Psychology for Mongolians

  • Home
  • Psychology for Mongolians

Psychology for Mongolians Сэтгэл судлалыг энгийнээр- Psychology for Mongolia подкастаас...
(2)

Өнөөдөр ОУ-н Хүний эрхийн өдөр тохиож байна🌏Одоогоос 75 жилийн өмнө буюу 1948 оны 12-р сарын 10-нд Парис хотноо НҮБ-ын Е...
10/12/2023

Өнөөдөр ОУ-н Хүний эрхийн өдөр тохиож байна🌏

Одоогоос 75 жилийн өмнө буюу 1948 оны 12-р сарын 10-нд Парис хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас "Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал"-г тунхагласан байдаг.

Энэ өдөр дэлхий дахинаа хүний эрхийг бүхий л хүрээнд хамгаалахаа тангарагалаж, хэрхэн хэрэгжүүлж буйгаа ахин эргэцүүлж, цаашид хэрхэн сайжруулахаа хэлэлцдэг билээ. Сэтгэл судлаачдын хувьд ч мөн бид хүний эрхийн мэдрэмжтэй, мэдлэгтэй байх нь бидний мэргэжлийн хүрээнд хүлээж буй чухал үүрэг, хариуцлага юм.

📕"Human Rights Education for Psychologists" гэдэг номны хэсгийн тухай товч нийтлэлийг доорх холбоосоор орж уншвал яагаад чухал, ямар хууль дүрмийг ОУ-д дагаж мөрдөх хэрэгтэй гэх мэт ерөнхий мэдээлэл авах боломжтой юм байна шүү.

https://www.bps.org.uk/psychologist/human-rights-how-do-they-matter-profession-psychology

👐Psychologists Stand for Equality, Justice, and Dignity
(chatgpt-н санал болгосон энэ уриалга таалагдав кк)

Happy Human Rights Day!



Artwork: https://www.ohchr.org/en/get-involved/campaign/udhr-75

Сэтгэл судлалын салбарын эрдэмтэд дэлхийн шинжлэх ухааны хөгжилд …Шинжлэх ухааныг олон нийтэд таниулахад асар их хувь нэ...
17/11/2022

Сэтгэл судлалын салбарын эрдэмтэд дэлхийн шинжлэх ухааны хөгжилд …

Шинжлэх ухааныг олон нийтэд таниулахад асар их хувь нэмэр оруулсан эрдэмтдийн зүтгэлийг үнэлэн гардуулдаг “Шинжлэх ухааныг сурталчлах Карл Саганы шагнал”-г 2021 онд сэтгэл зүйч Алисон Гопник хүртэж байжээ.

Тэрээр хүүхдийн хөгжлийн чиглэлээр дэлхийд танигдсан судлаач бөгөөд The Scientist in the Crib, The Philosophical Baby, and The Gardener and the Carpenter зэрэг номууд нь маш алдартай юм.

Өнгөрсөн жилүүдийн Саганы шагналын эздүүд нь нойр судлаач, одон орон судлаач биохимич, палеонтологич нар байсан байна.

Харин энэ онд тус шагналыг Колумбийн их сургуулийн доктор Калеб Шарф хүртсэн ба тэрээр астрофизик, гариг судлал, астробиологийн салбаруудын тухай олон нийтийн мэдлэгийг өргөжүүлж түгээн дэлгэрүүлсэн хэмээн үнэлэгджээ.

Үүнээс харвал сэтгэл судлалын тухай мэдлэг нь hard science гэж нэрлэгддэг шинжлэх ухааны салбаруудаас дутахааргүй түгэн дэлгэрч байх ёстой нь харагдаж байна.

Psychologist Alison Gopnik, a world-renowned expert in child development and author of several popular books including The Scientist in the Crib, The Philosophical Baby, and The Gardener and the Carpenter, has won the 2021 Carl Sagan Prize for Science Popularization.

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Psychology for Mongolians posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Psychology for Mongolians:

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share