Mongol News

Mongol News Maxnews.mn

Монгол Улс 30-50 жилийн дараа оршин байх уу?Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг(GIZ) Монгол Улсын БОАЖЯ хамт...
14/10/2023

Монгол Улс 30-50 жилийн дараа оршин байх уу?
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг(GIZ) Монгол Улсын БОАЖЯ хамтран хэрэгжүүлдэг SPACES төслийн хүрээнд байгаль орчны сэдвээр сэтгүүлчдэд зориулсан нэг өдрийн зөвлөгөөнд Германы хамтын ажиллагаа нийгэмлэгийн ахлах зөвлөх, биологич, ландшафтын экологич Торстен Хардер “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” сэдвээр илтгэл тавилаа.
Түүний багш нь Алтернатив Нобелийн шагнал хүртсэн, 1973 оноос хойш Монголд судалгаа шинжилгээ хийсэн Германы эрдэмтэн Майкл Сүкков аж. Тэрээр Торстен Хардерт Монголын экосистемийг судлахыг зөвлөсний дагуу ийнхүү Монголын байгалийг судлахаар болжээ.
Түүний мэргэшсэн чиглэл нь экосистем ба эко аялал жуулчлалд үзүүлэх хүний ашиглалтын нөлөөлөл. Монгол Улсад 2019 оноос хойш дөрвөн жил ажиллаж амьдарч Монгол Улсын экосистем байгаль орчныг судалжээ.
Торстен Хардерын “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” сэдэвт илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
1.Мөнх цэвдэг байгаагүй бол Монголд ой байхгүй байх байсан.
Мөнх цэвдэг байгаагүй бол Монголд ой байхгүй байх байсан. Хур тунадас орохгүй байгаа үед ойг ой хэвээр нь байлгадаг зүйл бол мөнх цэвдэг. Мөнх цэвдэг гэссэнээр ойн хомсдол эхэлж, мөнх цэвдэг багассанаар ой устаж байна.
2.Бид Монгол орны ой модны сүүлчийн үеийг харж байна.
Бид Монгол орны ойт хээрийн бүсийн ой модны сүүлчийн үеийг харж байна. Монгол орны мөнх цэвдгийн 50 хувь нь сүүлийн 40 жилийн дотор гэсэж үгүй болсон. Энэ янзаар цааш үргэлжилж, энэ хурдцаар явбал 2040 он гэхэд Монгол Улсын ойн 50 хувь устана. Энэ янзаар үргэлжилбэл 2040 гэхэд тэрбум гаруй модоо алдах болно.
3.Нэг метр квадрат тутам таван төрлийн л ургамал ургаж байна
Монгол орны 259 суманд бэлчээрийн даац хэтэрсэн. Зургаан жилийн өмнөхөөс 30 сая илүү малтай болсон. 50 жилийн өмнө буюу 1940-1970 онд нэг метр квадрат тутамд 20 төрлийн ургамал ургадаг байсан бол одоо нэг метр квадрат тутамд таван төрлийн нэг наст “хогийн” ургамал ургаж байна. Их газрын чулуу Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг. Гэхдээ би тэнд өдөржин явж зураг авахдаа нэг ч амьд ургамалтай таараагүй.
4.Махны чанар мэдэгдэхүйц буурч байна.
Хэдийгээр холоос харахад ногоон сайхан ургамал байвч малд тэжээл болж чадахгүй, үндсэндээ мал тоож идэхгүй ургамлууд байна. Үүний үр дүнд малын махны чанар мэдэгдэхүйц буурч байна.
5.Гол мөрөн булингартай байгаа шалтгаан нь хөрс усаар угаагдан эргэж буцалтгүй алдагдаж байна.
Ургамлын бүтцэд өөрчлөлт орсноор хөрс суларч, амархан эвдэгдэж үүний улмаас борооны усаар гол мөрөн рүү орж булингартай харагдаж байгаа нь хөрс маань усаар урсан гадагш гарч бид үржил шимт хөрсөө алдаж байна. Улаанбаатарт үер болж буйн шалтгаан нь хөдөөд хөрс доройтсоны илрэл.
6.Монгол Улс маш том сүйрэл рүү явж байна.
Монгол Улс нөхөн сэргэдэггүй усаа хэрэглээд эхэлсэн талаар холбогдох байгууллагад хэлэхэд “Гадаргын усаар тэжээгддэг усны эх үүсвэр бид олсон” гэж надад хэлсэн. Арал тэнгисийн жишээг авч би тэдэнд тайлбарласан. Арал тэнгисийг тэжээдэг Аму-Дарья мөрний усаар хөвөн тарьснаас болж ширгэсэн. Арал тэнгис 1977 онд 1000км3 эзлэхүүн устай байсан бол 2014 онд 75км3 болж ширгэсэн. Судлаачдын тооцсоноос илүү хурдан ширгэсэн. Минийхээр Монгол Улс Арал тэнгистэй харьцуулшгүй том сүйрэл рүүгээ явж байна гэж хэлэх байна.
7.Монгол орны газар нутгийн 90 хувьд хөрс үүсэх процесс зогссон.
Монгол орны хөрс сул хөгжилтэй. Өнөөдөр газар нутгийн 90 хувьд хөрс үүсэх процесс зогссон. Хөрсний амьд давхарга маш олон мянган жилийн туршид бүрэлддэг. Хөрс алдагдвал дахин хэзээ ч эргэж үүсэхгүй.
8.Монголын байгаль яг л эрчимт эмчилгээний тасгийн өвчтөн мэт байна.
Монголын байгаль яг л эрчимт эмчилгээний тасгийн өвчтөн мэт байна. Нэг удаагийн “өвчин намдаах эм”-ээр Монголын байгалийг сэхээнээс гаргах боломжгүй.
9.2030 оныг өнгөрөөвөл ямар ч боломжгүй.
Монголчуудад байгалиа сэргээх боломж байгаа ч маш богино хугацаа үлдсэн. 2030 оныг өнгөрөөвөл ямар ч боломжгүй. Дахин хэзээ ч сэргээж чадахгүй. Улс төрийн шийдвэр гаргагчид, хүн ам хандлагаа өөрчилж, маш хурдан өөрчлөгдөхгүй бол хугацаа үлдсэнгүй.
10.Малын тоог 25 саяд хүргэснээр экологийн тэнцвэрт байдал тэнцвэржих боломж бий болно.
Байгалиа авран хамгаалахын тулд хамгийн эхний алхам бол малын тоо толгойг багасгах явдал юм. Малын тоо толгойг 25 сая, ямаан сүргийг дээд тал нь таван сая болгон эрс бууруулах шаардлагатай. Ингэж байж л хөрс хамгаалах үүднээс бэлчээр нөхөн сэргээх боломжтой болно. Ургамалжуулах менежмент бол усны менежментийн суурь юм. Ургамал байж ус байна. Ландшафт дахь усыг хадгалах нь улс үндэстний оршин тогтнох асуудал юм. Мөн үндэсний аюулгүй байдлын асуудал.
12.Говьд мод ургуулна гэдэг шийдлээ эргэн харах хэрэгтэй.
Говьд мод ургуулна гэдэг шийдлээ эргэн харах хэрэгтэй. Таримал ой гүний ус үүсгэхгүй, бидний нэн хэрэгцээтэй, нөхөж баршгүй усны нөөцийг үүрд хэрэглэнэ. Биологийн олон янз байдлыг хадгалж авч үлдээхэд нөлөө үзүүлэхгүй. Хуурай бүс нутагт шинээр мод бүү тарь. Одоо байгаа ой модоо арчлах нь илүү чухал байна.
13.Одоо хандлагаа өөрчлөхгүй бол Монгол Улс Ази тивд хэзээ ч байгаагүй гамшигт өртөх болно.
Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхагдал нь экосистемийн амин чухал үйлчилгээг эрс хурдацтай алдагдуулж байна. Байгалийн баялгийн хэт ашиглалтыг нэн даруй зогсоохгүй бол хэдхэн жилийн дараа Монгол Улс Ази тивд хэзээ ч байгаагүй гамшигт өртөх аюул нүүрлээд байна.
Монгол орны ирээдүй ийм бүрхэг, аюулын төвшинд байгаа шүү дээ. Хэдүүлээ чимээгүй л байх уу?

14/10/2023

Хуульзүйн сайд, УИХ-ын гишүүнээс хотын дарга болж буухад нийслэлийн тулгамдсан асуудал ял болж ойлгогддог ажээ. Хуульзүйн сайд байхдаа ярьдаг байсан ялаас нь ахуйн ажил арай өөр л дөө. Утаа, түгжрэл, ажилгүйдэл өөрийг нь яллачих вий дээ Х.Нямбааг

26/04/2023
27/03/2023
20/03/2023
20/03/2023

Усаа хайрлах ганцхан шалтгаан хэлээч гэнээ? Энэ зургийг хараад танд юу бодогдож байна.
Монгол орон цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 76,9 хувь нь буюу 120.3 сая га талбай доройтолтой байна.
Малын тоо толгой 91 саяд хүрлээ.
Бид уудаг, бид цангадаг, одоо бид хайрлан хамгаалах хэмнэх цаг үед амьдарч байна.

19/03/2023
07/03/2023

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!
2023 оны 3-р сарын 8-ны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг НҮБ-аас "DigitALL: Жендэрийн тэгш байдлын төлөөх инноваци-технологи" урианд нэгдэн тэмдэглэж байна.

04/03/2023
ТАЙЛАНДАД АЯЛСАН АЯЛАГЧ НОЦТОЙ ШАЛТГААНААР НАС БАРЖЭЭ“Brain-eating  amoeba” буюу тархи иддэг амёб “Naegleria fowleri”-ын...
11/01/2023

ТАЙЛАНДАД АЯЛСАН АЯЛАГЧ НОЦТОЙ ШАЛТГААНААР НАС БАРЖЭЭ
“Brain-eating amoeba” буюу тархи иддэг амёб “Naegleria fowleri”-ын анхны тохиолдол БНСУлсад өнгөрсөн долоо хоногт бүртгэгдэж 50 настай эрэгтэй нас баржээ. Энэ хүн нь 4 сарын турш Тайландад байж байгаад Солонгостоо буцаж ирээд бие нь өвдөөд эмнэлэгт очоод удалгүй нас барсан гэнэ. Naegleria fowleri нь амёб, нэг эст амьд биет бөгөөд усан сан, шавар, хөрс, халуун рашаан, гол горхи гээд дулаахан газар амьдардаг нэг төрлийн шимэгч бөгөөд хүний биерүү хамраар дамжиж ороод тархи мэдрэлийн хэсэгрүү очиж, төв мэдрэлийн системийг гэмтээдэг гэнэ. Naegleria fowleri нь анх 1937 онд АНУ-д бүртгэгдээд түүнээс хойш 137 тохиолдол л бүртгэгдсэн байдаг юм байна. Хүнээс хүнд дамждаггүй тул санаа зовох зүйлгүй ч манайхан одоо маш олноороо вьетнам тайланд явж байгаа энэ үедээ болгоомжтой байж, устай газар болгоомжтой байгаарай.
https://m.koreaherald.com/view.php?ud=20221226000478

09/01/2023

ӨДРИЙН БАГЦ ЭМЧИЛГЭЭ
Нэг удаагийн 50,000 төгрөгийн үнийн дүнтэй, багц эмчилгээг дараах 2 төрлийн сонголттойгоор хийж байна.
БАГЦ 1:
1. Эмчилгээний бариа /бүтэн бие/
2. Төөнүүр эмчилгээ /эмт төөнүүр, эсгий төөнүүр, уул өвсөн төөнүүр/
3. Жин засал эмчилгээ /давсан жин, шороон жин, бүлээн жин/
4. Бумба /хулсан, зэс, шалт бумба зэрэг олон төрөлт бумба/
5. Шарлага /импра улаан туяа аппарат/
БАГЦ 2:
1. Шимжүүлэх шар тостой бариа /бүтэн бие/
2. Төөнүүр эмчилгээ /эмт төөнүүр, эсгий төөнүүр, уул өвсөн төөнүүр/
3. Жин засал эмчилгээ /давсан жин, шороон жин, бүлээн жин/
4. Бумба /хулсан, зэс, шалт бумба зэрэг олон төрөлт бумба/
5. Шарлага /импра улаан туяа аппарат/

06/01/2023

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД Ч НЭЭЛТТЭЙ !
Нийгмийн хариуцлагын хүрээнд манай эмнэлгийн зүгээс хариуцлагатай, үр дүнтэй, хүртээмжтэй олон үйл ажиллагааг төлөвлөн, хэрэгжүүлж эхэллээ. Бид 2023 оны 01 сарын 08-ны Ням гарагт, 12:00-14:00 цагт эмнэлэг дээрээ НЭЭЛТТЭЙ ӨДӨР арга хэмжээг зохион байгуулж, эмчийн үзлэг, оношлогоог ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ-гээр үзүүлнэ.
Эрхэм та эрүүл мэнддээ цаг гаргаарай!
Хаяг: Татварын ерөнхий газар /хуучнаар 3 яам/-ын хажууд Tod tower барилгын 7 давхарт, 703 тоот.
Утас: 9906-0963, 8884-8824

ЦАХИМ САЙДЫН БИЕЛДЭГГҮЙ МӨРӨӨДӨЛ"Цахим үндэстэн" болохоор хэдэн төр үе үеэрээ мөрөөдсөөр чамгүй хугацааг үдлээ. Төрийн б...
06/01/2023

ЦАХИМ САЙДЫН БИЕЛДЭГГҮЙ МӨРӨӨДӨЛ
"Цахим үндэстэн" болохоор хэдэн төр үе үеэрээ мөрөөдсөөр чамгүй хугацааг үдлээ. Төрийн байгууллагын үүдэнд цахим үнэмлэх гэж боддог иргэний үнэмлэхээ шалгуулж ордог, төрийн нэгдсэн цахим сүлжээтэй гэж ярьдаг ч түмэн олон цаас нотариатаар батлуулж овоолдог хэвээрээ. Ажаад байсан чинь ахицтай зүйл нь "цахим бизнес" л цэцэглэсэн бололтой. Хэрхэн цахимжсан тухай хүн бүр сайн тайлбарлаж чадахгүй, хэн ч сайн мэдэхгүйд учир байна уу? Эрдэм мэдлэг төгөлдөр эрхэм хотын дарга, нийслэлийн удирдлагууд сүр дуулиантайхан цахим хот болсоноо зарлаж, Эгүнээгээ дуудаад л дуудаад л байсан нь саяхан. Гэтэл нийслэлийн нэг цэгийн үйлчилгээнд тусгай зөвшөөрөл авахаар бүрдүүлж өгдөг баримт бичгийн тоо хэвээрээ, биеэрээ очиж хүлээлгэж өгдөг нь ч янзаараа л байх юм. Энэхүү мэдээний зураг нь Улсын бүртгэлийн цахим сүлжээ тасарсаныг хүээн, бүтэн өдөр дугаарлаж буй цахим үндэстэнүүд. Цахим сайдын зүүд мөрөөдөл хэзээ биелэх юм бол?

08/06/2022

ЗАЛУУСТ БУРУУ ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ БОЛЖ БУЙ, ЁС ЗҮЙГҮЙ ЭНЭ СПОРТЫГ ДИЙЛЭНХ ХҮМҮҮС ЭСЭРГҮҮЦЭЖ, ҮЗЭХЭЭ БОЛИХ САНАЛТАЙ БАЙНА.

07/06/2022

"ЭЛИТ МЕДИКАЛ" УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ
Манай эмнэлэг нь Уламжлалт, Европ хосолсон бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг туршлагатай мэргэжлийн баг хамт олон сүүлийн үеийн эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмжтэй эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн тав тухтай орчинд түргэн шуурхай найрсагаар үйлчилж байна.
📍Ажиллах цагийн хуваарь:
Даваа-Баасан: 09:00-18:00
Бямба: 10:00-17:00
📍Хаяг: Чингэлтэй дүүрэг, Татварын ерөнхий газар буюу 3 яамны хажууд Tod tower 7 давхарт, 703 тоот.
📍Утас: 9906-0963, 8884-8824.

06/06/2022
04/06/2022

Хүнс комплекс ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Оюунтуяа: Дулааны аргаар үйлдвэрлэсэн махыг ямар ч хиаманд хийх боломжгүй

03/06/2022

ИНЭЭДИЙН ЭМЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
Инээх нь бидний зүрхний цохилтыг нэмэгдүүлж, амьсгалах хэмийг өөрчилдөг. Агаарын амьсгал бүр нь эсэд илүү их хүчилтөрөгч авахад тусалдаг бөгөөд эндорфиныг бүх биеэс ялгаруулдаг. Энэхүү байгалийн эм нь өвдөлттэй тэмцэхэд тусалдаг, байгалийн гаралтай өвчин намдаагч юм. Нэмж дурдахад инээх үед дууны чичиргээ, уушгины багтаамж дөрөв дахин нэмэгдэж, нүүрний 15 булчин агшиж, сулардаг, калори шатдаг, адреналин ялгарч, иммуноглобулин нэмэгдэж, цусны эргэлт идэвхждэг байна.
Инээдийн ашиг тусын талаар олон тооны судалгаа хийгдсэн бөгөөд инээмсэглэл нь тухайн хүний өвдөлтөнд нөлөөлдөг нь батлагдсан зүйл биш ч эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг нь илэрхий болсон юм. Энэ шалтгааны улмаас инээдийн эмчилгээг аажмаар хэрэгжүүлж эхэлсэн. Инээлгэх эмчилгээ нь эрт дээр үеэс хэрэглэгдэж ирсэн эмчилгээний хэрэгсэл. Жишээлбэл, Хятадад эрүүл мэндийг тэнцвэржүүлэх үүднээс ариун сүмүүдийг инээлдэх цуглааны газар болгон ашигладаг байжээ. Бусад соёл иргэншилд шархадсан, өвчтэй дайчдыг инээдээр илааршуулдаг илбэчин "ариун алиалагч" гэж нэрлэдэг тусгай хүн байв. ХХ зуунд Зигмунд Фрейд "инээх нь бүх сөрөг энергиэс биеийг суллах хүч" гэж тунхагласан. Инээдийн эмчилгээ нуруу нугасанд шууд нөлөөлдөгийг нурууны өвчнөөр шаналж байсан Нью-Йоркийн шилдэг сэтгүүлчдийн нэг Норман Кузинсын мэдээллийн ачаар олон хүн мэддэг болсон. Өвдөлт намдаах ямар ч мэс ажилбар хийлгүйгээр эмч нар өвчтөнөө хүнд хямралд орохоос урьдчилан сэргийлэхийн тулд инээдийг сонгожээ. Үр дүн нь өөрсдийгөө илтгэж, өдөрт 10 минут инээлдсээр өвчтөн дор хаяж 2 цагийн турш өвдөлтийг мартдаг болохыг Норман Кузинс олж мэдсэн тухайгаа хуваалцсан нь 1976 онд нэр хүндтэй New England Journal of Medicine сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Өнөөдөр бид олж мэдсэн олон тооны инээдийн эмчилгээний клиникууд хүнд өвчинтэй тэмцэхэд тусалдаг. Чин сэтгэлээсээ инээх инээд нь хүний зүрх сэтгэлийг тайвшруулж, 400 орчим булчинг идэвхжүүлж, судас тэлж, амьсгалыг сайжруулж, хоол боловсруулалтыг хөнгөвчилж, сэтгэлийн холбоог бэхжүүлдэг.
Инээх эмчилгээнээс гадуур худлаа инээхийг бие организм ялгадаггүй, жинхэнэ инээхтэй адил үр дүн үзүүлдэгийг мөн тогтоожээ.
Инээдийн эмчилгээг багаараа хийдэг бөгөөд эхлээд жинхэнээсээ инээхгүй, худлаа инээж байгаагаа мэдэж байгаа ч өвчтөнүүд аажмаар жинхэнээсээ инээж эхэлдэг байна. Дасгал эмчилгээнд инээх тухай бүх ойлголтууд, төрөл зүйл, түүнийг өдөөх дасгал, тайвшрах арга техник зэргийг багтдаг. Инээдийн эмчилгээ нь оролцогчдын эерэг байдлыг нэмэгдүүлдэг. Сайхан инээхийн тулд биеийн хөдөлгөөн, бүжиг, амьсгалын дасгал, биеийн янз бүрийн хэсгээр инээх тоглоом, техниктэй ажиллах хэрэгтэй.
Насанд хүрэгчдээс хүүхдүүд хамаагүй их инээдэг бөгөөд нялх хүүхэд өдөрт 300 удаа инээдэг бол насанд хүрсэн хүн 20 удаа инээдэг байна. Эмчилгээтэй ч бай, эмчилгээгүй ч бай өдөр бүр инээх хэрэгтэй. Үр ашиг нь үнэлж баршгүй. Хүн бүрийн мэддэг зүйл хэрнээ инээд нь дэлхий дээрх хамгийн сайхан мэдрэмжүүдийг тэргүүлдэг гэнэ.
Инээдмийн баярын мэд хүргэе!
"Элит медикал" уламжлалт эмнэлэг.

03/06/2022

Манай сургалт дахин зарлагдлаа.😍😍😍

Tехник технологийн дэлхийд авчирах хурдацтай, үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг хүссэн хүн бүрт зориулсан сургалт юм.
Энэ сургалт нь тухайн хүн өөрийгөө дараагийн түвшинд хүргэхэд юу хэрэгтэй, юунаас эхлэх хэрэгтэй, яаж хийх бэ зэрэг асуултуудад хариулт өгөхөөс гадна дэлхийн хамгийн шилдэг мэргэжилтэн, багш нарын баталгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй, сүүлийн үеийн судалгаа нь дээр суурилсан.
Мөн бодит амьдралд хэрэглэж болохуйц аргуудыг танилцуулна.

Та жилд 37 дахин хөгжиж чадах уу?😊😊😊

Бүртгүүлэх линк: https://rebrand.ly/5tpdv5m

25/04/2022

Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг буюу “ТИКА”-ийн Дэд ерөнхийлөгч Др.Үмит Нажи Ёрулмаз тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Тус агентлагтай Монгол Улсын соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах, хот орчим, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, судалгаа эрдэм шинжилгээний баазыг бий болгох чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна.

🌐https://moc.gov.mn/news/tika

19/04/2022

Монгол Улсын Ерөнхий сайд төсвийн тодотголд тусгахаар бизнес эрхлэгчдийн саналыг сонсож байна https://fb.watch/cuzix4iO5S/

13/04/2022
ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД "ОРОЙТСОН БОРОО"-ТОЙЭнэ бямба гарагт буюу 04 сарын 16-нд “Өөдрөг байгаарай” цомгийн баяр Үндэсний цэ...
13/04/2022

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД "ОРОЙТСОН БОРОО"-ТОЙ
Энэ бямба гарагт буюу 04 сарын 16-нд “Өөдрөг байгаарай” цомгийн баяр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах нь. Уран бүтээлчдийн хувьд анхны цомог гэдэг хамгийн гайхалтай мэдрэмж төдийгүй хүч хөдөлмөр, хүсэл мөрөөдлийнх нь бодит биелэл болдог. Энэ л гайхалтай мэдрэмжээр хөглөгдөж, хөөрч, баярлаж яваа залуу уран бүтээлч Г.Даваадалай шинэхэн цомгын баяраа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийж, уран бүтээлээрээ үзэгч олонтойгоо учран золгохоор бэлтгэл ажлаа хангаж буй аж. Түүнийг “Оройтсон бороо”, “Ээжийн нутаг”, “Насанд олдсон хайр” зэрэг уран бүтээлүүдээрээ ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн МУГЖ, дуучин М.Бямбажавын гарын шавь гэдгээр нь олон нийт эчнээ таньдаг болсон бөгөөд орчин цагийн хөгжмийн урлагт өөрийн гэсэн шинэ өнгө төрхийг бүтээж яваа чадварлаг залуу уран бүтээлч юм. Саяхан багштайгаа хамт төрсөн нутаг болох Ховд аймгийнхаа сумдаар аялан тоглолтоо хийгээд ирсэн Г.Даваадалай энэ удаад шинэ Улаанбаатарын сонсогчидтойгоо уулзахаар зэхэж, цомгийн баяр болон тоглолтынхоо товыг зарлажээ.
“Өөдрөг байгаарай” цомог 12 дуунаас бүрдсэн бөгөөд амьдралын утга учир, хүсэл мөрөөдөл, хайр дурлал, залуу насны тухай дуулсан олон сайхан уран бүтээлүүд нь багтжээ.
МӨН ТЭРБЭЭР, ЦОМГИЙН БАЯРЫНХАА ДАРАА БУЮУ ЭНЭ САРЫН 28-НД UB PALACE-ЫН КОНЦЕРТЫН ИХ ТАНХИМД АНХНЫ БИЕ ДААСАН “ӨӨДРӨГ БАЙГААРАЙ” ТОГЛОЛТОО ХИЙХЭЭР ТОВЛОСОН БАЙНА. ТОГЛОЛТОД, ТҮҮНИЙ БАГШ МУГЖ, ДУУЧИН Б.БЯМБАЖАВ, МУСТА, ЖҮЖИГЧИН Б.НЯМХҮҮ, Р.СҮХБОЛД, THE VOICE OF MONGOLIA ШОУНЫ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ, ДУУЧИН Э.ДАШНЯМ, Б.АНУЖИН НАР ОРОЛЦОХ ЮМ БАЙНА.

08/04/2022
Хамт явж байж нэг нь нөгөөгөө муулж байхад нөгөөдөх нь магтаад л явах юм даа....
17/03/2022

Хамт явж байж нэг нь нөгөөгөө муулж байхад нөгөөдөх нь магтаад л явах юм даа....

Ц.Элбэгдоржийн хагархай логик http://npost.mn/a/180049?fbclid=IwAR2QfWT8egZ4v1LeycY-mp9-CIuS3dcwYIvdh_IQ97ygRfES5oQ5Q_Mr...
07/03/2022

Ц.Элбэгдоржийн хагархай логик
http://npost.mn/a/180049?fbclid=IwAR2QfWT8egZ4v1LeycY-mp9-CIuS3dcwYIvdh_IQ97ygRfES5oQ5Q_MrHfw

Н.БАТ -Ц.Элбэгдорж: Бид ямар нэгнээсээ нүүгээд явах биш дээ-Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ковидын цар тахал, эдийн засгийн хүндрэл, Хөгжлийн банкны чана....

Арьс тань хуурайшаад, батгашаад, эсвэл хэт тослогтоод нэг л биш байна уу? Тэгвэл арьсаа шинэчилж өөртөө итгэлтэй өөдрөг ...
01/03/2022

Арьс тань хуурайшаад, батгашаад, эсвэл хэт тослогтоод нэг л биш байна уу? Тэгвэл арьсаа шинэчилж өөртөө итгэлтэй өөдрөг алхаарай. Танд Бриллианс салоны хамт олон туслана. https://www.facebook.com/275720052624947/posts/1766285080235096/?d=n

Т.ЗОЛЗАЯА ГЭХ ЭНЭ БҮСГҮЙ БОЛ ЯПОН УЛСАД ГОО САЙХНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРАХ СУРГУУЛЬ, СУРГАЛТЫГ ДҮҮРГЭЭД АВАХ ЁСТОЙ БҮХИЙ Л ДИПЛОМ, СЕРТИФИКАТЫГ ӨВӨРЛӨӨД ИРСЭН НЭГЭН ЮМ. ГРИЙНПИЙЛ ҮЙЛЧИЛГЭЭГ ЭХ ОРОНДОО НЭВТРҮҮЛЖ ЧАДСАНДАА БАЯРТАЙ БАЙДАГ БӨГӨӨД ХҮН БҮРИЙН АРЬСЫГ ШИНЭЧИЛЖ, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ АЛХАХ БОЛОМЖ ОЛГОХЫГ ХҮСДЭГ БАЙХ НЬ ЭЭ. ХАВАР ИРЛЭЭ ХҮҮХНҮҮД ЭЭ, ХАЧИН ГОЁ АРЬСТАЙ, НҮҮР ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭН АЛХАЦГААХ УУ?
http://www.hunnu.mn/a/96694

https://www.facebook.com/291092258082095/posts/1273029379888373/?d=n "Хээнцэр цэцэгс" үзэж, цэцэгтэй селфи уралдаанд оро...
28/02/2022

https://www.facebook.com/291092258082095/posts/1273029379888373/?d=n "Хээнцэр цэцэгс" үзэж, цэцэгтэй селфи уралдаанд оролцоод зураач Lhamaa гийн урласан “амьд” цэцэг бэлгэнд аваарай.

Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, Соёлын тэргүүний ажилтан Зураач Лхамаагийн Даваанямын “Хээнцэр цэцэгс” үзэсгэлэн уламжлал ёсоор Олон улсын эмэгтэйчүүдийн э....

ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ БАРЬСНААР УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ГАДААД ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ГАРГАХ БАС НЭГЭН ГАРЦ НЭЭГ...
24/02/2022

ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ БАРЬСНААР УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ГАДААД ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ГАРГАХ БАС НЭГЭН ГАРЦ НЭЭГДЭЖ БАЙНА. https://www.facebook.com/275720052624947/posts/1762799917250279/?d=n

ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ БАРЬСНААР УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ГАДААД ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ГАРГАХ БАС НЭГЭН ГАРЦ НЭЭГДЭЖ БАЙНА.
http://www.hunnu.mn/a/96652

ЗҮҮНБАЯН-ХАНГИ МАНДЛЫН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ГУРАВДУГААР САРД ЭХЛҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ Энэ чиглэлийн төмөр зам аши...
23/02/2022

ЗҮҮНБАЯН-ХАНГИ МАНДЛЫН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ГУРАВДУГААР САРД ЭХЛҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд, Эрээн, Хөххот, Бугат чиглэлийн 1722 километрийн маршрут Сайншанд, Зүүнбаян, Ханги, Мандал, Бугат болж 1404 км болж өөрчлөгдөнө.
http://www.hunnu.mn/a/96635

Ерөнхий сайд уриалан вакцинжуулалтыг жилийн өмнө эхлүүлж байлаа. Үр дүнд нь бид цар тахлын хөл хориогоо цуцалж хэвийн ам...
23/02/2022

Ерөнхий сайд уриалан вакцинжуулалтыг жилийн өмнө эхлүүлж байлаа. Үр дүнд нь бид цар тахлын хөл хориогоо цуцалж хэвийн амьдралдаа ороод байна. https://www.facebook.com/291092258082095/posts/1269612400230071/?d=n

Өнөөдөр хоёрдугаар сарын 23. Монгол Улс цар тахлын эсрэг вакцинжуулалтаа эхлээд нэг жил өнгөрчээ. Дэлхий нийтээр омикрон хувилбарын давалгаанд барьц алдаж байхад М...

ОЁДЛЫН САЛБАРЫН ИХ ХУРАЛ БОЛНООёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны III их хурал  2022 оны 02-р сарын 26-ны 10:00 ...
17/02/2022

ОЁДЛЫН САЛБАРЫН ИХ ХУРАЛ БОЛНО
Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны III их хурал 2022 оны 02-р сарын 26-ны 10:00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно.
Бүртгэл:
Та дараах линкээр орж их хуралд бүртгүүлнэ үү.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfJgAm8KE9_va0qfe9D2vi3he6J_95Lb7x37R11S9y0YSc_bA/viewform?fbclid=IwAR1V3dDKt-RDOZIF7h7gqfiXFkh8gvgzqKXrKs4D12EQ4EreUOTlq_kwt08

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongol News posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share