04/04/2024
Миний бие И.Мишээл нь Ц.Сарнай( Sweetymotion хамтлагийн дуучин) Б.Чинбат( МУГЗ) гэх хүмүүстэй 7,8 жилийн амьдралаа үрээд, сэтгэл санаа, мөнгө төгрөгөөрөө хохироод эцэст нь хамтран ажиллахаа больсон нь үнэн.
Мэдээж намайг анх тоож санал тавьж, би ч сонгож хамтын ажил эхлэсэн(тэр үед өөр олон газраас санал ирсэн боловч эдгээр хүмүүст итгээд сонгосон)
Энэ хоёр хүн олон нийтийн дунд асар сайн сайхнаар яригдаж, хүндлэгддэг тул хоорондоо гарсан асуудлаа бусдад дэлгэж ах эгчийгээ адлуулахыг хүсдэггүй байв. 3 охидууд нь миний төрсөн дүүгээс ялгаагүй, өсгөлцөж харж ханддаг байсан учир бас дүү нарыгаа бодоод чимээгүй байсан юм шүү. Асар удаан бодож, тунгааж, хүлээж зориг гарган үүнийг бичив.
Энэ бүх цаг хугацаанд гэрт нь цэвэрлэгч, цүнх баригч, хүүхэд асрагч, жолооч, түшээ хийсээр цаг хугацаа өнгөрсөн. Тэдний гэр бүлд туслах хүн хүч хэрэг болсон,өвчин зовлон ч тохиосон бүх цаг үед нь хамт байж хамаг сэтгэл, алтан цагаа зориулсан юм шүү. Гэр бүл, хамаатан садан, найз нөхөд тэр ч бүү хэл урлагийн ойр байсан ах эгч нар маань ч мэдхийн дээдээр мэднээ.
Мөн надад санал тавьсан олон хувь уран бүтээлчид, продакшинуудтай уран бүтээл хийж, хамтран ажиллахыг минь зөвшөөрдөггүй хааж боодог байсан.
Инээсэн, мэндэлсэн, бараг зөрөөд өнгөрсөн хүнтэй намайг хардаж есөн бусаараа доромжлуулж, хүсэхгүй байгаа зүйлээ илэрхийлэх, санал бодлоо хэлэх, уран бүтээл хийж өгөхийг хүсэх, зүгээр л бараг оршиж байхдаа ч Чинбат гэж хүнд хараалгуулж маш их дарамт дунд байсан. Урт хугацаанд сэтгэл санаагаар унаж, амиа хорлох бодол ч орж ирж байсан хүнд хэцүү цаг надад бий.
Энэ тухай Сарнай эгчид хэлж тусламж гуйхад нөхөрөө өмөөрч, УРЛАГТ УГААСАА ИЙМ ХАТУУ БАЙДАГ, БИД НАР Ч ТУУЛААД ГАРСАН гэж амыг минь барьдаг байсан. Эцэст нь иргэн Чинбат нь миний биед халдаж, зодож миний итгэл цаашдын ажил түүгээр эцэслэгдсэн (гэрчтэй).
Мөн ээж дүү 2 луу маань танай охиныг урлагт хэн ч биш болгоно, гишгэх газаргүй болгоно гэх санаатай дарамталсан, бусад дуучид, уран бүтээлчдыг доромжилсон, хаана ч хэзээ ч болоогүй зүйлсийг бичсэн мессежүүд нь одоо ч бий.
Мөн 2 ч удаа намайг ажил ярих нэрийдлээр танихгүй эрэгтэй хүнтэй уулзуулж орхиж зугтаж байсан, сүүлд л би үүний учрийг тунгааж олов. Би харамсалтай нь тэдний бодсон шиг, ашиглаж болно гэж зорьсон хүн нь биш байв.
7-8 жилийн хугацаанд 4 дуу хийж өгсөнөөс 1 нь хулгайн дуу байсан учир устгасан болно. 1 дууных нь клип нь таалагдаагүй учир ахиж шинээр хийх зорилгоор устгасан. Бусад дуунууд болон хийж байсан дуунуудыг ашиглах, дуулах эрхийг хаасан тул өөрийн Youtube сувгаас устгах нь зүй ёсны хэрэг бизээ.
Мэдээж бичигдээгүй хуулиар урлагт олон жил байснаараа, надаас ах эгч гэдгээрээ эдгээр хүмүүсийн зөв, харин миний буруу болоод дуусах бизээ.
Ямар ч байсан надаас өөр хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн, урлагт хөл тавих гэж байгаа хүүхдүүдэд ахиж бүү зовлон болоорой гэж хүсье. Чадахгүй бол чадахгүй, чадах бол чадах аа үнэнчээр хэлдэг, хүний амьдралд гай болдоггүй байгаасай.
Мөн миний нэр хүндийг ашиглаж дууны албумыг нь хийж өгнө гэж хөрөнгө оруулалт авсан 100 давсан сая төгрөгөө хүмүүст нь буцааж өгөөрэй. (Тэндээс би нэг төгрөгийг ч уран бүтээлдээ ашиглаагүй болно) Мөн миний тоглолтын орлогоос( мэдээж тэдний зохиосон дуу биш ковер дуу дуулж олсон орлого) зээлж авдаг байсан мөнгийг эргүүлж өгөхийг найрсагаар хүсье. Би мөнгө тарьдаг хүн биш. Чаддаг хүмүүст нь төлөх ёстойгоо төлөөд дуунуудаа одоо хиймээр байна.
( Ингэж бичиж байгаа нь тэдгээр хүмүүстэй холбогдох ямар ч арга байхгүй бүтэн 1 жилийн хугацаанд танихгүй дугаараас залгасан ч тасдаад блок хийдэг, тааралдаад ярилцах гэхээр зугтдаг ч "сайтуудад худал ярилцлага өгч" надтай холоос харилцахыг хүсэж байна гэж ойлгосон учир ингэхээс өөр арга байсангүй)
Мөн залуучууд ч бас хэнтэй хамтран ажиллахаа сайтар судлаж, төлөвлөөрэй гэж зөвлөе. Урлагт байгаа ах эгч нар бүгд мэдээж ийм биш надад зөвлөж туслаж байсан хүмүүс маш олон бий. Би л азгүй байж.
Мөн нийгэмд хэрүүлийн чанартай пост хийж байгаад та бүхнээсээ гүнээ хүлцэл өчье. Энэ маань нэг талаараа олон залуу уран бүтээлчдэд анхааруулга болоосой гэж хүслээ.
Шинэ залуу бидний үеэс эхлээд зэрэг хоорондын дарлал, хүчирхийлэл дуусаг.
Хүндэтгэсэн Мишээл
( Эвэрээ ургахаар эхийгээ мөргөдөг ишиг биш байгаа шүү би 😊)