Нийгмийн эрүүл мэндийг дэмжих зорилтот жил, Эрүүл шүд арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЕБС-уудын хүүхдүүдийн шүд амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах, цэвэрлэх зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, улмаар хүүхдүүдийн дундах шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Шүд угаалтын аймгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн”-ийг аймгийн Засаг даргын тамгийн газар, ЭмГоо ХХК-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.🦷🦷🦷👩🔬🇲🇳👩⚕️😘😘
Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас Хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан мэдээлэл хүргэж байна.
Хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдахын ач холбогдол, иргэд, олон нийт юун дээр анхаарах талаар МУ-ын хавдар судлалын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, БОЭТ-ийн хавдарын зөвлөх Л.Алтантөгс
Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй хамтран "Хөхний хавдраас сэргийлье" өдөрлөгийг энэ сарын 7-ны өдөр Хангамж худалдааны төвд, 8-ны өдөр Ерөнхий боловсролын 5-р сургууль дээр зохион байгуулж байна.
Өдөрлөгөөр хөхний эхо, хавдар, мэс заслын эмчийн үзлэг хийж, хөхний хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг 120 иргэнд өгч, хөхөө өөрөө шалгах аргыг өдөрлөгт оролцсон иргэдэд зааж өгч байна.
Гэгээнтэн телевиз, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран "Эрүүл мэнд 20/80" нэвтрүүлэгт ЭМГ-ын НЭМХ-ийн дарга, НЭМУ-ын магистр М.Золзаяа оролцлоо.
Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 11 настай хүүхдүүдийг Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах ажил 11 дүгээр сарын 25-наас эхлэх гэж байна.
Эрүүл мэнд 20/80 Нэвтрүүлгийн анхны дугаарт Б.Хоролсүрэн, зүрх судасны зөвлөх эмч, клиникийн профессор оролцлоо.
Цахим хөгжлийн яам болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Өвөрхангай аймагт ажиллалаа.
Өвөрхангай аймагт хугацаат цэргийн албаны 2024 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнөөдөр (2024.09.29) Арвайхээр сумаас эхэллээ. Аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэгч Ч.Ванчинсүрэнгийн мэдээлснээр, Засгийн газрын тогтоол, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал, Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Өвөрхангай аймгийн 2024 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнөөдөр (2024.09.29) Арвайхээр сумаас эхлэв.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат "Гэгээнтэн" телевизийн "Ярилцах цаг" нэвтрүүлгийн зочноор уригдан оролцлоо. Бид Арвайхээр сумын өвөлжилтийн бэлтгэл, зам завсар, бүтээн байгуулалт, тулгамдаж буй асуудлууд зэрэг сэдвээр ярилцлаа. Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Өвөрхангай аймаг дахь салбар танхимын дарга Б.Ууганбаяртай ярилцлаа.
#ярилцлагынцаг #Ярилцлага Гэгээнтэн телевиз Бат-Очир Ууганбаяр
Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвд 2024 оны есдүгээр сарын 21-ний өдөр “Гүюг хаан ба Шар ордон” эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.