Ulamjlal

Ulamjlal Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ulamjlal, Magazine, .

ШИНЭ ДУГААР 31- Хаврын өнгө
18/04/2024

ШИНЭ ДУГААР 31- Хаврын өнгө

МУГБ Л.ОЛЗВОЙ: Өнөөдөр 21 дүгээр зууны иргэнийг төлөвшүүлэх гэж 20 дугаар зуунд бэлтгэгдсэн багш, удирдлагууд ажиллаж ба...
18/04/2024

МУГБ Л.ОЛЗВОЙ: Өнөөдөр 21 дүгээр зууны иргэнийг төлөвшүүлэх гэж 20 дугаар зуунд бэлтгэгдсэн багш, удирдлагууд ажиллаж байна. Нийгэм тэднээс маш их өөрчлөлтийг шаардаж байна

14/03/2024

МОНГОЛ БИЧИГ
Нарны мандлаас ургуулж бичдэг
Нарнаас доош урсгаж бичдэг
Нандин туяатай нь сүлжиж бичдэг
Намирсан бороотой сүлж бичдэг
Уулсын оргилтой уулзуулж бичдэг
Уужим бэлтэй нь уяж бичдэг
Бэлийн цэцэгстэй бэлчээж бичдэг
Бэхэн шүүдэрт нь дүрж бичдэг
Монгол бичиг минь
Өрнийн цээжин дээр
Дорнын алган дээр
Өргөн их орчлонгийн магнай дээр
Өвгөдийн минь шастирыг мөнхөлсөн
Өндөр гүүш бичиг минь...
Мянга мянган гол ус, цаст уулсыг минь хурааж
Мэлмий цавчилгүй манасан
Хэвтээ бичиг минь
Зуу зуун хот хэрэм, үй түмэн балгадыг сэрээж
Зууван бөмбөрцгийг дэгжээсэн
Хэнгэрэг бичиг минь
Дорнын анхилуун үнэрт бэхийг уйлуулан дуулуулан
Хайрын шад таталсан
Уянгат бичиг минь
Дотроос нь сар, нар, гал гэрэлтэн
Нүүдэлчний тавиланг тэрлэсэн
Увдист бичиг минь
Төгс дээд тигийг нь өвгөд минь урласан болохоор
Түм, түмэн онд тулга минь монгол бичиг
Дотоод гүн сансрыг нь мэргэд минь таалсан болохоор
Догшин, догшин жарнуудад гал минь монгол бичиг
Билгүүн нүүдэлчний тэнгэрийг зөвхөн түүнд нууцална
Билгийн далайг хурааж зөвхөн түүнд цуургална
Мөнх тэнгэрийн таалал зохирлыг зөвхөн түүнд даатгана
Мөнгөн сарны утга уянгыг ч зөвхөн түүнд л найдна
Босоо бичгээрээ бичихэд
Бодол ариусдаг
Монгол бичгээрээ бичихэд
Сэтгэл яруусдаг
Нүүдэлчин бичгээрээ татлахад
Нүдний гал бадардаг
Хосгүй бичгээрээ дүрслэхэд
Хоосон чанар танигддаг
Бүтэн бичгээрээ бахархахад
Бөмбөрцгийн сүүдэр үргэдэг
Сөгдөж мэхийе
Сүлд бичиг минь
Өргөж бадаръя
Өрлөг бичиг минь
Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж

27/11/2023

... 3. “Үндэсний бичиг“- ээ амилуулсан нь
Үндэсний гэсэн болгон үгүйсгэгдсэн цөвүүн цагт үндэснийхээ соёлын төлөө шамдангуй, дайчин зоригтой тэмцэгч бол 1990-ээд онд миний мэдэх хэвлэлийн дизайнер Төмөрпүрэв юм. 1980-аад оны сүүлчээр Академийн хэвлэх үйлдвэрээс монгол үсгийн хэв цуглуулахад 3 хэв сох дутсаныг уран сийлбэрч Сүхээ гэдэг хүнээр гангаар үсгийн хэв сийлүүлж , Те.И.Су-ийн багш Найданжаваар эх загвар гаргуулж 2 төрлийн фондыг өөрөө зохиож, бичмэл төрлийн фонтыг багш Найданжавтай хамтран эх загварыг зохиосноор монгол үсгийн тугалган барыг сэргээн монгол бичгээр ном хэвлэх эхний боломжийг бүрдүүлэв. Гэтэл монгол үсэг өрж чадах хүн нэг ч байсангүй. А.Надмид багшаар Академийн хэвлэхийн үсэг өрөгч Оюунд монгол бичиг заалгаж үсэг өрөгчөө бэлдэн, Цагаантолгой, А.Надмидын “Толь бичиг”- ийн эхийг бэлэн болнов. Нэгдүгээр ангийн “Унших бичиг“, Ш.Гаадамбын “Монголын нууц товчоо “ зэрэг бүтээлүүдийг монгол бичгийн хорголжин бараар хэвлэв. Урамшсан тэрбээр академийн хэвлэх үйлдвэрийн дарга Хөхөөд фотонаборын машиныг монгол бичгээр өрдөг болгох саналыг хэлж гурван төрлийн монгол бичгийн фонтын эх загварыг Те.И.Су-ийн багш Найданжаваар эх загвар гаргуулж, фоточин Төрбатаар загвараа фото хальсанд хөрвүүлж, Ленинград хотноо полиграфийн хэвлэлийн машин технологийн үйлдвэрт очиж, монгол бичгийн хэвийг “фотонабор “-ын машины хэв болгон бэлтгэлээ. Энэ бол дизайнер Төмөрпүрэвийн монголын хэвлэлийн хөгжилд оруулсан том дэвшил төдийгүй үндэсний бичгээ сэргээн хөгжүүлэхэд том түлхэц болсон юм. 1988 оны намар Багшийн дээд сургуулийн багш Монгол бичгийн сонгон суралцах сурахын зохиогч Л.Дамдинжавтай хамтран бага ангид үзүүлэх санаа гарган нэгдүгээр сургуулийн захирал Гомбосүрэн, хичээл эрхлэгч Цэрэннадмид хоёр саналыг нь дэмжиж маргааш “Пүрэв багштай ангийг өгье” хэмээснээр 50 жил тасарсан босоо бичиг дахин сэргэх эхлэл болжээ. Нэгдүгээр ангийн сурах бичгийг нь монгол бичигт Дамдинжав хөрвүүлжээ. Энэ үед тэрбээр нэгдүгээр ангийн тооны номын зохиогч Бүндэн багшаас хөрвүүлэх зөвшөөрөл хүсч очиход нь цаадах нь “би өөрөө хөрвүүлээд өгнө “ гэжээ. Ийнхүү улсын хэмжээнд нэгдүгээр ангиас нь үндэсний бичгээр хичээллэх болж, сурах бичгийг нь хэвлэх боломжийг тэр буй болгосон түүний гавьяа дуусашгүй. Тэр бол 1-3дугаар ангийн бүх сурах бичгийг монгол бичгээр хийж чадсан амжилтын эзэн, үсэг бичиг соёлынхоо талаар түүний хийсэн санаачилсан энэ ажлыг өмнө нь хэн ч хийгээгүй, хийж чадаагүй , хосгүй амжилтын эзэн билээ. Тэр бол үндэсний бичиг соёлынхоо төлөө үсэн буурал болтлоо зүтгэж яваа “чимээгүй” тэмцэгч, мятрашгүй зоригтон юм.
1990 онд МУИС-ийн багш Ч.Лувсанжавын урилгаар үндэсний монгол бичгийг цахимд оруулах ажлаар Японыг зорьжээ. Япончуудын 30 хоногт хийнэ гэснийг гуравхан хоногт хийгээд үлдсэн хоногт нь тус орны соёл, хөгжил, боловсролын байдалтай танилцжээ. Монгол бичгийг цахимд оруулахад үндэсний бичиг нь 20 тэмдэгтээс бүрддэг бол, кирилл үсэг 128 тэмдэгтээс бүтдэг зэрэг нь цахимд оруулахад хялбар байсантай холбоотой хэмээн тэр ярьдаг. Ийнхүү Япон явж нүд тайлж ирсэн, шинийг эрэлхийлэгч Төмөрпүрэв CmS Huree, CmS Urge, CmS Ulaanbaatar фондыг монгол улсын хэмжээнд цахим хэрэглээнд дэлгэрүүлсэн нь эдүгээ ч хэрэглэгдсээр байна. Эдүгээ ч миний зохиож хэвлүүлсэн “Хичээнгүй бичиг” номын эхийг дизайны өндөр түвшинд эхийг бэлтгэн энэ ажилд гарсан зардлыг ивээн тэтгэсэн нь түүний үндэсний бичгийнхээ төлөө гэсэн сайхан сэтгэл, урам зоригтой холбоотой буй за.

Бичиг соёлын нэрт зүтгэлтэн "Үсэг " компанийг үүсгэн байгуулагч Төмөрпүрэвийн тухай өгүүлэх тун ч сайхан нийтлэлийг унша...
27/11/2023

Бичиг соёлын нэрт зүтгэлтэн "Үсэг " компанийг үүсгэн байгуулагч Төмөрпүрэвийн тухай өгүүлэх тун ч сайхан нийтлэлийг уншаарай

Шинэ дугаар 29- намрын өнгө
27/11/2023

Шинэ дугаар 29- намрын өнгө

Зуны дугаар - 28. Яагаад ч юм нэгэн цагт яамны Монгол бичгийн сургалт, судалгаа, арга зүйн төвд хамт ажиллаж байсан Д. Б...
31/07/2023

Зуны дугаар - 28. Яагаад ч юм нэгэн цагт яамны Монгол бичгийн сургалт, судалгаа, арга зүйн төвд хамт ажиллаж байсан Д. Батсүрэн ахын тухай СГЗ зохиолч Энхболдын бичсэн хөрөг нийтлэлийг " Эрдмийн чуулган" буландаа гаргасан минь зөнтэй, бэлгэтэй сайхан явдал болжээ. Хантайшир уул шигээ нөмөртэй, нөөлөгтэй тандаа халуун баяр хүргэе!

Шинэ дугаар 27- ХАВРЫН өнгө
19/04/2023

Шинэ дугаар 27- ХАВРЫН өнгө

Эрхэм уншигч танаа шинэ ондоо аз жаргалаар арвин, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе
31/12/2022

Эрхэм уншигч танаа шинэ ондоо аз жаргалаар арвин, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе

Шинэ дугаар 25- НАМРЫН ӨНГӨ
29/09/2022

Шинэ дугаар 25- НАМРЫН ӨНГӨ

Танин мэдэхүйн булангийн бичвэрийг уншаад, хуулж бичээрэй
28/07/2022

Танин мэдэхүйн булангийн бичвэрийг уншаад, хуулж бичээрэй

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ulamjlal posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share