Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо

Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ САЙТЫН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО ТББ - ын албан ёсны хуудас.

28/06/2024
27/06/2024
Сэрэмжлүүлэг: УБ хотод Toyota prius маркийн автомашин шатжээАагим халуун өдрүүдэд тамхины асаагуур, цэвэр ус, нарны шили...
17/06/2024

Сэрэмжлүүлэг: УБ хотод Toyota prius маркийн автомашин шатжээ
Аагим халуун өдрүүдэд тамхины асаагуур, цэвэр ус, нарны шилийг автомашинд удаан хугацаанд орхихгүй байх, яндангийн оч баригчийг шалгах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг ОБГ-аас анхааруулж байна.

11/06/2024

“what3words” апплейкшныг гар утсандаа татаж суулган, ашиглахыг зөвлөж байна

06/06/2024

Л.Оюун-Эрдэнийн ‼️

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр нэгэнтээ хэлж байлаа. “Энэ индэр тэр суудлын хооронд зайгаар бол таван метр, өгсүүрээр бол таван шат байдаг юм билээ. Төрийн түшээ хүн тав алхаад хүрч болдог, таван том зорилтоор бодлогоо томъёолж болдог энэ өндөрлөг дээрээс би бүтээх, нэгдэх, хамтрахыг санаачилж байсан болохоос бус эвдрэлцэл, талцалын дэгээ цалам шидэж яваагүйгээ өнөөдөр ард түмэндээ ам бардам тайлагнах байна” гэж.

Өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдын албан тушаалаас буух өргөдлөө хүргүүлснийг УИХ-аар хэлэлцэх үеэр чуулганы нэгдсэн хуралдааны индрээс түүний хэлсэн үг нь энэ.
Тавантолгойн бүлэг ордыг Төрийн мэдэлд буцаан авч, Оюу Толгой төслийг эдийн засгийн эргэлтэд оруулсан нь С.Баярын гавьяа юу гэвэл тийм. Өөрийг нь залгамжилсан С.Батболдын үед Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, хөрөнгө оруулагчид дугаарлаж явсан нь үүний илрэл. Гэвч Засгийн эрх нэгээс нөгөөд шилжсэн 2012-2016 онд ажилласан хоёр Ерөнхий сайдын үед эдгээр эерэг үзүүлэлт огцом уруудсаар модоо барихад хүргэж байв. Түүнээс хойш юу болсныг энд бичих нь илүүц. Харин С.Баярын хэлж байсанчлан тав алхаад хүрч болдог тэрхүү өндөрлөгт хүрсэн зургаа дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед юу болов гэдэг талаас нь харвал илүү сонирхолтой дүр зураг бууна. С.Баяраас хойш гэж тооцвол С.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх тэгээд Л.Оюун-Эрдэнэ. Яг зургаа дахь нь. Үүнийг зориуд онцолж, жишээд буй нь учиртай.

Үндсэндээ ардчилсан тогтолцоонд шилжсэн 1992 оноос хойших сонгуулийн үр дүнгээр бүрдсэн найман парламентын хамгийн сүүлчийнх нь буюу отгон Ерөнхий сайд нь Л.Оюун-Эрдэнэ болов. Мэдээж өмнөх 14 Ерөнхий сайдтайгаа адилхан, бас ялгаатай хэд хэдэн зүйл түүнд бий. Эхнийх нь тэр Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нарын адил үнэмлэхүй олонхиор засагласан эрх баригч намын дарга, Ерөнхий сайдын байр сууриас УИХ-ын сонгуульд оролцох нь. Адилхан тал нь энэ. Эсрэгээрээ Хөгжлийн банк, нүүрсний хулгай тэргүүтэй томоохон дуулиантай залгуулаад 126 гишүүнтэй анхны парламентын бүрэлдэхүүнийг сонгох анхны бөгөөд түүхэн хариуцлагатай сонгуулийн өмнө тулж ирлээ. Сонгуулийн систем нь намын жагсаалтаар 48, тойргоос 78 гишүүнийг сонгох буюу холимог. Үүнийгээ Үндсэн хуулиар дархалчихсан.

Хөгжлийн банкийг тоносон асуудал ч, нүүрс тойрсон хулгай ч аль, аль нь Ерөнхий сайд, МАН-ын даргын хувиар улс төрийн манлайлал үзүүлж, гардан гүйцэтгэсэн хүн нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө. АН, МАН гэлтгүй хүний өөрийнгүй л нэр холбогдсон, зарим нь шүүхээр орж, хуулийн хариуцлага хүлээсэн. Улстөрч ялангуяа удирдагч хүн сонгуулийн өмнө намаа, гишүүдээ хаацайлж, хамгаалдаг нь улс төрд бичигдээгүй хууль мэт зүй тогтол ч түүнд тийм шалтгаан байсангүй. Үүгээрээ тэр олон дайсантай болсон, одоо ч тэдгээр нь хөндлөнгөөс боргосоор л явна.

2012 онд анх удаагаа сонгуулийн холимог системийг нэвтрүүлэхэд намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын дарга, улс төрд олон жил чанагдсан зэрэг үзүүлэлт нь жагсаалтын эхний 10-т зоолттой нэрээ бичүүлэх гол шалгуур, “ногоон гэрэл”-ээр УИХ-ын гишүүн болж асан “дарга эго”-г тэрбээр мөн л халав. Эрдэмтэн, эдийн засагч, инженер мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөр эрэмбэ тогтоосон нь бүхэл бүтэн гомдогсдын армийг намд нь бий болгосон л байх. Гэхдээ үе үеийн Засгийн тэргүүн, намын дарга нараас Л.Оюун-Эрдэнийн ялгаатай тал нь энэ. Сонгуулиа бодсон ямар ч намын даргын толгойноос ийм “гэнэн” хэрнээ гэнэтийн шийдвэр лав гарахгүй ч тэр чадсан. Чадах чадахдаа 76 гишүүнтэй парламентыг өнгөрсөнд нь үлдээж чадлаа. 126 гишүүнтэй тэдгээрийн 48 жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдоно гэдэг Ардчилсан Төрийг эмхэлсэн 32 жилийн түүхэнд гарч байгаагүй нэн шинэхэн тогтолцоо. Тэгэхдээ бүсчилсэн байдлаар буюу 13 тойргоос 78 гишүүнийг сонгох хуулийн заалттай.
Төсөв хувааж, тойргоо усалж, бараг хэнийг ч оруулж, гаргадаггүй байдалтай өмчирхөж ирсэн жалганы улс төр энэ парламент, 76 гишүүний хамт өнгөрсөндөө үлдэж буй нь энэ юм. Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдэд хандан талархал илэрхийлэхдээ онцолсон байна лээ. “Хоёр том гүрний дунд оршдог парламентын ардчилсан засаглалтай Монгол Улсын хувьд илүү олон ургальч үзэлтэй, олон намын төлөөллөөр хангах нь бидэнд туйлын чухал” гэж.

Дэлхийн улс төр, эдийн засгийн ашиг сонирхол, геополитикийн хуваарилалт өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед хууль тогтоох дээд байгууллага нь олон намын төлөөлөл бүхий олон ургальч байр суурь, олон талын мэтгэлцээнд үндэслэсэн бодлого шийдвэр гарч гэмээн ОХУ, БНХАУ гэсэн мөнхийн хоёр хөршөөсөө бид ардчилсан улс гэдгээрээ ялгарна. Томоохон төсөл хөтөлбөрөө хэн нэгнээс, бусдаас хараат бусаар хөдөлгөж, хэрэгжүүлэх гол хөшүүрэг болох учиртай.
“Би бүтээх, нэгдэх, хамтрахыг санаачилж байсан болохоос бус эвдрэлцэл, талцалын дэгээ цалам шидэж яваагүйгээ өнөөдөр ард түмэндээ ам бардам тайлагнах байна” гэж 25 дахь Ерөнхий сайд С.Баяр чуулганы индрээс хэлж байсан шиг парламентад суудалтай намын удирдлагуудтай харилцан ойлголцсоны үр дүнд тогтолцооны томоохон реформын сууриар нь өөрчилж, шинэ эхлэлийг тавьсан нь Л.Оюун-Эрдэнийн авторлох гавьяа мөн үү, мөн. Бүр онцгой гавьяа нь. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж чадсанаараа тэр яах аргагүй түүхэнд үлдэх нь.

06/06/2024

E-MONGOLIA-д “ЭХ ХҮҮХДИЙН ЯГААН ДЭВТЭР” ЦАХИМЖЛАА

Эх, хүүхдийн эрүүл мэндийн “Ягаан дэвтэр” эрж хайх хэрэггүй болж цахимд бүрэн орлоо. Эхийн төрөх үе, жирэмсний талаарх, төрөлт, нярайлсны дараах биеийн байдал, хүүхдийн өсөлт хөгжил, 2 хүртэлх насныхны гэрийн эргэлтийн хуваарь, дархлаажуулалт, үзлэгийн түүх, зөвлөгөө, хооллолт зэрэг хэсгээс цахим “Ягаан дэвтэр” бүрдсэн.

04/06/2024

Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг ХААЛТТАЙ хэлэлцэхээр боллоо

04/06/2024
01/06/2024

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

31/05/2024

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевизийг бүртгэж дууслаа

“ОРОЛЦЪЁ” сургалтын үеэр Говь-Алтай аймгийн МАН 200 залуугаар эгнээгээ тэллээГовь-Алтай аймгийн МАН-ын дэргэдэх SDY залу...
22/05/2024

“ОРОЛЦЪЁ” сургалтын үеэр Говь-Алтай аймгийн МАН 200 залуугаар эгнээгээ тэллээ

Говь-Алтай аймгийн МАН-ын дэргэдэх SDY залуус “ОРОЛЦЪЁ” сургалт хэлэлцүүлгийг /2024.05.22/ намын гишүүдийн дунд зохион байгууллаа.

Шинжлэх ухаан, соёл урлаг, улс төр, бизнес, нийгмийн олон салбарт амжилттай ажиллаж, суралцаж буй залуус зочин илтгэгчээр оролцож, өөрсдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлж, харилцан мэдээлэл солилцсон юм.

Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дэд дарга Н.Амартүвшин нээж үг хэлэхдээ “Нийгмийн олон салбарт залуусын орон зай үгүйлэгдэж, тэдний нөлөөлөл, дуу хоолой дутагдаж байгаа. Залуус бидний оролцоо тэр дундаа нийгэм, улс төрийн шийдвэр гаргах түвшинд залуусын оролцоо нэмэгдсэнээр улс төрийн шинэ жишиг, шинэ соёлыг бүрдүүлэх, шинэ өөрчлөлтийг авчрахад ач холбогдолтой юм. Улсын орон таниар дутна. Тиймээс аливаад оролцож хамтдаа өөрчилцгөөе” хэмээн онцлов.

“ОРОЛЦЪЁ” сургалт хэлэлцүүлгийн үеэр залуус ирээдүйнхээ төлөө оролцоогоо нэмэгдүүлэхийг уриалж, хамтдаа хэрхэн хөгжих боломжийг эрэлхийлж өөрсдийн үзэл бодлоо илэрхийллээ.

Энэ үеэр МАН-ын дэргэдэх SDY-д 200 залуу шинээр элсэж, залуучуудаар хүч нэмлээ.

10/05/2024

Тайландын Паттаяа хотод пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээнд 33 гаруй орны 157 орчим тамирчин (эрэгтэй 98, эмэгтэй 59) өрсөлджээ. Энэхүү тэмцээн нь 2024 онд Францын Парис хотноо болох паралимпын наадамд оролцох эрхийн оноо олгох сүүлийн хоёр тэмцээний нэг гэдгээрээ онцлогтой.

Тус тэмцээнд манай улсаас паралимпын наадмын алт хүрэл, дэлхийн гурван удаагийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцсон юм. Тэрбээр өчигдөр 107 кг-ын жинд өрсөлдөн алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Энэ нь түүний дэлхийн цомоос авч буй зургаа дахь алтан медаль юм.

08/05/2024
06/05/2024

Сэтгүүлч А.Баярмааг хорих саналаас шүүх татгалзаж шийдвэрлэлээ

Address

Ulaanbaatar

Telephone

+97691110531

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо:

Videos

Share


Other Social Media Agencies in Ulaanbaatar

Show All