Чойбалсан сум Хэрлэн

Чойбалсан сум Хэрлэн Дорнод аймаг, Xэрлэн буюу Чойбалсан сумын ард иргэдийн мэдээллийн хуудас

26/12/2024

“Google” ямар ч супер компьютерээс хурдтай квант тооцооллын чип бүтээсэн гэжээ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ШИНЭБАЯРЫН БЯМБАСҮРЭН СУМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА. /2024.12.24/Өнөөдөр Монгол Улсын И...
25/12/2024

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ШИНЭБАЯРЫН БЯМБАСҮРЭН СУМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА. /2024.12.24/

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргалтай уулзаж, сумын үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрээр Засаг даргад шинээр томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэхийн ялдамд цаашид Засаглалын ил тод байдлыг эрхэмлэх, төсвийн бодлогодоо шинэчлэл хийж, нэн тэргүүнд шаардлагатай зүйлст зарцуулах, гадаад харилцаандаа анхаарч ажиллах талаар зөвлөмж өглөө.

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

25/12/2024
25/12/2024
25/12/2024

Хоёр эхнэрийн хуультай болмоор байна. Тэжээх чадалтай ухаалаг эрчүүд бол хоёр байтугай ч эхнэртэй байж болно. Бүхнээ алдаж дуусахаас өмнө хүүхнүүдээ алдмааргүй байна! Монгол хүүхнүүд гадаад улсын иргэдтэй олон олноороо суугаад хөөрхий Монгол эрчүүдэд нь эхнэр олдохгүй хэцүүдэж байна. Энэ тал дээр дорвитойхон ярилцах сан ард түмэн минь ээ! Тоглоом наргиа биш шүү! Асуудал тулгараад болохгүй учир ийн өчиж суугааг минь ойлгоорой. Эхнэргүй залуучууд, нөхөргүй хүүхнүүдийн чуулга уулзалтуудыг удаа дараа зохион байгуулмаар юм шигээ. Ер нь тэгээд Монгол эрчүүд "Хоёр ба түүнээс дээш тооны эхнэр авах хуулийн төсөл" бичиж батлуулмаар байна. Чингис хаан хэд хэдэн эхнэртэй болоод л байсан шүү дээ. Хуучин цагт Монголчууд хэд хэдэн эхнэртэй байсан л гэдэг. Одоо ч мөн байгаа. Хоёр эхнэр нь хамт ажиллаад юу ч болоогүй юм шиг эв найрамдалтай инээж хөхрөлдөөд явж байхыг нүдээрээ харсаан. Гол нь ургийн бичгээ сайтар хөтлөх хэрэгтэй. Монгол хүүхнүүд эд мөнгөний шунал ихтэй тул урд хөршийн иргэдтэй маш ихээр сууцгааж байгаа. Өө бүр гурван Монгол хүүхэн аваад суучихсан, Зайсанд гурвын гурван байр савтай амьдарч байгаа гэх сураг сонстлоо. Аймаар биш гэж үү?! Арай хэтэрч байгаа юм бишүү?!! Үндэсний аюулгүй байдал хэцүүдлээ та минь ээ!

Хамгийн осолтой нь манай эрчүүд хар ажил хийж гадагшаа удаан хугацаагаар их явдаг. Уул уурхайд машин тэрэг бариад мөн хэдэн сараар явсан хойгуур эхнэрүүд нь салж сарних явдал бишгүй. Хөдөө орон нутагт шинээр мэндлэх хүүхэд нэн ховордсон. Төрөлт цөөрсөн гэсэн үг. Бүүр аймшигтай нь гадаад нөхөртэй хүүхнүүд Монголын аль сайхан газар нутгийг дураараа өмчилж авч байгаа. Тэд тийнхүү хамаг газар нутгийг маань эзэмшээд алс хэт нь жинхэнэ цэвэр Монголчууд нь аймшигтайгаар шахагдаж мэдэхээр болчихлоо.

Арга ягтахдаа ийм юм бичиж сууна. Миний үе тэнгийнхэн бол одоо нэг нэг залуухан авгай нэмээд авчхад ер нь гэмгүй дээ.. Дундаа нэг нөхөртэй авгай хүүхнүүд хоорондох элдэв үл ойлголцох асуудал аль болох гаргахгүй шиг дээр дурдсан хүүхнүүд шиг эвтэй найртай амьдарч явааг нь урамшуулдаг байвал бүүр ч сайн. Хайрлах гэдэг чинь ойлголцохын нэр юм. Гол нь бид Монголыг Монголоор нь авч үлдэх үүрэгтэй. Цаг үе нэн бэрх болж байна. Хэцүү цагт үндэстэн улсын тусгаар тогтнол бүрэн бүтэн байдал гээч нь нэн тэргүүнд цэвэр Монгол хүний цус яригдаж таарна.. Эрүүлээр тайван амгалан тунгаацгаа! Хорвоо дээр эрээсээ эм нь олон төрдөг жамтай. Мал амьтад мөн адил сүрэг дотор охин төл нь арай олон гардаг. Хөөрхий хүүхнүүдэд толгой дараалан эр нөхөр олдох эсэх нь нэн эргэлзээтэй. Үүнийг ярьснаараа би өөр эхнэр нэмэж авах гээд байгаа юм огт үгүй шүү хөөе! Юу хэлэх гээд буйн цаад агуулга, шалтаг шалтгааныг нь олж уншаарай даа та минь ээ! Улс орныхоо ирээдүйн төлөө зүрх сэтгэлээ шатааж явдаг эх оронч хүмүүсийн бодох л бодол шүү дээ. Тэртээ тэргүй амьдрал дээр ил далд өчнөөн байдаг л явдал. Зөвхөн Монголд ч биш, алсын бодолтой айхавтар улс орнуудад жирийн үзэгдэл. Бодоорой та минь ээ!

Хумбагарын Батмэнд. 2024. 12. 25.

25/12/2024

Эмэгтэй жүжигчдийг архи уусангүй гэх шалтгаанаар харааж, зодохыг завдсан жүжигчин О.Амгаланбаатарыг шалгаж эхэлжээ

24/12/2024

Судалгаа: Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас нойргүйдэл улам бүр нэмэгдэж байна

23/12/2024

Монгол эрдэмтэд аргал ашиглаж, утаагүй түлш бүтээлээ

23/12/2024

Хятадын хэвлэл: БНХАУ-ын иргэд монголд гэмт хэрэг, ослын хохирогч болж амиа алдаж байна

20/12/2024
19/12/2024

09:00 цагийн байдлаар хотын төв хэсэгт Агаарын чанарын индекс 409 буюу хэвийн хэмжээнээс 4 дахин их бохирдолтой байна

19/12/2024

Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ

Address

Choibalsan

Alerts

Be the first to know and let us send you an email when Чойбалсан сум Хэрлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share