My Arkhangai

My Arkhangai Fact check

 ..Сургуулийн замд юу эсийг ярих вэ, энэ зам бидэнд амьдралыг таних, хүнийг таних, холыг хүсэх, холхийг мөрөөдөх эхлэлий...
17/05/2024

..Сургуулийн замд юу эсийг ярих вэ, энэ зам бидэнд амьдралыг таних, хүнийг таних, холыг хүсэх, холхийг мөрөөдөх эхлэлийг тавьсан. Цэцэрлэг хот маань жижигхээн суурин, сургуульдаа явах хүүхдийн чимээнээр амь орж, хөл хөдөлгөөн дуу шуугиан болоод явчихдагсан...
www.myarkhangai,mn

Сургуулийн зам бидэнд амьдралыг таних, хүнийг таних, холыг хүсэх, холхийг мөрөөдөх эхлэлийг тавьсан.

 ..Сонгогч бид нэр дэвшигчийн гарын бэлгийг дэнсэлж, нэрээ дурайлгасан том сайхан аяганд нь нүд хууртаж суухын оронд улс...
16/05/2024

..Сонгогч бид нэр дэвшигчийн гарын бэлгийг дэнсэлж, нэрээ дурайлгасан том сайхан аяганд нь нүд хууртаж суухын оронд улс төрчийн санал болгож буй мөрийн хөтөлбөртэй маш сайн танилцаж, учрыг нь олох ёстой. Мөрийн хөтөлбөрийг нь хэрэгжүүлэх эрхийг өгөхийн тулд бид сонголт хийдэг. Бүх хүнд танил болсон “цалинтай ээж” хөтөлбөрийг жишээ болгон авъя...
www.myarkhangai.mn

Нэр дэвшигчийн гарын бэлгийг дэнсэлж суухын оронд мөрийн хөтөлбөртэй нь маш сайн танилцаж учрыг нь олох ёстой.

 ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ нийтлэлийн хэсгээс:..2022 оны Ажиллах хүчний судалгаанаас жишээ авахад боломжит ажиллах хүчний тооцоон...
15/05/2024


ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ нийтлэлийн хэсгээс:..2022 оны Ажиллах хүчний судалгаанаас жишээ авахад боломжит ажиллах хүчний тооцоонд 55-64 насныхан 16,9 хувийг эзэлж байна. Энэ насныхан тэтгэврийн мөнгөө халааслаад сум орон нутагт ирэхэд бараа эргэлт, хөдөөгийн мөнгөн урсгалд хурдтай хөдөлгөөн нэмэх нь гарцаагүй. Орон нутагт салбар салбарын туршлагатай мэргэжилтнүүд ажиллаад эхэлбэл “хөдөөг мэдлэгжүүлэх, чадваржуулах” ажиллагаа бодитоор хэрэгжиж эхэлнэ. Хөдөө байх аав ээж, эмээ өвөөгөө зориод ирэхээр бидний багад байсан “хүүхдийн гэдэс цайлгана” гэдэг бичигдээгүй хөтөлбөр хэрэгжээд эхэлнэ гээд сайныг нь олж харахаар хичээвэл болно. 70, 80-аад оны амар тайван хөдөөг дурсамжаас дуудан ирүүлэх үү?...

www.myarkhangai.mn

Хөгжлийн тухай яриа бол газар орны тухай биш, хүний хөгжлийн тухай юм.

 ..Төр гэсэн нэрээр түрий барьж, улс төрийн ажлыг алсуураа хийсээр ирсэн нэгж бол Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч. Энэ ...
05/04/2024

..Төр гэсэн нэрээр түрий барьж, улс төрийн ажлыг алсуураа хийсээр ирсэн нэгж бол Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч. Энэ орон тоо багагүй эрх мэдэлтэй, бас будлиан хутгадаг, улс төрийн өнгө аястай нь илэрхий. Тэр хүний амжуулдаг ажил бол сошиалд Засаг даргыг магтан дуулж, зургийг нь залхтал оруулах, аль болох өргөн хүрээнд баруун солгойгүй мэдээлэл түгээх. Өөр намын хэн нэгэн тухайн арга хэмжээнд хамааралтай байсан ч зургийг хасна.
Аль ч намын, хэн ч даргын хэвлэлийн төлөөлөгч гэх этгээд ийм л үүрэгтэй аж...

Хэвлэлийн төлөөлөгч гэх ажилтан дураараа дургих эрхгүй.

 🏊‍♀️🧘‍♀️💪Цэцэрлэг хотод ОЧИХ ГАЗАР #ДасгалХөдөлгөөн  #ЭрүүлМэнд
17/03/2024


🏊‍♀️🧘‍♀️💪Цэцэрлэг хотод ОЧИХ ГАЗАР
#ДасгалХөдөлгөөн #ЭрүүлМэнд

 Архангай аймгийг “Нүхэн жорлонгүй аялал жуулчлалын бүс” болгох зорилгыг тодорхойлж, байгальд ээлтэй эко жорлонгийн шийд...
11/03/2024


Архангай аймгийг “Нүхэн жорлонгүй аялал жуулчлалын бүс” болгох зорилгыг тодорхойлж, байгальд ээлтэй эко жорлонгийн шийдлийг аймгийн хэмжээнд нэвтрүүлэхээр Засаг даргын тамгын газар болон “Дулаан Эрчим” ХХК-ны хооронд гэрээ байгууллаа...

Бохир жорлонгоос үүдэлтэй долоон төрлийн гэдэсний халдварт өвчин манай улсад бүртгэгдсэн байдаг ажээ.

  Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ 10 суманд хүрч ажиллана.Хангай сум нийгмийн бодлогын мэргэжилтэнтэй болсноор гэр б...
01/03/2024


Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ 10 суманд хүрч ажиллана.
Хангай сум нийгмийн бодлогын мэргэжилтэнтэй болсноор гэр бүл, хүүхэд хамгааллын ажил сайжран, туршлагажиж байгаа ажээ.

Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ 10 суманд очно.

 Хүний хэдэн зуун мал хариуцан оторлож яваа малчин хөвгүүдийн жишээ бол Хангай сумын Б хүү юм. Тэдний олонх нь сургуульг...
27/02/2024


Хүний хэдэн зуун мал хариуцан оторлож яваа малчин хөвгүүдийн жишээ бол Хангай сумын Б хүү юм. Тэдний олонх нь сургуульгүй, найз нөхөдгүй, тоглох орчин, тав тухгүй байдаг. Хамт яваа ах нар, хамжаа болох томчууд нь сайны үлгэрлэл болохгүй нь олонтаа...
Отрын отгуудаар бууж мордоход гэрийн хаяагаар хөглөрөх хог, архины шил, бэлэн хоолны сав сагсайх нь амьдрах орчны эрсдлийг үггүй илэрхийлнэ. Цаашилбал хүүхдийн эсрэг хүчирхийллийг ч хөндөнө. Хөдөөгүүр явахад дээлээ хөөргөсхийн бүсэлсэн, тийм, үгүй-гээс өөр олон үггүй өсвөр насны хөвгүүд малын бэлчээр, отрын отгоор тааралддаг. Эдгээр хүүхдүүд хамгаалагдах ёстой...

Айлын мал хариулж оторт явна гэх хүүхдийн эрхийн зөрчлийн тухай мэдээлэл “Архангайн амьдрал” сонины редакцид ирж, түүнчлэн Хүүхдийн 108 утсанд бүртгэгджээ.

 Монгол шуудан суманд “дампуурсан” гэдгийг дээрх шууданч нар дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн юм."Үзүүргүй хязгаарт өртөөлөн...
05/02/2024


Монгол шуудан суманд “дампуурсан” гэдгийг дээрх шууданч нар дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн юм.
"Үзүүргүй хязгаарт өртөөлөн хүргэнэ" уриатай Монгол шуудангийн үйлчилгээг хөдөөд хайвал олдохгүй болсон нь нэгэнт бодит байдал болжээ.
Монгол шуудангийн ужгирсан асуудлыг сурвалжиллаа.
www.myarkhangai.mn
Дэлгэрэнгүй нийтлэл Архангайн амьдрал сонин -д хэвлэгдэнэ.

Монгол шуудангийн үйлчилгээг хөдөөд хайвал олдохгүй болсон нь нэгэнт бодит байдал болжээ.

“Зулын 25” 12-р сарын 7-нд тохиож байна. Энэ өдөр “Бясалгал ба шинжлэх ухаан” айлдварыг сүсэгтэн олонд хүргэх аж.
02/12/2023

“Зулын 25” 12-р сарын 7-нд тохиож байна.
Энэ өдөр “Бясалгал ба шинжлэх ухаан” айлдварыг сүсэгтэн олонд хүргэх аж.

23/07/2023
 Хангай сумын сурагчдын дунд зохиосон "Уран жиргээ" уралдааныг онцлов.
28/05/2023


Хангай сумын сурагчдын дунд зохиосон "Уран жиргээ" уралдааныг онцлов.

Хангай суманд "Уран жиргээ" уралдаан болов

26/05/2023


✅ХҮҮХДИЙН БЭЛЭГ СОНГОХОД АНХААРАХ ЗҮЙЛС:
📌Сахарын агууламж багатай /100 гр бүтээгдэхүүнд 5 гр-аас бага сахар агуулсан байх
📌Хүнсний нэмэлт бодис E тэмдэглэгээ агуулаагүй байх
📌Хадгалалтын хугацаа дуусаагүй байх
📌Сав баглаа боодол бүрэн бүтэн байх
📌Баталгаатай гарал үүсэл тодорхой байх

 Хотонт суманд болсон 100 буудалт даамны тэмцээнд нийслэл болон 8 аймгийн тамирчид оролцжээ. Архангайн тамирчид 15 медал...
25/05/2023


Хотонт суманд болсон 100 буудалт даамны тэмцээнд нийслэл болон 8 аймгийн тамирчид оролцжээ. Архангайн тамирчид 15 медаль авч, 12 тусгай байрыг эзэлсэн байна.

Хотонт суманд болсон 100 буудалт даамны тэмцээн

 Төсвийн болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний ил тод байдлыг хангах чиглэлээр хэрэгжсэн Архангай аймагт ...
25/05/2023


Төсвийн болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний ил тод байдлыг хангах чиглэлээр хэрэгжсэн Архангай аймагт хэрэгжсэн МАСАМ-2 төслийн үр дүнг хэлэлцэж, аймаг, суманд нутагшуулахаар боллоо.

Ил тод байдал, олон нийтийн оролцоо...

23/05/2023

төсөл үргэлжилж байна.

 Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр сумдын Соёлын төвүүдийн хамтарсан “Холбоо гурван аялгуу“ уран бүтээлийн тоглолт болсныг онцо...
19/05/2023


Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр сумдын Соёлын төвүүдийн хамтарсан “Холбоо гурван аялгуу“ уран бүтээлийн тоглолт болсныг онцолж байна.

Сурвалжилга

17/05/2023


🧬🧬Хавдрын эсрэг ✅𝐀𝐌𝐘𝐆𝐃𝐀𝐋𝐈𝐍 𝐁𝟏𝟕
✅Амигдалин В17 нь бактерицид буюу байгалийн гаралтай антибиотик агуулсан болохоор хорт хавдрын эсийн үржил өсөлтийг дарангуйлдаг юм.
Үүний зэрэгцээ амигдалин агуулсан бүйлс болон наргил модны самрууд, бактерицит шинжтэй байгалийн антибиотик агуулсан интоор болон чонон жимс найрлаганд нь оруулж үйлдвэрлэсэн нь жирийн хэрэг биш бөгөөд хорт хавдрын өсөлтийг зогсоох хүчтэй найрлага болсон юм.
☎️Дэлгэрэнгүй мэдээллийг: 89996336 дугаараар лавлана уу!

 www.myarkhangai.mn сайт Архангай аймгийн 2023 оны төсвийг сонирхолтой хувилбараар танилцуулж байна.
17/05/2023


www.myarkhangai.mn сайт Архангай аймгийн 2023 оны төсвийг сонирхолтой хувилбараар танилцуулж байна.

Аймгийн 2023 оны төсвийн танилцуулга

 Төвшрүүлэх сумын сургууль дээр хөрш зэргэлдээ Цэнхэр, Хотонт сумдтай хамтарсан сорил шалгалтыг зохион байгуулжээ.EБС-ий...
16/05/2023


Төвшрүүлэх сумын сургууль дээр хөрш зэргэлдээ Цэнхэр, Хотонт сумдтай хамтарсан сорил шалгалтыг зохион байгуулжээ.
EБС-ийн 12-р анги төгсөгчдийн дунд "Зөгнөлт ЭEШ-2023" сорил шалгалтыг 7 хичээлээр явуулж, 100 орчим сурагч оролцсон байна.

Төвшрүүлэх, Хотонт, Цэнхэр сумдын сургуулиудын хамтын ажиллагаа

Address

Erdenebulgan
Tsetserleg

Alerts

Be the first to know and let us send you an email when My Arkhangai posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to My Arkhangai:

Share


Other News & Media Websites in Tsetserleg

Show All