D1TV Дорнод аймгийн анхны HD, энтертайнмент телевиз
БҮГДИЙГ НЬ БУС ЧУХЛЫГ НЬ Дорнод аймгийн анхны HD, энтертаймент телевиз

14/01/2025

ОЮУТНУУД ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар "Суралцагчдыг урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах тухай" журмыг баталлаа.
Энэхүү шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлснээр орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутнууд харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой болж байна.

Жил бүр оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян зохион байгуулдаг.
Аяны хүрээнд оюутан залуусыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх сургалтад хамруулдаг ч оюутан, суралцагчдын эрүүл мэндийн даатгал төлөлт болон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд зарим асуудал тулгарч байсан тул өмнөх журмыг шинэчлэн боловсруулж, батлав.

Цаашид оюутан, суралцагчдыг эрүүл мэндийн даатгал төлөлт болон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд бүрэн хамруулснаар тэдэнд ирээдүйд учирч болзошгүй эрүүл мэндийн эрсдэл, санхүүгийн дарамтаас урьдчилан сэргийлэх бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээг авах нөхцөл бололцоог бүрдүүлэх юм.

ХАЛХГОЛ СУМ "ЦАГААНААР ЗУДАРХУУ" БАЙНА #Дорнод аймаг 01 сарын нэгдүгээр 10 хоногийн хээрийн цасны хэмжилтээр нийт нутгий...
14/01/2025

ХАЛХГОЛ СУМ "ЦАГААНААР ЗУДАРХУУ" БАЙНА

#Дорнод аймаг 01 сарын нэгдүгээр 10 хоногийн хээрийн цасны хэмжилтээр нийт нутгийн 50 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна.

Зудын үнэлгээгээр Халхгол сумын нийт нутгаар “Цагаанаар зудархуу” ангилалд байгаа аж.

Д.ОДБАЯРЫГ ХОНГКОНГИЙН ЕРӨНХИЙ КОНСУЛААР ТОМИЛЖЭЭМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг БНХАУ-ын засаг...
14/01/2025

Д.ОДБАЯРЫГ ХОНГКОНГИЙН ЕРӨНХИЙ КОНСУЛААР ТОМИЛЖЭЭ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс ХонгКонгод суух Монгол Улсын Ерөнхий консулаар томиллоо.

Тэрбээр Дорнод аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, ҮХЦ-ийн дарга, гишүүнээр тус тус ажиллаж байсан билээ

Дорнод аймгийн Булган сумын сургуульдаа тасралтгүй ажиллаж, сурагчдын хөгжмийн мэдлэг боловсролыг хөгжүүлэхийн төлөө ажи...
14/01/2025

Дорнод аймгийн Булган сумын сургуульдаа тасралтгүй ажиллаж, сурагчдын хөгжмийн мэдлэг боловсролыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж буй багш Р.Оюунжаргал охин С.Энхжин БНХАУ-руу тархины нөхөн сэргээх эмчилгээнд явах гэж байна.
Ижийнхээ хэвлийд ургаж гүйцээд эцгийнхээ өргөөнд торниж өсөх гэж ирсэн энэ бяцхан зүрх, энэ бяцхан гүнжид таны сэтгэлийн хандив маш их хэрэгтэй байгаа тул та бүхнээсээ хандивын аянд нэгдэхийг уриалж байна.
Та бүхэн хөөрхөн гүнж эдгэж, эх нутагтаа дэлбээлэн ургах цэцэг болохыг харах тэр гэрэлт өдрийн төлөө хандивын гараа сунгаарай хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна. Рэнцэндорж Оюунжаргал
ХАНДИВЫН ДАНС - 5408026634 (Р.Оюунжаргал)
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ “ЗА” ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

СУМ БҮРТ ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН АЖИЛЛАНАХүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу сум бүр...
13/01/2025

СУМ БҮРТ ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН АЖИЛЛАНА

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу сум бүрт хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллахаар болсон.

Иймд сумдад ажиллах ажлын орон тоонд нээлттэй цахимаар бүртгэж эхэлжээ.

Цахим бүртгэлийн холбоос:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdCTc0YyODaTxCPibfzDpS7_j6xyOFQEzyHTH5UwIA5JbHcFg/viewform?pli=1&fbclid=IwY2xjawHt989leHRuA2FlbQIxMQABHTgibDs1kzhgHLWLWPYmV79tphCXAxOapRy508-FHNAJFSijQeHUt8DDbg_aem_CjBy2j1QQelU3Qrgdf28-w

Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Захиргаа, хүний нөөцийн алба: 9957-9957

ЦАГААН-ОВОО СУМЫН ЗАСАГ ДАРГЫГ ТОМИЛОВ #Дорнод аймгийг Засаг дарга Ш.Ёл Цагаан-Овоо сумын Засаг даргыг томиллоо.Цагаан-О...
13/01/2025

ЦАГААН-ОВОО СУМЫН ЗАСАГ ДАРГЫГ ТОМИЛОВ

#Дорнод аймгийг Засаг дарга Ш.Ёл Цагаан-Овоо сумын Засаг даргыг томиллоо.

Цагаан-Овоо сумын Засаг даргаар томилогдсон Д.Батмагнай нь 2020 оноос хойш тус сумын Засаг даргаар ажиллаж байсан билээ.

ХОЁР УЛСЫН ЦАГААН САР УГТАХ БАЯР ЧОЙБАЛСАН ХОТНОО БОЛНОМонгол Улсын  #Дорнод аймаг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Ш...
13/01/2025

ХОЁР УЛСЫН ЦАГААН САР УГТАХ БАЯР ЧОЙБАЛСАН ХОТНОО БОЛНО

Монгол Улсын #Дорнод аймаг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга Баруун хошуутай хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан сар угтах баяр-2025” 01 сарын 21-23-ны өдрүүдэд Чойбалсан хотод болно.

Уг арга хэмжээ нь 18 дахь жилдээ болж буй бөгөөд энэ үеэр албаны уулзалтаас гадна дотоодын уламжлалт ёс заншил, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг.

Үзэсгэлэн худалдаанд оролцох иргэн, ААН-үүдийг Дорнод Худалдаа, аж үйлдвэрийн танхимд бүртгэж эхэлжээ.

ӨНӨӨДРӨӨС ЦАС ОРЖ, ЭРС ХҮЙТЭРНЭ Ус, цаг уурын байгууллагаас 01 сарын 13-наас нутгийн зүүн хэсгээр цас орж, эрс хүйтрэх т...
13/01/2025

ӨНӨӨДРӨӨС ЦАС ОРЖ, ЭРС ХҮЙТЭРНЭ

Ус, цаг уурын байгууллагаас 01 сарын 13-наас нутгийн зүүн хэсгээр цас орж, эрс хүйтрэх тухай мэдээлсэн.

Өглөөний 10:00 цагийн байдлаар нутгийн зүүн, зүүн хойд хэсгээр цас орж эхлээд байна.

Өндөрхаан-Баян-Уул чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсэг бага зэргийн цастай, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Иймд холын замд явах жолооч нар авто тээврийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, даваа гүвээнд хальтиргаа гулгаа үүсэх аюултай тул хурдаа тохируулж, болзошгүй аюул, ослоос сэрэмжлэхийг анхааруулж байна.

ДЭХТ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ ЗАСВАРЛАНАМодон гүүрнээс урагш Дэхт чиглэлийн хайрган хучилттай авто замын засвар арчлалтын ажил 01...
13/01/2025

ДЭХТ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ ЗАСВАРЛАНА

Модон гүүрнээс урагш Дэхт чиглэлийн хайрган хучилттай авто замын засвар арчлалтын ажил 01 сарын 20-ны өдрөөс эхлэнэ.

Тус ажлын хүрээнд 4,8 км хайрган хучилттай авто замын зорчих хэсгийг засварлах, ус зайлуулах хоолой хийх, нарийн голын гармыг шинэчлэх юм.

Хэрлэн гол их хэмжээгээр үерлэснээс шалтаалан техник хэрэгсэл ажиллах орчин нөхцөл байдлыг харгалзан ус зайлуулах хоолой, гармын ажлуудыг өвлийн улиралд гүйцэтгэх аж.

13/01/2025

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн сургуулийн өмнөх, ерөнхий болон мэргэжлийн боловсролын сургуулийн багш, удирдах ажилтан та бүхнийг “Бүс нутгийн боловсролын тулгамдсан асуудал, шийдэл, хамтын ажиллагаа” эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирж илтгэлээ хэлэлцүүлэхийг урьж байна.
Салбар хуралдаан, шалгаруулалт:
Ерөнхий болон мэргэжлийн боловсрол
I байр батламж, 1000000 төгрөг
II байр батламж, 800000 төгрөг
III байр батламж, 600000 төгрөг
Сургуулийн өмнөх боловсрол
I байр батламж, 1000000 төгрөг
II байр батламж, 800000 төгрөг
III байр батламж, 600000 төгрөг
Холбоо барих
9982-1134, 8911-5240

💡Судлаач Уиллиам Брадигийн хэлснээр хуурамч мэдээллийн гарчиг нь бухимдал төрүүлэх үед мэдээллийг нь орж уншихгүйгээр шу...
07/01/2025

💡Судлаач Уиллиам Брадигийн хэлснээр хуурамч мэдээллийн гарчиг нь бухимдал төрүүлэх үед мэдээллийг нь орж уншихгүйгээр шууд түгээх хандлага өндөр байдаг байна. Хүний сэтгэл зүйд нөлөөлөхүйц мэдээллүүдийг бид өөрсдөө түгээж, алгоритмыг хөгжүүлж байдаг гэсэн үг юм.
☝Тиймээс хэт өдөөн хатгасан, бухимдал төрүүлэхүйц мэдээллийг шууд хуваалцахаасаа өмнө дахин нэг нягталж байхыг зөвлөж байна.

Бүс нутгийн боловсролын салбарын хөгжлийн түвшнийг үнэлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн онцлогт нийцс...
07/01/2025

Бүс нутгийн боловсролын салбарын хөгжлийн түвшнийг үнэлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн онцлогт нийцсэн боловсролын бодлого, арга зүйг тодорхойлох, ерөнхий боловсрол болон мэргэжлийн боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, туршлага солилцох, боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн шинэлэг санаа, судалгаа, арга зүйг танилцуулах зорилготой эрдэм шинжилгээний хуралд та бүхнийг илтгэлээ хэлэлцүүлэхийг урьж байна.

Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна!!!Дорнод Онцгой Онцгой байдлын ерөнхи...
07/01/2025

Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна!!!

Дорнод Онцгой
Онцгой байдлын ерөнхий газар

06/01/2025
Ш.ЁЛ: МЯНГАНЫ ЗАМ ДАГАСАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА #Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл Хөлөнбуйр суманд ...
06/01/2025

Ш.ЁЛ: МЯНГАНЫ ЗАМ ДАГАСАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

#Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл Хөлөнбуйр суманд ажиллаж, иргэдтэй уулзлаа.
"Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн төсөлд Хөлөнбуйр сумын иргэд санал, хүсэлтээ илэрхийллээ.

Тухайлбал, автозам, инженерийн шугам сүлжээ, төрийн албан хаагчийн орон сууц, хогны менежментийг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн орчны тохижилт, хүзүүвчээр холбох, байгаль орчин, хөдөө аж ахуй, соёл урлагийн салбарыг дэмжих, малын тэжээлийн цэг байгуулахад дэмжлэг үзүүлэх, мал үржлийн нэгж байгуулах, соёлын төвийн шинэ барилга зэрэг...

Аймгийн Засаг дарга ирэх дөрвөн жил иргэдийн гаргасан саналуудыг бодлогодоо тусгаж ажиллахаа илэрхийллээ.
Мөн Хөлөнбуйр сум нь Мянганы зам дагуу байршилтай тул аялал жуулчлалын маршрут дагуу буудаллах цэгийг байгуулж, үүнийг дагасан жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх боломжтой. Энэ чиглэлд иргэд, аж ахуйн нэгжүүдийн санаачилсан шинэ төсөл, бүтээн байгуулалтыг орон нутгийн зүгээс дэмжиж ажиллана гэв.

Оюутан солилцооны хөтөлбөрийн хэрэгжилт МУИС-ийн Зүүн бүсийн сургууль нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр дээд сургуультай ха...
06/01/2025

Оюутан солилцооны хөтөлбөрийн хэрэгжилт

МУИС-ийн Зүүн бүсийн сургууль нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр дээд сургуультай хамтран Оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

2024-2025 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд Хятад хэлний орчуулга, Газрын тосны инженер хөтөлбөрийн нийт 11 оюутан тус сургуульд очиж хоёр сарын хугацаагаар хятад хэл судалж, хэлний дадлага гүйцэтгэлээ. Тэд Хятад хэлний мэдлэг, чадварын түвшингээ ахиулж, тухайн орны түүх соёлтой танилцахын зэрэгцээ өөрийн орны түүх, соёл, ёс заншлыг Хятад, Орос оюутнуудын дунд сурталчлах ажлуудыг амжилттай зохион байгуулсан.
Газрын тосны инженер хөтөлбөрийн төгсөгчдийн 70 орчим хувь нь газрын тосны олборлолтын болон газрын тосны бүтээгдэхүүн борлуулалтын компаниудад ажиллаж байгаа бөгөөд тэдэнд Хятад хэлний ахисан түвшний мэдлэг, чадвар шаардлагатай байдаг учир уг мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудыг солилцооны хөтөлбөрт хамруулж байгаа болно.

Цэргийн бүртгэл энэ сарын 6-аас эхэлнэ. Бүртгэл хоёрдугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ. Бүртгэлд 18-50 насны цэргийн бэлт...
05/01/2025

Цэргийн бүртгэл энэ сарын 6-аас эхэлнэ. Бүртгэл хоёрдугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ. Бүртгэлд 18-50 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэйчүүд хамрагдана. Үүнд,

55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч,
60 хүртэл насны бэлтгэл ахлах офицер,
65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд хамрагдана.
Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.Бүртгүүлэхдээ дараах бичиг, баримттай ирнэ. Үүнд:

Иргэний үнэмлэх,
Цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэнэ.
Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэд:
3х4 хэмжээний цээж зураг 2 хувь,
Иргэний цахим үнэмлэх
Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэй ирнэ.
Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй, зайлсхийсэн иргэдэд зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

30/12/2024

#Дорнод Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн 3 дугаар хуралдаан

Address

3GCF+C3X
Choibalsan
210157

Telephone

+97677405077

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when D1TV posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to D1TV:

Videos

Share

Category

Our Story

Дорнод аймгийн анхны HD телевиз