Төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөр 2025.01.29
Төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөр 2025.01.29
2025 оны 2-р сард олон жилийн дунджийн орчмоос 2-оос 5 градус илүү хүйтэн байна.
Дархан-Уул аймгийн УЦУОШТ-өөс 2-р сарын урьдчилсан цаг агаарын мэдээг хүргэж байна.
"ТОСГОНЫ ЗАЛУУС-2025" чуулга уулзалтыг “Тосгон лобби” бүлгээс 1, 2, 3 дугаар багийн залуучуудад зориулан зохион байгуулах гэж байна.
Чуулга уулзалт: Тосгоны 4 дүгээр сургуулийн урлаг зааланд 2025-02-01-ний бямба гарагийн 10:30 цагт болно.
Хотон бий биелгээний цуврал сургалт Дархан хотноо зохион байгуулагдаж байна.
Аймгийн “Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл” 2025 оны ажлын төлөвлөгөөгөө баталлаа.
Дархан-Уул аймгийн Соёлын байгууллагууд албан бичгээ Үндэсний хос бичгээр хөтлөн явуулж байна.
Судалгаагаар, Дархан-Уул аймгийн 4666 албан хаагчаас 3784 албан хаагч буюу 81.14 хувь нь Үндэсний бичгээ мэддэг гэж хариулжээ.
Л.Энх-Амгалан: "Энэ хавраас Монголчууд ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРЬТ шилжинэ. Энэ шийдвэр нь эрчим хүч бага хэрэглэх, гэр бүлдээ цаг зарцуулах зэрэг эдийн засгийн хувьд үр ашигтай. Эцсийн шийдвэр хараахан гараагүй байна" гэж мэдээлэв.
ЭМГЭНЭЛ🙏🙏🙏
Лхацан овогтой ЗАВЬМӨНХ
/1961-2025/
❄️ДАРХАНЧУУД ТА БҮХНИЙГ "БУРХАНТЫН ӨВЛИЙН НААДАМ"-Д УРЬЖ БАЙНА
Өвөл цагийн уламжлалт тоглоом наадгайг сурталчлан таниулах, өвлийн спортыг дэмжих, тусгай сонирхлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах, орон нутгийн иргэд, сонирхогчдод түгээн дэлгэрүүлэх зорилготой “Бурхантын өвлийн наадам” нэгдсэн арга хэмжээг 2025 оны 02 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд зохион байгуулна.
Нэгдсэн нээлтийн үйл ажиллагаа 2025.02.01-ний өдрийн 11:40 цагт болно.
Тус наадмын хүрээнд:
- Мөсний шагайн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2025.02.01-ний өдөр Дархан-2 өртөөнд зохион байгуулж цэц мэргэн харваачдаа шалгаруулна.
- Мөн 2025.02.01, 02-ны өдрүүдэд Мөсөн сурын харваачдын Аймгийн аварга шалгаруулах тэмцээн, “DARKHAN ICE DRIFT-2025” сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын уралдааныг Дархан-2 өртөөнд тус тус зохион байгуулна.
- Мөсний загасчлалын “Дархан цом-2025” улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг 2025.02.01, 02-ны өдрүүдэд Дархан сум 3 дугаар баг, Түшиг-Уул ХХК-ийн хиймэл нууранд зохион байгуулж аваргуудаа тодруулна.
Энэ үеэр Морь уналгын болон Агаарын бөмбөлөгийн үйлчилгээ, ха
Үлэмж төгөлдөр бүсгүй танд зориулан үзэмж төгсийг урлав. 💚💚💚
Та Khan Bank аппликэйшн болон Интернэт банкаараа захиалан, үнэгүй хүргүүлэн аваарай.
🔗 Дэлгэрэнгүйг: https://bit.ly/KB-0110
#KhanBank #GrowingTogether #Glamourcreditcard
Төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөр 2025.01.28
Төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөр 2025.01.28
Олон хүний амь насыг аврах Ангиографийн аппаратын төсөв суугдсан ч тендерт оролцогч компаниудын ашиг сонирхлоос үүдэж жил гарны хугацаа алдаад байна.
4,2 тэрбум төгрөгийн өртөгтэй анхны тендер 2024-01-26-нд зарлагдсан ч тендерт оролцогч 4 компани давхардсан тоогоор 7 удаагийн гомдол гаргаж цаг алджээ.