14/11/2024
Өвлийн улиралд автомашинаа гадаа хучлагагүй тавьдаг жолооч нарт хүргэх зөвлөмж
Өвлийн улиралд автомашинаа гадаа хучлагагүй тавьдаг жолооч нар автомашинаа асаахдаа дараах зөвлөмжийг дагаарай!
❄️ Та автомашиныхаа өвлийн техник үйлчилгээг зайлшгүй хийлгэсэн байх шаардлагатайг анхаараарай. (Хөдөлгүүрийн тос, хөргөлтийн шингэн, аккулумлятор гэх мэт)
❄️Тоормосны педаль дээр гишгэлгүй START товчлуур дээр 2 удаа дарж ON горимд 20 секунд орчим хүлээнэ.
Ингэснээр таны автомашины аккумуляторын цэнэгийг сэргээнэ. Мөн автомашиныхаа их гэрлийг асааж болдог.
❄️Буцааж ON горимоо OFF болгож автомашинаа асаана.
❄️Автомашин ассаны дараа паарыг AUTO горимд шилжүүлээрэй. Учир нь хөдөлгүүр хэвийн температурт очсоны дараа хөргөлтийн шингэн халж паар халуунаар үлээнэ.
❄️Автомашиныг халаах явцад тоормосны педаль дээр гишгэн арааны речакаа D тавивал хөдөлгүүр ачаалал аван түргэн хална.
❄️Автомашинаа 10-15 минут халааж хөдөлгөөнд оролцохын өмнө 250-350 метр зөөлөн явж царцсан байгаа явах эд анги болон амортизатораа хэвийн ажиллагаанд оруулж өгнө.
❄️Хөдөлгүүр хэвийн температурт хүрсэний дараа паарны температурыг 26-28°С-т тавин хүчийг гурав дээр тавивал шатахуун зарцуулалтад эерэгээр нөлөөлнө.