Нээлттэй Баянхонгор

Нээлттэй Баянхонгор Open Bayankhongor
(1)

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын засгийг үүсгэн байгуулагч, Ардын хувьсгалын манлайлагч, Цэргийн яамны т...
02/02/2025

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын засгийг үүсгэн байгуулагч, Ардын хувьсгалын манлайлагч, Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой энэ өнөөдөр тохиож байна.

ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ БАЯНЛИГЧҮҮД МАЛЧИД ТӨЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨ ХИЙЛЭЭ2025 онд сум байгуулагдсаны түүхт 100 жи...
31/01/2025

ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ БАЯНЛИГЧҮҮД МАЛЧИД ТӨЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨ ХИЙЛЭЭ

2025 онд сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ой нь тохиож буй Баянлиг сумынхан өнөөдөр /2025.01.31/ малчид төрчдийн зөвлөгөөнөө зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр холбогдох бүрэлдэхүүний хамт оролцов.

Зөвлөгөөнийг сумын ИТХ-ын дарга Б.Түвшинзаяа, Засаг дарга С.Энхзул нээж үг хэлснээр аймгийн Засаг даргын орлогч бүс нутаг, аймгийн зүгээс МАА салбарт баримталж буй бодлого төлөвлөлт, хэрэгжүүлэх арга хэмжээ, цаг үеийн ажил арга хэмжээний талаар мэдээлэл хийв.

Бүрэлдэхүүнд ХХААГ, МЭГ, Нийгмийн даатгалын газрын удирдлага мэргэжилтнүүд багтаж төрөөс мал малчдын талаар баримталж буй бодлого, хууль тогтоомжийн талаар бодит мэдээллийг өгч, анхаарах асуудлыг зөвлөв.

Зөвлөгөөний хүрээнд атан тэмээний уралдаан, малаас гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг явуулж, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулж байна.

Улсдаа хамгийн олон тэмээг эхний тавд тоолуулсаар ирсэн уламжлалтай тус сумын удирдлагууд иргэд малчдынхаа хамт түүхт 100 жилийн ойн бэлтгэлдээ ороод буй ажээ.

Баянхонгор: ХҮҮХДИЙН ХООЛ, ШИМ ТЭЖЭЭЛИЙГ САЙЖРУУЛАХ ЦОГЦ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА👨‍🍳ТОГООЧ НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН Б...
31/01/2025

Баянхонгор: ХҮҮХДИЙН ХООЛ, ШИМ ТЭЖЭЭЛИЙГ САЙЖРУУЛАХ ЦОГЦ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

👨‍🍳ТОГООЧ НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

✅Эрүүл монгол хүн үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн нийгмийн бодлогын хэлтэс, боловсролын газар хамтран цэцэрлэг сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтан тогооч, хоол зүйч нарт "ШИМ ТЭЖЭЭЛ" сургалтыг зохион байгуулав.

✅Аюулгүй, амт чанартай хоолоор цэсээ баяжуулах, хоолны чанарыг сайжруулах, тогооч нарын мэргэжлийн ур чадварыг дэмжих зорилгоор 3 өдөр онол дадлага хосолсон тус сургалтад 117 тогооч хамрагдав.

🥛"ӨДӨР БҮР НЭГ АЯГА СҮҮ" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

✅Хүүхдийн хоол шим тэжээлийг сайжруулах, сүүний ач холбогдлыг таниулах сүү уух соёл төлөвшүүлэх, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ХХААГ-тай хамтран “Өдөр бүр нэг аяга сүү” арга хэмжээг зохион байгуулсан.

✅Тус арга хэмжээнд 32 сургууль, 36 цэцэрлэг хамрагдаж 12560 сурагч өдөрт 100-200 мл хэмжээтэй сүү ууж хэвшсэн.

✅Сүү хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сан болон эцэг эх, асран хамгаалагчийн дэмжлэгтэйгээр нийт 107,5 сая төгрөг зарцуулагдаад байна.

✅Сүү хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах хүрээнд болзолт уралдаан зохион байгуулж Бууцагаан сумын ерөнхий боловсролын сургууль, Баянхонгор сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, Баянхонгор сумын 14 дүгээр цэцэрлэг, Баянхонгор сумын 16 дугаар цэцэрлэгүүд шилдгээр шалгараад байна.

🥗"ШИНЭЧИЛСЭН ХООЛНЫ ЦЭС"

✅Хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай засгийн газрын 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 254 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан шинэчилсэн цэс хэрэгжүүлж байна.

✅Аймгийн боловсролын газраас сургуулиудад иж бүрдэл хоолоор үйлчлэх, хоолны цэсэд сүү, сүүн бүтээгдэхүүн, жимсийг оролцуулах чиглэлийг өгч ажиллаж байна.

✅Хоолны зардал нэмэгдсэнээр иж бүрдэл хоол олгох боломжтой болсон бөгөөд хоолны илчлэг 650-850 ккал болж нэмэгдсэн байна.

31/01/2025
31/01/2025

🔴 Менингококкт халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 3 настай хүүхэд энджээ 🙏🙏🙏

ЦЭРЭГ ЗАЛУУС НОМТОЙ НӨХӨРЛӨВЗэвсэгт хүчний дугаар анги  бие бүрэлдэхүүний сурч мэдэх хүсэл эрмэлзэл, эрэлт хэрэгцээг хан...
30/01/2025

ЦЭРЭГ ЗАЛУУС НОМТОЙ НӨХӨРЛӨВ

Зэвсэгт хүчний дугаар анги бие бүрэлдэхүүний сурч мэдэх хүсэл эрмэлзэл, эрэлт хэрэгцээг хангах, соён гэгээрүүлэх зорилгоор “Номтой нөхөрлөе” өдөрлөгийг Баянхонгор аймгийн “Төв номын сан”, “Мөнхийг үсэг” номын дэлгүүртэй хамтран /2025.01.29/ өдөр зохион байгуулжээ.

Энэ үеэр 1950-1990 оны үед Уйгаржин монгол бичиг болон криллээр хэвлэгдэж үе үеийн түүхэн үйл явдал, онцлогийг өгүүлсэн ном, хэвлэлийг дэлгэн үзүүлсэн нь өдөрлөгт оролцогчдын анхаарлыг татсан, өв соёлоо сурталчлан таниулсан онцлогтой арга хэмжээ болов.

Номын үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээс онцлоход 1990 онд уйгаржин монгол бичиг болон англи, хятад хэл дээр хэвлэгдсэн “Монголын нууц” мөн 1975,1980,1986 онд хэвлэгдсэн “Байлдааны дүрэм”, “Цагийн бүртгэл” бүтээлүүд байсны зэрэгцээ

цэрэг залуусын мэдэх хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээний шинэ соргог ном зохиолуудаар үзэсгэлэн худалдаа дэлгэн үзүүлсэн байна.

30/01/2025

ЗӨВЛӨМЖ

Менингококк хүрсэн хүний амь нас цаг минутаар хэмжигдэж эхэлдэг тул шинж тэмдэг илэрсэн бол яаралтай эмнэлэгт хандахыг сануулж байна. Энэ өвчин Налайх дүүрэгт бүртгэгдээд байгаа юм.

- Нянгаар халдварладаг, маш богино хугацаанд хүндэрдэг өвчин
- Хүний тархины бүрхүүл үрэвсэж хүндэрнэ
- Цусанд халдвар орж, цусны хордлого үүсгэдэг
- Агаар дуслын замаар халдварлана
- Халдвар хамар, хоолой хэсэгт хадгалагдаж, эрүүл хүн тээгч болдог
- Бага насны хүүхэд, өндөр настан, дархлаа сул хүмүүс хамгийн түрүүнд өртөнө
Шинж тэмдэг
- Өндөр халуурах /39-40/
- Толгой хүчтэй өвдөх
- Дотор муухайрах бөөлжих
- Ухаан самуурах, таталт өгөх
- Хүзүү хөшиж, урагш бөхийж чадахгүй болох
- Гэрэл дуу чимээнд хэт мэдрэг болох
Урьдчилан сэргийлэх
- Амны хаалт тогтмол зүүх
- Олон нийтийн газар зорчихгүй байх
- Хувийн ариун цэвэр дээд зэргээр сахих
- Дархлаа дэмжих

30/01/2025

СЭТГЭЛД ХОНОГШСОН ДУУ ХООЛОЙ...

"Гэгээн алсын одод" урлагийн наадмын тэргүүн байрын шагналт Эрдэнэбатын БЯМБАЖАВ - "ЭЭЖ ТАНДАА"

Эх сурвалж Норовын Баасандорж

ХОНГОР НУТГИЙН ХОС ВОЛЕЙБОЛЧИД ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН ШИЛДЭГ ДОВТЛОГЧ -  ШИЛДЭГ ХОЛБОГЧООР ШАЛГАРАН,  ОУХМ, СПОРТЫН МАСТЕР...
29/01/2025

ХОНГОР НУТГИЙН ХОС ВОЛЕЙБОЛЧИД ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН ШИЛДЭГ ДОВТЛОГЧ - ШИЛДЭГ ХОЛБОГЧООР ШАЛГАРАН, ОУХМ, СПОРТЫН МАСТЕР ЦОЛЫГ ТУС ТУС ХҮРТЭВ

2024-2025 оны Үндэсний дээд лигийн дэд аварга багийн довтлогч Галуут нутгийнхны хүү Гантулгын Цэнд-Аюуш Олон улсын хэмжээний мастер болж дээд лигийн шилдэг довтлогчоор хоёр дахь удаа шалгаран, амжилтаа бататгав.

Түүний найз охин нутгийн тамирчин Ц.Цэдэвнамбар Спортын мастер цол хүртэн, шилдэг холбогчоор шалгарлаа.

Хос тамирчид даа халуун баяр хүргэе 🇲🇳 🏐🔥🔥

ЖИНСТ СУМ: ТЭМЭЭН АЯЛАЛ БОЛЛООӨвлийн аялал жуулчлалын томоохон нөөц бүтээгдэхүүний нэг Тэмээн аялал Баянхонгор аймгийн Ж...
29/01/2025

ЖИНСТ СУМ: ТЭМЭЭН АЯЛАЛ БОЛЛОО

Өвлийн аялал жуулчлалын томоохон нөөц бүтээгдэхүүний нэг Тэмээн аялал Баянхонгор аймгийн Жинст суманд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр боллоо.

Аялал Жинст сумын Цагаан ус 4-р багийн Улсын аварга малчин Н.Мөнхжаргал малчны хотноос Жинст сумын үзэсгэлэнт байгалийн нэг Улаан эрэг, Түйн голын хөвөө хүртэл аялал үргэлжилжээ.

Аяллын үеэр арга ингэ саах, тайлаг тэмээ сургах зэрэг арга хэмжээ болжээ.

Эх сурвалж: nomadic tour

🇲🇳 ТӨРИЙН ТАХИЛГАТАЙ 13 УУЛС⛰ БОГДХАН УУЛ1995 онд төрийн тахилгатай болсон /Төв аймаг/⛰ БУРХАНХАЛДУН УУЛ1995 онд төрийн ...
28/01/2025

🇲🇳 ТӨРИЙН ТАХИЛГАТАЙ 13 УУЛС

⛰ БОГДХАН УУЛ
1995 онд төрийн тахилгатай болсон /Төв аймаг/
⛰ БУРХАНХАЛДУН УУЛ
1995 онд төрийн тахилгатай болсон /Хэнтий аймаг/
⛰ ОТГОНТЭНГЭР УУЛ
1995 онд төрийн тахилгатай болсон /Завхан аймаг/
⛰ АЛТАН ОВОО УУЛ
2004 онд төрийн тахилгатай болсон /Сүхбаатар аймаг/
⛰ АЛТАН ХӨХИЙ УУЛ
2005 онд төрийн тахилгатай болсон /Ховд, Увс аймаг/
⛰ СУВАРГА ХАЙРХАН УУЛ
2007 онд төрийн тахилгатай болсон /Архангай аймаг/
⛰ СУТАЙ ХАЙРХАН УУЛ
2007 онд төрийн тахилгатай болсон /Говь-Алтай аймаг/
⛰ ХАН ХӨХИЙ УУЛ
2007 онд төрийн тахилгатай болсон /Увс аймаг/
⛰ АЛТАЙ ТАВАН БОГД УУЛ
2012 онд төрийн тахилгатай болсон /Баян-Өлгий аймаг/
⛰ ГУРВАН САЙХАН УУЛ
2012 онд төрийн тахилгатай болсон /Өмнөговь аймаг/
⛰ НОЁН УУЛ
2021 онд төрийн тахилгатай болсон /Сэлэнгэ, Төв аймаг/
⛰ ИХ БОГД УУЛ
2021 онд төрийн тахилгатай болсон /Баянхонгор аймаг/
⛰ БУРХАН БУУДАЙ УУЛ
2023 онд төрийн тахилгатай болсон /Говь-Алтай аймаг/

Гэрэл зургийг: Б.Баяр

Баянхонгор: УЛСЫН МАТЕМАТИКИЙН 5 УДААГИЙН АВАРГА БАГШ Б.БАЯРЖАРГАЛЫН НЭРЭМЖИТ УЛСЫН МАТЕМАТИКИЙН 62 ДАХЬ ОЛИМПИАДЫГ ЗОХИ...
27/01/2025

Баянхонгор: УЛСЫН МАТЕМАТИКИЙН 5 УДААГИЙН АВАРГА БАГШ Б.БАЯРЖАРГАЛЫН НЭРЭМЖИТ УЛСЫН МАТЕМАТИКИЙН 62 ДАХЬ ОЛИМПИАДЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

1996 оноос хойш 30 жилийн дараа математикийн улсын 62 дахь удаагийн олимпиадыг орон нутагтаа зохион байгуулахаар Баянхонгор аймгийн удирдлагууд санаачилга гарган улмаар дэмжигдэн эрхээ аваад байгаа юм.

2026 онд болох Улсын олимпиадын бэлтгэлийг эртнээс нягт хангах үүднээс математикийн боловсролын сургалтыг сайжруулах "Хонгорын математик" арга хэмжээг 2025 онд хэрэгжүүлэхээр аймаг бодлогоо баталсан.

Энэ хүрээнд Баянхонгор аймгаас төрөн гарсан Монгол Улсын шилдэг математикч, МУИС-ийн багш доктор Г.Баярмагнай, улсын таван удаагийн аварга - шилдэг математикч, "Олонлог" сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг, Зөвлөх багш Б.Баяржаргал , "Алгоритм" сургуулийн удирдах зөвлөлийн дарга Ц.Дэлгэрдалай нарын эрдэмтэд төрөлх нутагтаа ирж, математикийн багш нартай уулзаж, заах арга зүйн сургалт зохион байгууллаа.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбатын дэмжлэг дор, Боловсролын газрын дарга Ж.Алтанцэцэг, арга зүйч багш М.Мөнхбат нарын чиглүүлснээр математикийн сургалтын чанарыг сайжруулах дунд болон урт хугацааны төлөвлөгөөг хэлэлцэн товлов.

Хэлэлцүүлэгт төвийн ЕБС-ийн захирлууд, ахмад багш нар, боловсролын газрын арга зүйчид оролцож математикийн боловсролын өнөөгийн нөхцөл, цаашдын нөөц боломжоо бодитоор тодорхойлж, үр дүнд хүргэж ажиллах төлөвлөлтөө баталжээ.

2026 оны олимпиадын нэрэмжтээр тодорсон Б.Баяржаргал багш нь Улсын математикийн олимпиадаас 1996,1998, 2004, 2005, 2013 онд түрүүлж 5 алт, 2003, 2008, 2012 онд дэд аваргаар шалгарч 3 мөнгөн медаль тус тус хүртсэн Хонгор нутгийн оюунлаг, бас нэгэн бахархал юм.

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД БАЯНХОНГОР, АРВАЙХЭЭР ХОТ ХАМТРАН АЖИЛЛАНАБаянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг ...
27/01/2025

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД БАЯНХОНГОР, АРВАЙХЭЭР ХОТ ХАМТРАН АЖИЛЛАНА

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга М.Насанбатаар ахлуулсан ажлын хэсэг Арвайхээр хотод ажиллав.

Тодруулбал, Баянхонгор сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд, “Баянхонгор-Тохижилт үйлчилгээ”, “Цэвэр-хот” ОНӨААТҮГ, “Баянхонгор-Эрчим хүч” ХХК, “Чандмань-Баянхонгор” ХК-ийн захирал, албан хаагч нарын бүрэлдэхүүнтэй баг Арвайхээр сумын тохижилт үйлчилгээ, ногоон байгууламж, хог хаягдлын менежмент, ноос, махны үйлдвэрийн үйл ажиллагаатай тус тус танилцжээ.

Энэ үеэр бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд ноос, махны үйлдвэрт түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх, ногоон байгууламж, хог хаягдлын менежментийн сайн туршлагыг орон нутагтаа хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцов.

Эх сурвалж: Өвөрхангай-Монцамэ

Address

Nomgon
Bayanhongor

Alerts

Be the first to know and let us send you an email when Нээлттэй Баянхонгор posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share