Tuvshinbat Nyamaa

Tuvshinbat Nyamaa My opinion

17/07/2023

Хуванцар хог хаягдлын дахин боловсруулалт ба боломж

2016 онд Монгол 1 хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээрээ дэлхийн хэмжээнд ТОП-9-д жагсаж байсныг мэдэх үү? Тэгвэл үүнээс 7 жилийн дараа нөхцөл байдал хэр байна?

Өнгөрсөн хугацаанд

Монголд хог хаягдлын менежмент муу байгаагаас болж дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулж чаддаггүй. Учир нь хог хаягдлын дийлэнх хэсгийг хогийн цэгт буюу газарт булах эсвэл шатаах гэсэн 2 аргаар шийдэж байгаа. Харин нөгөө талд Монголд хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах 24 үйлдвэр байгаагаас 18 нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Энэ дундаас: PET-1 буюу ус, ундааны хуванцар сав дахин боловсруулдаг TML үйлдвэрийн хуванцар савны цуглуулалт өнгөрсөн оноос 14% өсөж 61% болжээ. Түүнчлэн тус үйлдвэр жилд 20 мянган тн ус, ундааны хуванцар савыг хүнсний түвшинд дахин боловсруулах хүчин чадалтай аж.

Цаашид юу хийж болох вэ?

Монгол өнгөрсөн оны 7-р сарын байдлаар нийт 18,500 тн хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай ч үүнийхээ хагасыг л ашиглажээ. Үүнтэй холбоотойгоор MCS Coca-Cola өнгөрсөн жилээс эхлэн ус, ундааны хуванцар савыг цуглуулж, дахин боловсруулах зөв гинжин хэлхээ бий болгох кампанит ажлыг өрнүүлж байгаа. Улмаар тэд 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа дахин боловсруулах зорилтыг тавиад буй.

Гол төсөл: Тус зорилтын хүрээнд тэдний энэ зун хэрэгжүүлэх гол ажил нь Playtime байх бөгөөд эвентийн үеэр хуванцар сав цуглуулж Playtime-д оролцож буй 80 мянган залууст эерэг хандлага суулгах зорилготой гэнэ. Түүнчлэн кампанит ажилд СӨХ, кино театрууд, хүнсний дэлгүүр, томоохон спортын цогцолборууд нэгдэж байгаа бөгөөд ер нь л хуванцрын хаягдал гаргадаг хэн бүхэн нэгдэх боломжтой.

Эцэст нь… MCS Coca-Cola хуванцар сав дахин боловсруулалтыг ажил хэрэг болгон энэ жилээс Bonaqua усаа дахин боловсруулсан савлагаатайгаар гаргахаар болжээ. Одоо гол нь бид хогоо ангилж хаяад сурчихвал ч.

17/07/2023

Үйлдвэржихгүй бол хөгжихгүй

17/07/2023

Хаягдалгүй амьдрах урлаг буюу буйдхан Камикацү

Бүх зүйл үнэт, тиймээс ариг хямгатай байж, ямар ч хог хаягдалгүй байцгаая, “О хаягдал” зэрэг хөдөлгөөн дэлхийн олон оронд аль хэдийнэ өрнөчихсөн яваа. Бидний өдөр тутам иддэг хоол хүнс, хэрэглэдэг эд барааны баглаа таглаа, уут савнаас эхлэн жижиг том бүх л үлдэгдэл хаягдал хог болж газрын хөрс, агаар мандал, гол ус бохирдуулж дэлхийн уур амьсгалд муугаар нөлөөлж, хүн төрөлхтний амьдрал эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж, араатан жигүүртэн, өвс ургамал устаж алга болж буй билээ.

Ямар ч хог хаягдалгүй хэрхэн аж төрөх вэ?

Хягдал болж буй эд зүйлсээ хэрхэн 100 хувь, бүрэн дүүрэн ашиглах вэ гэсэн асуултад “Хүн бүр, айл болгоноос шалтгаална” гэсэн ганцхан хариулт бий. Өдгөө гэр ахуйн болон болон бусад хог хаягдлаа үр ашигтай ахин боловсруулж хэрэглэж яваа орнуудыг Швейцарь өнгөлж байна. Энэ улс хаягдлаа 100 хувь эргэн ашигладаг. 2000 оноос эхлэн хог хаягдлыг газарт булахаа зогсоож чадсан улс гэдгийг нь мөн тодотгох учиртай. Хоол хүнс ногоо цагааны үлдэгдэл хаягдлынхаа 53 хувийг бордоо болгож, эд материал эдлэл тавилгыг сэргээн засаж, өөрчлөн хувиргаж, ахин боловсруулж шинэчилээд хэрэгцээнд дахин гаргадаг. Үлдсэн 47 хувийг нь эрчим хүч гаргахад ашиглаж байгаа аж. Харин Швед улс хаягдлынхаа 99 хувийг ахин хэрэглэж байна.

Нийт хог хаягдлаасаа 16 хувийг нь бордоо болгож, ахин боловсруулах тал дээр түлхүү анхаарч, 35 төрлийн хаягдлаас байгаль орчинд хоргүйгээр эрчим хүч гаргаж авч 10 сая хүний орон сууцны дулааны халаалт, цахилгаан, нийтийн тээврийн автобус, таксины хэрэглээг шийдэж байна.

Скандинавын орны нэг болох Дани улс мөн л хог хаягдлынхаа 99 хувийг боловсруулж, эргэн ашигладаг ч зарим нэг үзүүлэлтээрээ Швед улсаас үл ялиг доогуур үзүүлэлттэй гэнэ. Дани улс нийт хаягдлынхаа 18 хувийг бордоо болгон хэрэглэдэг. Нийт хог хаягдлынхаа тал хэсэг буюу 53 хувийг эрчим хүч болгон хувиргахын зэрэгцээ, хаягдлаа маш нарийн зохион байгуулалт менежментээр ахин боловсруулж ахуйн хэргэцээндээ ашиглаж байгаа юмсанж.

Харин европын орнуудаас ахин боловсруулалт хийх талдаа хойрго, илүүдэл хаягдлыг ашиглах тал дээр хамгийн муу гурван улсад Турк, Грек, Латви багтдаг. Турк хог хаягдлынхаа 93 хувийг газрын хөрсөнд булдаг бол Грек 83 хувь, Латви 69 хувь гэсэн үзүүлэлттэй явж байна. Аль болох бага хог хаягдлыг газарт булах, байгаль орчныг онгон дагшин хэвээр үлдээх, шинээр худалдаж авахын оронд эргэж ашиглах, хэрэгцээнээсээ хэтэрсэн хувцас, эд материал цуглуулахгүй аж төрөх, цомхон эмх цэгцтэй орших амьдралын хэв маягт япончууд бусдаас түрүүлж орсон улс. Олог орон тэднээс суралцаж байгаа нь бахдууштай. Ингээд Японы Камикацү-гийн кейсийг сонирхуулъя.

Камикацу хотын тухай

Японы Камикацу хэмээх хөдөөний хот 2003 онд “Тэг хаягдал” гэсэн зорилготой амьдрахаа зарласан юм. Уг тосгоныхон ахуй болон үйлдвэрээс гарч буй хаягдлаа 45 төрөл ангилалд хуваажээ. Зөвхөн цаасыг гэхэд 9 төрөл хэсэгт ялгаж ангилж, хэрхэн яаж хаягдалгүй амьдрахыг том том хотуудад заасаар байна. Ангилсан хог хаягдлаа ахин боловсруулах төвд буюу “О хаягдал” төвд илгээхдээ нойтон чийгтэй зүйл өгч болохгүй, бүгд угааж цэвэрлэсэн хуурай байх журам энд үйлчилдэг.

Солилцох дэлгүүр

Камикацугийнхан бас нэгэн зүйлд анхаарлаа хандуулдаг нь “Солилцох дэлгүүр” юм. Нярай хүүхдийн өлгий, өмсөж амжаагүй багадсан гутал хувцас тоглоомыг залуу ээж аав нарт өгөх, өөрт хэрэгцээгүй зүйлсийг хэрэгтэй юмаар солилцох, эсвэл зүгээр л өгөхийг хүссэн хүмүүс энэ дэлгүүрийг зорино. Хотын захиргаа иргэдээсээ хэрэгцээгүй эд зүйлсийг нь авч, оронд нь байгальд ээлтэй бүтээгдэхүүн өгдөг. Захиргаанаас өгч буй эдгээр бүтээгдэхүүн нь байгаль орчинд ээлтэйн дээр бүгд дахин боловсруулсан эд бараа гэдгээрээ онцлогтой. Камикацу хотынхон ийнхүү дахин боловсролт хийснээрээ хог хаягдлаасаа их мөнгө олж, олсон их мөнгөө бас хэмнэж чадаж байгаа аж.

Япончууд аль эрт 1997 онд гаргасан хуулиндаа, хотын суурингийн дарга эрх баригчид хог хаягдал ахин боловсруулалт дээр оршин суугч иргэдтэйгээ хамтран ажиллах ёстой хэмээн заажээ.

“Куру Куру” дэлгүүр

куру куру дэлгүүр“Куру Куру” дэлгүүр нь бүхнийг хэмнэх ариг гамтай байх зорилгоор байгуулагдсан бөгөөд энэхүү дэлгүүрт хэрэглээгүй батарей, таваг суулга, хувцас, төрөл бүрийн тоглоом, гэр байгууллагын тавилга гээд хүнд хэрэгцээтэй бүхэн бий. “Куру Куру” дэлгүүр нь “О хаягдал төв”-тэй залгаатай байдаг бөгөөд иргэдээс хэрэглэхгүй бараа тавилга эдийг килограммлаж авна. 2021 оны зөвхөн нэгдүгээр сард гэхэд 446.788 кг эд зүйлс эзэнтэй болжээ. Энэхүү “О хаягдал төв”- тэй холбоотой ажилладаг барилга архитекторийн ажилтанууд олон шинэ санаа гаргаж барилгад ахин ашиглаж байна.

Шар айрагны үйлдвэрлэл

Японы ”Rice & Win Brewing Company” шар айрагны компанийнхан буудай, цагаан будааны үлдэгдэл хаягдалгүй байх, хэрхэн яаж хэмнэлттэй хэрэглэх арга замыг олжээ. Ийнхүү хоёр төрлийн шар айргийг ямар ч хаягдалгүйгээр гаргаж авчээ. Будаа болон шар айргийн энэ компанийнхан мөн бусад олон үйлдвэрлэгчидтэйгээ холбогдож илүүдэж үлдсэн хүнс будаа ногоог ашиглах болсон төдийгүй байгальд ээлтэй бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж эхэлсэн байна.

Шар айраг үйлдвэрлэгчид олон жилийн туршид үрэгдэл хорогдол багатай, үр ашигтай ихтэй ажиллах арга замууд эрэлхийлж, үлдэгдэл будаа, үр тариа, шаарыг бордоо болгож газар тариалан эрхлэгчдэд хүргэж өгөх хүнд хэцүү, нөр их ажил хийсэн аж. “Rice & Win Brewing Company” нь ашигласан улаан буудайгаа шингэн бордоо болгож хувиргаад арвай тариалсан хөрсөө бордож арвин их ургац хурааж шар айргаа үйлдвэрлэсэн нь амжилт олжээ. Энэ талаар тус компанийн менежер Аки Икезое “ Бид эдийн засгийн эргэх системд эргэлт буцалтгүй орж чадсандаа үнэхээр сэтгэл хангалуун байна” хэмээж.

“Яагаад” нэртэй зочид буудал

куру куру дэлгүүр“О хаягдал” төвийн газар дээр 2020 онд “Яагаад ” хэмээх нэртэй зочид буудлыг асуултын тэмдэгийн хэлбэртэйгээр барьжээ. Зочид буудлын нэрний агуулга их энгийн. Яагаад бид ийм их хог хаягдал тариад байна вэ гэх асуултыг хүн бүрт тавьж буй хэрэг л дээ. Уг буудлын өрөөнүүдэд ороход одон гаригийн байршил харагдаж яг л ой модон дунд дахь тусгай кабинд байгаа мэт сонин сайхан мэдрэмж төрдөг аж. Зочид буудалд буусан хүмүүс зургаан төрлийн саванд хогоо ангилан хийнэ.

Буудлын чимэглэлийн материал бүгд дахин ашиглаж боловсруулсан материал төдийгүй давуун зүйдлээр гайхалтай сайхан оёсон хөнжил таныг угтана. Олсоор сүлжээ зангилаа хийж, эртний хуучин тавилгуудыг орчин үед тааруулан өөрчилж чадсаныг энд харах боломжтой. “Яагаад” буудал нь ирсэн зочидынхоо хэрэгцээт зүйлийг нийлүүлэхдээ ч ухаалаг ханддаг. Яг л хэрэглэх хэмжээнийх нь саван, шампунь, кофе цайны цаасан аяга өгнө. Энд юуг ч хамаагүй өгч илүү хэрэглээ үүсгэдэггүй.

Хоолны хаягдлыг багасгах шийдэл

Камикацу хотын иргэд аль болох хоол хүнс муутгах, дэмий үрж, хаяхыг багасах тал дээр анхаарч ажиллаж байна. Жишээ татахад “Алтан гадас” кафе карри оруулагчийг орон нутагтаа тарьдаг ногооноос гарган авчээ.

1986 оноос эхлэн Камикацу хотын 154 гэр бүл ой үржүүлгийн төсөлд оролцож эхэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь төсөлд ажилладаг хүмүүсийн ихэнх нь 70 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд аж. Тэд гоёмсог хээ чимэг болох ургамал, тансаг үнэрт ургамал навчыг түүж цуглуулж өөрийн орондоо төдийгүй Азийн олон орны гоо сайхны газруудад нийлүүлдэг байна.

Унаа машинаа хуваах систем

Камикацугаас ойролцоох хот Токушима руу машинаар явахад цаг гаруй хугацаа зарцуулна. Ийм учраас нисэх явж байгаа болон нисэхээч ирж буй хүмүүс машинаа дундаа хуваан унаж байх хэмнэлтийн системд шилжжээ.

Эх сурвалж: https://www.nio.mn/

17/07/2023
Иргэний хөдөлгөөн нэрийн доор, зарим нэгэн улстөрчдийн хувийн эрх ашгийн үүднээс орон нутгийн иргэдийг турхирч Засгийн г...
06/12/2022

Иргэний хөдөлгөөн нэрийн доор, зарим нэгэн улстөрчдийн хувийн эрх ашгийн үүднээс орон нутгийн иргэдийг турхирч Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэж байгаа Боомтын боймыг тайлах ажлын чухал хэсэг болох төмөр зам, авто замын төслүүдийг санаатай гацаадаг үйлдлийг зогсоох хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд хэн нэгний халаасыг түнтийлгэх эрх ашигийн төлөө биш улс нийтээрээ өгөөжийг нь хүртэх төсөл хөтөлбөрүүдийг яаралтай хэрэгжүүлэх нь чухал байна.

Гацсан төслүүд буюу нүүрсний хулгайчдын бачаар... Хүн амын тоогоор Монголтой ойролцоо, цөлийн Катар дэлхийн нийтийн анхаарлыг өөртөө төвлөрүүлж, хөлбөмбөгийн авар...

48 цагийн дотор онлайнаар виз олгоно
28/11/2022

48 цагийн дотор онлайнаар виз олгоно

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон нь Замын-Үүд-Эрээний төмөр замын боомт 1956 онд байгуулагдсанаас хой...
25/11/2022

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон нь Замын-Үүд-Эрээний төмөр замын боомт 1956 онд байгуулагдсанаас хойш 66 жилийн дараа шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг монголчууд бид бүтээн байгуулж чадсан гэдэг агуулгаараа түүхэн ач холбогдолтой төсөл юм.

Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг найман сарын дотор бүрэн дуусгалаа
25/11/2022

Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг найман сарын дотор бүрэн дуусгалаа

24/11/2022

Өнөөдрийн байдлаар Монгол Улс 11 хоногийн буюу 27800 тонн дизель түлшний нөөцтэй байна.

Address

Ulaanbaatar
14000

Telephone

+97688004028

Website

http://newpublic.top/, http://public.mn/, http://mongolia.top/

Alerts

Be the first to know and let us send you an email when Tuvshinbat Nyamaa posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tuvshinbat Nyamaa:

Videos

Share

Category