yellow.mn

yellow.mn Эерэг мэдээллийг эндээс...
(1)

Мобиком 20 гаруй жилийн өмнө тарьсан гацуураа усалж, тордсоор одоо ийм сүрлэг модтой болжээ. Энэ жил амьд гацуураа чимжэ...
08/12/2023

Мобиком 20 гаруй жилийн өмнө тарьсан гацуураа усалж, тордсоор одоо ийм сүрлэг модтой болжээ. Энэ жил амьд гацуураа чимжээ🌲🌲🌲

08/12/2023

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хоёр нүүр!

08/12/2023

Бурханы хүү БАЯРБААТАР сэтгүүлч Өнөрцэцэгийн асуудалд ТОЙМ АНАЛИЗ хийв
Эх сурвалж: Бямбацогтын Баярбаатар

08/12/2023

Юмжирдуламын ээж охиныг минь төр засаг байр машинаар хангах ёстой гэв

07/12/2023

С.Ганбаатар: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг надад захидал ирүүлсэн. Н.Өнөрцэцэгтэй холбоотой энэ асуудлыг Улсын Их Хурал дээр ярих цаг болсон!

06/12/2023

Иргэн Н.Энхтулга: Монголын хамгийн олон дагагчтай сайтын эзэн Land-300 машин унахгүй яах юм бэ, энэ байдлаараа цаашдаа Монгол Улсын төлөө зоригтой дуугарах нэг ч хүн гарч ирэхгүй!

04/12/2023

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг цагдан хоригдохоосоо өмнө аав, ээжтэйгээ холбогдлоо.

02/12/2023

ЦЕГ: Иргэн Н.Өнөрцэцэг zarig.mn сайтыг гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл болгон ашиглаж байсан!

Дорнод Баян-Уул суманд туйлын туяа харагджээTуйлын туяа нь агаар мандалд цочролд орсон хүчилтөрөгч, азотын атомын нөлөөг...
01/12/2023

Дорнод Баян-Уул суманд туйлын туяа харагджээ

Tуйлын туяа нь агаар мандалд цочролд орсон хүчилтөрөгч, азотын атомын нөлөөгөөр гэрэлтэх үзэгдэл бөгөөд энэхүү хурдатгалтай цэнэгжсэн атомууд нь хоёр туйлын орчимд агаар мандалд байх дэлхийн соронзон оронтой мөргөлдсөний улмаас бий болдог. Туйлын туяа нь ихэвчлэн соронзон туйлуудын ойролцоо буюу 3 болон 6-р өргөрөгийн шугамуудад харагддаг. Туйлын туяаг хамгийн тодоор харах боломжтой улсуудын нэг бол Исланд юм.

Эх сурвалж: batbileg bilgee

СХД-ийн шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийгцагдан хорихыг татгалзсан шийдвэр гаргажээ.
01/12/2023

СХД-ийн шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг
цагдан хорихыг татгалзсан шийдвэр гаргажээ.

01/12/2023

Эдийн засагч Б.Дөлгөөн: Н.Алтанхуяг гишүүний хэлж байгаа шиг "ТА БИД - 34 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ" юу?

Б.Заяабал: Бизнес эрхлэгчид 2024 оноос нэг хувийн ХХОАТ төлнө
30/11/2023

Б.Заяабал: Бизнес эрхлэгчид 2024 оноос нэг хувийн ХХОАТ төлнө

Татварын ерөнхий газраас ирэх оноос хэрэгжиж эхлэх ХХОАТ-ын өөрчлөлтийг хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөлөлд танилцуулах “Нэг хувийн татвар” сургалт хэлэлцүү....

Б.Энхбаяр: 20 тэрбум төгрөгийн машинтай сэтгүүлч байна
30/11/2023

Б.Энхбаяр: 20 тэрбум төгрөгийн машинтай сэтгүүлч байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд авлигын эсрэг дагнасан шүүх байгуулах тухай асуудлыг тусгаад ....

АНУ-д шүүхэд хандаж үзлээ. Сар хагасын өмнө хурд хэтрүүлсэн гээд $453.00 торгуул авсан юм. Бараг одоо төльедөө гэж бодож...
30/11/2023

АНУ-д шүүхэд хандаж үзлээ.

Сар хагасын өмнө хурд хэтрүүлсэн гээд $453.00 торгуул авсан юм. Бараг одоо төльедөө гэж бодож байгаад ер нь шүүхэд хандаж үзье гээд долоо хоногийн дараа утсаар холбогдоод цаг авчихав.

Цаг нь сарын дараа буюу өнөөдөр таарч сандран барин юугаа хэлнээ гэж бодтол ямар дажгүй юм болоод өнгөрөв өө? 😂
Чи флоридад ямар ч дүрэм зөрчилгүй олон жил болсон байна гайхалтай яахараа $453ын торгуул өгдөг байнаа чи өөрийгөө буруутай гэж бодож байна уу нтр гээд болсон юм хум асуугаад ярьвал яриулаад л хөөрхөн тэгээд заа $170 болгож бууруулъя гэнэ. 😅

Шүүхэд 20 гаруй хүн хандсан байсан ба нэг хүнтэй 10 секунд боловуу үгүй юу асуудлыг шийдчихнэ… ихдээ л 5 минут болов…
Шүүхч гээд ярвайж суусан хүнд сурталтай хүн байсангүй үнэнээ тайлбарлаад их өрний ихэнх хувиас мултрав. 😃

Шүүхээ хүндлээд jeans өмд өмсөхгүй цаг нтр зүүхгүй олон цүнх мүнх үүрэлгүй цомхон цэвэрхэн очтол хүмүүс саравчтай малгайтай, зарим нь таавчиктай, зарим нь биеийн тамирын өмдтэй явж орох нь тэр.

Ардчилсан улс гэж ийм л байдаг байхдаа гээд энэ болсон явдалд сэтгэл хангалуун өнгөрөвөө гэж.
Сонирхолтой процесс болсон тул дэлгэрэнгүй рийл эсвэл бичлэг оруулнаа. 😃

Гарч ирээд бөөн баяр зургаа дурсгал болгоод авхууллаа. 🤗🤗🤗

Via:

30/11/2023

Ц.Сандаг-Очир: Авлигын асуудал дээр үр дүн гарахгүй байна. Иргэд итгэл алдарч байна!

30/11/2023

Б.Энхбаяр: Хуулийнхан хулгайчдаа төмсөгдөж, шантаажилж байгаад өөрсдөө хамтран хулгайлдаг болчихсон !

30/11/2023

Н.Алтанхуяг: Авлигын хэргийн шүүх байгуулна гэдэг жинхэнэ хонгил үүсэж байгаа гэсэн үг! Махны машин буцаагаад эзнээ "тасалдаг" шүү!

30/11/2023

Ч.Ундрам: Жирийн ард иргэдийн асуудлыг гурван сарын дотор шүүчихдэг. Авлига албан тушаалын гэмт хэргийг 7 жил гацаадаг. Авлига, албан тушаалын гэмт хэрэг хийж ард түмний боломжийг хулгайлчхаад миний хэрэгт хохирогч байхгүй гээд явж байж болохгүй.

Монголын татварын алба   төслийг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа ашигласнаар гарсан  #ТАВАН эерэг үр дүнг танилцуулж байна...
27/11/2023

Монголын татварын алба төслийг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа ашигласнаар гарсан #ТАВАН эерэг үр дүнг танилцуулж байна.

1️⃣ 1993 оноос Монголын татварын албанд хуримтлагдсан татвартай холбоотой мэдээллийг цэгцэлж, тухайн мэдээллийг ашиглалдахуйц, үр дүнтэй болгосон. Уг их өгөгдөлдөө суурилан аналитикийн программуудыг үр дүнтэй ашиглаж байна.

2️⃣ Гол татварын тайлангуудын мэдээллийг бэлтгэж өгөх чадамжтай болсон. Одоогоор ХХОАТ,АМНАТ, ОАТ, НӨАТ-ын тайлангуудын мэдээллийг бүрэн бөглөж, татвар төлөгч мэдээллээ шалгаад илгээдэг болсон.

3️⃣ "Татварын скоринг" үнэлгээг хийдэг боллоо. Зан төлөвийн эдийн засгийн онолд суурилсан энэхүү үйлчилгээ нь татвар төлөгчийн сайн дураар хууль даган мөрдөлтийг сайжруулахад чиглэсэн үйлчилгээ юм. Анх үнэлгээг 2021 оны тайланд үндэслэн танилцуулж, 2022 оны үнэлгээг өнгөрсөн 10 сард танилцууллаа. 2022 оны тайлан мэдээг хуулийн дагуу 2023 ондоо багтаан залруулах боломжтой байдаг. Үүний дагуу татварын албанаас анхааруулга хүргэж, татвар төлөгчид тайлангаа залруулснаар нийт татвар төлөгчдийн 68% нь татварын скорингоо өсгөж чаджээ.

4️⃣. Татвар төлөгч өөрөө эрсдлээ удирддаг боллоо. Татвар төлөгчид эрсдлийн үнэлгээг нь харуулдаг болсноор тухайн ААН, иргэн хуулиа хэрэгжүүлэхтэй холбоотой аль хэсэгтээ алдаж байгаагаа мэдэж, залруулснаар татварын хяналт шалтгалтад хамрагдахгүй байх боломжтой болсон. Татварын алба төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй, эрсдэлд суурилж хяналт шалгалт хийдэг болсноор хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчдийн тоо буурч, хяналт шалгалтаар тавьсан актын дүн өсчээ.

5️⃣ "Tableau" системийг ашиглан үйл ажиллагаагаа бодит цагийн горимд удирдлагад мэдэгдэж, оновчтой шийдвэр гаргах боломжийг бүрдүүллээ.

Та бүхэн ТЕГ-ын Эрдслийн удирдлагын газрын дарга Б.Батсайханы илтгэлийг бүтнээр сонсохыг хүсвэл 👇👇
https://www.youtube.com/watch?v=rcBYqV4QDU0




23/11/2023

Б.Дэлгэрсайхан: Банк бустай хүмүүс өөрсдөө баяжаад иргэдийг ядууруулж байна!

23/11/2023

Соёлын сайд Ч.Номин ОХУ-д судлуулахаар
100 жилийн өмнө өгсөн "Хүннүгийн үеийн
олдворууд"-ыг эргүүлэн өгөхийг шаардлаа

23/11/2023

Дарханы “Элит-22”сургуулийн эцэг эхчүүд School police зохицуулалт хийхдээ динозавр 🦖 болж эерэг хандлагыг түгээж байна. ❤️

Ерөнхийлөгчийг Хятад хэлээр ярьж буй мэт эвлүүлэг хийсэн М, А нарыг баривчилсан. Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар тата...
21/11/2023

Ерөнхийлөгчийг Хятад хэлээр ярьж буй мэт эвлүүлэг хийсэн М, А нарыг баривчилсан. Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байна гэв.

"Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулууны албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь 1 жил 3 сар зорчих эрх хязга...
20/11/2023

"Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулууны албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь 1 жил 3 сар зорчих эрх хязгаарлах, хахууль авсан болон өгсөн хэ­рэгт нь тус бүр 27 сая төгрөгөөр торгох ял оноож, ний­тийн албанд томилогдох эрхийг нь 8 жил хасаж шийтгэжээ!

ГАНЦААРАА ҮЛДСЭН ХУН ШУВУУ АВРАГДЖЭЭТосонцэнгэл сумын Идэрийн голд далавчиндаа бэртэл авч үлдсэн хун шувууг 2023.11.17-н...
17/11/2023

ГАНЦААРАА ҮЛДСЭН ХУН ШУВУУ АВРАГДЖЭЭ

Тосонцэнгэл сумын Идэрийн голд далавчиндаа бэртэл авч үлдсэн хун шувууг 2023.11.17-ны өдөр буюу өнөөдөр тус сум дахь онцгой байдлын хэлтсийн алба хаагчид голын уснаас гаргаж сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгчээ. Одоо Ховд аймагт хун шувуу өвөлждөг нуурт хүргэх ажлыг зохион байгуулах юм.

16/11/2023

Эдийн засагч Б.Дөлгөөн: Монгол Улсын гадаад өр нэмэгдэж улмаар өрийн дарамтад орж байгаа мэтээр худал мэдээллээр улстөр хийж байгаа нь эдийн засагт муугаар нөлөөлж байна!

16/11/2023

Ц.Туваан: Замын цагдаа нар төсөв бүрдүүлж байгаа юм шиг харагдаад байна. Хонхор, хотгор газар машин дотроо нуугдаж байгаад иргэдийг торгож байна!

16/11/2023

Б.Пүрэвдорж: Батлан хамгаалахын сайд цэргийн төсвийн мөнгөөр энэ зунжингаа сонгуулийн ажил хийсэн!

16/11/2023

Н.Алтанхуяг: Хүүхдээ цэрэгт явуулсан болохоос биш оршуулгын газар руу явуулаагүй! Тайван цагт хэчнээн ардын хүүхэд үрэгдэх ёстой юм!

16/11/2023

Г.Дамдинням: Эрдэнэс таван толгойн 1072 хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг төмөр замын хөрөнгө оруулалт руу хийгээд хулгай хийгээд идчихсэн байна!

Зам тээврийн сайд С.Бямбацогт "School police" хийжээТэрээр энэ талаар “ Аварга Хангай жижигхэн машинтай жижиг хүүхдээ су...
16/11/2023

Зам тээврийн сайд С.Бямбацогт "School police" хийжээ

Тэрээр энэ талаар “ Аварга Хангай жижигхэн машинтай жижиг хүүхдээ сургуульд нь зөөдөг юм байна. Хүүхдээ хүргэж байгаа аав ээж нар бие биенийхээ урдуур орох гэж дайрдаг юм байна.

Хичээл ном ихтэй жижиг хүүхдүүд дугуйтай чирдэг цүнх хэрэглэдэг болжээ.

Ахлах ангийн ах эгч нар 8.15 хичээл эхлэхтэй зэрэгцэн ирдэг бидний багын дадал зуршил хэвээр байгаа юм байна.

Ганц харамсалтай зүйл анзаарлаа. Аав ээж нар хүүхдүүдээ эрт босгоод эрт сургуульл хүргэхгүй хичээлээс нь хоцроож хүүхдээ ангийн хүүхдүүд, багш нарын өмнө эвгүй байдалл оруулдаг юм байна. Хичээлийн хоцрогдол, дүн буурах үндсэн шалтгаан энэ шүү!

Эцэг эхчүүдээ хүүхэддээ хайртай бол хүүхдээ хичээлээс нь битгий хоцроож байгаарай” гэжээ

“Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь-Улаанбаатар, Улаанбаатар-Өмнөговь чиглэлд 7 хоногт 2 удаа (мягмар, баасан г...
15/11/2023

“Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь-Улаанбаатар, Улаанбаатар-Өмнөговь чиглэлд 7 хоногт 2 удаа (мягмар, баасан гарагт) тогтмол нислэг үйлдэж эхэлжээ. 👏👏👏

“Нисдэг баг” төслийн энэ хөөрхөн онгоцоор Өмнөговь аймгийн иргэд 149 мянган ₮, өндөр настан болон өвчтэй хүмүүс 99 мянган ₮-өөр буюу хөнгөлөлттэй үнээр зорчих боломжтой юм байна. 👍👍👍

Х.Амаржаргал: Оюу толгойн гэрээ Монголд ашигтайг хэлэх цаг болсон
13/11/2023

Х.Амаржаргал: Оюу толгойн гэрээ Монголд ашигтайг хэлэх цаг болсон

Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан захирал Х.Амаржаргалтай цаг үеийн сэдвээр ярилцлаа. Тэрбээр тус төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаа....

ДАРГЫН ХҮҮХЭД Л ДИПЛОМАТЧ БОЛДОГЭнэ балчир хөвүүнийг Тавинжилийн Жамбалдорж гэдэг. Тэрбээр 2019 онд Санхүү, эдийн засгий...
11/11/2023

ДАРГЫН ХҮҮХЭД Л ДИПЛОМАТЧ БОЛДОГ

Энэ балчир хөвүүнийг Тавинжилийн Жамбалдорж гэдэг.

Тэрбээр 2019 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн дипломат албаны талаар “А” ч үгүй нэгэн мөртлөө 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа ЭСЯ-нд атташе-ээр гэнэт л томилогдон очсон байх юм.

Монгол Улсын дипломат албаны тухай хуулийн 13.5-д “Дипломат албанд ажиллах төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн байна” хэмээн заачихсан байдаг.

Гэтэл Т.Жамбалдорж хэмээх мэргэжлийн бусаас гадна, төрийн болон дипломат албанд ажилласан ямар ч дадлага туршлагагүй энэ хөвүүн тэр бүх шалгалт, шаардлагын дээгүүр шууд “харайж” Европын холбооны орон руу атташе-аар томилогдоод оччихсонг мэргэжлийн дипломатч нар нь гайхаад барахгүй байгаагаа надад учирлан хэлж байна.

Ямар хүний үр гэхээрээ бусдаас ийм давуу эрх эдэлж, дардан замаар дэвшээд байгаа юм бол хэмээн судлаад үзтэл түүний эцэг Ч.Тавинжил нь Сангийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажилладаг хүн болж таарав.

Чойжилсүрэнгийн Тавинжил дарга тэртээ 2003 онд Боловсролын сайдын №242 дугаартай тушаалаар Боловсролын зээлийн сангаас 31,320 ам.долларын зээл авч, АНУ-ын Бриджпортын Их сургуульд сурч 2007 онд төгсөж ирсэн боловч нэг ч төгрөгийн зээлээ төлөхгүй явсаар БШУ сайдын 2013 оны 5 дугаар сарын 22 өдрийн А/185 тоот тушаалаар зээлээс чөлөөлөгдсөн нэгэн байв.

Ч.Тавинжил нь татвар төлөгч та биднээр сургалтын төлбөрөө төлүүлж сураад, МАНгарууд ялснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд (2017-2023) Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, ХХААХҮЯ, Сангийн яам зэрэг төрийн өндөр дээд байгууллагуудад ямагт л дарга хийсээр ирсэн бол өдгөө түүний балчир хөвүүн нь аавынхаа залгамж халааг үргэлжлүүлэн авч Шведийн хаант улсад оччихсон атташе-аар ажиллаж байна.

Монгол Улсын төрийн албаны тухай хууль гэж байдаг. Уг хууль гэхдээ дарга нар, түүний үр хүүхэд, эхнэр, нууц амрагт үйлчлэхгүй юм даа

Эх сурвалж: Budragchaa Serdamba

Ч.Сайханбилэг рүү 2.8 сая ам.доллар шилжүүлсэн Г.Төмөрбаатарыг саатуулжээ! Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, НИТХ...
06/11/2023

Ч.Сайханбилэг рүү 2.8 сая ам.доллар шилжүүлсэн Г.Төмөрбаатарыг саатуулжээ!

Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатар нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг рүү өнгөрсөн аравдугаар сард 2.8 сая ам.доллар буюу 8.9 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна.

Тэрбээр уг мөнгөн гуйвуулгаа Голомт банкаар дамжуулж хийсэн нь тогтоогдсон бөгөөд авлига албан тушаалын хэрэгт шалгагдаж буй этгээдийг санхүүжүүлсэн гэх үндэслэлээр түүнийг ийнхүү шалгаж эхэлжээ.

Б.Жавхлан сайдын баз Б.Даваасүрэн Гаалийн байгууллагыг цэнгээний газар болгон танхайрчээ‼️
06/11/2023

Б.Жавхлан сайдын баз Б.Даваасүрэн Гаалийн байгууллагыг цэнгээний газар болгон танхайрчээ‼️

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг мөрдүүлэхийг үүрэгжүүлсэн. Гэвч Монгол Улсын нүүр царай болох Гаалын байгууллагад Б.Жавхлан сайд....

03/11/2023

Х.Нямбаатар: О.Цогтгэрэл даргаа таны барьсан “Содон хороолол”-ын иргэд ганцхан тал руугаа гарах гээд түгжрээд байгааг шийдэх гээд 6 эгнээ зам барих гэхээр 9 айл 19 тэрбум төгрөг нэхээд байна!

О.Цогтгэрэл: Тэмээ гэхээр ямаа гэх юм. “Содон хороолол”-руу зам тавина гээд тэнд байгаа иргэдийг трактороор дайрна гээд байгааг чинь би ойлгохгүй байна!

03/11/2023

Д.Өнөрболор: Хотын даргаа хориг, татвар хоёроор ажлаа эхэлвэл амжилтад хүрэхгүй! Хөхөө өвлийн хүйтэнд хатуурхсан шийдвэр гаргавал хүмүүсийн бухимдал дээд цэгтээ хүрнэ шүү!

Х.Нямбаатар: Та хөхөө өвлийн хүйтнээр төлбөртэй бүс тогтоох гэж байна гээд гуйвуулаад байна.

03/11/2023

Н.Учрал: 12,000 айлыг орон сууцжуулчихвал Х.Нямбаатарын хөшөөг барьсан ч багадна

Нийслэлийн хоёрдугаар сургууль орчим гэрэлтдэг гарц хийжээ. Хотын зүгээс цаашид осол аваар ихээр гардаг “хар” цэгүүдийг ...
31/10/2023

Нийслэлийн хоёрдугаар сургууль орчим гэрэлтдэг гарц хийжээ. Хотын зүгээс цаашид осол аваар ихээр гардаг “хар” цэгүүдийг ийм болгоно гэв.

Address

Ulaanbaatar

Telephone

+97688311212

Website

yellow.mn

Alerts

Be the first to know and let us send you an email when yellow.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to yellow.mn:

Videos

Share


Other Social Media Agencies in Ulaanbaatar

Show All