Angir Publishing

  • Home
  • Angir Publishing

Angir Publishing Angir Publishing is a publishing company

28/02/2024
11/02/2024
100 гаруй амьтдын өвөрмөц чанарыг монгол, англи хэлээр товч тайлбарлан бичсэн энэ ном таны хүүхдийн сониуч оюун ухааныг ...
28/06/2023

100 гаруй амьтдын өвөрмөц чанарыг монгол, англи хэлээр товч тайлбарлан бичсэн энэ ном таны хүүхдийн сониуч оюун ухааныг хөгжүүлэхэд тус нэмэр оруулах болно.

Авахыг хүсвэл мессеж бичээрэй.

Үнэ: 8,000 төгрөг. Хотын төвд үнэгүй хүргэнэ.

101 цувралын 1-р дэвтэр болох "Амьтан" хэмээх ном та бүгдийн гар дээр очиход бэлэн болоод байна. МОНГОЛ - АНГЛИ хэлээрАн...
26/06/2023

101 цувралын 1-р дэвтэр болох "Амьтан" хэмээх ном та бүгдийн гар дээр очиход бэлэн болоод байна.

МОНГОЛ - АНГЛИ хэлээр

Анхаарал татахуйц хурц тод зурагт энэ ном танай хүүхдийн амьтны талаарх үгсийн санг нэмэгдүүлж, амьтдыг ялгаж таних чадвартай болгоно. Амьтдын монгол, англи нэр болон түүний дуудлагыг оруулсны зэрэгцээ тухайн амьтны талаар монгол, англи товч тайлбартай тул уншигч хүүхэд багачууд болон эцэг эхчүүд та бүхэн амьтны тухай мэдлэгээ тэлээрэй.

With bright and catchy illustrations, this book will broaden your child’s animal vocabulary and help them identify the animals. In addition to including Mongolian and English names of animals and their pronunciation, there are short descriptions of the animals in Mongolian and English, so readers and parents can expand their knowledge about animals.

"АМЬТАН БҮХЭН МӨРТЭЙ" хүүхдэд зориулсан ном хэвлэгдэн гараад нэг сар болж байна. Та бүхэн ИНТЕРНОМ, МИР НОМ, УИД, АЗ ХУР...
18/10/2022

"АМЬТАН БҮХЭН МӨРТЭЙ" хүүхдэд зориулсан ном хэвлэгдэн гараад нэг сар болж байна. Та бүхэн ИНТЕРНОМ, МИР НОМ, УИД, АЗ ХУР номын дэлгүүрүүдээс худалдаж аваарай.

Мөн манай пэйж рүү зурвас илгээж хүргүүлээд авах боломжтой. Үнэ: 9.500₮
Хүргэлт үнэгүй.

Хайр бол бүх зүйлд байдаг Хайр бол дургүй зүйлийг нь хийлгэж хайрладаг үгүйг шалгах биш Хайр бол шалтгаангүй хайрлах хал...
26/09/2022

Хайр бол бүх зүйлд байдаг
Хайр бол дургүй зүйлийг нь хийлгэж хайрладаг үгүйг шалгах биш
Хайр бол шалтгаангүй хайрлах халуун дулаан сэтгэл

Манай хайр ном яг л үүнийг ойлгуулах гэж гаргасан ном.

Өчигдөр 5 настай охин маань цэцэрлэгээсээ ирээд үнэхээр их уйлаад орилоод байв (Бүх зүйл зүгээр байхад). Мэдээж хүүхэд цэцэрлэгт яваад стресстэй байдаг. Гэхдээ л...

Миний зүгээс охиноо тайвшруулж эрт унтуулах арга хэмжээг авлаа.

❔Охин маань янз бүрийн зүйл яриад л байв. Гэнэтхэн "ээжээ би танд туслахгүй бол та шувуу болж нисээд хэзээ ч ирэхгүй юм уу?" Гэж асууж байна.

💡Чи сайн, муу.... гэх мэтчилэн ямар ч байсан аав ээж хоёр нь хайрлах болно. Зүгээр л амина болохоор чинь чамайг хайрладаг. Зүгээр л аав ээжийнхээ охин нь болж төрсөн болохоор хайрладаг талаар хэллээ.

📎Үүний дараа охин маань хөхөө шувууны үлгэрийг дахин дахин ярьж айсан талаараа надтай хуваалцсан. Айж байгаа зүйлээ хэлж зоригтой үйлдэл гаргасанд охиноороо үнэхээр их бахархаж байгаагаа охиндоо хэлж аав ээжийн хайр өөрчлөгддөггүй талаар өөрийнх нь жишээн дээр тулгуурлан зөндөө ярьсан. Жишээ: чамайг уйлах (уурлах..) үед ээж нь хайрлахаа больдог бил үү?

📍Хүүхдийн үйлдэл бүр шалтгаантай. Яах гэж? Ийм үйлдэл гаргаад байна вэ? Гэдгийг сониуч байдлаар судлаад үзээрэй. Энэ үед би охиноо маяглаж байна гээд харсан бол шалтгааныг олж мэдэхгүй байх ба охин маань ганцаараа тэр мэдрэмжтэйгээ үлдэх байсан.

👉Би монгол ардын үлгэрт дуртай. Хүүхэд байхаасаа л уншдаг байсан. Гэхдээ хөхөө шувууны үлгэрт үнэхээр дургүй. 8 настай байхдаа анх удаа уншиж байснаа одоо ч санадаг. Тэр үед үнэхээр их уйлж билээ. Ээжийгээ ийш тийшээ явах бүрд үнэхээр их айж түгшдэг байсан. Янз бүрийн муухай бодлууд орж ирнэ (янз бүрийн байдлаар үхэх вий). Дараа нь өөрийгөө буруутгана. Мэдээж надаас өөр хэн ч мэдэхгүй.

Оюутан болоод түгшүүрийн талаар мэдэж авч энэ байдлаасаа гарах гарц олж чадсан. Ганцхан энэ үлгэрээс болоод ийм байдалд хүрээгүй. Түгшүүр өндөртэй хүүхэд байсан ба энэ үлгэр түгшүүрийг маань нэмэгдэхэд нөлөөлсөн (Би ээждээ туслахгүй бол ээж маань үхэх вий...).

Хүүхэд бүр өөр учир нэг нөхцөл байдлыг янз бүрээр хүлээж авдаг. Ийм байдлаар хүлээж авдаг ч хүүхдүүд байдаг шүү.

✏Айдсаар удирдах үр дүнтэй ч ямар үнэ цэнээр вэ?
Хүүхдийг үл үзэгдэгч шоронд суулгаж байгаа юм шиг- хайрлагдаж хүлээн зөвшөөрөгдөхийн тулд би ИЙМ БАЙХ ЁСТОЙ.

Харин ямар байх ёстойг одоохондоо та хэлж байгаа ч удахгүй өөр хэн нэгэн түүнд ямар байх ёстойг зааж эхлэх боломжтой.

Сэтгэл зүйч Г.Хулан

Инстаграм 👇👇👇
https://www.instagram.com/psychologist.khulan/

20/09/2022

Номын баяр бужигнаад өнгөрсөн байдын. Ном худалдан авсан бүх хүмүүсдээ баярлалаа.

“МӨМӨ БИД ХОЁР “Зураг хараад зохиогоод уншаад байдаг шүү энэ хайрууд. Хүүхдээ яаж номонд дуртай болгох уу гэж хүмүүс их ...
17/09/2022

“МӨМӨ БИД ХОЁР “

Зураг хараад зохиогоод уншаад байдаг шүү энэ хайрууд.
Хүүхдээ яаж номонд дуртай болгох уу гэж хүмүүс их ярьдагдаа, амархаан гэдсэнд байхаас нь ном уншиж өгөөд ярилцаад байгаарай.

15/09/2022

Номын баяр эхэллээ.

♥️ХАЙР ном минь номын дэлгүүрээр маш сайн зарагдаж байнаа. Номыг минь авсан хүүхэд багачууд томчууддаа баярлалаа.
12/09/2022

♥️ХАЙР ном минь номын дэлгүүрээр маш сайн зарагдаж байнаа.
Номыг минь авсан хүүхэд багачууд томчууддаа баярлалаа.

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Angir Publishing posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share