Umnugovi.nutag.mn

Umnugovi.nutag.mn ӨМНӨГОВЬ АЙМАГ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭ ?

22/12/2024
22/12/2024

Сайнзоригийн хууль батлагдвал нүүрс тээвэр 100% Монгол жолоочгүй болно!!!

Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна. Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН намын удир...
20/12/2024

Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна.

Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууд Үндсэн хуулинд тогтолцооны өөрчлөлт орсны дараа 2024 оны 1 дүгээр сарын 31-нд санамж бичигт гарын үсэг зурж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулж байсан билээ.

Үндэсний баялгийн сангийн Ирээдүйн өв сан 4 их наяд төгрөгт хүрсэн байна. Хуримтлалын санд 495 тэрбум төгрөг буюу Монгол иргэдийн нэрийн ХАДГАЛАМЖ-д иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж бүрдлээ. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад тус хадаламжийг бэлэн бусаар ашиглах боломжтой.

Засгийн газрын дэвшүүлсэн 14 мега төслийн "Эрдэнэбүрэнгийн УЦС"-ын төслийн зээлийн хэлэлцээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Эрчим хүчний томоохон төслүүдэд хамтарч ажиллахаа Булангийн орнууд, Баялгийн сангууд илэрхийлсэн. Өнөөдөр Багануурын уурхайг түшиглэсэн "Кокс химийн үйлдвэр" байгуулах шийдвэр гарлаа.

Олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Бадрах Энержи төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ирэх 7 хоногт УИХ-д өргөн барихаар тогтлоо.

Урьд нь улс төрийн нөлөөтэй толинд 16-20 жил гацсан тус төслүүд хөдлөж байгаа нь Хамтарсан Засгийн газрын хамгийн чухал үзүүлэлт юм.

Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдрийн байдлаар 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Хувьцаа эзэмшигч иргэн бүрт 350 орчим мянган төгрөг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг 3 хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Эхний ээлжинд Хуримтлалын сантай ижил дүнгээр буюу 135.000 төгрөг олгогдох болно.

20/12/2024

Гадаад ажилчдыг хэмжээгүй төлбөргүй оруулна гэдэг улсын аюулгүй байдал тусгаар тогтнолд аюул учруулна шалгуулъя‼️

20/12/2024

Лондоны Металлын биржид зэсийн үнэ 0.9 хувиар буурч, тонн нь 8951 ам.доллар болоод байгаа нь наймдугаар сарын еснөөс хойших доод түвшинд ойртсон дүн болж байна

20/12/2024

Тавантолгойн ногдол ашиг нэг хүнд 400 орчим мянган төгрөг олгох боломж бүрджээ. Гэхдээ ногдол ашгийг 2025 онд 3 хувааж олгохоор болжээ🇲🇳

20/12/2024

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495 тэрбум төгрөг төвлөрч энэ нь иргэн бүрийн дансанд 135 мянган төгрөгийн хадгаламж үүссэн гэсэн үг

20/12/2024

Л.Оюун-Эрдэнэ: Түүхэндээ анх удаа 81.8 сая тонн нүүрс экспортоллоо🇲🇳

20/12/2024
20/12/2024

Эмүжин: Улсаа урд хөршийн аманд хаяж өгөв.

Юу л хийгээд байна даа гэсэн хардалтын цаана улсаа урд хөршид живүүлэх асар ноцтой хуулийн өөрчлөлтүүд хийгдэж байна даа. Утаа бол зүгээр хөнгөн халхавч, зориудын хөшиг юм биш үү? Намаржин биднийг бөглөрөл түгжрэл гээд бүүр мансуурч явах зуур Д.Амарбаясгалангийн удирдсан УИХ-аас Ажиллах хүчний тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ажлын байрны зарыг 14 хоног тавиад дотоодоосоо ажилтан олж чадахгүй бол гаднаас ажиллах хүч авах эрх нээгдсэн. За газрын тос зэрэг Монголд нутагшаагүй нарийн мэргэжлийн асуудлыг ингэсгээд шийдэж болох юм байж гээд харж байтал өчигдөр Сайнзориг, Батсүмбэрэл нар Гаднаас авах ажилтны тоо хувь хэмжээнд хязгаар тогтоохгүй байх, улмаар ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийг Оюун-Эрдэнийн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өргөн барьлаа. Энэ эрх баригч намынхны яриад байгаа, Оюун-Эрдэнийн зүүдэлж босч ирдэг Шинэ сэргэлтийн бодлого гээч нь Хятадын коммунист намын 22 дугаар их хурлаараа дэвшүүлсэн эдийн засгийн шинэ тэлэлтийн бодлоготой хэрхэн холбогддог вэ? Үүний цаана Монгол Улс руу Си Зин Пиний "Нэг зам нэг бүс" уриалгын хүрээнд, төрийн өндөр төвшинд ямар бодлогын дайралтууд орж ирж байгаа вэ гэдэг нь харагдана. Би хардах эрхээ эдэлмээр байна, энэ 80-аад оны хуурамч дипломтой, хуурмаг инээсэн залуус чинь хөгжлийн бодлого тодорхойлж толгой тархи нь хүрэхгүй болмогцоо Хятадын шууд зөвлөгөөгөөр хялайж унатлаа зүтгэж, тэдний бодлогыг хэрэгжүүлэгч болчихсон юм биш үү? Сайнзориг, Батсүмбэрэл, Алдаржавхлан нар уг хуулийг төслөө "1993-2006 онд төрөлт эрс багассанаас ажиллах хүчний хомсдолд орлоо" хэмээн тодорхойлж байгаа юм. Тэгснээ энийгээ Төрийн бүтээмжийн сэргэлт гээд нэрлэчихжээ. За нэгт, ажиллах хүчний хомсдолд ороогүй, сайхан залуус чинь шорон дүүргэсэн байна, үг хэлснийхээ төлөө өчнөөн хүн ид насандаа хоригдсон байна, хулгай, архидалтаас үүдэлтэй гэмт хэрэг зэргээр Монголын шоронд багтахгүй чихэлдэж байна, боловсрол мэргэжилгүй хаягдсан байна, төрийн бодлогын шахалтаар чадалтай нь гадагшаа дүрвэсэн байна, та нар Монголыг ийнхүү шархадсан бар шиг сульдааж байгаад шарх руу нь одоо дайрч, сүүлийн цохилтоор сүхдэн унагааж байна. Тэр шинэ сэргэлт, бүтээмжийн сэргэлт, соёлын сэргэлт...тэнэг хүний агуу жагсаалтын чинь ард муужран унаж байгаа Монгол Улс эцсийн амьсгалдаа багтран сульдан унаж байна. Монголд ажиллаж буй гадныхны 70 шахам хувь нь хятадууд, үлдсэн 30 гаруй хувь нь бусад орныхон байдаг гэсэн тоон судалгаа бид хаашаа явж байгааг үргэлж илчилдэг шүү дээ. Ер нь тэгээд сэргэлт яриад өчнөөн жил боллоо, хэн сэргээд байгаа юм. Хэний зүүдэг цаг, өмсдөг брэнд, суудаг хаус, явалддаг хүүхэн, зорчдог улсын зэрэг зиндаа шинэчлэгдэн сэргээд, хэн нь бүүр доройтоод байгаа юм, Монгол даяараа бүгд харж байгаа шүү! Энэ Монполимет, МАК гээд үндэсний компаниудаасаа суралц, яаж залуусыг мянга мянгаар нь сургаад, нийгмийн асуудлыг нь шийдээд ажиллуулж чадаад байгааг очиж асуу, тэр Нямтайшир, Гарамжав, Оджаргал нараас очиж цагаар лекц сонс, хичээл ав! Амьдралдаа хүн цалинжуулж, аж ахуйн нэгж байгуулж, бусдад цалин өгч үзээгүй, ТҮЦ ч ажиллуулж мэдэхгүй мангар бацаанууд төрөөр наадаад, одоо төрлөө устгана гэж байна, устгаж л байг уу?

20/12/2024

Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ

Address

Dalandzadgad

Alerts

Be the first to know and let us send you an email when Umnugovi.nutag.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share