023

АН-н дарга Л.Гантөмөр хайчин галд орох уу?

Нийслэлийн АН-н даргын сунгаанд Л.Гантөмөрийн шургуулагнаас гарсан үзэг бол Д.Бадарсан. Энэхүү үзэг нь нийслэлийн АН-н даргыг гарын үсгийг зурах цагт эрх мэдэл рүү тэмүүлсэн нэгдэлд задрал болох магадлалтай юм. Учир нь Л.Гантөмөр өөрийн эрх мэдлийн хүрээнд намын генсекийк томилно гэж ярих авч өнөөг хүртэл хэн нэгний нэрийг үндэсний бодлогын хороогоор оруулж батлуулахгүй байгаа нь үүнтэй ч холбоотой. Л.Гантөмөрийн энэхүү үзгийг харандаа дэвшүүлсэн хөх тугтангууд хүлээж авч чадахгүйн дээр генисекийг өг гэж намын даргаа шахна. Хэрэв Л.Гантөмөр хөх тугтангуудад генсекийг өгөх аваас гранд митэнгийнхэн зүгээр хараад хүлцэнгүй суух нь юу л бол. Энэ үед намын даргын суудал нь Л.Гантөмөрийг булгиад хаячхаж ч магадаггүй юм.
Нийслэлийн иргэд АН-с үзэл баримтлал ёс зүй одоогоор хулгайч нарын хамгаалалт болон хэрэглэгдэж байгаа шударга ёсыг жинхэнээсээ хүсэж байна. Хөх тугтангуудын харандаа иргэдийн хүсэл сонирхолд үл нийцэх агаад нийслэлийн ардчилсан нам ч дөрөөндөө чирэгдэж үхэхийг хүсэхгүй байлгүй. Л.Гантөмөрийн гарын үсэг зурах үзэг ч дээрх агуулдагт үл нийцэх авч нийслэлийн АН-н даргын ширээн дээрх үзэг болсноороо АН-г задралын хурдыг нэмэгдүүлэх хүчин зүйл ч болох магадлалтай.
Тэгвэл 3-дахь нэр дэвшигч нь гранд минтингээс санал болгож буй үзэл санааны улаан бал юм даг уу даа. АН-н үзэл санаасаа холдон тоглоомын дүрмээ умартан эрх мэдэлд донтогчдын үгсэн хуучилддаг гажиг алдааг засахад улаан бал ус агаар шиг хэрэгтэйн маргаангүй.
Л.Гантөмөрийн үзэг нийслэлийн АН дарга болж чадахгүй аваас генисекч болж болох юм .Миний энэхүү таамаглал төрөх болсон шалтгаан нь дээр дурдсан шиг Л.Гантөмөр өнөөдрийг хүртэл хэн нэгний нэрийг генсекээр ҮБХ-нд танилцуулаагүйтэй холбоотой гэж үзэж болно. Нийслэлийн АН-н хорооны гишүүдийн сонголт нь намын даргаа хайчин галд оруулж эрх мэдлийн төлөө тохиролцсон эв нэгдлээ задлах уу? Гэсэн асуултад хариулт өгөх биз ээ. Үүнийг сийрүүлэгч миний бие нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг АН үзэл баримтлал дээрээ очоогүй цагт одоогийн эрх барьж байгаа бүлэг дээрэмчдээс ялгагдахгүй мэт бодогдном.

ХАЛХ ГОЛЫН ХИЛЧДИЙН ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛООХилчдийн хүүхэд хамгааллын чиглэлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхд...
16/11/2023

ХАЛХ ГОЛЫН ХИЛЧДИЙН ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО

Хилчдийн хүүхэд хамгааллын чиглэлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланы дэмжлэгээр 40 хүүхдийн цэцэрлэг барих ажлыг Хилийн цэргийн 0198 дугаар ангид амжилттай зохион байгуулж өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нээлтээ хийлээ. Тус ажлыг Хилийн цэргийн 0198 дугаар ангийн Барилга орон сууцны албаны дарга, ахлах дэслэгч Ц.Азхүү ахлагчтай 14 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг 09 дүгээр сарын 27-ноос 11 дүгээр сарын 13-ны хооронд барьж ашиглалтад оруулсан байна.

 #ИРГЭН: Нарантуул захын Баялаг ундраа төвийн АТМ. Энд орой зах тарах үеэр пэмбийтлээ зузаалсан олон зуун эмэгтэйчүүд ор...
15/11/2023

#ИРГЭН: Нарантуул захын Баялаг ундраа төвийн АТМ. Энд орой зах тарах үеэр пэмбийтлээ зузаалсан олон зуун эмэгтэйчүүд орлогоо хийхээр дараалал үүсгэдэг. “За одоо ээж нь мөнгө хийлээ”, “Чи бас л гударчихаа юу?”, “Махаа гаргаарай” гэх мэтээр утсаар ярьсан ээжүүд... Тэд ахуй амьдрал, үр хүүхдийнхээ төлөө өглөө, оройдоо том том гахайнуудаа ийш тийш нь зөөж, -30 градусын хүйтэнд шүд зуун өдөржин наймаагаа хийн зогсцгоодог. Монголын эдийн засгийн багагүй хувийг өөртөө ч анхаарал тавих завгүй, хацар нь сайртсан, хүчирхэг хэдэн ээжүүд үүрч явна даа...

ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч ахлах дэслэгч Г.Тэмүүлэн нь цахим мөрийтэй тоглоом ажилуулда...
15/11/2023

ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч ахлах дэслэгч Г.Тэмүүлэн нь цахим мөрийтэй тоглоом ажилуулдаг хүмүүсээс тогтмол их хэмжээний авлигал авдаг байсан нь баригджээ.

Талийгаачийн 10 жилийн ангийн найз:"Талийгаач ангийн дарга хүртэл хийж явж байсан дуу цөөтэй, хичээлдээ гавал, даруухан,...
14/11/2023

Талийгаачийн 10 жилийн ангийн найз:
"Талийгаач ангийн дарга хүртэл хийж явж байсан дуу цөөтэй, хичээлдээ гавал, даруухан, сагсыг бол уяраадаг хүүхэд байсан. Твиттерт ачаалал даахгүй хүүхэд байсан бол яах уу гэсэн байна. Сагсандаа сургуульдаа яригддаг, ямар сайндаа манай энэ яг адуу шиг гүйдэг гэж хэлэгддэг хүү байсан… бие хаа зураг хөргийг нь харвал хэн ч "өө яасан сайхан биерхүү залуу вэ" гэж хэлнэ #гэжээ.

Өнгөрсөн аравдугаар сарын 20-нд хугацаат цэргийн албанд татагдсан 19 настай хүү амь насаа алдсан харамсалтай хэрэг гарса...
14/11/2023

Өнгөрсөн аравдугаар сарын 20-нд хугацаат цэргийн албанд татагдсан 19 настай хүү амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Хүүгийн эцэг, эх 326 дугаар ангийн гадна зул асааж, эмгэнэл илэрхийллээ.

11/11/2023

#Видео: Сэтгүүлч Ш.Даваадорж казак айлд…
Санаачлагатай, хөдөлмөрч, малчин залуу байшингаа гоё тохижуулжээ.

10/11/2023

#Видео: Хоёр давхар шинэ автобус шатжээ‼️

Түүхий нүүрс, шахмал түлшний айл өрхийн санхүүд гарч буй ЭДИЙН ЗАСГИЙН хэмнэлт…
10/11/2023

Түүхий нүүрс, шахмал түлшний айл өрхийн санхүүд гарч буй ЭДИЙН ЗАСГИЙН хэмнэлт…

09/11/2023

Дуучин Ноён бондгорын “Аавыгаа саналаа даа” хэмээх шинэ уран бүтээл…

Тэрбээр ээжийнхээ Гавьяатын найран дээр аавыгаа дурсан шинэ дуугаа толилуулжээ.

06/11/2023

🔴Монголд зам ингэж цэвэрлэдэг болжээ👍

05/11/2023

Хотын дарга Х.Нямбаатар өөрөө машинаа жолоодон, замын халтиргаа, гулгааг шалгаж, иргэнд шаардлага тавив

🔴 Эрэн сурвалжилж байсан этгээдийг баривчилжээ‼️ -“Шувуу” ажиллагааны хүрээнд удаа дараагийн үйлдлээр бусдыг залилах гэм...
02/11/2023

🔴 Эрэн сурвалжилж байсан этгээдийг баривчилжээ‼️

-“Шувуу” ажиллагааны хүрээнд удаа дараагийн үйлдлээр бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад 1 тэрбум 600 сая орчим төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт "Ө" гэгчийг Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан.

Дээрх этгээдийг Европын Холбооны Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

 #ИРГЭН: ‼️‼️‼️АНХААР‼️ ‼️‼️За Турк улсад суугаа монголчууддаа сэрэмжлүүлэх үүднээс нэг мэдээлэл оруулъя. Миний бие 9 дү...
02/11/2023

#ИРГЭН: ‼️‼️‼️АНХААР‼️ ‼️‼️
За Турк улсад суугаа монголчууддаа сэрэмжлүүлэх үүднээс нэг мэдээлэл оруулъя. Миний бие 9 дүгээр сарын 27-нд Истанбул-Улаанбаатар шууд нийслэг захиалга хийгээд дайвар ачаа авч явахаар болсон.
26-ны шөнө 01:00 цагт хүүхдэдээ тоглоом, хувцас өгч явуулах гэсэн юм гээд нэг залуу ярьсан. Хоёр найзын хамт очиж 3 кг ачааг нь авсан. Дараа нь сэжигтэй санагдаад задлаад үзэхэд олон юманд боосон хүүхдийн тоглоомон дотор хоёр цагаан нунтаг дүүрэн хар тамхи гарч ирсэн.
Тэр үед айсандаа бүгдийг нь жорлонд урсгаад буцаад ирсэн. Та бүхэн хүний дайвар битгий аваарай. Бүхэл бүтэн хүний амьдрал шүү, болгоомжтой байгаарай. Өглөө нисэхийн өмнө Монгол консулд хэлсэн. Арга хэмжээ яаж авдаг юм бол оо. Хар тамхи тээвэрлэсэн бол хүний газарт цааз. Ийм хог шаарнууд юу боддог юм бол оо.

31/10/2023

‼️ Хальтиргаа гулгаа их байгаа тул орон нутгийн замд гарахдаа анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоорой…

ИРГЭН: 39 сая төгрөгийн ипотекийн зээлийн хүүд 38 саяыг төлж байгааг өөрчлөеИргэн Н.О 2012 онд 19 жилийн хугацаатайгаар ...
31/10/2023

ИРГЭН: 39 сая төгрөгийн ипотекийн зээлийн хүүд 38 саяыг төлж байгааг өөрчлөе

Иргэн Н.О 2012 онд 19 жилийн хугацаатайгаар ипотекийн найман хувийн зээлээр орон сууцтай болжээ. Тухайн үедээ банкнаас 39 сая төгрөгийн зээл авсан байна. Ийн зээлээ төлж дуусахад буюу 2030 онд 38 сая төгрөгийг хүүнд төлөх юм байна.

Тодруулбал, 2012 онд 39 сая төгрөгөөр авсан орон сууцны зээлийн хүүгийн төлбөрт 38 сая төгрөгийг төлж, нийт 76 сая төгрөгийг 2030 он гэхэд төлж дуусахаар байгаа аж. Тиймээс ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь болгох өргөдөлд тэрбээр гарын үсэг зуржээ.

Хэрэв та ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь болгохыг дэмжиж байвал дараах линкээр орж гарын үсгээ зураарай. https://petition.parliament.mn/Detail...

Улаанбаатар- Дарханы зам хаагджээ❗️Энэ чиглэлд зорчих жолооч та бүхнийг аюулгүй байдлаа сайтар хангаж, замын хөдөлгөөнд ...
30/10/2023

Улаанбаатар- Дарханы зам хаагджээ❗️

Энэ чиглэлд зорчих жолооч та бүхнийг аюулгүй байдлаа сайтар хангаж, замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

🛑Яг одоо 18хан хоногтой нярай төв талбайд ард түмнээсээ амьдрал гуйн өвчиндөө тарчилж байна.Төрөлхийн тархины усжилттай ...
27/10/2023

🛑Яг одоо 18хан хоногтой нярай төв талбайд ард түмнээсээ амьдрал гуйн өвчиндөө тарчилж байна.
Төрөлхийн тархины усжилттай төрсөн М.Нандинхүсэл хүү одоогоор хөхөө хөхөж байгаа ч хагалгаанд орохгүй удах тусам хөхөө ч хөхөж чадахгүй хөхөх рэфлексээ алдаж, нүд нь хараагүй болж амиа алдах магадлал нэмэгдсээр байна.
Гадагшаа явж эмчлүүлэх зардал нь 100сая төгрөг болох аж.
Та бүхэн минь 1000₮ ч болов хандивлаж, цааш шэйр хийж тус болоорой.

Хандивын данс: 5447119161- Г.Өнөрөө/Хүүгийн ээж/
Утас: 99227475

Л.Энх-Амгалан: Иргэд зөвшөөрвөл  хүүхдийн 100 мянган төгрөгийн 50 мянган төгрөгийг “үдийн хоол” хөтөлбөрт зарцуулна
27/10/2023

Л.Энх-Амгалан: Иргэд зөвшөөрвөл хүүхдийн 100 мянган төгрөгийн 50 мянган төгрөгийг “үдийн хоол” хөтөлбөрт зарцуулна

Шуурхай: Өнгөрсөн шөнө буюу 2023.10.25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт  нэг гэр бүлийн дол...
26/10/2023

Шуурхай: Өнгөрсөн шөнө буюу 2023.10.25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нэг гэр бүлийн долоон хүн байшинтайгаа шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэж, иргэд эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдож буурахгүй байна. Иймээс иргэдийн галын аюулгүй байдлаа сайтар хангахыг НОБГ-аас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна!

🔴 Т.Бадамжунай харвалт өгсний улмаас зүүн талын гар, хөл, хэл ярианы саажилттай болж өөрийгөө бүрэн илэрхийлэх чадвараа ...
25/10/2023

🔴 Т.Бадамжунай харвалт өгсний улмаас зүүн талын гар, хөл, хэл ярианы саажилттай болж өөрийгөө бүрэн илэрхийлэх чадвараа алджээ

24/10/2023

Хүний амьдралын насыг зургаар илэрхийлжээ👍

24/10/2023

ТҮЦ эрхлэгчидийн холбоо: Тамхиа ширхэглэж л хэрэглэхгүй бол цалин хүрэхгүй байна

Цагаан хадан дахь бохирын цооногт хоёр эмэгтэй унаж нас баржээЦагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдр...
23/10/2023

Цагаан хадан дахь бохирын цооногт хоёр эмэгтэй унаж нас баржээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 04 цаг 40 минутад Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан 5 баг Цагаан хад суурьшлын бүсэд “Бохирын цооногт хоёр хүн унасан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 33-51 насны хоёр эмэгтэй “Э” гэх компанийн бохирын худагт унаж, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

С.Энхтөр: Бурхан минь Дарханы зам дээр шөнө жинхэнэ аюул байна ‼️Тэрбээр, “Дарханы замаар Жаргалант хүртэл өдөр яваад шө...
23/10/2023

С.Энхтөр: Бурхан минь Дарханы зам дээр шөнө жинхэнэ аюул байна ‼️

Тэрбээр, “Дарханы замаар Жаргалант хүртэл өдөр яваад шөнө буцаж ирлээ.

Бурхан минь жинхэнэ аюул тэнд байна. Өндөр хурд - аль зорчих хэсэгрүү яаж орох нь тодорхойгүй, мэдээллийн байгууламж тэр дотроо тэмдэг тэмдэглэл нь ойлгомжгүй, цөөхөн учир жолооч нар багцаагаар тууж өгч бна.

Туузан хашлага бол эхлэл төгсгөл дээр ямар ч мэдээлэл анхааруулга алга, сүлбүүлж үхмээр.
2, 3 газар л км орчим гайгүй сайн хийгдсэн хэсэг байна гэж харлаа.

За тэгээд шөнө бол жолооч нар ар өврөөс гэрлээр зүгээр л сохолж байна. Шөнө явалтгүй.

Толигор болохоор таанууд гоё зам л гээд бгаа байх, аюулгүй замыг л гоё зам гэнэ шдээ.
Инженерүүд яаралтай очиж хөдөлгөөний аюулгүй байдлын талаар яаралтай заавар зөвлөгөө өгөөсэй билээ, карекийн заавар, миний бас эмхэтгэсэн юм бгаадаа уг нь” гэжээ.

23/10/2023

БНСУ-д шинэ хотхоны тэргэнцэртэй иргэдийн шат нь асуудалтай хэмээн Улсын комисс нь хүлээн авахгүй гэжээ.

Улсын комисстоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс оруулдаг аж.

🛑 Монголчуудын ходоод хогийн сав биш ‼️ Emart! 50 хувь хямдрал.
22/10/2023

🛑 Монголчуудын ходоод хогийн сав биш ‼️
Emart! 50 хувь хямдрал.

19/10/2023

Говийн хөрсөнд тарьж ургуулсан, хамгийн том Хулуу🍊

Өмнөговь аймгийн Ханбогд сум

БААТАРЛАГ ҮЙЛСТ ЦЭРЭГАхлах байлдагч Т.Эрдэнэ-Очир нь 2022 оны 2-р ээлжээр Хилийн цэргийн 0184 дүгээр ангид хугацаат цэрг...
18/10/2023

БААТАРЛАГ ҮЙЛСТ ЦЭРЭГ

Ахлах байлдагч Т.Эрдэнэ-Очир нь 2022 оны 2-р ээлжээр Хилийн цэргийн 0184 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан билээ.

Тэрбээр хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байхдаа хилчний үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэж хил орчмын дэглэмийн зөрчлийг илрүүлсэнийг ангийн удирдлага нь өндрөөр үнэлж халагдах үеэр нь ангийн хүндэт өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

18/10/2023

Сангийн сайд Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтыг ТАВАН хувь болгох боломжгүй

Эх орны минь тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө, өглөө үдэшгүй, цас, бороо, шуурга байгалийн давагдашгүй хүчин з...
17/10/2023

Эх орны минь тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө, өглөө үдэшгүй, цас, бороо, шуурга байгалийн давагдашгүй хүчин зүйлийг сөрөн яваа хилчиддээ БАЯРЛАЛАА.

Сүхбаатар аймаг. Хилийн цэргийн 0174-р салбар

 : Хилийн цэргийн 0174-р застав…ХХЕГ-аас "Сэтгүүлчид торгон хилд" аяныг зохион байгуулдаг уламжлалтай.   Энэ жилийн туха...
17/10/2023

: Хилийн цэргийн 0174-р застав…

ХХЕГ-аас "Сэтгүүлчид торгон хилд" аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд сэтгүүлчдийн баг Жаахан шарга, уртын дууны нутаг Сүхбаатар аймгийн Онгон суман дахь Монгол улсын баатар Чойн Дугаржавын нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0184-р ангиар “зочиллоо”.

Тус ангид завгүй, ажил буцалсан өдрүүд үргэлжилж байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албаны хугацаагаа дуусгаж буй цэргүүдээ үдэх гээд тун чиг завгүй.

Ангиас 0174-р салбар застав руу очсон. Монгол Улсын дархан хилээ ээлжлэн манаж, ард түмнийхээ амар амгалан байдлыг нэр төртэй хамгаалсан цэрэг эрс Заставын дарга, салааны дарга, тогооч, сувилагч эгч нартаа баярласнаа илэрхийлж, Хилийн застааваас анги руугаа зорилоо.

Уйдах завгүй цэргийн амьдрал сайхан байгааг ярьж, их олон зүйлийг сурч мэдэж, тэвсэр хатуужилд суралцаж буйгаа цэргүүд хэлсэн.
Нэг жилийн хугацаанд цэргүүд цэргийн эрдэм, мэдлэгт суралцахаас гадна тамхинаас гарсан, илүүдэл жингээ хассан, суудлын өвчнөөс ангижирсан зэрэг дэвшилттэй алхам олныг хийжээ.

Өчигдөрхөн л ижий, аавын эрх танхил хүү байсан тэд өнөөдөр эх орноо улам ихээр хайрлах сэтгэл тээж, ангийн тугандаа мэхийн ёслон Эх орныхоо дархан хилийн албыг хаасан цэрэг эрс ийн халагдаж буй нь энэ юм.

Монгол Улсын хил халдашгүй дархан байг.

 #СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ХАЛААСНЫ ХУЛГАЙЧИД ХҮҮХДҮҮДИЙГ ОНИЛЖ БАЙНАНийслэлийн 124 дүгээр сургуулийн орчимд өчигдөр /2023.10.16/-н...
17/10/2023

#СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ХАЛААСНЫ ХУЛГАЙЧИД ХҮҮХДҮҮДИЙГ ОНИЛЖ БАЙНА

Нийслэлийн 124 дүгээр сургуулийн орчимд өчигдөр /2023.10.16/-ны 13:00 цагийн үед сэжигтэй 4 этгээд хичээлээсээ тараад явж байсан 5 сурагчийн гар утсыг хулгайлсан гэх камерын бичлэг бүхий мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.

Тус хэргийг "Г" нарын 4 этгээд бүлэглэн үйлдсэн болохыг олж тогтоон, хулгайд алдагдсан сурагчдын гар утсыг хураан авч, хохирогч нарт хүлээлгэн өгөх, холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС АЛДАГДСАН ЭД ЗҮЙЛСИЙН 93.2 ХУВИЙГ ГАР УТАС ЭЗЭЛЖ БАЙНА.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсэд эсэргүүцэх чадвар багатай сургуулийн насны хүүхдүүдийн анхаарал болгоомжгүй, яарсан сандарсан байдлыг нь ашиглан тэдний гар утсыг хулгайлах тохиолдол бүртгэгдэж байна. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ үнэтэй гар утас авч өгөхгүй, зузаан хувцасны гадна халаасанд эд зүйлсээ хийхгүй байх, анхаарал болгоомжтой явах талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж сургуулийн орчимд үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ:
Тус гэмт хэрэг нь бүлэг зохион байгуулалттайгаар үйлдэгддэг ба хөл хөдөлгөөн ихтэй газруудад /сургуулийн орчим, зах, худалдааны төв, автобус/, өглөө оройны оргил цагаар анхаарал сарнисан агшинг олзолдог байна. Мөн бага насны хүүхдүүд болон өндөр настнуудыг онцлон эд зүйлсийг нь хулгайлж, хулгайлсан эд зүйлс, гар утсыг дамлан худалдаалдаг.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд гэмт хэргийн замаар олж авсан гар утсыг худалдан авсан /ченж гэх/ иргэдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Мөнгө угаах/ гэмт хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, яллагдагчаар татаж, шүүхээр шийдвэрлүүлж ял оноож байна. Тиймээс хувь хүнээс эх үүсвэр нь тодорхойгүй, хямд үнээр rap утас худалдан авч байгаа нь халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийг өөгшүүлж байгаагийн нэг хэлбэр юм.

ХАЛААСНЫ ХУЛГАЙЧ НАР ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
1. Хохирогчийн яарч сандарсан, хайхрамжгүй байр байдлыг нь ажиглах
2. Хүн ихтэй газар
3. Хохирогчийн анхаарлыг өөрт зүгт сарниулан хулгайлах
4. Үүргэвчнээс хулгайлах
5. Өмдний арын болон хувцасны гадна халааснаас хулгайлах
6. Олон нийтийн газар ил задгай эд зүйлсээ орхих үед хулгайлах
7. Халаасны хулгайчид ихэвчлэн ганцаараа биш бүлэг, зохион байгуулалттай, автомашинтай явж байдаг
8. Ажил, сургууль эхлэх, тарах үе бол тэдний боломжит үе, энэ үед хүмүүс, хүүхдүүд дандаа яарч явдаг.
9. Баяр ёслолын үе бол халаасны хулгайч нарын оргил үе
10. “School police” буюу сургуулийн эргүүл нь хариуцлагагүй ажилладаг сургуулийн орчин
11. Кафе, зоогийн газарт ширээн дээр утас, сандлын түшлэгт цүнхээ өлгөх энэ боломжийг ажиглаж байдаг.
12. Тэд таны халаасанд байгаа юу ч хамаагүй авна, юу ч голохгүй
13. Гудамжинд олон хүнгүй ганцаараа явж байхад чинь хүртэл алхааг чинь тааруулж алхаад анхаарал сарних мөчийг анзаардаг

 #ӨМНӨГОВЬ: МОД, НҮҮРСНИЙ 50 ХУВИЙН ХЭМНЭЛТТЭЙ, ДАВХАР ШАТЛАЛТ БҮХИЙ “НҮҮДЭЛЧИН” ЗУУХЫГ АЙЛ, ӨРХҮҮДЭД ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭГалла...
16/10/2023

#ӨМНӨГОВЬ: МОД, НҮҮРСНИЙ 50 ХУВИЙН ХЭМНЭЛТТЭЙ, ДАВХАР ШАТЛАЛТ БҮХИЙ “НҮҮДЭЛЧИН” ЗУУХЫГ АЙЛ, ӨРХҮҮДЭД ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан энэ жилийн хувьд утааг бууруулах, агаар, ус, хөрсний бохирдол, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх, зах зээлийн өрсөлдөөнд суурилсан, бүрэн цогц шийдэл бүхий давхар шаталттай "НҮҮДЭЛЧИН" зуухыг 2368 ширхгийг энэ жил оруулж ирэн, төвийн гэр хорооллын айл өрхүүдэд олгохоор болж байна.
Зөвхөн угаасан нүүрс түлэх зориулалтын энэ зуух нь хосолмол ажиллагаатай бөгөөд дулаан үйлдвэрлэлт өндөр, ахуйн хэрэглээний стандарт шаардлага хангасан, мод нүүрсний хэмнэлт 50% буюу 10 сараас эхлэн 5-р сар хүртэл 1 тн нүүрс хэрэглэх, янданг жилд нэг удаа хөөлөх зэрэг олон онцлог давуу талтай.
Утааг бууруулах ажлын хүрээнд олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаагийн нэг нь энэхүү давхарт шаталтат зуух бөгөөд цаашид утааг багасгах,
угаартах эрсдэлээс хамгаарах,
агаарын бохирдлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлэх технологи, арга хэмжээ, инновац шингэсэн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэх юм. "Агаарын бохирдолгүй, Утаагүй Өмнөговь" хөтөлбөрийн зохих хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн ажиллаж байна.
Төв суурин газрын гэр хорооллын айл өрхийн 60% нь энэ жил Нүүдэлчин зуухаар хангагдана, ирэх жил бүрэн хамруулах зорилго тавиад байна.

🛑 Дорноговьд ХУНГИЙН ХӨШӨӨ барьжээ
16/10/2023

🛑 Дорноговьд ХУНГИЙН ХӨШӨӨ барьжээ

ГАЧУУРТЫН ЭЦСЭЭС - ГЯЛАЛЗАХЫН ЭНГЭР ХҮРТЭЛ 4.7КМ АВТОЗАМ АШИГЛАЛТАД ОРЛООУИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангрйн "ДЭМЖЬЕ" ажлын ...
16/10/2023

ГАЧУУРТЫН ЭЦСЭЭС - ГЯЛАЛЗАХЫН ЭНГЭР ХҮРТЭЛ 4.7КМ АВТОЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангрйн "ДЭМЖЬЕ" ажлын хүрээнд эхлүүлсэн Гачууртын эцсээс Гялалзахын Энгэр хүртэлх 4,7 км авто зам өнөөдөр ашиглалтад орлоо. 20 дугаар хорооны иргэдээс ирүүлж буй санал хүсэлт дунд жин дардаг асуудлын нэг байсан бөгөөд амлалт хэрэгжиж зорчих хөдөлгөөнөө нээлээ. Нийт 7м өргөнтэй, дугуйн болон явган хүний зам, гэрэлтүүлгийг цогцоор нь хийж гүйцэтгэсэн. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, 20 дугаар хорооны Засаг дарга Ц.Гомбосүрэн болон холбогдох албаныхан оролцлоо.

Цаашид автобусны эцсийн буудлыг өөрчилж иргэдээ ая тухтай амьдрах нөхцөлөөр хангаж ажиллана гэдгийг тэрээр онцолсон гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

САЙН МЭДЭЭ: ХИЛЧИД ТӨӨРСӨН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЛОО Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн 70 настай иргэн Д ар...
12/10/2023

САЙН МЭДЭЭ: ХИЛЧИД ТӨӨРСӨН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЛОО

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн 70 настай иргэн Д аравдугаар сарын 11-ний өглөө 08.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болсон талаар хил хамгаалалтад туслах хүчний гишүүн Ж.Занданбал Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0132 дугаар ангийн шуурхай жижүүрт 17.20 цагт мэдэгджээ.
Мэдээлэл авсан даруй тус ангиас гурван бүлэг 24 цагийн турш эрэн хайх ажиллагаа өрнүүлснээр аравдугаар сарын 12-ны 09.55 цагт дэд ахлагч Б.Сүхбат ахлагчтай, дэд түрүүч Э.Галбаатар нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Монгол Улсын хилээс нэг км зайд иргэн Д-г олж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.

“Баянзүрх” марафон амжилттай боллооБаянзүрх дүүргийн хэмжээнд зохион байгуулагдсан марафоны тэмцээн амжилттай болж өндөр...
11/10/2023

“Баянзүрх” марафон амжилттай боллоо

Баянзүрх дүүргийн хэмжээнд зохион байгуулагдсан марафоны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. 500 гаруй тамирчид 18-35 нас 10,8 км, 36-45 нас 8,4 км, 46-аас дээш нас 5,2 км гэсэн гурван ангиллаар өрсөлдөж аваргууд тодорлоо.

Баянзүрх дүүрэгт 2020 оноос хойш гурван жилийн хугацаанд гэр хорооллын гудамж, туслах автозамуудыг холбох чиглэлд хэвтээ тэнхлэгийн 11,9 км, босоо тэнхлэгийн 18,5 км нийт 30,4 км авто зам шинээр хийгдсэн. Үүний нэг хэсэг зүүн бүсийн хороодын нутаг дэвсгэр буюу Хужирбулан-Улиастай чиглэлийн автозамын нээлтийг тохиолдуулан “Баянзүрх Марафон”-ыг зохион байгуулснаараа онцлогтой.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс нар оролцсон бөгөөд эрүүл амьдралын үндэс нь идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдгийг уриалан иргэдтэйгээ хамт гүйсэн юм.

“Баянзүрх” марафонд дүүргийн иргэдээс гадна олон улсын тамирчид марафонд оролцож өрсөлдөөнийг улам ч сонирхолтой болголоо. Өргөн цар хүрээг хамарсан тэмцээнийг цаашид уламжлан болгон зохион байгуулахаар болсон юм.

Марафоны үеэр Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгал, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийнхэн нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулж төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулж зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан юм.

Мөн залууст зориулсан Open mic, асуулт хариултын тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд Street food ажиллаж иргэдийг амттай хоолоор дайлсан юм.

10/10/2023

БГД шүүх: 8-н настай хүүхэд хөнөөсөн этгээдийг бүх насаар нь хорих ял”-аар шийтгэлээ‼️

 #СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 14 настай охин таксинд сууж, хүчингийн хэргийн ХОХИРОГЧ болжээ Баянхошуу хөтөл орчмоос 14 настай охин та...
09/10/2023

#СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 14 настай охин таксинд сууж, хүчингийн хэргийн ХОХИРОГЧ болжээ

Баянхошуу хөтөл орчмоос 14 настай охин таксинд сууж, хүчингийн хохирогч болжээ. Тухайн такси нь улсын дугааргүй, хар өнгийн приус-30 автомашин байсан, харин жолооч нь 25-27 орчим насны этгээд аж.
Уг асуудлаар охины ээж нь цагдаагийн байгууллагад хандаж, одоо хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Шүүх шинжилгээний хариу урьдчилсан байдлаар хальс урагдалтай гэж гарчээ.

Address

Ulaanbaatar

Telephone

+97688337741

Website

j.mn

Alerts

Be the first to know and let us send you an email when Сурвалж.мн - Survalj.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Сурвалж.мн - Survalj.mn:

Videos

Share


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All