❤️❤️Ханьдаа зориулсан шүлэг❤️Хоосонгоос дүүрэн хүртэл хайрласан Хоёроос тав болтол амьдарсан 💞. Харахаас халамжлах хүртэл түшсэн Хатуугаас зөөлөн хүртэл уусгасан💕Итгэл байгаа цагт эр нөхөр минь чи гундахгүй. Инээд байгаа гэрт эр нөхөр минь чи ганцаардахгүй. Ирж үнсүүлэх үр минь байхад энэнээс илүү аз жаргал үгүй🙆👨👧👦🙆🏻♀️💪❤️ Чамдаа хайртай шүү хайраа💏 Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай хайртай шүү бид гураваас нь ❣️О. Ононбаяр
Бид бусдыг санаан зоргоор шүүж ярьдаг. Өөрийгөө ч мэдэхгүй хүн өрөөлийг яаж мэдэх юм бэ? Чи түүнийг хэдхэн өдрөөр л таньдаг байх. Нэрийг нь мэдэх, зүсийг нь гадарлах, зарим нэг үйлдлийг нь харсан төдий. Энгүй уудам тивийн нэгээхэн буланг үзэхтэй адил... Кино гарч байх үед нэг хаалгаар орж ирээд, нөгөө хаалгаар гарахын хооронд хальт харчихаад уг киног үзсэн юм шиг яривал утгагүй биз дээ?
Чи өмнө нь юу болсныг мэдэхгүй, дараа нь юу болохыг гадарлах ч үгүй. Хүний амьдрал бол асар баялаг үзэгдэл. Тухайн нөхцөлд илэрч буй дүр төрх бол мөсөн уулын орой шиг хүн – ертөнцийн өчүүхэн хэлтэрхий. Тийм учраас бусдыг санаан зоргоор дүгнэж, элдвээр хэлэхийн оронд өөрийгөө л анзаар. Тэгж гэмээ нь дотоод ухамсар чинь тэлэх болно.
- Ошо #АгнистынГэгээ
Хэнийг ч битгий үзэн яд, хэнийг ч хэтэрхий их битгий хайрла.
Хэтрүүлээд л ирэхээр хайр нь хор болж, дургүйцэл нь үзэн ядалт болно.
Хэнд ч битгий их итгэ, хэнээс ч битгий их эмээ. Зүгээр л харилц. Харилцаандаа хүсэл, хүлээлтээ өндөр байлгалгүй, зүгээр л мэдэр.
Хэт их утга учир өгсөн зүйл таныг эргээд зовоох л болно.
Би үүнийг түүний төлөө хийсэн, би өөрийгөө тэдний төлөө зольсон, тэд ойлгох ёстой гэж битгий хүлээ. Тэд ойлгохгүй ч байж мэднэ.
Тиймээс л эргээд өөрийнхөө сэтгэл зүйг бүтэн авч үлдэхийн тулд аливаа зүйлд хэт утга өгч, өндөр хүлээлттэй байхаа болих хэрэгтэй.
#Амьдрах_Стратеги #Д_Цэцэнбилэг
🇲🇳Цэргийн Баярын мэнд хүргэе🔥❤
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Билэгсайхан
Бүсгүйчүүд минь жоохон хүлээцтэй байна шүү 🤣😅
7 зүрхний хамт, чиний амьдарсан жил болгоны тоогоор шийтгэсэн.😔