Paperazzi

Paperazzi When you find yourself, life will begin to prepare a gift for you. Never stop

Дорнод аймгийн Булган суманд 5,3 магнитудын хүчтэй хөдлөлт боллоо ‼️
23/12/2023

Дорнод аймгийн Булган суманд 5,3 магнитудын хүчтэй хөдлөлт боллоо ‼️

21/12/2023

58 вагон АИ92 бензин шөнө 01:00 цагт ирнэ‼️‼️

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан утааг арилгасан гэж өөрийгөө 64 сая төгрөгөөр шагнажээ.
21/12/2023

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан утааг арилгасан гэж өөрийгөө 64 сая төгрөгөөр шагнажээ.

Төрийн ордонд тог тасарчээ
21/12/2023

Төрийн ордонд тог тасарчээ

"Нүүрсний" сонсголын эл үеэр "улны" гэх тодотголтой энгийн иргэд хэрэглэдэг шахмал түлш 75%-иар буурч 937 төгрөг болгожэ...
21/12/2023

"Нүүрсний" сонсголын эл үеэр "улны" гэх тодотголтой энгийн иргэд хэрэглэдэг шахмал түлш 75%-иар буурч 937 төгрөг болгожээ.

18/12/2023

5,2 сая тонн буюу 5 тэрбум долларын нүүрс гаалийн бүртгэлгүй хил давжээ. #Сонсгол

13/12/2023

Дөн өвлийн хүйтэнд тог хязгаарлах бэлэг Монголын төр Түмэнд олондоо барилаа

🔵Монголын IHC баг “Pubg Mobile” тоглоомын дэлхийн аварга боллоо
10/12/2023

🔵Монголын IHC баг “Pubg Mobile” тоглоомын дэлхийн аварга боллоо

Н.Өнөрцэцэгийн нөхөр н.Зээхүү: Өнөөдөр хүний эрхийн өдөр юм байна би үгээ хэлмээр байна миний цээжинд маш том зүйл тээгл...
10/12/2023

Н.Өнөрцэцэгийн нөхөр н.Зээхүү: Өнөөдөр хүний эрхийн өдөр юм байна би үгээ хэлмээр байна миний цээжинд маш том зүйл тээглээд чимээгүй явсаар л ирсэн би тэр болгон гарч ирж янз бүрийн юм бичээд байдаггүй үнэхээр дуугүй явж чадахгүй байна бүх зүйл нүдэн дээр минь болж байгаа болохоор тэвчээд за яахав миний хань чаднаа чадсаар ч ирсэн юм гэж итгэж хүлээсээр одоо болноо хань минь ямар их шаналж ямар их туйлдаж байгааг би зүгээр л сэтгэлээрээ мэдэрч байна бид хоёр биенээ мэддэг болоод 20 жил болж байна. Хоёр биенээ маш бүр маш сайн мэддэг харцаараа ойлголцдог болчихсон за тэр ч яахав ...

Миний ханийг элдвээр л хэлдэг сайн үйлс хийхэд нь сайшааж буруу зөрүү үгний алдаан дээр нь гишгэж дэвсэлж л ирсэн тэр болгоныг бид хамт үүрээд л явдаг байсан бид хоёр тийм их баян хүмүүс бишээ бусдын адил дороос нь дээшилж дэвжиж л яваа залуу хүмүүс. Бид хоёрт байх байхгүй үе зөндөө байсан болгосоор өнөөдрийн сайхан амьдралыг босгож ирсэн. Бидний гэр бүл , юм бүхэн та нарын нүдэн дээр ил байгаа гэж боддог энэ өнгөрсөн 20 жил дунд бидэнд байхгүй үе , уйлах үе , жаргах үе зөндөө байсан хоёр сайхан хүүгийн аав ээж болж өнөөдөр сайхан л амьдар ч байна. Энэ дунд алдаа ч байсан оноо ч Заримдаа шантрах үе цөөнгүй л байх юм😥яах аа ч мэдэхгүй үе ч зөндөө байсан миний хань өнөөдөр олны танил нэртэй сэтгүүлч болж чадсан хань минь зүгээр л хөдөлмөрч хүн ажилдаа зүгээр л улайрч ордог шартай тийм л хүн тэрнээсээ болж алдлаа гэж үү үгүй дээ бүгдийг л ил үнэнгээр нь хэлж, надад баримт байна гэж л ирсэн .

Бид гурав сайн байгаа бид гуравт санаа зоволтгүй Бага хүү маань ээж хөдөө явсан гэсэн үгэнд итгээд хүлээж сууна, харин том хүү маань сэтгэлийн хамгийн том шаналанд унаж байна. Яагаад бид өвлийн хүйтэнд хоёр хүүхэдтэй хүнийг шоронд хийдэг нийгмийг бүтээв. Яагаад хорихгүйгээр шалгаж болохгүй гэж. Яагаад ардчилсан нийгмийн амин сүнс үг хэлэх эрх чөлөөг хязгаарлав. Дуугарсан бүхэн шоронд орох ёстой нийгэм юм уу. Миний ханийг шалгаж болно, бид шалгуулах ч үүрэгтэй. Харин хорихгүйгээр л шалгах ёстой

Шүүх хурал хойшлогдлоо‼️ĺСэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллах эсэх шүүх хурал өнөөдөр товлогдсон ч прокурор нь шүүгчээс татгал...
08/12/2023

Шүүх хурал хойшлогдлоо‼️ĺ
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллах эсэх шүүх хурал өнөөдөр товлогдсон ч прокурор нь шүүгчээс татгалзсан тул хойшлогдлоо‼️

ТV5 телевизийн сэтгүүлч Доржоо монитадоо гулууз мах бэлэглэжээ😍😜
03/12/2023

ТV5 телевизийн сэтгүүлч Доржоо монитадоо гулууз мах бэлэглэжээ😍😜

Л.ЭНХ-АМГАЛАН: СУРАГЧДЫН ӨВЛИЙН АМРАЛТЫГ ДӨРӨВ ХОНОГООР УРАГШЛУУЛЖ ЭНЭ САРЫН 29 БОЛГОНО❗️
01/12/2023

Л.ЭНХ-АМГАЛАН: СУРАГЧДЫН ӨВЛИЙН АМРАЛТЫГ ДӨРӨВ ХОНОГООР УРАГШЛУУЛЖ ЭНЭ САРЫН 29 БОЛГОНО❗️

Хотын дарга Х.Нямбаатар:Улаанбаатар хотын түгжрэлийг үүсгэдэг Приус машиныг олноор хямд үнээр шахдаг Тоёота компанийг Ол...
21/11/2023

Хотын дарга Х.Нямбаатар:Улаанбаатар хотын түгжрэлийг үүсгэдэг Приус машиныг олноор хямд үнээр шахдаг Тоёота компанийг Олон Улсын Арбитрын шүүхэд өгчихсөн байгаа!!!

21-нцагийн үед гандан хавьд үндэсний их сургуулийн логоноос бусад нь утаанд сааралтаж харагдахгүй байдалтай байна.Улаанб...
20/11/2023

21-нцагийн үед гандан хавьд үндэсний их сургуулийн логоноос бусад нь утаанд сааралтаж харагдахгүй байдалтай байна.
Улаанбаатарчууд маргааш сэрдэг л байгаа даа!!!!

20/11/2023

2024.01.01-нээс эхлэн машин угаалгын газруудад цэвэр ус нийлүүлэхгүй

Вьетнамын Хо Ши Мин эмнэлэгт 7кг 145гр жинтэй охин төрсөн нь 2023 оны хамгийн хүнд жинтэй хүүхдээр тодроод байна.Эх хүүх...
19/11/2023

Вьетнамын Хо Ши Мин эмнэлэгт 7кг 145гр жинтэй охин төрсөн нь 2023 оны хамгийн хүнд жинтэй хүүхдээр тодроод байна.Эх хүүхдийн эрүүл мэнд маш сайн байгаа бөгөөд эх өөрөөрөө төржээ.🥰

Говь руу цасаар шуурч байна.Улаанбаатар- Өмнөговийн зам яг одоо.
04/11/2023

Говь руу цасаар шуурч байна.
Улаанбаатар- Өмнөговийн зам яг одоо.

Гишүүн Д.Ганбат: Д.Мөнх-Эрдэнэтэй очиж уулзахад "Би шоронгоос амьд гарахгүй байх" гэсэн
26/10/2023

Гишүүн Д.Ганбат: Д.Мөнх-Эрдэнэтэй очиж уулзахад "Би шоронгоос амьд гарахгүй байх" гэсэн

Телевизүүдийг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэнэ үү⁉️⁉️⁉️⁉️Телевизүүд айл бүрээс сар бүр 2500 жилдээ 2 тэрбумыг ямар ч зөвш...
26/10/2023

Телевизүүдийг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэнэ үү⁉️⁉️⁉️⁉️

Телевизүүд айл бүрээс сар бүр 2500 жилдээ 2 тэрбумыг ямар ч зөвшөөрөлгүй авч байна‼️‼️‼️

Одоо дээрээс нь улсын төсвөөс 2 тэрбум гэнэ үү⁉️⁉️⁉️

Улс төрчдийн телевизүүдэд барьсан нэг “ хахууль” эсвэл “хаалтын гэрээ “ нь Өргөн нэвтрүүгийн тухай хууль гэгчийг баталж, түүнд нь айл бүр сар бүр тог, цахилгааны мөнгөн дээрээ нэмж ТВ-ийн хураамж нэртэй 2500 төгрөг хураалгадаг болсон явдал юм. Жилдээ 2 тэрбум гаруй төгрөг болно. Түүнийг нь хувааж авдаг арилжааны ТВ-үүд нь энэ байна. Дээрээс нь Засгийн газар өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан гээчийг байгуулаад, 2024 оны төсөв дээр 2 тэрбум төгрөг хуваарилжээ.

Айл бүрээс 2500, төсвөөс бас дэмжлэг авах өргөн нэвтрүүлгийн 18 суваг

1. 25-р суваг
2. ТV9
3. UBS
4. TV5
5. TM
6. SBN
7. TV8
8. C1
9. CENTRAL
10. NTV
11. EAGLE
12. MONGOLTV
13. STAR
14. TENGER TV
15. ETV
16. SULD
17. MALCHIN
18. EDU TV

Энэ телевизүүдийн эзэд нь дандаа улс төрд нөлөө бүхий хөрөнгөтэй бизнесмэнүүд гэдгийг онцолье.
Зарим нь УИХ-д сууж буй давуу эрхээрээ татвар төлөгчдийн мөнгийг хувийн ТВ-дээ өгөх гэж байна шүү❌❌❌❌
Дээрээс нь МҮОНРТВ орно.

20/10/2023

Хойд эцэгтээ зодуулсны улмаас Турк Улсад эмчлэгдэж байсан 3 настай хүү өөд болжээ

Очир-Дагинас од болов
14/10/2023

Очир-Дагинас од болов

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Хулгайлагдсан охин анх удаагаа ийм байдалд орж байгаа биш шүү дээ. Энэ охин багадаа их зовсон. Үүн...
06/10/2023

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Хулгайлагдсан охин анх удаагаа ийм байдалд орж байгаа биш шүү дээ. Энэ охин багадаа их зовсон. Үүнийг мэдээлэх юм бол хариуцлага тооцно гэж цагдаа прокуророос сэтгүүлчдийг айлгаж байна. Өдийг хүртэл ийм байдалд хүргэсэн
гол буруутан нь манай хууль хяналтынхан өөрсдөө шүү

Улсын Арслан М.Бадарчаас допингийн талаар тодруулахад “Би хөдөө байна, юу ч хэрэглээгүй, надруу залгаагүй” гэжээ. Тэгвэл...
22/08/2023

Улсын Арслан М.Бадарчаас допингийн талаар тодруулахад “Би хөдөө байна, юу ч хэрэглээгүй, надруу залгаагүй” гэжээ. Тэгвэл М.Бадарч өчигдөр орой шинжилгээний хариутайгаа танилцсан байна. В сорьцоо өгөх эсэхээ 14 хоногийн дотор шийднэ.

21/08/2023
Ц.ГАРАМЖАВ: ҮНЭН ТҮҮХ МААНЬ ОРШСООР БАЙХ БОЛНОТуулай жилийн намрын эхэн сарын билэгт сайхан өдөр та бүхний сонорт олон с...
16/08/2023

Ц.ГАРАМЖАВ: ҮНЭН ТҮҮХ МААНЬ ОРШСООР БАЙХ БОЛНО

Туулай жилийн намрын эхэн сарын билэгт сайхан өдөр та бүхний сонорт олон сар жилээр сэтгэл чилээсэн зарим үйл явдлын талаар үнэн мөнийг өгүүлье.

Ардчилсан нийгмийн хамгийн чухал үнэт зүйл бол хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл юм. Эрх чөлөөний хэлбэр дотор хувийн аж ахуй эрхлэх, өмч хөрөнгөтэй байх, шашин шүтэх, эс шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах зэрэг олон эрхийг бид олж авч Үндсэн хуулиараа баталгаажуулсан.
Гэвч өнөөдөр манай улс оронд ардчилсан нийгэм, эдийн засгийн үнэт тогтолцоо бүх талаар алдагдаж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нэрийн дор бусдыг гүтгэн доромжилж, бусдын эрхэнд халдах нь энгийн үзэгдэл, ердийн асуудал мэт болжээ, бид ч энэ анархизмд дасч, ардчилал хэмээн андуурах боллоо.

Магадгүй бидний хөгжих, мэдэх, боловсрон төлөвшиж, урагшлан өөдлөхийг хүлээн зөвшөөрч чадахгүй, үндэсний өв соёл, үндэсний үйлдвэрлэл, үнэт зүйл бүхнийг маань үгүйсгэн халдаж, биднийг бахархах зүйлгүй, оюун санааны дархлаагүй болгох гэсэн явуулгыг гадаад, дотоодын бүлэглэлүүд өөрсдийн гүйцэтгэгч нараар зохион байгуулалттайгаар явуулж байна. Сүүлийн үед нэгэн үе Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашин, соёлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Хулан гэдэг шүлэгч эмэгтэйн Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламд бичсэн гэх захидлыг тарааж, олны дунд элдвийн төөрөгдөл таамаглал үүсгэж байна.

Түүний хэргийг улсын нууцад хамаарах хэрэг гэсэн атал түүний өмгөөлөгч нь 1 захидал, 2 нэвтрүүлгээс болсон мэтээр мэдээлсэн нь хэргийн талаарх бодит байдлыг төөрөгдүүлж байгаа мэт харагдаж байна. Энэ нэвтрүүлгүүд анхлан ТВ9 телевизээр цацагдсан ба тус нэвтрүүлэг болон 1 захидлын талаар манай гэр бүл гомдол гаргаж байгаагүй. Гэтэл үүнийг бидэнтэй холбож, хамаатуулах гэж мушгин гуйвуулсан зохион байгуулалттай дайралтуудыг их явууллаа. Эдгээрт иргэн миний гэр бүлийн нэр хүндэд халдаад зогсохгүй, удам судрыг минь гутаан доромжилж, миний үүсгэн байгуулсан ААН-үүдийг байгаль, экологи сүйтгэж байгаа хэмээн шууд утгаар гүтгэжээ.

Зохиолч, шүлэгч хүн fact check хийлгүйгээр харгис сэтгэлгээтэй, илт худал зүйл зохиож, тараасан гэхэд итгэхэд бэрх байна. Энэ хэрэг улсын нууцад хамаарч байгаа тул хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад буй захидлыг өөрөө бичсэн эсэхийг ч бид мэдэхгүй. Шүүх хурлын үйл явцын талаар ил тод мэдээлэл өгөхийг би болон бусад олон иргэд хүлээсээр байна.

Өнгөрсөн хугацаанд асар олон бусармаг гүтгэлэг, явуулгыг хүлцэн тэвчиж өнгөрөөсөн ч энэ удаа эдгээр хуурамч мэдээлэл /fake news/-г няцааж үнэн бодит хариултыг өгье.

Миний өвөө аав Харцага Дамдин, эмээ ижий Норжмаа нар маань нь Түшээт хан аймгийн Эрдэнэдайчин хошой Чин Ван Ханддоржийн хошууны уугуул, ажил хөдөлмөрөөрөө нутаг усандаа нэр хүндтэй хүмүүс байсан. Олон азарга адуу мал сүргээ фронтод бэлэглэж, хамтрал коммунд нийгэмчлүүлж явсан түүхтэй. Миний аав Цэдэн, ээж Дэмбэрэл нар нь Түшээт хан аймгийн Чин Ван Ханддоржийн хошууны Халиун багийн нутагт төрж өссөн. Аав маань 17-хон насандаа сумын даргаар ажиллаж, улмаар Санхүү Эдийн засгийн сургуульд суралцаж, Батлан хамгаалах яамны анги нэгтгэлүүдийн санхүүгийн албанд ажиллаж, дэд хурандаа болтлоо дэвшин ажиллаж байлаа. Миний аав амьдралынхаа эцсийн мөч хүртэл зогсолтгүй хөдөлмөрлөсөн цэргийн хүн байсан юм.

Хүүхдүүд маань аль эрт өрх тусдаа гарсан, бүтээсэн, байгуулсан амьдралтай, өөрсдийн бодол, зорилготой, бие даасан гэр бүл билээ. Манай хүүхдүүд багш, инженер эдийн засагч нарын гэр бүл учраас хүүхдүүдээ ч гэсэн сайн багш, инженер, сайн бүтээн байгуулагч болно байх гэж бодож явснаас лам хуврага, тэр тусмаа Бурхан шашны тэргүүн болгох тухай бодол хэний маань ч ухаан санаанд минь бууж байсангүй. Тийм шаардлага огтхон ч байхгүй ээ.

Би бол эмээ, өвөөгийнхөө сэтгэлийг шингээсэн жирийн нэг сүсэгтэн хүн. Хүний амьдралд хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчин зовлонгийн улмаас бага охиныхоо хамтаар хүнд өвчин зовлонг арилгах гэж, мөн ажил үйлсээ даатгах гэж, зав чөлөөгүй ажлынхаа хажуугаар боломж олдвол хурал номонд суухыг хичээдэг байлаа. Харин олон мянган жилийн түүхтэй Бурханы шашны гүн ухааны өндөр дээд дэг жаяг, нарийн шүүлтүүр шалгууруудаар явагддаг эл үйл явцад эгэл бидний оролцоо огтхон ч байхгүй юм. Байх боломж ч үгүй юм. Бурхан шашны өндөр дээд гэгээнтний хойд дүрийг тодруулах асуудал нь эд мөнгөөр хэмжигдэх, наймаалцан авах, арга саамаар шийдэгдэх зүйл огт биш гэдгийг эрүүл, саруул ухаант хүмүүн бүр ойлгоно. Ямар гэр бүл ийм их өндөр үүрэг хариуцлага, ачаа дарамтыг хүсэх билээ дээ. Энэ тухай аав, ээж нь цаг нь ирэхээр дэлгэрэнгүй түүх ээ ярих биз ээ.

Миний бие Монгол улсын нийгэм, эдийн засгийн шилжилтийн 30 гаруй жилд олон сорилт, бэрхшээл дундуур орон гэрээ авч явах, үр хүүхдүүдээ хүмүүжүүлж өсгөх, мэргэжил, мэдлэгээ түшиглэн аж ахуй байгуулах, надад итгэл хүлээлгэн бүрэлдсэн хамт олныхоо итгэлийг алдалгүй амьдралыг нь тэгшилж, голомтыг нь бадраахын тулд зогсолтгүй 40 гаруй жил ажиллаж хөдөлмөрлөсөн жирийн нэг инженер хүн билээ.

Саяхан Монполимет групп ашиглалт олборлолтын салбараас төрөлжсөн үйлдвэрийн салбар луу шилжсэн зөв замналаар хөгжсөн түүхэн 30 жилийн ойн баяраа мянга мянган залуусынхаа хамтаар тэмдэглэн өнгөрүүлсэн. Би хамт олныхоо хамтаар байгальд ээлтэй бүрэн автоматжсан таван үйлдвэрийг барьж байгуулсан байна. Бидний байгуулсан Монцемент үйлдвэр сүүлийн 30 жил алдагдсан байсан аж үйлдвэржилтийн бодлогыг сэргээж, улс орноо цементийн хараат байдлаас гаргаж чадсан. Бид уул уурхайн ашиглалт, олборлолтыг мэргэжлийн түвшинд явуулдаг бөгөөд анх удаа хүний гараар бүтсэн Цэнгэг уст Тосон нуурыг бүтээж, 400,000 гаруй модтой ойн төглийг тарьж ургуулан, улсдаа 21 удаа Тэргүүний нөхөн сэргээгч байгууллагаар шалгарч, шилдэг үлгэр загварыг тогтоосныг Европ, Африкийн улс орнуудаас холбогдох мэргэжлийн судлаачид ирж танилцан, арга, туршлага судалдаг болсон юм.

УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан өмнөх 4 жилд өөрийн үзэл баримтлалаа илэрхийлж, саналаа дэвшүүлж, нийгмийн шударга, зөв харилцааны төлөө тэмцэж ирсэн. Энэ хугацаанд бүтээсэн бүхнийг минь үгүйсгэн харлуулж, өөрсөд шигээ Төрөөс төрсөн тэрбумтан болгох гэсэн ажиллагааг зориуд өөрсдийн гар хөлөө болгосон мэдээллийн хэрэгслээрээ завсар зайгүй явуулж миний болон миний гэр бүлийн нэр хүндэд минь халдаж байгааг олон түмэн мэддэг билээ.

Бидний улс орондоо хийсэн бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө эхлүүлсэн бүхэн, бусдын төлөө зориулсан чин сэтгэл, өвөг дээдсийн удам судар, үнэн түүх маань оршсоор байх болно.

Цахим хөгжлийн эрин зуунд үнэн худал асар их мэдээллүүд хурдтай тархаж байгаа энэ үед аливаа хуурамч мэдээ /fake news/, зохиомол гүтгэлэгүүдийг шүүн тунгаан, шүүлтүүртэй хандаж, оюун санааны дархлаагаа алдалгүй, бусдын тархи угаах явуулгад ашиглагдахгүй байцгаая гэж та бүхэндээ уриалж байна.

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Цэдэнгийн Гарамжав.

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж ланд 200 маркийн автомашинаар 57 настай эрэгтэйг дайрч, ослын улмаас тухайн иргэ...
12/08/2023

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж ланд 200 маркийн автомашинаар 57 настай эрэгтэйг дайрч, ослын улмаас тухайн иргэн нас баржээ

Монголын Засгийн газар аж үйлдвэрлэлийн зориулалтаар ган хайлуулахад ашигладаг кокс (coke)-ыг гэр хороололд турших гэж б...
10/08/2023

Монголын Засгийн газар аж үйлдвэрлэлийн зориулалтаар ган хайлуулахад ашигладаг кокс (coke)-ыг гэр хороололд турших гэж байгаа юм байна. Доорхи асуудлууд шууд үүснэ:
1. Кокс нь зүгээр энгийн нүүрс, мод түлээ шиг өөрөө дүрэлзээд асчихгүй, заавал тусгай зууханд зориулалтын үлээгчээр асар их хүчилтөрөгчөөр өдөөж шатна. Тиймээс гэр хорооллын зуухны яндан нэг бол урт+гадаа салхи ихтэй, нөгөө бол гал өдөөх сэнстэй зуух хэрэгтэй болно. МАН дахин гэр хорооллын зуухыг солих уу?
2. Кокс нь гангийн үйлдвэрт ашигладаг маш өндөр дулаан үйлдвэрлэдэг түлш. Хэмжээг нь зөв тохируулахгүй бол гэр хорооллын айлуудын нимгэн төмрөн зуухнууд шууд хайлна. Төмөр хайлах градус целсийн 1538. Коксын дээд дулаан 2500. Зуухнууд зүгээр хайлчихгүй, шууд түймэр тавина.
3. Нүдэнд утаа харагдахгүй байж болно, гэхдээ кокс шатаахад их хэмжээний угаарын хий буюу нүүрстөрөчгийн исэл, азотын давхар исэл ялгаруулна. 200 мянган яндан нийслэл хотод нүүрстөрөгчийн исэл ялгаруулах асуудлыг туршиж үзээд байх хэрэггүй, зүгээр л их сургуулийн оюутнуудаасаа асуугаад тооцоолол гаргачих.
4. 20-р зуунд АНУ, Англи, Хятад, Энэтхэг улсууд коксыг ахуйн хэрэглээнд туршиж үзээгүй биш үзсэн. Бүгд бүтэхгүй юм байна гээд больсон. Яагаад больсныг судлахад улсынхаа нийслэл дээр туршилт хийхгүй байх боломжтой.

06/08/2023

Одоогийн байдлаар үерийн улмаас 4 хүн амиа алдсан байна. Тэдний хоёр нь 10сартай, 10-15 насны хүүхэд байсан. Харамсалтай😔😢😢

"Google" компани Монгол улсад 10000 багш, 1000 инженер бэлтгэж өгөхөөр болжээ.
05/08/2023

"Google" компани Монгол улсад 10000 багш, 1000 инженер бэлтгэж өгөхөөр болжээ.

Өнөөдөр 60 насны төрсөн өдрөө тэмдэглэж буй Donnie Yen.
02/08/2023

Өнөөдөр 60 насны төрсөн өдрөө тэмдэглэж буй Donnie Yen.

Говь-Алтай 100 жил: Улсын цолтой ДӨРВӨН бөх их шөвөгт шалгарлааБөхийн барилдааны долоогийн даваа буюу их шөвөгт  Улсын а...
02/08/2023

Говь-Алтай 100 жил: Улсын цолтой ДӨРВӨН бөх их шөвөгт шалгарлаа

Бөхийн барилдааны долоогийн даваа буюу их шөвөгт Улсын аварга О.Хангай, Улсын заан Д.Анар, Б.Бат-Өлзий, Улсын харцага Б.Цэдэнсодном нар тунаж үлдлээ

Монголоос хүн загас төрөх болтугай гэнэ үү⁉️🤣🤣🤣
01/08/2023

Монголоос хүн загас төрөх болтугай гэнэ үү⁉️🤣🤣🤣

Хөөсөнцөрийн үйлдвэрт гал гарчээ
31/07/2023

Хөөсөнцөрийн үйлдвэрт гал гарчээ

Солонгосын загвар өмсөгч, аяллын контент бүтээгч, модель, нэвтрүүлэгч Чэ Санхи Монголд иржээ🇲🇳❤️👏
31/07/2023

Солонгосын загвар өмсөгч, аяллын контент бүтээгч, модель, нэвтрүүлэгч Чэ Санхи Монголд иржээ🇲🇳❤️👏

Хантайшир уул аймгийн 100 жилийн ойн баяр наадамд оролцохоор явж буй зочдын төлөөлөл
31/07/2023

Хантайшир уул аймгийн 100 жилийн ойн баяр наадамд оролцохоор явж буй зочдын төлөөлөл

2024 онд Дорнодын Түмэнцогт сумын эвдрэлтэй 50 км Булган сумын 27 км нийт 77км  зам засварын ажлыг Дэлхийн банкны төслий...
30/07/2023

2024 онд Дорнодын Түмэнцогт сумын эвдрэлтэй 50 км Булган сумын 27 км нийт 77км зам засварын ажлыг Дэлхийн банкны төслийн хүрээнд засварлаж дуусгана.

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Монголдоо ирж хуримлан, гэрлэлтээ батлууллаа 👏👏👏
27/07/2023

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Монголдоо ирж хуримлан, гэрлэлтээ батлууллаа 👏👏👏

Яруу найрагч Ц.Хуланд тагнуулын хэргээр 9 жил, 6 сар хорих ял оноолоо
25/07/2023

Яруу найрагч Ц.Хуланд тагнуулын хэргээр 9 жил, 6 сар хорих ял оноолоо

24/07/2023

Ж.Баясгалан: Монголд ядаж нэг ийм робот аппарат байдаг бол ямар олон хүн алхах мэдрэмжээ эргэн мэдэрч, хичнээн олон олон хүний гэмтэл харвалтын дараах нөхөн сэргээлт сэргэж, олон гэр бүлүүд аз жаргалтай болох бол...

Дэлхийн алдартай контент бүтээгчид болох "Nasdaily" Монголд ирнэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээТэдний хувьд интернэт орчин...
23/07/2023

Дэлхийн алдартай контент бүтээгчид болох "Nasdaily" Монголд ирнэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ

Тэдний хувьд интернэт орчинд сая сая дагагчтай юм.
Instagram- 4.4 сая
Facebook- 21 сая
Youtube-12.2 сая

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Paperazzi posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Paperazzi:

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share