Nyambayar

Nyambayar Sport - Music - Entertainment - News - Gossip - Enjoy - Inspiration

14/06/2024

🏆 ТОГЛОЛТООС БУСДЫГ НЬ

Өнөө шөнө 2024 оны Европ тивийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээн эхэлнэ. Premier Sports Network & Central Television хамтран энэ удаагийн тэмцээнийг та бүхэнд албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлнэ.

Манай телевиз 15-ны өдрөөс эхлэн бүтэн сарын турш “ТОГЛОЛТООС БУСДЫГ НЬ” өдөр бүр тойм нэвтрүүлэг үзүүлэхээр зэхлээ. Үзэгч та бүхэн энэхүү нэвтрүүлгийг хүлээн авч үзсэнээр тоглолт бүрийн тойм, эргэн тойрны мэдээ мэдээлэл, анализ, тэмцээнтэй холбоотой бүхий л үйл явдалтай хамтдаа аялах болно.

Өдөр бүрийн 19 цагаас нэвтрүүлгээ хүлээн авч үзээрэй.

🌍Шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгч:
M bank
Netcapital Financial Group
PC mall

🌍Шууд дамжуулалтын ивээн тэтгэгч:
Unitel
Coca-Cola Mongolia
Heineken MN

🌍Шууд дамжуулалтын хамтрагч:
Toyota Top Motors
Энержи Ресурс - Хөгжлийн Төлөө
BSB Service LLC
MSM Automotive

ЖЭЙЛЕН БРАУН: “ТУРШЛАГА БОЛ ХАМГИЙН САЙН БАГШ”Финалын цувралыг 3:0 харьцаатай тэргүүлж эхэлсэн тоглолтын дараа Жэйлен Бр...
13/06/2024

ЖЭЙЛЕН БРАУН: “ТУРШЛАГА БОЛ ХАМГИЙН САЙН БАГШ”

Финалын цувралыг 3:0 харьцаатай тэргүүлж эхэлсэн тоглолтын дараа Жэйлен Браун: “Туршлага гэдэг зүйл хамгийн том багш юм. Селтикс чадахгүй, тэд өнгөрсөн гэдэг үгсийг бид бүтэн жил сонслоо. Улирлын турш бидний өмнө тулгарч байсан саад бэрхшээл, эдгээр үгсийг одоо эргээд санаж байна. Гэвч үнэндээ одоогийн баг маань тэс өөр баг юм шүү. Бид өөрсдийн өмнөх туршлагаас үргэлж суралцсаар ирсэн. Одоо та бүхэн үр дүнг нь харж болно. Бид гэрэлтэж, бусдаас ялгарах арга замаа олсон. Өнөөдөр бид хэд хэдэн удаа бөмбөгөө алдаж, тэдэнд оноо авах боломж олгочихсон. Үр дүнтэй сайн тоглож байснаас хэдхэн минутын дотор тэр зүйлээ хийхээ больчихсон юм. Ингээд л онооны зөрүү ойртож, ердөө 3 болсон. Маш хурдан болоод өнгөрсөн ч бид эцэст нь эргэн ухаан орж чадсан. Бид өөрсдөдөө итгэж чадсан нь чухал байлаа. Мэдээж надад хэлэх үг алга. Бодит бус ч юм шиг санагдаж байна. Гэхдээ юу ч дуусчхаагүй байна. Финалын цувралд 3:0-ээр хожиж байгаа нь сайхан ч ажил дуусаагүй хэвээр” гэжээ.

ЖЭЙСОН ТЭТУМ: “ДАСГАЛЖУУЛАГЧ БИДЭНД UFC ҮЗҮҮЛДЭГ”Бостон Селтикс багийн дасгалжуулагч Жо Маззула тоглогчдодоо UFC-ийн тул...
13/06/2024

ЖЭЙСОН ТЭТУМ: “ДАСГАЛЖУУЛАГЧ БИДЭНД UFC ҮЗҮҮЛДЭГ”

Бостон Селтикс багийн дасгалжуулагч Жо Маззула тоглогчдодоо UFC-ийн тулааны бичлэг үзүүлж, жишээ аван тайлбарладаг хэмээн Жэйсон Тэтум хэлжээ. “Манай дасгалжуулагч Маззула бол UFC-ийн томоохон шүтэн бишрэгч. Тэр бидэнд хэн нэг тулаанчийн бараг л дуусах гэж байгаа тулааны бичлэг үзүүлдэг. Тэр бичлэг дээр өчилтөд орж, боолт хийлгэж байгаа тулаанч хэрхэн биеэ тайван байлгаж, хүнд нөхцөл байдлыг даван гарч байгааг харуулдаг. Бас өөр бичлэг дээр хэтэрхий эрт ялалт байгууллаа гэж бодон тайвширч, өрсөлдөгчдөө эргэн ирэх боломж олгож байгаа бичлэг ч үзүүлсэн. Маззулла үүнийг сагсан бөмбөгтэй харьцуулан тайлбарладаг. Өрсөлдөгч чинь барианд түрүүлж орох магадлал өндөр байх тусам эрт тайвшрах магадлалтайг харуулдаг” гэжээ.

ЖЭЙСОН КИДД: “БИДЭНД МАШ ХЭРЭГТЭЙ ТУРШЛАГА БОЛЖ БАЙНА”Финалд түүхэн үзүүлэлтийн эсрэг дүрээр тоглохоор болсон Далласын д...
13/06/2024

ЖЭЙСОН КИДД: “БИДЭНД МАШ ХЭРЭГТЭЙ ТУРШЛАГА БОЛЖ БАЙНА”

Финалд түүхэн үзүүлэлтийн эсрэг дүрээр тоглохоор болсон Далласын дасгалжуулагч Жэйсон Кидд: “Бид энд туршлагын тухай ярих хэрэгтэй. Иймэрхүү тоглолтууд маш том ач холбогдолтой байдаг. Манайд өмнө нь энэ шатанд тоглож үзээгүй олон залуус байна. Тийм болохоор ийм түвшний тоглолтууд бидэнд маш том туршлага болно. Үнэндээ тийм ч муу туршлага биш шүү. Бид цувралд 0:3-аар хожигдож явна. Хоёр болон гурав дахь тоглолтод бид тун ойрхон өрсөлдсөн. Бид одоо зүгээр л довтолгоонд нэмж ямар нөөц бололцоо байгааг харж, шидэлтээ сайн гүйцэтгэх тоглогчдоо олох хэрэгтэй байна” гэжээ.

СТИВЕН А СМИТ: “БҮХ ЗҮЙЛ ДУУССАН, ШҮҮРЭЭ БЭЛДЭЦГЭЭЕ”Алдарт хөтлөгч Стивен А Смит Лука Дончичийн тоглолтыг шүүмжиллээ. “Б...
13/06/2024

СТИВЕН А СМИТ: “БҮХ ЗҮЙЛ ДУУССАН, ШҮҮРЭЭ БЭЛДЭЦГЭЭЕ”

Алдарт хөтлөгч Стивен А Смит Лука Дончичийн тоглолтыг шүүмжиллээ. “Бостон хүртэх ёстой хүндлэлээ хүртэх эрхтэй. Тоглогч бүр гавьяатай байлаа. Порзингис байгаагүй ч тэд бүтэн багаараа хувь нэмрээ оруулж чадсан. Надад өнөөдрийн тоглолтоос сэтгэл дундуур байгаа 2 хүн байна. Эхлээд Тим Хардэвэй. Тоглолтод 19 минут зарцуулчхаад, хариуд нь юу ч өгсөнгүй. Ядаж алдаа ч гаргасангүй. Зүгээр л гутамшигтай гүйцэтгэл байлаа. Дараагийнх нь Лука Дончич. Тэр 27 оноо авсан. Гэхдээ 27 удаа довтолж байж авсан. Тоглолтын хэмнэлийг тэр алдагдуулсан. Лука бөмбөг аваад хамгийн сайн хийсэн зүйл нь шүүгчтэй маргалдсан. Талбайг чөлөөлсөн нь ч гайхаад байх зүйл биш. Лука агуу, гайхалтай тоглогч мэдээж мөн. Гэхдээ өнөөдрийн тоглолт түүний замналын хамгийн муу үйл явдал байсан байх. Одоо бүх зүйл дууссан. Би шүүрээ бэлдэж байя” гэжээ.

Селтикс багийн домогт тоглогч Боб Коузи: “Би одоо 95 настай. Хараал ид гэж. Миний нэг хөл бараг булшинд гишгэчихсэн хөдө...
13/06/2024

Селтикс багийн домогт тоглогч Боб Коузи: “Би одоо 95 настай. Хараал ид гэж. Миний нэг хөл бараг булшинд гишгэчихсэн хөдөлж чадахгүй байна. Би хэт өндөр насалсан байх. Амьдралын маань бүх л зүйл надад утга учиртай байсан. Одоо миний хамгийн сүүлд харахыг хүсэж буй зүйл бол Селтикс 18 дахь тугаа мандуулах явдал" хэмээжээ.

Миний хөгшин одоо больчихоо😅
13/06/2024

Миний хөгшин одоо больчихоо😅

СТИВЕН А СМИТ: “КАЙРИ ЯАГААД ИНЭЭГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХ ЮМ АЛГА”Алдарт хөтлөгч Стивен А Смит Кайри Ирвингийг шүүмжиллээ. “К...
11/06/2024

СТИВЕН А СМИТ: “КАЙРИ ЯАГААД ИНЭЭГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХ ЮМ АЛГА”

Алдарт хөтлөгч Стивен А Смит Кайри Ирвингийг шүүмжиллээ. “Кайри бидний мэдэх Кайри шиг огт харагдахгүй байна. Тэр яагаад ийм муу тоглочхоод инээмсэглээд байгааг ойлгох юм алга. Эхний 2 тоглолтын хожигдлын гол шалтгаан бол тэр. 35%-ийн гүйцэтгэлтэйгээр 14 оноо л дунджиллаа. 8 удаа гурваас шидээд нэг ч хийсэнгүй. Довтолгоонд огт хэрэгтэй хүн байсангүй. Эхний тоглолтод бол би хөгжөөн дэмжигчдийн дарамт байгаа байх гэж бодсон ч Кайри бол аварга аваад үзчихсэн хүн. Ямар ч нөхцөлд амжилттай тоглох ёстой. Бостонд олон өндөр тоглогчид байгаа болохоор ямар ч асуудалгүй түүнийг хамгаалж байна. Энэ цувралын хамгийн том сорилт уг нь түүнийг хамгаалах байсан юм. Гэтэл Бостон гайхалтай үр дүн харууллаа. Далласын муу тоглолтын хамгийн гол хүн нь Кайри. Ядаж 2 дахь тоглолтод сайн тоглосон бол Далласт боломж гарах байсан юм” хэмээжээ.

ШЭННОН ШАРП: “БИ ТЭТУМЫГ БРАУНААС ИЛҮҮ ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ”Сүүлийн үед Жэйсон Тэтум, Жэйлен Браун нарыг харьцуулсан маш их...
11/06/2024

ШЭННОН ШАРП: “БИ ТЭТУМЫГ БРАУНААС ИЛҮҮ ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ”

Сүүлийн үед Жэйсон Тэтум, Жэйлен Браун нарыг харьцуулсан маш их ярианууд гарч эхлээд байгаа. Энэ удаад Шэннон Шарп өөрийн бодлоо хэлсэн байна. “Жэйлен Брауны тоглолт намайг үзэл бодлоо өөрчлөхөд хүргээд байна. Маш удаан хугацааны турш би Тэтумыг Браунаас илүү тоглогч гэж бодож ирсэн. Мэдээж бидний хүлээн авч буй мэдээлэл нөлөө үзүүлдэг. Тэтум Кобитой бэлтгэл хийж, түүний залгамжлагч гэгдэж байсан. Үеийнхэн дундаа ч хамгийн түрүүнд Бүх NBA-ийн багт багтаж, Бүх Одод болж чадсан. Энэ бүхэн түүнийг лигийн дараагийн нүүр царай болгосон. Жэйлен Брауны талаар хэн ч ийм зүйлс ярьдаггүй л байлаа. Гэхдээ одоогийн тоглолтууд Тэтум илүү сайн тоглогч гэдэгт эргэлзүүлж байна. Браун Лукаг хамгаалж байгаа. Эргээд өөрөө довтолгоонд манлайлж байна. Оны эхэнд би Тэтумыг багийнхаа шилдэг нь гэж итгэлтэй бодож байсан. Харин одоо бол ингэж итгэлтэй хэлж чадахгүй нь” гэжээ.

ЛЭЙКЕРС ДАСГАЛЖУУЛАГЧАА ДРАФТЫН ӨМНӨ АМЖИЖ СОНГОХЫГ ХҮСЭЖ БАЙНАЛос Анжелес Лэйкерс баг Коннектикутын их сургуулийн дасга...
11/06/2024

ЛЭЙКЕРС ДАСГАЛЖУУЛАГЧАА ДРАФТЫН ӨМНӨ АМЖИЖ СОНГОХЫГ ХҮСЭЖ БАЙНА

Лос Анжелес Лэйкерс баг Коннектикутын их сургуулийн дасгалжуулагч Дэн Херлиг авахаар санал тавьсан ч өнөөдөр Херли саналыг хүлээн авахаас татгалзаж, ажлаа үргэлжлүүлэн хийхээр болсон билээ. Тэгвэл Лэйкерс бусад нэр дэвшигчидтэй дахин хэлэлцээр хийхээр болоод байна. Тэд драфт болохоос өмнө буюу 6-р сарын 27-с өмнө шинэ дасгалжуулагчаа авахаар хичээж байгаа гэнэ. Одоо гол өрсөлдөгчид бол Жэймс Боррего, Ж.Ж Редик нар болоод байна. Редикийг авахаар оролдож эхлэх үед Энтони Девис болон хэд хэдэн тоглогч түүнийг төдийлөн нааштай хүлээн аваагүй юм. Дасгалжуулагч сонгох ажилд ЛеБрон Жэймсын оролцоо тун бага байгаа бөгөөд Девисийн шийдвэр чухал байр суурь эзэлж байгаа юм. Ямартаа ч ойрын 14 хоногийн дотор Лэйкерс шинэ дасгалжуулагчаа зарлах болно.

КАЙРИ ИРВИНГ: “ХОЖИГДЛЫН ХАРИУЦЛАГЫГ БИ БҮРЭН ХҮЛЭЭНЭ”Цувралын 2 дахь тоглолтын хожигдлын бурууг Кайри Ирвинг өөртөө хүл...
10/06/2024

КАЙРИ ИРВИНГ: “ХОЖИГДЛЫН ХАРИУЦЛАГЫГ БИ БҮРЭН ХҮЛЭЭНЭ”

Цувралын 2 дахь тоглолтын хожигдлын бурууг Кайри Ирвинг өөртөө хүлээнэ гэдгээ илэрхийлэв. “Лука ганцаараа биш гэдгийг би өөрт нь хэлэх болно. Тэр сэтгэл хөдлөлтэй, илүү ч сайн тоглож чадна гэдгээ мэдэрдэг залуу. Өнөөдрийн хожигдлын хариуцлагыг би хүлээх ёстой. Эхний 2 тоглолт миний тоглолтууд байсангүй. Шидэлтүүд маань болохгүй байсан. Иймэрхүү зүйлс таныг галзууруулж болох ч үнэндээ энэ бол сагсан бөмбөгийн нэг хэсэг юм. Болж буй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, өсөлт уналтыг хүлээн авах ёстой. Цуврал тоглолтуудад энэ бол хамгийн хэцүү байдаг. Маш сайн тоглохыг хүсэж байгаа нь ойлгомжтой. Ялангуяа Финалд тоглолт бүрд л сайн тоглохыг хүсдэг ч санаснаар болохгүй үе бий” гэжээ.

ЛУКА ДОНЧИЧ: “МИНИЙ АЛДСАН БӨМБӨГНҮҮД БИДЭНД ХОХИРОЛ УЧРУУЛЛАА”Финалын цувралын 2 дахь тоглолтын үеэр Лука Дончич Бостон...
10/06/2024

ЛУКА ДОНЧИЧ: “МИНИЙ АЛДСАН БӨМБӨГНҮҮД БИДЭНД ХОХИРОЛ УЧРУУЛЛАА”

Финалын цувралын 2 дахь тоглолтын үеэр Лука Дончич Бостоны эзэнтэй маргалдаад амжсан. Тоглолтын дараа Лука хэлэхдээ: “Уучлаарай, би Селтиксийн эзэн хэн гэдгийг мэдэхгүй юм. Хамгийн гол нь бид хожихын тулд цагаригт илүү олон бөмбөг оруулах хэрэгтэй байна. Би өнөөдөр хэт олон удаа бөмбөгөө алдлаа. Бас бид торгуулийн шидэлтийг ч олон алдлаа. Эдгээр зүйлс бидний тоглолтод үнэ цэнтэй. Мэдээж Бостонд маш сайн тоглогчид бий. Тиймдээ ч тэд улиралд хамгийн шилдэг амжилт үзүүлсэн баг. Олон гайхалтай тоглогчидтой. Гэхдээ хэнд ч амжилт гаргах боломж бий” гэжээ.

ЖРЬЮ ХОЛИДЭЙ: “БИ ИХ ТУСЧ ХҮН БОЛОХООР ЮУ Ч БАЙСАН ХИЙХ Л БОЛНО”Жрью Холидэй Бостон Селтикс багтаа эзлэх үүрэг, байр суу...
10/06/2024

ЖРЬЮ ХОЛИДЭЙ: “БИ ИХ ТУСЧ ХҮН БОЛОХООР ЮУ Ч БАЙСАН ХИЙХ Л БОЛНО”

Жрью Холидэй Бостон Селтикс багтаа эзлэх үүрэг, байр суурийн талаар хэлэхдээ: “Би их тусч хүн болохоор юу ч байсан хийх л болно. Энд би зөвхөн ялахын төлөө л ирсэн. Багийнхан маань хамтдаа ялалтад хүрч байна. Үүний тулд би чадах бүхнээ зориулах л болно. Гэхдээ юу ч гэж хэлсэн хамаагүй энэ бол Тэтум, Браун нарын баг. Үнэндээ тэдэнд тулгардаг асуудал, дарамт надад ирдгээс тэс өөр юм. Бид энэ хоёр залууг талбайд биеэ авч яваа байдлаар нь аль алийг нь үнэлэх ёстой. Ямар ч үед ялгаа байсаар л байна. Тэд чинь супер од тоглогчид. Миний хувьд тэдэнд тус болохоор л ирсэн хүн” гэжээ.

ЖЭЙЛЕН БРАУН: “ШҮҮМЖЛЭЛ ӨНӨӨДРИЙН НАМАЙГ БҮТЭЭСЭН”Жэйлен Браун шүүмжлэл, доромжлолыг сэдэл болгон ашигласан гэдгээ хэлжэ...
10/06/2024

ЖЭЙЛЕН БРАУН: “ШҮҮМЖЛЭЛ ӨНӨӨДРИЙН НАМАЙГ БҮТЭЭСЭН”

Жэйлен Браун шүүмжлэл, доромжлолыг сэдэл болгон ашигласан гэдгээ хэлжээ. “Намайг доромжилж, асуудал үүсгэж байна гэж бодсон бүхэн эцэстээ надад хамгийн хэрэгтэй хамгийн агуу адислал болж хувирсан. Сэлгээнд суулга, солилцоонд оруул гэх мэт ярианууд, хөгжөөн дэмжигчдийн доромжлол, надад илүү их мөнгө төлсөн, хэт өндөр үнэлэгдсэн гэх мэт үгнүүд. Энэ бүхэн өнөөдрийн намайг бүтээсэн юм. Энэ доромжлолууд миний ажилдаа хандах хандлагад нөлөөлсөн. Миний зан байдал ч нөлөөлсөн. Шүүмжлэл өнөөдөр намайг ийм хэмжээнд хүргэсэн зүйл” гэжээ.

ЛЕБРОН ЖЭЙМС: “БИ ЮУ БОЛООД БАЙГААГ ҮНЭНДЭЭ ОЙЛГООГҮЙ”ЛеБрон Жэймс өөрийн карьерын анхны Финалын цувралдаа хэрхэн тоглос...
09/06/2024

ЛЕБРОН ЖЭЙМС: “БИ ЮУ БОЛООД БАЙГААГ ҮНЭНДЭЭ ОЙЛГООГҮЙ”

ЛеБрон Жэймс өөрийн карьерын анхны Финалын цувралдаа хэрхэн тоглосон талаар дурсамжаа хуваалцлаа. “Би болж буй нөхцөл байдалд дэндүү их автсан байсан болохоор яг юу болоод байгааг бүрэн ойлгож амжаагүй. Дөнгөж 22 настай байлаа. Гэхдээ хамгийн чухал нь би талбайд гараад, хэцүү нөхцөл байдалд өөрийгөө оруулахгүй юм шүү л гэж бодож байсан. Илүү чөлөөтэй тоглож, зүгээр л тухайн мөчөөсөө таашаал авахыг хүссэн. Ер нь энэ насан дээрээ бол тэгэх ч ёстой юм шиг санагддаг. Харин түүнээс цааш нас ахих тусам илүү туршлага сууж, тэнд очих болгондоо тоглолтоо илүү сайн болгосоор байгаа мэт санагдаж байлаа. Тухайн үед дөнгөж 22 настай залуу хүү дасгалжуулагчаа би довтолъё, би хамгаалъя гэсэн шиг л бүхнийг хийх гээд байсан. Сагсан бөмбөгийн IQ, өөрийн эрч хүчээ харгалзан үзвэл Плэй-Оффын дарамтыг даван туулах чадвартай гэдэгтээ бол итгэлтэй л байсан. Мэдээж хэн ч бидэнд итгээгүй. 22 настай надад хэн ч итгээгүй. NBA-д орж ирээд 4 дэх жилдээ л Финалд тоглосон. Дорнод бүстээ бол бараг бүх томчуудыг хожсон. Хүчирхэг Пистонсыг хүртэл даваад, Финалд гарсан. Тухайн үед тэд чинь 5 дараалан бүсийн шигшээд гараад байсан баг. Би юу ч бодолгүй зүгээр л талбайд гараад, чаддаг бүхнээ хийж, эцсийн үр дүнг нь харахыг хүссэн. Ларри О’Брайны тэр том цомыг талбай дээрээ харах нь үнэхээр том туршлага болсон. Урьд нь би зурагтаар л тэр том цомыг харж байснаа санадаг. Тэгсэн би өөрөө дунд нь ороод тоглосон. Финалд юу болоод байгааг ч ойлгоогүй л дууссан. Гэхдээ би маш тайван, чөлөөтэй л тоглохыг хүсэж байсан” гэжээ.

ЖЭЙСОН КИДД: “ЭНЭ БОЛ ХОЁРЫН ЭСРЭГ ХОЁР ТОГЛООМ”Жэйсон Кидд дасгалжуулагч цувралын 2 дахь тоглолтод юу хийх төлөвлөгөөгө...
09/06/2024

ЖЭЙСОН КИДД: “ЭНЭ БОЛ ХОЁРЫН ЭСРЭГ ХОЁР ТОГЛООМ”

Жэйсон Кидд дасгалжуулагч цувралын 2 дахь тоглолтод юу хийх төлөвлөгөөгөө танилцуулав. “Бид өөрчлөлт хийх болно. Бостон Лукаг зогсоохын тулд бүхнийг хийж байгаа. Тэд түүний дамжуулалтуудыг хязгаарлаж, саад болж чадсан. Юунд тулд бидэнд Кайри байгаа билээ. Энэ бол хоёрын эсрэг хоёр тоглоом. Үүнийг ашиглах хэрэгтэй. Бостон хамгаалалтаа байнга сольж авч байгаа. Заслон тавих үед хамгаалагч шууд солигдож байгаа болохоор будагтай талбай руу орох зам бидэнд хэцүү байна. Одоо бид зөв байрлалыг авч, ашигтай шидэлтүүдийг зохион байгуулж хийх хэрэгтэй. Лука, Кайри нарт зай гаргаж өгөх нь чухал байна. Бид тэднийг эвгүй байрлалд оруулж хамгаална. Эхний тоглолтод бид аажмаар тоглолтоо олж эхэлсэн. Гэхдээ ийм байж болохгүй. Бид хожихыг хүсэж л байгаа бол эхний цохилтыг өгөх хэрэгтэй” гэжээ.

КАЙРИ ИРВИНГ: “АЛДСАН БОЛОМЖУУДЫН СИНДРОМД АВТАЖ БОЛОХГҮЙ”Кайри Ирвинг залуу тоглогчдод зөвлөгөө өгчээ. Осар Томпсон түү...
09/06/2024

КАЙРИ ИРВИНГ: “АЛДСАН БОЛОМЖУУДЫН СИНДРОМД АВТАЖ БОЛОХГҮЙ”

Кайри Ирвинг залуу тоглогчдод зөвлөгөө өгчээ. Осар Томпсон түүнээс шинэ улирал эхлэхэд хэрхэн сайн формтой байх талаар асуухад Кайри: “Алдагдсан боломжуудын синдромд автахгүй байхыг хичээх хэрэгтэй. Бид чинь өдөр бүр л тоглож, хийх ёстой даалгавар дээрээ ажиллаад сурчихсан хүмүүс. Аваргын төлөө шууд өрсөлдөхөд хангалттай бэлэн болоогүй ч хувь хүнийхээ үүднээс өөр зорилгыг өөртөө тавих хэрэгтэй. Дараа улирал гэхэд юунд хүрэхийг хүсэж байгаагаа тоймлоод үз. Ганцаараа эсвэл зүгээр л найзтайгаа хамт байх үе буюу хэн ч чамайг харахгүй байгаа тэр үеэс л бүх зүйл эхэлнэ. Завсарлага авах ёстой бол завсарла. Гэхдээ дараа нь маш шаргуу ажиллах хэрэгтэй. Учир нь шинэ улирал эхлэх үед бусдынхаа дэргэд бэлэн байх хэрэгтэй гэдгээ л ухамсарлах нь чухал юм” гэжээ.

ДИРК НОВИЦКИ: “МАШ ОЛОН ОНОО АВСАН, ЯМАР Ч ХАМГААЛАЛТГҮЙ Л ТОГЛОЛТ БОЛОХ БИЗ”Дирк Новицки Лука Дончичийн эсрэг тогловол ...
09/06/2024

ДИРК НОВИЦКИ: “МАШ ОЛОН ОНОО АВСАН, ЯМАР Ч ХАМГААЛАЛТГҮЙ Л ТОГЛОЛТ БОЛОХ БИЗ”

Дирк Новицки Лука Дончичийн эсрэг тогловол юу болох талаар хэлэхдээ: “Бидний хэн хэн нь бие биеэ хамгаалж чадахгүй гэж бол бодохгүй л байна. Хамгийн гол нь хэн түрүүлж бөмбөгийг авч, довтолгоо эхлүүлэх вэ гэдэг чухал байна. Мэдээж Лукаг хамгаална гэдэг надад маш хэцүү байх нь тодорхой. Тэр довтолгоонд дэндүү уян хатан тоглогч. Аль ч тал руу хөдөлж магадгүй. Дээр нь маш аюултай стэп-бэк шидэлт хийдэг. Гэхдээ миний ид үеийн тоглолт түүнд ч бас асуудал үүсгэх болно. Тийм болохоор бидний хоорондоо хийх тоглолт маш олон оноо авсан, хамгийн муу хамгаалалтын үзүүлэлттэй тоглолт л болох байх” гэжээ.

МЕЖИК ЖОНСОН: “СЭТГЭЛ ХӨДӨЛЖ БАЙНА. ЭНЭ БОЛ ЭРГЭЛТИЙН ЦЭГ”Коннектикутын их сургуулийн дасгалжуулагч Дэн Херлиг Лос Анжел...
08/06/2024

МЕЖИК ЖОНСОН: “СЭТГЭЛ ХӨДӨЛЖ БАЙНА. ЭНЭ БОЛ ЭРГЭЛТИЙН ЦЭГ”

Коннектикутын их сургуулийн дасгалжуулагч Дэн Херлиг Лос Анжелес Лэйкерс баг авахаар оролдож байгаа билээ. Тэгвэл энэ талаар Межик Жонсон: “Женни Басс, Роб Пелинка нар NCAA-ийн хошой аварга Дэн Херлиг дасгалжуулагчаа болгохоор холбогдож байгаа мэдээг сонссон. Сэтгэл их хөдөлсөн шүү. Лэйкерс бол томоохон байгууллага. Леброн, Дэвис болон бусад тоглогчид, хөгжөөн дэмжигчид, NBA-ийн хувьд энэ үйл явдал эргэлтийн цэг байх болно. Херли хангалттай сайн дасгалжуулагч болж чадах хүн. Би түүнийг энэ ажлыг хийгээсэй гэж хүсэж байгаа. Хамгаалалт болон довтолгооны систем нь маш сайн. Тоглогчид түүнийг хүндэлдэг, хүчирхэг зан чанартай хүн. Лэйкерсийн шаардлагад яг нийцнэ. Хүчтэй сагсан бөмбөг тоглохыг тоглогчдоос шаардаж чадах хүн” гэжээ. Сүүлд гарсан мэдээллээр Дэн Херли дасгалжуулагчид ямар хэмжээний эрх мэдэл, шийдвэр гаргах боломжийг өгөхөөс хамаарч Лэйкерсийн дасгалжуулагч болох эсэхээ шийдэх гэнэ. Лэйкерс түүнд 8 жилийн 100 сая долларын гэрээ санал болгохоор бэлтгэж байгаа юм.

ДИРК НОВИЦКИ: “ДОНЧИЧ ЯМАР Ч ХЭВ МАЯГТ ДАСАН ЗОХИЦОЖ ЧАДНА”Далласын домог Дирк Новицки Лука Дончичийг олон талт ур чадва...
08/06/2024

ДИРК НОВИЦКИ: “ДОНЧИЧ ЯМАР Ч ХЭВ МАЯГТ ДАСАН ЗОХИЦОЖ ЧАДНА”

Далласын домог Дирк Новицки Лука Дончичийг олон талт ур чадвартай гэжээ. Учир нь Шакил О’Нил түүнээс Лука өмнөх үеийн сагсан бөмбөгт дасан зохицож чадах байсан уу гэж асуусан юм. Дирк хэлэхдээ: “Тийм ээ, түүнийг чадна гэж бодож байна. Та өөрөө түүний тоглолтыг ойроос үзсэн хүн. Тэр маш том биетэй, нуруулаг залуу. Биеийн хувьд ч хүчирхэг. Түүнээс нуруу нам хамгаалагчид түүний эсрэг шийтгэгдэх болно. Тэр чам руу нуруугаа харуулаад, мөрөө наахад л бүх зүйл дуусах болно. Дээгүүр чинь л тоглоно. Бидний үеийн хуучны тоглолтууд хүчний тоглолт их шаарддаг байсан болохоор Лука тэр үед тоглосон бол маш сайн дасан зохицох байсан. Түүний шидэлтүүд ч гэсэн аль ч үед сайн хэвээр л байх болно. Үхлийн цохилт мэт. Лука маш олон талын чадвартай, биеийн өгөгдөлтэй болохоор аль ч үеийн сагсан бөмбөгт сайн тоглолт үзүүлж чадах байсан” гэжээ.

ЛЕБРОН ЖЭЙМС: “БОСТОНЫ БӨМБӨГНИЙ ШИЛЖИЛТИЙГ ДУТУУ ҮНЭЛЖ БАЙНА”ЛеБрон Жэймс Бостон Селтикс багийн бөмбөгний шилжилтийг ма...
08/06/2024

ЛЕБРОН ЖЭЙМС: “БОСТОНЫ БӨМБӨГНИЙ ШИЛЖИЛТИЙГ ДУТУУ ҮНЭЛЖ БАЙНА”

ЛеБрон Жэймс Бостон Селтикс багийн бөмбөгний шилжилтийг магтсан байна. “Хүмүүс Бостоны бөмбөгний шилжилтийг анзаардаггүй, дутуу үнэлдэг. Тэд байршсан хамгаалалтын эсрэг маш сайн дамжуулалтуудаар довтолгоогоо дуусгадаг. Үнэндээ тэднээс хоёр тоглогч л хувийн тоглолт үзүүлж байгаа. Тэтум, Браун хоёр дээр зарим үед Пэйтон Причард л нэмэгдэж, хувийн тоглолт үзүүлдэг. Үлдсэн бүх тоглогчид нь багаар тоглодог. Тэд үнэхээр сайн бөмбөгөө шилжүүлдэг баг. Тэд шугамын гадна 45 градусын шугам өнцөг дээр дамжуулалтуудаа хийж, хамгаалалтыг задалдаг. Ийм бөмбөгний шилжилт дээр гурваас 40%-тай шиддэг 5 тоглогч хамт байгаа нь тэднийг бүр ч аюултай довтолгоотой болгож байна. Хүмүүс үүнийг анзаарахгүй, дутуу үнэлэх юм” гэжээ.

КАЙРИ ИРВИНГ: “ҮЗЭГЧИД АРАЙ ЧАНГА ХҮЛЭЭН АВАХ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙЛАА”Финалын эхний тоглолтод хуучин баг Селтиксийн фенүүд...
07/06/2024

КАЙРИ ИРВИНГ: “ҮЗЭГЧИД АРАЙ ЧАНГА ХҮЛЭЭН АВАХ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙЛАА”

Финалын эхний тоглолтод хуучин баг Селтиксийн фенүүд нь хэрхэн хүлээн авсан талаар Кайри Ирвинг: “Эцсийн эцэст энэ бол зүгээр л сагсан бөмбөг. Би аль хэдийн энэ ордонд тоглоод үзчихсэн. Бүх зүйлд нь дассан хүн. Өмнө нь Бостонд тоглож байсан болохоор арай өөр уур амьсгал дунд л байсан байх. Тэр үед надаас ч ахмад туршлагатай хүмүүс байсан. Одоо бол би өөрөө тэр ахмад дайчин нь болчихсон байна. Сүүлийн жилүүдэд Бостон хотод Плэй-Оффт тоглох, улирлын тоглолтод тоглох гээд бүх уур амьсгал адилхан л байсан. Өнөөдөр үзэгчид илүү чанга дуу чимээтэй хүлээн авах байх гэж бодож байлаа. Дараагийн тоглолтод миний хийх зүйлд өөрчлөлт орохгүй. Үзэгчид намайг бухимдуулж, багийнхныг минь шатаах гэж оролдох л болно. Гэхдээ дахин хэлэхэд бид тоглолтдоо л анхаарлаа хандуулах нь чухал юм. Надад өнөөдөр олон удаа тухтай довтлох боломж гарсан ч бөмбөг яагаад ч юм самбар онож, зүүн эсвэл баруун тийшээ чиглээд байлаа. Дараагийн удаад үүнийг бодолгүй зүгээр л өөртөө итгэлтэй байж, тэнцвэрээ хадгалах нь чухал байна. Финал гэдэг бол улирлын хамгийн сайхан үе. Хоёрхон баг үлдлээ. Энэ уур амьсгал хэвээр байх л болно. Тийм болохоор тоглолтын төлөвлөгөөндөө анхаарч, өөрсдөдөө итгэж, шидэлтүүдээ оруулах л ажил үлдэж байна” гэжээ.

ЖЭЙСОН КИДД: “БИД БӨМБӨГИЙГ ХӨДӨЛГӨХ НЬ ЧУХАЛ БАЙНА”Цувралын эхний тоглолтын хожигдлын дараа Жэйсон Кидд дасгалжуулагч ө...
07/06/2024

ЖЭЙСОН КИДД: “БИД БӨМБӨГИЙГ ХӨДӨЛГӨХ НЬ ЧУХАЛ БАЙНА”

Цувралын эхний тоглолтын хожигдлын дараа Жэйсон Кидд дасгалжуулагч өөрийн бодлоо хэллээ. Даллас өнөөдөр багаараа 10-аас бага оновчтой дамжуулалт өгсөн нь сүүлийн 58 жилийн финалын тоглолтод ийм бага дамжуулалт өгсөн 3 дахь баг болсон юм. Жэйсон Кидд энэ талаар хэлэхдээ: “Өнөөдөр бид тэдэнд итгэл өгчихсөн. Тэд хамгаалалтаа сайн хийж, бидний тоглолтыг хүндрүүллээ. Бид боломжууд үүсгэсэн ч бөмбөг цагаригт орсонгүй. Хамгийн чухал нь бид бөмбөгийг илүү хөдөлгөх хэрэгтэй байна. Хэн нэгний гарт бөмбөг дэндүү удаан гацлаа. Дараагийн тоглолтод бид илүү сайн байх болно. Бостон ямар нэг шалтгаан байсан болоод л лигийг тэргүүлсэн баг. Тэд өөрсдийн гэсэн тоглолтын арга барилтай, өндөр түвшний баг. Энэ шатанд тоглох туршлага дутмаг гэдэг зүйлийг бид шалтаг болгож болохгүй. Бид сагсан бөмбөгийн тухай ярьж байна. Ням гарагт бид илүү сайн сагсан бөмбөг л тоглох ёстой” гэжээ.

ЛУКА ДОНЧИЧ: “ГОЛ ЗОРИЛГО БОЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД 4 ЯЛАЛТ БАЙГУУЛАХ”Финалын цувралын эхний тоглолтдоо хожигдсоны дараа Лука ...
07/06/2024

ЛУКА ДОНЧИЧ: “ГОЛ ЗОРИЛГО БОЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД 4 ЯЛАЛТ БАЙГУУЛАХ”

Финалын цувралын эхний тоглолтдоо хожигдсоны дараа Лука Дончич: “Өмнөх цувралуудын эхний тоглолтыг хожигдлоор эхлэх үед ямар байсныг одоо бол санахгүй л байна. Энэ чинь сагсан бөмбөгийн цуврал. Нэг бол хожно, үгүй бол хожигдоно. Гол зорилго нь хамгийн түрүүнд 4 ялалт авах явдал юм. Тийм болохоор одоо бид дараагийн тоглолтод бэлтгэж эхэлнэ. Энэ ялагдлын дараа өөртөө итгэлтэй хэвээр байна уу? гэвэл мэдээж тийм. Өөрөөр бол биднийг эргэлзэж эхэлсэн үү гэж хэлмээр байгаа байх. Тийм зүйл байхгүй” гэжээ.

КРИСТАПС ПОРЗИНГИС: “ӨНӨӨДӨР БИ ӨӨРИЙГӨӨ МАШ САЙН ГЭДГЭЭ ОЙЛГОЛОО”Кристапс Порзингис бэртлээс эргэн ирсэн талаараа: “Өнө...
07/06/2024

КРИСТАПС ПОРЗИНГИС: “ӨНӨӨДӨР БИ ӨӨРИЙГӨӨ МАШ САЙН ГЭДГЭЭ ОЙЛГОЛОО”

Кристапс Порзингис бэртлээс эргэн ирсэн талаараа: “Өнөөдөр би өөрийгөө маш сайн гэдэгтээ их итгэлтэй боллоо. Би төгс биш ч гэсэн иймэрхүү тоглолт үзүүлэхэд багтаа маш их тус болж чадна гэдгээ ойлголоо. Анх гэмтэл аваад талбайг орхин гарах үед хөгжөөн дэмжигчдээс маш том үүрэг хариуцлага, итгэлийг мэдэрч байлаа. Өнөөдөр миний судсаар цус биш адреналин урсаж байсан байх” гэжээ.

ЖЭЙСОН ТЭТУМ: “ТОГЛОЛТ БҮРД 35 ОНОО АВАХЫГ ХҮСДЭГ Ч БИ ТҮҮНЭЭС ИЛҮҮГ АВЧИРДАГ”Жэйсон Тэтум өөрийгөө мэргэн бууч бус хари...
07/06/2024

ЖЭЙСОН ТЭТУМ: “ТОГЛОЛТ БҮРД 35 ОНОО АВАХЫГ ХҮСДЭГ Ч БИ ТҮҮНЭЭС ИЛҮҮГ АВЧИРДАГ”

Жэйсон Тэтум өөрийгөө мэргэн бууч бус харин олон талт тоглогч гэж хэллээ. “Энэ багтаа миний хийх ажил бол бүхнийг хийх юм. Хэрвээ би тэр даалгавраа биелүүлж чадвал баг маань хожих магадлал илүү өндөр болно. Тийм болохоор би өөрийгөө оноо түүгч, мэргэн бууч гэж боддоггүй. Хүмүүс намайг тоглолт бүрд 35 оноо аваасай гэж хүсдэг. Гэхдээ сагсан бөмбөгт түүнээс ч илүү олон зүйл байдаг. Би тэр бүхнийг тоглолтод авч ирэхийг эрмэлздэг юм” гэжээ.

АЛЬ ХОРФОРД: “ЗАЛУУ ТОГЛОГЧДЫН АВЬЯАС ҮНЭХЭЭР ОНЦГОЙ”Бостоны ахмад туршлагатай тоглогч Аль Хорфорд орчин үеийн тоглогчды...
06/06/2024

АЛЬ ХОРФОРД: “ЗАЛУУ ТОГЛОГЧДЫН АВЬЯАС ҮНЭХЭЭР ОНЦГОЙ”

Бостоны ахмад туршлагатай тоглогч Аль Хорфорд орчин үеийн тоглогчдын авьяасыг магтжээ. Түүнээс Жабари Смит залуу тоглогчдын тухай асуусан юм. “Өнөөгийн залуусын авьяас чадвар үнэхээр онцгой. Жишээ нь би NBA-д орохын тулд маш их зүйл суралцах ёстой байсан. Үндсэн ойлголт, ур чадвар, техникээ сайжруулах ёстой байсан. Гэтэл одоо лигийн шинэ залуус маш сайн бэлтгэгдсэн орж ирж байна. Хэрвээ миний үед байсан бол гурваас шидэж, бөмбөг залахаас өөр ямар ч ойлголтгүй хүн олон байсан юм. Сагсан бөмбөг ийм хол явж, ингэж өндөр хөгжиж байгаа нь намайг гайхшируулдаг” гэжээ.

ШАКИЛ О’НИЛ: “БИ ЛЕБРОН ЖЭЙМСТ АТААРХДАГ”Шакил О’Нил өнөө цагийн шилдгүүдэд өөр өөр шалтгаанаар цагаахан атаархдаг гэдгэ...
06/06/2024

ШАКИЛ О’НИЛ: “БИ ЛЕБРОН ЖЭЙМСТ АТААРХДАГ”

Шакил О’Нил өнөө цагийн шилдгүүдэд өөр өөр шалтгаанаар цагаахан атаархдаг гэдгээ хэлжээ. “Атаархал намайг хурцалж, зоригжуулдаг юм. Жишээ нь би Стеф Көррид атаархдаг. Би ч бас түүн шиг цагариг руу сайн шиддэг болмоор л байна. Бас Клэй Томпсонд ч атаархдаг. Миний үсрэлттэй шидэлтүүд түүн шиг сайхан харагддаг ч болоосой. Бас би ЛеБронд атаархдаг. Тэр бараг л тэрбумтан хүн. Харин би тийм биш. Гэхдээ атаархал гэдэг зүйлийг би үзэн ядалт болгон хувиргадаггүй юм. Түүний оронд би өөрийгөө хөгжүүлэх сэдэл болгон ашигладаг” гэжээ.

КАЙРИ ИРВИНГ: “ЗАЛУУ БАЙХАД БИДНИЙ ХАРИЛЦААНД СААД БОЛСОН ЗҮЙЛС БИЙ”Саяхан ЛеБрон Жэймс Кайри Ирвингийг магтаж ярьсан би...
06/06/2024

КАЙРИ ИРВИНГ: “ЗАЛУУ БАЙХАД БИДНИЙ ХАРИЛЦААНД СААД БОЛСОН ЗҮЙЛС БИЙ”

Саяхан ЛеБрон Жэймс Кайри Ирвингийг магтаж ярьсан билээ. Тэгвэл Кайри үүний хариуд: “Намайг ингэж үнэлсэнд би түүнд маш их талархаж байна. Мэдээж хэрэг би нас залуу, амьдралынхаа тэс өөр цэг дээр байсан үед бидний харилцаанд асуудал гарч байсан. Тэр ч бас залуухан байсан. Одоо бол бид аль аль нь төлөвшсөн. Түүнтэй хамтдаа хүрсэн амжилтдаа би маш их талархаж явдаг юм. Намайг нас залуу байхад бидний харилцаанд ямар нэг зүйл саад болсон л гэж би боддог. Одоо бол би эр хүний хувьд, өөрийгөө хэрхэн мэдэрч, тав тухтай байх, байр сууриа ойлгож бат зогсох, итгэл үнэмшил, хаанаас гарч ирсэн зэрэг зүйлсээ нээлттэй хэлж, харилцан ойлголцдог болсон юм шиг санагддаг. Ингэж бидний харилцаа эргээд тэс өөр болж чадсан. Бид зүгээр л бие биеэ хүндэлдэг. Түүний манлайлах чадвар, арга барил үнэхээр гайхалтай. Би түүнээс насан туршдаа талархаж явах ёстой юм байна гэдгийг сурсан. Түүнийг миний талаар ярих үед бид хамтдаа хожиж, хожигдож, бие биеэ хурцалж, сайн тоглохыг шаардаж байсан тэр мөчүүд шууд санаанд орсон. Одоо бол бид гэр бүлийн хүрээнд талбайн гадна маш сайн харилцаатай байдаг шүү” хэмээжээ.

ЖЭЙСОН ТЭТУМ: “ТҮҮХЭН ДЭХ ШИЛДГҮҮДИЙН ЗАРИМ НЬ БОСТОНЫ ӨМСГӨЛТЭЙ БАЙСАН”Жэйсон Тэтум Финалын цуврал эхлэхийн өмнө асар и...
06/06/2024

ЖЭЙСОН ТЭТУМ: “ТҮҮХЭН ДЭХ ШИЛДГҮҮДИЙН ЗАРИМ НЬ БОСТОНЫ ӨМСГӨЛТЭЙ БАЙСАН”

Жэйсон Тэтум Финалын цуврал эхлэхийн өмнө асар их дарамт мэдэрч байгаа гэдгээ хэлжээ. “Бид аваргын тугийг ордондоо өлгөсөн баг. 17 удаа. Түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчдын зарим нь энэ багийн өмсгөлийг өмсөж явсан. Өөрийн мөрөөдлийн төлөө тэдний гаргасан замыг дагаж яваадаа бид бахархаж байгаа. Хэрвээ Бостоны өмсгөлийг өмссөн шилдгүүдийн эгнээнд нэгдэхийг хүсэж л байгаа бол тэд бүгд аварга болсон гэдгийг санах ёстой. Мэдээж бид улирал бүр л энэ тавцанд зогсож байхыг хичээдэг. Ялангуяа Селтикс бол бусад багуудаас ч тэс өөр түвшинд өндөр хүлээлттэй байдаг баг. Зөвхөн онцгой тоглогчид л энэ багт удаан тоглож, энэ гайхалтай уур амьсгалыг мэдэрч чадна. Миний хувьд ирээдүйн талаар нэг их боддоггүй юм. Зөвхөн яг одоо, энэ цаг үедээ л байхыг хүсдэг. Учир нь ирээдүйг бодвол илүү их дарамт мэдрэх болно. NBA-ийн шигшээ цувралын өмнө бид ирээд байна. Сайхан цуврал болох байх. Ямартаа ч бид энэ тавцанд хүрч чадлаа. Надад аварга цолонд хүрэх 2 дахь боломж гарч ирлээ. Багийнхан болон гэр бүлийнхэнтэйгээ хамт энэ боломжийг ашиглахыг л хүсэж байна” гэжээ.

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nyambayar posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share