Dear Ones

Dear Ones "IRA art group" нь кино, дэлгэцийн уран бүтээлүүд болон энтер?

Өөрсдийгөө л засаж, өөртэйгөө л ажиллацгаая хүмүүсээ. Өөрийнхөө зан авир, бодол санаа, харилцаа хандлагаа л үргэлж ажигл...
25/03/2022

Өөрсдийгөө л засаж, өөртэйгөө л ажиллацгаая хүмүүсээ. Өөрийнхөө зан авир, бодол санаа, харилцаа хандлагаа л үргэлж ажиглаж явцгаая тэгэх үү. Бүх юмыг харлуулж, талалцаж, бүх юманд хошуу дүрж, мэдэмхийрч, гомдоллож, нүдээрээ, биеэрээ хажууд нь байсан юм шиг бүгдийг шууд дүгнэж, шүүж, буруутгаж, цэцэрхэж, хэтрүүлж үзэн ядаж шуурахгүй мөр мөрийн амьдралдаа өөр өөрийн тархи, зүрхэндээ анхаараад явцгаая л даа🙏
Хүн болгон өөртөө анхаараад ирэхэд аяандаа бүх юм цэгцэрдэг байлгүй дээ...

ГАЛ ТОГОО цувралын төгсгөлд...Ахлах Виктор Баринов:Алдартай ахлах тогооч Поль Матиус : Амьдрал бол жижигхээн гал тогоо. ...
26/12/2021

ГАЛ ТОГОО цувралын төгсгөлд...

Ахлах Виктор Баринов:

Алдартай ахлах тогооч Поль Матиус : Амьдрал бол жижигхээн гал тогоо. Тэнд бид нар аз жаргал гэдэг нэртэй бяцхан хоолоо хийдэг гэж хэлсэн байдаг.
Энэ гал тогоондоо бид нар өөрөө өөрсдөдөө л ахлах тогооч. Хоолоо юу юугаар хийхээ зөвхөн бид нар өөрсдөө л шийднэ. Дээдийн дээд ганцхан жор гэж байхгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Иймээс бүтээ, ямар нэгэн өөр юм оролд. Зөвхөн тэгвэл л эцэст нь та шагнал хүртэж магадгүй.

13/01/2021

Таны мөрөөдөл том бол ТУХТАЙ БУС бүсэд амьдар.
Comfort zone таныг өсөлт хөгжил, шинэ содон зүйлээс улам хол байлгаж, улам тав тухын гүнд шигдүүлдэг.

 ?Хажууд байгаа хүмүүсээ гэртээ байхаар нь гадуур гараач, гэрийн буг боллоо гэнэ. Гадуур гарахаар нь хаагуур дэмий тэнээ...
11/01/2021

?
Хажууд байгаа хүмүүсээ гэртээ байхаар нь гадуур гараач, гэрийн буг боллоо гэнэ. Гадуур гарахаар нь хаагуур дэмий тэнээд байгаа юм, гэрээ мартсан Гэсэр үү гэнэ. Ажил хийхгүй болохоор гэртээ ялхайж суулаа гэнэ. Ажил хийхээр онцгүй ажил байна, гар гар гэнэ. Санаа тавиад байгаа юм шиг, санааг нь зовоох гээд байгаа юм шиг. Ярихаар ангалзлаа гэнэ, ярихгүй болохоор дүмбийлээ гэнэ. Инээвэл гавъяа байгуулсан биш юундаа малилзав гэнэ. Уурлавал аашны тулам гэнэ. Хийхгүй бол залхуу заваанаар нь дуудна. Хийхээр юу ч хийж чадахгүйгээр нь дуудна. Хийсэн зүйлийг заавал өөлнө. Заах гээд байгаа юм шиг, залхаах гээд байгаа юм шиг. Ойр хавийнхаа хүмүүсийг зовоож таашаал авдаг. Таашаал юм уу гэхээр биш өөрийгөө тарчлаагаад байгаа ч юм шиг. Бусдыг зүгээр суулгадаггүй. Өөрийгөө дуугүй байлгадаггүй. Та арай ийм биш биз?

Happiness♥
10/01/2021

Happiness♥

АЗ ЖАРГАЛЫН ШАЛГУУРАА БАГАСГА.Бид аз жаргалд ямар өндөр цензур тавьдаг юм бэ. Хүсэн хүлээж амсах жаргал сайхан байдаг ч ...
10/01/2021

АЗ ЖАРГАЛЫН ШАЛГУУРАА БАГАСГА.
Бид аз жаргалд ямар өндөр цензур тавьдаг юм бэ. Хүсэн хүлээж амсах жаргал сайхан байдаг ч тэгж их хүлээсэн мөртлөө амсах мэдрэмж нь хэдхэн минут бол тэр үнэхээр тийм их үнэ цэнэтэй юм гэж үү. Та аз жаргалд тавих шалгуураа өндөр болгох тусам аз жаргал танаас төдий чинээ холдох болно. Аз жаргалын шалгуур намсах тусам аз жаргал танд ойртох болно. Минутаар хэмжвэл амьдралын чинь турш мэдэрсэн аз жаргалын мэдрэмжийн нийт үргэлжилсэн хугацаа нь бүх амьдралын тань цаг хугацаатай харьцуулбал маш бага байдаг. Яагаад ийм бага байна вэ? Та аз жаргалд хэт өндөр шаардлага тавьснаас болжээ. Хэрэв тийм бол таны аз жаргал гэж тооцож байсан зүйлс чинь зүгээр л өөртөө хүлээлтийг үүсгээд, тэгж их хүлээж чинэрсэн хүслийн ханамж, хуримтлагдсан энергийн сулрал, шуналын биелэл л байсан юм биш үү. Хувирч өөрчлөгдөх нь аль болох бага, тогтмол удаан үргэлжилдэг аз жаргал л илүү үнэ цэнэтэй биш гэж үү. Хүрэхэд их хол тийм аз жаргалын шалгуурыг өөртөө тавиад аз жаргалыг хойшлуулах хэрэг байна уу. Болж өгвөл аз жаргалын шалгуураа багасгаж маш энгийн зүйлсээс аз жаргалыг мэдэрдэг болцгоохсон. Зүгээр л өглөө бүр нар мандаж, шувууд жиргэж, үүлс нүүж байгаа нь ямар их аз жаргал байдаг гээч.

АГШИН ХОРОМ БҮРЭЭС АЗ ЖАРГАЛЫГ МЭДЭР.Амьсгал авахдаа моддын чамд бэлэглэж байгаа агаарыг хүлээн авч байна гэж бодон аз ж...
10/01/2021

АГШИН ХОРОМ БҮРЭЭС АЗ ЖАРГАЛЫГ МЭДЭР.
Амьсгал авахдаа моддын чамд бэлэглэж байгаа агаарыг хүлээн авч байна гэж бодон аз жаргалтайгаар уушгиа тэлтэл дүүрэн амьсгал. Бүх эд эсээ сэргэж байгааг мэдэр. Тэнгэр рүү хар. Нар руу ширт. Тэгээд моддод талархан амьсгалаа гарга. Алхахдаа толгой гудайн бүү сажил. Анхаарлаа хүүхдийн баяр хөөр рүү, шувуудын жиргээ рүү, үүлсийн нүүдэл рүү хандуулж өөрийгөө сэргээ. Өнгөрсний харуусал, ирээдүйн горьдлогоо түр орхи. Яг одоо хэнд ч, ямар ч асуудал байдаггүй юм. Тэгээд хэнээс ч ичилгүй хүүхэд шиг дэгд. Шувуу шиг дүүл. Ажил дээрээ өөр хэн нэгэнд ажил хийж өгч байгаа юм шиг цаг нөхцөөн ажлаа хийсэн болж бүү оромд. Чиний л амьдралын алтан хором урсаж байгааг ухаар. Тэгээд ажилдаа дурлаж уус. Цаг мөч бүхнийг үр дүнтэй сэтгэл хангалуун өнгөрөө. Гэртээ ирэхдээ байдаг л нэг хэвийн амьдрал гэж бүү уйтгарла. Чиний л сонгосон амьдрал, чиний л дотны хүмүүс. Тэдэнд баяр хөөр, инээд бэлэглэ. Агшин хором бүхнийг аз жаргалын мэдрэмжээр дүүрэн өнгөрөө. Аль болох аз жаргалтай мөчүүдийг л олон болго. Аз жаргалтай амьдарсан эсэх тань аз жаргалтай байсан хором мөчүүдийн олон цөөнөөр л хэмжигддэг юм. Агшин хором бүхнээс аз жаргалыг мэдэр. :) ☀🌻🌳🌈

Хүү минь сонс! Чамд мөрөөдөл байдаг бол түүнийгээ хамгаал. Хүмүүс өөрсдөө хийж чадаагүй зүйлээ чамайг ч бас хийж чадахгү...
09/01/2021

Хүү минь сонс! Чамд мөрөөдөл байдаг бол түүнийгээ хамгаал. Хүмүүс өөрсдөө хийж чадаагүй зүйлээ чамайг ч бас хийж чадахгүй гэж хэлэхийг хүсдэг. Чи өөрөө ямар нэгэн зүйл хүсч л байгаа бол..Тултал хичээ! Гүйцээ

🎬The Pursuit of Happiness (2006)

Hey. Don't ever let somebody tell you... You can't do something. Not even me. All right?You got a dream... You gotta pro...
09/01/2021

Hey. Don't ever let somebody tell you... You can't do something. Not even me. All right?
You got a dream... You gotta protect it. People can't do somethin' themselves, they wanna tell you you can't do it. If you want somethin', go get it. Period

🎬The Pursuit of Happiness (2006)

Та аль бүс дотор нь байгаагаа нэг бодоод үзээрэй. 👇1. Comfort Zone - Тухтай БүсОдоогийн хүрсэн мэдлэг, чадварынхаа түвши...
02/01/2021

Та аль бүс дотор нь байгаагаа нэг бодоод үзээрэй. 👇

1. Comfort Zone - Тухтай Бүс

Одоогийн хүрсэн мэдлэг, чадварынхаа түвшинд буюу байгаа байдалдаа дассан, бүх юм аюулгүй, хяналтанд байгаа гэж сэтгэн хийдгээ хийж, олдогоо олж, хүнээс илүү ч үгүй дутуу ч үгүй, амьдралын урсгал даган хөвж байгааг хэлнэ.

2. Fear Zone- Түгших Бүс

Шинэ нөхцөл байдал: өөрийнх нь мэдлэг, чадвар хангалтгүйг, бусдаас хоцорч байгаагаа гэнэт ухаарсан цочирдол ба тэрхүү шинэ нөхцөлд хөл алдаж, өртөө итгэлгүй байдал давамгайлсан, аливаа бүтэлгүйтэлд хөндлөнгийн шалтаг олж, асуудалтай нүүр тулахаас халшран, өөрөө бие даан шийдэхээс бултан бусдын үг, үзэл бодлыг харж, толгой нь эргэнэ. Дороо эргэлдэнэ.

3. Learning Zone- Суралцах Бүс

Энэ үед хүн өөрт тулгарсан асуудал, бэрхшээл, сорилтуудтай нүүр тулж, сул дорой байдлаасаа гарахын тулд өөрийгөө дайчилж, шинэ зүйл сурч, шинэ мэдлэг, чадвараар өөрийгөө цэнэглэж, үүнээс ч илүү их зүйл бүтээж чадах юм байна гэсэн бат итгэлтэй болж, би чинь хаана, юу хийж энэ их цаг хугацааг үрээ вэ гэж гайхан урагш алхаж, Тухтай бүсээ улам тэлнэ.

4. Growth Zone- Дэвжих Бүс

Өөрийгөө хэн бэ гэдгийг илүү таньж, амьдралынхаа зорилгыг тодорхойлж, мөрөөдлөө бодитоор хэрэгжүүлж, түүгээрээ амьсгалж амьдарч эхлэнэ. Шинэ шинэ зорилго өмнөө тавьж, түүндээ хүрч, түүнийхээ үр дүнг үзэж, өгөөжийг нь хүртэнэ.

✨Өөрийгөө нээ
🌟Өөрийгөө хөгжүүлээрэй :) ✊👊
💪Амжилт хүсье!

02/01/2021

Галзуу хулганы хамгийн аймшигтай мөч юу гээч ?
- Түүн дээр суухаар ээлжээ хүлээн зогсох мөч.

Хүмүүс өсөж, урагшлахын оронд ая тухаа тэргүүнд тавьдаг. Хил хязгаараа давж шалгуур, сорилттой нүүр тулахаас зүрхшээдэг....
02/01/2021

Хүмүүс өсөж, урагшлахын оронд ая тухаа тэргүүнд тавьдаг. Хил хязгаараа давж шалгуур, сорилттой нүүр тулахаас зүрхшээдэг. Чи далайн эрэгт Мартини шимж, биеэ шарах гэж энэ дэлхийд төрөөгүй. Чи хөгжих гэж ирсэн. Шалгуур, сорилтоос чи зугтлаа ч гэсэн амьдрал чамд түүнтэй нүүр тулах шалтаг өгөх л болно. Чиний өмнө хоёр зам байна. Хэцүү бэрх байлаа ч өсөж, дэвжихийн төлөө тэмцэж хувь тавилангаа өөрийн гараар бүтээх. Эсвэл залуураа бусдад өгөөд хэзээ завь хөмрөхийг хүлээж суух. Нэг зам нь чамайг амжилт руу, нөгөө нь мөнхийн бэрхшээл, айдас руу хөтөлнө. Сонголт чинийх. Стив Жобс Аpple-ийг бүтээгээд сэтгэл ханасан уу? Топ тамирчид залхуурч байгаад амжилтанд хүрсэн үү? Ажлаа хойш тавьдаг жүжигчид Оскар авдаг юм уу? ҮГҮЙ!!! Тэгвэл чи хэзээ цагаа дэмий үрэхээ болих юм? Хэзээ аливаа зүйлийг хойш тавьдагаа болих юм? Утсанд чинь мессэж ирсэн даруйд баар луу гүйх чинь зөв зүйл үү? Хэцүү шийдвэр гаргахаас бүү зүрхшээ! Хүсмээргүй байдалд ороход бэлэн бай! Няцаагдаж, гологдож, сандарч, дарамтыг мэдэр! Учир нь өсөн дэвжих зам гагцхүү үүгээр дайрч өнгөрдөг юм.
"Тэр үед үүнийг л мэдэж байсан бол амьдрал арай өөр байхсан" гэж чи санааширдаг уу? Гэхдээ тэгэх боломжгүй. Өөрт байхгүй, хийж үзээгүй зүйл, очиж байгаагүй газар, авахыг хүсдэг зүйлсээ чи нэг төсөөлөөд үз дээ... Тэгвэл түүнд хүрэх ганц л зам бий. ЗОРИГЛОХ!!!
Хийж үзээгүй юмаа хийж, мэдэрч байгаагүй юмаа мэдэрч, бүтээж байгаагүй зүйлээ бүтээж, очиж байгаагүй газраа оч! Хүн ингэж л хөгждөг юм... Хүн ийм л замыг туулж байж далайн эрэгт нарлах эрхийг олж авдаг юм. Ажлаа хийсний чинь дараа амьдрал чамайг харамгүй шагнана. Амжилтын үнэ цэнэ маш өндөр... Дээш ахихыг хүссэн хэн ч золиос гаргах ёстой. Амьдралыг мэхлэх боломжгүй. Хөлсөөрөө олоогүй зүйлийг чинь амьдрал чамаас буцаагаад л авчихна. Амжилт зайлшгүй тодорхой золиос шаарддаг. Хүссэн амьдралдаа хүрэх үүнээс өөр зам байхгүй. Тэгэхээр ая тухаараа амжилтынхаа хөлсийг төл! Хүсэмгүй, хэцүү байлаа ч уулзах ёстой тэр хүнтэй уулз! Шунал, атаархлаа хүнлэг, энэрэнгүй сэтгэлээр соль! Айдас, эргэлзээгээ март! Зааланд очиж, хичээлдээ шамдаж, хичнээн хэцүү байсан ч өглөөд эрт бос! Хойш тавьж залхуурахаа боль! Сэтгэлийн гүндээ "Аль дээр ингэх байсан юм" гэж боддог зүйлсээ хийж эхэл! Ингэж байж л чи хожим нь "Тэгэх нь яавдаа" гэж харамсахгүй байж чадна.
Үүнийг л чамд зөвлөж байна. Цаг нь болсон! Тав тухаа мартаж, зорилгынхоо төлөө тэмцэж эхлэх цаг! Чамд аль хэдийнэ байх ёстой ч авч чадаагүй тэр зүйлсийг өөрийн болгох цаг! Тэгээд санаж яв! Чамайг тав тухаа зольж, зориглож эхлэхэд найз нөхөд, гэр бүл, ажлынхан чинь бүгд анзаарах болно. Амьдрал чамайг анзаарна. Тэгээд чиний талд зогсоно. Амьдрал чамд туслаж, шинэ хаалга нээж, чамайг шинэ түвшинд аваачих шинэ хүмүүстэй уулзуулна. Гэхдээ эхний алхмыг чи л хийх ёстой! Тэгэхээр одоо эхэл! Урагш алхаад юу болохыг хар, мэдэр! Төсөөлж байгаагүй шинэ түвшинд оч! Үргэлж болохыг хүсдэг байсан тэр хүн болон хөгж! Энэ бүгд чиний тав тухын бүсийн гадна байна. Очоод ав!!!

Address

Ulaanbaatar

Telephone

+97696211021

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dear Ones posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Dear Ones:

Videos

Share