Цахим мэдээллийн төв

  • Home
  • Цахим мэдээллийн төв

Цахим мэдээллийн төв Цаг, цаасыг хэмнэх Цахим мэдээллийн төв

02/10/2025

Б.ЭНХБАЯР: БИ ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ДЭЭР УЛС ТӨРИЙН МЭДЭГДЭЛ ХИЙНЭ

Манай намын Хяналтын хороо үүр шөнийн зааг дээр хуралдаж намайг намаас хөөсөн байна. Би нүүрсчдэд хөөгдөхгүй.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Гомбожавын Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэхээр Хууль зүйн сайдаар Б.Энхбаярыг томил...
30/09/2025

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Гомбожавын Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэхээр Хууль зүйн сайдаар Б.Энхбаярыг томилж байгаа нь цаг үеэ олсон зөв шийдвэр гэж харж байна.

23/09/2025

🟠Г.Занданшатар: Хөрөнгө буцаах сүлжээний олон улсын хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллана

17/09/2025

Монгол Улсын Гавьяат эмч Б.БОЛДСАЙХАН эмч цахим хуудсаараа ийнхүү зөвлөжээ.
Өөхтэй мах идэж бай. Өөхтэй мах идвэл зөнөхгүй, мартахгүй, таргалахгүй, ядрахгүй, цөс өвдөхгүй, эмэгтэйчүүдийн хувьд нүүрс ус нэмэгдэхгүй.
Европын анагаах ухаан 50 гаруй жил өөх тостой мах хүний биед муугаар нөлөөлнө гэж ярьдаг байсан. 50 гаруй жил тэгж ярьж байснаасаа уучлалт гуйж эхэлсэн. Олон жилийн турш өөх, улаан мах битгий ид гэж хэлсэн маань зөв баталгаатай судалгаан дээр тулгуурлаагүй өнгөц байсан байна гэж хэлээд ард иргэдээсээ уулчлалт хүссэн. Шинэ судалгааны үр дүнгээр өөхтэй мах идэж байгаа хүний зүрх судас өвдөх нь бага, тархины судас нарийсах нь бага, таргалах магадлал бага, даралт ихсэх, дотоод гэдсэнд эерэг нөлөөтэй.
Миний хувьд хэдэн санаа хэлэхэд:
1-рт монголчууд өөх идэж бай.
2-рт миний хэлээд байгаа ид, уу гэсэн зүйлүүд бүгд байгаль дээр байдаг бүтээгдэхүүн.
Чихэр гэж байгалийн бүтээгдэхүүн байдаггүй. Харин байгалийн бус бүтээгдэхүүнээс татгалзаж байх хэрэгтэй.
Сүүлийн 2-3 жилийн хугацаанд Америк, Европын хэдэн зуун мянган хүн оролцсон судалгаагаар улаан мах, өөхтэй мах нь хүний эрүүл мэндэд эергээр нөлөөлнө гэсэн судалгааны үр дүнгүүд гарч эхэлсэн.
Америкууд цэвэр цөцгийн тос идэж эхлээд байгаа. Америкийн хүн амын 70 хувь таргалалттай, хэт бүдүүн. Дээр нь тархиндаа өөрчлөлттэй. Зөнөглөх, мартах, зүрх судасны өвчнөөр их өвчилдөг. Энэ нь улаан мах идэхийг хориглосонтой холбоотой.
Хоол идэж байхдаа хоолоо л идэж бай, өөр зүйл рүү битгий сатаар. Хоолныхоо амттайг, сайхныг л мэдэр. Цайны цагаараа хов жив ярих, хажуугийн ширээг харах ямар ч шаардлагагүй. Учир нь хүнээс бусад бүх амьтан хооллохдоо хоолондоо л ач холбогдол өгдөг.
Чоно нүдээ аниад хоол руугаа дайрдаг. Үхэр зөвхөн өвсөө хараад түүнийгээ хэлээрээ бүх биеэрээ мэдэрч зулгааж иддэг. Тиймээс энэ төрлийн амьтад ходоодны ямарч шархгүй, тархины судас нь нарийсдаггүй. Амьтнаас сурах зүйл их бий! Telmen Telmen

17/09/2025
10/09/2025

“ЭЭЖ ААВ НЬ ҮР ХҮҮХДЭДЭЭ
БУРХАН БАЙДАГ ЮМ ШҮҮ!”
.. 1988 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр аав минь биднээр идээ будаа бэлдүүлэн ширээ засууллаа. Хүрэн торгон дээлээ өмсөж, саарал бүрх малгай духдуулсан аав маань “Та нартайгаа хамт цай ууя. Миний хүүхдүүд идэцгээ, ууцгаа” гэж тасалдаж чичирхийлсэн хоолойгоор өгүүлээд, дараа төрөлдөө ч мартахгүй болтол сэтгэлдээ үүрд тогтоож авъя гэсэн шиг хүүхэд нэг бүрээ удаан ажиглан сууж билээ.

Хань ижил, үр хүүхдүүдтэйгээ сүүлчийн удаа ёс төр болон цай ууж зургаа хамт татуулсан тэр өдрөөс хойш аавын маань бие эрс дор орж үргэлж л унтаад байх болсон. Ер нь аав минь өнгөрөхөөсөө өмнөх хэдэн сард юм л бол унтаад байдаг болсон юм. Нойр багатай, их эрт босдог сэргэг сэргэлэн хүн ингэж өдөржин шөнөжин унтаад байгаад нь би тэрхэн үедээ гайхдаг байлаа. Одоо бодвол “урт холын аяндаа” бэлдэж байсан хэрэг юм болов уу даа. Хожим амьдралаас ажиглаж байхад насан зүг болж энэ орчлонгоос буцахаар “зэхэж” буй хүмүүс их л унтаад байх юм билээ.

Аавын маань “лагшин чилээрхсэн” тэр зовиуртай хүнд өдрүүдэд төрсөн дүү Жамсран нь өдөр бүр эргэн ирж байлаа. Эхээс гурвуулаа боловч хорвоогийн жамаар хоёул үлдчээд эцэст нь бас нэгийгээ “тэнгэрийн оронд” үдэхээр өдөр бүр уулзалдаж байх тэр сүүлчийн өдрүүдэд тэдний сэтгэл санаа нь хичнээн шаналгаатай, дарамттай байсан бол оо?

Авга ах маань уг нь төмрийн дархан хүн. Насаараа Тоосгон заводод ажилласан, алтан гартай “бурхан” токарьчин. Нэл булчин шөрмөс болсон биетэй. “Миний залууд спортын мастер цол олгодог байсан бол би лав сонс эргэлтээр мастерын болзол элбэг хангачих байсан юм” гэж хааяа хааяа хөөрнө.

Шагай сайхан харвана. Олон жил харвасан мэргэн хүн. Аавд минь шагай харвахыг заасан багш нь байх гэж би боддог юм. Хүнтэй ярьж хөөрч байхдаа хүртэл няслах хөдөлгөөн хийж суудаг дадал зуршилтай авга ах маань залуу зандан насандаа Хабаровскоос нааш Монгол улсын хил хүртэл олзны япончууд тууж явсан тухайгаа үлгэр домог шиг л зүйл хуучилдаг сан.

Жаамаа ах нэгэн өдөр манай гэрийн номын санд өрөөстэй байсан олон янзын зэс хөөмөл, гуулин бурхдыг ажиглан сууснаа: “Та нар сэвтэй сэвгүй хэдэн шавар бурхан шүтэж байхаар энэ өвчтэй хэвтээ хөгшин эцгээ шүт! Ээж аав нь үр хүүхдэдээ бурхан байдаг юм шүү! Энэ хөгшнөөс илүү үнэтэй шүтээн гэж та нарт ер нь юу байдаг юм бэ?” хэмээн уурсан өгүүлж билээ. Хатуу ч гэсэн үнэн үг шүү!

Аливаа их зүйл ойрдоо төдийлөн анзаарагдаггүй, холдох тусам цэнхэртээд сүр нөлөө нь үлэмж тод мэдэгддэг гэдэг. Түүн лүгээ нэгэн адил аав маань үр хүүхэд бидэндээ амилсан бурхан, ариун шүтээн минь байжээ гэдгийг цаг хугацаа алслан холдох тусам улам илүү ойлгож ухаарч явна даа, би.

“Зул жаргахаа дөхөөд ирэхээр мандан гэрэлтэж, бадамлан асдаг” гэдэг шүү дээ. Тэр ёстой үнэн юм билээ. Үг ч хэлэх чадалгүй тамирдан үргэлж унтаж, хааяа нэг сэрэхээрээ жаахан юм балган амаа дэвтээж байсан аав маань өнгөрөхөөсөө хэдхэн хоногийн өмнө гэнэт ухаан орохдоо “Өнөөдөр хэд дэх өдөр вэ?” гэж ганцхан зүйл асуусан. Тэгээд “Бямбад л үхэхгүй юмсан” гээд нүд нь нэг л сонин хурцаар гялалзаж билээ. “Муу хүний үхэл бямбад” гэж хуучцуул ярьдаг даа. Түүнийг бодоод тэгж хэлээ юм болов уу? Эсвэл хулгана жилтний үхэх гариг нь бямбад байдаг болохоор сэтгэлийнхээ гүнд цээрлэн бодож явснаа ил гарган хэлсэн нь тэр юм болов уу?

Ардын уран зохиолч С.Эрдэнийн “Өвгөн шувуу” гэж сайхан өгүүллэг байдаг шүү дээ. Амьдралын хал үзэж, хат суусан монгол өвгөдийн “бурхан” ухааныг гайхалтай сайхан дүрслэн үзүүлсэн энэ өгүүллэгийг би унших дуртай. Ханан гэрээсээ “уйдаж”, хадан гэртээ “харихаар” шийдсэн Жав өвгөний сэтгэлийн тэнхээ, ухаан бодлыг бахдан биширч олон ч удаа уншсан даа. Гэтэл миний аав надад үхлийн гүн ухааны тухай лекц уншаагүй ч, амьдарч чадсан хүн бас үхэж чаддагийн сонгодог жишээг өөр дээрээ үзүүлсэн нь гайхан бишрэх, сүслэн шүтэх сэтгэл төрүүлсэн билээ.

(Үргэлжлэл бий ...)

Эх сурвалж:

Чимэд-Осорын Болд “Ариун шүтээн минь”. УБ.,2003. Тал 107-108

Зургийн тайлбар:

• “Хүний сайхан сэтгэл” киноны хэсгээс. 1980 он

Address

Сонгинохайрхан дүүрэг

976

Alerts

Be the first to know and let us send you an email when Цахим мэдээллийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Цахим мэдээллийн төв:

  • Want your business to be the top-listed Media Company?

Share