Алдагдсан боломжууд

  • Home
  • Алдагдсан боломжууд

Алдагдсан боломжууд Адлагдсан шийдлүүд

16/02/2024
Саруул-Эрдэнийн НН-ын постноос:Арваад жилийн өмнө шиг билээ. Америкад аавынд ороод гарсан нэг "сайхан гар"-аас ярилцлага...
28/01/2024

Саруул-Эрдэнийн НН-ын постноос:

Арваад жилийн өмнө шиг билээ. Америкад аавынд ороод гарсан нэг "сайхан гар"-аас ярилцлага авч байв. "Аавынд" ч гэж дээ, тав хоног суусан нөхөр.

Ямар хэрэг тариад Америк “аавынд” суух болов оо?

Монголоос нэг найз маань ирээд хоёулаа жаахан уусан юм. Тэгээд гүн согтолттой жолоо барьсан гэдэг нэг хэрэг, дээр нь мань эр Монголоос ирсэн болохоороо мэдэлгүй, ууж дуусаагүй архиа "намайгаа бодоод" машинд хийгээд явуулчихсан байсан нь “машинд онгорхой архи байсан” гэсэн бас нэгэн зүйл анги нэмэгдээд шүүхээр орлоо, хөөрхий.

Ямар ял авав даа?

Шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах, таван хоногийн шоронд суух ял авлаа. Энэ нэг жилийн хооронд машин барих эрхгүй. Гэхдээ бүр огт машин барьж болохгүй бас биш юм. Энэ улсад чинь ажилд машинаар л явна. Ажилдаа явж чадахгүй бол хүний амьдрал өнгөрнө. Тэгэхээр хэчнээн эрхээ хасуулсан хүн байв чиг зөвхөн ажил гэр хоёрынх нь хооронд маршрут гаргаад тэр замаар бол барьж болдог юм билээ. Бас овоо хүнлэг систем юм даа. Харин өөр замаар машин баривал ёстой баларна.

Ердөө тав хоног суух шийтгэл бас байна уу?

Харин байдаг л юм байна. Тав хоногоор яллаад нэг тэнсэн харгалзах офицер гэж өгдөг юм байна. Тэр хүн дээр очоод бүх арван хурууныхаа хээг өгөх юм. Тоо моо бариад ийш тийшээ харж баахан патиардууллаа. Офицер нэг бөглөх анкет өгсөн. Тэр нь би сар болгон бөглөж өгч байх ёстой юм гэнэ. Энэ сард чи хар тамхи хэрэглэсэн үү? Цагдаа зогсоосон уу? Зогсоосон бол ямар шалтгаанаар? гэх мэт асуулттай. 500 доллараас дээш үнэтэй бараа худалдаж авсан уу? гэж хүртэл асуусан байна лээ. Хаяг солигдвол 3 хоногийн дотор мэдээлэх ёстой. Тэнсэнгийн офицер энийг л бөглүүлж аваад байхаас өөрөөр бараг харьцахгүй. Ер нь л нэг бүртгэл хараанд орчхож байгаа юм уу даа.

Шүүхээр оруулаад шууд л дээлээ нөмөрнө гэдэг шиг ачаад явчихгүй байна уу?

Үгүй үгүй. Шүүх дээр их харж үзсээн. Миний адил хэрэгтэй, ялтай улсыг ажлыг нь алдагдуулахгүй гэж дандаа сайн өдрүүдээр шоронд суулгах болсон. Тэгээд бүр гурван сарын дараа нэг бичиг ирдэг юм даа. Уншсан чинь, тийм өдөр, тэдэн цагт, тэнд байгаа, тийм нэртэй шоронд суу гэсэн юм байлаа. Офицер маань ч давхар ярьж байна. Тэгээд нөгөө шорон луугаа явлаа даа. Бүр Ричмондын тийшээ, Арлингтоноос хоёр цаг явах, холхон шорон байна. Нэлээд будилж явж байж шоронгоо арай гэж нэг юм олсон. Үүдэнд нь хүлээгээд сууж байсан чинь гаднаас баахан инээлдсэн залуус ороод ирсэн нь хамууд маань юм байна. Ингээд орцгоолоо. Гавлаж барих юм бол уу гээд л түгшиж байсан, үгүй ээ. Цагдаа нар нь ч гэж нэг их сайхан харьцаатай, инээсэн улс байх юм. Бүх хувцас хураагаад нэг шоронгийн хувцас, сойз, саван, шампунь, алчуур энэ тэр өглөө.

Хувцас нь ямархуу юм байх юм?

Нэг урт комбинзон. Судалтай, цэнхэр өнгийн, ерөнхийдөө Францын хөл бөмбөгийн багийнхархуу. Үсээ хусуулчихвал Зидан маягтай болох янзтай. Тэгээд нэг нэг дэр тэврүүлээд л оруулчихсан. Энэ чинь миний анхны оролт болж байгаа юм. Түрүүн хэлсэн дээ, сайн өдрүүдээр суух шийд гарсан гэж. 5 хоногийн ялтай юм чинь сайн өдрүүдэд багтахгүй хоёр хувааж суусан юм. Маниус шиг бага хэрэгтнүүдийг тэр жинхэнэ хоригдлуудтай хольдоггүй юм билээ. Бид нарыг бөөнд нь нэг зааланд оруулаад хүний нэг хуванцар матресс өгөөд болоо. Гаднаас түгжээд явчихсан. Тэгээд л хэвтээд байлаа даа. Өдөрт 4 хоолтой. Өглөө орой хоёр удаа тооллоготой байдаг юм байна.

Хоол нь ямархуу юм?

Хоол нь сайхаан. Мах багатай, жимс, ногоо, вандуй, буурцаг түлхүү оруулсан, хөнгөн тал руугаа. Тийм хоол идэхэд ер нь хоёр, гурав хоног идэж байж нэг л хүндрэхээр. Тиймээс ходоодонд их шингэцтэй. Шоронд суусан биш ногоон хоолтон болохоо алдлаа.

Хэд хоног юу хийж өнжив?

Би бол унтаад л байлаа. Америк залуус харин уйддаг бололтой юм. Заал чинь шийдтэй байгаа. Дэрэндээ оймс гутлаа чихэж байгаад илжигдэж тоглоно лээ. Уг нь хамаг юм хураагаад л оруулах шиг болсон, зарим нь хаанаасаа оруулсан юм, хөзөр тоглосон, ном уншсан ч хэвтэх шиг. Тэгээд би тавдахийн орой очиж суугаад бүтэн сайны орой гарахаар 3 хоног болчхож байгаа юм.

Дараагийн долоо хоногт нь хагас сайнд ороод бүтэн сайнд нь гарахаар хоёр хоногоор тооцдог юм билээ. Хоёр дахь удаа ороход хувцас мувцас нь хүрээгүй юу яасан, шууд хувцастай маань оруулаад нөгөө өгдөг юмсаа өгөөд цоожилчихсон. Хүн хартай танилцаж үзлээ. Нэг залуу тэгсэн дан сайн өдрүүдээр суугаад гурав дахь сараа явж байна гэж байсан. Бодвол хориод хоногоор шийтгүүлсэн нөхөр болтой юм. Бас завгүй бол хэлээд өнжиж болдог гэж байгаа. Шорон юм байж, “Сорри, би энэ долоо хоногт ийм тийм юмтай болчихлоо” гэхээр дараагийн долоо хоногт нь шилжүүлчихдэг гэсэн. Зав гарахаараа шорондоо суучхаад л.

Харин ч сонин юм үзээд бараг амраад авсан юм биш үү?

Тэр хэд хоног би их юм ойлгосон. Америкууд ер нь хүнийг хүн талаас нь хүндэлдэг улс байх юм. Ямар ч офицер дарга хэрэгтэнтэй их сайхан инээж хүндэлж харьцдаг. Нөгөөдүүл нь ч тэр, зай майгаа булаацалдах ч юм уу хоорондоо маргах юм ер гарахгүй, нэгнийгээ хэзээ ч доош нь хийдэггүй улс байна. Хүний эрх гэдэг юмыг хэрэгтэнд хүртэл хамруулж ойлгодог юм байна. Манайд бол яадаг билээ. Хэрэг хийгээгүй, зүгээр л архи уусан явахад барьж аваад эрүүлжүүлнэ гээд хувцас хунарыг хүчээр тайлаад шалдлаад төмөр торны цаана хийчихдэг шүү дээ. Эндхийн цагдаа нар нь хүний биед хүрэх ч үгүй. Тэгээд Монгол маягаар сэтгэх юм бол бэлэн хоолтой, хэн ч дарамтлахгүй бараг амар ч юм шиг. Гэтэл эндхийхний эрх чөлөө гэдэг яс маханд нь шингэсэн ойлголтоор бол эрх чөлөөг нь хасаад гаднаас нь түгжчихнэ гэдэг өөрөө сэтгэлзүйн их том шийтгэл болдог юм байна. Манайхан шоронгоор дарамталж, айлгаж хүмүүжүүлнэ гэдэг бол энд шорон залхаалтын газар бус ерөөсөө эрх чөлөөг нь хасна л гэдэг утгатай. Тэр нь их том шийтгэл. Тэнд юу ч хийхгүй суухдаа хүн ихийг бодож, ойлгож цэгнэж авдаг байна л даа. Би ч бас эрх чөлөө гэж юу сан билээ гэж үнэ цэнг нь бодож л суулаа.

Ажил хийлгэж хөдөлмөрөөр хүмүүжүүлдэг бол уу?

Олон хоног, жилтэй хоригдлууд ажил хийдэг бололтой юм билээ. Энэ улс чинь хүний хөдөлмөрийг цаг минутаар үнэлнэ шүү дээ. Нэг ийм сонин юм болж байсан. Манай нэг найз архи уугаад эхнэртээ жаахан агсан тавьсан чинь эхнэр нь цагдаад өгсөн байгаа юм. Тэр гэхдээ над шиг шүүхээр ороогүй, урьдчилан хорих газар 3 хоносон. Тэр үед эхнэр нь гомдолгүй гэж хөөцөлдөөд гаргаад авчихсан юм. Мань хүн тэнд 3 хонохдоо уйдаад камераа цэвэрлэж эхэлсэн гэж байгаа. Гөлийтөл нь цэвэрлээд дараа нь хонгилыг нь бас гялалзуулаад хаячихсан гэсэн. Тэгээд гарах болсон чинь хорихын нэг хүн ирээд “Танд их баярлалаа. Таны хөдөлмөрийг үнэлж байна” гээд 50 доллар өгсөн гэсэн. Мань эр “За яахав, гурав хоногийнхоо ажлыг алдлаа. Гэхдээ нэг хоногоо нөхчихлөө” гэчихсэн 50 төгрөгтэй орж ирж байсан.

Илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Нэг зуу татах уу?

Ёстой үгүй шүү.

27-н их наядын төсвөөс бид юу ч чадаагүйд уучлаарай🇲🇳🇲🇳🇲🇳Яг үнэндээ бид юунд ч бэлэн биш байна. Үер болохоор нүүж ирсэн ...
24/01/2024

27-н их наядын төсвөөс бид юу ч чадаагүйд уучлаарай🇲🇳🇲🇳🇲🇳
Яг үнэндээ бид юунд ч бэлэн биш байна. Үер болохоор нүүж ирсэн айлуудын буруу тэнд буухыг зөвшөөрсөн дарга нар яадаг ч үгүй ‼️‼️‼️
Түгжрэл болохоор талыг шууд явахыг хориглодог‼️‼️‼️
Утаа болохоор янз янзын түлш туршаад харх болгодог ‼️‼️‼️
Онцгой үед бэлэн үү гэдгийг зун үерээр шалгаад 3-н хүн амь үрэгдсэн одоо бүгд мартсан.‼️‼️‼️
Бидэнд хүрэлцээтэй эмнэлэг,сургууль,цэцэрлэг, цас цэвэрлэх тоног төхөөрөмж,ядаж давс ч алга ⁉️⁉️⁉️
БАЙГАА ЮМ НЬ ХУЛГАЙ,ХӨШӨӨ хоёр л байна ‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️

Олон хүний амиар төлөгдөх үнэтэй замын халтиргаа гулгаа,замаа цэвэрлэх ч цацах давсгүй НИЙСЛЭЛ хот гэж байх уу арайчдээ🙏...
23/01/2024

Олон хүний амиар төлөгдөх үнэтэй замын халтиргаа гулгаа,замаа цэвэрлэх ч цацах давсгүй НИЙСЛЭЛ хот гэж байх уу арайчдээ🙏🏻🙏🏻🙏🏻
Бид ер нь ямар улсад амьдраад байна вэ ‼️‼️‼️
Зун нь үерт урсчих гээл‼️
Өвөлжин утаанд дарлуулна‼️
Өвөл нь халтиргаа гулгаа нь дийлдкү‼️
4-н улирлын турш түгжрэлтэй‼️
Хулгай нүүрлэсэн нийтийн тээвэртэй‼️
Худлаа пиардсан дарга нартай ‼️
Нэг л зүйл үнэн энэ бүхэн бүтэлгүй төрийн удирдлагуудаас болж байгаа ‼️‼️‼️
Дэлхий даяараа шийдээд болоод байгаа зүйл бидэнд шийдэлгүй зовлон болсоор л ⁉️⁉️⁉️

22/01/2024

Авилгал гэж юу вэ гэвэл😎

Mbappe-гийн эцэг нь: “Анх би хүүгээ Камеруны багт тоглуулахыг хүссэн. Харин Камеруны хөл бөмбөгийн холбооны түшмэл надад байхгүй их мөнгө төлөхийг шаардсан.
Харин Франц ямар ч мөнгө нэхээгүй. Эмболод бас авилгад өгөх мөнгө байгаагүй болохоор Швейцарийн багт тоглож Камеруны эсрэг гоол оруулахад Африкчууд түүнийг хараасан.
Африк авилгалд идэгдснийг хорыг харж байна уу? Авилгал үгүй болвол африкчууд дэлхийн аварга болно.”

Гайхалтай👇Израилын ерөнхий сайд Голда Мейр:Охид хөвгүүд нь эргэж ирдэг, ард иргэд нь гадагшаа зөвхөн амрахаар л явдаг, и...
17/01/2024

Гайхалтай👇

Израилын ерөнхий сайд Голда Мейр:
Охид хөвгүүд нь эргэж ирдэг, ард иргэд нь гадагшаа зөвхөн амрахаар л явдаг, ирээдүйнхээ төлөө сэтгэл зовох зүйлгүй тийм улсыг байгуулья гэвэл хоёрхон зүйлийг л хийх хэрэгтэй. Үүнд:
- Авлига авах явдлыг эх орноосоо урвасантай адилтган урвагч гэж үзэх;
- Багш болон эмч нарын мэргэжлийг хамгийн нэр хүндтэй бөгөөд хамгийн өндөр цалинтай болгох;
Үүний сацуу хөдөлмөрлө, хөдөлмөрлө, хөдөлмөрлө...
Учир нь та нарыг та нараас өөр хэн ч хамгаалахгүй, мөн хэн ч тэжээж тэтгэхгүй. Улс орон чинь та нарт л хэрэгтэй, өөр хэнд ч хэрэггүй. Энэ бүхэн хий хоосон үг, уриа лоозон төдий байхаа больж амьдрах хэв маяг чинь болсон цагт л та нар зорьсондоо хүрнэ...via

15/01/2024

3-ын дүрмийг мэдэх үү? Хүн агааргүй 3 минут, усгүй 3 хоног, хоолгүй 3-н долоо хоног л амьдарч чадна. Түүнээс цааш үгүй. Энэ кинон дээр өгүүлэгдэх түүхийн бодит хүмүүс нь хязгааргүй үргэлжлэх Андын нурууны голд осолдоод 72 хоногийн дараа аврагдсан. 45 хүнээс ердөө 16 нь л амьд гарч чаджээ. Энэ бол 1972 оны 10 сард болсон золгүй ослын тухай түүх юм. Тэд яаж юу юу ч үгүй хэрнээ 3-н дүрмийг давж амьд гарсан гээч?

Тэд гутлын үдээс, хайрцагтай тамхиа хүртэл идэж, цасны ус уусаар, эхнээсээ осгох нь осгож, өлбөрөх нь өлбөрч.

Ихэнх нь Католик шашинтнууд байсан учраас үхэхийн даваан дээр тэдэнд 2 сонголт учирчээ. Цогцоснуудаа идээд Бурхны өмнө нүгэлтэн болж амьд үлдэх үү? Бурхны өмнө нүгэл үйлдэхгүй чигээрээ өлбөрч үхэх үү? Энэ мөчөөс тэдний хувьд Бурханыг харах өнцөг өөрчлөгдөж эхлэх мэт.

Үхлээ хүлээн хэвтэх Артурогийн монологи энэ талаар маш тодоор илэрхийлжээ;
-"Уучлаарай, өдийг хүртэл итгэсээр ирсэн тэр бурханы маань гарт бидний хувь заяа байхгүй. Тэр бурхан гэртээ юу хийх ёстойг минь хэлсэн. Гэхдээ Андын уулан дунд юу хийхийг минь хэлээгүй. Энд бүх зүйл өөрчлөгдөж байна. Одоо эндэх бол миний хувьд диваажин. Би энд буй өөр бурханд итгэж байна. Шарх сорвийг минь эдгээхээр над руу дөхөх Робертогийн гар дахь бурханд би итгэж байна. Юу ч болсон Нандогийн хөлийг цуцалтгүй цас туучин алхуулах тэр бурханд би итгэж байна. Биднийг хооллохоор цогцоснуудын махыг эвдэх Даниелын гарт итгэж байна. Найз нарын маань яг хэнийх нь мах болохыг биднээс чадлаараа нууж хаан байж өгдөг Фитогийн гар дахь Бурханд итгэж байна. Ингэж байж л бид тэдний царайг нь санахгүйгээр хооллож, амьд үлдэж чадна. Энэ бол миний итгэдэг бурхан."

Тэгэхээр... Бурхан бол сэтгэл. Бурхан бол үхэхдээ "эрхэм хайрт нөхдийнхөө төлөө амиа өргөх нь нэр төрийн хэрэг" гэж бичээд үхсэний нь хойно өөрийг нь идэхийг зөвшөөрч буй энэ кинон дээрх тэдгээр хүмүүс мөн мэт.

Андын нуруу бол 7000км урттай, 4000км өндөр үргэлжилсэн агуу уулсын цогцолбор. Чили ардын зүйр үг бий. "Андын нуруу хэзээ ч авснаа буцааж өгдөггүй юм". Гэвч хүн төрөлхтнийг амьд байлгаж чаддаг хамгийн том зүйл бол итгэл найдвар. Тийм ч учраас Нандо гэх эр эцэс төгсгөлгүй үргэлжлэх эгц өндөр Андын уулсыг хараад;
"Андын нуруу хаа нэгтээ төгсөж л таарна. Энэ уулыг даваад, тэгээд түүний цаадах, тэрний цаадхын цаадах, цаадхын цаадхын цаадах уулыг даваад л ард нь Чилийн ногоон зүлэг байгаа." гэж хэлэн урагш тэмүүлж чадсан байна. Энэ бол нөхдийнхөө төлөө аюумшигт Андыг гэтэлж аврал дуудаж чадсан баатар Нандо болоод түүний нөхдийн түүх. Амьд үлдэх, амьдрах хүслийн тухай түүх юм.

Энэ кинонд нижигнэсэн алга ташилт!
Итгэл найдвараа гээсэн, амьдрал ямар үнэ цэнтэйг жаахан ч ойлгохыг хүссэн хүн бүр энэ киног үзээсэй ❤️
Андын нуруу хаа нэгтээ төгсөж л таарна. Асуудал чинь арилж, хэзээ нэг өдөр тэнгэр цэлмэж л таарна. Яагаад гэвэл чи "амьд" учраас...

Зураг: Дээд талд 1972 оны ослоос амьд үлдсэн хүмүүсийг аврахаар ирэхдээ дээрээс нь авсан бодит зураг, доод талд нь 2024 оны "Society of the snow" киноны хэсгээс
Via-Buje Roteka

Монгол улс 2022 онд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 22 байр ухарч (2021-н онд 68-д байв) 180-н улсаас 90-д бичи...
15/01/2024

Монгол улс 2022 онд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 22 байр ухарч (2021-н онд 68-д байв) 180-н улсаас 90-д бичивдэв.⁉️⁉️⁉️
2023 онд бүүр л ухарсан байхдаа ‼️‼️‼️

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар өөрийн санаж бодож явдаг зүйлээ хэлэх гэж оролдоё. Дэлхийн бүх улс орну...
15/01/2024

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар өөрийн санаж бодож явдаг зүйлээ хэлэх гэж оролдоё. Дэлхийн бүх улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж байдгаараа чармайцгааж байна. Хөгжингүй гэж хэлэгддэг улс орнууд ч гэсэн хуулиндаа гадаадын хөрөнгө оруулагчдад таатай орчныг бүрдүүлэх гээд хичээж байна. Үүнд зөвхөн татварын хөнгөлөлт урамшуулал олгоод хангалтгүй, тухайн улс орнуудад байж болох давуу талуудаа маш өргөнөөр ашиглаж байгаа харагддаг. Манайд уул уурхай, үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд аль 1993 оноос хойш Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гэж мэрийж эхэлсэн дээ. Манай төрийн өндөрлөгүүд гадаадад айлчлах бүрдээ манайд хөрөнгө оруулаач гэж гуйдаг, манайд ийм ч татварын урамшуулал олгоно, газрыг 60+40 жилээр ашиглуулна гээд аминдаа л гадаадын хөрөнгө оруулагчдыг өөртөө татах гэж их оролдсон доо. Дээр нь Давхар татварын гэрээ хийвэл бас дэмжлэг болдог гэж ОУВС болон бусад олон улсын байгууллагууд зөвлөөд тэрний дагуу бараг 30 гаруй улстай Давхар татварын гэрээ байгуулсан байдаг юм. Ингээд эрх зүйн орчноо бид бэлдээд байдаг, хөрөнгө оруулагчид нь байдаггүй ээ. Маш цөөхөн л гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн байх. Тэгэж тэгэж Айвенхоу Майнзын Роб Фрийдланд гэж нөхөр Монголыг нэг сайхан сурталчилж өгөөд дэлхий улс орнууд Монгол гэж улс байдгийг мэдэж авч билээ. Тэрнээс хойш буюу 2008 оноос хойш бизнесүүд сар жилээр биш бүр өдөр хоногоор өргөжин тэлж билээ. Миний муу жижиг зөвлөх үйлчилгээний компани л гэхэд 2-3 ажилтантай байсан бол хагас жилийн дотор л 20-иод хүнтэй болж, дээр нь үйлчилгээ үзүүлэх үйлчлүүлэгчээ голж шилдэг болсон байлаа шдээ. Манайх ийм үнээр л зөвлөнө хямдрахгүй гэж томордог байсан юмдаа. Шөнийн 2-3 цагт Францын нэг томоохон компани Парисаас утасдаад зөвлөгөө авах гэсэн юм гэж ярьж байсан гээд боддоо. Юм гэж өчүүхэн юмнаас л эхэлдэг юм билээ. Хүмүүсийн цалин тэр үед огцом нэмэгдэж байсан шдээ. Сардаа 300-400 доллартай тэнцэх цалин чинь сүүлдээ бүр 1000-1500 доллартай тэнцэх хэмжээний болж өсч байсан л даа. Би хүртэл гадны компаниудад олон ажилтнуудаа алдаж байсан юм даа. Мэдээж хэрэг бас хүмүүсээ байнга алдахгүй нь тулд өөрийнхөө хэмжээндээ цалингаа өсгөж л байлаа. Хүмүүсийн бодит орлого сайн нэмэгдсэн дээ. Тэр үед энэ олон орон сууц, оффисын барилгууд баригдаж эхэлсэн. Бүгд дорхноо зарагддаг. Тэгээд юм дандаа ийм сайхнаараа байна бодож байсан нь манай Монголчуудын гол алдаа байсан даа. Нөгөө яриад байсан "Голланд өвчнөө" бид туссан даа. Бага сагахан мөнгөтэй болсон зарим нэг нөхдүүд их зан гаргаж бид ер нь өөрсдөө цаашаа явж чадах юм байна, гадаадын хөрөнгө оруулагчид хэрэггүй юм байна, тэдэнд шулуулаад байна гэж муухай авирлаж эхэлсэн дээ. Дээр нь 2012 оноос төр засаг нь ч солигдоод өмнөх бодлогуудыг нь үгүйсгээд ингээд нөгөө хөрөнгө оруулагчдаа сайхан үргээсэн дээ. Тэрнээс хойш манай улс төр бүр заваартаж, шантаажны улс төрчидтэй болж, попордог нь ихсэж бүр замаа алдсан. Энэ хугацаанд нөгөө хөрөнгө оруулалтын хуулинд чинь одоогийн шүүмжлээд байгаа 100 жилээр газар ашиглуулах гэж байсныг бүр нэмээд эзэмшүүлэх болгоод, босгыг нь 100,000 доллар болгосон байдаг юм. За тэгээд стратегийн хөрөнгө оруулагч гэж нэр томъёо гаргаад ингээд бүр хүндрүүлсэн дээ. 100,000 долларын босго бол уул уурхай, зам барилга, банк санхүү гэх мэт томоохон салбарт бол өчүүхэн дүн л дээ. Харин зөвлөх үйлчилгээ, худалдаа гэх мэт салбарт бол их мөнгө байгаад байдаг. Дээр нь яг гадныхтай хамтрах гэхээр энэ 100,000 долларын босго чинь бас том садаа болдог юм шүү. Би нэг худалдааны компани байгуулах гээд гадны том брэндийн компанитай тохироод хамтарсан компани байгуулах болов. Хувиа 50:50 болгоё гэж тохирсон юм. Нөгөө тал маань ч яахав 100,000 доллараа оруулахад бэлэн гэнэ. Би өөрийнхөө талын 50%-иа бас оруулах хэрэгтэй болвоо. 50:50 юм чинь бас адилхан 100,000 доллар гаргах хэрэгтэй болдог. Тийм мөнгө байхгүй учир бас ярилцах гэж үзлээ л дээ.👇👇👇copy

Алдарт Такамисакариг санал болгоёНямбаа засагдаа 😂😂😂😂😂
13/01/2024

Алдарт Такамисакариг санал болгоё
Нямбаа засагдаа 😂😂😂😂😂

Өнөөдөр тэгш дугаар гарна гээд 8-н цагт бослоо.Маргааш сондгой юмчин 7-д босийдоо зөв үү Нянгар даргаа 😂😂😂
08/01/2024

Өнөөдөр тэгш дугаар гарна гээд 8-н цагт бослоо.
Маргааш сондгой юмчин 7-д босийдоо зөв үү
Нянгар даргаа 😂😂😂

МАНай сайдын хэлж байгаагаар бид жаргаад байгаан байхөө ‼️‼️‼️Х.Болорчулуун: Дэлхийд хамгийн хямдхан бараа хүнстэй улс М...
06/01/2024

МАНай сайдын хэлж байгаагаар бид жаргаад байгаан байхөө ‼️‼️‼️
Х.Болорчулуун: Дэлхийд хамгийн хямдхан бараа хүнстэй улс Монголоос өөр хаана ч байхгүй шүү!!! Та нар дэндүү жаргалтай амьдарч байгаа шүү 😂😂😂

06/01/2024

ҮЙЛИЙН ҮР: (Үнэхээр гоё түүх юмаа).

XX зууны эхэнд шотландын нэгэн фермер гэр рүүгээ явж байжээ. Тэрээр намгийн хажуугаар гарах үедээ тусламж хүсэн орилох дууг сонсов. Фермер дуу гарсан газар руу гүйж хүрэхэд нэгэн хүү намагт шигдэн живдэгийн даваан дээр байв.

Фермер маш хурднаар модны бүдүүн гэгч мөчир огтлон авч живж буй хүү рүү сунгаж түүнийг намгаас татан гаргав. Хүү салганан чичрэн нулимсаа асгаруулан зогсов.

"Манайд очъё. Та тайвширч, дулаацах хэрэгтэй байна" гэж фермер хэлэв. "Үгүй, үгүй" гэж хүү толгойгоо сэгсэрлээ. "Аав минь намайг хүлээж байгаа. Тэр маш их санаа зовж байгаа байх” гэж хэллээ. Хүү аврагчид талархал илэрхийлсэнээ гүйн одлоо.
.. Өглөө нь фермерийн байшингийн гадаа сайн үүлдрийн морьд хөлөглөсөн гоёмсог сүйх тэрэг ирж зогсоход фермер угтан гарав. Сайн хувцастай эрхэмсэг тэргэнээс буугаад фермерээс асуулаа:

-Та өчигдөр миний хүүг аварсан уу?
- Тийм ээ, гэж фермер хариулав.
- Би танд хэр их мөнгө өгөх вэ?
- Эрхэм ээ, надад санаа зовох хэрэггүй. Та надад өртэй биш юунд мөнгө өгөх бэ? Би хэн ч байсан хүний хийх ёстой зүйлийг л хийсэн.
- Үгүй ээ, би зүгээр ингээд явчихаж чадахгүй нь. Яагаад гэвэл миний хүү надад маш үнэтэй. Ямар ч хамаагүй мөнгө хэл гэж зочин шаардав.

"Би энэ тухай ярихыг хүсэхгүй байна. Баяртай.” гээд - фермер гэр рүүгээ орохоор эргэв. Энэ үед фермерийн байшингийн нь цонхон дээр нэгэн хүү үсрэн гарч ирэв.

- Танай хүү юү? - зочин асуув.
- Тийм ээ гэж фермер бардам байдалтай хэлэв.
- За тэгвэл ингэвэл ямар байна. Би танай хүүг Лондон руу авч яваад, бүх зардлыг нь гаргаж боловсролтой хүн болгоё. Хэрэв тэр аав шигээ эрхэм сайн хүн болох юм бол та ч, би ч аль аль нь энэ шийдвэрт харамсахгүй байх болно -гэж зочин хэллээ.

Хэдэн жил өнгөрчээ. Фермерийн хүү нь сургуулиа төгсөөд дараа нь анагаах ухааны их сургуульд элсэн дүүргэв. Удалгүй түүний Александр Флеминг гэдэг нэр дэлхийд алдаршжээ.

Дайн эхлэхийн өмнөхөн дээрх ноёны хүү Лондон дахь клиникийн эмнэлэгт уушгины хатгалгааны хамгийн хүнд хэлбэрээр өвдөж ирэв. Энэ удаад түүний амийг хэн аварсан гэж та бодож байна вэ? - Тийм ээ, Александр Флеминг буюу пенициллинийг нээсэн хүн аварчээ.

Флемингт боловсрол олгосон ноёны нэрийг Рандольф Черчилль харин хүүг нь Уинстон Черчилл гэдэг бөгөөд хүү хожим нь Английн ерөнхий сайд болжээ.

Монголчууд бид “үйлийн үр” гэдгийг зөвхөн муу зүйл хийвэл түүний гарч байгаа үр дагавар мэтээр маягаар ойлгодог. Ямар нэг үйл хийж л байгаа бол түүний үр дагавар заавал гарна. Дээрх жишээн дээрээс харахад бүгд сайн үйлс хийсний үр дүнд харилцан сайн үр дагаврууд гарсан байна.

Найзууд аа. Энэ постыг шэйрлэвэл сайн үйл болно шүү. #сору

03/01/2024

Хотын засаг Нямбаатар ⁉️⁉️⁉️
Хотын сайд Дэлгэрсайхан нар бэлэн байгаарай гэнэ шүү ‼️‼️‼️
Аргагүй монголын сошиал сүпер од юмаа 1 сая үзцэн байнашт 4-н цагийн дотор ✅✅✅

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Алдагдсан боломжууд posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share