ТӨВ ТЕЛЕВИЗ
Манай телевиз хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр таны реклам, сурталчилгаа, зар, мэдээ мэдээллийг бэлтгэн иргэдэд түргэн шуурхай хүргэн үйлчилж байна.
Төв аймгийн “Төв” ТВ нь анх 2017 оны 4 дүгээр сард байгуулагдсан. Нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй. ДиДиШ ТВ, Юнивишн ТВ, Аймгийнхаа КаТВ-ийн сувгуудаар аймгийн бүх сум, малчид нийт 20,000 өрхдөө өдөр бүр 16 цагийн хөтөлбөр бэлтгэн тогтмол хүргэж байна.
Манай ТВ нь өдөр тутмын мэдээ мэдээлэл бэлтгэхээс гадна 2018 онд “Гэр бүлийн цаг”, “Төлөөлөгчийн нэг өдөр”, “Хөдөөгийн хөгжлийн шийдэл”, Төв түмний өв соёл”, Монголоороо л үлдэх юмсан”, “Нэгэн жарны эзэд” зэрэг тогтмолжсон цуврал нэвтрүүлгүүд, “Төв аймгийн танилцуулга”, “Жаргалант 90 жил” “МДСХ 10 жил” баримтат кино, 4 клип зэрэг төсөл нэвтрүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Эдгээрээс онцолбол:
...
Эрчимжсэн МАА түүн дотроос фермерийн аж ахуйг хөгжүүлэх, дэлгэрүүлэх, малчдын ахуй амьдралыг дээшлүүлэхэд нэмэр болох мэдлэг олгох зорилготой Сэтгүүлч найруулагч Ж.Баттөгс, Зураглаач Б.Жамъяндорж нарын бэлгэсэн “ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ” шийдэл хайсан танин мэдэхүйн цуврал нэвтрүүлэгийн төслийг эхлүүлж эхний дугаараа Франц, Швецарь, Турк улсуудаар хийж ирсэн нь амжилттай боллоо. Уг нэвтрүүлгийн төсөв санхүүг өөрсдийн хүчээр босгож, бүх зураг авалтыг өөрсдөө хийж /дроны дүрсийг хүртэл өөрсдөө авсан/ бүтээсэн нь оюуны өмчийн болон зохиогчийн бүрэн эрхтэй бүтээл болсон юм.
Уг нэвтрүүлэг нь одоогийн байдлаар 3 дугаар бэлтгэн гаргаад байгаа бөгөөд БНХАУ, Киргистан, “Нүүдэлчин агро фарм”-ын 400 үнээний ферм зэргээс нэвтрүүлгээ бэлтгэн Монголын Үндэсний ТВ, “Сүлд”, VTV, “Малчин” “C1”, MN25 телевизүүд болон 21 аймгийн орон нутгийн ТВ-ийн сувгаар олон үзэгчидэд хүрээд байна.
Орон нутгийн ТВ-үүдээс анх удаа шууд нэвтрүүлгийн мэргэжлийн тоног төхөөрөмжөөр /MASS ТВ-ийн хэрэглэж байгаа шууд нэвтрүүлгийн явуулын тоног төхөөрөмж/ хангагдаж хот хөдөө хаанаас ч шууд нэвтрүүлэг хийх боломжтой болсноор энэ оны хамгийн онцлог дэвшил болсон гэж үзэж байгаа юм.
2018 онд нийт 4720 минутын шууд нэвтрүүлгийг тухайн цагт газар дээрээс нь 4 камераар цахим орчинд болон эфирт шууд дамжуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн түүнчлэн Эрдэнэ, Жаргалант, Баянцогт сумдад болсон арга хэмжээнүүд, Аймгийн баяр наадмын хурдан морины уралдаан болон бүх арга хэмжээ, Аймгийн ИТХ-н хуралдаанууд, Улаанбаатар хотноо болсон хурал зөвлөгөөн, Дартсын Улсын аварга шалгаруулах тэмцээн, Тэрэлжид болсон Олон улсын хурал, БНХАУ-ын Манжуур хотноо болсон олон улсын дартсын тэмцээн зэрэг томоохон арга хэмжээг амжилттай шууд дамжуулсан юм.
Бидэнтэй холбогдохыг хүсвэл 7027-3344 утсанд хандах ба МАН- ын байрны 2 давхарт биечлэн ирнэ үү. Танд амжилт хүсье!