Soyombo online TV

  • Home
  • Soyombo online TV

Soyombo online TV СОЁМБО ЦАХИМ СУВАГ

МАЛЧНЫ ТУХАЙ ХУУЛЬ 1 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ХЭРЭГЖИЖ БАЙНА .👍 Малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан ...
15/01/2025

МАЛЧНЫ ТУХАЙ ХУУЛЬ 1 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ХЭРЭГЖИЖ БАЙНА .
👍 Малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах;
👍 Малчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулах, зээлийн хөнгөлөлт үзүүлэх;
👍 Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас малчин ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, түүнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь Засгийн газрын нөөц сангаас олгох;
👍 Гамшигт болон аюулт үзэгдэлд нийт мал сүргийнх нь 50 хувиас доошгүй нь өртсөн малчин өрх, эсхүл хонин толгойд шилжүүлснээр 250 хүртэл малтай, эсхүл 16-40 хүртэлх насны малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хамруулах;
👍 Хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх гэх мэт Малчдад чиглэсэн төрөөс авч хэрэгжүүлэх бодлогыг тодорхой болгожээ.

13/01/2025
АЖИЛД УРЬЖ БАЙНА👇
12/01/2025

АЖИЛД УРЬЖ БАЙНА👇

Сайн байцгаана уу ?❄️🤍🏐❤️” Qwant&Queen ball ~Winter camp Kids Training өвлийн волейболын 🏐 сургалт✨🇲🇳Өвөрхангай  аймгийн...
02/01/2025

Сайн байцгаана уу ?❄️🤍🏐❤️

” Qwant&Queen ball ~Winter camp Kids Training өвлийн волейболын 🏐 сургалт✨

🇲🇳Өвөрхангай аймгийн Арвайхээр🙌

❤️Уг хөтөлбөр маань сүүлийн 4 жил
Улаанбаатар хот , Дорноговь Сайншанд , Хэнтийн Бор-Өндөр, Төв аймгийн Баянчандмань ,Ховдын Мөст сум зэрэг олон газар хэрэгжиж ирсэн бөгөөд
🏐🏐🏐🏐Волейболын мэргэжлийн анхан , дунд болон ахисан шатны сургалт+ Гоо зүй ,Хөнгөн атлетикийн нэмэлт хөтөлбөртэй билээ.

Энэхүү сургалтыг Хүүхдийн волейболын дасгалжуулагч Пүрэв-Од Булгаа удирдан явуулна.💞

❤️Зөвлөх дасгалжуулагчаар

❤️Урилгаар 🏐ОУХМ квант клубийн үүсгэн байгуулагч 🏐СМ М.Оюунтуяа

❤️Төв миг Клубын Тамирчин Д.Алтангэрэл
Нар ирж волейболын спортыг мэргэжлийн түвшинд шалгарсан хөтөлбөрийн дагуу заах болно.🤩🙌🥰

Үндсэн хөтөлбөр:
✅ Волейболын анхан болон дунд
✅ Хөнгөн атлетикийн суурь техник
Насны ангилал:
✅ 6-12👦🏻👧🏻
Нэмэлт хөтөлбөр:
✅ Гоо зүйн сургалт

1.3наас-13ныг дуустал Өдөр бүр 4 цагийн эрчимжүүлсэн сургалт бэлтгэл.🏐🙌🏻✨💞

Сургалтад хамрагдсан хүүхдүүдийн хооронд аварга шалгаруулах тэмцээн🎉

🎁Хүүхэд бүрээс биеийн хэмжээ авч өөрийнх нь хүссэн хувийн дугаартай волейболын өмсгөл хийлгэж бэлэглэнэ.😇💖

☑️Сургалтын төлбөр : 250.0₮
Төлбөр төлөх,Бүртгэл баталгаажуулах :Б.Пүрэв-од
Хаанбанк 5009666099 Тоот дансанд нэр утасны дугаарыг бичиж шилжүүлэн баталгаажуулна аа.

Хүүхдийн тоо хязгаартай

Байршил: ЕБ-н 2-дугаар сургуулийн спорт заал.(Шинэ)

☎️Холбоо барих - 99398823

30/12/2024

Арвайхээр хотын шинэ жилийн арга хэмжээ 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 18:00-22:00 цагт наадмын талбайд зохион байгуулагдана.

Шинэ жилийн арга хэмжээнд өвлийн өвгөн цасан охид, үлгэрийн баатрууд, амьд хөгжмийн хамтлаг, DJ, гэрэл зургийн үйлчилгээ таныг хүлээж байна.

Иргэд та бүхнийг нэгдсэн шинэ жилийн арга хэмжээнд хүрэлцэн ирж он гарах торгон мөчийг хамтдаа угтахыг урьж байна.

2025 ОНЫ 1 САРЫН 1-НЭЭС ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ ЭХЛЭХ ХУУЛИУДААС БАГЦЛАН ХҮРГЭЖ БАЙНА.1. Монгол Улсын 2025 оны төсвийн ...
25/12/2024

2025 ОНЫ 1 САРЫН 1-НЭЭС ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ ЭХЛЭХ ХУУЛИУДААС БАГЦЛАН ХҮРГЭЖ БАЙНА.

1. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай https://www.parliament.mn/nn/63645/

2. Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай- https://legalinfo.mn/mn/detail?lawId=17141379332791...

3. Малчны тухай хуулийн 12 дугаар зүйлийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140718292011

4. Төрийн болон орон нутгийн өмчийн Тухай хуульд нэмэлт, өөрчлөлт Оруулах тухай https://www.parliament.mn/nn/63645/

5. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай https://www.parliament.mn/nn/63645/

6. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай https://www.facebook.com/photo.php?fbid=876800591231592&set=pb.100067049763166.-2207520000&type=3

7. Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай https://legalinfo.mn/mn/detail?lawId=17141370719561...

8. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай https://legalinfo.mn/mn/detail?lawId=17141371365261...

9. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140722436571

10. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль Дагаж мөрдөх огноо: 2025-06-01 https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140723492761

📕  Монгол улсад Эмэгтэйчүүдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Эмэгтэйчү...
18/12/2024

📕 Монгол улсад Эмэгтэйчүүдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос эрхлэн гаргасан хувь хүний хөгжлийн "Анзаарахуй Дадуулахуй" ном худалдаанд гарлаа.

💱 Үнэ. 2️⃣5️⃣0️⃣0️⃣0️⃣ төгрөг
💱 Дансны дугаар.5️⃣5️⃣6️⃣4️⃣1️⃣8️⃣5️⃣3️⃣9️⃣1️⃣ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо Өвөрхангай салбар
💱 Гүйлгээний утга: Утасны дугаар

📌 Арвайхээр хот Бумбат худалдааны төвийн "Гар утасны худалдаа" ны лангуу
📌 Бизнес хөгжлийн төвийн байрны 307 тоот аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны байр
📌 Хархорин, Сант сумын Эмэгтэйчүүдийн холбоо
📌 Хүргэлтээр гэсэн нөхцөлөөр худалдана.

✍️ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо-Өвөрхангай аймаг

17/12/2024

Томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлтийн нөхцөл байдлын талаар...

Арвайхээр сумын хэмжээнд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан сумын Засаг дарг...
06/12/2024

Арвайхээр сумын хэмжээнд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан сумын Засаг даргын захирамж гарч, сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч, ажил олгогч нарт үүрэг өглөө.
Тодруулбал,
👍ЕБС, СӨББ-ын багш, суралцагчдын ирц болон шинж тэмдгийн тандалтыг өдөр бүр хийх,
👍Олон нийтийг хамарсан арга хэмжээг хязгаарлан цомхон хэмжээнд зохион байгуулах
👍 Томуу, томуу төст өвчний улмаас 5 хүртэлх насны хүүхдээ асарч буй эцэг эх, асран хамгаалагчдад 3 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох
👍Худалдаа, үйлчилгээ, банк санхүүгийн байгууллагууд үйлчлүүлэгдэд урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэх, амны хаалтыг тогтмол зүүхийг уриалж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

05/12/2024

Гүүр төрийн мэдээллийн хөтөлбөрөөр....
Эрчим хүч-2 төслийн хүрээнд Өвөрхангай аймагт хийгдэж буй ажлууд, түүний явцын талаар тодрууллаа

🎶🎼Дуу хөгжимд дуртай та бүхний хэзээний сайн мэдэх “ULNoise” энтертайнмент цоо шинэ тэсрэлтийг хийхээр  #КОМПАНИ  болон ...
05/12/2024

🎶🎼Дуу хөгжимд дуртай та бүхний хэзээний сайн мэдэх “ULNoise” энтертайнмент цоо шинэ тэсрэлтийг хийхээр #КОМПАНИ болон өргөжин үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.🔥
✅Тайзны засал
✅ Хөгжмийн дугаралт
✅Гэрлийн тоглолт
✅Лед дэлгэцийн дүрсийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэхээс гадна
Видео шторк контент, Тоглолт, Хурим найр , Шинэ жил , баяр ёслол, албан ёсны хурал цуглааныг мэргэжлийн баг хамт олон чанарын өндөр гүйцэтгэлтэй хийж байна💯💯💯

🎆🎆🎆

☎ 8⃣8⃣1⃣0⃣8⃣0⃣2⃣4⃣

🎉Өвөрхангайн бүсгүйчүүдэд өнгө нэмсэн загварлаг чанартай бэлэн хувцасыг өргөн сонголттой худалдаалдаг TALST Shop Uvurkha...
26/11/2024

🎉Өвөрхангайн бүсгүйчүүдэд өнгө нэмсэн загварлаг чанартай бэлэн хувцасыг өргөн сонголттой худалдаалдаг TALST Shop Uvurkhangai дэлгүүрийн үргэлжилж байна.💃🎉

Үйл ажиллагаагаа өргөтгөн үйлчлүүлэгчдийнхээ мэдрэмж сонголтод нийцсэн сонголт бүхий тансаг орчин, тав тухтай салбараа нээж байгаа дэлгүүрийн хамт олонд баяр хүргэе👏👏👏

24/11/2024

Аман билэг, Соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх их үйлсийг түүчээлэн буй Ерөөлч, магтаалч Г.Өнөболдыг "ОНЦОЛЪЁ" нэвтрүүлгийн зочноор урилаа💯

22/11/2024

ХАНДИВЫН ДАНС
ГОЛОМТ БАНК: 6005143580
ХААН БАНК: 5310903209 /Г.ЧУЛУУНДОРЖ/
2024 ОНЫ 7-р сард цусны цагаан эсийн хорт хавдрын онош тогтоогдож донорийн оролцоотой Чөмөгний эс суулгах хагалгааг Энэтхэг улсад хийлгэх шаардлагатай болсон бөгөөд уг хагалгаанд 800,000,000 /найман зуун сая/ төгрөг шаардлагатай тул элэг нэгт ахан дүүсээсээ сэтгэлийн хандив хүсэж байна🙏🙏🙏
Залуу гэр бүлийн бүтэн амьдралын төлөө монгол түмэн минь тусламжийн гараа сунгана уу.

Ширээний теннисний Ахмадын аймгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тэмцээнд 8 сумын 20 баг ганцаарчилсан болон   хол...
22/11/2024

Ширээний теннисний Ахмадын аймгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.
Тэмцээнд 8 сумын 20 баг ганцаарчилсан болон холимог хосын төрлөөр өрсөлдөж байна.

22/11/2024

#Шууд: Ширээний теннисний Ахмадын аймгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа

18/11/2024

ААНОАТ-ын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт...

Address


Telephone

+97699976524

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Soyombo online TV posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share

Өвөрхангай аймгийн ууган телевиз

Анх 1993 онд байгуулагдсан Өвөрхангай аймгийн ууган телевиз. Тасралтгүй 26 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.