Хүмүүс

Хүмүүс ХҮМҮҮСИЙН ТУХАЙ ХҮМҮҮСИЙН ХҮҮРНЭЛ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ Х

09/01/2025

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шуурхай штабын гишүүд өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллав.

Энэ үеэрээ тэрээр Ц.Элбэгдорж, П.Цагаан нартай холбоотой шүүхийн шийдвэр гарсан талаар сэтгүүлчийн асуултанд хариулсан юм.

Тодруулбал Ерөнхий Сайд: "Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Худалдаа Хөгжлийн Банкны эзэн "Сахал" Д.Эрдэнэбилэг нар болон тэдний хамаарал бүхий хүмүүст манай шүүх огт хариуцлага тооцдоггүй. "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудал гэхэд л шийдэгдэлгүй Улсын дээд шүүх дээр 10 гаруй жил боллоо.

Гашуунсухайт- Ганц мод боомтын хэлцлийг хийхдээ гурав дахь талын төлөөллийг оролцуулахгүй байхаар болж, УИХ-аар эхний баримт бичиг батлагдаад байгаа.

Ер нь бол Ц.Элбэгдоржийн сонирхол Тавантолгойг өөрөө авах байсан. Энэ бол нууц биш.

2013 онд Засгийн газрын төлөөллүүд болох Х.Ганболд, н.Батцэнгэл, н.Энхтүвшин нар БНХАУ-д очиж Монголын тал Тавантолгойг өгье гэдэг санал тавьсан байдаг юм. Энэ ярианы протоколууд бүгд байгаа. Ингээд 2014 онд "Заавал Монгол Улсын тодорхой ААН-үүдийг хувь эзэмшүүлж, оруулна. 51 хувьд нь Монголын ААН-үүд орно, гэхдээ "Эрдэнэс Тавантолгой" компани үүнд хамаарахгүй. БНХАУ-ын тал 49 хувийг өгнө гэдэг хэлцэл дээр мөн, төмөр замыг 49,17,17,17 гэдэг хувиар дөрөв хуваах гэрээнд гарын үсэг зурсан.

2014 оны наймдугаар сарын 21-23- ны хооронд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж БНХАУ-ын талтай холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан. Өөрөө үүнийгээ хожим нь устгасан.

Би сая БНХАУ-ын Ерөнхий сайд, "Чайна энержи" компанитай уулзах үеэрээ тэр баримт бичгийг сураглаж олж, авч ирсэн. Засгийн газрын гишүүдэд ч танилцуулсан. Эцэст нь Ц.Элбэгдорж тэргүүтнүүд үнэнд гүйцэтгэж Гашуунсухайт- Ганц мод боомтын хэлэлцээр ямар ч маргаангүйгээр батлагдсан.

Түүнчлэн одоо төмөр зам баригдвал Тавантолгойг өөрсдийнхөө өрсөлдөгч гэж үзсэн 2-3 компанийн эрх ашиг зөрчигдөнө. Мөн Баяннуурт байгаа нэр бүхий 11 компанийн хэсэгчилсэн нүүрс тээврийн ажилд саад учирна. Тийм учраас Би БНХАУ-руу уулзалт хийхээр явсан үеэс эхлэн жагсаал цуглаан өрнөсөн.

Энэ бүх жагсаалыг П.Цагаан болон түүний хүү, Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гадаадад байх үед нь төмөр замын асуудал шийдэгдэх гээд байгаа учраас тун удахгүй Монголд ирж олон нийтийн толгойг эргүүлэх гэж байгаа. Ерөнхий шүүгч Д.Ганзориг эзэндээ үйлчилж эхэлж байна." гэв.

06/01/2025

Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн төслийг зогсоогоогүй байсан бол Улаанбаатар хотын утаа бодитоор буурах байлаа

06/01/2025
05/01/2025

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар О.Батчулууныг томилжээ

05/01/2025

Нөхрөө найзуудтай нь уулзахгүйн тулд 103 руу таталт өгөөд байна гэж худал дуудлага өгчээ

05/01/2025

БНСУ: Соннам хотын барилгад гал гарч, 240 хүнийг аврав

05/01/2025
05/01/2025

Юн Сок Ёлыг баривчлах гэсэн ч ерөнхийлөгчийн хамгаалагчид саад учруулжээ

03/01/2025

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг цэргийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор шүүхээс баривчлах захирамж гаргасан.

Энэ дагуу цагдаа нар өнөөдөр буюу баасан гарагт түүний гэрийн гадаа цуглараад байна.

Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Юн цэргийн дэглэм тогтоох гэнэтийн зарлиг гаргасан ч зургаан цагийн дараа парламентын гишүүдийн эсэргүүцлээр цуцалсан юм.

Үүнээс хойш түүнийг огцруулах саналыг сөрөг хүчнийхэн гаргаж, иргэд ч жагсаал хийж эхэлсэн.

Улмаар 2024 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр парламентын гишүүдийн олонх дэмжсэнээр түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.

Түүнийг огцруулах эсэхийг Үндсэн хуулийн шүүх зургаан сарын дотор шийдэх ёстой юм.

Юн Сок Ёлийн хувьд 2022 онд БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Үүнээс хойш тэргүүн хатагтайн цүнхний хэрэг, хувьцааны луйвар, эрдэм шинжилгээний өгүүлэл хуулбарласан зэрэг хэргүүд Ерөнхийлөгч Юний үнэлгээг эрс буурахад хүргэсэн.

Эх сурвалж: The Korea Times

31/12/2024

МЭНДЧИЛГЭЭ 🎄

Эрхэм та бүхэндээ айлчлан ирж буй шинэ ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье.

ШИНЭ ОНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ 🎊

НИТХ-ын Төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар

25/12/2024

Монгол ээж: Нялх биетэй эхэд хэлж болохгүй үгсээс
Эр, эмгүй... Хөгшин залуугүй ойлгож унш... Хүнд тэр тусмаа нялх биетэй эх хүнд үгээ бодож хэлж байгаарай...

Жирэмсэн болон төрсөнийхөө дараа бүх эмэгтэйчүүд сэтгэл санаагаар унах нь их болчдог амархан гомддог. Гомдсон гомдол нь тайлагдагдахдаа удаан байдаг. Төрсөний дараах нялх биетэй эмэгтэйчүүдэд хэлж болдоггүй үгсийн жагсаалтыг маш олон ээжүүд дунд хийсэн судалгаан дээр үндэслэн жагсааж бичсэн байна. Хүн бүр тогтоогоод авчихад хайртай нэгэндээ сэтгэлийн шарх үлдээхгүй байхад тус болж юуны магад.

1) Хөхөнд чинь сүү байхгүй юм биш үү? Хүүхэд өлсөгөөд сүү муутай юм аа. Сүү нь шингэхээн тэжээлгүй юм аа даа. ( Хөхөнд сүү орох эсэх нь ээжийнх нь сэтгэл санааны тайван байдал болон сүүтэй гэсэн итгэл, хүүхдээ хайрлах хайраас бүрэлддэг. Ямартай ч хүүхдээ өлсгөөд байхааргүй сүү ямар ч эх хүнд байж л таараа.)
2) Яана аа.. одоо тураач ээ! Наад гэдэс гүзээ чинь юу вэ? Ямар их таргалаа вэ? Турмаар юм! ( Бүхэл бүтэн хүн бүтээх гэж бүх бие эрхтэн нь өөрчлөгдөөд буцаж хэвэндээ ороход хугацаа их шаардагддаг. Үр хүүхдээ гэсээр өөрийгөө гаргуунд нь гаргаж байгаа эх хүнийг зүгээр сууж байгаад таргалсан арчаагүй хүмүүстэй битгий зүйрлэ...)
3) Хүүхдэд эрүүл мэндийн асуудал үүсэxэд тэртэй тэргүй шаналж үхэх гэж байхад нь тэр өвчин зовлонг нь ил далд байдлаар ээжтэй нь холбох тэрийгээ дахин дахин хэлэх, илэрхийлэх... ( Хүүхдээ өвтгөхийг хүсдэг эх хүн хаана ч байхгүй)
4) Царай алдсаныг чинь гайхах. Тэртээ тэргүй өөрийгөө толинд хараад сэтгэлээр унаж байхад сэтгэлээр дэмжихийн оронд нэмж хямраах... ( Ядарсан, дархлаа муудсан суларсан, уураг, кальциа алдсанаар төрөөд удаагүй хүний царай нь гунддаг)
5) Оёдолтой төрсөн үү? Оёдолгүй төрсөн үү? Оёдолтой төрсөн бол яана аа оёо нь задарчих вий дээ! задрах юм бол тэгээл нөхөртөө гологдоно шд.. ( Хоёр яс салах гэж яаж зовсон болоод оёдолтой төрсөн бэ? гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй)
6) Пээ ямар их язраа вэ? ёстоо муухай болчиж зун яанаа? ( Яаж арилгахаа бодож хямарч байхад нь нэмж дарамтлаад яах нь вэ дээ! )
7) Өдөржин хүүхэдтэйгээ зууралдаад ядраад цонхийгоод савж унах гээд сууж байхад нь чи ёстой хүүхдээ асарч халамжлахгүй юмаа асаргаа сул юмаа эсвэл өдөржин юу хийдэг байна аа. ( Хүүхэд асрах хүн бүрийн хийдэг ажил хэдий ч нялх нярай хүүхэд асаргаа ихтэй бие засах ч зав гарахгүй үе зөндөө тохиолддог)
😎 Санамсаргүй горьдоод мөөмөө даахгүй халуурч бүлээрээд арай гэж хүүхдээ өлсгөхгүйн тулд гүрийгээд шөнөжин өдөржин хөхүүлж байхад горьдоосондоо ичихийн оронд ямар юмаа хийж горьддог байнаа, гол нь харалсан юм шиг, өлөн юм бэ... ( Юу ч мэдээгүй бодоогүй байхад хөх өөрөө горьдох үе бий. Хөхүүл хүнийг горьдоож байгаадаа, ийм үг хэлж байгаадаа ичих хэрэгтэй)
9) Хөх уураг нь зангираад бэрсүүтээд данх шиг том чулуу шиг хатуурчхаад төрөх дайны л өвдөж байхад баашлаад бай! одоо бос сэргэ ганц хүүхэд төрүүлчээд ингэж маяглах гэж, хөхөө арчилаад байж чадахгүй арчаагүй. ( Ийм үгийг хэзээ ч битгий хэл )
10) Хичнээн их хоол шөл хийлгүүлэх гэсэн юм. ( Хөхүүл хүн их өлсдөг бас их тамирдсан байдаг хоол цай шөл усаар л тэнхэрнэ шүү дээ)
11) Хөхний толгой хагараад цус нь гойжоод санжигнацан шүд зуугаад хүүхдээ бодоод уйлаад ч хамаагүй хөхүүлээд сууж байхад нь яасан ямбатай юм, бааштай юм гэж хэлэх ( Хурууныхаа өндгийг энд тэндгүй гүн зүсээд санжигнуулаад хөхөөд үз дээ бүр өдөр бүр 2 цагийн зайтай 15-30 мин хөхдөө яаж байна? )
12) Төрөөд удаагүй ээжүүд бүгд л их ядардаг үсээ ч боож амжилгүй хүүхдээ хөхүүлэх үе гардаг. Сэгсийчээд хүүхэд айлгалаа наад үсээ боогооч. ( царай алдсан байж болно. Сэгсийлээ сэгсийлээ гэхэд хүүхдээ айлгахаар сэгсийж суухгүй нь тодорхой)
13) Хүүхэд нь уйлж байна уу? Хэр уйланхай вэ? Ямар уйланхай юм бэ? хүүхэд ямар нэгэн шалтгаанаар уйлахад ээжтэй нь холбож ээжийн бөөн аашийг дууриачихаж, чи л жирэмсэн байхдаа их ашлаад хүүхэд ааштай төрүүлчихлээ. ( Нярай хүүхэд тавгүйтхээрээ уйлдаг маш олон шалтгаанаас болж уйлдаг. Тэр бүгд муухай ааштайдаа биш уйлах идэх рэплэксээс өөр чадваргүйтэй нь холбож ойлгох хэрэгтэй байх)
14) Хүний бяцxан үрийг хэн гуай нь ч гоочлох эрхгүй эл далд байдлаар хүүхдийг нь зүс царай бие бялдраар нь гоочлох ёс бус зүйл. Таньд тийм эрх ч байхгүй!
15) Дикритэндээ суусан Ээжид орлогогүй болсоныг нь сануулж ямар нэгэн байдлаар сэтгэл санаагаар унагах ( Хүүхэд, хүн бүтээсэн гавъяаг нь үнэлэх нь зүй ёсны хэрэг. Харин хэрэглээний мөнгийг авааль нөхөр нь олох нь тэдний үүрэг. Үүргээ ухамсарлахгүй би л бүгдийг тэжээж байна гэсэн бодол тээж байвал хамгийн адгийн эр хүн шүү)

Address

Nalayh

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүмүүс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share