Дорнод нэгдэл Dornod news

Дорнод нэгдэл Dornod news Дорнод аймаг, Чойбалсан хот

17/01/2025

Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг Голомт банк эмэгтэй бизн....

17/01/2025

Ерөнхий сайдаар ахлуулсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг Ерөнхий сайдаар ахлуулсан Н....

17/01/2025

Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна

17/01/2025

💑 Би нэг удаа ажлаасаа орой тараад гэртээ иртэл зогсоол байдаггүй, тэгээд маргааш нь амралтын өдөр болохоор нэг машин хааж тавиад гэр лүүгээ орлоо. Их ядарч байсан болохоор гэртээ ороод утсаа цэнэглэхээ мартаад нам унтчиж. Өглөө нь сэрээд утсаа асаатал нэг дугаар баахан залгасан байна. Ээ хүүдий машин гэж гэнэт санаад год үсэрч орноосоо босоод цонхоороо хартал машины шилэн дээр нэг цагаан юм л харагдаад болдоггүй. Бууж очоод хартал “Утсаа аваач, авахгүй юм бол яах гэж утас барьдаг юм" гээд 3 цэг бичээд орхиж... Би ч гялс машинаа холдуулах гэж байгаад байхгүй, бүтэл нь хазайсан юм чинь машиныг нь очоод зурчвал яах уу. Шууд дугаар луу нь залгаад, дуудуулж дуудуулж арай гэж утсаа аваад, авангуут нь би зүгээр шууд уйлаад л уучлаарай ахаа, би таны машиныг зурчихлаа. Одоо та намайг .лах уу, би машиныг чинь өчигдөр хааж тавьсан хүн байна аа, уучлаарай" гээд уйлав. Тэр ах ч би одоо ажилтай байна муриад алга болчихов, ажлаа тараад очиж байгаад ярья гэлээ. Тэр машин ядаж байхад миний ч машин биш ахын машиныг ганц өдөр гуйгаад унаж байсан байхгүй юу...

Тэр ах орой 8 гээд залгаж байна, би ч байна ахаа гээд аягүй гэмшлийн хоолойгоор яриад л, гарахдаа яанаа одоо аймаар ах байвал шууд их мөнгө нэхвэл яанаа гээд халгаж2 гарлаа. Тэгсэн чинь миний ахаа2 гээд л уйлаад яриад байсан хүн надаас бараг дүү царайтай аягүй хөөрхөн хүү байдаг юм. Би чинь одоо өө ах биш байсан байна ашгүй дээ гээл жоохон баярлах гээд л байж байсан чинь тэр банди бүр шууд хөөе авгай минь энийгээ одоо яаж барагдуулах юм, авгай2 гээд л дуудаад байдаг юм. Миний хэрүүлч зан хөдлөөд хөөе би яахаараа авгай байдаг юм, тэглээ ч төлөх гээд гарч ирж байгаа юм биш үү гээд хэлээд хаясан. Тэгсэн муу баньд чинь тэгээд төлөөч гээд өөдөөс хараад элгээ тэвэрч ирээд л хэрэлдээд байвал яах уу. Би бүр ямар шалчиганасан амьтан бэ? гээд л жаал хэлэлцэх гэх үү, хэрэлдэх гэх үү яриа өрнүүлж байгаад тохиролцоод л салах болов оо. Тэгээд гэр лүүгээ орох гээд явж байсан чинь яг л миний ард яваад болдоггүй.

Тэсэлгүй эргэж хараад, хөөе би тэр хохирлыг чинь барагдуулчихна, мурина гээд дагаад байгаа юм уу, муу санаатай юм чинь гэчихээд түрүүлээд явлаа. Тэгээд яг гэртээ орох гээд л түлхүүрээ хайж байтал ёо яг манай хажуугийн хаалга гэр нь бас бол яах уу.

Би ямар тэнэг юм бэ гээд өөрөөсөө ичээд гялс гэр лүүгээ ороод л толинд хартал ёо бүр хаанаас нь ч харсан авгай болжээ. Тэр үс гэзэг, хувцас хунар бараг өөрөөсөө цочоод авгай нь ч авгай л юм байна гэж бодоод л... Тэрнээс хойш 2~3 удаа дажгүй цэмбэргэр үе дээрээ таараад, тэгээд л ганц 2 юм ярьж байгаад, жаахан дотно болоод үерхэж эхлэв ээ. Уулзах тусам анх танилцаж байсан хэрүүлч залуу биш болоод байна. Гоё ааш зан гаргаад л, тэгээд яахав дээ сайхан аашинд нь найрагдаад гэрлээд, одоо 12 жилийн нүүрийг үзэж байна аа.

Одоо бүр яг аавтайгаа адилхан хэрүүлч шар хүүтэй, 2 тоглоомон машин хооронд нь мөргөлдүүлээд хааяа тоглож байхыг хараад аав нь би чамайг анх хараад яа ямар эвгүй хэрүүлч авгай мөргөчихөөв дээ, яаж мөнгөө салгаж авна аа, өгөхгүй бол яанаа шууд л хэрэлдээд барахгүй хүн шүү гэдгээ мэдрүүлэхээс гэж бодож байсан ш дээ гэж яриад. Одоо тэгээд тэр үед авгай гэж дуудуулаад миний л авгай болох тавилантай байсан байна гэдэг дээ...

17/01/2025
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар тус улсад...
17/01/2025

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр Анкара хотноо хүрэлцэн очлоо. 👍👍👍

Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Турк Улсад 20 жилийн дараа айлчилж байна.

“Хурд"-ын алдарт "Бүсгүй" дууны эзэн, онгоцны үйлчлэгч бүсгүй. Загварын eртөнц сонирхогчид 1994 оны Гоёл наадмын топ мод...
17/01/2025

“Хурд"-ын алдарт "Бүсгүй" дууны эзэн, онгоцны үйлчлэгч бүсгүй. Загварын eртөнц сонирхогчид 1994 оны Гоёл наадмын топ модeль "Жижиг" Байгалийг санаж байгаа нь лавтай. Энэ бүсгүйг онгоцны үйлчлэгчээр ажиллаж байхад, үeийнх нь залуу бизнeсмэн онгоцонд анхны харцаар дурлаж, "Бүсгүй" дууны үгийг бичжээ. Аялгуу дуугаар эхэлсэн хайр дурлал нь бүтэмжтэй байж тэд 20 гаруй жил хамтдаа амьдарч байна. Энэ дууны үгийг эдүгээ Монгол Улсаас Кувeйтэд суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд П.Сэргэлэн бичсэн. Хүмүүс ХХААХҮ-ийн сайд байснаар нь сайн мэднэ.
Элчин сайд, Топ модeль хоёрын том охин С.Нандин "Эх дэлхийн мисс-2022"-т амжилттай оролцож Шилдэг эко видео , Авьяас төрөлд Мөнгөн медаль хүртсэн билээ.

17/01/2025

Дэлхийн оюутны өвлийн универсиад наадамд монголын 12 тамирчин өрсөлдөж байна

Энэ бол 1000 грамм жинтэй төмөр. Түүхий үнэ нь ойролцоогоор 10,000 төгрөг.Хэрэв үүгээр гутлын тах хийвэл түүний үнэ 100,...
17/01/2025

Энэ бол 1000 грамм жинтэй төмөр. Түүхий үнэ нь ойролцоогоор 10,000 төгрөг.
Хэрэв үүгээр гутлын тах хийвэл түүний үнэ 100,000 төгрөг хүртэл өснө.
Хэрэв оёдлын зүү хийвэл үнэ нь ойролцоогоор 1 сая төгрөг.
Хэрэв бугуйн цагны араа үйлдвэрлэхээр шийдвэл ойролцоогоор 100 сая төгрөг.
Хэрэв үүгээр гар утас, компьютерын чип үйлдвэрлэхээр шийдвэл 1 тэрбум хүрч болно.
Нэмүү өртөг шингээх, үйлдвэрлэгч улс болох ийм ашигтай. Манай улс төмөр ч биш төмрийн хүдэр хэлбэрээр нь экспорт хийдэг.

17/01/2025

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: БАНК БУСЫН ЗЭЭЛИЙН ХҮҮ ИРГЭДЭД ОЧИЖ БАЙГАА ДАРАМТЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА ✅✅✅

Арилжааны банкнуудаас автомашины зээл гарахгүй учраас банк бусаас авч байна. Хүүгийн их зөрүүгээс шалтгаалж иргэдийн амьдралд дарамт болж байна. Тиймээс Монгол банкны хязгаарлалттай холбоотой шийдвэрт хяналт тавьж, эргэн харж мэдээлээрэй гэж хүсэж байна.

ЦЭРГИЙН БАЙНГЫН ТЭТГЭВЭРТ ГАРСАН АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ        Онцгой байдлын албанд үр бүтээлтэй ажиллаж цэрги...
17/01/2025

ЦЭРГИЙН БАЙНГЫН ТЭТГЭВЭРТ ГАРСАН АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Онцгой байдлын албанд үр бүтээлтэй ажиллаж цэргийн байнгын тэтгэвэрт гарсан гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч З.Алтанхуяг, Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн аврагч, жолооч-холбоочин, ахлах ахлагч П.Бат-Эрдэнэ нарт Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүллээ, цаашдынх нь ажил амьдралд болон гэр бүлд нь аз жаргал хүсье.

Шадар сайд С.Амарсайханы бэр эгч, Онцгой байдлын сайд асан, “Оюуны Ундраа” группийн эзэн С.Отгонбаярын эхнэр байхад шоун...
17/01/2025

Шадар сайд С.Амарсайханы бэр эгч, Онцгой байдлын сайд асан, “Оюуны Ундраа” группийн эзэн С.Отгонбаярын эхнэр байхад шоунаас шоу, арга хэмжээнээс арга хэмжээ хэсч амьдарна гэж!! Баян амьдарлаа гэж ад үзэж, капиталзмыг буруушаах гэж байгаа юм биш. Зайсангийн ам, хатан Туулыг нураан байж эзэмшилээ тогтоон, газар ухаж, баячуудад зориулсан барилга байшин барьж, ноёрхолоо тогтоосоор байгаа нь энэ айлын карма гэлтэй. Өвдсөн зовсон, өнчин өрөөсөн, ядарсан хүмүүст хэр хаялгатай, өгөөмөр ханддаг юм бол доо‼️

People

Итали улсад айлчилж буй Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, лхаарамба Д.Жавзандорж Ромын пап Францист бараалхаж, хүни...
16/01/2025

Итали улсад айлчилж буй Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, лхаарамба Д.Жавзандорж Ромын пап Францист бараалхаж, хүний хөгжил, сайн сайхны төлөө шашин хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлын талаар ярилцжээ.

Address

Choibalsan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорнод нэгдэл Dornod news posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share