Journas news

Journas news Европ Дахь Мэдээ Мэдээллийн Портал Сайт

JOURNAS ДЭЛХИЙД: ‼️ЛОС-АНЖЕЛЕС ХОТ ТҮЙМЭРТ АВТААД БАЙНА.Лос-Анжелес хотод ой хээрийн түймэр гарсан тус түймэр өчигдөр ор...
09/01/2025

JOURNAS ДЭЛХИЙД: ‼️
ЛОС-АНЖЕЛЕС ХОТ ТҮЙМЭРТ АВТААД БАЙНА.
Лос-Анжелес хотод ой хээрийн түймэр гарсан тус түймэр өчигдөр оройноос эхлэн хүчтэй салхины нөлөөгөөр Лос-Анжелес хотын төвд орж ирээд байна. Түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, одоогийн байдлаар 5 хүн амь үрэгдсэн тухай CNN мэдээллээ. Амиа алдагсдын тоо өсөх төлөвтэй байгаа тухай Лос-Анжелес хотын дарга Карен Басс онцолжээ. Мөн Галын машин, цагдаагийн машины хөдөлгөөнд хотоос гарах хүмүүсийн урсгал түгжрэл үүсгэж байгааг зохицуулахаар ажиллаж байна.
Эх Сурвалж: CNN

🇲🇳🇪🇺Европын орнуудын нийгмийн амьдрал, соёл, эдийн засаг, чухал хэрэгцээт хууль журмын талаарх мэдээ мэдээллийн мэргэжлийн сайт.

🛜 Пэйж хуудсаа дагаарай.
👉 https://www.facebook.com/journasnewseu

ЕВРОПЫГ ХАМАРСАН ТОМУУГИЙН ТАРХАЛТ ИХ БАЙНА.‼️Шинэ он гарсны дараа Европ даяар томуугийн өвчлөл нэмэгдэж, 15-аас доош на...
07/01/2025

ЕВРОПЫГ ХАМАРСАН ТОМУУГИЙН ТАРХАЛТ ИХ БАЙНА.‼️
Шинэ он гарсны дараа Европ даяар томуугийн өвчлөл нэмэгдэж, 15-аас доош насны хүүхэд болон 60-аас дээш насны ахмадууд хамгийн хүндээр тусч байна. Франц, Испаний эмнэлгүүдийн мэдээлснээр В томуу давамгайлж байгаа, өвчтөний тоо нэмэгдэж эмнэлгүүд хүндхэн үетэй тулгарч байгааг онцолжээ. Тиймээс франц улс эмнэлгээр үйлчлүүлэх өвчтөнүүдийн тоог тэнцүүлж, түргэн тусламжийн тасгийн ачааллыг хөнгөвчлөхийн тулд түр хэсгүүдийг байгуулан ажиллаж байгаа юм байна. Францын ерөнхий эмч Жан-Люк Леймари хэвлэлд сэрэмжлүүлэг ярилцлага өгөхдөө сэтгэл зовниж буйгаа илэрхийлж, "Би ийм өргөн хүрээтэй томуугийн тархалт хараагүй удаж байна гэжээ. Уншигч та бүхэн олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа зүүгээрэй.

🇲🇳🇪🇺Европын орнуудын нийгмийн амьдрал, соёл, эдийн засаг, чухал хэрэгцээт хууль журмын талаарх мэдээ мэдээллийн мэргэжлийн сайт.

🛜 Пэйж хуудсаа дагаарай.
👉 https://www.facebook.com/journasnewseu

ГЕРМАН УЛС ВИЗ МЭДҮҮЛЭХ ОНЛАЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ.ХБНГУ-ын шинээр нэвтрүүлж байгаа цахим виз мэдүүлэх платформ нь Ге...
04/01/2025

ГЕРМАН УЛС ВИЗ МЭДҮҮЛЭХ ОНЛАЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ.
ХБНГУ-ын шинээр нэвтрүүлж байгаа цахим виз мэдүүлэх платформ нь Герман улсад ажиллах, суралцах хүсэлтэй хүмүүст илүү хялбар үйлчлэх зорилготой бөгөөд виз хүсэгч тухайн орныхоо Германы элчин сайдын яамны цахим хуудсанд өргөдөл гаргах боломжтой болжээ. Энэ тухай Германы Гадаад хэргийн сайд Annalena Baerbock хэлэхдээ визний шинэ портал нь "захиргааны жинхэнэ хувьсгал" гэж тодотгосон байна. Виз хүсэгчид үндэсний визний 28 ангиллаас онлайнаар сонгох боломжтой бөгөөд 2025 оны 1-р сарын 1-ээс эхлэн нээлттэй болжээ. Мөн шинээр нэвтрүүлсэн үйлчилгээ нь уламжлалт цаасан өргөдлийн хүлээх хугацааг богиносгоод зогсохгүй орчин үеийн, дижитал, аюулгүй байдлыг бүрэн хангасан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: DW

🇲🇳🇪🇺Европын орнуудын нийгмийн амьдрал, соёл, эдийн засаг, чухал хэрэгцээт хууль журмын талаарх мэдээ мэдээллийн мэргэжлийн сайт.

🛜 Пэйж хуудсаа дагаарай.
👉 https://www.facebook.com/journasnewseu

ХБНГУ БОЛОН ФРАНЦЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАР СИРИ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА.Сирийн ерөнхийлөгч асан Башар Асадыг огцорсны дараа...
03/01/2025

ХБНГУ БОЛОН ФРАНЦЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАР СИРИ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА.
Сирийн ерөнхийлөгч асан Башар Асадыг огцорсны дараа ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Annalena Baerbock Сирийн Дамаск хотноо тус улсын босогчдын байгуулсан шинэ засгийн газартай хэлэлцээр хийхээр очсон байна. Мөн Францын Гадаад хэргийн сайд Jean-Noel тус улсад айлчлал хийж байна. Энэ нь цаашид Сирийн дүрвэгсэд Герман болон Францад үлдэх эсэхийг шийдвэрлэх уулзалтын эхлэл гэж хэлж болох юм. Тодруулбал Сирид Ассадын дэглэм нуран унсаны маргааш Холбооны Цагаачлал, дүрвэгсдийн асуудал эрхэлсэн алба (BAMF) Сирийн иргэдийн орогнол хүссэн өргөдлийг нэн даруй царцаах шийдвэр гаргасан. Үүний дагуу одоогийн нөхцөл байдалтай уялдуулан бодлогыг боловсруулж Сирийн шинэ засагтай хэлэлцээр хийх цагтаа ирсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна. Мөн Германы Холбооны Статистикийн албаны мэдээлснээр 2023 оны эцсээр 973,000 орчим Сири иргэд Германд амьдарч байгаа бөгөөд тэдний 712,000 орчим нь дүрвэгчийн статустай байгаа юм.

🇲🇳🇪🇺Европын орнуудын нийгмийн амьдрал, соёл, эдийн засаг, чухал хэрэгцээт хууль журмын талаарх мэдээ мэдээллийн мэргэжлийн сайт.

🛜 Пэйж хуудсаа дагаарай.
👉 https://www.facebook.com/journasnewseu

БЕРЛИНД НИЙТИЙН ГРАЖИД ГАЛ ГАРЧЭЭ.ХБНГУ-ын Берлин хотын Kreuzberg дүүрэгт дөрвөн давхар нийтийн гаржид гал гарч 2 давхар...
01/01/2025

БЕРЛИНД НИЙТИЙН ГРАЖИД ГАЛ ГАРЧЭЭ.
ХБНГУ-ын Берлин хотын Kreuzberg дүүрэгт дөрвөн давхар нийтийн гаржид гал гарч 2 давхар нь авто машинуудын хамт түймэрт өртжээ. Гал 12.31-ээс 1.1-нд шилжих шөнө 00:30 цагийн орчимд гарсан бөгөөд одоогоор шалтгаан тодорхойгүй байна. Аврах албаны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр гал унтраах алба галыг зэргэлдээх орон сууцны барилгад тархахаас сэргийлж чадсан. Азаар ямар нэгэн хүн бэртэж гэмтээгүй байна. Ослын газарт 90 орчим гал сөнөөгч ажиллажээ. Одоогоор хохирлын хэмжээ тодорхойгүй байна.
Эх сурвалж:BILD

🇲🇳🇪🇺Европын орнуудын нийгмийн амьдрал, соёл, эдийн засаг, чухал хэрэгцээт хууль журмын талаарх мэдээ мэдээллийн мэргэжлийн сайт.

🛜 Пэйж хуудсаа дагаарай.
👉 https://www.facebook.com/journasnewseu

Чехийн боловсролын шинэ хөтөлбөр нь орчин үеийн нийгэмд тулгарч буй сорилтууд болон хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагад нийц...
01/01/2025

Чехийн боловсролын шинэ хөтөлбөр нь орчин үеийн нийгэмд тулгарч буй сорилтууд болон хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн гэж Чехийн Боловсролын сайд Микулаш Бек мэдэгдлээ.

Чехийн Боловсролын яамнаас сургуулийн өмнөх болон суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрүүдийг баталлаа. Тухайлбал нэгдүгээр ангиас англи хэлийг заавал заах, анг...

JOURNAS ДЭЛХИЙ ДАХИНД:Хамгийн сүүлийн мэдээгээр 181 зорчигчийн 179 нь амиа алджээ. Онгоцны ослоос 54 эрэгтэй , 57 эмэгтэ...
29/12/2024

JOURNAS ДЭЛХИЙ ДАХИНД:
Хамгийн сүүлийн мэдээгээр 181 зорчигчийн 179 нь амиа алджээ. Онгоцны ослоос 54 эрэгтэй , 57 эмэгтэй, хүйсийг нь шууд хэлэх боломжгүй 9 хүн, нийт 120 хүний цогцсыг гаргасан. 59 хүний цогцсыг эрэн хайж байна.

🇲🇳🇪🇺Европын орнуудын нийгмийн амьдрал, соёл, эдийн засаг, чухал хэрэгцээт хууль журмын талаарх мэдээ мэдээллийн мэргэжлийн сайт.

🛜 Пэйж хуудсаа дагаарай.
👉 https://www.facebook.com/journasnewseu

Өнөөдөр өглөө БНСУ-д 09.05 цагт "Jeju air" компанийн онгоц осолдлоо. 175 зорчигч, нислэгийн багийн 6 гишүүнтэй онгоц "Муан" олон улсын нисэх онгоцны буудалд газардах үедээ ос...

ШУУРХАЙ МЭДЭЭ‼️Бямба гарагийн орой Германы Саксони мужийн Waldheim хотын Kaufland сүлжээ дэлгүүрт үл таних этгээдүүд хор...
28/12/2024

ШУУРХАЙ МЭДЭЭ‼️
Бямба гарагийн орой Германы Саксони мужийн Waldheim хотын Kaufland сүлжээ дэлгүүрт үл таних этгээдүүд хорт хий цацжээ. Chemnitz хотын цагдаагийн төвийн мэдээлснээр нийт 41 хүн тус дэлгүүрт үйлчлүүлж байснаас 17 хүн ойролцоох эмнэлгүүдэд хүргэгджээ. Хэргийн газарт Waldheim хотын онцгой байдлын алба томоохон ажиллагаа явуулж тус дэлгүүрийг хаасан. Одоогоор ямар бодис цацсан эсэх нь тодорхойгүй байна. Цагдаа нар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Эх сурвалж:BILD

🇲🇳🇪🇺Европын орнуудын нийгмийн амьдрал, соёл, эдийн засаг, чухал хэрэгцээт хууль журмын талаарх мэдээ мэдээллийн мэргэжлийн сайт.

🛜 Пэйж хуудсаа дагаарай.
👉 https://www.facebook.com/journasnewseu

Холбооны Цагдаагийн Газрын тоон мэдээллээр 2022 онд дэлгүүр дэх хулгайн хэрэг 19781 бүртгэгдсэн бол 2023 онд 24,252 болж...
28/12/2024

Холбооны Цагдаагийн Газрын тоон мэдээллээр 2022 онд дэлгүүр дэх хулгайн хэрэг 19781 бүртгэгдсэн бол 2023 онд 24,252 болж 20 хувиар өссөн байна.

🇲🇳🇪🇺Европын орнуудын нийгмийн амьдрал, соёл, эдийн засаг, чухал хэрэгцээт хууль журмын талаарх мэдээ мэдээллийн мэргэжлийн сайт.

🛜 Пэйж хуудсаа дагаарай.
👉 https://www.facebook.com/journasnewseu

Швейцарын дэлгүүрүүдэд хулгайлах гэмт хэргийн тоо эрс нэмэгджээ. Тиймээс Lidl, Aldi зэрэг супермаркетууд хулгайн гэмт хэргийг бууруулах зорилгоор үйлчлүүлэгчдийн цү....

МЭНДЧИЛГЭЭ:
27/12/2024

МЭНДЧИЛГЭЭ:

🎄 ТА БҮХЭНДЭЭ ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
🎉 ШИНЭ ОНОО САЙХАН УГТААРАЙ!

2024 онд Монгол Улсын 44,607 иргэн консулын үйлчилгээ авчээ.
27/12/2024

2024 онд Монгол Улсын 44,607 иргэн консулын үйлчилгээ авчээ.

Гадаад харилцааны яам МУ-ын Гадаад бодлого, 2024 оны үйл ажиллагааныхаа талаар хэвлэл мэдээлэл, олон нийтэд хандан Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Ням....

ЖИЛ БҮРИЙН 12-Р САРЫН ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ХАНДАЛТТАЙ ДУУ "LAST CHRISTMAS" 1984 онд анх цацагдсан "Last Christmas" дуу ...
26/12/2024

ЖИЛ БҮРИЙН 12-Р САРЫН ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ХАНДАЛТТАЙ ДУУ "LAST CHRISTMAS"
1984 онд анх цацагдсан "Last Christmas" дуу нь таван долоо хоног дараалан Их Британий хөгжмийн чартын хоёрт бичигдэж байжээ. Харин 2021 оны шинэ жилийн өдөр буюу анх цацагдсанаас хойш 36 жилийн дараа Их Британий Singles Chart-ын нэгдүгээрт бичигдсэн түүхтэй юм байна. Уран бүтээлчид болох George Michael, Andrew Ridgeley нарын "Last Christmas" нь олон жилийн турш 12 сарын хамгийн өнөр хандалттай уран бүтээлүүдийг тэргүүлдэг бөгөөд 2020 оны сүүлийн долоо хоногт 9,2 сая удаа цацагдаж, 1,555 удаа татагдаж нийт 40,149 борлуулалт хийгдсэнээр Их Британий шилдэг уран бүтээл гэж тооцогдох болсон байна. Тус дуу нь 14 орны хөгжмийн чартуудыг тэргүүлж, Австрали, Канад, АНУ зэрэг хэд хэдэн орны шилдэг аравт багтаж байжээ. Дууг 1984 оны 8-р сард Лондон дахь Advision Studios-д бичсэн бөгөөд клипний зураг авалтыг Швейцарт хийгдэж байжээ.

🇲🇳🇪🇺Европын орнуудын нийгмийн амьдрал, соёл, эдийн засаг, чухал хэрэгцээт хууль журмын талаарх мэдээ мэдээллийн мэргэжлийн сайт.

🛜 Пэйж хуудсаа дагаарай.
👉 https://www.facebook.com/journasnewseu

ДЭЛХИЙ ДАЯАР ЗУЛ САРЫН БАЯР 🇩🇪 Seehunde Berlin өвлийн болон мөсөн сэлэлтийн клубын гишүүд зул сарын баяраар хүйтэн усанд...
26/12/2024

ДЭЛХИЙ ДАЯАР ЗУЛ САРЫН БАЯР
🇩🇪 Seehunde Berlin өвлийн болон мөсөн сэлэлтийн клубын гишүүд зул сарын баяраар хүйтэн усанд

🇫🇷Зул сарын баярын үдэш Парисын Вильнюс хотын Сатедр-Базилик

🔔 Дэлхийн алдарт Notre Dame сүмд санваартангууд ирж иргэдтэй хамт зул сарын баярыг угтлаа.

🇺🇦Украинчууд Зул сарын үдшийг Гэгээн Софиагийн сүмийн дэргэдэх гацуур модны эргэн тойронд өнгөрүүллээ.

🇬🇷Грекчүүд “Хүслийн шөнө” арга хэмжээний үеэр тэнгэрт дэнлүү хөөрөгжээ.
🇲🇳🇪🇺Европын орнуудын нийгмийн амьдрал, соёл, эдийн засаг, чухал хэрэгцээт хууль журмын талаарх мэдээ мэдээллийн мэргэжлийн сайт.

🛜 Пэйж хуудсаа дагаарай.
👉 https://www.facebook.com/journasnewseu

JOURNAS PHOTO NEWS:   Германы Magdeburg хотод гарсан авто машинтай халдлагын дараа Европын хотууд зул сарын баярын захын...
22/12/2024

JOURNAS PHOTO NEWS:
Германы Magdeburg хотод гарсан авто машинтай халдлагын дараа Европын хотууд зул сарын баярын захын талбайгаа тойруулан бетон болон төмөр хамгаалалт байрлуулжээ.

🇲🇳🇪🇺Европын орнуудын нийгмийн амьдрал, соёл, эдийн засаг, чухал хэрэгцээт хууль журмын талаарх мэдээ мэдээллийн мэргэжлийн сайт.

🛜 Пэйж хуудсаа дагаарай.
👉 https://www.facebook.com/journasnewseu

ШУУРХАЙ МЭДЭЭ:‼️MAGDEBURG ХОТЫН ЗУЛ САРЫН БАЯРЫН ЗАХ ДЭЭР ТЕРРОРИСТ ХАЛДЛАГА ГАРЛАА. Баасан гарагийн орой 19:00 цагийн о...
20/12/2024

ШУУРХАЙ МЭДЭЭ:‼️
MAGDEBURG ХОТЫН ЗУЛ САРЫН БАЯРЫН ЗАХ ДЭЭР ТЕРРОРИСТ ХАЛДЛАГА ГАРЛАА.
Баасан гарагийн орой 19:00 цагийн орчим Германы Магдебург хотын зул сарын баярын зах дээр авто машинаар баярт оролцож байсан хүмүүсийг дайрсан хэрэг гарлаа. Жолоочийг баривчилсан бөгөөд тус хотын хэвлэлийн төлөөлөгч Matthias Schuppe тус хэргийг гэмт халдлага гэж мэдэгджээ. Мөн халдлагын улмаас олон хүн бэртэж, 11 хүн амиа алдсан талаар хэвлэлүүд мэдээлэлж байна. Mitteldeutsche Zeitung сонинд мэдээлснээр халдлагын дараа цагдаа нар хотын аюулгүй байдлыг нэмэгдүүлсэн. Ойролцоогоор 80 километрийн зайд орших хотын эмнэлгүүд шархадсан хүмүүсийг хүлээж авахаар бэлтгэж байна. Баярын зах дээр байсан гэрчүүдийн хэлснээр машин хотын захиргаа руу чиглэн явж байсан хүмүүсийг дайрсан гэжээ. Magdeburg хотын "Weihnacht" баярын зах хаагдсан бөгөөд цагдаагийн газраас хүмүүсийг хотын төвөөс гарахыг анхааруулаад байна.

🇲🇳🇪🇺Европын орнуудын нийгмийн амьдрал, соёл, эдийн засаг, чухал хэрэгцээт хууль журмын талаарх мэдээ мэдээллийн мэргэжлийн сайт.

🛜 Пэйж хуудсаа дагаарай.
👉 https://www.facebook.com/journasnewseu

ГЕРМАНЫ KŐLN ХОТООС 2-Р ДАЙНЫ ҮЕИЙН ТЭСРЭХ БӨМБӨГ ОЛДОЖ 3000 ХҮНИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЛЭЭ. Мягмар гарагийн орой Германы Kől...
19/12/2024

ГЕРМАНЫ KŐLN ХОТООС 2-Р ДАЙНЫ ҮЕИЙН ТЭСРЭХ БӨМБӨГ ОЛДОЖ 3000 ХҮНИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЛЭЭ.
Мягмар гарагийн орой Германы Kőln хотын Sűlz дүүрэгт барилгын ажил явагдаж байх үеэр дэлхийн хоёрдугаар дайны үеийн дэлбэрээгүй тэсрэх бөмбөг олдож 3000 гаруй хүнийг гэрээс нь нүүлгэн шилжүүллээ. Тэсрэх бөмбөг олдсон газарт 1000 шахам айлын орон сууц бүхий “Юни-центр” хэмээх өндөр барилга байдаг бөгөөд оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж бөмбөгийг аюулгүй болгожээ. Тэсрэх бөмбөгийн жин ойролцоогоор 500 кг, аюултай бүс нь 350 метр радиустай байсан байна.

🇲🇳🇪🇺Европын орнуудын нийгмийн амьдрал, соёл, эдийн засаг, чухал хэрэгцээт хууль журмын талаарх мэдээ мэдээллийн мэргэжлийн сайт.

🛜 Пэйж хуудсаа дагаарай.
👉 https://www.facebook.com/journasnewseu

Adresse

Berlin
10115

Telefon

80636199

Benachrichtigungen

Lassen Sie sich von uns eine E-Mail senden und seien Sie der erste der Neuigkeiten und Aktionen von Journas news erfährt. Ihre E-Mail-Adresse wird nicht für andere Zwecke verwendet und Sie können sich jederzeit abmelden.

Service Kontaktieren

Nachricht an Journas news senden:

Videos

Teilen