FREEM

FREEM “Санаа зовох зүйлгүй” ТББ

Hiking 🥾
06/03/2025

Hiking 🥾

https://www.facebook.com/share/1AAT8YcKos/?mibextid=wwXIfr
06/03/2025

https://www.facebook.com/share/1AAT8YcKos/?mibextid=wwXIfr

Захиалга хэвийн авч байна
Манай мэргэжлийн хамт олон таньд чанартай материалаар бүх төрлийн спорт жигдрэлтийн өмсгөл хувцас олон тоогоор үйлдвэрлэн хурдан шуурхай хүлээлгэн өгч байна
☎️Захиалгын утас: 96626096 77721177 ⚽️🏀🏐🏒🎽
🏤Хаяг: Кинг таувэр 135-р байр "Triton sport

05/03/2025

Аяллын гоё төрөл байна.

Buenos Aires: Орон нутгийн автобусТөв талбайДуурийн театрНомын дэлгүүрLa Boca худалдааны гудамж1976 оны цэргийн эргэлт г...
04/03/2025

Buenos Aires:
Орон нутгийн автобус
Төв талбай
Дуурийн театр
Номын дэлгүүр
La Boca худалдааны гудамж
1976 оны цэргийн эргэлт гарсан түүх.
Танго

У Гви Хуан, И Ган Юн. “Дэлхийн түүхийн товчоон”Энэ ном эхлэхдээ хүн номыг бүтээж, ном хүнийг хариуд нь бүтээнэ гэсэн өгү...
02/03/2025

У Гви Хуан, И Ган Юн. “Дэлхийн түүхийн товчоон”
Энэ ном эхлэхдээ хүн номыг бүтээж, ном хүнийг хариуд нь бүтээнэ гэсэн өгүүлбэрээр эхэлдэг. Соёл иргэншийн өлгий нутгууд болох Месопотам, Шар мөрний хөвөө, Инд мөрний хөвөө, Нил мөрний хөвөөг танилцуулж, улмаар хүнтөрөлхтөн чулуун зэвсгийн эрин, хүрэл зэвсгийн эрин, төмөр зэвсгийн эринд хэрхэн орсоныг өгүүлжээ. Эртний соёл иргэншлүүд нь дор бүрнээ тариалангийн багаж зэвсгээ сайжруулж, улмаар зэвсэг ч үлйдвэрлэж, худалдаа харилцаа хөгжүүлсэнээр хөгжлийн үндэс тавигджээ. Бичиг үсэг бий болсоноор ном бий болж, эрдэм мэдлэг нэг хүнээс нөгөөд өвлөгдөн үлдэх тэр боломжийг нээсэн байна. улмаар эдгээр соёл иргэшлүүдэд өрсөлдөөн бий болж, олон салбар эрчтэй хөгжихөд түлхэц болсон байна.
Эрт цагт хомо сапиэсн буюу оюун ухаант хүн олон талаараа сул мэт боловч бусад хүний дэд зүйлсийг өрсөлдөөнд ялж аажмаар шахан гаргасан байна. жишээ нь неандертал хүн хатгадаг жаднаас хэтрээгүй байхад хомо сапиенис шиддэг жад гаргаж байх жишээтэй. Нейндерталь хүн хамаг хүчээ ан хийхэд барж байсан бол хомо сапиенис нь холимог идэштэн байжээ. хамгийн гол нь хэл ярианы чадвараар ухаант хүн неандерталиас хамаагүй илүү байжээ. неандертаичуудаас хавьгүй илүү хэл яриа нь хөгжсөн хүн биеэр үзэж туулсанаа хйоч үедээ хэлж үлдээх арга барилд суралцсан бөгөөд энэ нь 2 зүйлийн хоорондох өрсөлдөх чадвар хол зөрүүтэй болгож байлаал.
Өдгөө хүн далавчгүй ч гэсэн исэж чаддаг, сэлүүргүй ч гэсэн сэлж шумбаж чаддаг болсон. Үс ноосоо гээсэн ч гэсэн хүйтнээс хамгаалах олон арга олжээ. Багаараа ан хийж, олзворлох болсоноор анх удаа илүүдэл зүйлс гарч ирэв. Ингээд илүүдэл зүйлсээ солилцох болсоннор худалдаа үүсжээ. Их хүнстэй болсоннор түүнийгээ нөөцлөх хэрэгтэй болсон. Үүний тулд сагс сүлжих, ваар шавар хийх арга нарийсав. Шинэ чулуун зэвсгийнхэн шаварыг галаар удаан халаахад шингэн нь ууршиж, хатуу хиймэл чулуу болдгийг мэдэж авав. Алс хол тээвэр хийх боломжтой болмогц худалдаа арилжаа, солилцоо эрчимжив.
Солилцооны ихэнх зүйлс нь хүнс, тэр дундаа мах байв. махыг яаж шинээр нь хадгалах вэ? чулуун зэвсгийнхэн нэг амар аргыг олсон нь амьтан агнаад мөчлөөд махыг нь хадгалах биш, харин зэрлэг амьтныг гаршуулж, амьдаар нь хашиж хорих аргыг олсон ьн тр байв. тэгээд хэрэг гарвал нядалж, эсвэл шууд амьдаар нь өөр зүйлээр сольдог байлаал. Мал төхөөрвөл гэдэс дотор, мах, арьсыг нь хэрэглэнэ. Сүү, өндөг, үс ноосыг нь тогтмол авч, хүчийг нь ашиглаж, уналга ачлагад хэрэглэж аргал хомоолыг нь түлшинд хэрэглэх болжээ. Иракийн умард нутгаас 9000 жилийн тэртээ хонь тэжээж байсан ул мөрийг олжээ. Бөс даавуу сайжирсан нь хонь тэжээж эхэлсэн хугацаатай давхцдаг.
Гол мөрний сав газар усалгааны системийг дагаад хотууд бий болж, улмаар соёл иргэншилүүд бий болж эхлэв. Улмаар мэргэжлийн хуваарь, зохион байгуулалт үүсэв. Анхны бичиг үсэг нь 2 мөрний сав газарт буюу өнөөгийн Тигр болон Ефрат мөрний сав газар шаантаг бичиг хэрэглэж эхлэв. Бичиг үсэгтэй болох явц өрнө болон дорнодод ойролцоо үүссэн байна.
2011 оны 5-р сард олон орны археологичид, Египет судлаачид нэгэн мэдээ гаргасан нь хэт ягаан туяаны хиймэл дагуулын дүрс бичлэгээр газар доор байгаа 17 пирамидыг олжээ. Түүнийг дагаад 1000 орчим булш илэрчээ.
Эртний иргэншлийг дагаад эрдэмтэн, мэргид ч чухал байр суурь эзлэх болов. Гүн сэтгэгч нар улсын хаадаар наадаж байсан үе ч байдаг.өрсөлдөгч улсууд шилдэг сэтгэгч, мэргэн хүнтэй болох гэж хамаг байдгаараа хичээх болжээ.
Хятадын соёл иргэншил эртний Цинь улстай яалтчгүй холбогдоно. Цинь улсын анхны эзэн хаан нь улс гүрнээ нэгтгэх хатуу бодлого барьсан боловч даанч богино настай байсан байна. юуны өмнө жин хэмжүүрийн нэг системтэй болсон нь маш чухал зүйл байсан бөгөөд мөнгөний хувьд ч гэсэн дундаа нүхтэй зоос нийтээр хэрэглэх болсон нь худалдаа арилжаа хөгжихөд дэм болов. Байлдаант улсын үед өөр байсан морин тэрэгний 2 дугуйны хоорондын зайг нэг болгож, үүнд тохируулсан замыг улс даяар засжээ. Ингэснээр Хятадын тээврийн салбарт хувьсгал хийв. Түмэн газрын цагаан хэрмийг босгосноор хилийг бататгахын хамтаар дотоодын тогтвортой байдлыг хангах үдэс нь болжээ. Хамгийн чухал зүйл нь дүрс үсгийг нэг болгож, нэг үндэстэн гэдгийг ойлгуулах алхмыг хийжээ. Одоо ч Хятадууд ондоо аялгаар ярьдаг учраас хоорондоо ойлголцох байдлыг амар болгохын тулд дүрс үсгийг хэрэглэжээ. Цинь гүрний дараа гарч ирсэн Хань улс Күнзийн үзэл баримтлалыг барих болов.
Тэдний хамгийн аюултай, том дайсан нь тал нутгийн нүүдэлчид байсан. Хүннү нарын хүн ам тухайн үедээ 1.5 сая байсан бөгөөд нумын хөвч татаж чадах эрчүүдийн тоо 300000 байсан. Хүн гүрнийг буулгаж авахын тулд Хань улсын цэрэг алс бартаат тал хээр, говь хангайг туулах хэрэгтэй байсан. Цэргийн хүнсийг тооцож үзэхэд нэг цэргийн хоолны зардал 120 шуудай болж байжээ. Улмаар Хүннүг ялахын тулд төмөр зэвсгийн хөгжил, байлдааны морьтой болоход анхаарсан байдаг.
Цинь гүрнийг залгаж гарч ирсан Хань улсын хувьд 50 сая хүн амтай байсан гэж үздэг. гэхдээ асар их бослого гарч хүн ам нь буурсан байна. Хань улсын хувьд Хятадын төв нутаг нт газар тариаангийн гол бүс нь байсан. Гэхдээ Хятадыг ганцхан Хан үндэстэн бүрдүүлсэнгүй. Нүүж орж ирсэн нүүдэлчид ч бас чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хан үндэстэн бусад нүүдэлчдийг уусгахдаа сайн байжээ. Тан улсын үе бол Хятадын түүхий алтан үе юм. тан улс юун түрүүнд энхийн цагт оршиж байсан. Бослогууд гарч байсан боловч ерөнхийдөө хангалуун, энх тайван байжээ. тан улс ,-р зуун гэхэд хамгийн өндөр хөгжсөн иргэншил гэж тооцогдож байлаал. Ли Бай, Дү Фү, Бай Жү И, Хань Юй нарын нэрт яруу найрагчид гарч ирсэн. Тан улсын хөгжил цэцэглэлтэнд газар тариалангаас гадна үйлдвэрлэх салбар хөгжжээ. Тан улсын дунд үед Хубэй хавьцаа нутагт шар будаа тариалж хураасны дараа өвлийн арвай тарьж, хойтон хавар нь хураадаг байжээ. шар будааг бараг 3 жилд 2 тариалж ургац авдаг байв. Хөх мөрний өмнөд нутгийг хагалж цай, тутарга тариалав. Усны хүчээр арвайг бутлах чулуун тээрэм ажиллах болсон вн чухал байв. хилийн чанад руу ваар шаазан, торго бөс бараа бөөн бөөнөөрөө гарч, арц, хүж, зааны соёо, хирсний эвэр, эмийн бүтээгдэхүүнийг импортлож эхлэв.
Ойрхи дорнодод хүчирхэг байсан нь Ассиричууд юм. хүчирхэг цэрэг, морин тргийнхээ ачаар тухайн үеийн 2 мөрний сав газар, Египет, Сирийг эзэлжээ. Ассиричууд харгис, цэргийн чанга дэглэмтэй байсан бөгөөд эзлэгдсэн орнуудаас цэрэг татдаг байжээ. ассиричуудын дараа Ойрхи Дорнодыг нэгтгэсэн хүмүүс бол Ахаменидын угсааны Персүүд юм. тэд Ассиричуудээс харьцангуй энх тайванч байснаараа ялгардаг. Персийн аян дайн Ассиричуудтай харьцуулахад харьцангуй аядуу зөөлөн байжээ. тэд хамгийн гол нь аливаа шашин шүтэх эрхийг хааж боогоогүй юм. татварын хувьд ч гэсэн Персүүд тун уян хатан байж, хөнгөлөлт үзүүлж байсан. Сасан Персүүд ЗАроастрыг төрийн шашин гэж зарласан боловч бас л шашин дээр уян хатан бодлого явуулсан юм.
Энэтхэгийн хувьд кастын ёсноосоо болоод нэгдмэл нэг улс байгуулж чадахгүй байв. хималайн нуруунаас Энэтхэгийн гадаад далай хүртэл энэ нутгийг нэг гүрэн, нэг сёол иргэншил гэж үзэхгүй байлаал. Харин худалдаа арилжаа хөгжиж эхэлсэнээр нэгдэх процесс үүсэв. Энэтхэгийг нэгтгэсэн хүн бл Бурхны ивээлт их хаан гэж алдаршсан ашога хаан юм. тэр асар их дайн хийсэн бөгөөд хожим нь их хараммсан байна. тэгээд буддын шашинд орж, албан ёсны шашнаар зарлажээ. Ашог хаан Энэтхэгийг анх удаагаа нэгтгэсэн нь Цинь Ши Хуанди Хятадыг анх нэгтгэсэнтэй олон талаараа адилхан. Газрын татварын хувьд тариачид ургацынхаа 1|6-г, худалдаачид ашгийнхаа 25%ийг өгдөг байжээ.
4-6-р зуунд Энэтхэгт Грекийн нөлөөнөөс болж бурхадыг бүтээх болжээ. Буддагийн дүрийг Аполлоноос санаа авч маш нарийн, уран сайхнаар дүрсэлж зурах болов. Бурхны дүр гарч ирж шашинд ашиглах болсон нь ард олны сүсэг бишрэлд ихэд нөлөөлөв. Энэ нь Хиндү шашны бурхадыг ойр болгож, тахилын зардлыг ч эрс багасгажээ. Буддын шашин нарийн болсоноор хүмүүсийн хувьд шүтэхэд асуудалтай болжээ. Ялангуяа бага хөлгөн, их хөлгөн гэж салахдаа номлолын хувьд их хүндэрчээ. Буддын шашин хүнээс өөрөөс нь шалтгаална гэж сургадаг. Буддын шашин нь Энэтхэгт үндэс бөхтэй кастын систем Хүндү шашинтай хавсрахад хүнд цохилт болсон бололтой. Кастын талаасаа буддын шашин нь Энэтхэгт нийгэмд сул дорой анги байсан юм. исламын шашин Энэтхэгт орж ирсэнээр Бурханы шашин бас хумигах нэг шалтгаан болсон байна.
Грекүүдийн хувьд анх дорнын улсуудтай харилцдаг байсан бөгөөд Персийн давуу хүчний эсрэг зөв аргаар пайн хийж ялсанаараа алдартай байдаг. Персийн түрэмгийлэл эхлэх үед Грек бараг л том жижиг нийлсэн 100 гаруй хотод хуваагдсан байдаг. Тэд нь цэрэг тийм олн биш. Хамгийн томууд болох Афин, Спарта, Коринф, Фив нь сайндаа л 10000 орчим цэрэг гаргана. Афинчуудын зүгээс тэнгист арай туршлагатай байсан бол спартачууд хуурай гаар дээр илүү сайн байсан бололтой. Грекийн ялалтын эх сурвалж нь чөлөөт иргэн, хот улс нь байсан юм. грек нь арал ихтэй, газар нутаг том биш учраас хүмүүс нь багахан хэмжээний тариалан эрхэлнэ. Тиймээс газрын том эзэд гарч ирэх нь цөөн байсан. Хотын иргэд өөрсдөө бэлдэж, дайн тулаанд хамт оролцдог байжээ. иргэл нь өөрсдөө эзэн гэсэн ухамсартай Грекийн хот улсууд илүү хүчирхэг байлаа. Дайн тулаанд гавьяа байгуулсан иргэд ч зохих хувиа хүртдэг байсан. Грект энэ үед хүнд явган цэрэг үүсэж, тэр цэргээрээ дөрвөлжин хүрээлсэн жадат нягт эгнээг бий болгож туладддаг байлаа.
Грекийн цэрэг нэг бүр хүчтэй, хүрээлж эгнэсэн үедээ улам хүчтэй байв. хүнд явган цэрэг, жадат нягт эгнээ 300 орчим жил хүчээ гайхуулсаар байсан юм. нээлтэй байх нь Грекүүдийн үндсэн зарчим байв. тиймээс ч далайчлах ухаан, одон орон, хөлөг онгоц хийх арг, газарзүй, шинжлэх ухаан, технологи ч цуг хөгжиж Грекийн нээлттэй байдал, далайд гарах замыг тулж түших болжээ. Грек жижиг боловч нөлөөтэй улс байсан нь харагддаг. Цагаан толгойноос эхлээд физик, хими, дайтах ухаан, уран зураг, барилга, дуу хөгжим гэх мэт....
Грекүүдийн бас нэг зүйл бол Александрын аян дайн юм. энэ аян дайны үр дүнд Грек соёл ихэд тархжээ. Гэв Александрыг нас бармагц эзэнт улс нь бут үсэрсэн юм. Александрыхн хувьд анх удаа дэлхийн эзэнт гүрнийг байгуулж, дэлхийн иргэн гэх ойлголтыг бий болгосон суутан юм.
Ромын хэсэг нь бас их сонин. Рмчууд дотоодын зөрчлөө дарсныхаа дараа хоорондоо үзэлцээд эхлэв. Спартакийн бослого маш чухал бөгөөд Вольтэрийн хэлсэнээр түүхэн дэх цорын ганц шударга дайн ь Спартакийн бослого байжээ. Спартакийн бослого дарагдсаны дараа ромд иргэний дайн дэгдэж, улмаар Помпей болон Юлий нар тунаж үлдэв. Юлий шийдэмгий байснаараа Помпейг ялсан байдаг. РЭГ-нд алтан үеийг авчирсан хүн бол Август юм. Ромчуудын гол үзэл бол “Цэргүүдийг цатгалан байлга. Тултал ашигла. Бусад нь аяндаа болно” гэдэг байжээ. ромын цэрэг чанд сахилга батынхаа ачаар хүчтэй байсан юм. Ромчууд явган цэргээр хэрхэн тулалдахыг өөрийн заналт дайсан Этрутичуудаас сурсан юм. ромчууд 5 жил тутамд өрхийн тооллого сайн хийдэг байсан учраас цэргийн албанаас зугатаана гэдэг бараг боломжгүй байсан юм. ромын цэрэг бэлтгэл сайтай, эрэлхэг баатрууд олон байсан гэдэг.
Монголын эзэнт гүрэн заавал яригдана. Өнөө цагийнхаар зүйрлэвэл төмөр зам, интернэттэй зэрэгцэхүйц өртөө улааг бий болгосноос соёлын солилцоог бий өолгожээ. Өртөө улааныт тогтолцоо бол МЭГ-ний гол судас байлаал. МЭГ-нээс өмнө Торгоны замаар өрнө дорон холбогдсон. Гэхдээ асуудал байв. худалдаа хийхэд тогтворгүй, бас аюултай байсан. Харин Монголчууд торгоны замыг аюулгүй болгосон юм. үүний ачаар цаас, дарь, торго, ШУ-ны нээлтүүд өрнө зүгт хүрсэн юм.
Япон бас сонирхолтой. Японд сайд нар нь дур зоргооро аашилж дээрэм тонуул хийдэг байсан учраас хүмүүс зэвсэглэж эхэлсэн нь самурай бий болоход нөлөөлөв. Самурай нарын нэр хүнд 10-р зуунаас өссөн юм.
Арабуудын хувьд Арабын хойгийн өмнөд хэсэгт тэндхийн баянбүрдүүдийг түшиглэж хонио усалж, тэмээгээ өсгөж, улаан буудай, дал мод тариалж иржээ. Гэтэл өөрчлөлтүүд гарч эхлэв. Сасан Перс болон Византийн зөрчлийн үр дүнд Арабууд торго, бөс бараа, анхилам үнэртнийг улаан тэнгис, Энэтхэгийн далайгаар тээвэрлэх худалдааг эхлэв. Арабууд бол сайн худалдаачид. Улмаар Исламын шашин дэлгэрч түгэх болсон нь тэдний эв нэгдлийг бий болгож чаджээ. Гэхдээ Исламын шашныг зөвхөн дайнаар тэлсэн үү гэвэл үгүй. Арабууд Сасанидуудыг дарж, улмаар Иберийг хойгт хүрсэн маш том эзэнт гүрнийг байгуулав. Энэ аян дайныг дагаж олон Арабууд энд тэнд аж төрөх болов. Юуны өмнө Жедда буюу Улаан тэнгис дэх боомт хөгжиж эхлэв. 7-р зуунд Тигр-Ефрат мөрний уулзвар хэсэг дээр Басра хот байгуулагдав. Басра хот Энэтхэг, Йордан, Араб худалдаачид холхидог газар болж хувирав. Энэ жишгээр Мароккогийн Марикеш ч цэцэглэж эхэлжээ. Боомтод төвлөрч гадаад худалдаа, усан тээврийг эрчимтэй хөгжүүлсэн гол хүч нь Исламын худалдаачид байв. үүнийг дагаад Араб хэл ч дэлхийд түгжээ.
Ромын эзэнт гүрний уналт Европын түүхийн чухал нэг хэсэг нь болно. Швед болон Польшийн Балтийн тэнгисийн эрэг хавийн үржил шимгүй нутагт амьдарч байсан германууд 4-р зуунаас хойш амьдрахад таатай нутгийг хайж эхлэв. Ромын зүгээс харвал Германууд нь зэрлэг бүдүүлэг, мунхаг гэх боловч Ромчууд тэднээс нэг их дутахгүй харигис байсан юм. улмаар феодалын ёс үүсэв. Хамжлагат тариачин бол дундад зууны феодализмын чухал хэсэг нь юм. тариачин газрын эзэнд үнэнч байхаа тангаргална. Тэгээд тариа тарьж тэрнээсээ татвараа төлнө. Харин ноён тэр тариачны амь насыг хамгаална. Европын хүн ам тогтвортой өсөж байгаад тахалаас болж тоо нь буурчээ. Энэ үед сүм хийд хуваагдах болов. Шалтгаан нь ариун гурвалын асуудал байлаа. Анх Иесүсийн загалмайнаас өөр ямар ч шүтээнгүй Баруун Ромд сүм орших уу эс орших уу гэх асуудал тулахад Мариагийн дүр бий болов.
Үргэлжлэл бий...

Kenneth W. Harl. “The Barbarian Empires of the Steppes”Туланы Их Сургуульд 30 гаруй жил багшилж, Дорно дахины түүх, Ойрх...
26/02/2025

Kenneth W. Harl. “The Barbarian Empires of the Steppes”
Туланы Их Сургуульд 30 гаруй жил багшилж, Дорно дахины түүх, Ойрхи Дорнодын түүхээр мэргэшсэн энэ судлаач өөрийн бүтээлээ лекц маягаар бичиж, гол баримтууда гаргаад асуулт асууж, түүндээ хариулах маягаар бичжээ. Хамгийн эхний бүлэгт тал нутаг болон түүнийг түшиж амьдардаг хүмүүсийн онцлогийн тухай бичсэн байна. мөн энд амьдардаг нүүдэлчид соёлын солилцоонд маш чухал үүрэг гүйцэтгэснийг өгүүлсэн байна.
Харин дараагийн бүлгүүдэд тал нутгийн нүүдэлчид хэрхэн хүчирхэгжсэн талаар, бас Хятадтай хэрэхн харилцдаг байсан талаар өгүүлсэн байна. ялангяан Хан гүрэн блон Хүннү нарын харилцаа, худалдааны зам дээр хэн нь хяналтаа тогтоохын төлөө өрсөлддөг байсан талаар бичсэн байна. Мөн Скифүүд болон Грек, Ромчуудын хоорондын харилцаа, Парфяны эзэнт улс, тэдний хооронд болсон дайн байлдааны талаар өгүүлжээ. Мөн Кушан хаант улс, Сакууд болон Торгоны замын үүсэл хөгжил, түүгээр тархсан ШУ-ны ололтууд, шашин хэрхэн тархсан талаар ч товч өгүүлжээ. Таримын хөндийг захирахын төлөөр Араб олон Хятадуудын өрсөлдөөн, Түвдийн ид хүчирхэг байхдаа явуулсан бодлого, Сарматуудын тухай ч бичсэн байна.
Бүтээлийн сонирхолтой хэсэгт Ромчууд болон Аттилагаар удирдуулсан Хүннү нарын дайны тухай, түүний үр дүн, түүхэнд үзүүлсэн нөлөөг ч бас дурьдсан байна. Эфталитуудын тэлэлт болон Сасанидчуудын талаар бас нэг бүлэгт өгүүлсэн байна. Тан гүрэн бол Хятадын алтан үе гэгдэх бөгөөд Тан улсын тэлэлт, Талас голын хөндийд Арабуудтай хийсэн тулалдааныг ч бас бичжээ. Мөн Аварчууд гэж хэн байсан, Ижил мөрний Булгарууд ямар хүмүүс байсан талаар, Куманчууд гэж хэн бэ гэдэг талар ч бичжээ. Нууцлаг гэдгээрээ алдартай Хазарачууд бол Арабын түрэлтийг зогсоосон бөгөөд Хар тэнгисээс Балтийн тэнгис хүртл худалдааг хянаж, соёоын солилцоонд өндөр үүрэгтэй оролцож байсныг нь дурьдаад тэднийг Түрэг гаралтай хүмүүс байсан гэж өгүүлсэн байна.
Мэдээж хэрэг Түрэгийн хаант улс, Уйгурууд, Исламын тэлэлт, улмаар цааш үргэжлээд Монголын байлдан дагуулал, Хубилай хааны бодлого, Марко Пологийн аялалын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг ч дурьдсан байна. Төмөрийн байлдан дагуулал, түүний удмынхны байгуулсан Их Могул улс, цаашлаад Зүрчидүүдийн байгуулсан чин гүрний талаар ч бичжээ. Нүүдэлчид соёлын солилцоог хэрхэн бий болгож, улмаар хүчирхэг морин цэргийн зохион байгуулалтаар суурин иргэншилд хэрхэн аюул учруулдаг байсан талаар төгсгөл хэсэгт бичсэн бөгөөд хамгийн сонин нь тухайн үед маш сул дорой байсан Европчуудад дарийг таниулж өгсөнөөр нүүдэлчид өөрсдийн сүйрлээ дуудсан. Европчууд дарийг зэвсэглэлд өргөн нэвтрүүлсэнээр нүүдэлчдийн нум сум болон хүчрхэг морин цэргийн давшилтыг нурааж, улмаар Европчууд дэлхийг колоничлох болсон тараар бичсэнээр энэ ном дуусдаг.

Ч. Дагмидмаа. “Цааны нүүдэл”Цаа буга нь бугын төрөлд багтана. Цаа бугыг эртнээс гаршуулан тэжээж иржээ. Цаа буга нь дэлх...
26/02/2025

Ч. Дагмидмаа. “Цааны нүүдэл”
Цаа буга нь бугын төрөлд багтана. Цаа бугыг эртнээс гаршуулан тэжээж иржээ. Цаа буга нь дэлхийн олон оронд тархан суурьшжээ. Ер харвал Дэлхийн бөмбөрцгийн хойд хасаг болох Скандинавын хойг, Орос, Гринланд, Канад, Аляска, Монгол, Хятадын хойд хэсгээр өргөн тархжээ. Дэлхийд зэрлэгээрээ үлдсэн цаа бол Америк, Норвегид их байдаг аж. Ер нь бол 7 сая гаруй цаа байдаг гэж үздэг.
Монгол амьтны нэвтэрхий тольд бугын зүйлийн цагаан өнгөтэйг нь цаа гэж нэрлэдэг. Бух цааг этэр гэнэ. Хөнгөлсөн эр цааг зарь, эм цааг манжиг, үр төлийг нь хугаш гэж нэрлэдэг байна. 2 настай эр зулзагыг нь донгор, эмийг нь дунгуй гэнэ. Цаа бугыг 4 настайд нь хөнгөлж зарь болгоно. Цаа бугыг маллаж амьдардаг хүмүүс мах, сүүг нь ашиглана. Сүүгээр нь ааруул, хурууд, хийх бөгөөд тослог ихтэй байдаг. Саалийн хугацаанд 90-100 л үү гаргаж авна. Цааны сүү их сайн учраас нялхаст өгдөг. Цаатан өрх жил бүр 2-3 цааг өвлийн идшиндээ зориулж хэрэглэнэ. Цааны мах амттай бөгөөд зөөлхөн өтгөн бор шөл гарна.
Цаа бугын бэлчээр нутагт 23 төрлийн шилмүүст ба навчит мод, 22 төрлийн үнэрт ургамал, 44 төрлийн эмийн ургамал, 12 төрлийн жимс ургана. Цаа бугын шүд нь 44. Эндээс 36 араатай, үүдэн шүд нь 8. Үс нь 3 см урт, өтгөн, шигүү маягтай ургана. 5 сард гуужиж, 9 сард бүрэн ургана. Цаа буга дунджаар 150-180кг жинтэй. 1997 онд цаа буга Монгол улсын Улаан номонд орсон. Хязгаарлагдмал тархацтай нэн ховор амьтан байна.
Скандинавын орнууд гэдэгт Швед, Финлянд, Норвеги гэсэн хойд Европын 3 улс орно. Швед улсын хувьд авч үзвэл умард хэсгээр нь Саами үндэстнүүд нутагладаг. Тэд цаа бугын ашиг шимээр амьдралаа залгуулж аж төрдөг. Лапландын нутгаар зэрлэг цааны нүүдэл өвөлдөө явж өнгөрөхийг анаж байгаад зэрлэг цааны тооллого бүртгэл хийнэ. Шведэд Сами үндэсний холбоо байгуулагдаж цаатан иргэдийн аж амьдралыг дэлхийд таниулах, сурталчлах үүрэг гүйцэтгэнэ. Шведийн цаатангууд бусад орны цаатангуудтай харьцуулахад аьдралын боломж арай илүү. Цаа буганы арьс, мах, сүү нь үнэтэй байдаг нь тэдний амьдралд том дэм болдог.
Ер нь Скандинавын орнуудын 30-40% нь цаа бугын бэлчээр нутаг байдаг. Цаа буга маллан амьдардаг хүмүүсийн 56% нь цаа бугаа даган нүүдлийн маягаар амьдардаг. Цаатангуудын 38% нь цааны ашиг шимийг боловсруулах жижиг үйлдвэр, фермд ажиллана. Жилд 1.5 тонн мах, 5000л сүү улсдаа нийлүүлдэг. Загасны аж ахуйг давхар хийнэ. Цаатан иргэдийн хүүхдүүдийн 88% нь сургуульд сурдаг, эмнэлэгийн тусламжийн 40% нь тэдэнд хүрч чаддаг гэсэн үзүүлэлтүүдийг зохигч номондоо бичсэн байна. Цаа бугын махыг аньсаар хачирлаж хийсэн хоол нь язгууртан шведүүдийн хүндэтгэлийн зоог байсан гэдэг. Шведэд хулд загасны шөл, цааны махан таташ, нухсан төмс дээд зэргийн зоогт тооцогдоно. Шведийн хамгийн эрүүл хүмүүсээр Самичуудыг нэрлэдэг.
Харин Финланд улсын хувьд бас л хойд хэсгээр нь цаа маллаж амьдардаг Самичууд байна. Финланд улсын газар нутгийн 1|3 нь цаа бугын ыэлчээр. Тус улс ой мод, цаа буга, хандгай зэргээр дэлхийд дээгүүр бичигдэнэ. Финлянд улсын хувьд цаа буга жуулчдыг татах гол зүйл болно. Улсынхаа зах зээлд жилдээ их хэмжээний цааны мах болон сүүг нийлүүлдэг.
Норвегийн хувьд тэднийг цаа бгунад хамийн хайртай ард түмэн гэж ярьдаг. Норвеги нь зэрлэг цааны гол нутаг юм. тиймээс цаа бугыг судлах, хамгаалах байгуулагууд тус улса олон тоогоор байгуулагдан идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг байна. Норвегид 400000 орчим цаа буга байдаг бөгөөд үүнийг дагаад хамгаалах, судалгааны ажилд бараг 10000 хүн ажиллана. Норвегид цааны бэлчээр нь төрийн өмч бөгөөд хувьчлахыг хатуу хоригложээ. Цааны махыг өндөр үнэтэй хүндэтгэлийн зоогт тооцдог болоод бараг 20 жил болж байна. Нобелийн шагнал олгох ёслолын зоогт оруулдаг болсон. Жил бүр цааны фестиваль, эрдэм шинжилгээний хурлыг Швед, Норвеги, Финлянд улсуудад зохион байгуулдаг.
Дэлхийн цаа бугын голлох нутаг бол Орос. Орост байх Ненецүүд болон Ханты, Манси нар цаа буга өсгөн үржүүлнэ. Тухайлбал Оросын бүрэлдэхүүнд багтах Тувагийн зүүн-өмнөд талын Тэрхөл хошууны төвийг Кунгуртик гэнэ. Кунгуртикийн хүн амын 36% нь өөрийгөө цаатан гэж мэдүүлжээ. Тэд цаагаас гадна ан агнуур, загасны аж ахуй эрхэлнэ.
Оросын алс дорнодын хязгаарт Агнуурын тэнгисийн умардад аж төрөх хэсэг бүлэг хүмүүсийг Ительмен хүмүүс гэдэг. Тэд Эскимос болон Чукча нартай илүү ойр. Ер нь бол Камчаткийн хойгийн уугуулууд бололтой. Загас агнуур, ан ав их хийнэ. Мөн цаа бугыг, бас нохойг аж ахуйдаа их ашиглана. Тунгус үндэстэн бол эртний овог аймгуудын нэг. Зүрчидүүдтэй илүү ойрхон гэж үздэг. Сибирьт Тунгус нэртэй гол бий. Тунгусууд ер нь олуулаа. Урцаа ембөө гэж нэрлэдэг. Амар мөрөн, Солонгосын хил хавиар их нутаглана. Цаа буга, ан ав эрхэлнэ. Тунгусууд бол Сибирийн эртний цаатангууд.
Харин Нгасан гэх цаа буга маллаж амьдардаг хүмүүс байх бөгөөд тэд Оросын Красноярскийн хязгаарт байх Таймырын хойгт амьдардаг. 10000 орчим Нгасан хүн байх бөгөөд урцаа эвэнклө гэж нэрлэдэг. Хав загасны аж ахуйгаар оростоо тэргүүлдэг. Загасны бүхий л ашиг шимийг хүртдэг учраас үүнийг үзэх гэж аялагчид их очдог. Тэдний амьдралын 2 дахь том эх үүсвэр бол цаа буга. Энд бараг 10000 цаа бий. Нгасан болон энд байх Долган нар өвчин тусах нь бага. Зун болон намартаа эмийн ургамал болон цааны сүүгээр хийсэн эм тангаа нөөшилнө. Чонын халдлагад их өртөнө. Цаа руу нь дайрдаг амьтан бол чоно бөгөөд үүнийг дагаад цаагаа маллаад явж байгаа хүүхэд рүү их дайрна.
Оросын алс дорнодын Магадан гэж муж байдаг. Агнуурын тэнгист их ойрхон. Хүн амынх нь 10% нь цаа буга адгуулж амьдарна. Номхон далай, Агнуурын тэнгистэй холбогдох ба ойт тундрын бүсэд оршино. Эндхийн өвөл 7-8 сар үргэлжилнэ. Цаа буга амьдрахад таатай бүс нутаг. Цаа бугын аж ахуй загас агнуурын дараа тус муждаа 2-рт орно.
Москва хотоос хойд зүгт 2500 орчим км-т цаа маллан аж төрөх ненецүүд оршино. Тэд 4 улирлын турш цаагаа дагаж нүүнэ. Ненецүүд Оросын хойд хэсэг болох Колийн хойгоос Арктикийн бүслүүр хүртэл нүүдэллэдэг. Тэднийг ойн Ненецүүд, тундрын Ненецүүд гэж 2 ангилна. Оросын цөөн тоот үндэстнүүд дундаас хамгийн олон хүн амтай 3 үндэстний нэг юм.
Японы хойд хэсэгт буюу Хоккайдод амьдардаг хүмүүсийг Айнү гэх бөгөөд тэд ч цаа буга, загас, агнуур түшиглэн амьдарна. Япончууд тэдний эсрэг дайн хийж хүчээр дагаар оруулж байв. Японыг эсэргүүцсэн бослого их гардаг байсан. Япончууд тэр арлыг эзэлж аваад Хоккайдо хэмээн нэрлэж, уугуул хүмүүс болох Айнүчүүдийг өөрсдийн хэлээр ярихыг хориглосон. Айнү иргэдийг ан агнах, цаа буга маллах эрхийг нь хорьж, хүн амных нь тэн хагасыг нь тухайн нийгмийнхээ хамгийн дорд ажлыг хийхийг тушаасан. Япон хүмүүс Айнү хүүстэй гэр бүл болохыг хориглодог байжээ. харин одоо Айнү иргэдэд нааштай хандаж, уугуул ёс заншлыг нь сэргээх, хот тосгон байгуулж өгөх зэргээр анхаарч байгаа.
Хятадад Хөлөнбуйрын цаатангууд гэж байна. харин Монголын цаатангууд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт аж төрнө. Цагааннуур сум нь Оростой хиллэнэ. Цагааннуураас хойшоо 90км зайд Тувагийн Тэрхөл хошууны Кунгуртик суурин байна. Цагааннуур сум нь Улаанбаатар хотоос 1050км зайтай бөгөөд тус нутгийн30 гаруй % нь цаатан иргэд эзэлнэ. Цагааннуураас гадна Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Баянзүрх, Ханх сумуудад цаатангууд байна.

Б. Хулан. “Минималист” Минимализм гэж юу вэ? энэ бол чухал зүйлд анхаарлаа төвлөрүүлж, илүүдэл зүйлсээс ангижрах хэгэсэл...
23/02/2025

Б. Хулан. “Минималист”
Минимализм гэж юу вэ? энэ бол чухал зүйлд анхаарлаа төвлөрүүлж, илүүдэл зүйлсээс ангижрах хэгэсэл юм. ингэснээр хангалуун байдал, аз жаргал, эрх чөлөөг олж авч болно гэж үздэг. минималистууд эд зүйлсээр дамжуулж бус харин амьдралаар нь өөрөөр нь дамжуулан аз жаргалыг хайдаг. Тиймээс таны амдралд юу хэрэгтэйг та өөрөө л тодорхойлно. Минималист амьдралын хэв маягийг бий болгох хатуу код, тодорхой дүрэм байхгүй. Эхний алхамыг хийхэд их амаргүй боловч явах тусам амархан болно. Эхний алхам сэтгэлгээ, зуршлыг үндсээр нь өөрчилнө. Аз жаргалтай байя гэвэл илүү ачаанаасаа салах хэрэгтэй хэмээн зохиогч үзжээ. Гэхдээ илүү ачаа гэдэг нь зөвхөн эд хогшилыг хэлээгүй гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх.
Минималист үзлийн эсрэг хамгийн том дайсан нь бол харьцуулалт юм. хүн бүр өөр өрр байдаг. Хүмүүс хоорондоо нэг нэгнээ харьцуулах нь зовлонгийн эхлэл юм. хамгийн гол нь хүн өөрийнхөө хамгийн муу талыг бусдын хамгийн сайн талтай харьцуулдаг. Тэгсэнээр утга учиргүй жишиг тогтоогдож байгаа юм. өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй, өөрийнөөхөө байх нь илүү амар юм. харьцуулалтанд төгсгөл гэж үгүй. Та хчинээн амжилттай яваа ч гэсэн бусалтай харьцуулах шалтаг шалтгаан байсаар байх болно.
Минимализм бол заавал жижигхэн байшинд амьдраад, шүүгээндээ цөөхөн хувцастай байхын нэр биш юм. харин хэрэгцээгүй зүйлсээсээ салж, илүү чухал зүйлдээ ач холбогдол өгөхийн нэр юм. минимализмд бүх зүйл дээр зөв сонголтоо хийхийг л чухалчилдаг юм. минималист хэв маягаар амьдрахад та зөвхөн хэрэгцээтэй зүйлээ л худалдаж авдаг. Хүнсээ бөөнөөр нь худалдаж авах нь хоолны зардлыг бууруулдаггүй. Үнэнийг хэлэхэд минимализм нь хэцүү ажил байж болно. Нэмж хэлэхэд минимализ бол алсын хараатай болох тухай юм.
Минимализмыг тодотгох хамгийн чухал зүйл бол бодол төвлөрөл юм. хамгийн чухал зүйлс дээр төвлөрч анхаарал сарниулах зүйлсээс салах нь минимализмын үндсэн ойлголт. Орчин үеийн соёл, амьдралын хэв маяг хүмүүст эд материаллаг зүйлсийг их хураах нь аз жаргал авчирдаг гэсэн худал ойлголтыг төрүүлэх болсон. Гэвч эд зүйлс сайн байгаад амьдрал сайн айна гэсэн үг бас биш бололтой. Мөн бидний хэт их хэрэглээ нь дэлхийд хэрхэн нөлөөлж байгааг тоолгүй орхиж болохгүй. Махатма Гандигийн хэлсэн үг байдаг: “Дэлхий хүн бүрийн хэрэгцээдн хангалттай. Харин хүн бүрийн шуналд хангалтгүй”.
Минимализм бидний бараг бүх зүйлийг өөрчилнө. Бидний цаг зав, мөнгө, эрч хүчийг зарцуулах арга барилыг өөрчилнө. Бидний оюун ухаан, анхаарал хаана төвлөрч байсныг өөрчилнө. Минимализм биднээс шийдэмгий байхыг шаарддаг.

19/02/2025

AirHub976

18/02/2025
29/01/2025

"DITEX" ХХК-ийн "AirHub976" бүхээгийн ажилтан бэлтгэх сургалтын төвийн стандарт, шаардлагыг дараагийн түвшинд хүргэх ажлын хүрээнд "Aeronautics LLC" -тай хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ...
Бидний хамтын ажиллагаа үр өгөөжтэй байна гэдэгт итгэлтэй байна...
You fly We support...👩🏻‍✈️
Lead your skill...✈️

"DITEX LLC has signed a contract with "Aeronautics LLC" for the work group on the standardization and next stage of the "AirHub976" cabin crew training center...
We are confident that our activities will be successful...
You fly, we support...🧑🏻‍✈️
Lead your skill...🛫

Сарашина Исао. “Мөхөл дүүрэн хүний түүх: Яагаад “бид” л үлдэв?”Эртний хүнтөрөлхтөн сийрэг ой, хээр газраар амьдарч байса...
29/01/2025

Сарашина Исао. “Мөхөл дүүрэн хүний түүх: Яагаад “бид” л үлдэв?”
Эртний хүнтөрөлхтөн сийрэг ой, хээр газраар амьдарч байсан. Ой шугуйтай харьцуулахад хоол хүнс багатай, махчдын нүдэнд ил, зугатаж шалихгүй. Тэр газар амьдрахын тулд олон арга сүвэгчлэх хэрэг гарна. Бидний өвөг дээдэс сул дорой ч гэлээ бусад хүнд байхгүй чанараар амьд үлдэж чаджээ.
Хүнд хамгийн ойрхон амьтан гэвэл шимпанзе юм. бас орангутан, горилла хамаарна. Эдгээрийн нийтлэг өвөг нь одоогоос 15 сая жилийн тэртээ амьдарч байжээ. харин ойролцоогоор 7 сая жилийн тэртээ орангутан, шимпанзе, горилла хоорондоо салаалжээ. Өнөөдөр амьдарч байгаа бидний хүнтөрөлхтөн бол дор хаяж 25 зүйл бүхий хүнтөрөлхтний сүүлчийн ганц зүйл нь юм. Хомо сапиенс бусдаас ялгарч гарч ирсэн шалтгааныг тархи том гэдэгтэй хамааруулдаг. Гэтэл Неандертальчууд 1550сс, хомо хейделбергенсис 1250сс тархитай байсан. Гэвч тэд яагаад гарч ирж чадсангүй вэ? Неандертальчууд хүнээс ч илүү том тархитай байсан. Хүн 1-рт босоо алхдаг болсон. Бас соёо жижгэрсэн. Энэ бол чухал онцлог юм. гэхдээ 2 хөл дээрээ алхаж чаддаг олон амьтан байна. хэрвээ хүн 4 хөллөвөл нүүр маань газар руу чиглэсэн байрлалтай болно. 4 хөлт амьтны дагзны том нүх нь гавлын ясныхаа ард байдаг нь 4 хөллөөд урагшаа харж алхахад зохилджээ. Шимпанзе, голиллын дагзны том нүх гавлынх нь ард маягтай байдаг. Бүр яг дагзан дээр бол биш, гэхдээ хүнтэй харьцуулахад арагшаа талдаа байгаа юм. энэ нь тэднийг үндсэндээ 4 хөлт амьтан болохыг илэрхийлнэ. Үе үе босч ирдэг ч хүн шиг босоо байж чадахгүй. Холын замыг 2 хөлөөрөө туулж бүр ч чадахгүй. Ямар ч л байсан 4 хөллөдөг амьтад юм.
Өөрөөр хэлбэл гавлын ясны арын нүхийг судалсанаар энэ амьтан 4 хөллөж алхдаг уу эсвэл хойд 2 хөл дээрээ явдаг уу гэдгийг мэдэж болох нь. Босоо буюу 2 хөл дээрээ алхах нь энерги хэмнэнэ. Гараараа модны мөчрөөс жимс түүхэд хэрэгтэй. Африк тивийн дорнод хэсэгт их цав гэж бий. Ирээдүйд Африк тив энэ цаваар 2 хуваагдана гэсэн тооцоо байна. энэ их цавын хөдөлгөөн идэвхижиснээр уул нурууд бий болж эхэлсэн. Тэрнээс болж их цавын хөндийгөөр өрнө болон дорно тийш тарсан юм. Их цавын хөндийд модон дээр амьдралаа үргэлжлүүлж чадсан бол тал хэсэгт хүмүүс бас тарж эхлэв. Хүнс нь хангалттай бол ойд амьдрахад асуудал байхгүй. Харин хүнс хүрэлцэхгүй болвол тал руу гарахаас өөр арга байхгүй. Модонд сайн авирдаг нь хамаг жимс, навч идээд дуусах бол сайн авирдаггүйнүүд нь яах вэ? тиймээс арга буюу ойг орхиход хүрнэ. Ийм замаар манай өвөг дээдэс холимог хоолтон болж, араа шүд нь ч тэгж хөгжжээ.
Босоо байрлал нь алсыг харж чадах давуу талыг бий болгодог ч гэсэн бас нэг сул тал нь өөрсдөө зэрлэг амьтдад харагдана. Тэгээд нэгэнт л 2 хөл дээрээ явах нь давуу тал бол яагаад тахь, анааш нь 2 хөл дээрээ явдаг болж хөгжөөгүй юм? сармагчингууд ч 4 хөллөдөг хэвээрээ. Босоо алхалтын хамгийн том сул тал нь гүйлт удаан. Амьтны олз болоход амархан байдаг бололтой. Ямар ч удаан арслан маниусыг гүйцнэ. Яахав модтой газар арсланд хөөгдвөл бидэнд боломж байгаа. Харин тал газар бол өөр хэрэг. Босоо алхалтын сул тал төрөлтийн хүндрэл, ууцны өвдөлт юм. босоо алхалт ууцан дээр хамаг ачааллыг авчирна. Тиймдээ ч нуруу татах, нурууны дск цүлхийхдээ амархан. Босоо зогсоход биеийн дотор эрхтнүүд доошоо унжина. Тиймээс үүнтэйгээ зохилдоод төрөх замаа булчингаар дүүргэж, латин хэлний S үсэг шиг мурийлгаж орхисон. Тэр бас төрөх үед тун их саад болно.
Босоо явдалтай болоход хөлийн нум их чухал. Нум гэдэг нь хөлний тавхайны голын нумарсан хэсэг нь юм. энэ нумны тусламжтайгаар гүйх үед газрын доргилт саармагжиж, биеэр тархахгүй юм. нумгүй бол угаасаа удаан алхаж чадахгүй. Бас хөл гарын урт их чухал. Горилл, шимпанзе нар гар нь хөлөөсөө урт байх талтай байдаг нь модонд зохицсон гэдгийг илтгэдэг бол хүнийх хөл нь гарнаасаа урт байдаг нь модонд тийм сайн зохицоогүй, тал хээрт алхах зориулалттай гэдэг нь харагдаж байна.
Харин нүн босоо алхалтыг хувьсгаж чаджээ. Тэр магад хоолоо гараараа зөөж, үр төлөө өсгөхөд гар нь хэрэг болсон байх. Гэхдээ удаан гүйнэ. Энийг бол аргалаад өнгөрнө гэж байхгүй. Тэгэхээр яах вэ? арга олох хэрэгтэй. Тэгэхээр бие томорно, сүрэглэх хэрэг гарна. Бодит байдал дээр хээр талд амьдардаг мичнүүд ойд байх мичнүүдээсээ хурдан үржих магадлалтай. Хүний өвөг дээдэс өөрөө бусад араатны олз болдог байсан. Энэ үнэн. Гэхдээ идүүллээ гээд мөхө албагүй. Идүүлсэнийхээ хирээр л үржих хэрэгтэй. Ер нь бол орооны үе ч гэж байхгүй. Байнга л үржлийн ажил хийж байх хэрэгтэй болно гэсэн үг. Хүний хөхүүл үе 2-3 жил үргэжлэх бөгөөд тэр үедээ ч хүүхэд төрүүлж чадна. Хүн дүрст мичнүүдээс ялгаатай нь хүний бие төрөөд хэдхэн сарын дараа гэхэд л үр тогтох чадвартай болно. Тиймээс жил дараалан гарсан, тэрсхэн ах дүү нар бол нэг их сонин зүйл биш. Угаасаа л хүн тийм өгөгдөлтэй юм. хүн 16-40 нас хүртлээ хүүхэд гаргаж чадна.
Нэг анзаарагддаг юм нь хувьслын явцад илүү шилдэг нь үлддэг гэсэн үзэл байдаг бол энэ бүтээлд олон хүүхэд үлдээсэн нь л амьд үлддэг. Тэгэхээр эртний хүмүүс шилдэг нь гэхээсээ илүү олон хүүхэд үлдээж чадсанаараа л тэсэж үлдэж чадсан бололтой.
Дээр соёоны тухай өгүүлсэн. Хэрэглэхгүй байж том соёо ургуулах нь энергийн гарз шүү дээ. Соёог ургуулахын тулд нэмэлт тэжээл хэрэглэх шаардлагатай. Тэгэх нь илүү зардал тул байгалийн шалгаралаар хүний соёо жижигхэн болжээ. Гэхдээ соёотой байсан гэдэг нь толинд харахад л тодорхой. Тэгэхээр өмнө нь хэрэглэдэг байсан байж таарна. Шимпанзег харвал том соёотой. Түүнийгээ хэрэглэж олзоо барих, бас хоорондоо тулалддаг байжээ. соётой соёогүй -ийн хооронд довтлох хүчний зөрүү мэдээж хэрэг асар их. Хүний биед сүрхий зэвсэг болоод байх соёо бол байхгүй.
Хомо сапиенс чулуу ашиглаж эхэлсэнээр мах идэх болов. Энийгээ дагаад эрүү нь бас өөрчлөгдөнө. Гэхдээ чулуун зэвсэг гараад л маниус шууд сайн анчин болчихгүй. Нөгөө удаан гүйдэг нь хэвээрээ. Өөрсдөө удаан, дээр нь чулуун зэвсэг бариад гүйвэл бүр удаан. Тэгвэл чулуун зэсгийг юунд хэрэглэх вэ? мэдээж амьтны сэг зэмийг боловсруулахдаа ч гэдэг юмуу хэрэглэдэг байсан байх. Мэдээж амьтны сэг зэмтэй их таарна. Тэрний ясыг, чөмгийг хагалахын тулд чулуу ашиглаж таарна. Маханд үлдсэн ясыг шулахад ч хэрэгтэй байсан бизээ. Африкийн Малавигаас олдсон эртний хүний ясны бүтцийг харахад доод эрүү хөгсөн байжээ. тэр нь 2.5 сая жилийн өмнө амьдарч байсан хүн юм. үнэнийг хэлэхэд чулуугаар зэвсэг хийнэ гэдэг тун бэрх ажил юм.
Хүн босоо алхдаг болж гар нь чөлөөтэй болсоноос 4 сая жилийн дараа л чулуугаар юм хийж эхлэв. Энд тархийг ярих хэрэг болно. Тархи бол маш их арчилгаа, энерги шаарддаг эрхтэн юм. тархи нь хүний биеийн жингийн ердөө л 2%. Тэгсэн мөртлөө нийт энергийн 25%-ийг өөртөө авна. Нэг үгээр бол түлш ихтэй эрхтэн юм. энэ тархийг арчлахын тулд өндөр илчлэгтэй хоол идэх шаардлагатай. Өндөр илчлэгтэй хүнс гэвэл мэдээж хэрэг мах. Тиймээс мах иддэг болсоноор тархиа тэжээлээр хангадаг болсон биз. Өнөөх нь ч томорсон байх. Тэжээл хангалттай аваад байгаа юм чинь. Мах олж идэхэд зэвсэг хэрэгтэй. Зэвсгээ хийдэг болсоноор байнга мах идэж чаддаг болсон бизээ. Гэхдээ тархи учир зүггүй том болох нь бас ашиггүй. Арслан мах идэхийн тулд соёогоо томруулсан бол хүн мах идэхийн тулд тархиа томруулжээ.
Одоо босоо алхдаг болсны бас нэг давуу тал гарч ирнэ. Ойрын зайд хурд муутай гүйх ч гэсэн холын зайнд бол бас сайн гүйнэ. Үүн дээр буюу хүн болон шимпанзе дээр хийсэн туршилт байдаг. Хөвч шугуйд бол хоол хайхын тулд нэг их хол явах шаардлагагүй. Харин хээр талд бол өөр хэрэг. Махтай хоолны нөлөөгөөр тархи томорсон нь 2 шалтгаантай: илчлэг ихтэй хоол тархинд сайн нөлөөлнө. Тархийг мотор гэж үзвэл бензин нь мах юм. мах бол шингэц сайтай хоол гэз үздэг. Ургамалыг боловсруулах процесс өөрөө их төвөгтэй. Ходоод гэдсийг хэдэн цагаар ажиллуулах шаардлагатай. Тэрэнд бас л энерги зарцуулагдана. Ургамалын илчлэг чанар бага тул илчэгээ нөхөхийн тулд их идэж таарна. Тэгээд бас шингээх гэж удна. Шимпанзе болон гориллын хувьд амьдралынхаа ихэнх цагийг идэж, бас идсэнээ шингээх гэж зарцуулдаг. Харин мах бол шингэц сайтайн дээр гэдэс ч урт байх албагүй. Хоолох, хоолоо шингээх цаг багасвал сайхан сул цаг гарч ирнэ. Энэ завтай цаг нь хүний оюун ухааны хөгжилд бас их нэмэр болсон гэж үздэг.
Хөлсний булчирхай сайн ажиллаж эхэлсэн байх. Хөлрөх нь биеийн температураа буулгах хамгийн үр дүнтэй арга. Хөлсөө гаргахын тулд үсгүй болсон байх магадлалтай. Гэхдээ яг эцсийн байдлаар нотолсон зүйл бол алга. 1.- сая жилийн өмнө арьсны өнгө бараан болжээ гэсэн дүгнэлтийг судлаачид хийсэн байдаг. Үс гуужвал нарны хурц туяа шууд л арьсан дээр тусна. Арьсыг хэт ягаан туяанаас хамгаалах меланин нөсөө ихсэж, арьс бараан болсон байх.
Ингээд дэлхийгээр тарж эхэлсэн бололтой. Хомо сапиенсууд неандерталь ч юмуу хомо хейделбергенсистэй харьцуулбал илүү турьхан, нарийхан биетэй. Гэхдээ хүйтэнд илүү тэсвэртэй байсан. Хэрвээ 80кг жинтэй неандерталь хүн тэсгим хүйтнийг давж гарна гэвэл дахиад 50кг өөх арьсан доороо нөөцлөх шаардлагатай гэсэн тооцоолол бий. Бага зэрэг таргалах төдийд бол хангалтгүй гэсэн үг. Энэнээс үзвэл неандерталичууд өнөөгийн хойд туйлд амьдардаг хүмүүс шиг хүйтнээс биеэ хамгаалахын тулд хувцас, гал хэрэглэдэг байсан байж таарна.
Африкаас гарч Европт суурьшсан хомо хейделбергенсисийн нэг хэсгээс неандерталь хүн хувьсан гарсан. Харин Африктаа үлдсэн хомо хейделбергенсисээс хомо сапиенс гарсан бололтой. ДНХ-гээс нь харвал неандерталь болон хомо сапиенс нарын салсан нь 400000 жилийн тэртээгээс бололтой. Хомо сапиенсын нэг онцлог бол босоо дух. Хоол тэжээлийн тэмцэлд хомо сапиенсууд неандерталичуудыг давамгайж, газар нутгаас нь шахжээ.

Address

Ulan Bator

Alerts

Be the first to know and let us send you an email when FREEM posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Category