Arkhangai.mn Архангай аймаг

Arkhangai.mn Архангай аймаг Архангай аймгийн мэдээллийн нэгдсэн сан. www.arkhangai.mn сай?

17/01/2025

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү-г өнөөдөр хүлээн авч уулзав.Уулзалтын эхэ...

16/01/2025

Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг Аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт Ерөнхий сайд үүрэг болголоо

16/01/2025

Ура..аа…н, урагшаа!
Ураны олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч гурван том компанийн нэг, 70 жилийн туршлагатай Францын төрийн өмчит “Орано майнинг”-тай Монголын Засгийн газар хөрөнгө оруулах гэрээг байгуулах зөвшөөрлийг УИХ-аар гаргуулж авна гэдэг нь эдийн засгийн зорилгоороо ч, улс төрийн агуулгаараа ч асар ач холбогдолтой үйл явдал. Үндсэндээ, эдийн засгийн аргаар үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж чадсанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэх нь зүй ёсных, бас хүссэн ч, эс хүссэн ч энэ төсөл түүний засгаар овоглогдож түүхэнд үлдэх нь гарцаагүй.

Жижиг улсын гадаад төдийгүй дотоод бодлого газар зүйн байршлаасаа хамаарахад хүрдэг. Монгол Улс гэрийн гаднаа ч, гэр дотроо ч төвийг сахидаг, энэ нь Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 “М” төсөл дээр илүү тодорхой харагдаж буй…, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хятадуудад, Дулааны гуравдугаар цахилгаан станцын төслийг оросуудад, уранаа Францад гэх мэтчилэн хуваарилалт хийж байгаа нь үндэсний аюулгүй байдлаа хамгаалж үлдэх арга тактик байх.

Франц нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний тоонд багтдаг, НАТО болон Европын холбоог үүсгэн байгуулалцсан, “Их 7”-гийн нэг. Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд нэг, Европтоо хоёрдугаарт бичигддэг, ардчилсан тогтолцоотой Франц улстай ураны салбарт хамтрахаар болсон нь аль ч утгаараа сайн мэдээ төдийгүй хөрөнгө оруулагчдыг татах эерэг сурталчилгаа болох юм.

Оюутолгойн гэрээ зурагдсаны дараа 2011 онд Монголын эдийн засаг 17 хувийн өсөлттэй гарч байсан бодит түүх агаад түүнээс хойш дотоодын улс төрөө даалгүй олон ч төсөл хана мөргөж унасан нь бас гашуун сургамж билээ.

Гучаад жилийн өмнө Казакстан, Монгол хоёр нэг цэгээс хөгжлийн гараагаа эхлүүлж байв. Атал тэд хөрөнгө оруулалт татаж, бид хөрөнгө оруулалтаа хөөж ирснээсээ болж хөгжлийн хувьд тэнгэр, газар шиг ялгаатай болсон. Казакстаны нэг хүнд ногдох ДНБ 13 мянган ам.доллар, монгол хүнийх таван мянга. Казакстан ураны салбарт стратегийн тоглогч болсон, монголчууд уранаас утга учиргүйгээр айдаг. Атал Улаанбаатарын утаа нь юун уран. Утаандаа хордож үхэж байж л ураны хор ярьсаар л суудаг.

Гээд нэг үеэ бодвол хүний нохой болсон манай “эх орончид”-ын ярьдаг зургаан хөлтэй ямаа, хоёр толгойтой тугалын үлгэр итгэдэг хүн цөөрсөн байна. Утаандаа хордож байснаас уранаа ашиглая гэж боддог нь ч нэмэгдсэн байна. Ямар ч байсан парламент дээр Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нараас өөр ураныг эсэргүүцдэг гишүүд цөөрсөн нь ҮХНӨ-өөр гишүүдийн тоог нэмж, тогтолцоог өөрчилсний үр дүн. Монголыг халхын заяа нь арай ч хаячхаагүй бололтой.

Гэрээнд зааснаар “Орано”-гийн хөрөнгө оруулалтын эхний санхүүжилт 500 сая ам.доллар. Монголын Засгийн газар төслөөс АМНАТ гэх мэтчилэн 15 татвар, хураамж авна. Давуу эрхийн хувьцааны ногдол ашиг хүртэнэ. Монголын Засгийн газар арван хувийн давуу эрхийн хувьцааг эзэмшихдээ, хөрөнгө оруулалт хийхгүй.

Төслийн ажилтнуудын 90-ээс дээш хувь нь, туслан гүйцэтгэгчдийн 60 хувь нь Монголын иргэд, аж ахуйн нэгж байхаар, мөн 2028 онд ураны уурхай ашиглалтад орно, уусган олборлох аргыг ашиглана.

Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 20 жил, гурван жил тутамд байгаль орчны аудит, таван жил тутамд нөхөн сэргээлт хийхээр тусгасан. Гэх мэтчилэн Оюутолгойн гэрээний алдаа, мадагаас нэлээд сайн суралцсан болох нь илэрхий. Уг нь болдогсон бол Оюутолгойн Монголын Засгийн газрын 34 хувийг зарчихмаар байгаа юм.

Шууд хөрөнгө оруулалт, шууд ашгаас гадна шууд бусаар эдийн засаг, улс төрд үзүүлэх нөлөөлөл гэж бий. Хөрөнгө оруулалтаас шинэ техник, технологи, мэдлэг боловсрол экспортлогдоно. Уранаас гадна газрын ховор элементийг олборлох боломж нээгдэнэ гэсэн үг.

Уран, зэс, алт, нүүрс гээд уул уурхайн экспортын бүтээгдэхүүн төрөлжихийн хэрээр наашаа урсах ам.долларын амсар томорно гэсэн үг. Дараа, дараагийн ураны төслүүд урагшлах жим болж өгнө.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны өгсөн мэдээллээс харахад "Цөмийн энергийн станц байгуулах тухай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон агаад
бага, дунд оврын цөмийн реактор 10-15 жилийн хугацаанд баригдах боломжтой" аж.

Монгол ураны 13 ордтой, нийт батлагдсан нөөц нь 192 орчим мянган тонн 1.5 орчим сая тонн геологийн нөөцтэй гэсэн судалгаа бий. Үндсэндээ, дэлхийн хоёр том эдийн засгийн дунд байгаа монгол эрдэс баялгаа л экспортод гаргаж амьдарна. Эсгий шаахайг маань энэ дэлхийг авах хүмүүс байхгүй. Мал нь өвчтэй учраас махыг нь авах улс ч цөөхөн. Тэгээд ч уран өөрөө эрчим хүч. Эрчим хүчний төлөөх дайн дэлхийд дэгдээд удаж байна. Эрчим хүчний эрх чөлөөтэй нь амьд үлдэх дайн. Монгол ардчилсан улс хэвээр явъя гэвэл уул уурхайн бүтээгдэхүүнээ зарж идэхээс өөр гарц алга. Уул уурхайн бүтээгдэхүүнээ харин улам төрөлжүүлэх ёстой. Ганц нүүрснээс хамаардаг улс байж болохгүй. Аюулгүй байдал, эдийн засаг талаас нь харж, дүгнэсэн ч!

news.mn

16/01/2025

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

15/01/2025

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “Энтрепренер-2024” шалгаруулалтаас ХА....

15/01/2025

Оны өмнөхөн иргэдийн “И-монголиа” платформ дээр 135 мянган төгрөг бүхий хуримтлал үүссэн байв. Энэ нь Чингис хаан үндэсний баялгийн сан бий болсонтой холбоотой.Тов...

14/01/2025

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Г.Амарбатын “Трафигура Бехеер Амстердам” зэрэг компаниас хахуульд авсан 1.7 тэрбум төгрөгийг Латви улсаас буцаан авчрах ажил үргэлжилж байна

14/01/2025

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууру....

13/01/2025

Улаанбаатар Метро төсөл дээр Английн Засгийн газар баталгаа гаргахаар болсон гэв

13/01/2025

Цахим шилжилт, тогтвортой хөгжилд манлайлагч ХААН Банк хамгийн өргөн цахим сүлжээ, орон даяар байгаа салбар нэгжээрээ дамжуулан Монголын хүн амын 82 хувьд буюу 2.9 с....

13/01/2025

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын дэргэд шуурхай штаб байгуулж утаа, түгжр....

Урамшуулалт аяны тохирлын эзэд гадаадаар аялах батламжаа гардан авлаа
12/01/2025

Урамшуулалт аяны тохирлын эзэд гадаадаар аялах батламжаа гардан авлаа

ХААН Банк картаар үйлчлүүлэгч байгууллагуудынхаа дунд гадаадад аялах эрхийн урамшуулалтай Онлайнаар ПОС-оо захиалаад аялаарай аяныг 2024 оны 10-р сарын 16-наас 12-р са....

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Туулын хурдны замын төслийн ажилтай танилцлаа
12/01/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Туулын хурдны замын төслийн ажилтай танилцлаа

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулсан.202...

11/01/2025

"Хүчит шонхор" захад махны үнэ:

Үхрийн ястай мах кг 16000-16500 төгрөг, цул нь 19000-20000 төгрөг,
Ямааны ястай мах кг 13000-13500 төгрөг, цул нь 16000-16500 төгрөг,
Хонины ястай мах кг нь 15500-16000 төгрөг, цул мах нь 16000-16500 төгрөг,
Адууны мах 11500-12500 төгрөгийн ханштай байна.

Мөн цагаан сарын баяр ойртож байгаа учраас “Дэнжийн 1000” болон бусад өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны төвүүдэд ууц ихээр гарч, эрэлт дагаад үнэ өртөг ч өндөр байгаа бөгөөд дундаж үнэ 350-450 мянган төгрөг байна

Голомт банк “Great place to work - Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа
10/01/2025

Голомт банк “Great place to work - Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамтын ажиллагаанд тулгуурласан ажлын орчныг бүрдүүлэн ажилладаг бөгөөд үүнийгээ бататган 2022 он...

Ерөнхий сайд 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай албан даалгавар гаргалаа
10/01/2025

Ерөнхий сайд 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай албан даалгавар гаргалаа

2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоох....

10/01/2025

Лос-Анжелес-д байгаа монголчууд яаралтай үед дараах дугаарууд руу холбогдоорой

Address

Tsetserleg

Alerts

Be the first to know and let us send you an email when Arkhangai.mn Архангай аймаг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Arkhangai.mn Архангай аймаг:

Share