BossNewsmn Мэдээ, мэдээллийн цахим хуудас

http://bossnews.mn/post/31077Тэмцээнд оролцсон бяцхан тамирчид маань өмнөх тэмцээнээсээ илүү сайн хийхийг хичээсэн, урьд...
15/05/2023

http://bossnews.mn/post/31077
Тэмцээнд оролцсон бяцхан тамирчид маань өмнөх тэмцээнээсээ илүү сайн хийхийг хичээсэн, урьд нь гаргасан алдаагаа давтахгүйн тулд бүх хүчээ дайчилсан тухайгаа хуваалцсан бол олон улсын тавцанд өрсөлдөхөөр гараагаа эхлүүлээд буй дунд насны ангиллын тамирчид хөдөлгөөндөө байдаг хүнд хэцүү техникүүдийг чадахгүй гэж ухралгүйгээр алдсан ч алдаагүй мэт бүгдийг нь бүрэн гүйцэд хийх нь миний зорилго байсан хэмээн дурьдаж байлаа.

Т.БАДАМЖУНАЙГИЙН баривчилгааг Филиппиний агент “ТОМООХОН АЖИЛЛАГАА” гэвhttp://bossnews.mn/post/31068
05/04/2023

Т.БАДАМЖУНАЙГИЙН баривчилгааг Филиппиний агент “ТОМООХОН АЖИЛЛАГАА” гэв
http://bossnews.mn/post/31068

Онцгой байдлыг алба хаагчид Үүрэг нуурт цөмөрсөн ачааны автомашиныг татан гаргажээ
04/03/2023

Онцгой байдлыг алба хаагчид Үүрэг нуурт цөмөрсөн ачааны автомашиныг татан гаргажээ

"Баярлалаа, ахмад аа"Исландын Рейкьявикаас Английн Манчестер чиглэлд нислэг үйлдэж байсан "easyJet" компанийн онгоцны ни...
04/03/2023

"Баярлалаа, ахмад аа"

Исландын Рейкьявикаас Английн Манчестер чиглэлд нислэг үйлдэж байсан "easyJet" компанийн онгоцны нисгэгч туйлын туяа хэмээх байгалийн гайхалтай үзэгдлийг зорчигчдод харуулахын тулд агаарт 360 хэмийн тойрон эргэлт хийжээ.

Тус "Airbus A320" онгоц 11 километрийн өндөрт нисэж байхдаа 10 минут гаруй хугацаанд чиглэлээсээ хазайсан тул зорчигчдод туйлын туяаг бараг дэргэдээс нь харж, зургийг нь дарах хангалттай цаг гарсан байна. Ховорхон боломжийг алдаагүй зорчигчдын дарсан зарим зургаас хүргэе.

ОХУ-ын иргэн Халимаг Монгол Бормагнайн Баатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс  улстөрийн орогнол хүссэн билээ. Ха...
01/03/2023

ОХУ-ын иргэн Халимаг Монгол Бормагнайн Баатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс улстөрийн орогнол хүссэн билээ. Харин түүнд Ерөнхийлөгч асан Elbegdorj Tsakhia тусалж эрх чөлөө, хүний эрхийг дээдлэгч орон руу явуулж өгсөн байна. Ардчилал, хүний эрх мандан бадраг ээ

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Чингис хаан нисэх буудалд гацаад байгаа Халимаг иргэн Батыр Батыровичын хүсэлтийн дагуу уул...
28/02/2023

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Чингис хаан нисэх буудалд гацаад байгаа Халимаг иргэн Батыр Батыровичын хүсэлтийн дагуу уулзаж ярилцсан байна.

Хүн, хүний эрх талаас нь санаа тавьж, чөлөөтэй ярилцжээ. Тэрбээр Монгол Улсад орогнол хүсэж байгаагаа УИХ-ын даргад хэлжээ.

Б.Эрхэмбаяр: Идэрээ, хүнд хэцүү сорилтод орж байгаа найзуудынхаа төлөө дуугарч болохгүй байгаа юм уу..Сайн уу? Идэрээ. М...
28/02/2023

Б.Эрхэмбаяр: Идэрээ, хүнд хэцүү сорилтод орж байгаа найзуудынхаа төлөө дуугарч болохгүй байгаа юм уу..

Сайн уу? Идэрээ. Миний хөгшин хичээл ном нь сайн биз дээ? Бид богинохон ч гэсэн хэсэг хугацаанд хамтран ажилласан хүмүүс шүү дээ. Хүнд сорилтод орж байгаа найз нөхөд биднийхээ төлөө өөрийн байр сууриа илэрхийлж дуугарч болохгүй байгаа юм уу?
Бид энд кино шиг л юм болж байна. Хүүхдүүдийнхээ дэргэд гэртээ нэгжлэг хийлгэж, кинон дээрээс л хардаг байсан 461-т хоригдож үзлээ. Найз нь нэг өдрийн дотор улс даяар гэмт хэрэгтэн болоод авлаа. Бидний талаар мэдээлээгүй зурагт, бичигдээгүй сайт, page гэж алга. Гудамжаар явахад л илт мэдрэгдэж байна. Энэ хооронд чамайг нэгэн цагт хамт ажиллаж байсан бидний төлөө хэдэн үг дугарчих байх гээд их л хүлээлээ. Бид уг нь тэгтлээ муудалцаж салаагүй л юмсан. Цаанаа бас шалтгаантай байх гээд аль болох муугаар бодохгүйг хичээж байна.
Энд бидний харилцааны талаар бусдын мэдэх ёстой хэдэн зүйлсийг бичмээр санагдлаа. Олон нийт Идэр-Од энэ төслийг жилийн өмнө яагаад орхисон бэ гэсэн асуулттай үлдсэн. Үүний талаар өмнө нь дэлгэрэнгүй тайлбар өгч байгаагүй юм байна. Идэрээ энэ төслийг орхисон биш бид Идэрээг төслөөс хассан.
Идэрээ IHC төсөлд маркетинг хариуцан орж ирж байлаа. Өндөр боловсролтой, өөрийн амжилттай бизнесийн туршлагатай хүн учир Монгол гэлтгүй гадаад маркетинг дээр Идэрээ ахлаад явах нь хамгийн тохиромжтой гэж үзсэн. Гэвч ажил хэрэг анх ярилцаж байсан шигээ өрнөөгүй. Гадаад маркетинг гэлтгүй дотоодын маркетинг дээрээ ч бидний төсөөлсөн шиг хичээл зүтгэл гаргаж, community-аа мэдээллээр хангаж ажилласангүй.
Харин гол анхаарлаа өөрийнхөө кинон дээр төвлөрүүлж байв. Бид Улаанбаатарт ажлаа хийгээд байдаг, маркетингийн албаны дарга маань хөдөө зомбитой киноны зураг авалттай яваад байдаг. Бидэнд анхнаасаа кино хийнэ, хэсэг хугацаанд хөдөө байх нь гэж хэлэлгүйгээр гэнэт л би кинотой гээд хөдөө яваад өгсөн. Кино зураг авалтаа дуусаад хотод орж ирсэн ч киноныхоо маркетингд хамаг анхаарлаа хандуулж Их Бит дээрх хариуцсан ажлуудаа орхигдуулсан. Бид нэлээн чаргууцалдаж байж л хэдэн пост, твит өөрийнхөө сошиал хуудаснууд дээр байршуулна.
Ийм гүйцэтгэлтэй байсан тул бидэнд Их Бит компанийн гадаад маркетингийг хариуцан ажиллаж чадна гэсэн итгэл төрөөгүй. Их Бит компанийн ажил бол энүүхнээр аргалчих хэмжээний жижиг төсөл биш билээ. Маш олон хөрөнгө оруулагчдын бидэнд итгэсэн итгэл дээр боссон том төсөл. Энэ их итгэлийн хариуд өөрийн биеэр ажил дээрээ байж, сэтгэл зүрхээ гарган, оюун бодлоо шавхан олон улсад Монгол улсаа төлөөлөн мэдээлэл түгээх, хөрөнгө оруулагч олоход гол анхаарлаа хандуулах нь бидний үүрэг билээ. Гэтэл энэ том хариуцлагыг үүрч том зорилгын төлөө зүтгэж байгаа бид ажлын байран дээрээ ч ирэхгүй, ажилдаа сэтгэл гаргахгүй байгаа хүнтэй хэрхэн нэг баг болж ажиллах билээ.
Бид бүгд Идэрээг хөдөлмөрч, мундаг залуу гэж мэднэ. Гэтэл ажлын байран дээрх наад захын энэ зэргийн зүйлийг ойлгохгүй байна гэж байх уу? Надад нэг л асуулт байна. Ийм сэтгэлээр хандах байсан бол анхнаасаа ямар зорилгоор IHC төсөлд орж ирсэн юм бэ? Эр улсуудын замын хүзүү урт гэдэг хэзээ нэг өдөр энэ бүх асуудал шийддэгчил таарна тэр үед эргээд уулзах нүүртэй байх сайхан даа ууг нь. Жилийн өмнө гарсан төслөөс нь болоод эргэн зууралдаж байгаад уучлаарай гэхдээ чи биднийг ямар их хөдөлмөрлөж юу хүсэж тэмүүлж явсныг мэдэх хүн гэдэг утгаараа найзаасаа хүн чанар хүссэн юм шүү эмзгээр битгий хүлээж аваарай.

Эцэст нь IHC Team & IHC community энэ шалгуурийг даваад гарах болно.

Хүнтэдгэсэн Б.Эрхэмбаяр Ider-Od Bat-Erdene

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг өглөөний 04:34 цагт Турк улсыг зорилоо...
07/02/2023

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг өглөөний 04:34 цагт Турк улсыг зорилоо. Нийт 35 алба хаагч Турк улсад очин, эрэн хайх аврах ажиллагаанд оролцоно.

IHC койн гаргаж, иргэдийг залилсан гэх хэрэгт шалгагдаж буй О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан, 461-р анги...
02/02/2023

IHC койн гаргаж, иргэдийг залилсан гэх хэрэгт шалгагдаж буй О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан, 461-р ангид саатуулан шалгаж эхэлжээ.

Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн Их бит ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь татан төвлөрүүсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манипуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж өчигдөр хэд хэдэн хүний гэр, оффист нэгжлэг хийсэн.

🎊2022 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС🎊 №7 “GLOBAL IT CHALLENGE-2022” УРАЛДААНАзи номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй...
27/12/2022

🎊2022 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС🎊
№7 “GLOBAL IT CHALLENGE-2022” УРАЛДААН

Ази номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын дунд “GLOBAL IT CHALLENGE-2022” уралдаан 2022 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд цахим хэлбэрээр 16 орны 327 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд оролцсон ба манай улсыг төлөөлөн тулгуур эрхтний бэрхшээлтэй Б.Аззаяа, сонсголын бэрхшээлтэй Н.Халиунаа, А.Хуягбаатар, харааны бэрхшээлтэй У.Чанцалдулам оролцлоо.

Тус уралдаанд Л.Отгон, Ш.Мөнхзаяа багш нар бэлтгэл ханган оролцуулсан ба сургалтын менежер П.Чимэддулам Монгол Улсаа төлөөлөн chaperone буюу чиглүүлэгчээр ажиллалаа.

22/12/2022
22/12/2022
📣2022 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС🎊№2 "МОНГОЛ АБИЛИМП-2022"
20/12/2022

📣2022 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС🎊
№2 "МОНГОЛ АБИЛИМП-2022"

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №1 DPUB2 төсөл аж ахуйн нэгж байгууллагуудтай ха...
15/12/2022

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №1
DPUB2 төсөл аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ"-г видео контент хэлбэрээр бэлтгэн хүргэж эхэллээ. Бидний бэлтгэсэн эхний видео болох АПУ ХК-ийн сайн жишээ Жайка-гийн youtube сувагт байршлаа. Бидний ажлыг дэмжин хамтарч ажилладаг та бүхэн доорх линкээр орж танилцаарай.

“Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл DPUB2” нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг...

15/12/2022

ТҮҮНИЙ ТУХАЙ: Би өөртөө ГУТАРДАГГҮЙ
УНШИХ: https://ubn.mn/p/33255
Түүнийг Гансүхийн Батжаргал гэдэг. "Монголын ард түмэн намайг бүгд мэднэ" хэмээн ам бардам хэлэх нь ч үнэний ортой. Хүн бүхний зүрхэлж чаддаггүй бодибилдингийн спортод хөл тавиад амьдралынхаа чамгүй хугацааг энэ л спорттой холбож, бүр гурван удаа монголын мистерээр шалгарсан хөдөлмөрч нэгэн.
Эх сурвалж. Ubn.mn

Х.НЯМБААТАР: Их сонирхолтой баримтууд бий. 2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг барих гэж байхад нь зогсоос...
12/12/2022

Х.НЯМБААТАР: Их сонирхолтой баримтууд бий. 2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг барих гэж байхад нь зогсоосон хүн нь нөхөр Х.Баттулга. Бондын мөнгөөр 280 сая доллараар төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замыг дуусгалгүй, далангийн ажил хийгээд зогсоож, энэ зам дээр Бодь Интернэйшл группийг оруулж ирж ажил гүйцэтгүүлсэн хүн нь Х.Баттулга. Энэ хүнийг хамгийн түрүүнд шалгах ёстой. Би мөрдлөг хийдэг хүн биш. Би дэмжлэг үзүүлж, агентлаг яамуудын уялдааг хангадаг. Нүүрсний хэрэгт шалгагдах ёстой хүн Х.Баттулга http://bossnews.mn/post/31004

Лили Роуз Депп болон Jennie нар “The Idol” цувралд дүр бүтээсэн сэтгэгдлээсээ хуваалцлааJennie ярилцлагадаа Сэм Левинсон...
12/12/2022

Лили Роуз Депп болон Jennie нар “The Idol” цувралд дүр бүтээсэн сэтгэгдлээсээ хуваалцлаа

Jennie ярилцлагадаа Сэм Левинсоны хийсэн бүх кино бүтээлүүдэд дуртай гэдгээ ярьсан ба анх удаагаа кино салбарт хөл тавьж буйгаа онцолсон юм. Тэрээр “Анх удаагаа жүжиглэж байгаа тул шүтэн бишрэгчдэд маань таалагдаасай гэж хүсэж байна. Би өмнө нь хэзээ ч ийм олон танихгүй, тэр тусмаа өөр төрөлх хэлтэй хүмүүстэй хамтран ажиллаж байгаагүй. Гэхдээ кино бүтээх үйл явц миний хийдэг ажлаас тийм ч өөр санагдаагүй” гэж дурдсан байна. Jennie зургаан жилийн өмнө BLACKPINK хамтлагаараа дебютээ хийснээсээ хойш өөрийгөө хэрхэн өөрчлөгдсөн талаар ярихдаа “Би ажлаас бусад үед өөрийгөө хэн гэдгийг тодорхойлж чадахгүй байсан. Мөн ажлаа хийж байхдаа ч өөрийгөө хэн гэдгийг төдийлөн сайн хэлж мэдэхгүй байсан юм. Тийм учраас одоо би өөртөө илүү анхаарал тавьж, шинэ төслүүд дээр ажиллаж эхлэхээсээ өмнө юу мэдэрч буйгаа зөв тодорхойлж сурахаар хичээж байгаа” хэмээв.
http://bossnews.mn/post/30999

Чинээлэг хэрэглэгчдийн дийлэнх нь ирэх онд аялалд илүү их мөнгө зарцуулах сонирхолтой байна  http://bossnews.mn/post/309...
12/12/2022

Чинээлэг хэрэглэгчдийн дийлэнх нь ирэх онд аялалд илүү их мөнгө зарцуулах сонирхолтой байна
http://bossnews.mn/post/30983

Г.Азжаргал: 30 албан тушаалтныг яллагдагчаар татан шалгаж байна  http://bossnews.mn/post/30992
12/12/2022

Г.Азжаргал: 30 албан тушаалтныг яллагдагчаар татан шалгаж байна http://bossnews.mn/post/30992

НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНОХөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, БНЭУ-н Indomedi Mongolia  байгууллагатай...
12/12/2022

НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, БНЭУ-н Indomedi Mongolia байгууллагатай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийн хүрээнд 2022 оны 12 сарын 14-ний өдөр нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Энэхүү өдөрлөгт РИЗОТОМИ хагалгаа болон дээд мөчний чангарлын эмчилгээ, РИЗОТОМИ хагалгааны дараах хөдөлгөөн заслын эмчилгээний талаар Dr Амит Шириваастав, Dr Нийраж Годара, Dr Минакши Фуллара болон ХБХСЗХТ төвийн эмч мэргэжилтнүүд мэдээлэл хүргэх тул энэхүү НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хаана: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв
Хэзээ: 2022 оны 12 сарын 14-ний лхагва гарагт 10:00-14:00 цагт

📣“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ДЭД БҮТЭЦ, МЭДЭЭЛЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИНЭЭР БАТЛАГДСАН БАРИЛ...
12/12/2022

📣“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ДЭД БҮТЭЦ, МЭДЭЭЛЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИНЭЭР БАТЛАГДСАН БАРИЛГЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН НОРМЫН ТАНИЛЦУУЛГА” СУРГАЛТ БОЛЛОО

✅Хөгжлийн бэрхшээлтэй хүнд барилга байгууламжийн дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинээр батлагдсан барилгын төлөвлөлтийн нормыг танилцуулах сургалтыг Нийслэлийн бизнес, инновац хөгжлийн газар 12 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

✅Тус сургалтад Барилга хөгжлийн төвийн орон тооны бус Монгол улсын зөвлөх архитектор, экспертүүд нийт 30 гаруй хүн хамрагдлаа. ХБХХЕГ-ын мэргэжилтэн Б.Нямцэцэг хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлага, МХҮХ-ны сургагч багш Батдэлгэр Мэдээллийн хүртээмж, “Түгээмэл хөгжил” ТББ-ийн дэд бүтэц, хүртээмжийн ажилтан Б.Ням-Очир Түгээмэл загвар ба дэд бүтэц, барилга байгууламжийн талаар, ШУТИС-ын Барилга Архитектурын сургуулийн доктор, зөвлөх профессор И.Гончигбат “Барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжийг төлөвлөх”, Монгол улсын зөвлөх архитектор Д.Цэвэлмаа “Эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх”, Барилга хөгжлийн төвийн хот байгуулалт, барилгын төлөвлөлтийн норм, нормативын баримт бичиг хариуцсан мэргэжилтэн С.Болормаа "Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын төлөвлөлт" болон “Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлт” нормын танилцуулга, экспертийн хяналтын талаар сургалт мэдээлэл өгсөн юм. http://bossnews.mn/post/30995

"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ, ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ"-ИЙН УДИРДАХ ХОРОО ХУРАЛДЛАА  http://bossnew...
12/12/2022

"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ, ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ"-ИЙН УДИРДАХ ХОРОО ХУРАЛДЛАА http://bossnews.mn/post/30987

📣АНУ-ын Кеннесо мужийн Их сургуулийн Тэгш хамруулах сургалт ба бие хүний хөгжлийн сургуулийн Гүйцэтгэх захирал Итгэмжлэг...
09/12/2022

📣АНУ-ын Кеннесо мужийн Их сургуулийн Тэгш хамруулах сургалт ба бие хүний хөгжлийн сургуулийн Гүйцэтгэх захирал Итгэмжлэгдсэн нөхөн сэргээх зөвлөх дэд профессор Нийл Дачак зочиллоо

✅ХБХХЕГ, МУИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Элчин сайд, Гэрэлт цох байшин ТББ-тай хамтран 11 дүгээр сарын 29-өөс 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд АНУ-аас Монгол Улсад зочилж буй Кеннесо мужийн Их сургуулийн Тэгш хамруулах сургалт ба бие хүний хөгжлийн сургуулийн Гүйцэтгэх захирал Итгэмжлэгдсэн нөхөн сэргээх зөвлөх дэд профессор Нийл Дачакыг хүлээж авч уулзлаа.

✅Тус уулзалтын үеэр Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн үйл ажиллагаатай танилцаж хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа оюуны бэрхшээлтэй оюутан сурагчдад сургуулийн орчинд хэрхэн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх мөн АНУ-н их сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудаа дэмжих хөтөлбөрийг сургуулийн орчинд хэрхэн хэрэгжүүлж хөгжүүлдэг талаар багш, оюутан сурагчдад зөвлөгөө мэдээлэл өгч туршлага солилцсон юм.
Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв
http://www.gadpwd.gov.mn/index.php/news/538

ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ӨДРИЙГ ДЭЛХИЙН БУСАД ОРОН ХЭРХЭН ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ Олон Улсын хөгжлийн б...
07/12/2022

ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ӨДРИЙГ ДЭЛХИЙН БУСАД ОРОН ХЭРХЭН ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг дэлхий даяар энэ сарын 3-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон өнгөрүүлэхээр НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1992 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 37 дугаар чуулганаараа шийдвэрлэсэн билээ.

• Өдгөө дэлхий даяар хөгжлийн бэрхшээлтэй нийт 1 тэрбум хүн амьдарч буйн 80 хувь нь хөгжиж буй орнуудад ногдож байна.
• 60 болон түүнээс дээш насны нийт хүмүүсийн 46 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй.
• Олон улсад 5 эмэгтэй тутмын 1 нь, 10 хүүхэд тутмын 1 нь хөгжлийн бэрхшээлтэй байгаа юм.
Харин Монгол Улсын хувьд хүн амын 3.1 хувь буюу 106169 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа бөгөөд 0-18 насны хүүхдүүд 11.1 хувийг эзэлж байна.

Тэгвэл энэ өдрийг дэлхий даяар дараах орнууд хэрхэн тэмдэглэснээс сонирхуулбал:

Их Британи
Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг тохиолдуулан эдгээр иргэдэд зориулсан инновацын төвийг ашиглалтад орууллаа. Түүнчлэн Засгийн газраас 2023 онд хэрэгжүүлэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг танилцуулав. Иргэдийн спортын оролцоог дэмжих чиглэлд голлон анхаарахаар энэхүү төлөвлөгөөнд тусгажээ.

Канад
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөөг Канадад анх удаа батлав. Энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санхүүгийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцоход бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээр тусгасныг Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо онцолжээ.

Монгол Улс
Монгол Улс энэ жил Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг тохиолдуулан “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчимд тулгуурлан төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэйгээр хүргэх хүрээнд инновац, технологийн шинэ шийдлүүдийг бий болгоход анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд E-Mongolia, Е-halamj, E-Job системийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан бүртгэл, мэдээлэл, технологийн тохиргоотой хөгжүүлж, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд Зайнаас зөвлөн туслах төв /duudlaga.mn/-ийг байгуулан ажиллуулж байна. Мөн ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх ажлын байранд дадлагажуулагчийг бэлтгэж эхэлжээ. Харин бүтээн байгуулалтын чиглэлд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Дархан-Уул, Дорнод, Дундговь, Хөвсгөл, Ховд аймгуудад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв барих ажил амжилттай хэрэгжиж байна. Хөвсгөл аймгийн барилга ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан бол Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд аймгуудын барилга бүрэн баригдаж энэ онд багтаан ашиглалтад хүлээн авахад бэлэн боллоо.

Бангладеш
Бангладешийн Ерөнхийлөгч Абдул Хамид тус өдрийг тохиолдуулан олон нийтэд хандан хэлсэн үгэндээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авьяас, чадварыг нээн илрүүлэх нь улс орны хөгжилд нэн чухал болохыг тодотгоод, энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, боловсролын тэтгэлэг олгох, мөн боловсролын тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, спорт цогцолбор байгуулах Засгийн газрын санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Энэтхэг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Нью Дели хотноо байрлах “Энэтхэгийн хаалга”-ыг (Дэлхийн I дайнд амь үрэгдсэн 84,000 цэргийн дурсгалыг хүндэтгэн байгуулсан) хөхөлбөр ягаан өнгөөр гэрэлтүүллээ. БНЭУ-ын Ерөнхийлөгч Драупади Мурму олон нийтэд хандан хэлсэн үгэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихэд боловсрол нэн чухал үүрэгтэйг онцлоод, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сайн боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх, гэртээ болон хүрээлэн буй нийгэмдээ аюулгүй амьдрах, карьер сонгох, ажил эрхлэлтийн тэгш боломжоор хангах чиглэлд ажиллахаа тодотголоо. Энэтхэгийн нийт хүн амын 2 хувийг хөгжлийн бэрхшээлтэй бүрдүүлж байгаа аж.
http://www.gadpwd.gov.mn/index.php/news/534

Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг дэлхийн бусад орон хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэв http://bossnews.mn/po...
06/12/2022

Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг дэлхийн бусад орон хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэв
http://bossnews.mn/post/30964

ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРОлон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг энэ жил “Хүртээмжтэ...
03/12/2022

ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР
Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг энэ жил “Хүртээмжтэй хөгжлийн дэвшилтэт шийдлүүд, Хүртээмжтэй эрх тэгш байдлыг дэмжихэд инновацын үүрэг” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна. http://bossnews.mn/post/30952

“Монгол мах экспо” ХХК болон Капитал банкны зээлийн төлбөрт “Гантиг вилла” хотхоны 9 блок барилгыг Хөгжлийн банкны нэр д...
14/09/2022

“Монгол мах экспо” ХХК болон Капитал банкны зээлийн төлбөрт “Гантиг вилла” хотхоны 9 блок барилгыг Хөгжлийн банкны нэр дээр бүртгэлжүүллээ.

“Монгол мах экспо” ХХК болон Капитал банкны зээлийн төлбөрт “Гантиг вилла” хотхоны 9 блок барилгыг Хөгжлийн банкны нэр дээр бүртгэлжүүллээ.

“Asian idol academy mongolia” БНСУ-ын “World k-pop center”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллааhttp://bossnews...
02/08/2022

“Asian idol academy mongolia” БНСУ-ын “World k-pop center”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
http://bossnews.mn/post/30663

Энэтхэгийн Төв банк зургаадугаар сарын 8-ны өдрийн шийдвэрээрээ бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 4.9 хувьд хүрг...
20/06/2022

Энэтхэгийн Төв банк зургаадугаар сарын 8-ны өдрийн шийдвэрээрээ бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 4.9 хувьд хүргэжээ. Үүнээс өмнө тавдугаар сарын эхээр Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар бодлогын хүүг 0.4 нэгж хувиар нэмэгдүүлж, 4.4 хувьд хүргээд байсан юм. Шинжээчид энэ сард болох ээлжит хурлаар бодлогын хүүг ихдээ л дахин 0.4 нэгж хувиар өсгөж, 4.8 хувьд хүргэх хүлээлттэй байсан ч бодлогын шийдвэр нь ийнхүү шинжээчдийн таамгийг даваад байна.
http://bossnews.mn/post/30639

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ✅ Засгийн газрын 2020 оны 113...
06/06/2022

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

✅ Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс орон даяар нэгэн зэрэг авч эхэллээ.
✅ ХХААХҮ-ийн Сайдын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/168 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу хүлээн авах бөгөөд бичил ангилалд хамаарах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн ирүүлсэн төслийг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар сонгон шалгаруулна.

⏰ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

✅ Эхлэх: 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 08:30 цагаас
✅ Дуусах: 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 08:30 цаг хүртэл
📧Төслийн материалыг зөвхөн www.sme.gov.mn цахимаар хүлээн авна.
Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:
- Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт
- Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
- Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
- Зээлийн хүү : 3 хувь (жилийн)

ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:

📌 1.Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр;
📌 2.Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр;
📌3.Хүнсний зоорь, агуулах;
📌 4.Эрчимжсэн мал аж ахуй
📌 5.Гахай, тахиа, зөгийн аж ахуй
📌 6.Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр үрсэлгээ
📌 7.Модон шахмал хавтангийн үйлдвэр
📌 8.Оёмол бүтээгдэхүүний үйлдвэр;
📌 9.Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв

☝Угаарын эрсдэлээс сэргийлэх хамгийн эхний энгийн алхам бол угаар мэдрэгч төхөөрөмжийг зөв байрлуулах юм.Та угаар мэдрэг...
02/06/2022

☝Угаарын эрсдэлээс сэргийлэх хамгийн эхний энгийн алхам бол угаар мэдрэгч төхөөрөмжийг зөв байрлуулах юм.
Та угаар мэдрэгчээ цааш зарж борлуулж хайртай гэр бүлээ👨‍👩‍👦‍👦 эрсдэлд бүү оруулаарай.☝

Address

Улаанбаатар хот
Улаанбаатар Хот

Telephone

+97695709985

Alerts

Be the first to know and let us send you an email when BossNewsmn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to BossNewsmn:

Videos

Share


Other Media/News Companies in Улаанбаатар Хот

Show All