Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар Mongolia, Arvaikheer

12/12/2025

Гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоолоо

📌Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.12.12/ 11:42 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10,14,30 дугаар ангийн алба хаагчид ажиллаж гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоолоо. Бүрэн унтраахаар ажиллаж байна.

12/12/2025
12/12/2025
12/12/2025

Гал түймрийг унтраахаар ажиллаж байна

📌Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.12.12/ 11:42 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10,14,30 дугаар ангийн алба хаагчид унтраахаар ажиллаж байна.

2025 оны 12 дугаар сарын 11-ны 08 цагаас 12-ны 08 цаг хүртэл нийт нутгаар 0.5-3.0 мм тунадас орлоо. Хамгийн их нь Сант, ...
12/12/2025

2025 оны 12 дугаар сарын 11-ны 08 цагаас 12-ны 08 цаг хүртэл нийт нутгаар 0.5-3.0 мм тунадас орлоо. Хамгийн их нь Сант, Өлзийт, Бат-Өлзий сумдын нутгаар 2.5-3.0 мм цас орсон бол бусад сумдын нутгаар 0.5-2.0 мм цас орлоо. 2025-12-12
Эх сурвалж: Өвөрхангай Ус Цаг Уур

12/12/2025

#мөсцөмрөхаюултай

ЦУОШГ: Өнөөдөр /2025.12.12/ 08:00 цагийн байдлаар ажиглагдаж буй цаг агаарын үзэгдлийн мэдээллийг хүргэж байна:Цасан шуу...
12/12/2025

ЦУОШГ: Өнөөдөр /2025.12.12/ 08:00 цагийн байдлаар ажиглагдаж буй цаг агаарын үзэгдлийн мэдээллийг хүргэж байна:
Цасан шуурга🌬️🌨️🌬️
Баянхонгор Баянцагаан, Богд, Жинст, Шинэжинст
Говь-Алтай Гуулин тосгон, Цогт, Эрдэнэ
Төв Эрдэнэсант
Өвөрхангай Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Өлзийт
Эх сурвалж: Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл

12/12/2025

ЦУОШГ: Өнөөдөр /2025.12.12/ 08:00 цагийн байдлаар ажиглагдаж буй цаг агаарын үзэгдлийн мэдээллийг хүргэж байна.
Манан 🌫️🌫️
Завхан Завханмандал
Увс Тэс
Хур тунадас
Завхан Баянхайрхан, Ургамал Хур тунадас
Нийслэл Улаанбаатар, Хан-Уул (Мишээл Экспо) Хур тунадас
Увс Сагил, Улаангом Хур тунадас
Цас🌨️🌨️🌨️
Баянхонгор Баянлиг
ГовьСүмбэр Сүмбэр
Дундговь Адаацаг, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн, Луус,
Сайнцагаан, Эрдэнэдалай
Өмнөговь Булган, Даланзадгад, Манлай, Ханбогд, Цогтцэций
Цасан шуурга🌬️🌨️🌬️
Баянхонгор Баянцагаан, Богд, Жинст, Шинэжинст
Говь-Алтай Гуулин тосгон, Цогт, Эрдэнэ
Төв Эрдэнэсант
Өвөрхангай Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Өлзийт
Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл

12/12/2025

ЦУОШГ: Манай орны ихэнх голуудад мөсөн зах болон битүү мөсөн бүрхүүл тогтсон ба мөсний дундаж зузаан 5-80 см байна. Голуудын мөсний зузааныг олон жилийн дундажтай харьцуулахад 5-45 см нимгэн байна.

Харин Хөвсгөл нуур Ханх сум орчимд, Өгий, Тэрхийн цагаан, Хар нуур, Буйр, Дуут, Тайган, Бөөнцагаан, Увс, Хөх нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 30-100 см байгаа бол бусад нууруудад тогтвортой мөсөн бүрхүүл үүсээгүй байна.

Иймд нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
#мөсцөмрөхаюултай

ЦАХИМ ХУРАЛД ОРОЛЦЛООХүйтний эрч чангарч зарим аймгуудад өвөлжилт хүндэрч эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сай...
11/12/2025

ЦАХИМ ХУРАЛД ОРОЛЦЛОО

Хүйтний эрч чангарч зарим аймгуудад өвөлжилт хүндэрч эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Улсын Онцгой комиссын шуурхай хуралдааныг зарлаж, 21 аймгийн удирдлага, холбогдох албаны хүмүүстэй цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө.

Дээрх хуралд Өвөрхангай аймгийн Онцгой комиссын гишүүд цахимаар хамрагдлаа.

Хурлын эхэнд Шадар сайд ихэнх аймаг гамшгийн эрсдэлийг бууруулах зардлыг орон нутгийн төсөвт тусгасныг сайшаан, өвөлжилт хүндрэх шинжтэй аймгуудад нэгдүгээр сарын 10-20-ны өдрүүдэд газар дээр нь ажиллах төлөвлөгөөтэй байна гэв. Мөн өнгөрсөн өдрүүдэд улсын нөөцөөс 47 суманд түлш шатахуун илгээх ажлыг хийснээр Баруун бүсийн аймгуудын түлш, шатахууны нийлүүлэлт хэвийн болсныг онцоллоо. Харин бусад аймгууд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай холбогдон шаардлагатай зохицуулалт хийхийг үүрэг болгосон юм.

Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Л.Оюунжаргал энэ өвөл зүүн аймгуудын нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу, баруун аймгуудын хойд хэсгээр мөн ахиу хур тунадастай, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх урьдчилсан төлөвтэй байгаа бөгөөд дунд болон их эрсдэлтэй бүс нутагт зудын эрсдэл нэмэгдэх хандлагатай байгааг мэдээллээ.

Хурлын төгсгөлд Шадар сайд аймгуудын Засаг дарга нарт цаг уурын байгууллагын аюулт үзэгдлийн сэрэмжлүүлгийг иргэдэд шуурхай хүргэж, шаардлагатай тохиолдолд авто замын хөдөлгөөнийг хязгаарлан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, отор нүүдлийн зохион байгуулалт, малчдын судалгааг нарийвчлан тодотгож, мэдээллийн нэгдсэн ойлголтыг ханган ажиллахын үүрэг болголоо.

Address

5-1
Arvayheer

Alerts

Be the first to know and let us send you an email when Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар:

Share