TV6 ТВ6 ТЕЛЕВИЗЭД ИРҮҮЛЭХ САНАЛ, ГОМДЛЫН ТВ6 ТЕЛЕВИЗИЙН БАЙ
(1)

27/12/2024

АХМАД НАСТНУУД СПОРТ, ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО

26/12/2024

2025 оны төсөв ба бүтээн байгуулалт /шууд эфир/

26/12/2024

Хэрлэн сумын 4 дүгээр багт гэр хорооллын орчинд хүүхдийн шинэ цэцэрлэг барьж ашиглалтад орууллаа.

ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН БАЙРЫГ НЭЭЛЭЭ Боловсролын салбарт 10 дахь жилдээ үйл ажиллагаа эрхэлж буй Түшиц цэцэрлэгийн шинэ барилг...
26/12/2024

ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН БАЙРЫГ НЭЭЛЭЭ

Боловсролын салбарт 10 дахь жилдээ үйл ажиллагаа эрхэлж буй Түшиц цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагааг хийлээ.

Тус цэцэрлэг нь одоогийн МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн оюутны 2 дугаар байранд 7 багш, ажилтантайгаар 3 бүлэгт 60 гаруй хүүхдийг хүлээн авч сургалт, үйл ажиллагаагаа эхлэн 120 хүүхдийн хүчин чадалтай болж өргөжсөн байна.

Цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын Гишүүн М.Бадамсүрэн, аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Ёл, аймгийн Боловсролын газрын дарга Ч.Ариунаа нар оролцлоо.

Шинэ оны босгон дээр 150 хүүхдийн 6 бүлэгтэй, 29 багш, ажиллагсадтай , сургуулийн өмнөх боловсролын орчны стандартад нийцсэн бага насны хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангасан 16 дугаар цэцэрлэг шинэ байранд шилжин орсноор хамран сургах тойргийн 185 хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулж сургуулийн өмнөх боловсролыг олгож байна.

Тус цэцэрлэгийн шинэ барилгын ажлын анхны санхүүгийн эх үүсвэрийг 2014 онд тухайн үеийн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр төсвийг батлуулснаар, барилга угсралтын ажил эхэлж 2024 оны 12 дугаар сард улсын төсвийн 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж, орон нутгийн “Стандарт рэзиндэнс констракшн" ХХК амжилттай гүйцэтгэж барилгыг хүлээлгэн өглөө.

26/12/2024

Ахмад настны чөлөөт цагийн төвийн байр ашиглалтад орлоо✅

26/12/2024

Шинэ жилийн хямдралтай худалдаа ❄️

25/12/2024

“Flower’s Got Talent өдөрлөг зохион байгуулагдлаа

25/12/2024

ДОРНОД АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨВ СҮЛД МОДНЫ "ЦАСАН-УГАЛЗ НААДАМ" "ГЭРЭЛТ ХОТЫН ГРИНЧТЭЙ ШИНЭ ЖИЛ"-ДЭЭ ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА☃

✅БАЯРЫН ХӨТӨЛБӨР
🎭🤹‍♂️🎼"ГЭРЭЛТ ХОТЫН ГРИНЧТЭЙ ШИНЭ ЖИЛ" жүжигчилсэн урлагийн тоглолт

🎖АЙМГИЙН "2024 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД, БАГ ХАМТ ОЛОН"-г шалгаруулах ёслолын арга хэмжээ

🎅🎁САНТА ӨВӨӨГИЙН БЭЛЭГ

✅Баярын үйл ажиллагаа 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11:00 цагт Хөгжимт драмын театрт болох бөгөөд аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний идэвхжилт өндөр байгаатай холбогдуулан Хүүхдүүд та бүхэн өөрсдийгөө болон бусдыг өвчлөлөөс урьдчилан сэргийлж МАСК-тай ирж үйлчлүүлэхийг Уриалж байна.

☃️ Тасалбар Хөгжимт драмын театрын кассаар 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн борлуулагдана /үнэ 5000 төгрөг/

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛААУлс, аймаг, сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж Монгол Улсын төрийн ...
25/12/2024

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Улс, аймаг, сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж Монгол Улсын төрийн дээд одон, медаль, Засгийн газрын шагналаар шагнагдсан иргэдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Цолмон, аймгийн Засаг дарга Ш.Ёл нар гардуулан өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор:

1.Боловсролын байгууллагын ахмад ажилтан Өлзийхутаг Баянхүү
2.Эрүүл мэндийн байгууллагын Ахмад ажилтан Дамдин Рагчаа
3.Дорнод аймгийн Татварын хэлтсийн дарга Сэрээтэр Бямбарагчаа
4.Хан-Уул цогцолбор сургуулийн бага ангийн багш Баатар Доохүү

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор:

1.Хил хамгаалах байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Бор Энхбат

2.Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн ахмад ажилтан, бэлтгэл ахмад Цэндсүрэн Гансүх
3.Хил хамгаалах байгууллагын ахмад ажилтан Амгаланбаатар Сүхбаатар
4.Зэвсэгт хүчний байгууллагын ахмад ажилтан Ядамсүрэн Хүрэлбаатар

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас одон”-оор:

1.Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Нээгч Батмөнх
2.Чойбалсан сум “Өрхөт булан” ХХК-ийн ахмад настан Гүржав Цогзолмаа
3.Хэрлэн сумын 10-р цэцэрлэгийн эрхлэгч Нямдорж Одгэрэл
4.Фоловер сургуулийн дуу хөгжмийн багш Дорж Батхуяг
5.Монголын цахилгаан холбооны ахмад ажилтан Бадамжав Балжням
6.Эрүүл мэндийн байгууллагын ахмад ажилтан Лувсан Цэндсүрэн
7.Дорнод аймгийн Чулуунхороот сумын мал эмнэлэгийн салбарын улсын байцаагч ахмад настан Чанрав Чимэг-Эрдэнэ
8.Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хэлтсийн дарга Дорждэрэм Энхтуяа
9.Адуунчулуун уурхайн ахмадын зөвлөлийн дарга Данзаняринпил Сугаржав
10.Худалдааны салбарын ахмад ажилтан, Хэрлэн сумын 1-р багийн хэсгийн ахлагч Баатар Дугар
11.Дорнод аймгийн Баянтүмэн сумын Сүүний Фермийн үйлдвэрийн ахмад ажилтан Доржравдан Юмжирдулам
12.Дорнод аймгийн Баянтүмэн сумын Сүүний Фермийн үйлдвэрийн ахмад ажилтан Норов Сосор
13. Дорнод аймгийн Баянтүмэн сумын Сүүний Фермийн үйлдвэрий ахмад ажилтан Тожол Оюунцэцэг
14.Дашбалбар сумын 3-р багийн ахмад настан Чойжил Балжинням
15.Матад сумын 6-р багийн ахмад настан Нацаг Эрдэнэ
16.Гурванзагал сумын 1-р багийн ахмад настан Ядмаа Чулуунгэрэл
17.Баяндун сумын 4-р багийн ахмад настан Очир Батдулам
18.Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн багш Гомбосүрэн Эрдэнэтуяа
19.Баян-Уул сумын Хар чулуут багийн ахмад настан Бавуудорж Долгоржав
20.Баянтүмэн сумын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ахмад настан Чандага Жамсранжав
21.Соёлын газрын ахмад кино механикч Гочоо Мөнхбат
22.Соёлын газрын ахмад кино механикч Бор Баянжаргал
23.Халхгол сумын 3-р багийн малчин өндөр настан Дорж Уул
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-оор

1.Зүүн бүсийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Батаа Цогтбаяр
2.Зүүн бүсийн Онцгой байдлын газрын бэлтгэл ахлах ахлагч Баадай Энхбат

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар:

1.Дорнод аймгийн Баяндун сумын 4-р багийн малчин Пүрэв Доржханд
2.Дорнод аймгийн Сэргэлэн сум 4-р багийн Улсын аварга малчин Баянжаргал Амарсайхан
3.Матад сумын татварын улсын байцаагч Хүрэлбаатар Ганчимэг
4.Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Баатарцогт Дамдиндорж
5.Баян-Уул сумын Засаг дарга асан Хуягбаатар Баттулга
6.Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгийн багш Даваа Урансүх
7.Төрийн банкны Дорнод аймаг дахь салбарын захирал Болд Нарангарав
8.Төрийн банкны Дорнод аймаг дахь салбарын харуул Боргил Адъяа
9.Булган сумын цэцэрлэгийн тогооч Тогтох Нэргүй
10.Дорнод аймгийн Боловсролын газрын ажилтан Рэгзэн Оюунтуяа
11.Боловсролын газрын гадаад хэлний ахлах арга зүйч Өвгөнхүү Болорчимэг
12.Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга Энхболд Нарангарав
13.БОЭТ-ийн Зүрх судасны кабинетийн сувилагч Бадарч Энхтуяа
14.Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Цэдэн-иш Одсүрэн
15.Дорнод аймгийн Төв номын сангийн номын санч Дамдинсүрэн Энхчимэг

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “ Шударга журам медаль”- аар:

1.Зүүн бүсийн төв Дорнод аймгийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 52-р ангийн Салааны захирагчийн туслах ахлах ахлагч Дугарсүрэн Даваасүрэн
2.Зүүн бүсийн төв Дорнод аймгийн онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахлах дэслэгч Оюунчимэг Бат-Эрдэнэ

Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр:

1.Дорнод аймгийн Политехник коллежийн түүх нийгмийн ухааны багш Сосорбурам Мөнхзул
2.Дорнод аймгийн Политехник коллежийн зураг зүйн багш Пүрэвсүрэн Золзаяа
3.“Жигүүрт” гадаад хэлний сургалтын төвийн багш Самбуу Гансүх
Монгол Улсын Засгийн газрын шагнал “Санхүү-банкны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр:

1.Хэрлэн сумын 9-р багийн Засаг дарга Пүрэв Болормаа
2.Төрийн банкны Дорнод салбарын Хэрлэн тооцооны төвийн захирал Баярсайхан Энхбаяр
3.Төрийн банкны Дорнод салбарын Хан-Уул тооцооны төвийн захирал Цэдэвсүрэн Баттуяа

Монгол Улсын Засгийн газрын шагнал Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын сайдын тушаалаар “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр:

1.Дорнод аймгийн Булган сумын Соёлын төвийн Хөгжмийн багш Чулуунбаатар Ганбаатар
2.Дорнод аймгийн гэрэл зураг сонирхогчдын холбооны тэргүүн Ренцэнхорлоо Амаржаргал

Монгол Улсын Засгийн газрын шагнал “Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр
1.Дорнод аймгийн МАНХорооны улс төрийн ахлах ажилтан Сундуй Батцэцэг
2.Хэрлэн сумын 7-р багийн Засаг дарга Сэрээтэр Энхбаяр
Монгол Улсын Засгийн газрын шагнал “Үйлдвэр худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр

1. Шүр захын бизнес эрхлэгч Ваанчиг Дархижав

Монгол Улсын Засгийн газрын шагнал Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын сайдын тушаалаар Засгийн газрын шагнал Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яамны “Жуух бичиг”-ээр

1.Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн,яруу найрагч Нэргүй Бямбасүрэн
2.Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн,яруу найрагч Наваанжамба Мөнхсайхан

Монгол Улсын Биеийн тамир, спортын хорооны даргын тушаалаар Шатрын спортын “Дэд мастер” цолоор

Дашбалбар сумын 1-р багийн ахмад настан Банзрагч Төмөрбаатар

25/12/2024

Вирусээр үүсгэгдсэн томуу, томуу төст өвчин туссан үед аньс, чацаргана, сармис зэрэг ургамлын гаралтай харшлыг сэдээгч хүнсийг хязгаартай хэрэглэхийг зөвлөж байна.

24/12/2024

ТОМУУГИЙН ДЭГДЭЛТ АЙМГИЙН ХЭМЖЭЭНИЙ ДЭГДЭЛТИЙН ТҮВШИНД ШИЛЖСЭН БАЙНА

2025 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛ 01 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДӨР ХҮРТЭЛ ЯВАГДАНА
24/12/2024

2025 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛ 01 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДӨР ХҮРТЭЛ ЯВАГДАНА

БУЛГАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫГ ТОМИЛЛООАймгийн Засаг дарга Ш.Ёлын захирамжаар  Булган сумын Засаг даргаар М.Эрхэмбаатарыг том...
24/12/2024

БУЛГАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫГ ТОМИЛЛОО

Аймгийн Засаг дарга Ш.Ёлын захирамжаар Булган сумын Засаг даргаар М.Эрхэмбаатарыг томиллоо.

Одоогоор Баяндун, Баян-Уул, Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Халх гол, Хөлөнбуйр, Хэрлэн, Матад, Чулуунхороот сумдын Засаг дарга нар томилогдож үүрэгт ажлаа хүлээн аваад байна.

Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлье❗️Дорнод аймгийн гол, нууруудын мөсний зузаан 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдри...
24/12/2024

Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлье❗️

Дорнод аймгийн гол, нууруудын мөсний зузаан 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар өмнөх 10 хоногоос 6-27 см нэмэгдэж 39-55 см болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2023 оны мөн үеэс 3-21 см нимгэн, уртын дагууд мөсний зузаан нь харилцан адилгүй байгаа тул аль болох мөсөн дээгүүр зорчихгүй, авто тээвэр хийхгүй байхыг, зайлшгүй тохиолдолд аюулгүй байдлаа хангаж мөсөн дээгүүр явахыг онцгойлон анхааруулж байна.

23/12/2024

Танд хэрэгтэй зар

Цахилгаан монтаж шинээр хийх болон цахилгааны монтажны гэмтэл, гэр ахуйн цахилгаан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийнэ. Мөн хана өрөмдөж эд зүйл тогтооно.

Утас: 9470-6022, 8663-6022

ДАШБАЛБАР СУМЫН ЗАСАГ ДАРГЫГ ТОМИЛЛООАймгийн Засаг дарга Ш.Ёлын захирамжаар  Дашбалбар сумын Засаг даргаар Н.Батзоригийг...
23/12/2024

ДАШБАЛБАР СУМЫН ЗАСАГ ДАРГЫГ ТОМИЛЛОО

Аймгийн Засаг дарга Ш.Ёлын захирамжаар Дашбалбар сумын Засаг даргаар Н.Батзоригийг томиллоо.

Баяндун, Баян-Уул, Гурванзагал, Сэргэлэн, Халх гол, Хөлөнбуйр, Хэрлэн, Матад, Чулуунхороот сумдын Засаг дарга нар томилогдож, үүрэгт ажлаа хүлээн аваад байна.

“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн дагуу сумдын ИТХ-аас Засаг даргад нэр дэвшүүлсэн хуулийн этгээд нь нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн учир “Авлигатай тэмцэх газар”-т хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулах үүрэгтэй юм. Уг зохицуулалтын дагуу Авлигатай тэмцэх газраас хянаж ирүүлсэн мэдүүлгийг үндэслэн албан тушаалтнуудыг томилж байна.

🔴Хуулийн төслөө эргүүлэн татаж авч байна.2024.12.19-ний өдөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад х...
23/12/2024

🔴Хуулийн төслөө эргүүлэн татаж авч байна.

2024.12.19-ний өдөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барьсан юм.

Тус хуулийн төсөлд уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг тусгасан байна.

Манай улсад 1993-2006 оны хооронд төрөлтийн дундаж үзүүлэлт эрс бага байсан нь дотоодын ажиллах хүчний хомсдолыг үүсгэж, энэ хомсдол 2030 он хүртэл үргэлжлэх судалгаа гарчээ. Тиймээс уг төлөвийг харгалзаж, дээрх хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг хуулийн төсөл санаачлагчдын зүгээс онцолж байсан нь ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учир ийнхүү өнөөдөр хуулийн төслөө эргүүлэн татлаа.

Address

Хэрлэн сум 9-р баг City Center төвийн 5-р давхарт 508-тоот
Choibalsan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 10:00 - 16:00

Telephone

+97696095313

Alerts

Be the first to know and let us send you an email when TV6 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to TV6:

Videos

Share

ТАЛЫН МОНГОЛ МЕДИА ГРУПП ДОРНЫН TV6 ТЕЛЕВИЗ

ТАЛЫН МОНГОЛ МЕДИА ГРУПП

ДОРНЫН ТВ6 ТЕЛЕВИЗ

Боловсрол | Мэдээ | Мэдээлэл